| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2022/03488/И |
| Дугаар | 101/ШШ2023/01692 |
| Огноо | 2023-04-04 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2023/01692
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* ******* хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, , хаягт оршин суух, овогт /РД:/-т холбогдох,
27,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
Хариуцагч Д. нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Д.******* би 2015 оны 07 сард Д.тай тендэрийн ажлын гүйцэтгэлийн баталгаанд байршуулах зориулалттай 90,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлдүүлэхдээ түүний Голомт банкны данс руу шилжүүлсэн. Д. нь 2015 оны 7 сараас 9 сар хүртэл 2 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд тэрээр гүйцэтгэлийн баталгаанд байршуулсан мөнгийг буцааж өгөөгүй юм. Тэгэхээр нь ХХК-иас мөнгөө нэхсэн чинь Д. өөртөө аваад хэрэглэчихсэн байсан. Тэрхүү 90,000,000 төгрөгийг би гаас зээлж авсан, гэтэл тэр хүн маань Чингэлтэй дүүргийн Цагдаад гомдол гаргаад 2015-2017 онд шалгагдаад, түүний хохирлыг барагдуулахаар шийдсэн. Прокурор дээр Д., нарын хамт шалгагдсан. Д. нь ХХК-иас мөнгийг аваад хэрэглэчихсэн байсан. Хэрэг шийдвэрлэгдэх үед Д. надад 72,500,000 төгрөг өгснийг би цааш нь дамжуулаад өгсөн, үүнээс өөр мөнгө өгөөгүй. Ингээд 90,000,000 төгрөгийн хүүг төлөх ёстой, уг хүүг Д., , Д.******* бид 3-ыг хувааж төлүүлэх шийдвэрийг цагдаа, прокуророос гаргасан.
Үүний дагуу Д. нь өөрийнхөө төлбөрийг төлж чадахгүй манай дүү Д.сайхан, нараас мөнгө зээлсэн. Түүнийгээ энэ 90,000,000 төгрөгөөс үлдэх 27,500,000 төгрөгтэй холбож тайлбарлаад байгааг зөвшөөрөхгүй.
Миний бие 90,000,000 төгрөгөөс үлдэх 27,500,000 төгрөгийг төлсөн, мөн уг мөнгөний хүүний өөрт ногдох хэсгийг ч түүнд төлсөн.
Хариуцагч Д.ын тайлбарт байгаа өргөдөлтэй холбоотой хэрэгт Цагдаагийн байгууллагаас Рич голден буллс эдукейшн ХХК-иас 27,500,000 төгрөгийг шууд төлж барагдуулсан баримт огт байхгүй.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш нилээн хугацаа өнгөрсөн байтал тэрээр мөнгө төлсөн бол үүнтэй холбоотой нэг ширхэг ч баримт ирүүлээгүй байна.
Д. нь эрүүгийн хэрэгт шалгагдах явцад 62,500,000 төгрөгийг буцааж өгөөд үлдэгдэл 27,500,000 төгрөгийг өгөөгүй, мөнгөө нэхэхээр маргааш нөгөөдөр өгнө гэж хойшлуулсаар сүүлдээ утас нь холбогдохгүй зугтаж алга болсон.
2015-2019 он хүртэл Д.тай Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсэгт шалгагдсан, ингээд 2019 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст миний бие гомдол гаргасан боловч иргэн Д.ын хаяг тодорхойгүй эрэн сурвалжилж явсаар 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын тогтоолоор гэмт хэргийн үндэслэлгүй тул харьяа дүүргийн шүүхэд иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах шийдвэр гаргасан.
2020 оны 0******* сард Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ2020/ захирамжаар хариуцагч Д.ын оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
2021 оны 0******* сарын байдлаар Д. нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хороолол, , од оршин суугаа нь иргэний бүртгэлийн системд бүртгэгдсэн байсан.
Түүний энэхүү оршин суух хаягийн дагуу тус шүүхэд 2022 оны 5 сард Д.т холбогдуулж нэхэмжлэл гаргаснаас хойш тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирдэггүй, өмгөөлөгч авна гэдэг, түүний хүсэлтийг шүүх хангасан боловч ирдэггүй, хэрэв мөнгийг надад буцааж өгсөн гэж тайлбарлаж байгаа бол үүнтэй холбоотой баримт ирүүлээгүй өдий хүрч байна.
Иймд Д.аас 27,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Д. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Д. нь 2015 онд 72 дугаар сургуулийн барилгыг улсаас концессийн гэрээгээр авсан ХХК-иас 1 барилгын ажлыг авч хийхээр болсон боловч тухайн ажлыг Д.******* Би энэ ажлыг хийе. Би 90 сая төгрөгийг гүйцэтгэлийн баталгаанд өгье гэж тохиролцсон. Ингээд өөрийн найз Д.аар дамжуулж 90,000,000 төгрөгийг зээлж бид 2 хамт Голомт банкаар уг ажлын гүйцэтгэлийн баталгаанд өгсөн.
Тухайн ажил нь тохирсон хугацаанаасаа хойшилж асуудал үүсэж эхэлсэн ба ******* буцааж мөнгөө авъя гээд би ХХК-аас 62,500,000 төгрөгийг өгсөн байсан. Гэтэл *******д мөнгө зээлсэн Н. цагдаад өгөх гээд байна, бид аргалах хэрэгтэй байна гэж Д.*******, , дүү Д.сайханаа дагулж ирэн д үлдэгдэл төлбөрийг аас зээлж өгье. Чи манай дүү Д.сайхантай 30 сая төгрөгийн зээлийн гэрээ хий. Би аас машин авч өгье гээд надтай зээлийн гэрээ хийлгэсэн. Тэгээд би хараагүй, хамаагүй дүү Д.сайхан, Б. нартай зээлийн гэрээ хийсэн боловч, цагдаад өгч, тухайн үеийн байцаагч Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хэлтэс Ганзориг шалгаж, *******д өгөх 27,500,000 төгрөгийг ХХК-аас цагдаагийн байгууллагаар дамжуулж шууд Н.Сумьяад гаргуулж уг хэрэг хаагдсан. Гэтэл уг хэрэг үүсэхээс өмнө хийсэн зээлийн гэрээ, бичиг баримтуудаар надаас шүүхээр нэхэмжилж шийдвэр гаргуулсан. Тэгсэн боловч шунахайрч дахин мөнгө нэхэж байгаад гайхаж гомдолтой байна. Иймд энэхүү нэхэмжлэлийг ор үндэсгүй гэж үзэж байна.
Жич: Миний бие аваагүй мөнгөнийхөө төлөө энэ хүнд итгээд хийж өгсөн нотариатын гэрээгээр өөрийн дүү Д.*******, Б. нарт шүүхийн шийдвэрээр дансаа хаалгаж, мөнгө төлж хохирч байгааг минь шалгаж үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ./хх-ийн 23/
3.Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:
3.1.Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Голомт банкны төлбөрийн баримт, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ2020/11110 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШЗ2022/ Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж /хх-ийн 2-7 /,
3.2. Хариуцагчаас ирүүлсэн : Хариуцагчийн хариу тайлбар /хх-ийн 23/,
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Баянзүрх дүүргийн ******* хорооны Засаг даргын 2022 оны 0******* сарын 27-ны өдрийн албан бичиг, Эргүүл, хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн алба хаагчийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн илтгэх хуудас, Баянзүрх дүүргийн ******* хорооны Засаг даргын тодорхойлолт,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн дугаартай нийт 3 хавтаст 673 хуудастай, Д.*******, Б., , Д., нарт холбогдох эрүүгийн хэрэгт Үзлэг хийсэн тэмдэглэл, түүний хавсралт,
Д.******* нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийн 1 дүгээр хавтас: Д.ын Голомт банкны дансны 2016.01.27-2016.01.28-ны өдрийн хуулга, Б.ын Голомт банкны дансны 2016.01.27-2016.01.28-ны өдрийн хуулга, ын Голомт банкны дансны 2016.01.27-2016.01.28-ны өдрийн хуулга, Б.ын Голомт банкны дансны 2016.01.27-2016.01.28-ны өдрийн хуулга, Б.ын Голомт банкны дансны 2016.01.27-2016.01.28-ны өдрийн хуулга, ын Голомт банкны дансны 2016.01.27-2016.01.28-ны өдрийн хуулга, ын Голомт банкны дансны 2016.01.27-2016.01.28-ны өдрийн хуулга, Капитал банкны 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн албан бичиг, Б.ын Ариг банкны дансны 2013.01.01-2016.02.22-ны өдрийн хуулга, Д.ын Төрийн банкны дансны 2015.01.01-2016.02.22-ны өдрийн хуулга, Б.ын Төрийн банкны дансны 2015.01.01-2016.02.22-ны өдрийн дансны хуулга, ын Төрийн банкны 10450029865 тоот дансны 2015.01.01-2016.02.22 тоот дансны хуулга, С.Мөнхцэцэгийн Төрийн банкны 2015.01.01-2016.02.22-ны өдрийн хуулга, Төрийн банкны М.Ганзоригийн 102600289584 тоот дансны 2015.01.01-2016.02.22-ны өдрийн хуулга, Д.ын Улаанбаатар хотын банкны дансны 2014.11.01-2016.02.29-ний өдрийн дансны хуулга, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын албан бичгийн хавсралт, Д.ын Хасбанкны дансны 2010.05.01-2016.03.01-ний өдрийн хуулга, Хаан банкны 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн албан бичиг, Д.ын Хаан банкны дансны 2008.02.29-2010.07.01, 2010.07.01-2011.09.10, 2011-09.10-2012.04.09, 2012.04.09-2012.11.01, 2012.11.01-2014.04.01, 2014.04.01-2014.12.24, 2014.12.24-2015.11.01, 2015.11.01-2016.03.11 өдрийн хуулга,
Д.******* нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийн 2 дугаар хавтас:
Д.ын Хаан банкны дансны 2015.12.02-2016.03.09, 2015.07.01-2015.12.01-ны өдрийн хуулга, Рич голден буллс эдукэшн ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны 2016.03.03, 2023.02.23, 2016.01.22, 2016.01.22, 2016.02.22, 2016.01.22, ын Хаан банкны данснаас 2015.12.31-ний өдөр хийсэн мөнгөн шилжүүлгийн баримт, Рич голден буллс эдукэшн ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 2016.01.29, 2015.11.28-ны өдрийн дотоод шилжүүлгийн маягт, Д.ын Хаан банкны дансны 2015.12.01-ний өдрийн орлогын мэдүүлэг, Рич голден буллс эдукэшн ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны 2015.11.20, 2015.11.20, 2015.11.24-ний өдрийн дотоод шилжүүлгийн маягт, Д.ын Хаан банкны дансны 2015.11.13-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Д.ын Хаан банкны дансны 2015.10.21, 2015.10.31-ний өдрийн орлогын мэдүүлгийн баримт, Д.ын Хаан банкны дансны 2015.09.22, 2015.10.20-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, ын Худалдаа хөгжлийн банкны дансны 2015.09.10-ны өдрийн дотоод шилжүүлгийн маягт, ын Голомт банкны дансны 2015.08.28-ны өдрийн төлбөрийн баримт, Д.ын Хаан банкны дансны 2015.08.03-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Рич голден буллс эдукэшн ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны 2016.02.04, 2016.03.14, 2016.03.03-ний өдрийн дотоод шилжүүлгийн маягт, Д.*******гаас Хас банкаар 2015.12.17-ны өдөр гүйлгээ хийсэн орлогын маягт, Төрийн банкны 2016.02.06-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримт, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хохирлын мөнгө хураан авсан тухай тэмдэглэл, Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Хохирлын мөнгө хураан авсан тухай тэмдэглэл, Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, Рич голден буллс эдукэшн ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны 2016.03.22-ны өдрийн дотоод шилжүүлгийн маягт, Төрийн банкны 2015.10.28, 2015.10.19-ний өдрийн орлогын мэдүүлгийн баримт, Голомт банкны 2015.07.20-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримт, Төрийн банкны 2015.10.28, 2016.02.06-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримт, Д.*******гийн Голомт банкны 1805028819 тоот дансны 2015.12.01-ний өдрийн төлбөрйн баримт, Хаан банкны 5021148040 тоот дансны 2015.11.05, 2015.12.03-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримт, Хас банкны 2015.12.17-ны өдрийн орлогын маягт,
Д.******* нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийн 3 дугаар хавтас:
Д.ын Хаан банкны дансны 2015.08.01-2015.12.31, 2016.01.01-2016.04.30, 2016.05.01-2016.06.01-ний өдрийн хуулга, Д.*******гийн Хаан банкны 50227294 дансны 2015.07.01-2016.09.30-ны өдрийн дансны хуулга, Рич голден буллс эдукэшн ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны 2016.03.11, 2016.02.22-ны өдрийн дотоод шилжүүлгийн маягт, Д.ын Хаан банкны дансны 20115.09.25-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Рич голден буллс эдукэшн ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны 2016.02.23, 2016.01.22, 2016.01.29, 2016.02.04, 2016.02.22, 2016.02.04, 2016.02.22, 2016.02.23, 2016.03.03, 2016.03.11, 2016.03.14, Д.ын Хаан банкны дансны 2015.08.03-ны өдрийн дотоод шилжүүлгийн маягт, ын Голомт банкны дансны 2015.08.28-ны өдрийн төлбөрийн баримт, ын Худалдаа хөгжлийн банкны дансны 2015.09.10-ны өдрийн дотоод шилжүүлгийн маягт, Д.ын Хаан банкны дансны 2015.09.22, 2015.09.25, 2015.10.20-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Д.ын Хаан банкны дансны 2015.10.31, 2015.10.21-ний өдрийн орлогын мэдүүлгийн баримт, Д.ын Хаан банкны дансны 2015.11.13-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Рич голден буллс эдукэшн ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны 2015.11.20-ны өдрийн дотоод шилжүүлгийн маягт, Төрийн банкны 2015.11.19-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Рич голден буллс эдукэшн ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны 2015.11.20, 2015.11.28-ны өдрийн дотоод шилжүүлгийн маягт, ын Худалдаа хөгжлийн банкны 2015.11.24-ний өдрийн хуулга, Д.ын 2017.01.06-ны өдрийн тайлбар,
Нийслэлийн прокурорын газрын 2023.03.20-ны өдрийн 1/1528 дугаартай албан бичиг /хх-ийн 17-18, 63-64, 65-194, 211-212/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.т холбогдуулан, 27,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
2. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2.1. Зохигч талууд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй сургууль, цэцэрлэгийн цогцолбор төслийн дагуу Рич голден буллс эдукэшн ХХК-д туслан гүйцэтгэгчээр оролцох, энэхүү ажлын гүйцэтгэлийн баталгаа байршуулахаар тохиролцсон байх ба ийнхүү тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь 90,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь Голомт банк ХХК-ийн 2015 оны 0******* сарын 21-ний өдрийн төлбөрийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 3/
3. Нэхэмжлэгч нь дээрх тендерийн ажил хэрэгжээгүй, 90,000,000 төгрөгийг зээлж аваад хариуцагчид шилжүүлсэн, Н.гийн гомдлоор цагдаагийн байгууллага шалгасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч нь 62,500,000 төгрөг төлснийг Н.д шилжүүлсэн, үлдэх 27,500,000 төгрөгийг Н.д өөрөө төлж барагдуулсан тул хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй гэжээ.
4. Хариуцагч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 27,500,000 төгрөгийг Рич голден буллс эдукэшн ХХК-иас хохирогчид шилжүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4.1. Тэрээр ийнхүү татгалзаж байгаа тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
5. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШЗ2022/2248*******тай захирамжаар Н.гийн гомдлыг хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг татан авч үзлэг хийж, 27,500,000 төгрөгийг Н.д өөрөө төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар, Рич голден буллс эдукэшн ХХК-иас цагдаагийн байгууллагаар дамжуулан шууд Н.д гаргуулж төлсөн гэх хариуцагчийн тайлбартай холбоотой нотлох баримтууд байгаа эсэхийг тодруулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 42-52/
5.1. Дээр дурдсан шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн дугаартай Д.*******, Б., , Д., нарт холбогдох хэрэгт үзлэг хийх товыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15-30 цагт байхаар тогтоож, уг товыг талуудад мэдэгдсэн боловч хариуцагч Д. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг байлцуулахгүйгээр, нэхэмжлэгчийг байлцуулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан явуулж тэмдэглэл үйлдсэн ба үзлэгийн тэмдэглэл, үзлэгээр илэрсэн баримтын хуулбарыг хариуцагчийн шүүхэд мэдэгдсэн хаягаар хүргүүлж, танилцуулах ажиллагааг хийсэн болно. /хх-ийн 220-224/
6. Зохигчийн тайлбар, эрүүгийн хэрэгт үзлэг хийгдсэн баримтаар нэхэмжлэгч Д.******* нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй сургууль, цэцэрлэгийн цогцолбор төслийн дагуу барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу 90,000,000 төгрөгийг хариуцагч Д.ын дансанд шилжүүлсэн, тэрээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 60,500,000 төгрөгийг дансаар, 2,000,000 төгрөгийг бэлнээр, нийт 62,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 57-199/
7. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшснээс үүсэх үүргийн талаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж зааснаас үзэхэд зохигч талуудын хооронд ямар нэг үүрэг үүссэн эсэх, хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан эсэх нь чухал байна.
8. Үүнээс үзэхэд зохигч талуудын хооронд үүссэн үүрэг дуусгавар болсон, хариуцагч Д. нь 27,500,000 төгрөгийг Д.*******д шилжүүлэн өгсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
8.1. Иймд хариуцагч Д.аас 27,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамжид 295,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг 295,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.
10. Хариуцагч Д. нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж, хариуцагчаас урьд гаргасан тайлбарыг мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Д.аас 27,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамжид 295,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 295,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ