| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2022/07971/И |
| Дугаар | 101/ШШ2023/02934 |
| Огноо | 2023-06-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2023/02934
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч Д.Ганболд, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, *******,*******,******* тоот хаягт оршин суух, Бүдүүн овогт Батхуягийн Бөхбат /РД:УК01320978/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, *******,*******,******* тоот хаягт оршин суух, Боржигон овогт ******* /РД:*******/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, *******,,, тоот хаягт оршин суух, Аврах овогт /РД:/ нарт холбогдох,
Гэм хорын хохиролд 5,242,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны******* дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2022 оны******* дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч ,
Хариуцагч , ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
Томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул зохигчийн зөвшөөрснөөр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :
2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч , нар нь миний бие эрүүл мэндэд бүлэглэн халдаж, хөнгөн гэмтэл санаатай учруулж тэдний үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/1386 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон.
, нар миний биед учруулсан гэмтлийн улмаас миний мөр мултарч, тархи, хамарт тус тус ноцтой гэмтэл авч Эм Би Жи Мед ХХК-ийн эмнэлэгт 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл нийт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн бөгөөд уг хугацаанд гарсан эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлсэн.
Харин тухайн хэрэг учрал гарсан цагаас эхлэн миний толгой үе үе өвдөж эхэлсэн бөгөөд эмчид үзүүлэхэд: Хамрын муруйлтаас үүдэн хангалттай хүчилтөрөгч авч чадахгүй байгаа тул хамрын салсавч тэгшлэх мэс ажилбар, физик эмчилгээ тус тус хийлгэх шаардлагатай, уг эмчилгээнд 4,242,000 төгрөг шаардлагатай гэсэн.
Миний бие оюутан бөгөөд дээрх зардлыг өөрөө эсхүл эцэг, эхээр гаргуулж эмчлүүлэх боломжгүй явсаар өнөөдрийг хүрсэн бөгөөд эрүүгийн хэргийн шүүх хуралдааны үеэр , нар хохирлын баримт байхгүй гэх үндэслэлээр уг зардлыг гаргаж өгөөгүй. Мөн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны үеэр миний бие өмгөөлөгч М.Батчулууныг өөрийн өмгөөлөгчөөр ажиллуулж, өмгөөллийн хөлсөнд 1,000,000 төгрөг төлсөн.
Энэ 2 хүнд зодуулаагүй байсан бол өмгөөлөгч авч зардал гаргахгүй байсан. Эмчилгээний мөнгөө авсны дараа эмчилгээ хийлгэхгүй бол зардалгүй учраас эмчилгээ хийлгэж чадаагүй, одоо хамар ам битүүрээд амьсгал авахад туйлын хүнд байна. Түүнээс гадна улсын эмнэлэгт хагалгаа хийхгүй, хувийн эмнэлэгт хийх бөгөөд хагалгаа хийлгэхээр үзүүлсэн байгаа болно.
Иймд хамартаа мэс ажилбар хийлгэх, физик эмчилгээ хийлгэхэд зайлшгүй шаардлагатай 4,242,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 1,000,000 төгрөг, нийт 5,242,000 төгрөгийг хариуцагч , нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Батхуяг овогтой Бөхбатын эрүүл мэндэд гэм шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан бөгөөд нэхэмжлэлийн үнийн дүнд тохирсон эмчилгээ хийлгэсэн гэх ямар ч албан ёсны төлбөр төлсөн баримт байхгүй байна. Эрүүгийн шүүх дээр эмчилгээний зардал төлсөн гэсэн баримтгүй мөнгө нэхэмжилсэн, дур зоргоороо нэхэмжилж байна гэж үзэж байна.
ын өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй, хувь хүний өмгөөлөгч авах, авахгүй түүний өөрийн эрхийн асуудал юм.
Түүнээс гадна 4,242,000 төгрөгөөр эмчилгээ хийлгэчихсэн бол түүнийг төлөх нь миний үүрэг гэж үзэж байгаа, гэтэл ирээдүйд эмчлэгдэх зардал нэхэмжилсэн тул хүлээн зөвшөөөрөхгүй. Заавал хувийн эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй, улсын эмнэлэгт үзүүлээд эрүүл мэндийн даатгалаар төлөх боломжтой гэж бодож байна.
Иймд ын нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээнд шаардлагатай гэх зардлаас 1,000,000 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
3. Хариуцагч нь шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
ын нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Өмгөөлөгчийн хөлс төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Бид гэм буруугаа хүлээж байгаа бөгөөд хүнийг гэмтээсэн нь үнэн, улсын эмнэлэгт үзүүлж эмчлүүлсэн зардлыг төлж болно.
Иймд эмчилгээний зардлын 1,000,000 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох :
4.1.Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/1386 дугаар шийтгэх тогтоол, Эм би жи мед ХХК-ийн 2022.05.20-ны өдрийн 46 дугаар тодорхойлолтын хуулбар, тус эинэлэгт эмчлүүлсэн ын өвчний түүхийн хуулбар, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 6076 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эм би жи мед ХХК-ийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, мэс заслын эмчилгээ хийлгэхэд 4,242,000 төгрөгийн төлбөртэй болох талаарх тодорхойлолт, М.Батчулууны Хаан банкны 5009 585 154 тоот дансны депозит дансны хуулга, М.Батчулуунд олгосон итгэмжлэл, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, аас итгэмжлэлээс татгалзсан хүсэлт /хх-ийн 3-31,62, 66-67, 107/,
4.2.Хариуцагчаас ирүүлсэн : ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний тайлбар, торгууль төлсөн баримт /хх-ийн 38, 40, 54/,
4.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Эм би жи мед ХХК-ийн 2023.05.15-ны өдрийн 55 дугаартай ад хийгдсэн эмчилгээ болон хийгдэх эмчилгээний төлбөрийн талаарх тодорхойлолт, тус эмнэлэгт эмчлүүлсэн ын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 76-92/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч , нарт холбогдуулан гэм хорын хохиролд 5,242,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хариуцагч , нар 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Дизель авто худалдааны төвд нэхэмжлэгч тай маргалдсаны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/1386 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон. /хх-ийн 3-15/
4.1. Дээрх 2022/ШЦТ/1386 дугаар шийтгэх тогтоолоор , нарыг бүлэглэж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ийг 2500 нэгжтэй хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр торгох ял, ийг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан, гэм буруугийн талаар хариуцагч нар маргаагүй болно.
4.2. Энэ гэмт хэргийн улмаас ын биед ...тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, дух хацарт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №3076 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ./хх-ийн 29-30/
4.3. Хариуцагч нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх үед нэхэмжлэгч нь хохиролд 5,242,000 төгрөгийг нэхэмжилсэн, үүнээс өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөгийг шууд гарсан гэм хорын хохирол зардал гэх үндэслэлгүй хэмээн хэрэгсэхгүй болгож, харин эмчилгээ хийлгэхэд шаардлагатай зардал гэх 4,242,000 төгрөг болон цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дүгнэж, хохирол шаардах эрхтэй болохыг шийтгэх тогтоолын 6 дах заалтад заасан байна.
5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нарын гэм буруутай үйлдлийн улмаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчид 1,000,000 төгрөг төлж зардал гаргасан, учирсан гэмтэл болох хамар ясны хугарал засах мэс заслын эмчилгээ хийлгэхэд 4,242,000 төгрөг шаардлагатай 5,242,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэжээ.
6. Хариуцагч нар өмгөөлөгчийн хөлс нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд хамааралгүй бөгөөд тэрээр биед учирсан гэмтлийг эмчлүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
7. Хэрэгт, нэхэмжлэгч аас өмгөөлөгч М.Батчулуунд 1,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх Хаан банк ХХК-ийн шилжүүлгийн баримт,
ыг 2022.04.20-2022.04.27-ны өдөр хүртэлх 7 хоногийн хугацаанд эмчлүүлсэн, эмчилгээний төлбөр 1,150,900 төгрөг нь эмчлүүлэгчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн, хамар ясны хугарал засах мэс засал эмчилгээ хийлгэх шаардлагатай боловч хийгдээгүй, төлбөр нь 4,242,000 төгрөг болохыг тодорхойлсон Эм би жи мед ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 55 дугаар тодорхойлолт, түүний хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүхийн хуулбар тус тус авагдсан байна. /хх-ийн 66-67, 78-92/
8. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т:Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 228.4-т Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж тус тус заажээ.
Үүнээс үзэхэд бусдын гэм буруутай үйлдлийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг нэхэмжлэгч арилгуулахаар шаардах эрхтэй, харин хариуцагч , нар түүний эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
9. Нэхэмжлэгч ад хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, уг гэмтлийг эмчлүүлэх мэс засал эмчилгээ хийлгэх зардал 4,242,000 төгрөг болохыг Эм би жи мед ХХК тодорхойлсон тул энэхүү зардлыг хариуцагч , нараас хувь тэнцүү гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
10. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 1,000,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/1386 дугаар шийтгэх тогтоолоор шууд гарсан гэм хорын хохирол гэж үзэхгүй хэмээн дүгнэж хэрэгсэхгүй болгосон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх дахин шийдвэрлэх үндэслэлгүй юм.
11. Иймд хариуцагч ээс 2,121,000 төгрөг, хариуцагч өөс 2,121,000 төгрөг, нийт 4,242,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
12. Шүүх хуралдаанд оролцвол зохих иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-т зааснаар зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдав. /хх-ийн 61/
13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.7-т гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулах нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул 4,242,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 82,822 төгрөгийг хувь тэнцүүлэн хариуцагч нараас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч өөс 2,121,000 төгрөг, хариуцагч ээс 2,121,000 төгрөг, нийт 4,242,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурьдаж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ээс 41,411 төгрөг, хариуцагч өөс 41,411 төгрөг, нийт 82,822 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******0 дугаар зүйлийн*******0.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ
ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД
Б.МАНДАЛБАЯР