| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2022/06742/И |
| Дугаар | 101/ШШ2023/01357 |
| Огноо | 2023-03-16 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2023/01357
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 24 хороо, *******, *******, ******* хаягт оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, *******, *******, ******* хаягт оршин суух ******* овогт ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 хаягт байрлах, холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын -ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
Нэхэмжлэгч Б. нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн хүсэлтээр,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул тэднийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 хороо, , байрлах Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо Эрхийн улсын бүртгэлийн дугаартай талбайтай гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн дугаартай талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг, нэгж талбарын дугаартай талбайтай газрын хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон шинжээчийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шүүгчийн захирамжаар ХХК, 2,885,884,033 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч ХХК, ХХК-ийн 2,885,884,033 төгрөгийн төлбөрт иргэн ******* миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20-р хороо, , байрлах Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо Эрхийн улсын бүртгэлийн дугаартай талбайтай гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн дугаартай талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг нэгж талбарын дугаартай талбайтай газрын хамт битүүмжлэн, хураан авсан юм.
Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 сарын 07-ны өдрийн тоот мэдэгдэлээр ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж хураасан Б.ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20-р хороо, , байрлах Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо Эрхийн улсын бүртгэлийн дугаартай талбайтай гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаартай талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг нэгж талбарын дугаартай талбайтай газрын хамт хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 1,820,309,372 /нэг тэр бум найман зуун хорин сая гурван зуун есөн мянга гурван зуун далан хоёр төгрөг/-өөр үнэлэгдсэн болохыг мэдэгдье хэмээн миний үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж, хэт бага үнээр үнэлэн, мөн тус газарт үл хөдлөх хөрөнгийн нэмж 240 гаруй м.кв өргөтгөл барилга барьсан байхад түүнийг үнэлгээнд оруулаагүй эд хөрөнгийг үнэгүйдүүлж буйд гомдолтой байна.
Уг мэдэгдлийг Б. миний бие 2022.10.12-нд хүлээн авсан ба мэдэгдлээс харахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж, миний өмчлөлийн үл хөрөнгүүдийг шинжээч үнэлж дүгнэлт гаргасан бололтой.
Надад уг шинжээчийн үнэлгээ, дүгнэлт гаргасан гэх ХХК нь миний санал хүсэлтийг аваагүй төдийгүй, уг газар дээрх үл хөдлөх хөрөнгөө өргөтгөн давхарлаж бариад 240 гаруй м.кв талбайтай өргөтгөл барилга барьсан байхад үүнийг үнэлгээнд огт тусгаагүй Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй, уг дүгнэлтдээ ... энэхүү тогтоосон үнийг шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны зорилгоор ашиглах боломжтой бөгөөд бусад зорилгоор ашиглах боломжгүй гэж үзэж байна гээд зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад л зориулж үнэлсэн үнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Учир нь хөрөнгийн үнэлгээг тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг л тогтоох, хараат бусаар, шударгаар хууль тогтоомжид нийцсэн байх ёстой.
Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон шинжээчийн 1,820,309,372 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ. /хх-ийн 1-2/
2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн захирамжаар ХК, Дэн атар говь ХХК-аас 2,878,608,537 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн.
Шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлж барагдуулах тухай шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гардуулсан боловч хугацаандаа шүүхийн шийдвэрийг биелүүлж төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Да хүрээгийн байрлах, Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, эрхийн улсын бүртгэлийн , , нэгж талбарын дугаартай Баянзүрх дүүргийн 19 дугаар хороо, Да хүрээгийн /одоогоор Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо хоршооллын ,,/ байрлах үл хөдлөх хөрөнгийг газрын хамт 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн дугаар эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн , дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч, талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч XXK болон Б. өөрийн өмчлөлийн 2,500,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөр төлөгч Дэн атар говь ХХК, төлбөр үл хөдлөх хөрөнгөө авагч Голомт банк ХХК-аас хэт өндөр үнэлсэн тул хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасан, шинжээч нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зах зээлийн үнэлгээг 1,820,309,372 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээний болон дуудлага худалдааны мэдэгдлийг талуудад гардуулан тэмдэглэл хөтөлж 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан оруулахаар зарлахад шүүхээс дуудлага худалдааг түдгэлзүүлсэн.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл, Б.ийн иргэний үнэмлэх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4- дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай Үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч В.Алтанзулын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, , хаягт байрлах талбайтай агуулахын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, авто зогсоолын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, талбайтай агуулахын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгчийн өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт /2-3, 6-13, 124, 141/,
Хариуцагчаас гаргасан: Хариуцагчийн хариу тайлбар, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэнгийн 2019 оны 05 дугаар сарын -ны өдрийн дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн , дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл, ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай албан бичиг, Б.ийн өргөдөл, Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэл, Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэл, Дэн атар говь ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаартай албан бичиг, Голомт банк ХХк-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэл, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, ХХК-ийн 2022 оны Б.ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тоот, тоот, тоот дугаартай үл хөдлөх хөрөнгүүд болон 052616 эзэмших эрхийн дугаартай газрын хамт үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн , 4-, , , , дугаартай Үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ,, , , 4- дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын -ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 29-113/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б. нь хариуцагч холбогдуулан,
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, , байрлах, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, талбайтай, гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг, нэгж талбарын дугаартай талбайтай газрын хамт үнэлсэн Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн захирамжаар :
- Нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 2,878,608,537 /хоёр тэрбум найман зуун далан найман сая зургаан зуун найман мянга таван зуун гучин долоо/ төгрөгийг хариуцагч ХХК болон ХХК нь 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар болон тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
- Хариуцагч нар нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний барьцааны зүйл болох 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай, Ипотекийн гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, ны 60/5 дугаарт байршилтай, улсын бүртгэлийн , гэрчилгээний 000211126 дугаартай, талбайтай, агуулахын зориулалттай барилга, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-2204014031, гэрчилгээний 052616 дугаартай, талбайтай, авто засварын зориулалттай газар, Баянзүрх Дүүргийн 19 дүгээр хороо, ны байршилтай, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаартай, талбайтай агуулахын зориулалттай барилга, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Да хүрээ байршилтай, улсын бүртгэлийн 2204040853, гэрчилгээний дугаартай, талбайтай гаражийн зориулалттай барилга,...
...зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн гэрээний үүргийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хариуцуулж,
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 14,550,992.68 төгрөгийн 7,275,496 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,275,496 төгрөгийг хариуцагчаас, 7,275,496 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нар нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдэж,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 33-35/
4.1. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч ХХК болон ХХК нар сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч Голомт банк ХХК-ийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн. /хх-ийн 30-32, 36/
5. 2019 оны 05 дугаар сарын -ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн, уг ажиллагааны явцад нэхэмжлэлд дурдсан,
-Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, , хаягт байрлах, талбайтай агуулах,
-мөн хаягт байрлах, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, талбайтай, авто засварын зориулалттай газар,
- Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, талбайтай агуулах,
-Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, талбайтай гараж зэргийг битүүмжилж, хураан авсан, уг ажиллагааны явцад тэмдэглэл үйлдсэн байна. /хх-ийн 38-48/.
5.1. Дээрх битүүмжилж, хураан авсан хөрөнгийн дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад өмчлөгч, төлбөр авагч, төлбөр төлөгч нар харилцан тохиролцож тогтоож чадаагүй тул нь хөндлөнгийн шинжээчээр ХХК-ийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр томилж, маргаан бүхий хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгох ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасантай нийцсэн байна. /хх-47-53/
5.2. Шинжээч ХХК-иас Б.ийн өмчлөлийн,
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, , хаягт байрлалтай, тоот Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, талбайтай, агуулах зориулалттай объект болон Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, , хаягт байрлалтай, тоот Эрхийн улсын бүртгэлийн дугаартай талбайтай гражийн зориулалттай объект, мөн хаягт орших тоот Эрхийн улсын бүртгэлийн дугаартай талбайтай, агуулах зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд болон авто засвар зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэн зах зээлийн үнэлгээг нийт 1,820,309,372,1 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 59-98/
5.3. Хариуцагч нь шинжээч ХХК-ийн үнэлгээний тайланг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Б.т мэдэгдсэн, ийнхүү мэдэгдсэн талаар шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн, тэрээр 2022 оны 10 дугаар сарын -ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлоо шүүхэд гаргасан байна. /хх-ийн 2,9,101, 105/
6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон ХХК нь үнийн санал аваагүй, уг газар дээрх үл хөдлөх хөрөнгөө өргөтгөн 240 м.кв талбайтай өргөтгөл барьсныг үнэлгээнд тусгаагүй, тогтоосон үнийг шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны зорилгоор ашиглах боломжтой, бусад зорилгоор ашиглах боломжгүй гэснийг зөвшөөрөхгүй гэжээ.
6.1. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргаагүй, тодруулбал энэхүү тайлбараа баримтаар нотолсонгүй.
7. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өмчлөгч Б. нь хөрөнгийн үнийн талаар 2,500,000,000 төгрөг гэх санал өгсөн байх ба уг ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээд болох шинжээчээр томилогдсон ХХК нь талуудаас үнийн санал авах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зохицуулаагүй байхаас гадна тэрээр дээрх үл хөдлөх хөрөнгөө өргөтгөж, 240 м.кв талбайтай өргөтгөл барьсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
8. Иймд хариуцагч холбогдох, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тай захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, , байрлах, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, талбайтай, гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг, нэгж талбарын дугаартай талбайтай газрын хамт зах зээлийн нийт үнийг 1,820,309,372.1 төгрөгөөр үнэлсэн ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, нэхэмжлэгч Б.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр, өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж, мөн хуулийн 100.4-т зааснаар нэхэмжлэгчийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,1, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т тус тус заасныг баримтлан, хариуцагч холбогдох,
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тай захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн,
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, , байрлах, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, талбайтай, гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг, нэгж талбарын дугаартай талбайтай газрын хамт зах зээлийн нийт үнийг 1,820,309,372.1 төгрөгөөр үнэлсэн ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, нэхэмжлэгч Б.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2022/25048 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ