| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 195/2025/2253/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2531 |
| Огноо | 2025-11-11 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2531
2025 11 11 2025/ШЦТ/2531
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах,
улсын яллагч Б.Өлзийжаргал,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*****, Б.*****, Ц.*****,
шүүгдэгч У.***** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Боржигон овогт *****ын *****д холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны **** дүгээр сарын **-ны өдөр Улаанба***** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, *** ХХК-д оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *** дүүргийн ***дүгээр хороо ***байрны 503 тоотод оршин суух,
Урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт *****ын ***** (РД:*********).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.***** нь ***** ***** ХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд жолооч, борлуулагчийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа компанийн үйлдвэрээс гаргасан бэлэн бүтээгдэхүүн болон талх нарийн боовыг борлуулалтын цэгүүдэд тушааж уг бүтээгдэхүүний төлбөрийг хүлээн авсан даруйдаа компанийн дансанд тушаадаггүй буюу итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж бусдад 14.795.687 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг:
Шүүгдэгч Б.*****: “...Уг хэрэг ажилд ороод эхний сард эхэлсэн байдаг. Эхний сар ямар нэгэн бараа завшсан зүйл болоогүй. Бараа материалын буцаалт аваагүй тул 600.000 төгрөгийн өрөнд орсон. Тэрнээс хойш цалин хөлс байнгын хаалттай байсан тул амьдрахын тулд бага багаар авсаар ийм зүйл олсон: ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*****: “...Сүүлд гарсан эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр хохирлыг 14 сая төгрөг гэж гарсан. Түүнээс 11 сая төгрөгийг нөхөн төлсөн гэж хэрэгт авагдсан, түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь борлуулаг Б.***** нь сар болгон тооцоо нийлж явсан бөгөөд тооцоо нийлэх болгонд дахин нэмэгдэл өр төлбөр гардаг байсан. Түүнийг нь баталгаажуулж тайлан гаргадаг байсан. 2023 оны 02 дугаар сараас эхлэн манай компанид ажиллахаа больж ***** ХХК-д ажиллаж байхад нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өөрийг нь дуудаж авчирч ийм өр төлбөр байна, үүнийг яах гэж байгаа талаар тодруулахад тухайн үед сар сардаа цалингаасаа төлнө гэсэн өргөдлийг бичиж өгсөн. 13.455.500 төгрөгийн өр төлбөр нь манай компанийн тайланд бичигдсэн байгаа бодит учирсан байгаа өр төлбөр юм. Цалингаас нь хасагдаад гарсан дүн нь 13.455.500 төгрөг гэж гарсан байгаа....” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 28 дах тал)
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хан-Уул дүүргийн 03 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг ***** ***** ХК-д борлуулагчаар 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхэлж ажилласан ба ажилласан өдрөөс эхлээд үргэлжилсэн шинжтэй үйлдлээр удаа дараа компанийн бүтээгдэхүүний орлогыг хувьдаа завшиж компанид хохирол учруулаад байна. Компанийн үйлдвэрээс гаргасан бэлэн бүтээгдэхүүн болох талх, нарийн боовыг борлуулалтын цэгүүдэд түгээдэг, борлуулалтын цэгүүд бүтээгдэхүүний төлбөрийг хүлээн авсан даруйдаа төлдөггүй, хэсэг хугацааны дараа харилцан тооцоо нийлсний дараа тооцоо нийлдэг. Төлбөрөө компанийн дансаар эсвэл борлуулагчид бэлнээр хийдэг. Харин Б.***** нь компанийн орлого болох бэлнээр авсан төлбөрөө компанийн кассад хүлээн авсан өдрөө тушаадаггүй эсвэл тушаах үедээ дутуу тушаах, борлуулалтын цэгээс төлбөр нь бэлнээр төлөгдсөн байтал компанийн кассад худал мэдүүлж хувьдаа авч ашигладаг байна. ***** ***** ХК-аас завшсан орлогыг ***** ***** аудит ХХК-аар аудитын дүгнэлт хийлгэхэд 2022 оноос хойш компанид нийтдээ 13.455.500 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн. Компанийн зүгээс Б.*****д хандахад компаниас 13.455.500 төгрөгийг завшсан гэдгээ хүлээн зөвшөөрч авлагын тооцоон дээр гарыг үсэг зурсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 126 дугаартай эдийн засгийн шинжилгээний газрын дүгнэлт (хавтаст хэргийн 62-73 дах тал),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 144 дугаартай эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 80-83 дах тал),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 023 дугаартай эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 90-94 дэх тал),
“***** *****” ХК-ийн ажилтны анкет (хавтаст хэргийн 141 дэх тал),
“***** *****” ХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн туршилтын хугацаагаар ажилд томилох тухай захирлын тушаал (хавтаст хэргийн 142 дах тал),
“***** *****” ХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ажилд шилжүүлэн томилох тухай захирлын тушаал (хавтаст хэргийн 143 дах тал),
“***** *****” ХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/32 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцалж өр төлбөр барагдуулах тухай тушаал (хавтаст хэргийн 144 дэх тал),
“***** *****” ХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 147-149 дэх тал),
Ажлын байрны тодорхойлолт (хавтаст хэргийн 152-153 дахь тал),
“***** *****” ХК-д хандан Б.*****ий бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 154 дэх тал),
“***** *****” ХК-ийн тооцоо нийлсэн актууд, авлигын тооцооны тайлан (хавтаст хэргийн 155-171 дэх тал),
Яллагдагч Б.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...***** ***** ХК-д 2021 оны 12 дугаар сараас хойш хөдөлмөрийн гэрээ байгуулж, хуулийн дагуу нийгмийн даатгал төлж ажиллаж эхэлсэн. Миний ажлын чиг үүрэг нь худалдаа түгээлт хийхээр борлуулагчдын албан тушаалтай ажиллаж эхэлсэн байдаг. Миний хариуцсан нутаг дэвсгэр нь Сүхба***** дүүргийн 32-н тойргоос хойш лагерь хүртэл түгээлтийг дэлгүүрүүдээр түгээдэг байсан. Бараа дутагдлын асуудлаас болоод анх өртэй болж эхэлсэн ба бараа дутагдуулснаас болоод огт цалин өгөхгүй байснаар амьдрахын тулд компанийн орлогоос авч эхэлсэн. Би тухайн үед ажлаас гарах гэтэл төлбөр тооцооны асуудлаас болоод ажлаас гаргахгүй гэж байсан. Төлбөр тооцоогоо дэлгүүрүүдээс бэлнээр хүлээж авдаг байсан тул авсан мөнгийг хэрэгцээндээ зарцуулдаг байсан. Огт цалин авахгүй болохоор хоёр хүүхэдтэй, эхнэртэй тул хэрэгцээндээ зарцуулахын тулд компанийн орлогоос авснаар сүүлдээ төлбөр тооцооны асуудал нэмэгдсэн нь тэр юм. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа. Өмнө ч мэдүүлэгтээ өгсөн ба компанид учруулсан 2.873.399 төгрөгийг төлж барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 109-110 дах тал),
Шүүгдэгч Б.*****ий хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 113-117 дахь тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 191 дэх тал),
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/*****дугаартай тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 130-132 дах тал),
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн ялын биелэлтийн зэрэг болон шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Б.***** нь ***** ***** ХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд жолооч, борлуулагчийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа компанийн үйлдвэрээс гаргасан бэлэн бүтээгдэхүүн болон талх нарийн боовыг борлуулалтын цэгүүдэд тушааж уг бүтээгдэхүүний төлбөрийг хүлээн авсан даруйдаа компанийн дансанд тушаадаггүй буюу итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж бусдад 14.555.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.***** болон шүүгдэгч Б.***** нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 62-73 дах тал),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 90-94 дэх тал),
***** ***** ХК-ийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ажилд томилсон тушаал (хавтаст хэргийн 143 дах тал),
***** ***** ХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/32 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцалж өр төлбөр барагдуулах тухай тушаал (хавтаст хэргийн 144 дэх тал),
***** ***** ХК-д бичгээр гаргасан Б.*****ий хүсэлт (хавтаст хэргийн 154 дэх тал),
***** ***** ХК-ийн тооцоо нийлсэн актууд, авлагын тооцооны тайлангууд (хавтаст хэргийн 155-171 дэх тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, мөн бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.
Завших гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг.
Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгож болно.
Дээрх гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой.
Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.***** нь ***** ***** ХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд жолооч, борлуулагчийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа компанийн үйлдвэрээс гаргасан бэлэн бүтээгдэхүүн болон талх нарийн боовыг борлуулалтын цэгүүдэд тушааж уг бүтээгдэхүүний төлбөрийг хүлээн авсан даруйдаа компанийн дансанд тушаадаггүй буюу итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Өмчлөх эрхийн эсрэг ...хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*****ий дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.***** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ “...шүүгдэгч Б.***** нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 14.795.687 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан тус зүйл заалтад зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь баримтаар гарсан хохирол төлбөрөөс 2.873.399 төгрөгийн хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах. Шүүгдэгч Б.*****д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
2. Шүүгдэгч Б.*****ий үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын гаргасан санал дүгнэлтийг шүүх харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Б.*****д 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч Б.*****ий эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас “***** *****” ХК-д 2.873.399 төгрөг, 34 мөнгөний үлдэгдэл төлбөртэй байна гэсэн шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 023 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 92-94 дэх тал) гарсан байх тул шүүгдэгч Б.*****өөс нийт 2.873.399 төгрөг 34 мөнгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв..
1. Шүүгдэгч Боржигон овогт *****ын *****ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*****д 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*****ий эдлэх 06 (зургаа) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*****өөс 2.873.399 төгрөг 34 мөнгө (хоёр сая найман зуун далан гурван мянга гурван зуун ерэн есөн төгрөг гучин дөрвөн мөнгө)-г гаргуулж, “***** *****” ХХК-ийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгосугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ