2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2504

 

 

 

 

 

 

 

   

    2025          11          05                                      2025/ШЦТ/2504

 

 

МОНГОЛ* УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах, улсын яллагч З.Бат-Амгалан, хохирогч Х.*****, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, шүүгдэгч Г.*****, түүний өмгөөлөгч Б.Буянт, шүүгдэгч Б.*****, түүний өмгөөлөгч О.Батсүх, Б.*****ийн өмгөөлөгч Э.***** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ***** овгийн *****ын *****ь, Хан бүрэн овгийн *****гийн *****, ***** овгийн *****ын ***** нарт холбогдох эрүүгийн ***** хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. ***** улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр ***** хотод төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт **** дүүргийн *** дугаар хороо, *** хэсэг Б.*****ийн гудамж **** байр *** тоотод суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ***** овогт *****ын *****ь / РД:******/.

 

2. ***** улсын иргэн, *** оны 12 дугаар сарын 01-ний өдөр *** аймгийн **** суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт **** дүүргийн ****дугаар хороо, **** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, **** овогт *****гийн ***** /РД:******/.

 

3. ***** улсын иргэн, **** оны 12 дугаар сарын 09-ний өдөр **** аймгийн **** хотод төрсөн, **** настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч, багш мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, дөрөв хүүхдийн хамт *** дүүргийн ***дугаар хороо, **** тоотод суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ***** овогт *****ын ***** / РД:*********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.*****ь нь Г.*****, Б.***** нартай бүлэглэн  Вагон тээвэрлэлтийн ажлыг зохицуулж вагон оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух *****аар хуурч Б.*****ээр дамжуулан Х.*****аас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 155.000.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** хорооллын 27 дугаар байрны 33 тоотоос Худалдаа хөгжлийн банкны ***** тоот данс руу 90.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр нийт 245.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Г.***** нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Б.*****, Б.*****ь нартай бүлэглэн хохирогч Х.*****ын вагон тээврийн ажлыг зохицуулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух *****аар төөрөгдөлд оруулан хуурч 240.000.000 төгрөгийг авч залилж их хэмжээний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.***** нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Б.*****ь, Г.***** нартай бүлэглэн хохирогч Х.*****ын вагон тээврийн ажлыг зохицуулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух *****аар төөрөгдөлд оруулан хуурч 240.000.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогч нарын өгсөн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч Б.*****ь: “... миний хувьд вгоны мөнгийг цааш нь Г.***** ахад өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Вагоны асуудлыг Г.***** ахыг зохицуулж чадна гэж итгэсэн...”гэв.

 

Шүүгдэгч Б.*****: “...миний хувьд нэг вагонд хэдэн цуваа байдаг, хэрхэн явдаг талаар ямар ч ойлголт байхгүй. Б.*****иас надад санал тавьж ирсний дагуу би *****-***** ах вагон явуулах асуудал ярихаар нь гэнэт санаад надад нээрээ тийм хүн байгаа ш дээ гэсэн. Тэгээд Б.*****ьтай холбогдсон. Яагаад холбогдох болсон шалтгаан нь өмнө нь вагон явуулж байсан туршлагатай, тухайн компанид би нарийн бичгээр ажилд орох гэж байгаа, миний танил ах маань тухайн газарт өмгөөлөгчөөр ажилладаг гэж надад итгүүлсэн. Надад Хятад улс руу вагон явуулж байсан талаарх баримтуудыг явуулж байсан учир түүнд нь итгэсэн. Тухайн баримтыг хараад явуулж байсан туршлагатай юм байна гэж бодоод Д.*****-***** ахад энэ хүн өмнө нь явуулж байсан туршлагатай юм байна шүү гэж хэлсэн. Тэгээд Д.*****-***** ах хохирогч Х.*****тай яриад ийм туршлагатай хүн байгаа юм байна шүү гэж хэлсэн. Тэгээд үнэ хөлсний талаар тохиролцъё гэсэн. Би нэг вагон хэдэн төгрөг байдаг талаар мэдэхгүй байсан тул Д.*****-***** ах гадуур судалж үзэхэд нэг вагон 100-150 сая төгрөгийн үнэтэй байдаг юм байна, танай явуулах гэж байгаа хүн хэдээр явуулах талаар чи ярилцаадах гэсэн. Тэгээд би Б.*****ьтай ярихад одоо вагоны үнэ өссөн байгаа, гэхдээ хоёр вагон хамгийн дээд тал нь 100-150 саяын хооронд болно  гэж хэлсэн. Би Д.*****-***** ахтай яриад манай найз наа үнийн саналыг чинь зөвшөөрч байна, болно гэсэн цаашдаа үнэ нь нэмэгдэхийн байна. Тэгэхээр хоёр цуваа вагоныг 200 сая төгрөгөөр явахын байна, тэгэхээр үнээ 200 сая гэж тохиролцъё гээд шийдсэн. Тэгтэл Д.*****-***** ах хэрвээ хоёр вагон ямар ч асуудалгүй, энэ үнээр явчихын бол хоёулаа зуучилж өгч байгаа юм чинь хоёулаа зуучлалын хөлс авъя. Би найзтайгаа ярилцаад нэг вагоноос 30 сая төгрөг авахаар боллоо, чи яах вэ гэхээр нь би та 60 сая төгрөг гэж хэлсэн бол би өндөр үнэ хэлээд яах вэ, би нэг вагоноос 20 сая төгрөг нийт 40 сая төгрөгийг авъя, гэхдээ  танай найз зөвшөөрөх юм уу гэсэн чинь болно, би 300 саяаар явуулна гээд хэлсэн, үүнийг зөвшөөрсөн гэж хэлсэн.  Д.*****-***** ах Х.***** ахад 300.000.000 төгрөг гэж хэлээд мөнгийг нь шилжүүлээд авчихлаа гэж хэлсэн. Тэгээд миний данс руу 240.000.000 төгрөг 2021 оны 10 сарын 28-ны өдөр орж ирсэн. Мөнгө орж ирсэн одоо энэ мөнгийг нь яах вэ гэсэн чинь Б.*****ь чи надад урьдчилгаа болох 150.000.000 төгрөгийг бэлнээр гаргаж өг гэсэн. Би өмнө нь 5.000.000 төгрөг зээлсэн байсан тул би чамд зээлсэн мөнгөтэйгөө 155.000.000 төгрөгийг өгье, гэхдээ бэлнээр өгөхгүй, дансаар өгнө гээд шилжүүлсэн. Б.*****ьд миний зуучлалын хөлс 30-40 сая төгрөг байгаа. Надад нийт 240.000.000 төгрөг орж ирсэн гэдгийг хэлсэн. Тэгтэл Б.*****ь хоёулаа зээлийн гэрээ хийе гэхээр нь би 240.000.000 төгрөг дээр зээлийн гэрээ хийхгүй, 210.000.000 төгрөгөөр зээлийн гэрээ хийе гээд нотариат орж 210.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Зээлийн гэрээ хийгээд мөнгийг нь шилжүүлсний дараа Б.*****ь маш олон удаа надад худлаа ярьсан. Д.*****-***** ах болон Х.***** ах байнгын залгаж дарамталж байсан, мөнгө аваад алга боллоо гээд ярьж байсан. Хүмүүс над руу яриад, би хүний мөнгийг авсан байсан тул байнга Б.*****ь руу ярьж байсан. Ярих болгонд одоо болох гэж байна, тэнд явж байна гээд ярих болгонд нь би хэлсэн үг болгоныг нь цааш нь дамжуулж байсан. Д.*****-***** ах би найзыгаа чамтай шууд яриулахгүй бол манай найз надад итгэхгүй байна гээд Д.*****-***** ах болон Х.***** ах хоёулаа над дээр ирж байсан. Би хоёуланд нь Б.*****ийн нөхцөл байдлын талаар хэлж дамжуулж байсан. Сүүлдээ Х.***** ах наад вагоны асуудал чинь хэцүү болчихлоо гэж хэлсэн. Мөнгө өгснөөс хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн байсан тул Б.*****ь руу залгаад яг юу болж байна, надад маш дарамттай байна чи наад асуудлаа зохицуулж өгөх юм уу яах юм гэсэн чинь эхний вагон чинь 12 дугаар сард тавигдах гэж байна, би гэрээ хийж байна гээд  над руу уурласан. Тэгж байтал хил хаагдсан ба Б.*****ь хил хаагдсан тул эхний вагон чинь хил нээгдэхээр буюу цагаан сарын өмнөх нь тавигдах юм байна гэхээр нь би Х.***** ахад хил хаагдсан гэж байна яах вэ гэсэн чинь би мөнгөө авмаар байна гэсэн. Тэгээд би зуучлалын хөлсөнд авсан 40.000.000 төгрөг дээр яагаад 50.000.000 төгрөгийг авч үлдсэн бэ гэхээр дараагийн вагон дээр үнийн зөрүү гарна шүү гэхээр нь ярилцаж тохирсны дагуу тэр мөнгийг нь авч үлдсэн байсан. Удаа дараа надад 90.000.000 төгрөгийг өгөхгүй бол би вагоныг чинь явуулж өгөхгүй гэж хэлсэн. Би анх хоёулаа ярилцаж тохиролцоод чи энэ үнийн дүнг болно гэж хэлээд 150.000.000 төгрөгийг авсан ш дээ, тиймээс наа мөнгөөрөө явуул гэж хэлсэн. Би тухайн өөртөө байлгаж байсан 50.000.000 төгрөгийг хамт ажилладаг байсан ах маань ахдаа түр мөнгө зээлээч гэхээр нь би наа мөнгө чинь маш яаралтай буцаагаад хэрэгтэй тул хурдан буцааж өгөөрэй гээд тухайн мөнгийг зээлсэн. Дараа нь 50.000.000 төгрөгийн асуудал гарахаар нь би Х.***** ахад би вагон тавигдах болоогүй гэхээр нь тухайн мөнгийг хүнд зээлсэн байгаа. Тэр хүнээс мөнгийг нь аваад өгье гэсэн. Д.*****-***** ах болон Х.***** ах наад мөнгийг чинь хүлээе гэсэн. Тэгээд дараа нь чи хүнд зээлсэн үү, өрөндөө өгсөн үү гэдгийг мэдэхгүй байгаа тул би чамайг цагдаад өглөө гэсэн. Тэгэхээр нь би хамаагүй ахаа зээлсэн нь үнэн надад энэ хүнд өгсөн гэдэг баримт нь байгаа, энэ хүн үнэхээр надад өгөхгүй удаад байна гэдгээ хэлсэн. Тэгээд Х.***** ах Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллагад өгөөд намайг шалгуулж байхад мөнгө зээлсэн хүн маань ирж уулзаад тэр хүнээс мөнгөө авч Х.***** ахад 90.000.000 төгрөгийг буцаан өгсөн. Тэгээд чамтай холбоотой асуудал ингээд дууссан гээд 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Х.***** ах болон Б.*****ьтай дахин холбогдоогүй. Холбоогүй явж байгаад 2023 онд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс над руу холбогдоод надаас гэрчийн мэдүүлэг авна гэж дуудсан. Би гайхаад ямар асуудлаар гэрчийн мэдүүлэг авах гэж байгаа талаар асуухад Б.*****ь гэх эмэгтэйтэй холбоотой ийм асуудал дээр тайлбар авна гэсэн. Би миний араар Х.***** ахыг Б.*****ьд 90.000.000 төгрөгийг өгсөн асуудлын талаар огт мэдээгүй. Тэгээд би гэрчийн мэдүүлэг өгсөн. Тэрнээс хойш хоёр хоногийн дараагаас Б.*****ь над уу залгасан, би нэг ч удаа утсыг нь аваагүй. Намайг гэрчээр мэдүүлэг өгөхөөс өмнө Х.***** ах над руу яриад Б.*****ь чамаас 90.000.000 төгрөгийг авч өгөхгүй бол вагон тавьж өгөхгүй, танай найз Б.***** хоёр нийлж  таныг залилаад байна, цагдаад өгч шалгуул гэж хэлсэн байгаа. Тийм зүйл сонсоод маш цочирдсон, Х.***** ах Б.*****ийн ятгалгаар намайг Чингэлтэй дүүргийн цагдаад өгсөн байдаг. Би төрөөд удаагүй байсан тул тухайн асуудал надад маш хүнд туссан. Гэрчээр мэдүүлэг өгсний дараагаас хоёр өдөр Б.*****ь над руу залгаад байхаар нь утсыг нь огт аваагүй. Над руу мессеж бичихээр нь яах гээд над руу залгаад байгаа юм бэ би чамайг ийм эмэгтэй гэж бодоогүй, арай ч дээ гэж бичсэн. Тэгтэл над руу би чамтай уулзмаар байна гэхээр нь би чамтай уулзмааргүй байна, чамтай уулзах ямар ч шаардлага байхгүй гэсэн чинь би өмгөөлөгчтэйгөө чамтай уулзмаар байна гэхээр нь гайхаад би мөрдөгч рүү нь над руу Б.*****ь өмгөөлөгчийн хамт уулзмаар байна гээд байнга залгаад, зурвас бичээд байна яах вэ гэсэн чинь гэрчээр мэдүүлэг өгсний дараа нөлөөлөх асуудал байхгүй.  Б.*****ьд арга хэмжээ авна, дахин чам руу залгахгүй гэхээр гэсэн боловч над руу зурвас бичиж залгаад байсан. Удаагүй Б.*****ийн мэдүүлэгтэй холбогдуулан намайг яллагдагчаар татсан юм шиг байна лээ. Тэгээд Чингэлтэй дүүргээс дахин намайг дуудаад чи Х.*****д 90.000.000 төгрөг өгөөгүй байна гээд дуудаад шалгасан. Мөнгөө өгөөгүй тул чамайг татаж шалгаж байна гэсэн. Би аль эрт мөнгөө өгөөд энэ асуудал дууссан талаар хэлсэн...” гэв.

 

Шүүгдэгч Г.*****: “...болсон асуудлын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.

 

Хохирогч Х.*****: “...нэг цуваа вагон нь 150 сая төгрөг гэж байна хоёр цуваа вагон цөөн вагон тавиулбал 300 сая болохын байна гэж ярьсан. Тэгээд 2021 оны 10 сарын 26-ны өдөр мөнгөө яаралтай шилжүүлэхийн бол энэ долоо хоногтоо тавиад өгөхийн байна гэхээр нь би 12 сарын 28-ны өдөр Б.***** гэх хүний данс руу 240.000.000 төгрөг, Д.*****-*****ын данс руу 60.000.000 төгрөгийг хийсэн. Долоо хоногийн дотор явуулна гэсэн вагон тээврийн асуудал удаад байхаар нь Б.*****тэй үнэн яриад байгаа юм уу, худлаа яриад байгаа юм уу, цаана байгаа хүнээ надтай холбогдуулаад яриул гэж хэлсэн. Тэгсэн сар гаруй нь хугацаа өнгөрсний дараа Б.*****тэй яриад цаад хүний дугаар нь гээд нэг дугаар өгсөн. Тухайн дугаараар нь холбогдоход Б.*****ь байсан. Би  вагон тээвэр явуулах гэж байгаа хүн нь байгаа юмаа надтай уулзах боломж байна уу гээд уулзсан. Сансарын И март дээр уулзсан чинь надад 150.000.000 төгрөг өгсөн, тухайн хүмүүс чинь надад дутуу мөнгө өгсөн байна гэж хэлэхээр нь би Б.***** болон Д.*****-***** руу залгаад 150.000.000 төгрөг тэр хүнд өгсөн байна, ямар учиртай 150.000.000 төгрөг өгсөн юм бэ гээд асуусан чинь дараагийн вагон явуулахад хадгалж байгаа юм гэхээр нь дараагийн цувааны мөнгө юм бол яагаад та хоёр авч хадгалж байгаа юм бэ, буцаагаад над руу шилжүүл гэсэн. Тэгээд Д.*****-***** над руу 60.000.000 төгрөгийг хийсэн. Б.***** 40.000.000 төгрөгийг хийгээд, 50.000.000 төгрөгийг хүнд зээлүүлсэн байгаа тул түр хүлээж байгаа ч гэж ярьсан. Б.*****ьтай холбогдоод байж байтал 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ковид гарлаа гээд улсын хил хаагдсан. Б.*****ьтай холбогдоод хил хаагдчихлаа гэсэн чинь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хил нээгдэх тул хамгийн түрүүнд таны вагоныг тавиулж өгнө, та надад нэмээд тэр хоёроос мөнгө аваад 90.000.000 төгрөгийг нэмээд өгчих гэсэн. Түүний дагуу би тэр хоёроос авсан мөнгөнөөс 90.000.000 төгрөгийг үнэхээр үнэ нэмэгдсэн байх гэж бодоод шилжүүлсэн. Хэлсэн хугацаан болоход вагон тавигдаагүй бөгөөд тэрнээс хойш байнга худлаа ярьж олон асуудал болсон. 2022 оны 11 дүгээр сард Б.*****ьтай уулзаад чи худлаа хэлээд байгаа юм байна гэсэн чинь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би таны вагоныг явуулж өгч чадахгүй бол би мөнгийг чинь шууд бэлнээр өгнө гэж хэлээд аман гэрээ хийе гээд цаасан дээр Х.*****аас 240.000.000 төгрөгийг авсан гээд бичүүлж нотариатаар батлуулсан. 2023 он гараад дахин  худлаа хэлээд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр цагдаагийн газарт иргэн Б.*****ьд залилуулсан гэдэг өргөдөл гаргасан. Б.*****ь болон Г.***** нар байнга холбоотой байсан бие биеийгээ сайн мэддэг байсан хүмүүс. Тэгтэл өнөөдөр танихгүй гээд байж байна. Харин Б.*****ийн хувьд Б.*****ьтай холбож өгөөд авсан мөнгөө өгөөд ямар нэгэн асуудалгүй болоод салсан байсан. Б.*****ь болон Г.***** нар намайг нэг үйлдлээр хоёр удаа намайг залилсан байгаа. 240.000.000 төгрөгөөс Г.***** нь 60.000.000 төгрөг авснаас сар бүр 500.000 төгрөг шилжүүлж нийт 50.000.000 төгрөгийг төлсөн байгаа. Б.***** энэ асуудалд ямар ч хамаарал байхгүй хүн. Б.*****ь 20 гаруй сая төгрөгийг төлсөн. Надад одоо 165.000.000 төгрөгийг хохирол учруулсан байгаа. Үүнийгээ нэхэмжилж байгаа...”гэв.

  

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж гаргасан гомдол, хавсаргасан баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 6-34 дэх тал),

 

***** ***** *****ын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18/288 тоот албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 36 дах тал),

 

Хаан банкны ***** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл ( 1 дүгээр хавтаст хэргийн 37-40 дэх тал),

 

Хохирогч Х.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын үед нүүрс тээвэрлэх вагон олдохгүй байна, ***** ***** ***** хувьцаат компанид удаа дараа вагон тээврийн хүсэлтийг өгсөн боловч шийдвэрлээгүй тул вагон олж ажлаа явуулах шаардлагатай байгааг хэлсэн. Ингээд би дүүтэйгээ хамтран вагон тээвэр олохоор байж байхад танил *****-***** нь танилын дүү хувьдаа вагонтой компанид ажилладаг гэж хэлсэн тул ажлаа явуулахын тулд тэр дүүтэй нь ***** гэсэн дугаараар холбогдож ярьсан. Ингээд тэр дугаар дээр *****ь гэх эмэгтэй байсан бөгөөд өөрийн хувийн вагонтой компанид удирдах ажил хашдаг гэж танилцуулсан. Бид хоёр цуваа буюу нэг ширхэг вагоныг явуулах саналыг тавьсан чинь болно, эргээд холбоо баръя гэж хэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр *****ь надтай утсаар яриад вагон тавигдахаар болсон тул вагоны төлбөр болох 150 сая төгрөгийг яаралтай шилжүүлж өгнө үү гээд ***** нэртэй ***** тоот дансанд шилжүүлж өгсөн. *****ь удахгүй вагон тээвэр явна гэж хэлээд байж байхад 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ковид өвчний улмаас ***** Улсын хил хаагдаж ачаа тээврийн үйл ажиллагаа зогссон. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр *****ь над руу залгаад 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хил нээгдэнэ гэж байна ачаа тээврийн вагон явахгүй,  зөвхөн чингэлэг тээврийн вагон явж болно, хэрвээ явуулах бол ачаа тээврийн хөлс нэмэгдэж ахиад 100 сая төгрөг өгөх шаардлагатай гэж хэлсэн тул одоо байгаа 90 сая төгрөгийг шилжүүлье гээд *****ийн худалдаа хөгжлийн банкны ***** тоот дансанд өөрийнхөө данснаас шилжүүлж өгсөн. Ингээд *****ь вагон удахгүй явна, түр хүлээж бай хил нээгдэхгүй байна гэж худлаа ярьсаар байгаад 2022 оны 03 дугаар сар хүрч хил хааж *****ь нь хил нээгдэхэд хамгийн түрүүнд вагон тээврийг явуулж өгнө гэж хэлсэн тул итгээд хүлээсэн. 2022 оны 08 дугаар сард хил нээгдэж нүүрсний вагон тээвэр хөдөлж эхлэхээр нь *****иас вагон тээвэр хэзээ явах вэ гэж тодруулж асуухад удахгүй явна гээд хэд хэдэн хоногоор хойшилсон. 2022 оны 10 дугаар сарын эхээр *****ьтай уулзъя гэж хэлээд хүүхдийн 100 орчим биечлэн уулзаад чи худлаа яриад байна, одоо өгсөн мөнгөө буцааж авъя гэж хэлэхэд удахгүй болох гээд байна итгэчих би нялх хүүхэдтэй хүн танд юу гэж худлаа ярих билээ гэхээр нь итгээд хүлээсэн. 2022 оны 11, 12 дугаар сард одоо вагон орох гэж байна гэж ярьж хуурсан. 2023 оны 01 дүгээр сар за чиний ярьсан зүйл худлаа болсон тул надаас авсан мөнгөө буцааж өг гэхэд ямар ч асуудалгүй буцааж өгье гэж хэлээд өнөөдрийг хүртэлх хугацаанд өгөхгүй хохироож байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 47-48 дах тал),

 

Хохирогч Х.*****ын дахин өгсөн мэдүүлэг: “ Миний хувьд 2021 оны 10 дугаар сарын орчим ********-руу нүүрсний вагон тээврийн үйл ажиллагааг явуулах гээд вагон хайж явахдаа өөрийн танил *****-*****аар дамжуулан дүү *****тэй уулзсан. Тухайн үед ***** нь өөрийнхөө найзыг ************-руу вагон тээврийн үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдах ажилтан хүн байгаа юм гэж хэлсэн. Ингээд үнэ ханшийг асуухад 240.000.000 төгрөгөөр ***** ***** аймгаас *********-ийн Эрээн хот руу 2 цуваа 100 вагон явуулна гэж хэлсэн тул зөвшөөрч ***** рүү 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 240.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Ингээд вагон явна гэсэн боловч явахгүй удаад худал хэлээд байсан бөгөөд тэр үед ***** би танаас авсан мөнгийг *****ь гэх хүнд өгсөн байгаа надад вагон олж өгнө гэж хэлээд худлаа яриад байгаа юм гэж хэлэхээр нь *****ийн ***** дугаарын утсыг аваад холбогдсон чинь вагон одоогоор явах боломжгүй байгаа бөгөөд вагоны үнэ нэмэгдсэн гэж хэлсэн. Тэгээд *****ийн талаар *****иас тодруулан асуухад би *****т вагон олж өгөх гэсэн боловч вагоны үнэ нэмэгдсэн гэж хэлсэн бөгөөд 90 сая төгрөг нэмээд өгвөл 2-3 хоногийн дотор 50 вагон тавиулж явуулж өгнө гэж хэлсэн тул *****ээс мөнгөө авъя гэж хэлэхэд 150 сая төгрөгийг *****ь авсан би танд 90 сая төгрөгийг төлье гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн боловч надад 50 сая төгрөг өгөөд 40 сая төгрөгийг өгнө гээд өгөхгүй удаад байсан...энэ үед *****ь яаралтай 90 сая төгрөгөө өгвөл вагон тавиулах гээд байна гэхээр нь *****ийн өгсөн 50 сая төгрөг дээр нэмж өөрөөсөө 40 сая төгрөг гаргаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр ******* төвийн худалдаа хөгжлийн банкнаас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 90.000.000 төгрөгийг *****ийн ***** тоот дансанд шилжүүлж өгсөн.  

... Надад нэмж ярихад анх вагон тээврийн ажил хөөцөлдөж явах үед Мэн ***** нь 2 цуваа 100 ширхэг вагоныг 300 сая төгрөгөөр явуулна гэж хэлсэн бөгөөд миний хувьд зөвшөөрч 240 сая төгрөгийг *****ийн данс руу, 60 сая төгрөгийг *****-***** руу тухайн үед шилжүүлэн өгсөн. Ингээд би *****ьтай холбогдож вагон хөөцөлдөх үе *****-***** надад 60 сая төгрөгийг буцаан төлсөн байдаг. Миний хувьд *****-***** ***** нартай одоо төлбөр тооцооны асуудал байхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй. Харин *****ь нь анхнаасаа *****ийг хуурч сүүлд мөнгө нэмж авахдаа хүртэл намайг хуурч 240 сая төгрөг авсан бөгөөд үүнээс 30 сая төгрөг буцаан төлсөн одоо 210 сая төгрөгийг төлөөгүй хохироож байгаа тул түргэн шуурхай шалгаж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дах тал),

 

Гэрч Б.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...***** ***** *****ын экспортын ачилтын 30 хувийг дангаараа ***** өртөө хэсэглэл хариуцан ажилладаг бөгөөд нүүрс тээврийн ажил байнга хийгдэж байсан. ***** өртөөнөөс нүүрсний вагон тээврийг явуулахдаа вагон тээврийг авах гэж байгаа хуулийн этгээд хүсэлтийг ***** ***** *****ын тээвэр зохион байгуулалтын албанд гаргаж хэрэв вагон тээвэр явуулах зөвшөөрөл өгсөн тохиолдолд холбогдох тушаалыг ачилтын өртөө буюу ***** өртөө рүү илгээдэг. ***** өртөөнөөс тушаалыг хүлээн авч ачилт хийх зөвшөөрлийг хүсэлт гаргасан хуулийн этгээдэд олгож ачилтыг эхлүүлэх зөвшөөрлийг олгодог. Харин ***** ***** ***** хувь нийлүүлсэн нийгэмлэг нь улсын хэрэгцээний орон нутгийн нүүрсний тээвэрлэлтэд хагас вагон хангалтгүй байгаагаас хувь хуулийн этгээдийн экспортын ачилтад /нүүрсний/ тээврийн зориулалтаар вагон ашиглуулах зөвшөөрлийг олгохгүй байгаа.

...***** ***** ХХК нь өөрийн эзэмшлийн вагонгүй, 2022 онд 1 удаа 50 ширхэг вагоноор ачилт хийж БНХАУ руу нүүрсний экспорт хийж байсан талаарх бүртгэл ***** ***** ***** хувь нийлүүлсэн нийгэмлэгт бүртгэгдсэн байна. Өөр ямар нэгэн байдлаар хамтран ажилласан бүртгэл байхгүй байна.

...2020 оны ***** ***** ***** хувь нийлүүлсэн нийгэмлэгийн *****ын даргын 53 дугаартай тушаалаар ***** ***** ***** хувь нийлүүлсэн нийгэмлэгт цуваа 50 ширхэг вагоны ***** ашиглалт, ачилт буулгалт гэх мэт нийт тээврийн зардлыг 50-55 сая төгрөгөөр тооцсон байдаг. 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн мөн даргын А/233 тушаалаар 1 цуваа 50 ширхэг вагоны тээврийн зардлыг 50-55 сая төгрөг байхаар мөн баталсан. 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/231 тоот мөн даргын тушаалаар 1 цуваа 50 ширхэг вагоны нийт тээврийн хөлсийг 80-90 сая төгрөг байхаар зааж өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 59 дэх тал),

 

Төрийн банкны ***** тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 63 дах тал),

 

Төрийн банкны ***** тоот дансны дэлгэрэхгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 64-67 дах тал),

 

Төрийн банкны ***** тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтас хэргийн 68 дах тал),

 

Гэрч Э.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...***** нэртэй хүн манай Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр *** улсын ****сургуулийн хичээлийн ***байрны урд байдаг "***н *****" ХХК-ийн ажлын өрөөнд ирж манай гэрээ хариуцсан *****тэй уулзаад нүүрс тээврийн вагоны үйлчилгээ авахаар ярилцаж тохиролцсон байсан. 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ***** надтай уулзаад "*****" /РД:****/ ХХК-ийн нэр дээр гэрээний драфт өгөөч гэж хэлсний дагуу гэрээг гаргаж *****ад эх хувиар нь гарган өгч гэрээн дээр ***** нэртэй хүн гарын үсэг зурах байсан боловч ***** байхгүй байгаа тул гэрээгээ өөрчлөөд "***** *****" ХХК-аар хийе гэж 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ирж уулзаад гэрээг эх хувиар нь гаргаж авсан. Тухайн гэрээнд Дорно***** аймгийн ***** сумын олон овоот гэх газраас БНХАУ-ийн Эрээн өртөө хүртэл 1 цуваа 50 ширхэг вагоноор нүүрс тээвэрлэж 50 ширхэг вагоны хөлс 400 сая төгрөг байхаар заасан байсан. Мөн төлбөр төлөх нэхэмжлэлийг бичүүлэн авсан. Ингээд "**** *****" ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 07 ны өдөр МЛ 22/37 дугаартай гэрээг баталгаажуулж өгсөн боловч "***** *****" ХХК-аас гэрээг баталгаажуулж мөнгийг төлөөгүй тул гэрээгээ буцаан авахаар ***** руу 2-3 удаа залгахад ах нь гэрээг нь буцаан өгнө гэж хэлээд гэрээг буцаан өгөөгүй тул цуцлагдсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 81 дэх тал),

 

Гэрч Л.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын үед ***** бид хоёрыг кофе уугаад сууж байхад *****ь ирж би тэр хоёрыг хооронд нь танилцуулж өгсөн. Түүнээс хойш А *****ь ***** нар хоорондоо уулзалдаж ярилцдаг холбоотой болсон бөгөөд тэр үедээ А *****ь *****аар вагон тээврийн ажил хөөцөлдүүлж байсан юм. А *****ь ***** нар хаанаас ямар вагон хэрхэн яаж явуулж байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй бөгөөд *****ь надаас ***** ахад 60 сая төгрөг өгөх гэсэн чинь дансаар авахгүй бэлнээр авна гээд байхын хэр зэрэг найдвартай хүн бэ гэж надаас асуухаар нь би *****ыг тодорхой албан тушаал хашдаг настай хүн учир найдвартай байх гэж хэлж байсан. 2021 оны 11 дүгээр сард *****ь намайг дуудаад цүнхтэй 60 сая төгрөг авчирсан би *****ад өгөх гэж байна та гэрч шүү гэж надад хэлсэн бөгөөд бид нар ***** улсын их сургуулийн баруун талын хаан банкны урд уулзаад ***** ирж 60 сая төгрөгийг бэлнээр аваад явсан. Түүнээс хойш *****ь над руу байнга залгаж таны найдвартай гэсэн хүн чинь хаана байна надаас мөнгө аваад ажлаа бүтээхгүй байна гэж хэлэхээр нь би ***** руу яриад чи ажил хөөцөлдөж байгаа юм бол хурдан бүтээж өгөөч хүүхэд битгий эвгүй байдалд оруулаад бай гэж олон удаа хэлсэн. ***** удахгүй бүтээж өгнө гэж хэлж байсан. Тухайн үед ***** нь хувийн вагоныг *****ьд олж өгөхөөр хоорондоо тохиролцсон байсан. Би *****, *****ь гэх хүмүүс ямар хүнээс мөнгө төгрөг авч вагон тээврийн ажил явуулах гэж байсан талаар нь мэдэхгүй байна. ***** гэх хүний талаар мэдэхгүй байж байгаад 2022 оны сүүлээр *****ь дагуулж ирээд надтай уулзуулахад *****ь *****ад мөнгө өгсөн нь үнэн үү гэж хэлэхээр нь би үнэн гэж хариулсан., өөрөөр энэ хүнтэй ямар нэгэн байдлаар харилцаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 83 дах тал),

 

Гэрч Г.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..."***** *****" ХХК нь гадаад худалдаа, экспортын чиглэлтэй манай хадам ээж *****гийн компани бөгөөд ********** аймгаас БНХАУ-ийн Эрээн хот руу нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагааг 2020 оны үед хийж эхлээд явж байхад ***** ах надтай уулзаад ах нь вагон олох боломжтой байна танай "***** ***** ХХК-ийн нэр дээр вагон явуулж цуваа болгон дээр 50 сая төгрөгийг төлнө гэж хэлсэн учир би зөвшөөрч "***** *****" ХХК-ийн нэр дээр вагон авах хүсэлтүүдийг ***** ахын хэлснээ гаргаж өгч байсан. ухайн үед “***** *****" ХХК гүйцэтгэх захирлаар манай хадам ээж ***** байсан боловч бүхий л ажиллагааг би хариуцан ажиллаж байсан бөгөөд энэ талаарх баримтыг шаардлагат бол гаргаж өгч болно. ***** ахтай хамтран ажилласнаас болж “***** хөл ХХК-д учирсан ямар нэгэн хохирол байхгүй бөгөөд 2022 оны үед ***** ахаас нөгөө вагон чинь юу болсон бэ гэж асуухад хүнээс вагон авна гэж мөнгө өгөөд залилуулсан талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 85 дах тал),

 

Гэрч Б.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...***** боловсруулж өгөх ёстой баримтыг өгөхгүй байсан тул мөнгөө авъя гэдэг шаардлагыг тавьсан чинь эхэндээ өгнө гэж хэлж байгаад сүүлдээ *****ь гэх эмэгтэй мөнгийг өгсөн авч чадахгүй байна.  *****ьтай өөрөө нэг утсаар яриад мөнгөө авъя гээд хэлээд өгөх үү гэж надад хэлсэн. Ингээд би 2021 оны 10 дугаар сард *****ийн ***** дугаарын утас руу залгаад *****ад өгөх ёстой мөнгийг авах гэсэн юм гэж хэд хэдэн удаа утсаар ярьж гэр орноор нь очно гэж хэлээд *****иас бэлнээр 3.500.000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 3.500.000 төгрөгийг, 10.000.000, 21.500.000 төгрөгийг нэг өдөр авсан. Нийтдээ 38.500.000 төгрөгийг авсан. Миний хувьд *****ьтай хамтран ажиллаж байсан нэг ч удаа байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 89 дэх тал),

 

Гэрч Д.*****-***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 07 сарын үед *****тай танилцаж байсан. Түүнээс хойш нэг нэгнийхээ гар орноор ордог дотно харилцаатай болсон. Би тухайн үед Эмээлтэд махны чиглэлээр хятадуудтай хамтарч ажилладаг байсан. Тэр үед хятадуудын орчуулагчаар ажилладаг байсан ***** нь надтай уулзаад танд нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүн байна уу, надад нүүрс вагоноор тээвэрлэх боломж байгаа, тийм хүн байвал надтай холбоод өгөөрэй гэхээр нь энэ талаар *****д хэлсэн. Түүний найзууд нь энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг юм шиг байна лээ. дандаа нүүрсний талаар яриад байхаар нь түүнд хэлсэн. Тэгээд *****ыг *****тэй холбож өгсөн, тэгээд хэд хоног  тэр хоёр уулзаж ярилцаж байгаад болох юм байна гээд мөнгө төгрөгөө өгч авалцахаар болсон. ***** нь анх надад энэ *****ын нүүрсийг нь вагоноор ачиж явуулах төлбөр нь 240.000.000 төгрөг болно гэхээр нь би дундаас нь ашиг олох зорилгоор тухайн үнэ дээр нь 60.000.000 төгрөгийг нэмээд нийт төлбөр нь 300.000.000 төгрөг болох юм байна гэж *****д хэлсэн чинь тэрээр зөвшөөрчихсөн юм. ***** нь ярихдаа эхлээд нэг удаадаа вагоноор нүүрсийг нь зөөвөрлөж гаргаад цаашид 1 жилийн хугацаатай гэрээ байгуулуулж өгнө гэх зүйлийг хүртэл ярьж байсан. Тэр 2 хоорондоо гэрээ байгуулсан эсэхийг мэдэхгүй, ямар ч байсан 240.000.000 төгрөгийг ***** рүү өгүүлж, би 60.000.000 төгрөгийг нь өөртөө авсан. Үүнээс 10.000.000 төгрөгийг би өөрийн Хаан банкны *****, үлдсэн 50.000.000 төгрөгийг эхнэр *****ийн ***** дугаартай данс руу шилжүүлэн авсан. Энэ 50.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан талаар манай эхнэр мэдэхгүй, учир нь эхнэрийн тэр данстай холбосон карт нь надад байдаг байсан юм. Ингээд энэ мөнгийг нь шилжүүлэн авснаас хойш *****ын нүүрсийг зөөвөрлөж гаргаж өгөөгүй байсан ба удалгүй хил хаагдаж, тэр ажил нь бүр бүтэхээргүй болсон гэсэн тул би өөрийн авсан 60.000.000 төгрөгийг буцаагаад *****д бүтнээр нь буцааж өгсөн. Харин ***** нь авсан мөнгөнүүдээ буцааж өгсөн бөгөөд одоогийн байдлаар 50.000.000 төгрөг дутуу байгаа гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 139-140 дэх тал),

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.*****аас хохирол төлбөрийг нөхөн төлсөн талаарх гаргаж өгсөн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн төлбөрийн баримтууд (2 дугаар хавтаст хэргийн 194-217 дах тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан),

 

Яллагдагч Б.*****ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 248-250 дахь тал),

Яллагдагч Г.*****ын хувийн байдлыг  тодорхойлсон баримтууд (2 дугаар хавтаст хэргийн 01-05 дах тал),

Яллагдагч Б.*****ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд ()

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 243, 244, 245 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцлээ.

 

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.*****ь, Г.*****, Б.***** нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.*****ь нь Г.*****, Б.***** нартай бүлэглэн вагон тээвэрлэлтийн ажлыг зохицуулж вагон оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух *****аар хуурч Б.*****ээр дамжуулан Х.*****аас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 155.000.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хорооллын *** дугаар байрны **** тоотоос Худалдаа хөгжлийн банкны ***** тоот данс руу 90.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр нийт 245.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

 

Шүүгдэгч Г.***** нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Б.*****, Б.*****ь нартай бүлэглэн хохирогч Х.*****ын вагон тээврийн ажлыг зохицуулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух *****аар төөрөгдөлд оруулан хуурч 240.000.000 төгрөгийг авч залилж их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

 

Шүүгдэгч Б.***** нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Б.*****ь, Г.***** нартай бүлэглэн хохирогч Х.*****ын вагон тээврийн ажлыг зохицуулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух *****аар гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

“Залилах” гэмт хэргийн шинж нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг зөрчих *****аар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг ойлгоно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтууд болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.***** нь Б.*****иас өөрийгөө вагон тээврийн үйлчилгээ явуулдаг гэж танилцуулж, үйл ажиллагааны талаарх баримт мэдээллийг үзүүлсний үндсэн дээр Д.*****-*****аар дамжуулан, хохирогч *****ыг Б.*****ьтай  танилцуулж, дундаас нь зуучлалын хөлс олох зорилгоор холбон өгсөн бөгөөд хохирогчоос шилжин ирсэн мөнгөн төлбөрийг Б.*****ь хүлээн авсан үйл баримт шүүгдэгч Б.*****ийн хохирогчид бичгээр гаргасан аман гэрээ /1хх-ийн 8/, хохирогч болон Б.***** нараас шүүгдэгч Б.*****ийн тоот данс руу мөнгөн гүйлгээ хийсэн баримт /1хх-ийн 9-10/, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1х-ийн 37-40 дэх тал/, хохирогчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг /1хх-ийн 49-50 дах тал/ зэргээр тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Б.***** нь хохирогчид зуучлалын хөлсөнд бодож авсан төлбөрийг буцаасан төлсөн /2хх-ийн 182 дах тал/ талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ хохирогч үгүйсгээгүй байна.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан.

 

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй байна. Шүүгдэгч Б.*****ийн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хэлбэрийн хувьд агуулж байгаа хэдий ч учруулсан хохирол нь Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг хангахгүй байгаа юм.

 

Гэтэл Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрх ашигт бодит хохирол учруулаагүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй зүйл ангиар зүйлчлэх нь шударга ёсны зарчимд үл нийцэх юм.

 

Өөрөөр хэлбэл, эрүүгийн эрх зүйгээр хамгаалагдсан эрх ашигт халдсан гэм буруутай этгээдийн үйлдлийн шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилго, гэмт үйлдэл болон түүний үр дагаварт хандаж буй сэтгэхүйн хандлага, хохирол, хор уршгийг арилгасан байдал зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан судалж үзэхэд тухайн хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь ялимгүй буюу Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй бол гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж болно гэж зохицуулсан.

 

Шүүгдэгч Б.*****ийн өмгөөлөгч О.Батсүх гэм буруугийн хуралдаанд: “...Б.*****ийг Х.*****тай холбон зуучилж өгч байгаа боловч залилах гэмт саналаа зорилго байгаагүй. Учир нь Б.*****ь нь ***** *****д ажилладаг гэж ойлгуулж, тэр утгаараа тээвэрлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж өгөхийн байна гэж итгэж зуучлалын гэрээ байгуулаагүй ч гэсэн энэ хүмүүсийг холбон өгч дундаас нь зуучилж ажлыг нь бүтээж өгсний хөлс болгож тодорхой ашиг олчихъё гэсэн бодолтой байсан. Б.***** нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр өөрөө ***** *****ын үйл ажиллагаа явуулдаггүй, таньдаг хүн нь явуулдаг гэдгийг тодорхой мэдүүлсэн байдаг. Вагон яваагүй байхад явуулсан, явуулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгосон зүйл байдаггүй. Улсын яллагчаас гэм буруутай гэж яллааж байгаа гол үндэслэл нь вагон явахгүй явуулна, явуулах зөвшөөрөлгүй байж явуулна гэж зохиомол байдлыг үүсгэсэн гэж үзсэн байгаа. Тэгтэл миний үйлчлүүлэгч Б.*****ьд итгэсэн. Хохирогчийн зүгээс дахин Б.*****ьтай уулзаж вагон явуулдаг юм байна гэж итгэж 90.000.000 төгрөгийг нэмж өгч байгаа үйлдлээс дүгнэхэд Б.*****ийн зүгээс бодит байдлыг нууж, зохиомол байдлыг бий болгож хохирогч болон Б.***** нарыг хууран мэхэлсэн гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан 210.000.000 төгрөгийн зээлийн гэрээ нь бодит байдлыг нуух гэсэндээ биш Б.*****ь гэдэг хүнд их хэмжээний мөнгө өгч байгаа тул 210.000.000 төгрөгийн зээлийн гэрээг хийж 155.000.000 төгрөгийг нь урьдчилгаа болгон шилжүүлсэн байдаг. Хэрвээ энэ хүнтэй хамтран үйлдсэн байсан тул энэхүү мөнгөний баримтыг үйлдэхгүй байсан. Энэ хэрэг шүүх дээр ирэхээс өмнө мөнгө төгрөг өгч авч асуудлууд дуусаад зарим хэрэг хаагдсан байдаг. Энэ хугацаанд хохирогчийн зүгээс хэн залилсан болохыг ухаарч Б.***** гэдэг хүн залилаагүй, Б.*****ь болон Г.***** нар нь цаана нь залилж явсан байсан байна гэдгийг ойлгосон байгаа. Мөн миний үйлчлүүлэгч нь хэрвээ залилсан бол тухайн авсан мөнгөө үрж, захиран зарцуулах байсан. Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.*****-***** гэдэг хүн хохирогч болъё гээд мөнгөө нэхэхэд нь мөнгийг нь буцаан өгч хэрэг үүсгээгүй байдаг бөгөөд Б.*****ийн хувьд тухайн хүнтэй ижилхэн хохирогчийн зүгээс болъё гэхэд нь мөнгийг нь буцаан өгсөн байдаг. Б.*****ийн өмнө болон одоо өгч байгаа мэдүүлэгт нэг ч зөрүүтэй худал хэлсэн зүйл байхгүй. Б.*****ийн үгэнд итгэж өөрөө хууртагдаж явсан болохоос хохирогчийг хуурч хохироох сэдэл байгаагүй болох нь харагдаж байгаа. Иймд миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь хэлбэрийн төдий агуулагдаж байх тул хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэсэн...” өмгөөллийн дүгнэлт гаргасан бөгөөд тус саналыг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.***** нь хохирогч Х.*****аас шилжүүлсэн мөнгийг захиран зарцуулсан үйлдэл гаргаагүй, энэ талаар хохирогч гомдол гаргахаас өмнө өөрийн санаачилгаар хохирогчтой уулзаж, хохирол барагдуулах арга хэмжээ авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хэр хэмжээ ялимгүй байх тул  шүүгдэгч Б.*****ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Харин Б.*****ь болон Г.***** нар нь энэ гэмт хэргийн хохирогч болох Х.*****д Вагон тээвэрлэлтийн ажлыг зохицуулж вагон оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух *****аар хуурч төөрөгдөлд оруулж хохирогчоос 245.000.000 төгрөгийг авч захиран зарцуулж залилсан үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

 

Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж гаргасан гомдол, хавсаргасан баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 6-34 дэх тал),

***** ***** *****ын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18/288 тоот албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 36 дах тал),

Хаан банкны ***** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл ( 1 дүгээр хавтаст хэргийн 37-40 дэх тал),

хохирогч Х.*****ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дах тал),

Төрийн банкны ***** тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 63 дах тал),

Төрийн банкны ***** тоот дансны дэлгэрэхгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 64-67 дах тал),

Төрийн банкны ***** тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтас хэргийн 68 дах тал),

Гэрч Б.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 59 дэх тал),

Гэрч Э.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 81 дэх тал),

Гэрч Л.*****ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 83 дах тал),

Гэрч Г.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 85 дах тал),

Гэрч Б.*****гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 89 дэх тал),

Гэрч Д.*****-***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 139-140 дэх тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч ***** овгийн *****ын *****ь, Хан бүрэн овгийн *****гийн *****, нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд 2 дахь хэсэгт заасан “...бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух *****аар төөрөгдөлд оруулж бусдыг залилан мэхэлж...мөнгийг нь шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.*****ийн өмгөөлөгч Б.Эрдэнэбулган гэм буруугийн хуралдаанд: “...2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Б.*****ьд холбогдуулж залилуулсан гэх гомдол гаргасан. Гомдлын гол агуулгыг үзвэл Б.*****ь нь өөрийгөө хувийн вагонтой компанид ажилладаг, ***** өртөөнөөс нүүрс ачуулж, вагон тавьж өгөх боломжтой гэж итгэл үнэмшил төрүүлсэн, өөрийн найз Б.*****ээр дамжуулж мөнгөө авсан гэсэн байдаг. Гомдлоос харахад энэ хэрэгт Б.*****иас өөр хүн оролцоогүй мэт харагддаг. Гэтэл өөрийн үйлчлүүлэгчтэй уулзаж асуухад Б.*****ээс дамжуулж авсан гэж ярьсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шаардлагатай хүсэлтүүдийг гаргаж явахад зарим баримтууд ил гарч ирсэн. Х.***** нь Д.*****-***** болон Б.***** нарт 300.000.000 төгрөг залилуулсан гэх гомдлыг анх гаргасан нь тодорхой байсан бөгөөд түүний дагуу хэрэг шалгагдаж 2023 оны 11 дүгээр сарын 29-ний Чингэлтэй дүүрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн. Үүнээс үзвэл нэг хэргийг хоёр өөр газарт шалгаж байгаа асуудал байсан. 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Б.*****ь холбогдуулан шалгагдаж байхад Д.*****-*****, Б.***** нарын асуудал дуусаагүй байсан баримт авагдсан. Хохирогчтой Б.*****ь уулзаж мөнгө төгрөгийг авсан гэх хэрэг гарах  шалтгаан нөхцөл, бодит байдалтай нийцэхгүй байгаа тул хэргийг нэгтгэж шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Түүний дагуу Чингэлтэй дүүрэг дээр шалгагдаж байсан хэргийг хаасан байдаг. Миний үйлчлүүлэгчийн зүгээс өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч. Г.***** гэдэг хүнд 60.000.000 төгрөгийг өгч энэ асуудал шийдэгдэнэ гэж үзээд хохирогчоос авсан мөнгөөрөө өрөө дарсан нөхцөл байдал байгаа...” гэсэн саналыг,

 

Шүүгдэгч Г.*****ын өмгөөлөгч Б.Буянт: “...миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хээгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Миний үйлчлүүлэгчийн хувьд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудал дээр маргахгүй байгаа...” гэсэн тайлбаруудыг гаргаж шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн асуудал дээр маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух *****аар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “..тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг их хэмжээний хохирол” гэж тодорхойлж тогтоосон ба энэ хуульд заасан “нэг нэгж” нь “нэг мянган” төгрөгтэй тэнцүү байна” хэмээн мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааж хуульчилсан тул шүүгдэгч Б.*****ь, Г.***** нар нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсны улмаас хохирогч Х.*****д учруулсан нийт 245.000.000 /хоёр зуун дөчин таван сая/ төгрөгийн хохирол нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “их хэмжээний хохирол”-д тооцогдоно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Залилах” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор хуульчлагдсан.

 

Шүүгдэгч Б.*****ь болон Г.***** нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд 2 дахь хэсэгт заасан “...бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух *****аар төөрөгдөлд оруулж бусдыг залилан мэхэлж...мөнгийг нь шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан..” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь ***** Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.*****ь, Г.***** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Г.*****ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, холбогдсон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан тус зүйл заалтад зааснаар 12.000 нэгж буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Б.*****ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Энэ гэмт хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгч Б.*****иас хохирол төлбөр болох 165.000.000 төгрөгийг гаргуул хохирогчид нөхөн төлүүлэх...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн: “…шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарчимд нийцүүлэн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдалд нийцсэн байх ёстой. Шүүгдэгч Г.*****ад прокурорын зүгээс торгох ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд тэтгэвэрт гарсан боловч ажил хийж байгаа гэж байгаа тул торгуулийн ял биелэгдэх боломжтой гэж харж байна. Мөн хохирол төлбөргүй тул тус ял шийтгэл дээр тусгайлан гаргах санал байхгүй. Шүүгдэгч Б.*****ийн хувьд эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх гэсэн зорилго багтдаг, хохирол төлбөр төлсөн зүйл байхгүй зэргийг харгалзан улсын яллагчийн зүгээс хорих ял оногдуулах санал гаргаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэж байна…” гэж,

 

Шүүгдэгч Б.*****ийн өмгөөлөгч Эрдэнэбулган : …шүүхээс гэм буруутайд тооцсон тул ямар нэгэн хэлэх тайлбар байхгүй. Хохирогч хохирсон дээрээ дахин хугацаа алдаж хохироод байх ёсгүй тул миний үйлчлүүлэгч хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа тул Б.*****ийг цаашид хохирол төлбөрөө нөхнө төлөх боломжийг олгож хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү…” гэж,

 

Шүүгдэгч Г.*****ын өмгөөлөгч Б.Буянт: “...улсын яллагчийн зүгээс 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Тус ангид заасан гэмт хэрэг нь 10.000 нэгээс 40.000 нэгжийн хооронд байгаа тул бидний зүгээс торгуулийн ял төлөх  хэмжээ дээр тусгайлан гаргах саналгүй. Харин торгуулийн ялыг төлж барагдуулах хугацааг миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан 3 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан

 

2. шүүгдэгч Г.***** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн  төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Харин шүүгдэгч Б.*****ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, прокурор, өмгөөлөгч нарын гаргасан санал дүгнэлтийг шүүх харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Г.*****ад 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял,

 

Шүүгдэгч Б.*****ьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 05 (тав) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 03 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд тайлбарлаж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*****ьд оногдуулсан 05 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл *****, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл *****, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.*****д 245.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Г.***** нь өөрийн хариуцах хохирол төлбөрийг хохирогчид бүрэн төлж барагдуулсан талаарх баримт хэрэгт авагдсан, хохирогчийн зүгээс үгүйсгээгүй байх тул шүүдэгч Г.*****аас гаргуулах хохирол төлбөргүй байна.

Харин шүүгдэгч Б.*****ь нь хохирол төлбөр болох 165.000.000 төгрөгийг нөхөн төлөөгүй байх тул түүнээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

***** улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ***** овогт *****ын *****т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

 

2.Шүүгдэгч ***** овогт *****ын *****ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан,

-Шүүгдэгч Хан бүрэн овогт *****гийн *****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух *****аар төөрөгдөлд оруулж бусдыг залилан мэхэлсэн” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Г.*****ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял,

-Шүүгдэгч Б.*****ьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд тайлбарласугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.*****ад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*****ьд оногдуулсан 05 /таван/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Б.*****иас нийт 165.000.000 /зуун жаран таван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.*****д олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.***** нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Б.*****ьд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.*****, Б.***** нарт урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ