Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2023/03430

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, *******,******* тоот хаягт оршин суух, Жалыр овогт Баастын Сүхбаатар /РД:УУ6710*******38/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16 хороо, Тайнь 0 гудамж, 8 а,б тоот хаягт байрлах, ХХК /РД:5928699/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, *******,******* тоот хаягт оршин суух, Харчин овогт Оюунцэцэгийн Хаш-Эрдэнэ /РД:УБ85101014/ нарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд : ******* ХК,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг болон гэрээний үүргээ биелүүлж орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах, алданги болон илүү төлсөн 6,798,695.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч******* /Ү№*******/,

Хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч *******,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э /Ү№Ү№/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Л.Уянгын хамт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие ******* нь орон сууц худалдан авахаар судалж байгаад ХХК-ийн зарыг олж, тус компанитай холбогдон, барилга баригдах газар, барилга ашиглалтад орох хугацаа, үнэ зэргийг харгалзан 2 орон сууц худалдаж авахаар болсон.

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ХХК-тай 005, 006 дугаар бүхий Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулсан.

№006 дугаар гэрээгээр Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй "143 айлын орон сууц нэртэй үйлчилгээ, орон сууцны цогцолбор хотхоноос , тоот, 47.35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохирсон. Гэрээний үнийн дүн нийт 44,982,500 төгрөг болсон.

Уг нь барилгын зураг төсөл ёсоор тоот нь 56.3 м.кв байсан бөгөөд тус орон сууцыг захиалсан боловч " ХХК-аас хамаарч зураг төсөлд өөрчлөлт орж, 47.35 м.кв талбайтай орон сууц болсон тул миний төлсөн мөнгөний зөрүү 3,154,000 төгрөгт 10 давхарын 8 м.кв талбайтай харанхуй өрөөг тооцож өгөхөөр гэрээнд мөн тусгасан.

Иймд би гэрээ байгуулсан өдөр буюу 2019 оны 01 сарын 23-ны өдөр ХХК-ийн Хаан банкны 5028867840 тоот дансанд тоот орон сууцны төлбөр болон харанхуй өрөөний төлбөр болох нийт 48,136,500 төгрөгийг бүрэн шилжүүлсэн.

-Мөн өдөр 005 дугаар гэрээгээр 1002 тоот, 25 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг худалдан авахаар тохирч, гэрээний үнийн дүн нийт 23,750,000 төгрөг болсон. Үүнээс урьдчилгаа төлбөрт гэрээнд заасны дагуу 21,375,000 төгрөг төлсөн.

Миний бие дээрх гэрээнүүдээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, мөнгийг цаг тухайд нь төлсөн боловч хариуцагч ХХК нь гэрээний 3.1-т Гүйцэтгэгч нь орон сууцны барилгын батлагдсан зураг, төслийн дагуу Монгол улсын барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Барилгын норм дүрэм, чанар стандартад нийцсэн орон сууцыг 2019 оны 4-р улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулж, захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасан үүргээ зөрчиж, өнөөдрийг хүртэл орон сууцнуудыг хүлээлгэн өгөөгүй байна.

ХХК-ийн хариуцлагагүй байдлаас үүдэж миний бие 3 жилийн хугацаанд мөнгө ч үгүй, байр ч үгүй хохирохоос гадна, сэтгэл санаагаар хохирч, компани нь байнга оффисоо сольж, холбогдох, хариуцах хүн нь тодорхойгүй болж, араас нь сураглаж, хайж явсаар өнөөдрийг хүрлээ.

Гэрээний 5.3-т Гүйцэтгэгч нь ашиглалтанд оруулахаар гэрээнд заасан хугацаанаас хойш 3 сар хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.01 хувьтай тэнцэх алдангийг Захиалагчид төлнө гэж заасан.

Хариуцагчийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй хугацааг 2020 оны 4 сарын 1-ний өдрөөс нэхэмжлэл гаргах 2022 оны 8 сарын 15-ны өдөр хүртэл тооцоход 866 өдөр болж байгаа бөгөөд алдангийг №005 дугаар гэрээнд 1,851,075 төгрөг, 006 дугаар гэрээнд 4,168,620.9 төгрөг, нийт 6,019,695.9 төгрөг болж байна.

Уг нь барилгын зураг төсөл ёсоор тоот нь 56.3 м.кв байсан, тус орон сууцыг захиалсан боловч ХХК-аас хамаарч зураг төсөлд өөрчлөлт орж, 47.35 м.кв талбайтай орон сууц болсон тул миний төлсөн мөнгөний зөрүү 3,154,000 төгрөгт 10 давхарын 8 м.кв талбайтай харанхуй өрөөг тооцож өгөхөөр гэрээнд мөн тусгасан. Үүний дагуу нэхэмжилж байсан.

Гэтэл харанхуй өрөө гэх 8 м.кв талбай тус орон сууцны байхгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн баримт /хх 88/-аас харагдаж байна.

006 тоот гэрээний төлбөрт илүү төлсөн 3,154,000 төгрөгөөс 005 тоот гэрээний төлбөрт төлөх ёстой үлдэгдэл төлбөр болох 2,375,000 төгрөгийг суутгаж үлдэх 779,000 төгрөгийг гаргуулна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний тухайд маргаан байхгүй. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь үүргээ биелүүлж мөнгөө төлсөн, харин хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан байгаа, гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар 2019 оны 4-р улиралд байрыг ашиглалтанд оруулах үүргээ хариуцагч биелүүлээгүй, үүргээ биелүүлээгүй учир орон сууц захиалгаар бариулах үүргээ биелүүлэхийг шаардаж байна. Хариуцагч нь 2020 оны 11 сараас ковидын нөхцөл байдал үүссэн, хөл хорио тогтоож, тухайн үед барилгын материалын үнэ өссөн гэж байгаа боловч гэрээний хугацаанд ковидын нөхцөл байдал огт хамаарахгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 143 айлын орон сууцны 10 давхар, 1002 тоотод байрлах 25 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, тоотод байрлах 47,35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ыг тогтоож, уг орон сууцыг эзэмшил болон өмчлөлийг *******т шилжүүлэхийг хариуцагч ХХК, ******* нарт даалгаж, Орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг даалгах,

ХХК-иас "Орон сууц захиалгаар бариулах гэрээ-нд илүү төлсөн 779,000 төгрөг, алданги болох 6,019,695.9 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч бөгөөд хариуцагч ******* нь өмгөөлөгч Г.Эын хамт шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

ХХК нь 2018 оны 12 сад Хоймор оффисын 9 давхарт байрлаж байсан бөгөөд бусад барилгын компанийн адил эхний 10 айлд урамшуулал зарласан. ******* нь 2 дах уулзалтан дээр эхлээд гэрээ байгуулъя гэсэн. Харанхуй өрөө нь давхар бүрт шатны хажууд байгаа, манай инженер алдаа гаргасны улмаас байрны мкв өөрчлөгдсөн.

Нэхэмжлэгч *******ын захиалсан 2 байр нь байгаа боловч дотор засал хийгдээгүй, хараараа байгаа бөгөөд энэ чигт хараар нь авчих, манайх дотор засал хийх боломжгүй байна гэдгийг түүнд хэлсэн.

Байрны өмчлөгчөөр тогоолгох шаардлагын тухайд тухайн байр нь ******* ХХК-ийн барьцаанд байгаа учир өмчлөгчөөр тогтоолгох боломжгүй, манайх банкны зээлээ дуусгачих юм бол байрны гэрчилгээг гаргаад өгөхөд татгалзах зүйл байхгүй.

Алдангийн тухайд манайх ковидын улмаас маш их эрсдэлд орсон учраас төлөх боломжгүй. Гэхдээ бид захиалагчдаа ямар ч байсан байртай болгоё гээд ******* ХХК-иас зээл авсан.

Илүү төлсөн гэх 779,000 төгрөгийн тухайд нэхэмжлэгч нь харанхуй өрөө авахаар болсон тул өгөх боломжгүй.

Хэрэв нэхэмжлэгч байрыг хараар авахгүй гэвэл төлбөрийг 2023 онд багтаагаад төлчих боломжтой. бөгөөд өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд *******ны эрх ашиг ноцтой зөрчигдөж байгааг харгалзаж үзэхийг хүсч байна. Манай улс дотооддоо барилгын материал үйлдвэрлэдэггүй, Монгол улсад ковидын дэгдэлт эхлэхээс өмнө Улсын онцгой комиссоос хөл хорио тогтоосон байсан. Байрны гэрээ байгуулагдсан 2019 онд байрны үнэ хэд байсан билээ, гэтэл одоо тэр байрны үнэ 1 мкв нь 2,000,000 төгрөг гаруй болчихсон байна.

Иймд *******ын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******ын нэхэмжлэлтэй Тэнүүн Газар Констракшн ХХК-д холбогдох Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 143 айлын орон сууцны 1002, тоот орон сууц, харанхуй өрөөний өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг болон тус орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардагдах бичиг баримтыг нэхэмжлэгч *******т гаргах өгөхийг хариуцагч ХХК-д даалгаж, алданги 6,019,695.9 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт ХААН Банк ХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан хэрэгт ХААН Банк ХХК-ийн зүгээс дараах тайлбарыг хүргүүлж байна.

Хариуцагч ХХК нь ХААН банк ХК-ийн Хан-Уул бизнес төвтэй 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/202045285269 дугаартай зээлийн гэрээ байгуулж 2,490,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, барилгын зээлийн зориулалтаар зээл авсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр БГҮ/202045285269 дугаартай барьцааны гэрээ байгуулж О.Хаш-Эрдэнийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2206067506 дугаартай 4,725 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дууссан боловч зээлдэгч ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Тус хөрөнгийг банк зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулахад тус хөрөнгө нь О.Хаш-Эрдэнийн өмчлөлд бүртгэлтэй байсан ба улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийгдээгүй байсан бөгөөд банк Улсын бүртгэлийг үндэслэж барьцааны гэрээ байгуулсан нь хэн нэгэн этгээдийг эрхийг зөрчөөгүй, шудрага барьцаалагч болно.

Талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд Иргэний хуулийн 160 дугаар зүйл /барьцааны эрх дуусгавар болох/-д заасан барьцааны эрх дуусгавар болоогүй, .... Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, *******1 дүгээр зүйлийн *******1.1, *******2.1, *******2.4-т зааснаар өмчлөгч ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн ч энэ тохиолдолд барьцааны зүйл нь гагцхүү барьцааны шаардлагын хамт нэгэн зэрэг шилждэг ба өөрөөр хэлбэл барьцааны зүйлийг өмчлөгч өөрчлөгдсөн ч тухайн эд хөрөнгөд ногдуулсан барьцааны үүрэг хэвээр үлдэх тул шинэ өмчлөгч нь барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгийн өмчлөгч болно.

Иймд шүүхээс тус хэрэг маргааныг шийдвэрлэхдээ бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХААН Банк ХК-ийн эрх ашгийг хөндөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

4.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан №005 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ, ХХК-ийн тусгай зөвшөөрөл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан №006 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ, орон сууцны танилцуулга, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлийн хуулбар, ******* ХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, *******аас 2022.08.15-ны өдөр*******д олгосон итгэмжлэл, Сүхбаатарын Номиндарийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Сүхбаатарын Номиндарийн иргэний үнэмлэхийн хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэлийн ихэсгэсэн, өөрчилсөн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-ийн 2-18,50-53, 225-226,243-245 /

4.2. Хариуцагчаас ирүүлсэн: ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Болортунгалагаас 2022.12.06-ны өдөр Г.Буянбадралд олгосон итгэмжлэл, О.Хаш-Эрдэнийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2206067505 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 16 хороо, Тайнь 0 гудамж, 8 а,б тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ХХК-ийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, ******* болон өмгөөлөгч Г.Э нарын хооронд байгуулагдсан өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх-ийн 42, 55, *******9-180, 211-212, 227, 228-

4.3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс ирүүлсэн: ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, тайлбар, 2020.05.25-ны өдрийн ******* болон ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Эрхийн улсын бүртгэлийн Y-2206067505 дугаарт бүртгэгдсэн, О.Хаш-Эрдэнийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл /хх-ийн 204-206, 231-240, 262-264/

4.4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2022.10.24-ний өдрийн 1830 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 0 гудамжны 8 а,б тоот байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, Эрхийн улсын бүртгэлийн Y-2206067505 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой баримтууд /хх-ийн 38, 67-*******5/ зэрэг бичгийн баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ХХК, ******* нарт холбогдуулан,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөх, орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах, алданги болон илүү төлсөн 6,798,695.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан.

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШЗ2023/01540 дугаар захирамжаар ******* ХК-ийг нэхэмжлэгчийн хүсэлтээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан. /хх-ийн 182, 18-190/

 

4. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

5. Талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр орон сууц захиалгаар бариулах №005, №006 дугаар бүхий гэрээнүүд байгуулагдаж,

-№005 дугаар гэрээгээр хариуцагч  ХХК нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 143 айлын орон сууцны 10 дугаар давхар, 1002 тоотод байрлах 25 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2019 оны 04 дүгээр улиралд багтаан барьж улсын комисст өгч, захиалагчид хүлээлгэн өгөх,

нэхэмжлэгч ******* нь 1 мкв-ын үнэ 950,000 төгрөг, нийт 23,750,000 төгрөгийг төлөх, төлбөр төлөх хугацааг 2019.01.23-ны өдөр 90 хувь 21,375,000 төгрөг, ашиглалтад ороход 10 хувь 2,375,000 төгрөг төлөх үүргийг,

-№006 дугаар гэрээгээр хариуцагч  ХХК нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 143 айлын орон сууцны 10 дугаар давхар, тоотод байрлах 47.35 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2019 оны 04 дүгээр улиралд багтаан барьж улсын комисст өгч, захиалагчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч ******* нь 1 мкв-ын үнэ 950,000 төгрөг, нийт 44,982,500 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 6-7,10-11/

 

5.1. Мөн талууд ХХК-ийн төслийн зурагт өөрчлөлт орж, *******ын захиалсан тоотын 56.3 мкв 2 өрөө байрыг 47.35 мкв 2 өрөө байр болгон гэрээг шинэчилсэн тул байрны 3,154,000 төгрөгийн зөрүүнд 10 давхрын 8 мкв хэмжээтэй харанхуй өрөөг *******т олгох талаар нэмэлт гэрээгээр тохиролцжээ. /хх-ийн 12/

 

6. Талуудын хоооронд гэрээ байгуулагдах үед орон сууцны барилга баригдаагүй байсан, энэ талаар маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

6.1. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

7. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж тайлбарласан.

8. Хариуцагч нь гэрээний зүйл болох 2 байрны дотор засал хийгдээгүй, байр бүхэлдээ ******* ХК-ийн барьцаанд байгаа, банкны зээлээ дуусгасан тохиолдолд байрны гэрчилгээг гаргаж өгөх боломжтой, Ковид цар тахлын улмаас эрсдэлд орсон учир алдангийг төлөхгүй, 779,000 төгрөгт тооцож харанхуй өрөө өгөхөөр тохирсон гэж маргасан.

 

9. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 0 гудамжны 8,а б тоот хаягт байршилтай, 4725 мкв талбайтай, орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын өмчлөх эрх бүхэлдээ 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Y-2206067506 дугаарт иргэн О.Хаш-Эрдэнийн /УБ85101014/-ийн өмчлөлд бүртгэгдсэн, уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан ******* ХК /ХХК/-тай 2020.05.25-ны өдөр байгуулсан барьцаалбартай барьцааны гэрээ, 2021.06.25-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, барьцаалбарт өөрчлөлт оруулах, 2021.10.26-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, 2021.10.26-ны өдрийн нэмэлт зээл олгох, зэлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ бүртгэгдсэн байгааг тодорхойлжээ. /хх-ийн 67-*******8/

 

10. Зохигчийн тайлбар, дээрх баримтаас үзэхэд талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулагдсанаас хойш ажил гүйцэтгэгч ХХК нь гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй, орон сууцны барилгыг улсын комисс хүлээн аваагүй, 4.725 мкв талбай бүхий, 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын  өмчлөгч ******* бүртгэгдэж, түүнд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000773051 дугаартай гэрчилгээ олгогдсон, ******* ХК болон ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.

 

10.1. Хариуцагч ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээнд О.Хаш-Эрдэнийг 2021.03.12-ны өдөр, Н.Энхжинг 2021.03.25-ны өдөр, Б.Болортунгалагийг 2021.05.24-ний өдөр, О.Хаш-Эрдэнийг 2023.04.19-ний өдөр тус тус гүйцэтгэх захирал болохыг тус тус бүртгэсэн. /хх-ийн 228/

 

11. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан.

 

11.1. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр №005 дугаар бүхий гэрээний үүрэгт 23,750,000 төгрөг, №006 дугаар бүхий гэрээний үүрэгт 48,136,500 төгрөгийг хариуцагчид тус тус төлсөн,

талуудын хооронд хийгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаагаар ******* нь №005 тоот гэрээний үүрэгт 2,375,000 төгрөгийн үлдэгдэлтэй, ХХК нь №006 тоот гэрээний зөрүү 3,154,000 төгрөгт 10 давхрын 8 мкв харанхуй өрөөг өгөхөөр тохиролцсон болох нь төлбөрийн баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг бичгийн баримтаар тус тус тогтоогдсон. /хх-ийн *******, 225-226/

 

Энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

 11.2. Харин №005 тоот гэрээний үүрэгт талууд үлдэгдэл 10 хувь болох 2,375,000 төгрөгийг ашиглалтад орох үед төлөхөөр тохиролцсон боловч гэрээгээр тохирсон хугацаанд хариуцагч нь байрыг ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүйд, нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

11.3. Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан №005 тоот гэрээний үүрэгт 23,750,000 төгрөг, №006 тоот гэрээний үүрэгт 48,136,500 төгрөг төлөх үүргээ биелүүлсэн, хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

12.Хариуцагч  ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч ******* нь гэрээгээр тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт /үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ/-ыг гаргаж өгөхийг даалгуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрхээ олж авахаар улсын бүртгэлд хүсэлт гаргах, мөн хуулийн 110 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр өмчлөх эрх шилжихтэй холбоотойгоор уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлэх замаар өөрийн өмчлөх эрхийг баталгаажуулах зорилготой байна.

12.1. Нэхэмжлэгчийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь дээр дурдсан Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасан журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой, улсын бүртгэлд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууц хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байна.

 

13. Иймд нэхэмжлэгч *******ыг, Эрхийн улсын бүртгэлийн Y-2206067506 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 0 гудамж, 8 а,б хаягт байршилтай, 4725 мкв талбайтай, орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын 1002 тоот 25 мкв 1 өрөө орон сууц, тоот 47.35 мкв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууц өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт /үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ/-ыг нэхэмжлэгч *******т гаргаж өгөх, дээрх орон сууцыг түүний эзэмшилд шилжүүлэхийг хариуцагч ХХК болон ******* нарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

14. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй гэж үзэн 2020.04.01-2022.08.15-ны өдөр хүртэлх 866 хоногийн хугацааны алдангид №005 тоот гэрээнд 1,851,075 төгрөг, 006 тоот гэрээнд 4,168,620.9 төгрөг, нийт 6,019,695.9 төгрөг, гэрээний дагуу 1003 тоот, 56.3 мкв орон сууцны төлбөрт 48,136,500 төгрөг төлөх үүргээ биелүүлсэн боловч зурагт өөрчлөлт орсноор 47.35 мкв орон сууц болсон, үнийн зөрүү 3,154,000 төгрөгт 10 давхарын 8 м.кв талбайтай харанхуй өрөөг өгөхөөр тохиролцсон боловч харанхуй өрөө байхгүй учир илүү төлсөн 3,154,000 төгрөгөөс №005 тоот гэрээний үлдэгдэл 2,375,000 төгрөгийг хасч, үлдэх 779,000 төгрөгийг тус тус хариуцагчаас нэхэмжилсэн.

 

15. Талуудын хооронд байгуулагдсан №005, №006 тоот гэрээний 5.3-т Гүйцэтгэгч нь ашиглалтад оруулахаар гэрээнд заасан хугацаанаас хойш 3 сар хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.01 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө,

6.1-т хэрвээ талуудын аль нэг нь гэрээний үүргээ биелүүлээгүй, хойшлуулсан явдал нь дор дурьдсан шалтгааны улмаас үүссэн бол гэрээг зөрчсөн гэж үзэхгүй ба нөгөө талын өмнө хариуцлага хүлээхгүй,

6.1.1-т Монгол Улс болон Улаанбаатар хотын хэмжээнд байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, удаан хугацаагаар хур тунадас орох, гэнэтийн аюул, осол болон түүнтэй адилтгах бусад онцгой нөхцөл байдлын улмаас барилгын ажлыг зогсоох шаардлага гарсан,

6.1.3-т Олон нийтийн эсрэг хийгдсэн аливаа үйлдлүүд, зарласан болон зарлаагүй дайн, хорлон сүйтгэх үйл ажиллагаа, хориг бүслэлт, төрийн өөрчлөлт, бослого, үймээн самуун, онцгой байдал зарлах /хуулиар болон бодит байдалд/, цэргийн дэглэм тогтоох, карантин, гоц халдварт өвчин тарах зэрэг нийгэм улс төрийн үзэгдлүүд гэж тусгажээ. /хх-ийн 7, 11/

 

16. Монгол улсын Засгийн газраас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, уг хугацааг сунгах тухай тогтоолоор 2020, 2021 онуудад нийслэл хот нийтдээ 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бөгөөд энэ тухай эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfо.mn, Монгол улсын Засгийн газрын www.mongolia.gov.mn сайтуудад тус тус байршиж байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй үйл баримт болно.

 

16.1. Дээр дурдсан үйл баримтаас үзэхэд хариуцагч нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээгүй буюу 2020.04.01-2020.11.15-ны өдөр хүртэлх хугацааны /229 хоног/, 2021.05.08-2022.08.15-ны өдөр хүртэлх хугацааны /100 хоног/, нийт 329 хоногийн хугацаа хэтрүүлсний алдангийг хариуцах үндэслэлтэй, харин үүнээс бусад хугацааны алдангийг хариуцах үндэслэлгүй гэж үзэв.

-Дээрх хугацааг баримтлан хариуцагч ХХК-иас №005 тоот гэрээнд 329 хоног /2020.04.01-200.11.15, 2021.05.08-2022.08.15/-ийн алдангид 703,402 төгрөг, №006 тоот гэрээний алдангид 1,583,806 төгрөг, нийт 2,287,208 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 3,732,487.9 төгрөгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй.

/21,375,000төгрөгх0,01%=2,138төгрөгх329хоног=703,402төгрөг/

/48,136,500төгрөгх0,01%=4,814төгрөгх329хоног=1,583,806төгрөг/

 

*******. Талууд 2019.01.23-2020.09.*******-ны өдрийн хоорондох хугацааны өглөг, авлагын тооцооны үлдэгдлийн талаар баримт үйлдсэн, уг баримтаар ******* нь №005 тоот гэрээний үүрэгт 21,375,000 төгрөг төлснөөс үлдэгдэл нь 2,375,000 төгрөг болохыг,

№006 тоот гэрээний үүрэгт 48,136,500 төгрөг төлсөн, 3,154,000 төгрөг илүү төлөгдсөн, зөрүүнд 8 мкв харанхуй өрөө авах талаар тохиролцсон болохыг тус тус тусгажээ. /хх-ийн 225-226/

 

18. Нэхэмжлэгчийн, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар 8 мкв харанхуй өрөө байхгүй гэдэг нь тогтоогдсон гэх тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй тул хариуцагч ХХК-иас илүү төлсөн гэх 779,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

19. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1-т барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно гэж, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж зохицуулсан тул гуравдагч этгээдүүдийг холбогдох орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоосон нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай барьцаалагчийн шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

19.1. Тодруулбал, О.Хаш-Эрдэнийн өмчлөлийн 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын тодорхой хэсэг буюу 1002 тоот 25 мкв 1 өрөө орон сууц, тоот 47.35 мкв 2 өрөө орон сууцны өмчлөгч ******* болж өөрчлөгдсөн нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай барьцаалагч ******* ХК-ийн шаардах эрхийг хөндөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 755,697 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 792,294 /769,048+23,246/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ыг, Эрхийн улсын бүртгэлийн Y-2206067506 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 0 гудамж, 8 а,б хаягт байршилтай, 4725 мкв талбайтай, орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын 1002 тоот 25 мкв 1 өрөө орон сууц, тоот 47.35 мкв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоож, орон сууц өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт /үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ/-ыг нэхэмжлэгч *******т гаргаж өгөх, дээрх орон сууцыг түүний эзэмшилд шилжүүлэхийг хариуцагч ХХК болон ******* нарт даалгаж,

Хариуцагч ХХК-иас 3,066,208 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,732,452.9 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 755,697 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 792,294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ЦОЛМОНГЭРЭЛ