| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2023/00412/И |
| Дугаар | 145/ШШ2023/00424 |
| Огноо | 2023-09-20 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 145/ШШ2023/00424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............... Ц..........Ээхэмжлэлтэй,
Хариуцагч: Д...........холбогдох
“5,011,060 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц....., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.. /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь ...-д тасралтгүй 34 жил ажиллаж байгаад 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ... тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарч ажлаас чөлөөлөгдсөн. Энэхүү ..-н захирлын тушаалд зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 82.4, 82.1.5 дахь заалтын дагуу 4 сарын үндсэн цалинтай тэнцэх 5,011,060 төгрөгийн тэтгэмж олгох тухай заасныг одоогийн ..-н захирал Д...... нөхөж олгохгүй байгаа тул хуулийн заалт, журмын дагуу шийдвэрлэж, тэтгэмжийг олгож өгнө үү. Миний бие 2022 оны 10 дугаар сард 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжээ авсан гэв.
Хариуцагч ..... Д... хариу тайлбартаа: . зүгээс иргэн Батчулууны Цолмонтуяагийн гаргасан нэхэмж.......лэлтэй танилцаад дараах хариуг хүргүүлж байна. Тус нэхэмжлэлд Миний бие Ц.. нь улсад 34 жил ажиллаж . 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өндөр насны тэтг........эвэр гаргасан гэтэл Хөдөлмөрийн хуулийн 82.1.4, 82.5 заасны дагуу 4 сарын тэтгэмж 5.011.060 (Таван сая арван нэгэн мянга жаран) төгрөгийг олгохгүй байгаа тул олгуулах талаар дурджээ. Гэвч Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Төрийн хэмнэлтийн тухай” хуулийг баталсан. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх зааснаар ‘Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд албан хаагчид тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор заасан бол албан хаагч тэдгээрээс аль илүүг сонгох эрхтэй бөгөөд давхардуулан олгохгүй”, 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар “Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан энэ хуульд заасан хангамж, үйл ажиллагааны хязгаарлалтыг чанд мөрдөх ажилд хяналт тавьж, удирдах ажлыг хэрэгжүүлнэ” гэж тус тус хуульчилсан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар “Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна “гэж хуульчилсан энэхүү заалтыг хүрээнд нэг удаагийн буцалтгүй тусламж мөнгөн тэтгэмж Ц.... олгогдсон байна. Иймд Төрийн хэмнэлтийн тухай хууль нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд иргэн Ц... ажлаас чөлөөлөх тушаал нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс чөлөөлөгдсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д..... шүүхэд гаргасан тайлбартаа: .-ын зүгээс Ц......ийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой дараах тайлбарыг гаргаж байна. Тус нэхэмжлэлд миний бие Ц... 34 жил .-д ажиллаж байгаад 2023 оны.. 05 дугаар сарын 27-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарч Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу олгогдох 4 сарын тэтгэмж 5,011,060 төгрөгийг олгохгүй байх тул олгуулахаар нэхэмжлэл гаргасан гэж байна. Гэвч хамгийн гол асуудал нь Монгол Улсын Их хурлаас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн хяналтын тухай хуулийг баталсан. Уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд алба хаагч тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор заасан бөгөөд албан хаагч тэдгээрээс аль нэгийг сонгоно. Гэхдээ давхардуулан олгохгүй гэж заасан. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т төрийн болон орон нутгийн өмчит, түүнтэй адил хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан нь энэ хуульд заасан хангамж үйл ажиллагааны хязгаарлалтыг чанд мөрдөн ажиллаж хяналт тавих удирдах ажлыг хэрэгжүүлнэ гэж заасан. Нэг талаас харахад тухайн тэтгэвэрт гарч байгаа хүнийг хэлж байгаа. Нөгөө талаас энэ хуулийн хэрэгжилтийг тухайн ажил олгогчид хариуцуулахаар Төрийн хяналтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 болон 19 дүгээр зүйлийн 19.2-т зааж хуульчилсан. Тэгвэл 3 тэтгэмжийн тухай яригдаж байгаа. Нэг нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т нэг удаагийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн асуудал. Хоёр дахь нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан тэтгэмжийн тухай асуудал. Гуравдугаарт Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан тэтгэмжийн асуудал байгаа. Төр өөрөө тодорхой хэмжээний эдийн засгийн хямралд ороогүй байхдаа эдгээр хуульд заасан 3 төрлийн тэтгэмжийг тэтгэвэрт гарч байсан албан хаагчдад өгдөг байсан. Гэхдээ Монгол Улс эрх зүйт төртэй, шинээр хууль батлагдаад, батлагдсан өдрөөсөө хойш хууль хэрэгжиж эхэлдэг, хэн нэгнийг ялгаварлан гадуурхдаггүй учир энэ гурваас аль нэгийг нь сонгох ёстой. Тэгвэл энэ гурваас Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг үндэслэн 1 удаагийн тэтгэмжийг буюу 36 сарын тэтгэмжийг олгуулах хүсэлтийг ...... дээд шатны байгууллагад хүргүүлж Эрүүл мэндийн яамнаас олгогдсон гэдгийг тайлбарлаж хэлж байсан. Төрийн хяналтын тухай хууль 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд Ц... ажлаас чөлөөлөх тушаал нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гарсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Энэ хугацаанд гарсан тушаал шийдвэрүүд хуульд заасныг баримтлах ёстой. Танд 4 сарын тэтгэмжийг олголоо гэхэд тухайн олгосон албан тушаалтан нь буцаад төсөвт төвлөрүүлэх, алдаатай шийдвэр гаргасан гээд хариуцлага хүлээх учир энэ тэтгэмжийг хууль тогтоомжийн хүрээнд олгох боломжгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн .... дугаартай Ц... ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Ц... 2020, 2021, 2022 онуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
Ц.... иргэний үнэмлэхийн хуулбар,
.н захирлаар Д.... томилсон ...... 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн . д...угаар тогтоолын хуулбар,
. захирал Д... Д..... олгосон итгэмжлэл,.....
........ Д...... шүүхэд гаргасан хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Ц....нь ..... Д........холбогдуулан “5,011,060 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч Ц.... шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаа .......... Д.... гэж тодорхойлсон ба хариуцагч тал энэ асуудлаар маргаагүй, . Д томилсон .........2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн .... дугаар тогтоолын хуулбар хэрэгт авагдсан байна.
3. Нэхэмжлэгч Ц....... нэхэмжлэлийн шаардлагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4 дэх хэсэгт “Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан бол дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх,” 82.5 дахь хэсэгт Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд ажил олгогч энэ хуулийн 82.1-д заасан хэмжээний тэтгэмж олгоно” гэж тус тус зааснаар 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг гаргуулах гэж тодорхойлжээ.
4. . болон нэхэмжлэгч Ц.....нарын байгуулсан хөдөлмөрий......н гэрээ хэргэт авагдаагүй боловч, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байсан эсэх талаар талууд маргаагүй, . захирлын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай .........“Б.Цолмонтуяаг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар хэрэгт авагдсан.
5. .2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн .... дугаартай “Ц.......уяаг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбарт “...3. Ц.....д дөрвөн сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг Ерөнхий санхүүчид зөвшөөрсүгэй” гэж бичигджээ.
6. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн “3.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай болон үйлчилгээний албан хаагч” гэж хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлж, тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд албан хаагчид тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор заасан бол албан хаагч тэдгээрээс аль илүүг сонгох эрхтэй бөгөөд давхардуулан олгохгүй” гэж заажээ.
7. . нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах төрийн албан хаагч байх ба нэхэмжлэгч Ц нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж зааснаар өндөр насны тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг 2022 онд авсан гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн.
8. Иймд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т тус тус зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,127 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Ц......... олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ц...... нэхэмжлэлтэй ............ Д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т тус тус зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,127 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Ц....... олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА