Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2023/01380

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ,, хаягт оршин суух, овогт /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, ******* гудамж, ******* хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,

1,586,851 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 1******* сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 1******* сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

Хариуцагч Л.******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт иргэн Л.*******оос Баянзүрх дүүргийн ******* хороо, дарь // , байрны од байрлах 2 өрөө орон сууцны СӨХ-ны төлбөр болох 2018 оны төлбөр нийт 1.586.851 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.

Иргэн ******* миний бие 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн ******* хороо, дарь // байрны од байрлах 2 өрөө орон сууцыг иргэн Л.*******оос худалдан авсан.

Талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулахаас өмнөх ашиглалтын зардал /ус, дулаан, цахилгаан, СӨХ, кабель, интернетийн төлбөр гэх мэт/ хураамжийг худалдагч тал төлөхөөр тохирсон юм. Ингээд Л.******* бүх төлбөрийг байр хүлээлгэж өгөхдөө төлж барагдуулсан байна гэж хэлээд байрны мөнгөө авсан. СӨХ-ны зардлаас бусдыг нь төлсөн харин СӨХ-ны мөнгийг удахгүй төлнө гэж хэлээд алга болсон Л.******* болон түүний эхнэрийн гар утсаар удаа дараа хэлсэн боловч удахгүй төлнө гэж хэлсээр өнөөг хүрээд байна.

Шүүхээс Л.******* нь нэхэмжлэлийг гардаж авсан боловч түүнтэй холбоотой хариу тайлбараа өгөөгүй байх тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна.

Иймд иргэн Л.*******оос Баянзүрх дүүргийн ******* хороо, дарь // байрны од байрлах 2 өрөө орон сууцны СӨХ-ны төлбөр болох 2018 оны 01 дүгээр сараас 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх нийт 1,586,851 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

Нэхэмжлэгчээс гаргасан: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018, 2019, 2020, 2021, 2022 оны СӨХ-ны төлбөр, Л.*******, ******* нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ, С.Мөнх-Эрдэнийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, талуудын хооронд 2019 оны 1******* сарын 08-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ, Л.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, С.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүрэг, ******* хороо, Дарь эх // , 105 байр, хаягт байршилтай м.кв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******эс 2023 оны 0******* сарын 07-ны өдөр д 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, С.Мөнх-Эрдэнийн 507740268*******тай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Төрийн банкны дансны хуулга /хх-ийн 2-8, 17, 23-34/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Л.*******ид холбогдуулан 1,586,851 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

2.1. Тус шүүх Л.*******ид холбогдох, 1,586,851 төгрөг гаргуулах тухай, С.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлийг 2022 оны 1******* сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 1******* сарын 15-ны өдөр шүүгчийн 101/ШЗ2022/29558 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагч Л.*******ид 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийг хувийг гардуулан өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны шүүхэд ирүүлэхийг, түүнчлэн зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримтуудтай танилцуулсан байна. /хх-ийн 9,13-16/

2.2. Түүнчлэн хариуцагч Л.*******ид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно./хх-ийн 21, 35/

2.3.Дээр дурдсан байдлаас үзэхэд хариуцагч Л.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд болон түүнээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэлх хугацаанд уг шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь тогтоогдож байна.

2.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* зүйлийн 72.3-т:Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хариуцагч Л.******* нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлийг бий болгосон гэж үзэв.

3. Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1. Талууд 2022 оны 09 сарын 14-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Л.******* нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 2 хороо, Дарь Эх // Их тойруу хотхон 105 байр, хаягт байршилтай, м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг *******д худалдахаар харилцан тохиролцсон;

3.2. Гэрээний үнэ 90,000,000 төгрөг нь 5166274091 Л.*******ийн нэр дээр төлөгдсөн, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх төлбөрийг бүрэн төлж дууссан, үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээлгэж өгөхөөр тусгасан байна.

4. Нэхэмжлэгч нь гэрээний 4.8-т заасны дагуу Сууц өмчлөгчдийн холбооны 2018 оны 01 дүгээр сараас 2022 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийг хүртэлх хугацааны зардлыг төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй бөгөөд уг зардлыг төлсөн талаарх баримтыг ирүүлсэн. /хх-ийн 23-34/

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

5.1. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн ХААН банк ХХК-ийн депозит дансны хуулга, Төрийн банк ХХК-ийн төлбөр төлсөн баримт зэргээс үзэхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгөний 2018 оны 01 дүгээр сараас 2022 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийг хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардал нь 1,586,851 төгрөг, уг зардлыг нэхэмжлэгч төлсөн болох нь тогтоогдож байна.

6. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.8-т худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулахаас өмнөх ашиглалтын зардал /ус, дулаан, цахилгаан, СӨХ, кабель, интернетийн төлбөр гэх мэт/ болон татвар, хураамжийг худалдагч тал төлөх үүрэгтэй гэж тусгажээ.

7. Үүнээс үзэхэд хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.

8. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Л.*******оос 1,586,851 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.

9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул хариуцагч Л.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 40,340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг 40,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Л.*******оос 1,586,851 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Л.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 40,340 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 40,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ