Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/214

 

 

 

 

 

 

2025      11          28                                           2025/ШЦТ/214

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,

улсын яллагч О.Мөнхтуяа,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б*******, түүний өмгөөлөгч Г.Пүрэвдулам,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н*******, түүний өмгөөлөгч Ч.Отгонжаргал,

шүүгдэгч Ж.У*******, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, Н.Батцэнгэл,

хохирогч А.Х*******, шинжээч Т.Түвшинбаатар, С.Чулуунсүх, Г.Цэндсүрэн /цахим/ нарыг оролцуулан,

Б аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ж.У*******т холбогдох эрүүгийн 2*******5002820125 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр У******* х******* төрсөн, ******* настай эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл *, Б***** аймгийн О******* сумын * дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ч******* овогт Ж У******* /РД:/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.У******* нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Б***** аймгийн Б****** сумын * дугаар багийн нутагт байрлах Нисэхийн гүүрний асфалтан зам дээр **-** *** улсын дугаартай, Т к ф /********************/ загварын тээврийн хэрэгслийг цусан дахь этилийн спирт 0.5 хувийн согтолттой үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7/а, 12.1 дэх заалтуудыг тус тус зөрчин замын хажуу руу орж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэл дотор зорчин явсан А.Х*******ы биед хөнгөн хохирол учруулсан, Б.А, Б.Ө нарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь

Эрүүгийн 2*******5002820125 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ж.У******* нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Б***** аймгийн Б****** сумын * дугаар багийн нутагт байрлах Нисэхийн гүүрний асфалтан зам дээр **-** *** улсын дугаартай, Т к ф /********************/ загварын тээврийн хэрэгслийг цусан дахь этилийн спирт 0.5 хувийн согтолттой үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7/а, 12.1 дэх заалтуудыг тус тус зөрчин замын хажуу руу орж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэл дотор зорчин явсан А.Х*******ы биед хөнгөн хохирол учруулсан, Б.А, Б.Ө нарын амь насыг хохироосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь: /Шүүхийн хэлэлцүүлэгт/

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.У*******ын өгсөн: Би 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Б***** аймгийн О**** сумын “рА б” гэх газарт А.Х*******тай хамт аав ээжийн дээ очсон. 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр А.Х*******ы машиныг О******* аймагт хүргэж өгөхөөр өдөр 14 цагийн үед аав ээжийнхээсээ гарсан. Тэгэхдээ би өөрийнхөө /****/ машиныг жолоодсон. А.Х******* өөрийнхөө /****/ машиныг жолоодсон. Тэгээд аав ээжийнхээсээ гараад 2 километрийн зайтай явж байгаад А.Х*******ы машин шаварт суусан. Шаварт суусны дараа А.Х******* миний машиныг /*****/ жолоодсон. Тухайн үед А.Х*******ы жолоодож явсан /*****/ машинд А.Х*******ы төрсөн охин Г, миний төрсөн дүү Ж.А нар цуг явсан. Тэгээд О******* аймаг явж байх замдаа 17 цагийн үед Б***** сумын нутгаар дайрч өнгөрсөн. Тэгэхэд талийгаач Б.А залгаад Э.Э төрсөн өдөрт байна ирэх юм уу гэж асуухаар нь О******* аймаг орчихоод буцах замдаа яръя гэж хэлсэн. 18 цаг 20 минутын үед О******* аймаг ороод А.Х*******ы машиныг 6-10 дугаар байрны урд байдаг машин угаалгын газарт үлдээгээд би өөрийн машинаа /****/ жолоодож А.Х*******ыг дүүтэйгээ, охинтой нь хамт Ц ахынд хүргэж өгсөн. Би Ц ахтай хамт 20 цагийн үед Ц ахын гэрээс гарч Ц ахыг А.Х*******ы машиныг үлдээсэн угаалгын газарт хүргэж өгчихөөд буцаж очоод А.Х*******, Г, Ж.А нарыг авсан. 20 цаг 40 минутын үед талийгаач Б.Ө залгаад Чачиртын гүүрний цаад талд амралтад байна ирээд авах боломж байна уу, Э.Э төрсөн өдөрт очмоор байна гэж хэлж, мессеж бичээд байсан. Тэгээд би машинаа /****/ жолоодож яваад 21 цаг 30 минутад Б сумын “Т” нэртэй дэлгүүрийн гадаа ирсэн. Би жолоочийн эсрэг талын ард суудалд 30 литрийн цэнхэр савтай айраг зарах гээд тавьсан байсан. Тэгээд би айргаасаа нэг найздаа өгчихөөд байж байхад Г найз маань 3-4 хүнтэй ирээд Э.Э төрсөн өдөр лүү явж байна цуг явах уу гэж хэлсэн. Би араас чинь очъё гэж хэлээд өөрийнхөө машиныг жолоодоод Ж ам гэх газарт ирсэн. Г найз маань бусад найзынхаа машинд суугаад Э.Э төрсөн өдөр лүү явсан. Харин А.Х******* миний машиныг жолоодоод Д.Э гэдэг найзаасаа гэрийнх нь түлхүүрийг аваад Д.Эынд очиж хонохоор болсон. А.Х******* О******* аймагт өөрийн машин дотроо гэрийнхээ түлхүүрийг үлдээсэн байсан тул Д.Эынд очиж хонохоор болсон. Намайг Э.Э төрсөн өдөрт очиход 23 цаг өнгөрч байсан. Төрсөн өдөрт Э.Эрболд болон эхнэр нь, талийгаач Б.А, А нар байсан. Тэгээд 4-5уулаа очоод 10-уулаа болсон. Төрсөн өдөрт боодог хийгээд 01 цаг 20 минутад гаргасан. Боодог гарах хүртэл би 3 лааз пиво уусан. Задалсан байсан архинаас 1 удаа авсан. 1 цаг 30 минутын үед боодог гарч би А.Х*******ыг ирээд ав, явъя гээд дуудсан. Тухайн үед төрсөн өдөр Ж аманд байдаг аймгийн Тамгын газрын амралтад болж байсан. Тэгээд А.Х******* ирэхээр нь А, би, А.Х******* бид 3 Б сумын зүг явсан. А.Х******* машинаа жолоодож, би жолоочийн эсрэг талын урд суудалд, А хойд суудалд сууж явсан. “Т” нэртэй дэлгүүр шөнийн 2 цагт хаадаг гээд А “Т” нэртэй дэлгүүрийн гадаа үлдсэн. Тэгээд А.Х******* бид хоёрыг Ж.А, Г хоёр дээр очих гээд Д.Эынх руу хөдлөх үед талийгаач Б.А над руу 3-4 удаа залгасан. Дуудлагыг нь авахад хүрээд ир, жоохон байж байгаад буцаад явчих, цаг эрт байна гэж хэлсэн. Тэгээд А.Х*******д хэлтэл хоёр хүүхэд унтчихсан юм чинь тэгье гэхээр нь буцаад явсан. Тэгээд Ж ам гэдэг газрын урд талын горхины эрэг дээр очсон. Тухайн үед 3-4 машинтай хүмүүс, талийгаачийн найз Гэрэлмаа нөхөртэйгөө байсан. Би горхины эрэг дээр очоод 1 лааз пиво бариад бүжиглэж байхад А.Х******* болон талийгаач Б.А нар горхи руу яваад нэлээн удаан сууцгаасан. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор Наранпүрэв гэдэг дүүгээрээ машинаа жолоодуулах гэж байсан. Тэгэхэд А.Х******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн ирээд дүүгээ явуулчих, хоёулаа явъя гэхээр нь шөнө 3-4 цагийн үед Ж ам гэдэг газрын урд талын горхины эргээс хөдөлсөн. Би машин жолоодож, А.Х******* жолоочийн эсрэг талын урд суудалд сууж хөдөлсөн. Тэгээд хөдлөх гэхэд талийгаач Б.А ирээд найзыгаа Б.Өтой сүүлийн удаа уулзуулаад өгөөч, найз нь цуг явъя гээд жолоочийн ард талын суудалд сууж талийгаач Б.Өыг авахаар Чачиртын гүүр лүү явсан. Талийгаач Б.Ө руу очих замдаа талийгаач Б.А Б.Ө руу залгасан. /Энэ талаарх баримт талийгаач Б.Аын утсанд байж магадгүй/ Б.Ө дээр Чачиртын гүүр лүү очиход нар мандаж байсан. Тэгээд талийгаач Б.А гурвуулаа буугаад Б.Өыг амралтаас аваад ирье гэхэд А.Х******* яахын гээд жолоочийн эсрэг талын урд суудал дээр суугаад үлдсэн. Тэгээд талийгаач Б.А бид хоёрыг Б.Ө дээр очиход ангийнх нь хүүхэд гээд нэг залуу хажууд нь зогсож байсан. Б.Ө ямар удаан ирж авдаг юм гээд уурлангуй байхаар нь би буцаад машин руугаа явсан. Талийгаач Б.А Б.Өтой юм ярьж байгаад Б.Ө удахгүй хүрээд ирнэ, түр хүлээж бай гээд ганцаараа хүрч ирсэн. Тэгэхэд талийгаач Б.А, А.Х******* нар Б аймгаас Хөвсгөл явдаг замын баруун тал руу гарч шээгээд буцаж машиндаа ирж суусан. Тэгэхдээ А.Х******* электрон тамхиа унагаачихлаа гээд хайгаад байсан. Тэгээд талийгаач Б.А бид хоёрыг гадаа тамхи татаж байхад Б.Ө том хар цүнхтэй ирсэн. Хөдлөхдөө би жолоочийн суудалд А.Х******* жолоочийн эсрэг талын урд суудалд, талийгаач Б.А голын суудалд, талийгаач Б.Ө жолоочийн ард талын суудалд сууж явсан. Явж байхад Б.Ө 2 лааз пиво гаргаж ирээд нэгийг нь надад задалж өгсөн. Би машин барьж байхдаа ууж явсан. Тэгээд замд нэг хүн морьтой үхрээ туугаад явж байхаар нь өнгөрөөчхөөд удалгүй зогссон. Тэгэхэд нар дээшилсэн байсан. Талийгаач Б.Ө бид хоёр пивоо уучихаад гадаа тамхилаад зогсож байхад талийгаач Б.А, Б.Ө нар муудалцаж байсан. Тэгээд буцаад машиндаа суухдаа эхлээд талийгаач Б.А суугаад дараа нь талийгаач Б.Ө суусан. Би жолоочийн эсрэг талын урд суудалд суугаад А.Х******* жолоо барьж Б сумын төв рүү чиглэлтэй хөдөлсөн. Осол болохоос өмнө юу болсон талаар мэдэхгүй байна. Осол болсны дараа намайг сэрэхэд миний тал харанхуй байсан. Гэгээтэй талаар нь гарахад би жолооч талаар нь машинаас гарсан. Би тухайн үед энэ талаар мэдүүлэгтээ хэлээгүй. Намайг машинаас гарахад А.Х******* машины урд гол дээр зогсож байсан. Би А.Х*******ааг чи машин жолоодоогүй, би жолоодож явсан гэж тайвшруулаад түргэн тусламж дууд гэж хэлээд түргэн дуудуулсан. Тухайн үед би талийгаач Б.Аыг эхэлж машинаас гаргасан. Талийгаач Б.Аын т нь цаашаагаа орчихсон туслаарай авраарай гээд байсан. Талийгаач Б.Аыг машинаас гаргаж холдуулаад зүүн талаар нь хэвтүүлсэн. Дараа нь талийгаач Б.Өыг гаргаж ирээд машины хойд дугуйны чиглэлтэй тг нь харуулаад тавихад талийгаач Б.Өын хамраас их хэмжээний цус гарсан байсан. Тэгээд би урд суудал руу тонгойгоод утас хайсан. Тухайн үед өөрийнхөө утсыг олсон ч дэлгэц нь хагарсан байдалтай асаагүй. Талийгаач Б.Аын утсыг олсон ч кодыг нь мэдээгүй тул өөрийнхөө зүүн тал руу гаргаж тавьсан. Тэгэхэд түргэн тусламжаар ах эгч хоёр ирсэн. Эхлээд талийгаач Б.Аыг нацилканд хэвтүүлээд би зүүн урд талаас нь нөгөө эгч баруун урд талаас нь ах хойд талаас нь өргөөд түргэн тусламжийн машинд суулгаад А.Х*******ыг цуг авч явсан. Тэгэх хугацаанд Будсүрэн гэдэг цагдаа ирээд машиныг хэн барьж явсан бэ гэхээр нь би дуугүй тонгойгоод мэдэхгүй гэж хэлсэн. Будсүрэн гэдэг цагдаа хаанаас яагаад осол болсон гээд гүүрэн дээгүүр алхаад байсан. Тухайн үед миний цус дусаад байсан. Миний зүүн талаас их хэмжээний цус гарсан байсан. Тэгээд би талийгаач Б.Ө дээр очоод яагаад эмнэлэг үлдээгээд явчих ваа, зүгээр байна уу гэхэд Будсүрэн гэдэг цагдаа өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Тэгэхэд нь шокийн байдалд орсон. Тухайн үед эмнэлэг дээр ирсэн байхад нэг мөрдөгч ирж мэдүүлэг авсан. Тэгээд нэг эгч ирээд оёдол тавья гээд хэвтүүлсэн. Тэгээд ухаан алдаад үдээс хойш нь сэргэсэн гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н*******гийн өгсөн: Би ганц хүүтэй байж байгаад хүүгээ алдсан. Ж.У******* түрүүлж талийгаач Б.Аыг машинаас гаргасан гэж хэлж байна. Миний хүүгийн дээгүүр нь талийгаач Б.Аыг гаргасан байх боломжгүй. Миний хүү том биетэй, 1 метр 90 сантиметр өндөртэй, 100 гаран килограмм жинтэй байсан. Өнөөдөр Ж.У******* шинэ мэдүүлэг өгч 2-3 жилийн хүмүүсийн хөдөлмөрийг үгүйсгэж байгааг ойлгохгүй байна. Би сэтгэл санааны хохирол тогтоолгосон. Би Ж.У*******ыг санаатай үйлдэл хийгээгүй юм чинь над дээр ирэх болов уу гэж харж байсан. Ж.У******* нэг ч удаа над дээр ирж уулзаагүй. Ж.У*******ын аав нь болон аавынх нь ах дүү нар надтай уулзаж байсан. Би Ж.У*******аас хүнд юм нэхэж дарамтлаагүй. Надаас уучлалт л гуйх хэрэгтэй байсан. Миний хүү анх намайг ирээд аваач гэж утсаар ярьж, мессеж бичсэн байсан. Би хүлээн зөвшөөрч байгаа. Ж.У******* санаандгүй ийм зүйл боллоо гээд надад хэлсэн бол би Ж.У*******ыг харааж зүхэж амьдрахгүй байсан. Би өнөөдөр 2 ачийнхаа төлөө шүд зууж амьдарч байна. Ж.У*******ын амнаас болсон зүйлсийг сонсвол ойлгох байсан. Өнөөдөр би Ж.У*******ыг маш сайн харж авч байна. Ж.У*******ын ээж нь миний хүүг өнгөрөөд нэг ч хоноогүй байхад  над дээр ирээд манай машин он залуу байсан шүү, миний хүү одоо л амьдралд хөл тавьж байна гэж хэлж дарамталсан. Тэгэхэд нь би чи хүүгийнхээ халуун бие бүлээн амьсгааг чагнаад харж байгаа азтай юм, над шиг хүйтэн цогцос, цустай өмд, шавартай гутал бариагүй байна шүү дээ гэж хэлсэн. Дараа нь Ж.У*******ын аав нь над дээр ирж уулзахдаа эхнэрээ мэдрэл муутай гэж хэлсэн. Би судлахад Ж.У*******ын ээж нь сэхээтэн гаралтай, сэхээтэн айлын охин байсан. Ж.У******* би тээврийн хэрэгсэл жолоодоогүй гэж хэлж байгааг гайхаж байна. Би хуульдаа итгэж байна. Ж.У*******ыг хүн чанартай байх гэж бодоод надтай уулзах байх гээд хүлээж байсан. Гэтэл надтай уулзаагүй. Тэгэхээр нь би өмгөөлөгч авсан. Би өөрийнхөө хүүг үнэлж чадахгүй. Би цагдаагаас хүүгийн маань цалингийн зээлийг дараад өгөөч гэж гуйсан. Тэгэхэд цагдаа Ж.У*******ыг машин жолоодож явсан гэж хэн танд хэлж нотолж байгаа юм гэхээр нь би хэсэг чимээгүй болсон. Би үрээ алдсан хүн болохоор хүн амьтнаас асууж хайж байсан. Мөн А.Х******* эгчээ бид дарвиж яваад ингэлээ гээд хэлсэн бол би ойлгох байсан. Гэтэл Ж.У*******, А.Х******* нар надтай уулзаагүй. Би хэрэгтэй гэсэн бүх баримт бичгийг нь өгсөн. Миний хүү хоёр хүүхэдтэй байсан. Хоёр хүүхдэд маань 390,500 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоогдсон. Би хоёр хүүхдийнхээ ирээдүйд хэрэглэх сургалтын төлбөр, идэх хоол, өмсөх хувцасных нь мөнгийг нэхэмжилнэ. Мөн баримтаар өгсөн оршуулгын зардал, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилнэ. Гомдолтой байна гэв.      

3. Шүүхийн хэлэлцүүлэгч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б*******ын өгсөн: Маш их гомдолтой байна. Би хоёр охинтой байсан. Манай гэр бүлийн хүн болох эхнэр маань 5 жилийн өмнө нас барсан. Одоо нэг охин, нэг өнчин хүүтэй үлдэж байна. Ж.У******* хэрэг хийсэн нь ч мэдэгдэхгүй, хийгээгүй нь ч мэдэгдэхгүй байхаар их сонин санагдаж байна. Би сэтгэл санааны хохирол, оршуулгын зардал нэхэмжилнэ гэв.

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Х*******аагийн өгсөн мэдүүлэг: Би саяхан төрж амаржсан тул мэдүүлэг өгөх боломжгүй байна. Хоёр хүний амь үрэгдчихээд байхад би бас хохирол нэхэмжлээд яахав дээ гэж бодоод хохирол нэхэмжлээгүй гэв.

Хэрэгт авагдсан:

5. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 15-21 дэх тал/

 6. **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 22-29 дэх тал/

7. Эд мөрийн баримт /эд зүйл,баримт бичиг/-ыг хураан авсан: 1) **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард суудлын баруун дээд хэсгийн таазнаас 22.5х24 см-ийн хэмжээтэй саарал өнгийн доторлогооноос зүсэж авсан цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгийг 4 гэж, 2) зүүн урд суудал буюу жолоочийн эсрэг талын суудлын дэр, таазны завсарт хавчудсан үсийг 5 гэж дугаарлан,  3)арын суудлын баруун хойд талын сандлын аравчны саарал өнгийн даавуун материалтай бүрээснээс цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгийг 35х22 см-ийн хэмжээтэй хайчилж авч 6 гэж, 4) арын суудлын баруун хэсгийн хүрэн өнгийн бүрээсийг 7 гэж, арын суудлын зүүн хэсгийн суудлын бүрээсийг 8 гэж, 5) жолооч талын буюу тухайн тээврийн хэрэгслийн баруун урд талын суудлын дэр хэсгийн хүрэн өнгийн 2 ширхэг бүрээсийг 9 гэж, 6) арын суудлын дээд таазны дээд хэсэгт хатсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлийг 10 гэж, 7) зүүн талын арын суудлын тааз хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгээс 15х18 см-ийн хэмжээгээр зүсэж 11 гэж дугаарласан эд зүйл /1 дүгээр хавтаст хэргийн 30-34 дэх тал/

8. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 35-38 дахь тал/

9. Ж.У*******ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дэх тал/

10. Талийгаач Б.Аын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дахь тал/

11. Талийгаач Б.Өын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дахь тал/

12. Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 49-55 дахь тал/

13. Хууль ёсны төлөөлөгч, хохирогч  Л.Н*******гийн “...Миний хүү Ө нь 1997 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Б аймгийн Б суманд төрсөн айлын ганц хүү бага насандаа ЕБС-ийг дүүргэж улмаар 2014 онд Д аймгийн ШУТИС-ийн Д и сургуульд суралцан 2019 оны 01 дүгээр сард төгсөөд 2020 оны 11 дүгээр сараас хойш Төрийн албанд орж ажиллаж байгаад сүүлд Б аймгийн Засаг даргын тамгын газарт Эрчим хүч дулаан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, миний хүү эхнэр болох О.О 2015 оноос гэр бүл болж дундаасаа 2 хүүхэдтэй Б аймгийн Б сумын 5-р багт амьдарч байсан юм. Би хүүтэйгээ 2023 оны 07 сарын 10-ны өглөө уулзсан. Харин гар утсаар 11-ний орой 22 цаг 00 минутад холбогдоод ээжээ би ангийнхантайгаа байна энд сүлжээ муутай газар байна би өглөө эрт харина гэхээр нь за за миний хүү болгоомжтой байгаарай гэхэд ээждээ хүү нь хайртай шүү гэж хэлээд салгасан дахин холбогдоогүй тухайн үед яг хаана байгаагаа хэлээгүй... ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 96-98, 101-102 дахь тал/

  14. Хууль ёсны төлөөлөгч, хохирогч С.Б*******ын “...Миний охин А нь Б аймгийн Б суманд 1995 оны 08 сарын 25-ны өдөр төрсөн эхээс хоёулаа нэг охин дүүтэй ээж нь 5 жилийн өмнө бурхан болсон. Би Өмнөговь аймагт нүүрсний машин барьдаг, манай талийгаач охин А 5 настай 1 хүүхэдтэй нөхөргүй Б аймгийн Б сумын 2-р баг 1116 байрны 16 то******* амьдарч байсан, охин маань Б аймгийн Б сумын С ХХК-ны салбарт ажиладаг байсан. 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хоёр охин зээ хүүтэйгээ уулзсан. Тэгээд би хөдөө Б аймгийн Сайхан сумын “Х б” гэдэг газарт очоод байж байхад 12-ны өглөө осол болсон талаар дуулсан юм. Жолоодох эрхийн үнэмлэхтэй гэхдээ машин тэрэг барьж байгаагүй. Манай охин хувьдаа машингүй, хүний машин бариад явах хүүхэд биш. Хүүхэдтэй байсан одоо 5 настай Э гэдэг хүү байдаг, талийгаачийг нас барснаас хойш төрсөн дүү З нь нэр дээр өргүүлсэн. Хүүхэд одоо У******* х******* цэцэрлэгт хүмүүжиж байгаад амраад над дээр ирсэн байна.Би гомдолтой байна нэхэмжлэх зүйл гэвэл оршуулгын зардал гарсан үүнийг нэхэмжилнэ цаашлаад үлдсэн хүүхдийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 114-116 дахь тал/

  15. Хохирогч А.Х*******ы “...талийгаач А нь найз дүү мөн талийгаачийн үеэл эгчтэй нь багаасаа найзалж байсан бие биенээ мэднэ Өтой 2023 оны 06 сард анх танилцаж байсан түүнээс хойш найзын харилцаатай явсан. Талийгаач Б.Өыг авахаар очихдоо Ц.У******* тухайн тээврийн хэрэгслийг жолоодож очоод талийгаач А машинаас түрүүлж буугаад Х*******аа эгч Өыг гурвуулаа хамт дуудаад аваад явъя гэхээр нь тухайн үед дотор муухай оргиод байна гэж хэлээд буугаагүй юм. Тэгээд тэр хэдийг ирж явахад би машинаас бууж арын дугуйны ойролцоо шээгээд дуусахад А, Ө, У******* гурав ирээд би юмаа унагаачихлаа гээд хамт хайж байгаад за больё гээд түрүүлж ороод машины урд суудал буюу жолоочийн хажуугийн суудал дээр гутлаа тайлаад суугаад шууд унтсан. Тэр үед хэн машин барьсан талаар хараагүй. Талийгаач Б.Ө У******* луу мессеж бичээд ирээд аваач гэсэн. Тэгээд очиж авсан. Би түүнийг санахгүй байгаа тухайн үед нэг л мэдэхэд машинаас гарч ирээд гүүрэн дээр асфальтан зам дээр зогсоод тусламж гуйж байсан, хальт санаж байгаа нь голын усан дээр зогсож байсан. Намайг машины хаалгыг онгойлгох гэж үзэхэд онгойхгүй байсан, тухайн үед надаас өөр хүн машинаас гарч ирсэн харагдаагүй. Одоо миний биеийн байдал зүгээр байна. Нэг машин хальт зогсоод түргэн тусламж дуудсан гэсэн гэж хэлсэн юм. Өөр хүн ирснийг санахгүй байна. Би талийгаач Б.А, У******* нарын хамтаар амралтын газарт очиж талийгаач Б.Өыг авсан юм. Тухайн үед талийгаач А амралтын газрын гадаа ирчихлээ гурвуулаа буугаад Өыг авчхаад ирье гэж хэлэхээр нь би буухгүй ээ, та хоёр авчхаад ир гэж хэлсэн. Тэгээд талийгаач А, У******* хоёр буугаад талийгаач Өыг авч ирэхээр явахад нь би машинаас буугаад дугуйны хажуу талд шээчхээд босоход тэр гурав ирж байгаа харагдсан. Би тухайн үед холоос харж гараараа даллачхаад буцаад машиндаа суусан. Тухайн үед би архи уучихсан бага зэргийн согтолттой байсан тул нойр хүрээд машины урд талын сандал дээр суугаад бүсээ бүслээд унтчихсан. Тэр гурвыг машинд орж хаана суусныг нь мөн хэн машин бариад хэр удаан тэнд зогсож байгаад хөдөлснийг нь санахгүй байна. Би машин дотор орж суугаад нам унтчихсан байсан. Намайг унтаад явж байх үед ард талын суудлаас талийгаач Б.Ө ээ пиздаа яаж байгаа юм гээд чанга орилох шиг болохоор нь би сонсчхоод нүдээ нээж болж байгаа зүйлийг харж амжаагүй байтал машин унаад осол болсон. Тэгээд би халтихан ухаан ороод нүдээ нээж чадахгүй байсан. Тэгтэл миний үс ямар нэгэн зүйлд орооцолдоод би тгоо хөдөлгөж чадахгүй байсан. Тэгээд туслаарай гэж сүүлийн хүчээ шавхаад нэг удаа орилоод миний баруун талаас нэг гар цээж хэсэгт хүрсэн. Тухайн үед би т ч хөдөлгөж чадахгүй байсан тул өөрөө машинаас гараагүй байх, намайг нэг хүн татаад гаргахад миний үс нэг зүйлд хавчудаад татагдаж үлдсэн байх. Тухайн үед миний биед хэн хүрснийг хэн намайг татаж гаргасныг хараагүй болохоор хэн гэдгийг нь хэлж чадахгүй байна. Тухайн үйл явдлаас хойш У******* бид хоёр хэсэг хугацааны дараа холбоо тасарч, салсан байгаа. Тухайн үед У*******тай чат бичиж байх үед У******* над руу бичихдээ "Яах гэж хайраа гэх машин дотор дуудсан юм тэгээгүй бол үхчихсэн байгаа" гэж чат бичсэн юм. Тэгэхээр тухайн үед би туслаарай гэж дуудаад мөн хайраа гэж дуудсан байж магадгүй. Тэгээд У******* сэргэсэн байх. Би тухайн үед дотуураа цагаан өнгийн фудволк, гадна талаараа дээд хэсгээрээ цээж хэсгээрээ саарал, ханцуй хэсэг нь хар, өнгийн малгайтай бэлтгэлийн цамц өмсчихсөн байсан. Харин доогуураа цулгуй хар өнгийн бэлтгэлийн өмд өмсөөд хөлдөө 361 гэх нэртэй хар өнгийн ул нь цагаан, ягаан өнгийн оруулгатай пүүз өмсчихсөн байсан. Тухайн үед өмсөж байсан хувцсаа яасныг бол мэдэхгүй байна. Сүүлд төрсөн ах Цгээс асуухад тухайн үед цагдаа өгөхөөр нь аваад шатаачихсан гэж хэлсэн Би осол болсон явдлаа халтихан санахад осол болж байхад би т хэсгээрээ нэг зүйл хүчтэй мөргөөд миний үс нэг зүйлд хавчудаж байгаа юм шиг санагдсан. Би тухайн үед унтаж байсан болохоор нүдээрээ хараагүй тул мэдэхгүй байна. Ямар ч байсан миний үс нэг зүйлд хавчудаад, зулгаагдсаныг санаж байна. Миний үснээс сүүлд мөрдөгч дээж аваагүй. Харин 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Б суманд шүүх шинжилгээний газар очиж эмчид нь өөрийн бие дээрх гэмтлээ үзүүлж мөн үсний дээж өгсөн. Хэн гэдэг ямар хүн авсныг нь мэдэхгүй байна. Би амралтын газрын гадна унтчихаад осол болсны дараа зам дээр гараараа даллаад зогсож байснаа л санаж байна. Амралтын газар ирэхэд бол У******* машин барьж ирсэн. Харин амралтын газраас хэн машин барьж хөдөлснийг, осол болох үед хэн машин барьж явсныг би мэдэхгүй байна. Би тухайн осол болох үед жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж явсан. Харин осол болох үед хэн машин барьж байсныг хараагүй болохоор тэр машин барьж явсан гэж хэлж чадахгүй байна. Би унтаж байх үед миний ард талаас буюу хойд талын суудлаас талийгаач Б.Ө орилохыг нь сонсоод сэрсэн. Тухайн үед миний ард талаас орилсон хүн нь Ө мөн байсан. Би түүний хоолойг сонсоод танина. Гэхдээ би өөрийн нүдээрээ хараагүй болохоор хойно сууж байсныг нь хэлж мэдэхгүй байна. Мөн талийгаач А бид хоёр хуурай эгч дүүс байгаа юм. Бага наснаасаа хамт өссөн учир би түүнийг сайн мэддэг байсан. Миний мэдэхээр лав өмнө нь машин нэг ч удаа барьж байгаагүй. Жолооны үнэмлэхгүй байх гэж бодож байна. Мөн тухайн өдөр талийгаач А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул бүүр ч барихгүй гэдгийг би мэдэж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 117-122, 130-132 дахь тал /

  16. Гэрч Г.А “... Би талийгаач Б. Өыг танина нөгөө гурвыг нь танихгүй Ө нь манай ангийн хүүхэд. Манай ангийнхан Б аймгийн Бугат сумын нутаг Чачиртын гүүрний цаад талд амралтад 2023 оны 07 сарын 10-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэл байсан юм, талийгаач Б.Ө 10-ны өглөө Б сумаас надтай хөдлөөд амралтад очиж нэг хоноод 11-ний өдөр байж байгаад 12-ний өглөө үүрээр явсан байсан, би 12-ний шөнө эрт унтсан намайг босоход явсан байсан. Дараа нь манай ангийн залуу Эрхэмбаяр би талийгаачийг амралтаас гаргаж өгөөд, явж яах юм бэ? гэхэд талийгаач зүгээрээ манай найзын төрсөн өдөр болж байгаа би явахгүй бол болохгүй гээд явсан, араас удалгүй хөдөлсөн чинь машин нь харагдаагүй Б аймаг орсон гэсэн яриа өгүүлэл гаргасан байна лээ. Эрхэмбаяр одоо У******* х******* байгаа утас нь 99762857 дугаарын утастай... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 145-146 дахь тал/

17. Гэрч Э.Э “...Б.Аын хувьд А.Х*******, Ж.У******* нараас илүү согтолттой байсан. А.Х*******, Ж.У******* нарын хувьд 1 шил 0,75 литрийн "Эдэн" нэртэй архи, 1 багц "Нийслэл" нэртэй шар айргийн талаас илүү хувийг уухад хамт байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 148-150 дахь тал/

18. Гэрч Л.Б “...Нэг эмэгтэй хүн ухаангүй байдалтай, хуйх нь 3 хэсэг газар ярагдсан, тн зүүн талд маш их ярагдсан, баруун талд 6-8 сантиметр ярагдсан, зүүн талд 4-5 сантиметр ярагдсан шархтай маш хүнд хүргэгдэж ирсэн. Нөгөө эмэгтэй нь зүүн талын хөл, тохойн урд хэсэг, хуруунууд жижиг шархтай, цус их алдсан, зүүн өвдгөн дээр шалбарсан байсан. Эрэгтэй нь тн хэсэгтээ оёдол тавиулсан байсан. Нэг эрэгтэй хүн нь хүргэгдэн ирэхдээ нас барсан…” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 159 дэх тал /

19. Гэрч П.Ж “...Миний хүү Ж.У******* нь 1994 оны 06 сарын 25-ны өдөр У******* х******* төрсөн айлын том хүү доороо 3 дүүтэй, бага насандаа ЕБС-ийг дүүргэж У******* х******* ШУТИС-ийн барилгын инженер мэргэжлээр төгсөөд хөдөө аав ээж дээрээ мал маллан амьдарч байна, зан харилцааны хувьд хүнд тусархуу ямар ч ажил хийсэн дуусгаж байж амардаг, ажлаас шантардаггүй тийм л хүүхэд байгаа юм, сүүлийн 7 жил хоолойн бамбай өвчнөөр өвчлөөд эмчилгээ хийлгээд л явж байдаг 2023 онд энэ өвчнөөрөө группт орсон байгаа, эхнэр хүүхэдгүй 2023 оны 6-7 дугаар сард Х******* гэж охинтой танилцаад үерхэж эхэлсэн байх Х******* манай гэрт 2023 оны 07 дугаар сарын эхээр анх очиж танилцсан юм. Жолоо барих эрхийн үнэмлэхтэй өчигдөр буюу 2023 оны 07 сарын 19-ний өдөр эрх нь хасагдсан талаар өөрөөс нь дуулж мэдсэн юм. Б аймгийн нэгдсэн эмнэлгээс өчигдөр гарсан юм, гарах үед нь эмч нь хэвтрийн дэглэм сахиад цаашид мэдрэл, чих хамар хоолойн эмчид үзүүлээрэй гэсэн биеийн байдал нь дунд зэрэг байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 162-163 дахь тал/

   20.  Гэрч Ш.Б “...2023 оны 07 дугаар сарын 12-ний өглөө 05 цаг 50 минутад өглөөний алхалтаа хийх гээд гэрээсээ гараад Б аймгийн нисэх онгоцны буудлын хажууд байдаг отоглох цэгийн тэр хавь руу алхаж байсан. Би ер нь өдөр болгон тийшээ алхалт хийдэг юм. Тухайн өдөр намайг "Х т" өнгөрөөд нисэх онгоцны буудлын урд байрлах гүүрнээс ойролцоогоор 200-аад метрийн зайтай явж байхад Нисэх онгоцны буудлаас Б аймгийн Б сумын төв рүү чиглэлтэй маш их хурдтай, жижиг оврын би маркийг нь сайн харж амжаагүй, мөнгөлөг саарал өнгийн автомашин явж байгаад нисэх онгоцны буудлын урд байрлах гүүрний хашлага дээгүүр нэлээд өндөрт хөөрөөд гүүрний урагшаа уначихсан. Тэр автомашиныг яг унах үед маш хүчтэй тас хийсэн чимээ надад сонсогдсон. Тухайн автомашин маш хурдтай явж байсан. Тухайн үйл явдал нүд ирмэхийн зуур л болоод өнгөрсөн, нүдний өмнүүр жирэлзээд л өнгөрсөн. Тэгтэл дараагаар нь нэг эрэгтэй хүн тухайн автомашинаас гарч ирээд хашхираад л байсан. Яг юу гэж хэлээд хашхираад байсан нь сайн сонсогдоогүй. Тэгээд би өөрөө утасгүй явж байсан болохоор хамгийн ой******* байсан "Тэс Петролиум" бензин колонкын түгээгч эмэгтэйн утаснаас Б аймгийн нэгдсэн эмнэлгийн 7034103 дугаарын утас руу холбогдож Нисэхийн урд гүүр луу автомашин онхолдчихлоо гэж хэлсэн. Миний харснаар маш хурдтай л явж байсан, нүдний урдуур жирэлзээд л өнгөрсөн. Ойролцоогоор 140-150 км/ц хурдтай явж байсан байх. Би тухайн осолд орсон тээврийн хэрэгсэл дотор ямар хүмүүс, хаана хаана байрлан мөн хэдэн хүн байсныг ч мэдээгүй. Учир нь би тухайн осол болсон гүүрнээс 200-аад метрийн зайтай байсан. Би тухайн осолд орсон тээврийн хэрэгсэл рүү дөхөж очоогүй холоос харсан болохоор би мэдэхгүй байна. Ямар ч л байсан нэг залуу тухайн автомашинаас гарч ирээд хашхирахыг л би сонссон.Би тухайн тээврийн хэрэгслээс гарч ирээд хашхираад байсан залууг автомашины аль хэсгээс гарч ирснийг хараагүй. Зүгээр л хашхираад байсан залуугийн хоолойг л сонссон. Би тухайн осол болсон гүүрнээс 200-аад метрийн зайтай явж байсан. Мөн тухайн осолд орсон тээврийн хэрэгсэл гүүрний доод тал руу унасан болохоор миний алхаж байсан хэсгээс тухайн осолд орсон тээврийн хэрэгсэл харагдаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 165-167 дахь тал/

21. Гэрч Б.Баярж “...Б.А 2022 оны зун нэг удаа найз залуутайгаа хамт хажууд нь суугаад машин барьж байхыг харсан. Түүнээс хойш хараагүй. Ер нь манай найз машин бариад байдаггүй. Хүний машин барих ч хүн биш. Мөн дээрээс нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол бүр хүний машин бариад явах хүн биш өмнө нь ч барьж байгаагүй..” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 170-171 дэх тал/

22. Гэрч Б.Б “... Би танина 10 жилийн ангийн найз охин, садан төрлийн холбоо байхгүй. Талийгаач У******* х******* байж байгаад ирсэн. 2023 оны 06 дугаар сарын үед Б суманд ирээд ажилд орлоо гээд ирснээс хойш хэд хэдэн удаа уулзсан. Машинтай байгаагүй, жолоонд сууж байгаа гэдгийг нь сонссон, яг жолоо бариад явахыг харж байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 174-175 дахь тал/

23. Гэрч Д.Эын “... Би талийгаачийн үеэл эгч нь байгаа юм. Талийгаач Б.Азжрагал хувьдаа тээврийн хэрэгсэлгүй байсан өдөр тутамдаа жолоо бариад байдаггүй байсан, хамаатан садан найз нөхөдтэйгөө явж байхдаа ч тээврийн хэрэгсэл бариад байдаггүй машинаас ер нь айдаг хүүхэд байсан. Жолоочийн суугаад үнэмлэх авсан л болохоос ер нь жолоо барьж байхыг нь би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 178-179 дэх тал/

24. Гэрч Б.Золж “... Би талийгаачийн төрсөн дүү нь байгаа юм. Манай аав Өмнөговь аймгийн “Таван т” ХХК-д ажилладаг ирж очин байдаг. Талийгаачийн хүү болон талийгаач бид гурав хамт амьдардаг байсан юм. Талийгаач эгч Б.А нь 2022 оны 04 дүгээр сард жолооч болж байсан. Талийгаач эгч маань тээврийн хэрэгсэлтэй байгаагүй, ер нь тээврийн хэрэгсэл жолоодоод байдаггүй байсан. Жолооны курсийг механик машин дээр дадлага хийж сураад автомат тээврийн хэрэгсэл жолоодож үзээгүй байсан ааваар заалгана гэж ярьдаг байсан. 2023 оны 09 дүгээр сард аав бид хэд хөдөө замд явж байхад ааваар заалгаад хэсэг барьсан өөрөөр машин барьж байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 182-183 дахь тал/

25. Гэрч Л.Б “...Би 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дээрх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд оролцсон. Тухайн үед У*******ын аав Жаргалсайхан мөн нэрийг нь мэдэхгүй 2 залуу, мөрдөгч Э.Ганзориг, шинжээч ахмад Баттөмөр нар байсан. Зүүн урд суудал буюу жолоочийн эсрэг талын суудлын дэр, таазны завсарт хавчудсан үсийг авсан, мөн жолоочийн ард суудлын баруун дээд таазнаас цустай хэсгээс зүсэж авсан, хойд талын сандлын аравчны бүрээснээс хайчилж авсан, арын суудлын бүрээснүүдийг авсан, арын суудлын дээд таазны дээд хэсэгт баруунаас зүүн рүү чиглэсэн урсан хатсан цусыг зүсэж авч байсан.Би эхний үзлэг хийхэд ч оролцсон эхний үзлэгээр мөрдөгч дээж авахдаа бага хэмжээгээр авч байсан. Тухайн зүйл нь шинжилгээнд тэнцэхээр хэмжээний биш байна гэж хэлээд дахин үзлэг хийнэ гэж дуудсан. Тэгээд 2023 оны 09 сарын 07-ны өдөр дахин үзлэг хийхэд өмнө байсан зүйлүүд хэвээрээ байсныг хайчилж, зүсэж бүгдийг нь авсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 193-194 дэх тал/

26. Гэрч О.М “...Би 2023 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр дээрх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд хгийн гэрчээр оролцсон тухайн үед манай найз Э.Дашчийрав мөн нэлээн хэдэн хүмүүс байсан. Зүүн урд суудал буюу жолоочийн эсрэг талын суудлын дэр, таазны завсарт хавчудсан үсийг авсан, тухайн тээврийн хэрэгслийн арын суудлын бүрээс, тааз хэсгийн цус болсон хэсгээс зүсэж аваад байсан. ...Хатсан цуснууд байсныг мөрдөгч шинжээч нар хоорондоо ярьж байгаад зүсэж аваад байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 196-197 дахь тал/

27. Гэрч Б.Ж “ ...Тус тээврийн хэрэгслийг би 2019 онд У******* хотоос худалдаж авч байсан. Тэгээд өөрөө унаж, хэрэглэж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн төрсөн хүү Жаргалсайхан овогтой У*******т зарсан юм. Тухайн үед тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан ба тухайн гэрээ эх хувиараа одоо надад байгаа. Би өмнө нь мэдүүлэг өгөх үедээ тухайн тээврийн хэрэгслийг өөрийн төрсөн хүү Ж.У*******т худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгсөн гэдгээ мартчихсан байсан. Тухайн осол болох үед цочролд орсон болохоор мартчихсан байсан байх. Тэгээд сүүлд энэ талаар санасан юм. Би 2019 оны 6 дугаар сард 13,500,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн тээврийн хэрэгслийг би төрсөн хүү Ж.У*******т худалдах, худалдан авах гэрээ байгуулсан өдрөө хүлээлгэж өгсөн. Тэгээд манай хүү амралтаараа гэртэй ирэх үед нь би ойр зуурын ажилдаа унадаг байсан. Тухайн осол болохын өмнөх өдөр буюу 2023 оны 07 сарын 11-ний өдрийн 14 цагийн үед төрсөн хүү Ж.У******* нь өөрийн тээврийн хэрэгслийг унаад Эрдэнэт хот руу явсан. Би тээврийн хэрэгсэлд үзлэг хийх ажиллагаанд оролцсон ба үзлэг хийх ажиллагааг Б аймгийн Б сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд явуулсан. Үзлэг хийх ажиллагааны үед хгийн гэрч гээд хоёр залуу байсан. Мөн эрэгтэй талийгаачийн хамаатны хүн гэх нэг залуу байсан. Би тухайн хүмүүсийн нэрийг нь мэдэхгүй байна. Тэгээд цагдаагийн алба хаагч, шинжээч гэх хүмүүс байсан. Тухайн үзлэг хийх ажиллагааны үед тээврийн хэрэгслийн бүх эд зүйлсийг нарийн үзэж, цус болсон зүйлүүдийг тайрч авч байсан. Мөрдөгч, ахлах дэслэгч Э.Ганзориг нь үзлэг хийх явцдаа тээврийн хэрэгслээс үс хурааж авсан. Үс хурааж авах үед би тээврийн хэрэгслийн баруун хойд талд зогсож байсан ба зүүн талд зогсож байсан эрэгтэй талийгаачийн хамаатны залуу энд нэг ширхэг үс байна гэж хэлээд авч байсан. Би яг тээврийн хэрэгслийн аль хэсгээс нь үс авсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан тээврийн хэрэгслийн зүүн тал хэсгээс авсан байх. Осол болсны дараа тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд авч ирж байршуулсан хэвэндээ байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 52-54 дэх тал /

28. Гэрч Д.П “...Тухайн өдөр би ирээд Х*******аатай уулзаж биеийн байдлын талаар асуусан мөн надад хэлэхдээ тухайн газраас хөдлөхдөө унтсан нэг мэдэхэд л эмнэлэгт сэрлээ гэж ярьж байсан. У*******ын хувьд цонх хагалж гараад Х*******ааг гаргасан мөн талийгаач эрэгтэйг гаргахад аль хэдийнээ нас барсан байсан, эмэгтэйг нь гаргаад харахад юу болсон бэ? ч гэл үү нэг юм хэлсэн гэсэн. Тэгээд У******* хажуу тийш нь харуулж хэвтүүлсэн гэж ярьж байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 78-79 дэх тал /

29. Гэрч Ж.У*******ын дахин өгсөн: “...Би сүүлд бодоод байхад анх осол болсны дараа талийгаач Б.А, Б.Ө нарыг тээврийн хэрэгслийн арын суудлаас гаргаж байсан анх мэдүүлэг өгөх үед хэрэг болоод удаагүй байсан учир шокын байдалтай байсан учир мэдүүлж чадаагүй юм. Би эхлээд талийгаач Б.Аыг гаргасан гэж санаж байна, талийгаач Б. Өыг дараа нь гаргаад машины хажууд тавиад харахад хамраас нь их хэмжээний цус гараад хариу үйлдэл үзүүлэхгүй байсан, талийгаач Б.А анх машинаас гарч ирэхдээ нас бараагүй гараа хөдөлгөөд авраарай гээд байсан. Би зүүн талаар нь хэвтүүлсэн. Ингээд би машин луу эргэж очоод урд суудлаас гар утас хайж түргэн тусламж дуудахаар нэг утас олоод залгах гэхэд кодыг нь мэдэхгүй байсан. Тэгээд нөгөө утсаа газар шидчихээд байж байтал удалгүй түргэн тусламж ирсэн. Энэ үед А.Х******* дээшээ зам дээр гарсан тусламж хүсээд зогсож байсан санагдаж байна. Түргэн тусламж ирээд талийгаач Б.А, А.Х******* нарыг эхлээд авч явсан. Үүний дараа нэг цагдаа ирсэн. Тэгээд тэр цагдаа нөгөө хоёр хүнийг нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд л би шокын байдалд ороод нэг сэрэхэд эмнэлэг дээр сэрсэн...” гэх мэдүүлэг / 4 дэх хавтаст хэргийн 190-191 дэх тал /

30. Б аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Энхбатын 2023 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн №66 дугаартай “... 1.2) Талийгаач Б.Өын цогцост: Баруун чамархай, чулу яс, турк эмээл, гавлын баруун дунд хонхор, гавлын зүүн хонхрын хугарал, их тархи, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархай, дух, дагзны, зулай, хуйхны доорх цус хуралт, цээжний баруун 2,3,4,5,6-р хавирга хугарал, Баруун мөрний, цээжний баруун талд зулгаралт, баруун хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 7) Талийгаач Гавал тархи битүү гэмтэл. Баруун чамархайн чулу яс турк эмээл дайрсан хугарал, гавлын баруун дунд хонхор дайрч баруун чамархайн хүрсэн хугарал, турк эмээл х, гавлын зүүн ар хонхрыг дайрсан зүүн чамархай хүрсэн хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн ховил завсар болон бага тархины хоёр тал бөмбөлгийн ховил завсар аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархай, дух, дагзны, зулай, хуйхны доорх цус хуралт, 2,3,4,5,6-р хавирга өвчүүтэй холбогдох хэсгээр х хугарал зэрэг хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 207-211 дэх тал/

*******. Б аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Энхбатын 2023 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн №65 дугаартай “...1) Талийгаач Б.Аын цогцост тархины орой, баруун, зүүн тал бөмбөлөг, чамархай, дагзны аалзан хальсан доорх цус харвалт, баруун 2.3.4.5.6-р хавирга, зүүн эгэм, зүүн 1.2.3-р хавирга хугарал, баруун чамархай, зүүн чамархай, духны хэсгээс дагз хүрсэн сар хэлбэртэй хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхи, өвчүү, баруун хөлийн гуя, зүүн хөлийн ташаан, зүүн хөлийн гуя дээд хэсэг, гуяны ар хэсэг, гуяны урд дунд хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо…7) Гавал тархины, цээжний битүү гэмтэл тархины орой болон баруун, зүүн тал бөмбөлгийн чамархай дагзыг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт. Олон хавирганы хугарал зэрэг хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 223-227 дахь тал/

32. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Жаргалдэлгэрийн 2023 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн №3233 дугаартай “ 1,2,3 Шинжилгээнд ирүүлсэн “ Б.Ө” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ., Шинжилгээнд ирүүлсэн “Б.Ө” гэж хаягласан цуснаас 1,8 промиль спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1,8 промиль спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 10-11 дэх тал /

33. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Жаргалдэлгэрийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №3234 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Ж.У******* гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Ж.У******* гэж хаягласан цуснаас 0,5 промиль спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 0.5 промиль спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 22-23 дахь тал /

34. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Золж 2023 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн №3235 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Б.А гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Б.А гэж хаягласан цуснаас 1,0 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1.0 промиль спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 34-35 дахь тал/

35. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Золж 2023 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн №3236 дугаартай ”Шинжилгээнд ирүүлсэн Х******* ГЮ93011505 гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Х******* ГЮ93011505 гэж хаягласан цуснаас 0,8 промиль спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 0.8 промиль спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 39-40 дэх тал/

36. Б аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Энхбатын 2023 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн №191 дугаартай “  1. Магадлуч А.Х*******ы биед: Баруун хөлийн өвдөг, зүүн хөлийн шилбэнд шарх, зүүн мөрөн дээд зулгаралт, зүүн гарын бугалга, зүүн гарын шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн хүчээр үүсгэгдсэн.3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Уг шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 54-55 дахь тал/

36. Б аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Энхбатын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №190 дугаартай “1.Магадлуч Ж.У*******ын биед: Духны дээр шарх, зүүн чихний дэлбэн, зүүн шанаа, баруун өвдгөнд зулгаралт, зүүн гарын шуунд, зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн хүчээр үүсгэгдсэн. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Уг шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 77-78 дахь тал/

37. ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн "Тээврийн салбар"-ын эрхлэгч, доктор Ph.D. дэд профессор, шинжээчээр 25 дахь жилдээ ажиллаж байгаа И.Базаррагчаа, "Тээврийн салбар"-ын ахлах багш, доктор (Ph.D) шинжээчээр 14 дэх жилдээ ажиллаж байгаа Н.Мөнхзул, "Тээврийн салбар"-ын ахлах багш, шинжээчээр 18 дахь жилдээ ажиллаж байгаа А.Эрдэнэтуяа нарын техникийн шинжээчдийн 2023 оны 11-р сарын 29-ний өдрийн 06/132 дугаартай “ ...39-44 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.У******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалт буюу "Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэснийг зөрчиж хөдөлгөөнд оролцож явсан байна..., 39-44 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон жолооч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалт буюу "Жолоочид... согтууруулах ундаа ... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэснийг зөрчсөн нь уг зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан болсон гэж үзэж байна...” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 139-140 дэх тал /

38. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч цагдаагийн дэслэгч Э.Мөнхбилэгийн 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн №4173 дугаартай “ Шинжилгээнд ирүүлсэн объектууд нь шинжилгээнд тэнцэнэ. №4, №6, №8, №11 дугаартай объектоос илэрсэн ДНХ-ийн тогтоц нь талийгаач Б.Өын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. №5 дугаартай объектоос илэрсэн ДНХ-ийн тогтоц нь А. Х*******ы ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. №7, №9, №10 дугаартай объектоос ДНХ-ийн тогтоц тогтоогдоогүй учир ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй гэж үзэх үндэслэл болов...” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 148-149 дэх тал/

39. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ө.Сарангэрэл, С.Чулуунсүх, Б.Баяртогтох нарын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №974 дугаартай “ 2023 оны 07-р сарын 12-ны өдөр болсон гэх зам тээврийн ослын үед тээврийн хэрэгслийн арын суудлаас авсан дээж нь ДНХ-ийн шинжилгээний №4173 дугаартай хариугаар ДНХ-ийн бүтэц нь амь хохирогч Б.Өын ДНХ-н бүтэцтэй тохирч байна. Мөн Б.Өын цогцост баруун чамархай, чулу яс, турк эмээл, гавлын баруун дунд хонхор, гавлын зүүн хонхрын хугарал, их тархи, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархай, дух, дардасны, зулай, хуйхны доорх цус хуралт, цээжний баруун 2,3,4,5,6-р хавирга хугарал, баруун мөрний, цээжний баруун талд зулгаралт, баруун хөлийн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон ба гэмтлүүдийн байрлалаас харахад автомашины баруун ар хэсэгт зорчиж явсан байх боломжтой байна.

Амь хохирогч Б.Аын цогцост тархины орой, баруун, зүүн тал бөмбөлөг, чамархай, дагзны аалзан хальсан доорх цус харвалт, баруун 2-6-р хавирга, зүүн эгэм, зүүн 1-3-р хавирга хугарал, баруун чамархай, зүүн чамархай, духны хэсгээс дагз хүрсэн саран хэлбэртэй хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхи, өвчүү, баруун хөлийн гуя, зүүн хөлийн ташаанд, зүүн хөлийн гуя дээд хэсэг, гуяны ар хэсэг, гуяны урд дунд хэсгүүдэд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон ба гэмтлүүдийн байрлалаас харахад автомашины зүүн ар хэсэгт зорчиж явсан байх боломжтой байна.

Тээврийн хэрэгслийн зүүн урд талын суудлаас авсан булцуйтай үсний дээж нь ДНХ шинжилгээний №4173 дугаартай хариугаар ДНХ-ийн бүтэц нь А.Х*******ыхтай тохирч байх тул автомашины зүүн урд хэсэгт зорчиж явсан байх боломжтой байна.

Ж.У*******ын биед духны зүүн дээрх шарх, зүүн чихний дэлбэн, зүүн шанаа, баруун өвдөгт зулгаралт, зүүн гарын шуунд, зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон ба гэмтлүүдийн байрлалаас харахад автомашины баруун урд хэсэгт зорчиж явсан байх боломжтой байна...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 243-250 дахь тал, 4 дүгээр хавтаст хэргийн 86-104 дэх тал/

40. “Цагаан шонхор” НҮТББ-ын шинжээч Т.Түвшинбаатар механик инженер, эрх зүйч мэргэжилтэй, техникийн ухааны магистр, мэргэшсэн инженер 24 дэх жилдээ ажиллаж байгаа, шинжээч Ю.Батбаатар механик инженер, эрх зүйч мэргэжилтэй 25 дах жилдээ ажиллаж байгаа, шинжээч С.Бямбасүрэн механик инженер, эрх зүйч мэргэжилтэй 25 дах жилдээ ажиллаж байгаа, шинжээч Б.Цэндзэсэм механик инженер, эрх зүйч мэргэжилтэй, техникийн ухааны магистр, 29 дэх жилдээ ажиллаж байгаа, шинжээч Я.Соронзонболд механик инженер, эрх зүйч мэргэжилтэй 23 дахь жилдээ ажиллаж байгаа шинжээч нарын бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр “1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материал болон хэргийн материал дахь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын энэ оны 10 дугаар сарын 09-ний өдрийн гаргасан 974 дугаартай дүгнэлттэй танилцахад Toyota Corolla Fielder маркийн 39-44 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг уг зам тээврийн осол гарах үед Ж.У******* жолоодож явсан байх үндэслэлтэй байна. 2. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдрэх мэдрэмж муудаж, тосон хариулах чадварын хугацаа уртасна гэж үзэж байна.3. Хэргийн материалтай танилцахад жолооч зорчигч нар хоорондоо жолоо шилжүүлсэн гэх нотлох баримт тусгагдаагүй байна. 4. Хэргийн материалтай танилцахад Toyota Corolla Fielder маркийн 30-44 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан гэх ул мөр тусгагдаагүй байна. 5. Toyota Corolla Fielder маркийн 39-44 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж. У******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ. 6/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх мөн дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 6. Уг зам тээврийн осол нь Тoyota Corolla Fielder маркийн 39-44 БУА Улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.У******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А. 12.1 дэх заалтуудыг зөрчсөнөөс болж гарсан байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 145-147 дахь тал/

41. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Х.Хулан, Б.Амарсайхан нарын 2025 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ №1118 дугаартай “...Хууль ёсны төлөөлөгч Лхам овогтой Н******* /ГЮ73062860/-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн Дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 18-20 дахь тал/

42. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.Долгорсүрэн, Х.Балжинням нарын 2025 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ №1117 дугаартай “2023 оны 07 сарын 12-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сэрээ овогтой Б******* /ФА64021570/-ийн сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн Гуравдугаар зэрэглэлд хамаарна.” гэх /5 дугаар хавтаст хэргийн 33-34 дэх тал/ дүгнэлт болон гэрчийн мэдүүлэг, зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлсэн, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ж.У******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7/а, 12.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэл дотор зорчин явсан зорчигч Б.А, Б.Ө нарын амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус зааж хуульчилсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар бүлэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчихийг гэмт хэрэгт тооцохоор, уг заалтын хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт согтуурсан, 4.2 дахь хэсэгт энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол гэж хүндрүүлэхээр тус тус хуульчилсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгучийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж тайлбарласан. Шүүгдэгч Ж.У*******ын хувьд цусан дахь этилийн спирт 0.5 промиль буюу согтуурсан гэх нөхцөл байдлыг хангаж байна. Шүүгдэгч Ж.У*******ын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү үйлдэл нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг мэдэж түүнийг гаргахгүй байж чадна эсхүл гаргахгүй гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна. Тус болгоомжгүй үйлдлийн улмаас нэг хүний биед хөнгөн хохирол учруулсан, хоёр хүний амь насыг хохироосон үйлдэл нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад заасан шинжийг бүрэн хангаж байна гэж үзнэ. Түүнийг тус зүйл заалтад заасан гэм буруутайд тооцох саналтай байна. Гэмт хэргийн улмаас 2 хүний амь нас хохирсон. Амь хохирогч Б.Аын хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эцэг С.Б*******ыг, амь хохирогч Б.Өын хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эх Л.Н******* нарыг тус тус тогтоосон. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь хохирогчийн эрхийг эдэлж хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрхтэй этгээдүүд байна. Амь хохирогч Б.Өын хууль ёсны төлөөлөгч Л.Н*******д амь хохирогчийн цалингийн зээл 13,699,723 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагаас авсан хэрэглээний зээл 3,299,738 төгрөг, оршуулгын зардал 21,925,871 төгрөг, эхнэр Оюунтунгалагийн зээл 7,782,275 төгрөг зэрэг баримтыг гаргаж өгсөн хүрээнд нь нийт 46,607,707 төгрөгийг гаргуулах саналтай байна. Амь хохирогч Б.Өын хууль ёсны төлөөлөгч Л.Н*******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэл тогтоогдсон. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн амь нас хохирсон байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлж 82,500,000 төгрөгийг олгох нь зүйтэй байна. Амь хохирогчийн 4 болон 5 настай хоёр хүүхдийг түүний хууль ёсны төлөөлөгч Л.Н******* өсгөж байгаа талаарх баримтууд хэрэгт авагдсан. Хохирогчийн өмгөөлөгчөөс баримтуудыг шинжлэн судалсан. Иймд амь хохирогчийн хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 1,769,500 төгрөгийг сар бүр тухайн хоёр хүүхдэд олгох нь зүйтэй байна. Амь хохирогч Б.Аын хууль ёсны төлөөлөгч С.Б*******ын нэхэмжилсэн оршуулгын зардал 15,065,350 төгрөг, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцохоор ирсэн шатахууны зардал баримтаар гаргаж өгснөөр 241,000 төгрөг, 166,000 төгрөг, амь хохирогчийн хадгаламж барьцаалсан зээл 4,067,435 төгрөг, нийт 19,373,785 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна. Өмгөөллийн хөлсийг гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэл тогтоогдсон. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн амь нас хохирсон байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлж 82,500,000 төгрөгийг олгох нь зүйтэй байна. Амь хохирогчийн хүү Эт тэжээгчээ алдсаны тэтгэмж нэхэмжилсэн. Хохирогчийн өмгөөлөгчөөс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг сард 750,000 төгрөгөөр тооцож олгох санал гаргасан. Амь хохирогчийн хүү Эийг түүний төрсөн дүү өргөж авсан талаарх баримт хэрэгт авагдсан нөхцөл байдал тогтоогдож байх тул амь хохирогчийн хүү Эт тэтгэмж гаргуулах нь эргэлзээтэй байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал: Өнөөдрийн шүүх хуралдаанд Ж.У*******т холбогдох хэргийг шүүн хэлэлцээд улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н*******гийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалан дараах дүгнэлтийг гаргаж байна. Нэгдүгээрт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг хууль ёсны дагуу цуглуулж, бэхжүүлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14 дүгээр зүйлд зааснаар оролцогчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн зүйлгүй байна. 5 хавтас хэргийн материалд 5 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, удаа дараагийн шүүх шинжилгээний шинжээч нарын дүгнэлтүүд болон техникийн шинжээч нарын дүгнэлтүүд гарч Монгол улсын хэмжээнд гарах боломжтой шинжээч нарын дүгнэлтүүд бүгд гарсан. Мөн энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааг 2 жилийн хугацаанд явуулахад шүүгдэгч нь 4 өмгөөлөгч оролцуулж, өөрийн эрх ашиг сонирхлоо хамгаалан оролцож байсан. 4 дүгээр хавтаст хэрэгт авагдсанаар яллагдагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалсан гомдол хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд удаа дараа шийдвэрлэж, түүний гомдол гаргах эрхийг хязгаарласан зүйлгүй байна. Шүүгдэгч талаас шүүх хуралдааныг хойшлуулж, нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтэй талаараа илэрхийлж байгаа боловч үндэслэл бүхий шалгаан, нотлох баримтын талаар илэрхийлсэнгүй. Шүүгдэгч талаас шинжээчийн дүгнэлтэд байх гэдэг үг эргэлзээтэй байна гэдгээс өөр юуг шалгуулах хүсэлтэй байгаа талаарх үндэслэл бүхий тайлбарыг гаргасангүй. 5 хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь оролцогчдын хэнийх нь ч эрх ашгийг зөрчөөгүй буюу хууль ёсны дагуу цуглуулж бэхжүүлсэн байна. Иймд өнөөдрийн гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчийн 120 дугаартай яллах дүгнэлтэд дурдагдсан, шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм буруутайд тооцоход хангалттай гэж үзэж байна. Хоёрдугаарт: Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт А.Х******* автомашиныг жолоодож явсан гэж шинээр мэдүүлж байгаа боловч эх сурвалж бүхий нотлох баримт байхгүй байна. Шүүгдэгч талаас шинжээчийн дүгнэлтийн байх гэдэг үг нь эргэлзээтэй байна гэж тайлбарлаж байгаа боловч 5 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Шүүгдэгч өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй тул шүүгдэгч өөрийгөө хамгаалан мэдүүлэг өгөх боломжтой. Түүний мэдүүлэг нь хангалттай нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй тохиолдолд түүний мэдүүлгийг эх сурвалж болгон үнэлэх боломжгүй байна. Харин хохирогч А.Х*******аас хууль сануулж мэдүүлэг авсан тул хохирогч А.Х******* үнэн зөвийг мэдүүлэх үүрэг хүлээнэ. Шүүгдэгч талаас А.Х*******ыг гэм буруутай болохыг тогтоолгохоор хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах байр суурийг илэрхийлж байгаа боловч хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн болон өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч талаас А.Х*******ыг зөрүүтэй мэдүүлж байна гэж тайлбарлаж байгаа боловч А.Х*******ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, харин нэмэлтээр тодруулсан зүйлүүдийг илэрхийлж байсан байна. А.Х*******ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд нь шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн мэдүүлгийн эх сурвалж болоход хангалттай үнэлэгдэхээр байна. Шүүгдэгч талаас гэм буруугаар маргаж байгаа боловч хавтаст хэрэгт цугларсан баримтаар Ж.У******* нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэл дотор зорчин явсан Б.А, Б.Ө нарын амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тооцоход хангалтай байна. Иймд улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна. Ж.У*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй байна. Гуравдугаарт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тодорхойлох шаардлагатай. Хохирогч нас барсан бол түүний оршуулгатай холбоотой зайлшгүй зардлыг буруутай этгээдээс гаргуулна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хохирол, хор уршгийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.4.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шаардах эрхтэй байх тул хохирол, хор уршгийг шаардаж байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н*******гаас шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд оршуулгын зардал 21,925,871 төгрөг, амь хохирогч Б.Ө болон түүний эхнэр Оюунтунгалаг нарын гэр бүлийн хэрэгцээнд зориулж авсан зээлийн төлбөрт нийт 46,707,607 төгрөгийг Ж.У*******ыг гэм буруутайд тооцож, түүнээс гаргуулж өгөхийг шаардаж байна. Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсны буюу тэжээгчээ алдсаны төлбөрийг бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл нөхөн төлүүлэхээр шаардан буруутай этгээдээс гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй. Амь хохирогч Б.Өын төрсөн хүүхэд болох 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Ө.Тэмүгэ, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Ө.Бөртэ-Үжин нарыг арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл хугацаанд гэм хорын хохирлыг нөхөн төлөхөөр дурдаж шийдвэрлэж өгнө үү. Мөн сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж зааснаар 82,500,000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н*******д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Пүрэвдулам: Өнөөдрийн шүүх хуралдаанд амь хохирогч Б.Аын хууль ёсны төлөөлөгч С.Б*******ын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалан оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч нарын асуултад хариулсан байдал болон хохирогч А.Х*******ы хариултаас дүгнэхэд энэ гэмт хэргийг шүүгдэгч Ж.У******* үйлдсэн болох нь хангалттай нотлогдож байна. Хохирогч А.Х******* тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн энэ талаар шинжээч нар үгүйсгэсэн байна. Иймд шүүгдэгч Ж.У*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд амь хохирогч Б.Аын хууль ёсны төлөөлөгч С.Б*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 82,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Амь хохирогч Б.Аын төрсөн хүү Э ээжийгээ алдаж өнчирч хоцорсон, Б.Золжаргал төрсөн ганц эгчээ алдсан тул тэдгээрийн сэтгэцэд хор уршиг учирсан ба хохирогчид ашигтай хуулийн заалтыг баримтлан 82,500,000 төгрөгөөр сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна. Мөн амь хохирогч Б.Аын оршуулгын зардал баримттайгаар 15,065,350 төгрөг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б******* хавтаст хэргийн материалтай танилцахаар Б аймагт ирсэн шатахууны зардал 241,000 төгрөг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б******* 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралд оролцох гэж Б аймагт ирсэн шатахууны зардал 166,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Амь хохирогч Б.Аын хадгаламж барьцаалсан зээл 4,067,435 төгрөгийг түүний хууль ёсны төлөөлөгч С.Б******* төлж барагдуулсан байна. Хэрэв Б.А амьд байсан бол ажил хөдөлмөр эрхэлж хадгаламж барьцаалсан зээлийг өөрөө төлөх боломжтой байсан тул түүний хадгаламж барьцаалсан зээл 4,067,435 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн энэ гэмт хэрэг гарч хохирогч амь насаа алдаагүй байсан бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б*******од өмгөөлөгч авах шаардлага үүсэхгүй байсан. Иймд өмгөөллийн хөлс нь гэмт хэргийн хор уршигтай зайлшгүй шалтгаант холбоотой байх тул өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна. Мөн амь хохирогч Б.А ажил хөдөлмөр эрхэлдэг, сарын үндсэн цалин 750,000 төгрөгийн цалин орлоготой байсан тул түүний хүү Эт 18 нас хүртэл сар бүр олгуулах нь зүйтэй байна. Амь хохирогч Б.Аын хүү Э нь амь хохирогчийн төрсөн дүүд үрчлүүлсэн байгаа боловч тэрээр үрчлэн авсан ээж нь Солонгос улсад суралцдаг тул бодит байдалд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б******* нь амь хохирогчийн хүү Э болон түүний үрчлэн авсан ээжийг нь тэжээн тэтгэх үүргийг хэрэгжүүлж байна. Шүүх өнчирч хоцорсон хүүхэд Эийн тэжээн тэтгэх үүргийг шийдвэрлэх нь зүйтэй. Хэрвээ амь хохирогч Б.А амьд байсан бол Эийг хэнээс ч дутаахгүй бүрэн тэжээн тэтгэх боломжтой байсан. Иймд нийт 104,039,785 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шүүхийн шийтгэх тогтоолд тусгуулах саналтай байна. Мөн амь хохирогч Б.Аын хүү Эт сар бүр 750,000 тэтгэмж гаргуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ж У*******ын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж, эрх зүйн туслалцаа үзүүлэн дараах дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар прокурор, мөрдөгч нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийн яллах, цагаатгах, хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг эргэлзээгүй тогтооно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг заавал тодруулах шаардлагатай. Хавтаст хэргийн материалд авагдсан баримтуудаар зам тээврийн осол болсон байна. Цагдаагийн ахлах дэслэгч Э.Будсүрэн 06 цаг 05 минутад дуудлага авч хэргийн газарт очсон байна. Тэрээр т нь цус болсон эмэгтэй байсан, цаашаа өндийж харахад онхолдсон автомашин, эрэгтэй эмэгтэй хоёр хүн байсан гэж мэдүүлдэг боловч мэдүүлгийн сүүлд хэргийн газрын үзлэг хийж автомашиныг ачуулсан гэсэн байна. Гэтэл хэргийн газрын үзлэг хийхдээ Цагдаагийн байгууллагын код 207-т зааснаар тухайн хүн хаана байсан, хохирогч хаана байсныг тодруулж, хохирогч нас барсныг мэдсэн бол бүрэлдэхүүн хүлээж хамгаалах ёстой байсан ч энэ ажиллагааг хийгээгүй байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах 2 жилийн хугацаанд шинжээчийн дүгнэлт гурван хэлбэрээр гарсан. Үүнд: 1. Эрх бүхий албан тушаалтны магадалгаа, 2. ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт, 3. Цагаан шонхор НҮТББ-ын шинжээчийн дүгнэлтүүд байна. Эдгээрээс үзэхэд мөрдөгчийн магадалгаа Шүүх шинжилгээний тухай хуульд заасан тусгай мэдлэгийн хүрээнд гараагүй, ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт хууль зөрчсөн байна. Хууль зүйн сайдын 2023 оны 07 дугаар сарын *******-ний өдрийн А/667 дугаартай дугаартай тушаалд зааснаар шинжээчид хууль сануулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг заагаагүй байна. Мөн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй болон таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтүүдэд мөрдөгчөөс “Ж.У*******, А.Х*******, талийгаач Б.А, Б.Ө нарыг биед биед учирсан гэмтлээр Toyota Fielder маркийн 39-44 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсныг тодорхойлох боломжтой юу” гэж адил асуулт тавьсан байхад ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд биед учирсан гэмтлээр жолоодож явсныг тодорхойлох боломжгүй гэсэн атал таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд “энэ оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 974 дугаартай Toyota Fielder маркийн 39-44 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг осол гарах үед Ж.У******* жолоодож явсан байх үндэслэлтэй” гэж зөрүүтэй дүгнэсэн байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчээс осолдсон байдлыг харахад тээврийн хэрэгслээс хэн хаанаас хамгийн түрүүнд гарах боломжтой вэ гэж асуухад жолоочийн талаас хамгийн түрүүнд хүн гарах магадлалтай гэж хэлж байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээс илүү ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн  гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд хамгийн түрүүнд хэн тээврийн хэрэгслээс гарсныг тогтоох байсан. Жолоочийн талын цонхны шил хагарсан байсан тул жолоочийн талын хаалга, цонхны шилээр гарах боломжтой байсан. Тээврийн хэрэгслийн жолооч нь рүль болон суудлын зайгаар давчуу зайд байрладаг. Жолоочийн хажууд сууж явсан гэх А.Х******* тээврийн хэрэгслээр яаж гарсан байх нь тодорхойгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт болон 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хууль сануулж иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгөхдөө А.Х******* нь автомашинаас гараад усан дээр зогсож байсан, намайг автомашинаас гарахад өөр хүн гараагүй байсан гэж мэдүүлж байна. Тухайн тээврийн хэрэгслээр хэн хамгийн түрүүнд гарсан байх ёстой гэдгийг хэргийн газрын үзлэгээр тогтоох боломжтой байсан ч хэргийн газрын үзлэгийг дутуу дулимаг хийснээс болж тогтоох боломжгүй байдал үүссэн байна. Гэмт хэрэг гарсан байдалд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтуудыг чухам хэнд тавигдаж байгаа нь тодорхойгүй байна. Тухайн тээврийн хэрэгсэлд явж байсан 4 хүн бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. Эрх бүхий албан тушаалтан ослын дараа очоод хүн нас барсан байна гэдгийг мэдсэн бол код, журмын дагуу тэмдэглэсэн бол хамгаалах бүс зүүсэн зүүгээгүй гэдэг асуудлыг ярих байсан. Гэтэл ослын дараах байдлаас болж тухайн тээврийн хэрэгсэлд явсан хүмүүс хамгаалах бүс хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд шинжээч шинжилгээний явцад хэрэглэсэн арга хэрэгсэл, тэдгээрийн үр дүнг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болох түүний 2 дахь үеийг дүгнэлтийн хамт ирүүлнэ гэж заасан байна. Шинжээчийн дүгнэлтүүдэд ажиглалтын арга гэж бичигдсэн байгаа боловч ерөнхий болон тусгай 7 аргын ажиглалтын аргыг яаж гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Хавтаст хэрэгтэй танилцаж шил, гэрэлтүүлэх хэрэгсэл, хэмжих багаж ашиглан ажиглалтын аргаар үзлэг хийхэд уг хэргийн газрын үзлэг, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр баталгаажсан тул зам тээврийн ослын шалтгаан нөхцөл тогтоох шинжилгээнд тэнцэнэ гэсэн байгаа боловч аргачлалын аргаа хавтаст хэргийн материалд тусгайгүй байх тул шаардлага хангаагүй байна. Иймд шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэх үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах нь зүйтэй байна. Мөн ослын улмаас амьд байгаа хүмүүс нь А.Х*******, Ж.У******* нар байхад нүүрэлдүүлж мэдүүлэг аваагүй байна. Хэргийн газарт дуудлагаар очсон хүмүүсээс мэдүүлэг аваагүй байна. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүн А.Х******* уу, Ж.У******* уу гэдгийг эргэлзээгүй тогтоох ёстой. Гэм буруу дээр маргаж байгаа тул хохирол төлбөртэй холбоотой тайлбаргүй байна. Бидний зүгээс зам тээврийн ослоос хэн жолооч талын хаалгаар гарах боломжтой байсан талаар тогтоож, гарцаагүй судалж нотолж чадаагүй гэж үзэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хүртэл хоногоор хойшлуулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Батцэнгэл: Өнөөдөр шүүгдэгч Ж У*******ын холбогдсон хэргийн талаар шүүн хэлэлцэж байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч нарын үгийг сонслоо. Өмгөөлөгч нар А.Х*******ааг давхар өмгөөлж байгаа нь ёс зүйд нийцэхгүй байна. Өөрийнхөө хүмүүсийг өмгөөлөхөөс А.Х*******ааг өмгөөлөх шаардлагагүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд хөтөлбөргүй шалган тогтоох ёстой. Амь хохирогч нар яагаад, юунаас болж амь хохирсон талаар нотолж шалгах ёстой ч мөрдөн шалгах ажиллагааг маш муу хийсэн байна. Анх хэргийн газрын үзлэг хийснээс эхэлж туйлын хангалтгүй мөрдөн шалгах ажиллагааг хийсэн байна. Тээврийн хэрэгслийг Ж.У******* жолоодож явсан гэж шалгасан байна. Мөн хэргийн материалтай танилцахад амь хохирогч нар гэр бүл, үр хүүхэдтэй байсан атал гэр бүлээс гадуурх харилцаатай байсан нь мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар илэрхий байна. Амь хохирогч Б.А нь хохирогч А.Х*******тай дотно найз нөхдийн харилцаатай, Ж.У*******ын ерөнхий боловсролын сургуулийн ангийн хүүхэд байсан байна. Явсан газрын маршрутыг гаргаж судалгаа хийхэд ач холбогдолгүй нэгнээ авч нааш цааш явж байсанд нь харамсаж байна. Анх хэргийн газрын үзлэгт тухайн хэргийн газрын ойролцоо алхаж байсан эмэгтэй мэдүүлэхдээ “шатахуун түгээх станц руу очиж явахад машин хурдтайгаар яваад алга болсон, эрэгтэй хүний дуу сонсогдсон, тэгээд түргэн тусламж дуудсан” гэж мэдүүлсэн байдаг. Хэргийн газрын үзлэгт авагдсанаар осол болсны дараа анх очсон эмч, жолооч нарыг огт асуугаагүй байна. Эмч, жолооч нар хэн нь ямар байдалтай байсныг гэрчлэх гол гэрч юм. Түргэн тусламжаар хоёр эмэгтэйг эхэнд эмнэлэгт хүргэж дараа нь хоёр эрэгтэйг нь эмнэлэгт хүргэсэн байна. Авто ослын хэргүүд нь залилан, хулгайн гэмт хэргээс өөр, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг. Гэтэл хэргийн болсон үйл явдал шалтгаан нөхцөлийг маш муу шалгасан байна. Өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан өөрийн мэдлэг чадварын хүрээнд болон хүмүүсээс асууж дүгнэлт хийхэд зам тээврийн ослын дараа жолооч хамгийн эрсдэл багатай үлддэг байна. Үүнд: Хамгаалах бүс, суудал рүлийн хоорондох зай болон аюулгүйн дэр нөлөөлдөг байна. Мөн А.Х******* 4-5 удаа мэдүүлэг өгөхдөө зөрүүтэй мэдүүлж байна. Шинжээч нар Ж.У*******ыг тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэж байгаа боловч нухацтай шалгаагүй байна. Мөн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд машины урд хайрцагт байсан Ж.У*******ын иргэний үнэмлэх хураан авч дараа нь ар гэрт нь хүлээлгэн өгсөн гэж байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд 325,000 төгрөг байсан гэх боловч Ж.У*******ын ар гэрт болон өөрт нь хүлээлгэж өгөөгүй байна. Иймд хуулийн дагуу үнэн зөвөөр тогтоож өгнө үү. А.Х******* тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь тодорхой байна гэв.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч Ж.У******* нь 2023 оны 07 сарын 12-ны өдөр Б аймгийн Б сумын 6 дугаар багийн нутагт байрлах Нисэхийн гүүрний асфалтан зам дээр 39-44 БУА улсын дугаартай, Т к фэйлдер /Toyota corolla filder/ загварын тээврийн хэрэгслийг цусан дахь этилийн спирт 0.5 хувийн согтолттой үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7/a, 12.1 дэх заалтуудыг тус тус зөрчин замын хажуу руу орж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэл дотор зорчин явсан А.Х*******ы биед хөнгөн хохирол учруулж, Б.А, Б.Ө нарын амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.У******* болон түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, Н.Батцэнгэл нар Ж.У******* нь осол болох үед тээврийн хэрэгсэлийг жолоодож яваагүй гэж маргадагч энэ нь шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 974 дугаартай дүгнэлтээр “...Тээврийн хэрэгслийн зүүн урд талын суудлаас авсан булцуутай үсний дээж нь ДНХ-ийн шинжилгээний №4173 дугаартай хариугаар ДНХ-ийн бүтэц нь А.Х*******ыхтай тохирч байх тул автомашины зүүн урд хэсэгт зорчиж явсан байх боломжтой байна. Ж.У*******ын биед духны зүүн дээд хэсэгт шарх, зүүн чихний дэлбэн, зүүн шанаа, баруун өвдөгт зулгаралт, зүүн гарын шуу, зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон ба гэмтлүүдийн байрлалаас харахад тээврийн хэрэгслийн баруун урд хэсэгт зорчиж явсан байх боломжтой байна...” гэх дүгнэлт, шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 46/99, 24/408 дүгнэлтээр “...шинжээчид ирүүлсэн хэргийн материал болон хэргийн материал дахь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын энэ оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 974 дугаартай дүгнэлттэй танилцахад Toyota corolla fielder маркийн 39-44 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг уг зам тээврийн осол гарах үед Ж.У******* жолоодож явсан байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт, шинжээч эмч С.Чулуунсүх нь шүүх хуралдаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Отгонж “...Хэрвээ А.Х******* жолооч талын хэсэгт зорчиж явсан бол одоо түүнд учирсан гэмтлүүд үүсэх байсан уу...” гэх асуултад “...А.Х******* хамгаалах бүсээ зүүсэн. Хамгаалах бүс гадна талаасаа дотогш чиглэлтэй бүслэгддэг. А.Х*******ы зүүн мөр, эгэмд учирсан гэмтэл нь зорчигчийн талд сууж бүс бүсэлсэн байдалтай холбоотой. Хэрэв А.Х******* жолооч талд сууж бүс бүсэлсэн байсан бол эсрэг талдаа буюу түүний баруун талын мөр, эгэмд гэмтэл үүснэ. Онхолдож, өнхрөх ослын үед хүн биеийн жингээрээ гадагшаа шидэгддэг. Тэр үед хамгаалах бүс татагдаж зулгарал гэмтэл үүсдэг. Иймд А.Х******* жолооч барьж явсан байх боломжгүй...” гэх мэдүүлэг зэргээр осол болох үед тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ж.У******* жолоодож явсан нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан тайлбар, дүгнэлт үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар бүлэгт “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих”-ийг гэмт хэрэгт тооцохоор, уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн”, 4.2-т “энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт хууль тогтоогч “энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгучийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж хүндрүүлэх шинжийг тайлбарласан бөгөөд шүүгдэгч Ж.У*******ыг “согтуурсан” гэж дүгнэх үндэслэл “Ж.У******* гэж хаягласан цуснаас 0.5 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 0.5 промиль спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр нотлогдлоо.

Техникийн шинжээчийн 06/132 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Ж.У*******ыг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ буюу “Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан гэх дүгнэлтийг хийсэн бөгөөд уг дүгнэлт нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал болон гэрч нарын мэдүүлэгт дурдсантай агуулгын хувьд тохирсон байна.

Шүүгдэгч Ж.У*******ын гэм буруутай үйлдлийн улмаас нэг хүний биед хөнгөн хохирол учирч, хоёр хүний амь нас хохирсон шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 191 дугаартай дүгнэлтээр: хохирогч А.Х*******ы биед баруун хөлийн өвдөг, зүүн хөлийн шилбэнд шарх, зүүн мөрөн дээр зулгаралт, зүүн гарын бугалга, зүүн гарын шуунд цус хуралт гэмтэл, уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн хүчээр үүсгэгдсэн. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй,

Цогцост хийсэн шинжээчийн 66 дугаартай талийгаач Б.Өнөлболдод баруун чамархай, чулу яс, турк эмээл, гавлын баруун дунд хонхор, гавлын зүүн хонхрын хугарал, их тархи, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархай, дух, дагзны, зулай, хуйхны доорх цус хуралт, цээжний баруун 2, 3, 4, 5, 6-р хавирга хугарал, баруун мөрний цээжний баруун талд зулгаралт, баруун хөлийн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлэлээр буюу тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Баруун чамархай, чулу, яс, турк эмээл, гавлын баруун дунд хонхор, гавлын зүүн хонхрын хугарал, их тархи, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун 2, 3, 4, 5, 6-р хавирга хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун мөрний, цээжний баруун талд зулгаралт, баруун хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач гавал тархи битүү гэмтэл. Баруун чамархайн чулу яс турк эмээл дайрсан хугарал, гавлын баруун дунд хонхор дайрч баруун чамархайн хүрсэн хугарал, турк эмээл х, гавлын зүүн ар хонхрыг дайрсан зүүн чамархай хүрсэн хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн ховил завсар болон бага тархины хоёр тал бөмбөлгийн ховил завсар аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархай, дух, дагзны, зулай, хуйхны доорх цус хуралт, 2, 3, 4, 5, 6-р хавирга өвчүүтэй холбогдох хэсгээр х хугарал зэрэг хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ гэх дүгнэлтээр батлагджээ.

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 65 дугаартай талийгаач А.Ад тархины орой, баруун зүүн тал бөмбөлөг, чамархай, дагзны аалзан хальсан доорх цус харвалт, баруун 2, 3, 4, 5, 6-р хавирга, зүүн эгэм, зүүн 1, 2, 3-р хавирга хугарал, баруун чамархай, зүүн чамархай, духны хэсгээс дагз хүрсэн сар хэлбэртэй хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхи, өвчүү, баруун хөлийн гуя, зүүн хөлийн ташаан, зүүн хөлийн гуя дээд хэсэг, гуяны ар хэсэг, гуяны урд дунд хэсгүүдэд цус хуралт гэмтлүүд тогтоогдоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Их тархи, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун 2, 3, 4, 5, 6-р хавирга, зүүн эгэм, зүүн 1, 2, 3-р хавирга хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун чамархай, зүүн чамархай, духны хэсгээс дагз хүрсэн сар хэлбэртэй хуйханд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний дээд зовхи, өвчүү, баруун хөлийн гуя, зүүн хөлийн ташаан, зүүн хөлийн гуя дээд хэсэг, гуяны ар хэсэг, гуяны урд дунд хэсгүүдэд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гавал тархины, цээжний битүү гэмтэл тархины орой болон баруун, зүүн тал бөмбөлгийн чамархай дагзыг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт. Олон хавирганы хугарал зэрэг хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ гэх дүгнэлтээр батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Ж.У******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож буй үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, уг гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэж дүгнэсэн болно.

Ж.У*******ын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг хангасан.

Энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол хүндрүүлж зүйлчлэхээр тогтоосон тул түүнийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Хүн амьд явах эрхтэй гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж Монгол Улсын иргэний эрхийг хуулиар хамгаалсан байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, Ж.У******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.У*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний биед хөнгөн хохирол учруулж, хоёр хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Ж.У*******ын гэм буруутай үйлдлийн улмаас Б.А, Б.Ө нарын амь нас хохирсон, А.Х*******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж, 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан ... тохиолдолд түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж тус тус хуульчилсан бөгөөд амь хохирогч Б.Аын хууль ёсны төлөөлөгчөөр түүний эцэг С.Б*******, амь хохирогч Б.Өын хууль ёсны төлөөлөгчөөр түүний эх Л.Н******* нарыг тогтоосон тул хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон этгээд нь хохирогчийн эрхийг эдэлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлэх эрхтэй этгээд гэж үзнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй.

Амь хохирогч Б.Аын оршуулгын зардал баримттайгаар 15,065,350 төгрөг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б******* хавтаст хэргийн материалтай танилцахаар Б аймагт ирсэн шатахууны зардал 241,000 төгрөг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б******* 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд оролцохоор Б аймагт ирсэн шатахууны зардал 166,000 төгрөг, амь хохирогч Б.Аын хадгаламж барьцаалсан зээл 4,067,435 төгрөг, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар 2023 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэн үнийн дүнгээр 82,500,000 төгрөг, нийт 104,039,785 төгрөгийг, мөн амь хохирогч Б.А тухайн үед “С” ХХК-д ажиллаж байсан, 750,000 төгрөгийн цалинтай байсан тул түүний насанд хүрээгүй хүү З.Эийг 18 нас хүртэл сар бүр 750,000 төгрөгийг гаргуулахаар,

Л.Н*******д сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэл тогтоогдсон. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэг болон холбогдох бусад заалтуудыг үндэслэн 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр дагаж мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлэн тооцож сэтгэцэд учирсан хор уршиг 82,500,000 төгрөг, оршуулгын зардал, зээл нийт 46,707,607 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Ө.Тэмүгэ, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Ө.Бөртэ-Үжин нарын тэжээгчээ алдсаны тэтгэмж 397,500 төгрөг, амь хохирогч Б.Өын Б аймгийн Засаг Тамгын газрын албан ажлын үндсэн цалин 2,167,000 төгрөг, зөрүү 1 сард олгогдохоор 1,769,500 төгрөгийг амь хохирогч Б.Өын 2 хүүхдэд сар бүр 18 нас хүртэлх хугацаанд гаргуулахаар тус тус шаардаж холбогдох баримтыг хавсаргасан байна.

Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэж тус тус заасан тул гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ж.У******* нь хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээхээс гадна амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б*******, Л.Н******* нар нь гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Амь хохирогч Б.Аын хууль ёсны төлөөлөгч С.Б*******ын нэхэмжилсэн хохирлын тухайд:

Амь хохирогч Б.Аын хууль ёсны төлөөлөгч С.Б******* нь Б.Аын насанд хүрээгүй хүү З.Эийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүнд сар бүр 750,00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Амь хохирогч Б.Аын хүү болох 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү З.Эийг нагац эгч Б.Золжаргал нь 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр үрчилж авсан болох нь “Үрчилсний бүртгэлийн лавлагаа”-аар тогтоогдож байна. /5 дугаар хавтаст хэргийн 2 дахь тал/

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Хүүхдийг үрчлэн авснаар эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.” гэж заасан бөгөөд үрчлэлт хийгдсэнээр З.Эийг тэжээн тэтгэх үүрэг хуульд заасны дагуу Б.Золжаргалд шилжих тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь З.Эийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхгүй байна.

Мөн амь хохирогч Б.Аын хадгаламж барьцаалсан зээл 4,067,435 төгрөг, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” талаар хуульчилсан.

Хадгаламж барьцаалсан зээл нь зээлдэгч болон зээлдүүлэгч нарын хооронд үүсэх иргэний эрх зүйн харилцаанд хамаарах асуудал юм.

Хэргийн оролцогчийн өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлс болон зээлийн гэрээний харилцаа нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон иргэний эрх зүйн гэрээний үүргийн биелэлт байх ба иргэний эрх зүйн харилцааны үүргийн гүйцэтгэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул 6,067,435 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Амь хохирогч Б.Аын оршуулгын зардалд 15,065,350 төгрөгийг, замын зардалд 407,000 төгрөгийг тус тус шаардаж, баримтыг хэрэгт хавсаргаснаас нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үнэлж шүүгдэгч Ж.У*******аас 12,943,450 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б*******од олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Амь хохирогч Б.Өын хууль ёсны төлөөлөгч Л.Н*******гийн нэхэмжилсэн хохирлын тухайд:

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н******* нь насанд хүрээгүй 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүнд сар бүр 1,769,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Амь хохирогч Б.Өын насанд хүрээгүй хүүхдүүд болох 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Ө.Бүртэ-Үжин, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Ө.Тэмүгэ нар нь тэжээгчээ алдсаны тэтгэмжид сард 397,500 төгрөг авдаг талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан. Тэдний тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалингийн орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна, 508.4.1 дэх хэсэгт бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл нь гэм хор учруулсны төлбөрийг нөхөн төлөхөөр хуульчилсан.

Амь хохирогч Б.Ө нь нас барах хүртлээ Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн эрчим хүч, ус сувгийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж, сард 2,167,000 төгрөгийн цалинтай байсан болох нь Б аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03-682 тоот тодорхойлолтоор нотлогдож байна. /4 дүгээр хавтаст хэргийн 235 дугаар тал/,

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар нас барагчийн дундаж цалин хөлс болох 2,167,000 төгрөгөөс нас барагчид өөрт нь болон насанд хүрсэн хөдөлмөрийн чадвартай эхнэрт ногдох хэсгийг (2,167,000-1,083,500) хасч, /1,083,500:2=541,750/ 541,750 төгрөгөөс нэг хүүхдэд ногдох хэсгийг тооцож, зөрүүг гаргуулах боломжтой  гэж үзлээ.

Нас барагчийн цалингийн нэг хүүхдэд ногдох 541,750 төгрөгөөс нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмжид сар бүр авч буй 397,500 төгрөгийг хасч тооцоход /541,750-397,500=144,250/ хүүхэд тус бүрт 144,250 төгрөгийг олгуулах үндэслэлтэй байна.

Мөн амь хохирогч Б.Өын болон түүний эхнэрийн цалингийн зээл нийт 21,481,998 төгрөг, өрхийн хэрэглээний зээл 3,299,738 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Цалин болон өрхийн хэрэглээний зээл нь зээлдэгч болон зээлдүүлэгч нарын хооронд үүсэх иргэний эрх зүйн харилцаанд хамаарах асуудал юм.

Зээлийн гэрээний харилцаа нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон иргэний эрх зүйн гэрээний үүргийн биелэлт байх ба иргэний эрх зүйн харилцааны үүргийн гүйцэтгэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул 24,781,736 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Амь хохирогч Б.Өын оршуулгын зардал 21,925,871 төгрөгийг нэхэмжилж, баримтыг хэрэгт хавсаргаснаас нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үнэлж тул шүүгдэгч Ж.У*******аас 17,011,221 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б*******од олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Сэтгэцэд учруулсан гэм хорын тухайд:

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1117 дугаартай дүгнэлтээр “амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б*******ын сэтгэцэд учирсан хохирлын зэргийг Гуравдугаар зэрэглэлд хамаарна”, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1118 дугаартай дүгнэлтээр дүгнэлтээр “амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н*******гийн сэтгэцэд учирсан хохирлын зэргийг Дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна”гэж тогтоожээ. /5 дугаар хавтаст хэргийн 33-34, 18-20 дахь тал/

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж зааснаар,

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дахь хэсэгт заасан зарчмыг удирдлага болгон, амь хохирогч нарт нөхөж баршгүй хүнд хор уршиг учирсан, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг дүгнэн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу дээд хэмжээгээр (660,000 төгрөг х 22.99) тооцон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б*******од 15,173,400 төгрөгийг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу дээд хэмжээгээр (660,000 төгрөг х 45.99) тооцон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н*******д 30,353,400 төгрөгийг шүүгдэгч Ж.У*******аас тус тус гаргуулж олгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Дээрх үндэслэлээр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б*******од оршуулгын зардал болон сэтгэцэд учруулсан хохиролд нийт 28,116,850 төгрөгийг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н*******д 47,364,621 төгрөгийг, амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдүүд болох  2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Ө.Бүртэ-Үжин, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Ө.Тэмүгэ нар нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүнд  хүүхэд тус бүрт 144,250 төгрөгийг 18 нас хүртэл олгуулахаар, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н*******д оршуулгын зардал болон сэтгэцэд учруулсан хохиролд нийт 47,364,621 төгрөгийг тус тус шүүгдэгч Ж.У*******аас гаргуулахаар  шийдвэрлэлээ.

Хохирогч А.Х******* нь хохирол нэхэмжлэхгүй гэснийг, мөрдөн шалгах ажиллагаанд гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримт ирүүлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.У*******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.У*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан 5 дахь хавтаст хэргийн 42-48 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, шүүгдэгч Ж.У******* нь хэрэгт холбогдохын өмнө Б аймгийн О******* сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 1 зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагчийн зүгээс: Шүүгдэгч Ж.У*******ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй боловч өнөөдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь худал болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хор уршиг, өөрийн үйлдлийн хууль бус шинж, гэм бурууг ойлгож ухамсарлаагүй байгаа зэрэг хувийн байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтуудад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг оногдуулах ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хэрэгт шүүгдэгчээс гаргах иргэний нэхэмжлэлтэй холбоотой нэхэмжлэл байхгүй, хэрэгт хураагдсан бичиг баримт, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 39-44 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард суудлын баруун дээд хэсгийн таазнаас 22.5х24 см-ийн хэмжээтэй саарал өнгийн доторлогооноос зүсэж авсан цус мэт зүйлээр бохирлогдсон тээврийн хэрэгслийн доторлогооны материал, зүүн урд суудал буюу жолоочийн эсрэг талын суудлын дэр, таазны завсарт хавчудсан үс, арын суудлын баруун хойд талын сандлын аравчны саарал өнгийн даавуун материалтай бүрээснээс цус мэт зүйлээр бохирлогдсон даавууны хэсэг 35х22 см-ийн хэмжээтэй, арын суудлын баруун хэсгийн хүрэн өнгийн бүрээс, арын суудлын зүүн хэсгийн суудлын бүрээс тус бүр 1 ширхэг, жолооч талын буюу тухайн тээврийн хэрэгслийн баруун урд талын суудлын дэр хэсгийн хүрэн өнгийн 2 ширхэг бүрээс, арын суудлын дээд таазны дээд хэсэгт хатсан цус, зүүн талын арын суудлын тааз хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгээс 15х18 см-ийн хэмжээгээр зүсэж авсан материал зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Шүүгдэгчээр гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Жаргалсайхан овогтой У*******ын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, түүний өмгөөлөгчөөр гэм буруу дээр маргаж оролцлоо. Шүүх Ж.У*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцсон байна. Шүүгдэгч Ж.У******* нь энэ гэмт хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байна. Мөн Эрүүгийн хууль нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөгдсөн. Энэ гэмт хэрэг нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр болсон. Иймд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж 2024 оны өмнөх хуулийнхаа заалтаар ял шийтгэл оногдуулж өгнө үү. Ялын тоо хэмжээг өндөр өгөх тусам хохирогч нарт хохирол төлбөр барагдуулах асуудал хойшлогдоно. Анхнаасаа гэм буруугийн асуудлаар маргасан тул хохирол төлбөрийн талаар санал гаргаагүй. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд зааснаар дундаж хэмжээгээр шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Батцэнгэл: Шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгч Жаргалсайхан овогтой У*******т гэм буруутай гэж ял шийтгэл оноож байна. Улсын яллагчийн ялын саналыг сонслоо. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлөх байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Ж.У******* нь энэ гэмт хэргийг санаатай үйлдээгүй байна. Ж.У******* өөрөө энэ гэмт хэргийг хийгээгүй игэж хэллээ. Бүгд адилхан наргиж цэнгэж явсан болохоос чамайг ална гээд санаатай хутга барьж дайраагүй байна. Ж.У******* тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэдгийг тогтоож чадаагүй гэж үзэж байна. Шүүгдэгчийг шоронд 7 жил хоригдсоны дараа хохирлын асуудал яригдахаар байна. Санаатай үйлдэл биш гэдгийг хэлмээр байна. Энэ гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай байна. Би 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Хохирогч нарын хохирол төлбөр барагдуулах талаас нь харгалзан үзнэ үү. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг багасгаж өгнө үү гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н*******гийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал: Шүүхээс шүүгдэгч Ж.У*******ын гэм буруутай болохыг тогтоож, хохирол хор уршигтай холбоотой зардлыг тодорхой тусгаж тайлбарлаж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр байна. Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна. Эдлэх дэглэмийг шүүхээс тогтоох нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна. Нэмж гаргах саналгүй гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б*******ын өмгөөлөгч Г.Пүрэвдулам: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6.1-д зааснаар гэмт хэргийн ангиллын хувьд хүнд ангиллын гэмт хэрэг байна. Ялын хувьд бол 2-8 жилийн хорих ялын санкцтай, өөрөөр хэлбэл хорихоос өөр төрлийн ялын санкцгүй гэмт хэрэг байх тул хорих ял оногдуулах хууль зүйн үр дагавар үүсэх нь тодорхой байна. Шүүгдэгч Ж.У*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна. Үүнд: Шүүгдэгч нь хохирол, төлбөр төлөөгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зүйлгүй, гэм буруугаа хүлээгээгүй, гэмгүй хүнийг гэмт хэрэгт гүтгэх гэж оролдсон, амь хохирогч Б.Аыг амь үрэгдсэнийх нь дараа хэл амаар доромжилж байсан, хохирогчийг тохуурхан доромжилж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэг ч удаа хүн ёсоор уучлалт гуйгаагүй, 2 жилийн хугацаанд уулзаагүй нөхцөл байдал байна. Мөн энэ гэмт хэргийн улмаас 2 хүний амь нас үрэгдсэн, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан, бага насны 3 хүүхэд өнчирч хоцорсон байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, мөн чанарыг баримтлан шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд хорих ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ. Мөн прокурорын санал болгосон ялын саналыг дэмжиж байна гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч Ж.У*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Ж.У*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ж.У******* нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нар шүүгдэгч Ж.У*******ыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан болохыг мэдсэн атлаа тээврийн хэрэгсэл жолоодох санал гаргасан зэрэг нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ. Түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.У*******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 39-44 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард суудлын баруун дээд хэсгийн таазнаас 22.5х24 см-ийн хэмжээтэй саарал өнгийн доторлогооноос зүсэж авсан цус мэт зүйлээр бохирлогдсон тээврийн хэрэгслийн доторлогооны материал, зүүн урд суудал буюу жолоочийн эсрэг талын суудлын дэр, таазны завсарт хавчудсан үс, арын суудлын баруун хойд талын сандлын аравчны саарал өнгийн даавуун материалтай бүрээснээс цус мэт зүйлээр бохирлогдсон даавууны хэсэг 35х22 см-ийн хэмжээтэй, арын суудлын баруун хэсгийн хүрэн өнгийн бүрээс, арын суудлын зүүн хэсгийн суудлын бүрээс тус бүр 1 ширхэг, жолооч талын буюу тухайн тээврийн хэрэгслийн баруун урд талын суудлын дэр хэсгийн хүрэн өнгийн 2 ширхэг бүрээс, арын суудлын дээд таазны дээд хэсэгт хатсан цус, зүүн талын арын суудлын тааз хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгээс 15х18 см-ийн хэмжээгээр зүсэж авсан материал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв..

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч******* овогт Ж У*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний биед хөнгөн хохирол учирч, хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.У*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У*******т оногдуулсан 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дугаар зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1, 508.5, 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан амь хохирогч Б.Аын хууль ёсны төлөөлөгч С.Б*******од 28,116,850 /хорин найман сая нэг зуун арван зургаан мянга найман зуун тавь/ төгрөгийг, амь хохирогч Б.Өын хууль ёсны төлөөлөгч Л.Н*******д 47,364,621 /дөчин долоон сая гурван зуун жаран дөрвөн мянга зургаан зуун хорин нэг/ төгрөгийг, амь хохирогч Б.Өын насанд хүрээгүй хүүхдүүд болох 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Ө.Бүртэ-Үжин, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Ө.Тэмүгэ нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү хүүхэд тус бүрт 144,250 /нэг зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг тус тус шүүгдэгч Ж.У*******аас гаргуулан тус тус олгож, хохирлоос С.Б*******ын нэхэмжилсэн 2,121,900 /хоёр сая нэг зуун хорин нэгэн мянга есэн зуу/ төгрөгийг, Л.Н*******гийн нэхэмжилсэн 24,781,736 /хорин дөрвөн сая долоон зуун наян нэгэн мянга долоон зуун гучин зургаа/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

6. Хохирогч А.Х******* нь сэтгэцэд учирсан хохирол, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэснийг, энэ хэрэгт шүүгдэгч Ж.У******* нь цагдан хоригдсон хоноггүйг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.У*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 39-44 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард суудлын баруун дээд хэсгийн таазнаас 22.5х24 см-ийн хэмжээтэй саарал өнгийн доторлогооноос зүсэж авсан цус мэт зүйлээр бохирлогдсон тээврийн хэрэгслийн доторлогооны материал, зүүн урд суудал буюу жолоочийн эсрэг талын суудлын дэр, таазны завсарт хавчудсан үс, арын суудлын баруун хойд талын сандлын аравчны саарал өнгийн даавуун материалтай бүрээснээс цус мэт зүйлээр бохирлогдсон даавууны хэсэг 35х22 см-ийн хэмжээтэй, арын суудлын баруун хэсгийн хүрэн өнгийн бүрээс, арын суудлын зүүн хэсгийн суудлын бүрээс тус бүр 1 ширхэг, жолооч талын буюу тухайн тээврийн хэрэгслийн баруун урд талын суудлын дэр хэсгийн хүрэн өнгийн 2 ширхэг бүрээс, арын суудлын дээд таазны дээд хэсэгт хатсан цус, зүүн талын арын суудлын тааз хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгээс 15х18 см-ийн хэмжээгээр зүсэж авсан материал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              О.ОДОНЧИМЭГ