| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2023/02775/И |
| Дугаар | 101/ШШ2023/02581 |
| Огноо | 2023-05-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2023/02581
2023 05 23 101/ШШ2023/02581
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б холбогдох 108,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч СХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бнь 2019-08-12-ны өдөр 92626 тоот Скаймедиа үйлчилгээний гэрээг СХХК-тай байгуулан. Энэхүү гэрээг Скаймедиа гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Гэтэл Б.Бнь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.5.1, 5.5.2, 6 дугаар зүйлийн 6.1,6.2 д заасны дагуу 2021-07-22-ны өдөр тасалбар болгон СХХК-аас зогсоосон. Гэсэн хэдий ч 2021 оны 07 сарын үйлчилгээний төлбөр 104,000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Үүнээс өмнөх төлбөрийг хийж байсан гэх баримт байхгүй. Иймд Б.Баттөмөрөөс үйлчилгээний төлбөр 104,000 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 108,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 08 дугаар сард миний бие нь М СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга хийж байсан. М хотхонд С компани үзүүр оруулах санал тавиад 2 хэрэглэгчийн үзүүр үнэгүй хэрэглүүлэх санал тавьсан. Үүний дагуу нэг үзүүрийг 320-1, 58 тоот болох гэртээ тавьсан. 2021 оны 07 дугаар сард төлбөр төлөх талаар ярьсан. Миний бие гэрээ хийсэн ч С хэрэглэж байгаагүй, өмнө нэг ч удаа төлбөр төлж байгаагүй. 2021 оны 7 сард төлбөрийн мессеж ирсэн би утсаар ямар учиртай болохыг тодруулсан, хэрэглэгч биш гэдгээ хэлсэн. Үзүүр оруулахдаа өгсөн төхөөрөмж гэрт бол байдаг хэдий ч эдний компани холболт хийж өгөөгүй. Манай гэр Ю хэрэглэдэг. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс: итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэрээний өгөгдлийн маягт, үйлчилгээний гэрээ төлбөрийн нэхэмжлэх, зэрэг баримтыг гаргасан, хариуцагчаас Ю ХХК-ийн тодорхойлолтыг гаргасан өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч СХХК-ийн Б.Бс 108,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч СХХК нь хариуцагчтай 2019-08-12-ны өдөр 92626 тоот гэрээг байгуулж, хариуцагч нь 2021 оны 07 дугаар сарын үйлчилгээний төлбөр болох 104,000 төгрөгийг төлөөгүй гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж нотариатын зардал 4,000 төгрөгийг нэмж, нийт 108,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч Б.Б нь М хотхонд С ХХК-ийг нэвтрүүлэн түүний үр дүнд 2 төхөөрөмж үнэгүй ашиглахаар болсон хэдий ч ашиглаж байгаагүй, өмнө нэг ч удаа төлбөр төлж байгаагүй. 2017 оноос хойш Ю ХХК-ийн төхөөрөмжийг хэрэглэж байгаа учраас төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
4. Хариуцагч СХХК нь хариуцагчтай 2019-08-12-ны өдөр 92626 тоот гэрээг байгуулагдсан гэдэг дээр маргаагүй. Гэвч гэрээ хийгдсэнээс хойш С хэрэглэгч бол биш, өмнө төлбөр төлж байгаагүй гэж маргасан. Нэхэмжлэгч СХХК нь хариуцагчтай 2019-08-12-ны өдөр 92626 тоот гэрээг байгуулсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч уг гэрээний дагуу хариуцагч Б.Бт төхөөрөмжийг хэрэглэх боломжтой болгож өгсөн, 2021 оны 7 сараас өмнө төхөөрөмжийг ашиглаж төлбөр төлж байсан гэх нөхцөл байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын орлого болгон шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-с 108,000 төгрөг гаргуулах СХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.Б