| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 304/2025/0221/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/222 |
| Огноо | 2025-12-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Мөнхтуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,
шүүгдэгч Х.Э******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Х.Э*******ад холбогдох эрүүгийн 2515000000197 дугаартай, 304/2025/0221/Э индекстэй хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б******* овогт Х*******гийн Э*******, Булган аймгийн .......суманд 1977 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, 48 настай, ам бүл 1, .............оотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, регистрийн дугаар: *******, урьд нь:
-Булган аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 228 дугаартай таслан сэргийлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39-р зүйлийг журамлан мөн хуулийн 239-р зүйлийн 2-т зааснаар 37,000 төгрөгөөр торгох ял,
-Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 96 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сар хорих ял,
-Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,
-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял,
-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б******* овогт Х*******гийн Э******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн ******* ******* ******* тоотод лах иргэн Х.Ж*******ын гэрийн хашаанд лах 00 гадна хохирогч Б.А*******ыг өөрийг нь гараараа цохих гэсэнд нь уурлаж улмаар хохирогчийг газарт унагаан толгойгоор нь 2 удаа газар мөргүүлж, эрүүл мэндэд нь “зүүн чамархайд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Э******* нь 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн ******* ******* ******* тоотод лах иргэн Х.Ж*******ын гэрийн гаднах хашаан дотор хохирогч Б.А*******ыг газарт унагаах, толгойгоор нь газар мөргүүлэх зэргээр биед нь халдан түүний эрүүл мэндэд “зүүн чамархайд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Мөрдөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-04, 05-06 дахь тал/,
-Мөрдөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Х.Э*******ын согтуурлыг шалгахад “...1.81 хувь ...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 09 дэх тал/,
-Мөрдөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн эд зүйлд /хос гутал/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-12, 13-14 дэх тал/,
-Хохирогч Б.А*******ын: “...Би эхнэр М.Аын хамт 2025 оны 09 дүгээр 11-ний өдрийн орой, хэдэн цаг болж байсан гэдгийг сайн санахгүй байна манай гэрийн хойно байдаг Ж******* гэх айл руу орсон юм.
...Тэгсэн чинь Э******* нь юунаас болж уурласан юм бүү мэд, манай эхнэрийг өөрийнхөө хромон гутлаар гарын булчин руу нэг удаа цохисон чинь манай эхнэр гутлыг нь аваад гэрээс нь гараад зугтаасан. Тэгсэн чинь Э******* нөгөө гутлаа аваад миний толгой руу хоёр удаа цохисон санагдаж байна. Тэрнээс хойш би юу ч санахгүй байгаа юм. Нэг мэдсэн чинь гэртээ унтаж байсан. Тухайн үед эмнэлэг орж толгойндоо оёдол тавиулсан болон Цагдаа дээр очсон гэдгээ санахгүй байгаа юм.
Х.Э******* бид хоёр урд өмнө нь хоорондоо хэрүүл маргаан, зодоон цохион хийж байсан зүйл байхгүй. Х.Э******* бид хоёрын хооронд ямар нэг өр авлага болон өш хонзонгийн зүйл байхгүй. ...Би сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл буюу сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21, 24 дэх тал/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Чийн: “...Б.А******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 168,696 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байсан...Манай байгууллагын зүгээс эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.А*******т зарцуулагдсан 168,696 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
-Гэрч М.Аын: “...Тэгсэн чинь манай нөхөр Б.А******* Х.Э*******аас “нөгөө өдрийн тарваганы махнаас чинь байна уу” гэж асуусан чинь Х.Э******* “байхгүй хүнд өгөх гэж байгаа юм, та нар явцгаа” гэж уурласан. Тэгсэн чинь манай нөхөр “явахгүй” гээд Х.Э*******тай муудалцаад байж байсан чинь Х.Э******* нь уурлаад тарваганы махаа харамласан юм шиг байгаа юм манай нөхрийг өөрийнхөө хромон гутлаар толгой руу нь хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би салгах гээд тэр хоёрын дундуур нь орсон чинь Х.Э******* нь миний баруун мөр рүү гутлаараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Х.Э*******ын гутлыг нь булааж аваад манай нөхөр бид хоёр Б.Э*******аас зугтаад гэртэй орж ирээд би Х.Э*******ын өрөөсөн гутлыг орон доогуураа хийчхээд цагдаад дуудлага өгсөн. Манай нөхрийн толгойноос цус гараад байсан. Удалгүй цагдаа ирээд бид нар эмнэлэг орж манай нөхрийн толгойд оёдол тавиулаад дараа нь цагдаа дээр очсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
-Гэрч Г.Мын: “...Б.А******* нь Х.Э*******ад толгой цохиулаад толгой нь хагарчихлаа гэх дуудлага мэдээлэлд очиж ажилласан. Очиход Б.А******* нь гэртээ орчихсон толгойноос нь цус гарсан байдалтай эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт байж байсан. Тэгээд Б.А*******ыг авч яваад эмнэлэг дээр аваачиж толгойд нь оёдол тавиулаад цагдаа дээр авч ирсэн. Тэгээд толгойгоо яасан талаар асуухад Б.А******* нь хэлэхдээ “Х.Э******* миний толгойг юмаар цохиод хагалчихлаа” гэж хэлж байсан. Тэгээд би хамт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчийн хамт Х.Э*******ыг дүүгийнхээс нь очиж аваад цагдаа дээр авч ирсэн. Цагдаа руу ирж явахдаа Х.Э*******аас юу болсон талаар асуухад Х.Э******* хэлэхдээ “би унтаж байгаад сэрсэн чинь Б.А******* эхнэртэйгээ хөлдөөгч ухаж байхаар нь би гутлаар цохисон” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
-Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10/103 дугаартай “...Б.А*******ын хөнгөлөлт болон тусламж үйлчилгээ авсан тухай зардлын төлбөрийн мэдээллийг хүргүүлэв...” гэсэн албан бичиг, хавсралт /хавтаст хэргийн 27, 28 дахь тал/,
-Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн БУЛ0725/290 дугаартай:
1.Б.А*******ын биед зүүн чамархайнд шарх, духны зүүн талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр цохигдох механизмаар үүснэ.
3.Тогтоогдсон
-Зүүн чамархайд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо.
-Духны зүүн талд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.
4.Магадлуулагчийн биед тогтоогдсон гэмтэлд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.6.2-д хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг үнэлэх шалгуур шинжээс нэг илэрч байвал түүгээр хэрэв олон шалгуур шинж илэрч байвал хамгийн хүнд шалгуур шинжээр хохирлын зэргийг тогтооно гэж заасан. Иймд дээрх гэмтлүүд бүгд хохирлын ХӨНГӨН зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
6.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үүссэн шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дахь тал/ зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Х.Э******* нь бүрэн дунд боловсролтой байх бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтээ илэрхийлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болно.
1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Х.Э*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна....” гэв.
Шүүгдэгч: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч Х.Э*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн БУЛ0725/290 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Х.Э*******ын хохирогч Б.А*******ын биед халдсан үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан “зүүн чамархайд шарх” бүхий хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой болох нь шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан шинжээч эмч Э.Даваажаргалын “...мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр цохигдох механизмаар үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлт бүрэн бус, үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.
Хохирогч Б.А*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” талаар мэдүүлэн, энэ тухай бичгээр хүсэлт гаргасан, мөн шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн.
Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.А*******ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардалд зарцуулсан 168,696 төгрөгөөс шүүгдэгч Х.Э******* нь 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 168,000 төгрөгийг, 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 700 төгрөгийг тус тус Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлж баримтыг ирүүлсэн байх тул шүүгдэгч Х.Э*******ыг бусдад төлөх төлбөргүйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Х.Э*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, уг ялын бүсийг Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээр тогтоолгох саналтай байна...” гэв.
Шүүгдэгч: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.
2.2.Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 92 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 93 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 94 дэх тал/, Булган аймгийн Булган сумын Ачуут багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 95 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 96 дахь тал/, Булган аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 228 дугаартай таслан сэргийлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 99-103 дахь тал/, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 96 дугаартай таслан сэргийлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 104-105 дахь тал/, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 106-11 дэх тал/, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 112-116 дахь тал/, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 117-121 дэх тал/, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 122-128 дахь тал/, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 129-130 дахь тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан талаарх лавлагаа /хавтаст хэргийн 131-173 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Х.Э*******ын хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Х.Э*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзлээ.
Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Х.Э*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.
Зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг шүүгдэгч Х.Э*******ын оршин суух газар болох Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээр тогтоож, тус ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч нь гэр бүлийн байдал, ажил эрхлэлт, санхүүгийн чадавх болон хуульд заасан бусад шалтгаанаар шүүхээс тогтоосон газарт ял эдлэх боломжгүй болсон тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан журмын дагуу зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журмыг түр өөрчлөх, өөрчлөх тухай хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх хууль зүйн боломжтой болохыг дурдах нь зүйтэй.
2.23.Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 хос, хар өнгийн хромон гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Э*******ад буцаан олгож, шүүгдэгч Х.Э******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б******* овогт Х*******гийн Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э*******ад 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Х.Э*******ыг Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хэрэв хориглосон бүсээс гарахаар бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4.Шүүгдэгч Х.Э******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт эд мөрийн мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 хос хромон гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Э*******ад буцаан олгосугай.
6.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Х.Э******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.А******* нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Э*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ