| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2023/00159/И |
| Дугаар | 101/ШШ2023/03188 |
| Огноо | 2023-06-22 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2023/03188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, *******,*******,******* тоот хаягт оршин суух, Боржигон овогт ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:*******,
Тойргийн харьяалал зөрчсөн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, , Рояал кэстл хотхон 103-р байрны******* тоотод хаяг байрлах 240 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэсгийг хүчингүй болгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож, хөрөнгөтэй холбоотой ажиллагааг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөч ******* /Ү№*******/,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсний дагуу түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.
ҮНДЭСЛЭХ нь :
1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмгөөлөгч *******гийн хамт дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 21076 тоот захирамжаар ХХК, ******* нараас 6.110.749.850 төгрөгийг гаргуулж, Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн.
Хариуцагч ХХК, ******* нарын зүгээс хуульд заасан хугацаанд төлбөрийг төлж чадаагүй учраас шүүхийн шийдвэр(захирамж)-ийг албан гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, , Рояал кэстл хотхон 103-р байрны******* тоотод хаяг байрлах 240 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, битүүмжлэх, үнэлэх ажиллагаа ажиллагаа хийгдэж, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаа хийгдсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдээгүй гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Учир нь:
1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 0198 тоот Шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 18260538 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 158-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Чинзулд ажиллагаа хийхийг зөвшөөрсөн. /Энэхүү тойрог нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн 1-р хороо, 17-р хороо, 34-р хорооны хэсэг/ Тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцсан тойрог болох 158-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа хийж байгаад ямар шалтгаан хууль зүйн үндэслэлээр өөр тойрог болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 162, 228-р тойргуудад ажиллагааг хийж албадан дуудлага худалдаанд оруулсан. Тойргийн харъяалалын бус шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлж буйгаа дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн "Албан даалгавар"-ыг танилцуулалгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Энэ нь хавтаст материалд тухайн хугацаанд байхгүй байсныг дараа нь нөхөж материалд хавсаргасан байсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяаллын тухай хуульчилж өгсөн ба 22.1-т Төлбөр төлөгч-иргэнд холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түүний оршин суугаа, эсхүл түүний эд хөрөнгө буюу эд хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа нутаг дэвсгэрийг харьяалах тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ 22.2-т "Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага болон түүний эд хөрөнгө байгаа нутаг дэвсгэрийг харьяалах тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ гэж, Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/177 тоот тушаалаар батлагдсан "Шийдвэр гүйцэтгэлийн тойргийн харьяалал тогтоох тухай" тушаалын хавсралтад зааснаар Баянзүрх дүүргийн 162-р тойрог нь тус дүүргийн 15, 27, 29-р хорооны салгасан хэсэг, 228-р тойрог нь 5-р хорооны 11, 15-р хэсэг, 21-р хороо, 29 дүгээр хорооны 25-48 дугаар гудамжны 580-1085 тоот хэсгийг хариуцан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулан иргэн миний хөрөнгийн бусдад давуу байдал олгон зах зээлийн ханшаас хямд үнээр худалдан борлуулсан.
2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан үндэслэл журмыг баримтлах үүрэгтэй.
Эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаа нь олон нийтэд хандсан эд хөрөнгийг худалдах саналыг гаргаж, дуудлага худалдаанд оролцсон этгээдүүдээс үнийн хамгийн өндөр саналыг гаргасан этгээдэд хөрөнгийг худалдах ойлголт гэж ойлгодог.
Иймээс эд хөрөнгийг худалдах саналыг хуульд заасан журмын дагуу гаргасан эсэх, дуудлага худалдаанд оролцсон этгээдүүдээс үнийн саналыг зохих журмын дагуу авсан эсэх нь чухал ач холбогдолтой.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т "Дуудлага удалдааг Иргэний хууль, энэ хуульд заасан журмын дагуу явуулна гэж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7-д Дуудлага худалдаа явуулахаар ...томилогдсон этгээд дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ гэж заасныг зөрчсөн.
Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлд дуудлага худалдааг явуулах журмыг нэг бүрчлэн зааж хуульчилсан. Гэтэл 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн албадан дуудлага худалдааны тэмдэглэлээс харвал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71.1, 71.4-д заасныг тус тус зөрчсөн.
Дуудлага худалдаа нь хуульд заасан журмын дагуу явагдаагүйгээс миний үл хөдлөх эд хөрөнгө зах зээлийн үнээс хэт багаар өөр хүний өмчлөлд шилжих болоод байгаа ба иргэн би маш их гомдолтой байна.
Хэдийгээр иргэн би шүүхийн шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгийг төлж чадахгүй байгаа ч энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хууль зөрчиж ажиллагаа явуулах эрхийг олгохгүй гэж бодож байна.
Иргэн, хуулийн этгээд өр төлбөртэй эсэхээс үл хамааран хууль ижил тэгш үйлчилж, эрх зүйн хамгаалалт авах учиртай. Иймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааг шүүх хүчингүй болгож, иргэн миний зөрчигдсөн эрхийг хамгаалж өгөхийг хүсч байна.
3. Барьцааны гэрээ, Барьцаа хөрөнгийн зорилго нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол тухайн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон шинжтэй байдаг. Ийнхүү үүргийн гүйцэтгэлийг хангахдаа Барьцааны хөрөнгийг шүүхийн журмаар албадан борлуулах, эсхүл төлбөр авагчид шилжүүлэх аль ч байдлаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж болох юм.
Иргэн ******* миний зүгээс Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, , Рояал кастл хотхон 103-р байрны******* тоот хаягт байрлах 240 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Голомт банкинд төлвөл зохих төлбөрт тооцож өгөх саналыг гаргаж, Голомт банк ч хүлээн зөвшөөрсөн албан бичгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн.
Өөрөөр хэлбэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 101/Ш32016/021076 тоот захирамжийн 2 дахь заалтын дагуу үүргийн гүйцэтгэлд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, , Рояал Кэстл хотхон 103-р байрны******* тоотод хаяг байрлах 240 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлж өгч, төлбөр авагч шууд төлбөрт тооцож авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааж дуусгавар болгохоор тохиролцсон. Энэ тухайгаа төлбөр авагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан тоотоор илэрхийлсэн. Мөн ХХК болон миний бие ******* нь дээрхи үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө төлбөр авагчид шилжүүлж улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтээ бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана" гэж, 29.1.2-т ...иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан 29.1.4-т "төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан" гэж заасан.
Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-т "Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрээр төлбөр төлөгч, түүний хөрөнгөтэй холбогдуулан явуулсан арга хэмжээг хүчингүй болгоно" гэж заасан. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, , Рояал кэстл хотхон 103-р байрны******* тоотод хаяг байрлах 240 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн, хураасан, үнэлсэн, дуудлага худалдаанд оруулсан ажиллагааг хүчингүй болгож төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэхээр байхад энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэхгүй гуравдагч этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлэх гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Зүй нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, Токиогийн гудамж, Рояал кэстл хотхон 103-р байрны******* тоотод хаяг байрлах 240 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажиллагааг хүчингүй болгож, талууд эвлэрсний дагуу хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлж өгөх үүрэгтэй.
Иймд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр йцэтгэх газрын газрын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, , Рояал кэстл хотхон 103-р байрны******* тоотод хаяг байрлах 240 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 101/Ш32016/021076 тоот захирамж(шийдвэр)-ийг гүйцэтгэх ажиллагааны явцад талууд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, , Рояал кэстл хотхон 103-р байрны******* тоотод хаяг байрлах 240 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй шилжүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож, хөрөнгөтэй холбоотой ажиллагааг хүчингүй болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарь нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 101/Ш32016/21076 дугаар захирамжаар *******, Жэй Кэй си ХХК-аас 6.110.778.850 төгрөгийг гаргуулж, Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтсийн 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч үүсгэн ажиллагааг эхлүүлсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.4-т заасны дагуу тус тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн орон тоо сул байх үед ахлах шийдвэр гүйцэтгэгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор БЗД-ийн 1 дүгээр хэлтсийн 164 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчид, 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 4/57, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 4/05 дугаар албан даалгавраар тухайн шийдвэр гүйцэтгэгч нарт, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2/421 дүгээр албан бичгээр тус дүүргийн 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг үүрэг болгосон байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Жэй Кэй си ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч *******д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй төлбөрийг төлөх талаар санал санаачлага гаргадаггүй.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-ийн 149/
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*******гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох дуудлага худалдаа хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч *******гийн 2023.05.19-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлтэй танилцаад гуравдагч этгээд Голомт банкны зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Төлбөр төлөгч ******* нь улсын бүртгэлийн Ү-2204020326 дугаартай Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, Токиогийн гудамж, Роял кастл хотхоны 103 дугаар байрны 1001 тоот, 240 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон 516,000,000 төгрөгөөр төлбөртөө тооцон өгөхөөр Голомт банктай тохиролцсон.
Гэтэл 2022.05.13-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар шинжээчийн тогтоосон үнээс бага үнээр хөрөнгө борлогдож манай банкны эрх ашгийг хөндөж байна. Энэхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад энэ үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажиллагаан дээр банкыг төлөөлж байгаа болно.
Иймд анхны шинжээчийн тогтоосон үнээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд ингэснээр нийт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болохгүй гэдгийг дурдах нь зүйтэй юм гэв.
4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
4.1 нэхэмжлэгчээс гаргасан : Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тус шүүхийн шүүгчийн 2022.09.15-ны өдрийн 101/ШЗ2022/21262 дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн хуулбар, 2022.12.07-ны өдрийн 101/ШЗ2022/28778 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар, нэхэмжлэгчийн 2022.11.29-ний өдрийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт, *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.05.23-ны өдрийн 101/ШЗ2016/21076 дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.02.07-ны өдрийн 181/ШЗ2018/01882 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн хуулбар, мөн өдрийн 181/ГХ2018/0198 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, 2018.03.05-ны өдрийн 18260538 дугаар Шийдвэр гйүцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-ын хуулбар, 2022.04.26-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол-ын хуудлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.05.03-ны өдрийн мэдэгдлийн хуулбар, 2022.05.04-ний өдрийн Шийдвэр гйүцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол-ын хуулбар, 2022.05.19-ний өдрийн мэдэгдлийн хуулбар, 2022.06.17-ны өдрийн 13-1/1508 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай мэдэгдлийн хуулбар, 2022.06.20-ны өдрийн 2/421 дугаар гүйцэтгэх баримт бичиг шилжүүлэх тухай хуулбар, 2022.06.20-ны өдрийн гомдолд хариу өгөх тухай албан бичгийн хуулбар, 2022.08.18-ны өдрийн гомдлын хариуны хуулбар, 2023.04.11-нйи өдрийн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай нэхэмжлэл, түүнд хавсаргасан хүсэлтүүдийн хуулбар2023.04.28-ны өдрийн өмгөөлөгч *******гийн хүсэлт, 2023.04.28-ны өдрийн 01 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023.04.19-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тов мэдэгдэх хуудас, 2023.05.19-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамжид 210,600 төгрөг төлсөн баримт, өмгөөлөгчийн хүсэлт /хх-ийн 1-33, 88-97, 110-116, 126-131/
4.2. хариуцагчаас гаргасан: 2023.01.12-ны өдрийн 1-158/27 дугаартай Б.Даваасүрэн, Б.Намуундарь нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар,Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022.01.19-ний өдрийн 4/05 дугаартай, 2022.05.09-ний өдрийн 4/57 дугаартай албан даалгавар, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019.02.11-ний өдрийн 21 дугаартай Тогтоол хүчингүй болгох тухай тогтоол, 2018.03.05-ны өдрийн 18260538 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, жагсаалт, 2022.06.20-ны өдрийн 2/421 дугаартай гүйцэтгэх баримт бичиг шилжүүлэх тухай албан бичиг, хариу тайлбар, Голомт банк ХХК-ийн 2023.03.01-ний өдрийн 18/04-42023/0128 дугаар албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт, 2023.06.20-ны өдрийн 4-158/12223 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн 2022.04.26-ны өдрийн 5/23 тооот анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, 2022.05.13-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл, Голомт банк ХХ-ийн 2022.05.16-ны өдрийн төлбөрийн баримт, А.Алтанцэцэгийн 2022.07.04-ний өдрийн хүсэлт, мөнгөн гүйлгээний журнал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримт, *******гийн 2023.03.06-ны өдрийн Өнөөдөр сонины 2022.04.28-ны өдрийн албадан дуудлага худалдааны зарын хэсэг, Голомт банк ХХК-ийн гаргасан хүсэлт, Жэй Кей Си ХХК-ийн 2023.03.06-ны өдрийн хүсэлт, /хх-ийн 49, 75, 81-87,149,161-179/,
4.3. бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргасан : Голомт банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, д олгосон итгэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлт, тайлбар /хх-ийн 61-64,68,148/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлгч ******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан,
Тойргийн харьяалал зөрчсөн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэсгийг хүчингүй болгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож, хөрөнгөтэй холбоотой ажиллагааг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
3. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2023/06300 дугаар захирамжаар Голомт банк ХХК-ийн хүсэлтээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан. /хх-ийн 64/
4. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн, тойргийн харьяалал зөрчсөн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, , Рояал кэстл хотхон 103-р байрны******* тоотод хаяг байрлах 240 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэсгийг хүчингүй болгох шаардлагын тухайд:
5. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2016/21076 дугаар захирамжаар Голомт банк ХХК, ХХК болон ******* нар 2016 оны 6 дугаар сарын 30-нд 1,000,000,000 төгрөг, төлөх, 2016 оны 8 дугаар сарын 30-нд 1,000,000,000 төгрөг төлөх, 2016 оны 10 дугаар сарын 30-нд 2,000,000,000 төгрөг төлөх, 2016 оны 12 дугаар сарын 30-нд 2,235,598,867.67 төгрөг төлөх, хариуцагч ХХК болон ******* нар төлбөрийг сайн дураар эс төлбөл 2012 оны 11-р сарын 13-ны өдрийн ЗБ/8115005680 дугаар бүхий ипотекийн гэрээ, ЗБ/8115005680-А дугаар бүхий ипотекийн гэрээ, 2013 оны 11-р сарын 8-ны өдрийн ЗБ/8115006500 дугаар бүхий ипетекийн гэрээ, БГ/8115006500-А дугаар бүхий барьцааны гэрээ, БГ/8115006500-Б дугаар бүхий барьцааны гэрээ, БГ/8115006500-Г дугаар бүхий барьцаалах гэрээ, ШГ/8115006500 дугаар бүхий шаардах эрх барьцаалах гэрээ, 2014 оны 4-р сарын 30-ны өдрийн ШГ/81150068195 дугаар бухий шаардах эрх барьцаалах гэрээ, ЗБ/8115006815 дугаар бүхий ипотекийн гэрээ, БГ/8115000815-А дугаар бүхий барьцааны гэрээ, БГ/8115006815-Б дугаар бүхий барьцааны гэрээ, БГ/8115006815-В барьцаалах гэрээ, БХ/8115006815 дугаар бүхий ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай хэлцэл зэрэгт заагдсан нэр бүхий барьцаа хөрөнгүүд, зээлдэгчийн бусад хөрөнгө болон батлан даагчийн хөрөнгөөс албадан, худалдаж шийдвэрийн биелэлтийг хангуулахаар тохиролцсон талуудын эвлэрлийг баталсан байна. /хх-ийн 41-42/
Иргэн, хуулийн этгээд нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх, сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасан.
6. Хариуцагч нь дээр дурдсан шүүхийн шийдвэр, түүнд үндэслэн бичигдсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ГХ2018/0198 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 18260538 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна. /хх-ийн 84/
6.1.Дээрх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт дурдсан барьцааны хөрөнгөнөөс Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, , 103 дугаар байр, 1001 тоот хаягт байрлах, 240 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн, хураан авч, хөрөнгийг үнэлэх ажиллагаа хийсэн талаар зохигч маргаагүй.
7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дээрх хөрөнгийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг явуулахдаа хуульд заасан тойргийн харьяалал зөрчсөн, дуудлага худалдааг хуульд заасан хугацааны дотор мэдэгдээгүй, дээрх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэн өгснөөр уг хөрөнгөтэй холбоотой ажиллагааг дуусгавар болгоогүй нь хуульд нийцээгүй гэжээ.
8. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Баянзүрх дүүргийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч үүсгэсэн, ахлах шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяалал тогтоож, ажиллагааг явуулсан нь хуульд нийцсэн гэж тайлбарласан.
9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Төлбөр төлөгч-иргэнд холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түүний оршин суугаа, эсхүл түүний эд хөрөнгө буюу эд хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа нутаг дэвсгэрийг харьяалах тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ. 22.2-т Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага болон түүний эд хөрөнгө байгаа нутаг дэвсгэрийг харьяалах тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ гэж заажээ.
9.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/177 тоот тушаалын "Шийдвэр гүйцэтгэлийн тойргийн харьяалал тогтоох тухай" тушаалын хавсралтаар Баянзүрх дүүргийн 158 дугаар тойрог нь тус дүүргийн 1, 27 дугаар хороог, 162 дугаар тойрог нь 15, 17 дугаар хороо, 164 дүгээр тойрог нь 6,13 дугаар хороо, Баянзүрх дүүргийн урд хэсгийн гэр хороололыг хамаарахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяалалыг тогтоосон.
Үүнээс үзэхэд төлбөр төлөгч ******* нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд оршин суудаг байх тул түүнд холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түүний нутаг дэвсгэрийг харьяалах тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэхээр байна.
10. Хэрэгт авагдсан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 18260538 дугаартай тогтоолоор *******, ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, мөн өдрөөс 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид ажиллагааг явуулахаар даалгасан,
ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022.01.19-ний өдрийн 4/05 дугаартай албан даалгавраар Баянзүрх дүүргийн 164 дүгээр тойргийн гүйцэтгэх баримт бичгийг 228 тойргийн шийдвэр гүйцэтгэгчид, 2022.05.09-ний өдрийн 4/57 дугаартай албан даалгавраар, Баянзүрх дүүргийн 164 дүгээр тойргийн гүйцэтгэх баримт бичгийг 162 тойргийн шийдвэр гүйцэтгэгчид тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 82-88/
10.1. Хариуцагч нь *******д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг харьяалах 158 тойргийн шийдвэр гүйцэтгэгчээс 164, 228 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлсэн талаарх баримтыг ирүүлээгүй болно.
11. Хариуцагчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5/23 тоот анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор, ...Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, , 14-н*******,******* тоот байрлах 240 мкв талбайтай, 4 өрөө сууцыг анхны албадан дуудлага худалдаагаар 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 162-168,177-178/
12. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т дуудлага худалдаанд талуудаас гадна дуудлага худалдаанд оролцохоор бүртгүүлсэн этгээд, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрхтэй бөгөөд түүнийгээ нотолж чадах гуравдагч этгээд, бусад этгээд оролцож болохыг,
мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй болохыг тус тус заажээ.
Үүнээс үзэхэд хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талуудад дээрх албадан дуудлага худалдаа хэзээ, хаана болох талаар мэдэгдээгүй болох нь тогтоогдож байх ба энэхүү ажиллагааг түүнд мэдэгдээгүйгээс түүний дээр дурдсан хуульд заасан дуудлага худалдаанд оролцох эрхийг хэрэгжүүлэх боломж олгоогүй гэж үзэхээр байна.
13. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тойргийн харьяалал зөрчсөн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, , Рояал кэстл хотхон 103-р байрны******* тоотод хаяг байрлах 240 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
14. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан авагч тодорсон, тэрээр дэнчинг үлдээж, үлдэх хэсгийг буцаан авсан, хоёр дахь албадан дуудлага явагдаагүй байх тул нэхэмжлэгчийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгов. /хх-ийн 167-170/
Нэхэмжлэгчийн дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ажиллагааг дуусгавар болгож, уг хөрөнгөтэй холбоотой ажиллагааг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:
1. Шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр ******* болон ХХК-иас 6,235,598,867.67 төгрөг гаргуулан*******-д олгох, төлбөрийг сайн дураар эс биелүүлбэл ипотекийн гэрээ, барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцаа хөрөнгө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, , Роял Кэстл хотхон, 103 дугаар байр,******* тоот, 240 мкв талбайтай, 4 өрөө орон сууцыг 516,000,000.00 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхон, Зайсангийн тойруу 30 тоот, аялал жуучлалын зориулалттай 480 мкв талбайтай, үл хөдлөх хөрөнгийг 720,000,000.00 төгрөгөөр үнэлсэн үйл баримт тогтоогдож байна.
2. Хэрэгт, төлбөр төлөгч ******* нь болон ХХК нарын 2023.03.06-ны өдрийн, төлбөр авагч*******-ийн 2023.03.01-ний өдрийн,
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, , Роял Кэстл хотхон, 103 дугаар байр,******* тоот, 240 мкв талбайтай, 4 өрөө орон сууцыг 516,000,000.00 төгрөгөөр,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхон, Зайсангийн тойруу 30 тоот, аялал жуучлалын зориулалттай 480 мкв талбайтай, үл хөдлөх хөрөнгийг 720,000,000.00 төгрөгөөр тус тус үнэлсэн, төлбөр төлөгч болон төлбөр авагч нь дээрх барьцаа хөрөнгийг шинжээчийн тогтоосон дээрх үнэлгээгээр төлбөртөө суутган авч, цаашид төлбөрийн үлдэгдлийг төлбөр төлөгч нартай харилцан тохиролцож хаах хүсэлтэй тул дээрх үл хөдлөх хөрөнгийг төлбөрөөс хасч тооцох тухай хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус хүргүүлсэн байна. /хх-ийн 171-176/
3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид нь дээрх хүсэлтийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явагдсанаас хойших хугацаанд хариуцагчид гаргасан болох нь тогтоогдож байна.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана, 29.1.2-т төлбөр авагч төлбөр авахаас татгалзаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан; 29.1.4-т төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан; 29.5-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрээр төлбөр төлөгч, түүний хөрөнгөтэй холбогдуулан явуулсан арга хэмжээг хүчингүй болгоно гэж тус тус заасан.
4.1. Үүнээс үзэхэд шүүхийн шийдвэрийн дагуу ******* болон ХХК-иас 6,235,598,867.67 төгрөг гаргуулан Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, төлбөр төлөгч болон төлбөр авагч нь дээр дурдсан 2 үл хөдлөх хөрөнгийг шинжээчийн тогтоосон дээрх үнэлгээгээр төлбөртөө суутган авч, цаашид төлбөрийн үлдэгдлийг төлбөр төлөгч нартай харилцан тохиролцож хаах хүсэлтэй гэх тул шүүхийн шийдвэр бүрэн биелэгдсэн эсэх, үлдэх төлбөрийг хэрхсэн болох нь тодорхой гэж үзэхээргүй байна.
5. Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ажиллагааг дуусгавар болгож, уг хөрөнгөтэй холбоотой ажиллагааг хүчингүй болгохыг даалгах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж, мөн хуулийн 100.4-т зааснаар түүний урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1, 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-т холбогдох,
тойргийн харьяалал зөрчсөн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, , Рояал кэстл хотхон 103-р байрны******* тоотод хаяг байрлах 240 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож,
Нэхэмжлэгч *******гийн, хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох, дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ажиллагааг дуусгавар болгож, уг хөрөнгөтэй холбоотой ажиллагааг хүчингүй болгохыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШЗ2023/01667 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ