Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/502

 

 

 

 

 

 

 

 

2025      11         03                                              2025/ШЦТ/502

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал,

-улсын яллагчаар  Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Лувсанцэрэн,

-шинжээч эмч И.Ганболор,

-хохирогч, шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,

-хохирогч, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч А.Оюун,

-шүүгдэгч Х.Г түүний өмгөөлөгч Н.Энхбаяр,

-шүүгдэгч Ж.Г түүний өмгөөлөгч Ж.Мөнгөнзул, нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

 Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Г, Д.А, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Г, Л.М нарт холбогдох эрүүгийн 2334003910217 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, Х.Гурьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/262 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан шийдвэрлэж байсан гэв,

2.Монгол Улсын иргэн, ял шийтгэл эдэлж байгаагүй, Д.А /РД:ИХ90013139/гэв,

3.Монгол Улсын иргэн, Ж.Г, ял шийтгэлгүй гэв,

4.Монгол Улсын иргэн, Л.М, ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Х.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.А-тай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн **** багт үйл ажиллагаа явуулдаг **** гэх амралтын газарт 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед Л.М-гийн эрүү хэсэг руу өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Г-тай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн ****үйл ажиллагаа явуулдаг **** гэх амралтын газарт 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед Л.М-гийн баруун хөл хэсэг рүү өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ж.Г нь **** үйл ажиллагаа явуулдаг ****гэх амралтын газарт 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед Х.Г-ыг "М-г зодсон гэх шалтгаанаар" баруун шанаа хэсэгт нь 1 удаа баруун гараараа цохисон, хэвлий, гэдэс хэсэг рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Л.М нь **** үйл ажиллагаа явуулдаг **** амралтын газарт 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 18-19 цагийн үед Д.А-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр цохиж газарт унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г нь: “Миний хувьд бүлэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Л.М Д.А-ыг цохиод унагааж байхыг харсан. Түүний дараа Л.М дээр очсон чинь газарт сууж байсан. Тэгээд би босооч ээ гээд татах гэсэн чинь намайг алгадсан. Би босож ирээд дахиад босооч гээд татах гэхэд дахиад алгадахаар нь би өшиглөчихсөн юм.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А “Хэлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г: “Эхлээд н.Д Л.М ах муудалцсан. Тэр хоёрыг салгаад холдуулсан чинь Д.А ирээд Л.Мг өшиглөөд унагаасан. Л.М хөлөө бариад газар сууж байхад Х.Гочоод өшиглөсөн. Энэ нэг дор болсон үйл явдал .” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М: “Х.Г-ын ярьж байгаагаар намайг алгадсан гэж байна. Би Х.Ганбатад гар хүрээгүй, хөлөө бариад газар сууж байсан. Би газар хөлөө бариад сууж байсан Х.Г-ыг алгадах боломжгүй. Өөр нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

 

Эрүүгийн 233400391017 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас:Харин 60 хүртэлх хоногоор хойшлуулснаас хойш хийгдсэн ажиллагааг шинжлэн судалъя. Хоёрдугаар хавтаст хэрэгт авагдсан 495.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан баримт 151 хуудас, хохирогч Л.М-гээс дахин мэдүүлэг 235-236 хуудас, гэрч н.Б-ийн мэдүүлэг 237-238 хуудас, гэрч н.Батболдын мэдүүлэг 239-240 хуудас, гэрч н.Чинзоригийн мэдүүлэг, гэрч н.Болдын 242-243 хуудас, гэрч н.Баярбатын мэдүүлэг 245-246 хуудас, гэрч н.Нармандахын мэдүүлэг 249-250 хуудас, 3 хавтаст хэрэгт авагдсан Ш.Бурмаагийн мэдүүлэг, 2025 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 524/502 дугаартай шинжээчийн дүгнэлт, СД бичлэг болон гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлийг шинжлэн судлуулъя.” гэв.

 

Шүүгдэгч Ж.Гийн өмгөөлөгч Ж.Мөнгөнзул “Өмнө хоёр удаа шүүхийн хэлэлцүүлэг хийгдэж түүний хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан тул шинжлэн судалснаар тооцуулан шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах саналтай байна.” гэв.

 

Шүүдэгч Л.М-гийн өмгөөлөгч Д.Бурмаа: Нэгдүгээр хавтаст хэрэгт авагдсан гэрч н.Р-ын мэдүүлэг 41 хуудас, гэрч н.Цгийн мэдүүлэг 60 хуудас, 3 хавтаст хэрэгт мэдүүлэг 17-18 хуудас, гэрч н.Б-ын мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, албан бичиг 33 хуудас, хохирлын баримт 34 хуудас, эхнэрийн ажлын тодорхойлолт, 2 хавтаст хэрэгт гэмтлийн эмнэлэгт хэвтсэн баримт 3 хуудас, даатгалаас 3.219.000 төгрөгийн төлбөр төлөгдөж эмчилгээ хийлгэсэн баримт, гэрлэсний гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, эмчилгээний зардал 813.120 төгрөг, шатахууны зардал 2.470.018 төгрөг, ажилгүй байсан хугацааны эхнэр болон Л.М-гийн цалин 15.300.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 7.144.500 төгрөгийн баримтуудыг шинжлэн судлуулна.” гэв.

 

Шүүгдэгч Х.Г-ын өмгөөлөгч Н.Энхбаяр: “Х.Г-ын хохирол 495.000 төгрөгийн баримт 78-79 хуудас сэтгэцэд учирсан 1 дүгээр зэрэглэлийн дүгнэлт, оршин суух хаягийн буюу хорооны тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, өвчтөний карт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулна” зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2434003910217 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

 

Нэг. Гэм буруугийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт.

Шүүх хуралдаанд шүүгдэгч шүүгдэгч Х.Г Ж.Г нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргахгүй боловч шүүгдэгч Х.Г Д.А нар нь гэмт хэрэг бүлэглэж үйлдээгүй гэсэн байр сууринаас шүүгдэгч Л.М нь гэмт хэрэг үйлдээгүй гэсэн байр сууринаас улсын яллагч шүүгдэгч нарын гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл,

 

Шүүгдэгч Х.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Атай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн **** үйл ажиллагаа явуулдаг **** гэх амралтын газарт 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед Л.Мгийн эрүү хэсэг руу өшиглөж эрүүл мэндэд “эрүү ясны хоёрлосон хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Г-тай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн **** үйл ажиллагаа явуулдаг **** гэх амралтын газарт 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед Л.Мгийн баруун хөл хэсэг рүү өшиглөж эрүүл мэндэд нь “баруун шилбэний шаант, тахилзуур ясны хугарал”  бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ж.Г нь **** үйл ажиллагаа явуулдаг **** гэх амралтын газарт 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед Х.Г-ыг "М-г зодсон гэх шалтгаанаар" баруун шанаа хэсэгт нь 1 удаа баруун гараараа цохисон, хэвлий, гэдэс хэсэг рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “6,7,8,9,10 хавирганы хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч Х.Г  Д.А, Ж.Г нар нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.М-гийн хохирогчоор өгсөн “...2023 оны 07 сарын 05-ны өдөр миний 14 хоногийн хугацаанд ажилладаг ээлж дуусаад өглөө 08 цагт буугаад. Надтай цуг нэг ээлжид ажилладаг **** сумын төв орж хүнс цуглуулаад **** сумаас хойш 10 орчим км зайд байрлах жижиг байшинтай амралтын газарт очсон. Тэнд тэмцээн зохиож ямааны махаар боодог хийж идэж архи дарс уусан...Г Д-г надаас холдуулаад зүүн зүг тийш аваад явсан чинь А баруун талаас гарч ирээд миний баруун шилбэ хэсэг рүү нэг удаа өшиглөсөн чинь хөл тас хийгээд маш их өвдөөд тонгойгоод хөл гээд орилсон чинь араас нь нэг нь миний эрүү хэсэг рүү хөлөөрөө баруун хацар эрүү хэсгийг хамруулаад өшиглөөд би ухаангүй болсон. Нэг сэрсэн **** сумын эмнэлэгт байсан. А уурхайн ажилчид хэрэглэдэг урд хэсэг нь төмөр хамгаалалттай гутал өмссөн байсан хөлөөрөө хөл хугалж гэмтэл учруулсан. Намайг тонгойсон байхад Гэрүү хэсэг рүү өшиглөж гэмтэл учруулсан гэдгийг цуг байсан Г, А, Б нар өшиглөж байгааг нь харсан гэж надад хэлсэн. Би бусдын биед халдаагүй. Би гомдолтой байна. Баримтаар эмчилгээний зардалд 1.335.675 төгрөг Дээрээс нь нэмээд 5 сар ажлаа хийж чадаагүй 13.500.000 төгрөг нийт 14.835.675 төгрөг дээрээс нь өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг зэрэг зүйлсийг одоогоор нэхэмжилж байна цаашид гарах зардлыг буруутай хүмүүсээс иргэний журмаар нэхэмжлэх болно... ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 31-32 хуудас/,

 

-Л.М-гийн хохирогчоор дахин өгсөн “...Надад нэмж ярих зүйл алга байна би гомдолтой байна хохирлоо нэхэмжилж байна гэдгээ хэлмээр байна. Намайг өвчтэй байх хугацаанд манай эхнэр У.Н 3 сар ажлаа хийгээгүй ажлаасаа чөлөө авч намайг асарсан тус хугацааны цалинг нь нэхэмжилж байна би цалингийн тодорхойлолт, чөлөө авсан тушаал, эргээд ажилдаа орсон баримтыг нь гаргаж өгч хэрэгт хавсаргуулах болно. Тийм зүйл болоогүй. Би Д-тай муудалцсан гэхдээ бид хоёр нэгнийгээ зодож цохиогүй Д л намайг ална хядна гээд дайраад байсан... энэ үед Г бид хоёрыг салгаад Д-г аваад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38 хуудас/,

 

-Шүүгдэгч Л.Мгийн хохирогчоор өгсөн “...Би **** амралтын газарт 2023 оны 07 дугаар сарын 06-ний өдөр ажлын газрынхантай амралтад очсон. Ингээд өдөр хорхог боодог хийж идээд тэмцээн уралдаан зохион байгуулсан. Тэмцээн болж байхад би караоке дуулуулдаг байшинд орж ирээд сууж байсан чинь Д гаднаас орж ирээд өнөөдөр чамайг би ална гэж хэлээд заамдаж авахаар нь би түүнд хүмүүсийн найр наадмыг үймүүлж зодоон нүдээн хийж яах вэ чи надад юм бодож санасан бол эрүүлдээ ярь гэж хэлээд гарсан. Ингээд бие засчхаад ирж явтал Д өөдөөс ирээд намайг гараараа заамдаж аваад миний хоолойг боогоод байж байтал Г ирээд Дг надаас салгаад аваад явсан. Тэгтэл А миний баруун талаас гарч ирээд хөлөөрөө миний баруун хөлийн шилбэ рүү нэг удаа өшиглөөд миний шилбэ тас гээд дуу гараад би хөл гээд баруун хөлөө бариад тэр дороо тонгойгоод суусан. Ингээд намайг хөлөө бариад газар сууж байхад хэнийг нь мэдээгүй араас нэг хүн хөлөөрөө миний баруун эрүү, хацар хэсгийг хамруулж өшиглөөд би тэр дороо ухаан алдаж унасан. Ингээд би **** эмнэлэгт очиж ухаан ороход хөл хугарсан, эрүү хугарсан ярьж чадахгүй байсан ингээд гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдэж эмчилгээ хийлгүүлж, эхлээд хөлийн хагалгаанд орж 4 хадаас хадуулсан, түүний дараа 1 дүгээр эмнэлэгт шилжиж хэвтээд эрүүндээ хагалгаа хийлгэж 24 хадаас хадуулсан, би амаа нээж чадахгүй 1 сар болсон дан гуурсаар шөлийг цай шиг ууж хооллодог, байсан, 1 сарын дараа гуурсаа авхуулж чиглүүлэгч хадаасаа авхуулаад 3 сар орчим хатуу зүйл зажилж болохгүй шөлөөр хооллож байсан, 4 сарын дараа таягаас гарч 2024 оны 01 дүгээр сар хүртэл доголж явсан. Одоо хүчтэй гишгэж болохгүй янгинаж, тэнгэр муудахаар өвддөг, явган алхаад ачаалал өгөхөөр өвддөг. Тухайн үед баримтаар эмчилгээнд 13 сая төгрөгийн эмчилгээний зардал гарсан, 5 сар ажлаа хийж чадаагүй. ажлаа хийж чадаагүй хугацааны цалин 13.5 сая төгрөг болж байгаа, эмчилгээний зардлын баримтуудыг тухайн үед мэдүүлэг өгөхдөө Өвөрхангай аймгийн Хархорин сумын мөрдөгч А.Ариунбатад эх хувиар нь өгсөн, зургаар өгөөгүй, эхнэр 3 сар намайг асраад ажилдаа яваагүй, эхнэрийн ажиллаагүй хугацааны цалин, сэтгэцэд учирсан хохирлын мөнгөө нэхэмжилнэ. Тэмцээн өдөр 15-16 цагийн орчимд болсон энэ үед миний хөл зүгээр байсан. Намайг ухаан алдаад Заамар сумын эмнэлэгт сэрээд эрүү хэн хугалсан бэ гэж асуухад Г хэлэхдээ Гтаны араас эрүү шанаа руу чинь өшиглөсөн гэж хэлсэн. Би гомдолтой байна, эмчилгээний зардлууд, өөрийн ажилгүй байсан цалин эхнэрийн ажилгүй байсан цалин, сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 246 хуудас/,

 

   -Шинжээч И.Ганболорын “Эрүү ясны хугарал, баруун талын шаант, тахилзуур ясны хугарал гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Гэмтлийн зэргийн хуучин журам дээр 3.1.20-д зааснаар чөмөгт ясны ил хугарлыг гэмтлийн хүнд зэрэгт хамааруулна. Үзүүлэгч Л.М маань намайг очиж үзэхэд баруун хөл ариун боолттой байсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчид гаргаж өгсөн 10/156 тоот өвчний түүхийн онош дээр баруун шилбэний доод 1/3-н хугарал /Битүү/ гэж ээ, мөн 2023 оны 07 дугаар сарын 09-ний мэс заслын тэмдэглэлд баруун өвдөгний тойгны түвшинд түгжээт хадаасаар мэс засал хийгдсэн бичилт байна. Иймд дээрх баруун шилбэний шаант ясны хугарал нь битүү далд хугарал учраас гэмтлийн зэргийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 248-249  хуудас/,

 

   -Шүүгдэгч Л.М-гийн өвчний түүх /2 дугаар хавтаст хэргийн 3-13  хуудас/,

 

-Шүүгдэгч Л.М-гийн өвчний түүх /2 дугаар хавтаст хэргийн 16-43  хуудас/,

 

  -Х.Г-ын хохирогчоор өгсөн “...Би 2023 оны 07 дугаар сарын 06-ний өдөр байгууллагын ажилчидтайгаа амралтад байж байгаад шөнө гэртээ орж ирээд амарч байтал Г гэх залуу шөнө намайг унтаж байхад юугаар цохисныг нь мэдээгүй гэдэс цээж рүү маань цохиж миний зүүн талын 5 ширхэг хавирга хугарч хүндэвтэр гэмтэл авсан энэ үед Э гэх залуу Г-ийг болиоч гээд салгаж авч явсан байгаа. Би эмчилгээний зардал болон 2 сар ажилдаа яваагүйн зардал болох 5 сая орчим төгрөг зарцуулсан байгаа үүнийгээ нэхэмжилж байна. Надад эмчилгээний баримт байхгүй баримтуудаа хувцастайгаа санамсаргүй угаачихсан гэхдээ зарим нэг нь олдох байх хэрэгт авчруулж, ажлаас чөлөөлсөн листээ бол авч ирж өгнө...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 22 хуудас/,

-Шүүгдэгч Д.А-ын хохирогчоор өгсөн “...Би 2023 оны 07 дугаар сарын 06-ний өдөр байгууллагын ажилчидтайгаа **** нутаг дэвсгэрт амралтад байж байгаад караокены үүдэнд шатан дээр тамхи татаад зогсож байтал толгойны араас хүн цохиод би урагшаа шатан дээрээс хайс хашаа дагаж газарт унаж ухаан алдсан. Ингээд сэрээд хэн цохисон бэ гэж асуухад Б гэх залуу чамайг М гараapаа цохичхоод явчихлаа гэж хэлсэн. Ингэж унаснаас болж миний зүүн талын 2 хавирга хугарч эрүүл мэндээрээ хохирсон. Би хавирга хугарснаас болж эмчилгээ хийлгэхээр 7 хоног ажлаа тасалсан, 1 өдрийн цалин 120,000 төгрөг нийт 800,000 төгрөг, эмнэлэгт 100,000 гаруй мянган төгрөгөөр зураг авхуулсан нааш цаашаа 2-3 ирж очсон замын зардал, хоолны мөнгө 600,000 төгрөг нэхэмжилнэ, М-д хоол зөөж 10 орчим хоносон тус зардал өдөрт 50,0000 төгрөг гардаг байсан нийт 500,000 төгрөгийн зардал гарснаа нэхэмжилж байна. Надад эмчилгээний баримт байхгүй, ажлаа тасалсан лист акт байхгүй гэрээрээ эм уусан, М-г Г бид хоёр хамт 10 хоног хоол зөөсөн баримт бол байхгүй гэрийн хүмүүс нь мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25 хуудас/,

 

-Гэрч Д.Р-ын өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 5-ны өдрийн 12 цагт би ажлаасаа буугаад ажлын газраараа амралтад **** гэх газар руу явахаар болоод замаараа **** сумаар дайраад явсан. Тэгээд тухайн амралтын газар дээрээ 17 цагийн үед очоод ямаа боогоод бүгд ууж эхэлсэн. Манайхан 30 орчим хүмүүс явж байсан. Тэгээд бид нар 17 цагаас хойш уугаад 21 цагийн үед тухайн амралтаар явсан манай ажлын газрын хүмүүс ихэнх нь согтсон байдалтай байсан. Тэгээд тухайн үед манай ажлын газрын зарим хүмүүс маргалдаж эхэлсэн. Би юу болохын зайнаас ажиглаад сууж байсан. Тэгээд гэнэт манай ажлын газрын хэсэг хүмүүс хоорондоо зодолдож эхэлсэн. Тэгээд юу болсныг очиж хартал Д гэдэг хүн Мтэй зодолдож байсан. Тухайн үед Д нь М-г зодчихсон байсан. Тэгээд Д-г Б гэх манай ажлын газрын залуу салгаад аваад явсан. Тэгээд байж байтал А гэх хүн М-гийн гуя хэсэг рүү өшиглөөд Дээрээс нь хэд хэдэн удаа цохисон. Тэгээд А гэх хүнийг Г гэх хүн салгаад цааш нь авч явсан. Түүний дараа би М рүү очиход тонгойгоод сууж байхад нь эрүү хэсэг рүү нь Ггэх хүн ухаан алдаж унатал нь өшиглөсөн. Тэгээд тухайн зодоон дуусахад нь би Б гэх хүнтэй М-г Заамар сумын эмнэлэг хүү явсан. Очиж үзүүлэхэд амин үзүүлэлт нь хэвийн хөл нь бэртгэлтэй эрүү бэртэлтэй эхний ээлжид тэгж оношлуулчхаад хот руу гэмтэлд хүргэж өгсөн. М-г эхлээд Д гэх хүн гараараа шанаа хэсэг рүү нь 4-5 удаа цохисон, түүний дараа А гэдэг хүн 2-3 удаа толгой хэсэг рүү гараараа цохиод хөл хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тухайн үед хөл эвгүй болсон байж магадгүй доошоо хөлөө жийгээд толгойгоо гудайлгаад тонгойгоод сууж байхад нь Г гэх хүн ирээд эрүү хэсэг рүү нь 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Өөр хүн цохиж зодоогүй...”гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-43 хуудас/,

 

-Гэрч Н.Б-ын өгсөн “Би Аад тэгж хэлээгүй, би А, М хоёрыг зодолдоход хажууд нь байгаагүй. Намайг караокед байхад гадаа зодоон болоод байна гэж хүмүүс ярихаар нь гараад ирэхэд зодоон болоод дуусчихсан байсан. Ингээд М-гийн хөл эвгүй болсон гээд эмнэлэг аваад явсан би ч тэндээс гэр рүү гээ явсан байгаа. Аыг яагаад тэгж хэлснийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45 хуудас/,

 

-Гэрч Э.Э өгсөн “Тухайн өдөр би архи уугаагүй хэдэн пиво уугаад гайгүй эрүүл шахуу байсан М, А, Г нар хоорондоо муудалцсаны дараа Г Г-ыг ална гээд тэрүүгээр хайгаад яваад байсан ингээд 3 дугаартай Г-ын амарч байгаа байшин руу яваад орохоор нь араас хүрч очоод яваад ороход Г-ыг орон дээр хөнжлөө нөмрөөд унтаж байхад чи М ахыг яаж байгаа юм бэ гээд гар хөлөөрөө гэдэс цээж рүү цохиод байхаар нь би унтаж байгаа хүнийг болиоч ээ хөгшөөн гэж хэлээд салгаад гаргаад явуулсан. Г цаашаа А-ыг ална гээд яваад өгсөн. Тэгээд Аыг ололгүй машинаа асааж унаад яваад өгөх шиг болсон дахиж ирээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 47 хуудас/,

 

-Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 417 дугаартай “...Л.М-гийн биед эрүү ясны хугарал, баруун талын шаант, тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-1 зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 49-50 хуудас/,

 

-Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 494 дугаартай “Х.Г-ын биед зүүн 6, 7, 8, 9, 10-р хавирганы хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 хуудас/,

 

-Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 492 дугаартай “...А.Д-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 61 хуудас/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 378 дугаартай “...Л.М-гийн сэтгэцэд 2023 оны 07 дугаар сард болсон гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинж илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Асуултад дурдагдаагүй шинэ нөхцөл байдал илрээгүй...” гэх,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 379 дугаартай “Х.Г-ын сэтгэцэд 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 78-79 хуудас/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 12 хуудас/,

 

-Гэрч А.Д-гийн өгсөн “Тухайн өдөр манай ээлжийн 30 орчим хүн ээлжээс буугаад **** уртын амралтын газарт очиж амрахаар болсон. Эхлээд М, Ц.Б гэх нэр бүхий 10 орчим хүн түрүүлж очоод биднийг очиход архи уугаад байцгааж байсан. Ингээд ямаагаа янзлаад ууж идээд орой 19 цагийн орчимд хөл холбож уралдах тэмцээн болоод түүнд М, Ц, Э нар нэг баг болоод хөлөө боож уралдах тэмцээнд оролцсон М тухайн үед хөл эвгүй болчихлоо гэж хэлж байсан. Тэмцээн дууссанаас хойш М согтчихоод хүмүүстэй муудалцаад яваад байсан. Намайг саадад сууж байхад М ирээд ажлын талаар ярилцаад хоорондоо маргалдсан тэгтэл Н, Э хоёр ирээд бид хоёрыг болиулсан. Ингээд би 1 дугаартай шовгорын гадаа тамхи татаад сууж байхад М А-ыг караокены үүдэнд А-ыг цохиж унагачхаад над дээр хүрээд ирэхээр нь би босоод очтол шууд намайг заамдаж аваад Г энэ үед намайг бариад авахаар нь би зууралдаад байж байтал А ирээд Гийг салгасан. Ингээд би өөрийн байрлаж байсан шовгор руу орж унтсан Г намайг унтаж байхад орж ирж зодсон Баатархүү салгаад явуулсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15 хуудас/,

 

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 18 хуудас/,

 

-Шүүгдэгч Х.Г-ын сэжигтнээр өгсөн “2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай ээлжийн ажилчид амраад Өвөр уртын амралтад очсон. Эхлээд хонь, ямаа боож идээд дараа нь тэмцээн зохиосон. Хөлөө холбоод уралддаг тэмцээн зохион байгуулсан. М нь Э. Ц, Э нартай хамт нэг баг болчихсон хөлөө боогоод гүйхдээ зөндөө унасан. Дараа нь хүмүүс архи ууж байгаад караокены тэмцээн болсон. Би дотор караокены өрөөнд сууж байхад гадаа А хүнд цохиулаад уначихаар нь хартал М ардаас нь толгой руу нь цохиод унагаачихсан байсан. тэгэхээр нь би тоогоогүй хэсэг хугацааны дараа бие засчхаад явж байтал М шовгоруудын хажууд газар сууж байхаар нь татаад босгох гэтэл ёо ёо зайлаач Хархориныхон ороорой гээд орилсон. Тэгэхээр нь би юу солиороод байгаа юм гээд мөр рүү хөшиглөтөл хөл гулгаад нүүр рүү хөшиглөчихсөн. Намайг Чинзориг М-г зодож байна гэж ойлгоод явж унт гэж хэлэхээр нь би 3 дугаар өрөөнд ороод унтаж байтал шөнө намайг Г орж ирээд зодсон. Миний 5 хавирга хугарсан. Э Гийг салгасан. М бид хоёр зодолдсон зүйл байхгүй. М-г сууж байхад нь би мөр рүү хөшиглөтөл гулгаад эрүү хэсэгт нь 1 удаа хөшиглөсөн. Өөр зодож цохисон зүйл байхгүй. Би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй. Гэхдээ тухайн өдөр 1 ширхэг лаазтай пивоны 70 хувийг уусан. М их согтсон байсан. Хүн болгонтой муудалцаад яваад байсан. М Ц хоёр караокены зүүн талд муудалцаад барьцалдаад зогсож байхыг нь харсан. Гэхдээ би зодолдож байхыг нь хараагүй. Намайг унтаж байхад Г зодоод зүүн талын 5 хавирга хугалчихсан. Би шүүх эмнэлэгт үзүүлмээр байна.”гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 83-84 хуудас/,

 

-Шүүгдэгч Д.А-ын сэжигтнээр өгсөн “2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай ээлж амраад бүгдээр Заамар сумын Өвөр урт гэх амралт руу явцгаасан. ...Намайг М ардаас цохиход ухаан алдаад шатны түшлэг налаад уначихсан юм тэгээд миний зүүн талын 9, 10 дугаар хавирга хугарчихсан гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлмээр байна. Миний хажууд Батболд, Г нар байсан тэр хүмүүс сонссон. Маргааш нь Батболд ажилчдын дунд хэлэхдээ М зодоон болохоос өмнө нь миний хөл эвгүй болчихлоо та нарт хамаагүй гэж хэлсэн. Энийг сонссон хүмүүс Оргил, Э, Чинзориг, Ганбат, Д, Ц нар байсан. Д, Гбид гурав М-г эмнэлэгт хэвтэж байхад 7 хоног хоол унд зөөж өгсөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 87-88 хуудас/,

 

-Сэжигтэн А.Дгийн өгсөн “2023 оны 07 дугаар сарын 05-ны өглөө манай ээлж амарсан юм. Бид нар Заамар сумын Өвөр уртын амралтын газарт амрахаар тохироод тухайн амралт руу манай ээлжийн 30 гаруй хүмүүс явсан. ..Хэсэг хугацааны дараа би 1 дүгээр шовгорын гадна тамхи татаад сууж байтал М караокены үүдэнд Аыг цохичхоод над руу хүрээд ирсэн. Би бостол намайг заамдаж байгаад шанаа руу цохихоор нь би буцаагаад заамдаад авсан, тэгтэл М-гийн эхнэрийн төрсөн дүү Г ирээд намайг ардаас бариад авсан тэгэхээр нь би Гтой барьцалдаж байтал А ирээд Гийг надаас салгасан тэгээд би өөрийн байсан шовгор руу ороод унтчихсан. Намайг унтаж байхад шөнө Г орж ирээд зодсон энэ үед Баатархүү салгаад Гийг явуулсан. Ийм зүйл болсон. 4 ширхэг лаазтай пиво, 4 рүнк архи уусан. Би тухайн өдөр болсон зүйлийг сайн санаж байна. Намайг унтаж байхад Г гэх залуу зодоод миний баруун чихийг хугалсан, духны хэсэг халцарсан, толгой битүү хавдартай, гуяны дотор хэсэг хөхөрчихсөн байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлмээр байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 90-91 хуудас/,

 

-Шүүгдэгч Ж.Гийн сэжигтнээр өгсөн “Би ІВВІ ХХК-д экскаваторын оператроор ажилладаг бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай ээлжийн 20 гаран хүн буугаад ээлжээрээ Заамар сумын хойн байдаг өвөр урт гэх амралтын газарт нэг хоног амраад явахаар болоод бүгд 7-8 машинтай Заамар сумаар дайраад тухайн амралтын газраа ирсэн....би Дг түлхээд эргээд харахад М ах газар дээр хөлөө жийсэн байдалтай цээжээ өндийлгөөд баруун хөлөө бариад ёолоод байсан энэ үед нь Гах нэг хөлөөрөө савж М ахын толгой хэсэгт өшиглөсөн, М ах хойшоо саваад хэвтсэн тэгтэл Гдахиад баруун гараараа М ахыг дээшээ хараад хэвтэж байхад нь Дээрээс нь толгой хэсэгт 2-3 удаа цохисон тэгээд хүмүүс салгасан тэгээд би М ах дээр яваад очиход М ах ухаан алдсан байсан сэргээх гэж нэлээн үзсэн боловч сэрэхгүй байсан, М ах 3-4 минут ухаангүй байж байгаад сэргэсэн тэгээд би манай ажлын нэлээд хэдэн хүн хамт өргөөд М ахын машин дээр нь аваачаад машины арын суудлыг хэвтүүлж хойд хаалгаар нь машинд нь оруулж хэвтүүлсэн тэгээд Равжир, манай мастер Батмягмар, нэрийг нь сайн мэдэхгүй байна бас нэг ах М ахыг аваад Заамар сумын төв явсан би араас нь хөлдөх гэж байгаад Г-ыг араас нь авч явах санаатай Ганбатын байгаа шовгор луу ороход Гзүүн гар талын орон дээр, зүүн гар талаараа хэвтэж байсан...Ганбатын баруун шанаа хэсэгт 1 удаа баруун гараараа цохиод, хэвлий хэсэгт нь нэг удаа баруун хөлөөрөө өшиглөөд шууд гарсан гараад ажлын газрын дүүгээ гуйгаад машинаа бариулаад Заамар сумын төв явсан М ахыг гэмтлийн эмнэлэг оруулах шаардлагатай гээд явсан би араас нь дагаад Улаанбаатар хот ороод гэмтлийн эмнэлэг дээр ирсэн М ах эмчилгээнд орсон, М ахын хөл нь хоёр хугарсан, эрүү нь 2 хугаралтай, 2 цууралттай гэж би сонссон болсон зүйл бол энэ өөр мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 93-94 хуудас/,

 

-Шүүгдэгч Л.Мгийн яллагдагчаар өгсөн “Би Аыг зодоогүй гар хүрээгүй. Тийм юм болоогүй шүү дээ. Би Аыг яагаа ч үгүй юм чинь хохирол барагдуулахгүй. шударга биш байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 112 хуудас/,

 

-Шүүгдэгч Ж.Гийн яллагдагчаар өгсөн “Би хэрэг болдог өдөр Ганбатын хэвлий хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна маргах зүйл байхгүй. Би хуулийн дагуу нэхэмжилсэн хохирлыг барагдуулна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 119 хуудас/,

 

-Шүүгдэгч Х.Г-ын яллагдагчаар өгсөн “Би хэрэг болдог өдөр М эхлээд намайг цохихоор нь нөгөө талаар нь тойрч очиход дахиад цохих гэхээр нь би зөрүүлээд мөр рүү өшиглөтөл халтираад шанаа руу нь өшиглөчихсөн юм. Одоогоор барагдуулаагүй байна, би тухайн асуудал болсноос хойш эмчилгээний мөнгө шилжүүлье гэсэн боловч дансаа өгөөгүй хохирол барагдуулж чадаагүй. Одоо баримтын хүрээнд өөрт ногдох хохирлоо төлж барагдуулна.”гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 126 хуудас/,

 

-Шүүгдэгч Д.Аын яллагдагчаар өгсөн “Би хэрэг болдог өдөр М-г сууж байхад нь ар нуруу руу нь бөөр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн тэгээд намайг тэнд байсан хүмүүс салгаад боль гээд болиулсан. Өөр зодож цохисон зүйл байхгүй. Би нэг удаа цохисон өөр зодож цохиогүй. Равжир М-гийн дүү шүү дээ. Би өөрт ногдох бодит хохирлыг төлж барагдуулна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 133 хуудас/,

 

-Шүүгдэгч Л.Мгээс гаргасан хохирлын баримт /1 дүгээр хавтаст хэргийн 179-182 хуудас/, Шүүгдэгч Л.Мгийн нэхэмжилсэн баримт “нийт 16.835.675 төгрөг.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 34 хуудас/,

 

   -Гэрч Ц.Цгийн “М надаас 2023 оны 07 дугаар сарын 07-ний өдөр Амарбат, А хоёр хоорондоо зодолдсон уу гэж асуухаар нь би хариуд нь Амарбат нь Аыг боож унагаасан би салгасан гэж хэлсэн чинь энэ талаараа мэдүүлэг өгөөч гэж хүссэний дагуу би мэдүүлэг өгөхөөр ирсэн юм. Амарбат, А, Батболд, Пүрэв-Очир, Д, Баатархүү бид нар нэг шовгор байшинд ширээ тойрч архи ууж сууж байгаад Амарбат, А хоёр тоглож ярьж байсан ярианаас болж Амарбат жаахан уурлаж босож ирээд Аын сууж байсан орон дээр очиж хажууд нь суугаад Аын энгэрээс хоёр гараараа барьж цамцны захаар нь боогоод тавихгүй болохоор нь би дундуур нь орж салгасан. Надтай хамжиж Баатархүү босож ирээд Аын араас татаж салгасан. А ухаан алдаад шалан дээр хэвтээд өгсөн, би Аыг сэргээх гэж хацар руу нь зөөлөн алгадаж сэргээсэн. Тэр хоёр хоорондоо зодолдож цохилцсон зүйл огт байхгүй нэгнийхээ үгийг даагаагүйгээс болоод цамцны захаар нь боосон түүнээс болж хэсэг ухаан алдсан өөр зүйл болоогүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 60-61 хуудас/,

 

   -Шүүгдэгч, Л.Мгийн 2023 оны 7 дугаар сараас 11 дүгээр сарыг дуустал эрүүл мэндийн даатгалын сангаас авсан хөнгөлөлтийн баримт /2 дугаар хавтаст хэргийн 68 хуудас/,

 

   -Иргэний нэхэмжлэгч Б.Г-“Би эрүүгийн 2334003910217 дугаартай хэрэгт Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрыг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Тус хэргийн Минут хохирогч Л.М нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 07 дугаар сарын 06-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн хооронд 5,194,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Тус хохирлыг нэхэмжилж байна хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 73 хуудас/,

 

   -Шүүгдэгч Х.Г нь хохирогч Л.Мд хохирол төлбөр болох 495.000 төгрөгийг Л.Мгийн эзэмшлийн **** дугаартай данс руу шилжүүлсэн баримт /2 дугаар хавтаст хэргийн 151 хуудас/,

 

-Шүүгдэгч Ж.Г нь шүүгдэгч Х.Г-д хохирол төлбөр болох 450.000 төгрөгийг Х.Г-ын эзэмшлийн **** дугаартай данс руу шилжүүлсэн баримт /2 дугаар хавтаст хэргийн 165 хуудас/,

 

   -Шүүгдэгч Х.Г-ын дүрс оношилгооны шинжилгээний хариу /2 дугаар хавтаст хэргийн 171-172 хуудас/,

 

   -Шүүгдэгч, Л.Мгийн хохирол төлбөр болох нийт 795.046 төгрөгийг нэхэмжилсэн баримт /2 дугаар хавтаст хэргийн 183-187 хуудас/,

 

   -Шүүгдэгч, Л.М-гийн дахин хохирогчоор өгсөн “...Аын хувьд намайг баахан худлаа гүтгэж байгаад гомдолтой байна, эрүүл мэнд сэтгэл санаагаараа хохирсон, хохирол төлбөр огт төлөөгүй байгаа. А намайг тухайн хэрэг гардаг өдөр миний баруун хөлийн шилбэ хэсэг рүү хөлөөрөө өшиглөж хугалсан харсан гэрчүүд байгаа. Батболд утас: ****, Б утас: **** нар байгаа. Маш их гомдолтой байна, одоо болтол биеийн зовуурь арилгаагүй байна. Би Аыг зодож цохиогүй, бид хоёрын дунд маргаан болоогүй. Тэр хоёр хоорондоо найз нөхдийн харилцаа холбоотой. Тэр хүмүүс намайг ажлын шаардлага тавьснаас болж намайг ирж зодсон. Зодоон болсны дараа А надад хандаж би согтуудаа өөрийг чинь зодож гэмтээлээ цагдаа сэргийлэх гэлгүйгээр тохиролцъё, мөнгө төгрөг өгье гэж хэлж байсан. Д А, Ггурав нийлээд тус бүр 5 сая төгрөг өгье гэж А над руу чат бичиж байсан надад одоо чат нь байгаа. Би хэрэгт хавсаргуулна. Одоо болохоор зодоогүй гээд маргаад байгаа юм. 2025.03.17-ний шөнө ээлжид гарч байхад А над дээр хүрч ирээд та намайг энэ хэргээс салгаад өгөөч би танд 5 сая төгрөг өгье гэж хэлж байсан. Би хариуд нь хуулийн байгууллага шийдэх байх гэж хэлсэн...” гэх  мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 235 хуудас/,

 

   -Гэрч Б.Бгийн “...Намайг караокены цонхоор харж байхад М шовгор байшингийн голоор төв асрын зүгт алхаж яваа харагдсан тэгтэл өөдөөс нь Д очиж яваа харагдсан, тэр хоёр хоорондоо барилцаж аваад би наанаас нь гараад очиж явтал А М-гийн хажуугаас очоод баруун хөлөөрөө, М-гийн баруун талын хөлийн шагай хэсэг рүү хажуу талаас нь өшиглөж байгаа харагдсан тэгтэл М газарт унаад өгсөн. Ингээд доошоо суугаад энэ үед нь Г ирээд нүүрний урд талаас нь баруун шанаа руу нь өшиглөсөн ингээд М хойшоо саваад унасан ингээд ухаан алдчихсан. Тийм зүйл болоогүй ээ. Би тийм зүйл болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 237 хуудас/,

 

   -Гэрч О.Б-ын “Эхлээд М согтчихоод хүмүүстэй муудалцаад яваад байсан нь үнэн. Хамгийн эхлээд миний харснаар Д-тай шовгор байшингийн орчимд барилцаж аваад муудалцаад байсан, энэ үед нь Г очиж салгаж байгаа харагдсан, тэгтэл А М-гийн араас очоод цаашаа хараад зогсож байхад нь баруун хөлөөрөө М-гийн баруун хөлийн шилбэ хэсгээр хавсарч өшиглөх үед М газарт сөхрөөд уначихсан, энэ үед Гхажуу талаас нь ирээд баруун хөлөөрөө толгойн хажуу талаас нь өшиглөсөн тэгтэл М ухаан алдаад уначихсан. Ингээд Равжир, Г нар Ганбат, А хоёрыг салгаад цааш нь холдуулсан би М дээр хүрч очоод толгойг нь түшээд 10 орчим минутын дараа сэргээд надад андаа миний хөл их эвгүй болчихлоо гэж хэлэхээр нь би хөлийг нь бариад үзэхэд нарийн шилбээрээ хугарчихсан байсан. Би мэргэжлийн бариач хүн биш гэхдээ удмын бариач хүн юм. Ингээд М-гийн амнаас нь цус гоожоод байхаар нь би тэмтэрч үзэхэд яс шажигнаж дуугараад байсан ингээд би хөл, эрүү чинь хугарсан юм шиг байна гэж хэлээд Бтэй хамт мод олж ирээд хөлд нь чиг барьж боогоод эмнэлэг рүү машинд суулгаад явуулсан. Би архи уудаггүй болохоор эрүүл байсан. Тийм зүйл огт болоогүй ээ. Би тийм зүйл яриагүй ээ хө, би үгүйсгэж байна, би тийм зүйл яриагүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 239-240 хуудас/,

 

   -Гэрч Д.Б-ын “Би тухайн өдөр амралтад очоод Баярбаттай хамт нэг шовгорт байрласан, очоод бид хоёр 1 шил архи хувааж уусан. Орой болж шовгороос гарч ирэхэд А, М нар зодолдсон гээд эмнэлэг явах гэж байгаа гээд хүмүүс яриад байж байсан. М газард хөлөө жийгээд суучихсан хөдлөхгүй байгаад байсан. Би тэр хоёрын зодооныг хараагүй.Тийм зүйл огт болоогүй ээ. Би тийм зүйл болсны санахгүй байна архи уучихсан байсан. Би тийм зүйл дуулаагүй ээ, намайг байхад тийм зүйл яригдаагүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 242 хуудас/,

 

   -Гэрч Ц.Ч-ийн “Би тухайн өдөр нар шингээхээс өмнө шиг санагдаж байна яг цаг багцаалдаж мэдэхгүй байна А, Баярбат, Болд нартай хамт архи аягалаад Аын өөдөөс хараад зогсож байхад М араас нь хүрч ирээд үгийн зөрөөгүй мэдээгүй байхад нь дагз руу нь гараараа 2-3 удаа угсруулаад аймар хурдан цохиод авсан тэгэхээр нь би голоор нь орж Аыг аваад тусгаарласан М-г өөр хүмүүс салгах шиг болсон тэгтэл А манараад шокийн байдалд орчхоод хэн намайг цохисон бэ гэж асууж байсан. Ингээд байж байтал манай өөр нэг ажилтан согтчихоод би түүнийг гэрт оруулах гээд өөр нэг хүнтэй хамт дамжлаад явж байхад 15-20 метрийн зайд М ганцаараа газарт сууж байхад нь А хүрч очоод хөлөөрөө нэг удаа ар нуруу хэсэг рүү нь өшиглөж байгааг харсан ингээд би нөгөө хүнээ тэнд нь үлдээгээд шууд гүйж очоод Аыг чи яагаад согтуу хүнтэй маргалдаад байгаа юм бэ боль гээд салгаад гэрт нь оруулсан өөр зүйл хараагүй ээ.” гэх  мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 244 хуудас/,

 

   -Гэрч Д.Баярбатын “Тухайн үед миний харснаар бол 17-18 цагийн орчимд шиг санагдаж байна М бол өөрөө эхэлж зодооныг өдөөсөн, А бид нар караокены өрөөний гадаа талбайн засаж тохижуулсан талбайд архи тойруулаад зогсож байхад М Аын араас гүйж ирээд шилэн хүзүүний араас нь гараараа нэг удаа цохиод А газар дээрээ унаад өгсөн. Ингээд хүмүүс М-г цааш нь салгаж холдуулаад зарим нь Аын хажууд сэргээх гээд байж байсан удалгүй А сэргэсэн түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. А, М хоёр нэг хэсэг хаачсаныг нь мэдээгүй миний хажууд харагдахаа больчихсон байсан. Ингээд орой шөнө болоод 01-02 цагийн орчимд М-г эмнэлэг явснаас хойш М-гийн найз Батболд гэх манай байгууллагад оператор хийдэг залуу ярихдаа М өөрөө гүйж яваад таварцаглаж унаад хөлөө хугалчихсан шүү дээ би түүнийг нь харсан юм гэж өөрөө хэлсэн, энэ үед миний хажууд М-гийн найз Оргил, А, Болд гэх хүмүүс байсан. Маргааш өглөө нь босож ирээд Батболд М өөрөө хөлөө хугалсан шүү дээ би харсан гэж энэ үгийг хүмүүст хэлж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 246 хуудас/,

 

   -Гэрч Ц.Нын “М-гийн хувьд эхний хүмүүстэй Заамар сумын төв дээр 11- 12 цагийн орчимд ирж тэнд Ц гэх хүнтэй архи ууж эхэлсэн. Ингээд сумын төвөөс амралтын газарт 15 цагийн орчимд ирэхэд нэлээд согтолттой байсан. Аын хувьд сумын төвд 14 цагийн орчимд араас ирээд тэндээс бөөндөө амралтын газарт 15 цагийн орчимд ирсэн юм. Ингээд М өөр ээлжийн нутгийнхаа 2-3 залууг дагуулж очсон байсан. Миний хувьд зохион байгуулалтад оролцож байсан учир архи уугаагүй эрүүл байсан. Намайг харж байхад М архи ууж согтчихоод хүмүүстэй муудалцаад, би удахгүй мастер болно та нарыг нэгэнд нь оруулна гэх мэт үг яриа хэлээд яваад байгаа харагдсан. Намайг караокены байшингийн урд талд зогсож байхад 18-19 цагийн орчимд бүрэнхий болж байхад М шовгор байшингаас гарч ирээд миний байгаа газрын зүг рүү ганцаараа гүйж байгаад газарт эвгүй гишгээд таварцаглаж унаад хөл эвгүй болчихлоо гэж хэлээд босож чадахгүй суугаад байсан, ингээд би Батболд, Оргил, Болд нартай хамт М дээр явж очиход Батболд хөлийг нь барьж үзээд хугарчихсан байна гэж хэлж байсан, Батболд өөрөө бариач гээд ажил дээр хүний нуруу, бөөрийг барьдаг байсан. Мөн Баярбат бид нартай хамт байсан хугарчихсан байна гэж хэлж байсан. Ингээд болохоо байлаа гээд хадам дүү Г, үеэл дүү Равжир нар нь аваад эмнэлэг явсан. Явснаас нь хойш Батболд, Оргил, Болд нар хөл нь хугарчихсан байна гээд яриад сууцгааж байсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 248 хуудас/,

 

 -Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ЕГ0525/502 дугаартай шинжээчийн “...Урьд гаргасан №417 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Л.М-н биед эрүү ясны хоёрлосон хугарал, баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, Баруун талын завжны салстын шарх баруун чамархай, хацар, эрүү, эрүүний зүүн талд зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” /3 дугаар хавтаст хэргийн 8-11 хуудас/,

 

-Шинжээч И.Ганболорын “...тус гэмтлийг авсан хүн босож сууж, явах, алхах, гүйх үйлдэл хийх боломжгүй юм...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 35 хуудас/,

 

-Шүүгдэгч Л.Мгийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримт /3 дугаар хавтаст хэргийн 69-72 хуудас/,

 

-Шүүгдэгч Х.Г-ын шүүгдэгч, хохирогч Л.М, шүүгдэгч Д.А нартай чатаар харилцсан баримт /3 дугаар хавтаст хэргийн 73-77 хуудас/,

-Шүүгдэгч Ж.Гийн гар утсанд үзлэг хийсэн “...Утасны adjust date & time цэс рүү орж уг бичлэг хийсэн цаг хугацааг харахад 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 49 минут 06 секундэд хийгдсэн бичлэг байв. Үргэлжлүүлэн уг 3 минут 38 секундийн бичлэгт үзлэг хийхэд бичлэг эхлэх үед баруун гар талаас ногоон өнгийн хагас ханцуйтай цамцтай М, түүний хажууд хар өнгийн юүдэнтэй цахилгаантай цамцтай, хар өнгийн саравчтай малгайтай Ц, саарал болон хөх өнгийн цахилгаантай юүдэнтэй цамцтай Г, түүний хажууд буюу хамгийн зүүн гар талд хар өнгийн ханцуйтай цамцтай, саравчтай малгайтай Эгэх хүмүүс хөлөө хоорондоо уяж хүмүүс тойрон зогссон байснаар эхлэв. Хүмүүсийн нэрийг Гоос асууж бичив./ 42 дахь секундэд уяж дуусаад уг дөрвөн хүн алхаж эхлэх ба 47 дахь секундэд уг дөрвөн хүн урагш газар унаад 57 дахь секундэд эргэн босож алхаад 1 минут 35 секундэд хашаанд тулаад эргэж харан алхаад 2 минут 06 секундэд дөрвүүлээ газар унаад эргэн босож ундааны сав тойрч алхаж 2 тойроод 2 минут 45 секундэд дахин дөрвүүлээ газар унаад 3 минут 06 секундэд эргэн босож цааш алхаад 03 минут 35 секундэд барианд орж дахин дөрвүүлээ газар унаад бичлэг дуусав. Үзлэгээр өөр хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно.”гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас /,

 

 -Шүүгдэгч Л.Мгийн яллагдагчаар дахин өгсөн “..Би тухайн үед эмчилгээнд маш их зардал гаргасан. Тодорхой хувийг нь даатгалаас төлөөд үлдсэн хувийг нь надаас авч байна гэж эмнэлгээс тайлбарладаг байсан. Би одоогийн байдлаар яг хэдэн төгрөг нь даатгалаас гараад хэдэн төгрөг нь надаас гарсан талаар хэлж мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 73-77 хуудас /, -Гэрч Д.Баярбатын “...2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр манай ажлын мастер М, болон 1 дүгээр бригадын 20 орчим хүн зугаалгаар Төв аймгийн Заамар суманд нэг амралтын газарт очсон. Тэгээд тэндээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд хоносон. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр орой 16 цаг өнгөрч байх үед амралтын газрын караокены үүдэнд манай бригадын М нь А гэж хүн дээр очоод шууд ар дагз руу нь нэг удаа цохиод авах шиг болсон тэгтэл А гэж хүн шууд газар уначихсан. Тэнд болсон үйл явдал бүгд М-гээс болсон М тухайн маргааныг эхлүүлсэн. Тэгээд манай ажлынхан тал талаас ирээд салгасан...Одоо болохоор Батболд би тэгж М-г явж байгаад унасан гэж яриагүй гээд бас худлаа яриад байгаа...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас/,

 

-Шүүгдэгч Д.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 144 хуудас/, Шүүгдэгч Х.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 140 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 170 хуудас/, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/262 дугаартай шийтгэх тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 172-177 хуудас/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны “Х.Гнь 21 дүгээр хорооны 254 байрны 10 тоотод ам бүл 2 /хүү Г.Төгс-Эрдэнийн хамт оршин суудаг нь үнэн/ гэх тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 152 хуудас/, ”Ай Би Би Ай” ХХК-д дампын оператораар ажилладаг нь үнэн гэх тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 153 хуудас/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /2 дугаар хавтаст хэргийн 154 хуудас/, шүүгдэгч Ж.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 158 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 169 хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 162-163 хуудас/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

 

Шүүгдэгч Х.ГД.А нар нь нэг цаг хугацаанд үйлдлээрээ санаатай нэгдэн хохирогч Л.Мгийн бие махбодод халдсан нь аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэсэн гэж үзнэ.

 

          Шүүгдэгч Х.Гнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Атай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн ****үйл ажиллагаа явуулдаг ****гэх амралтын газарт 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед Л.Мгийн эрүү хэсэг руу өшиглөж эрүүл мэндэд “эрүү ясны хоёрлосон хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Г-тай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн ****үйл ажиллагаа явуулдаг ****гэх амралтын газарт 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед Л.Мгийн баруун хөл хэсэг рүү өшиглөж эрүүл мэндэд нь “баруун шилбэний шаант, тахилзуур ясны хугарал”  бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч Ж.Гнь ****үйл ажиллагаа явуулдаг ****гэх амралтын газарт 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед Х.Г-ыг "М-г зодсон гэх шалтгаанаар" баруун шанаа хэсэгт нь 1 удаа баруун гараараа цохисон, хэвлий, гэдэс хэсэг рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “6,7,8,9,10 хавирганы хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Д.А, Х.Гнарыг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ж.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

 

Мөн шүүгдэгч Ж.Г, Л.М нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хэргийн үйл баримтын талаар гэрчлэн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон тул шүүх яллах талын нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.

Харин Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Мг ****үйл ажиллагаа явуулдаг ****амралтын газарт 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 18-19 цагийн үед Д.Аыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр цохиж газарт унагааж эрүүл мэндэд нь Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 493 дугаартай “Д.Аын биед зүүн 9, 10-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан.” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч Л.М нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй байна.

Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.А мэдүүлэхдээ “ 2023 оны 7 дугаар сарын 6-ний өдөр байгууллагын ажилчидтайгаа Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт амралтад байж байгаад караокены үүдэнд шатан дээр тамхи татаад зогсож байтал толгойны араас хүн цохиод би урагшаа шатан дээрээс хайс даваад газарт унаж ухаан алдсан. Ингээд сэрээд намайг хэн цохисон бэ гэхэд Баярбаатар гэх залуу чамайг М цохичхоод явчихлаа гэж хэлсэн. Ингэж унаснаас болж миний хоёр хавирга хугарсан.” гэж /1-р хх-25 тал/ мэдүүлсэн боловч,

Н.Баярбаатар гэрчээр мэдүүлэхдээ “...Би Аад тэгж хэлээгүй. Би А, М хоёрыг зодолдоход хажууд нь байгаагүй. Намайг караокед байхад гадаа зодоон болоод байна гэж хүмүүс ярихаар гараад иртэл зодоон болоод дуусчихсан байсан. М-гийн хөл эвгүй болсон гээд эмнэлэг явчихсан байсан.” гэж /1-р хх-46 тал/ хохирогч Д.Аын мэдүүлгийг үгүйсгэж мэдүүлсэн байна.

 

Мөн гэрч Ц.Ц “Амарбат А хоёр тоглож ярьж байсан ярианаас болж Амарбат жаахан уурлаж босож ирээд Аын сууж байсан орон дээр очиж хажууд нь суугаад Аын энгэрээс хоёр гараараа барьж цамцны захаар боогоод тавихгүй болохоор нь би дундуур нь орж салгасан. А ухаан алдаад шалан дээр хэвтээд өгсөн. Би Аыг сэргээх гэж хацар луу нь зөөлөн алгадаж сэрээсэн.” гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч Д.А нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй байна.

        Хэрэгт гэрч А.Д” ...М Аыг караокены үүдэнд Аыг цохиж унагачхаад над дээр хүрээд ирэхээр нь би босоод очтол шууд заамдаад аваад Г энэ үед бариад авахаар нь би зууралдаад байж байтал А ирээд Гийг салгасан.” гэж мэдүүлдэг боловч Д.Аын “Мягмардоржид цохиулсны дараа ухаан алдсан” гэж мэдүүлсэн мэдүүлэгтэй зөрүүтэй, хохирогч Д.Аад гэмтэл учруулсан гэх цаг хугацаа зөрүүтэй /А.Д нь тухайн хэрэгт сэжигтнээр татагдаж мэдүүлэг өгч байсан, яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлсэн боловч прокурор 2024 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор мөрдөгчийн Дгаас 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр сэжигтний мэдүүлэг авсан ажиллагааг хүчингүй болгосон хх-102 тал/ байх тул гэрч А.Дгийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд шүүх үнэлээгүй болно.

 

        Иймд шүүгдэгч Л.М нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх дараах үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно...”, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх хэсэгт “...нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй...” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож,

Мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаарЭнэ зүйлийн 1.9-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана.” хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч А.Оюун нараас: “М-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулаагүй бөгөөд М нь зодоон болохоос өмнө тоглож байхдаа хөлөө гэмтээсэн.” гэж,

Шүүгдэгч Х.Гнь “М-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулахдаа бүлэглэж үйлдээгүй” гэж тус тус гэм буруутай үйлдэлдээ маргадаг боловч,

хэрэгт авагдсан Ж.Гийн гар утсанд үзлэг хийсэн бичлэгт: “ 16 цаг 49 минут 06 секундэд хийгдсэн бичлэг байх бөгөөд М, Ц, Г, Энар нь хөлөө холбон уяж гүйж байгаа  дүрслэл бүхий бичлэг 3 минут 38 секунд үргэлжилсэн бөгөөд дүрс бичлэгт Л.Мгийн хөл гэмтсэн үйл баримт авагдаагүй байна.” мөн гэрч Б.Бгийн “ М шовгор байшингийн голоор төв асрын зүгт алхаж яваа харагдсан тэгтэл өөдөөс Д очиж байгаа харагдсан, тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад би наанаас гараад явтал А М-гийн хажуугаас очоод баруун хөлөөрөө М-гийн баруун хөлийн шагай хэсэг рүү хажуу талаас нь өшиглөж байгаа харагдсан тэгтэл М газарт унаад өгсөн. Ингээд доошоо суугаад энэ үед нь Гирээд нүүрний урд талаас нь баруун шанаа руу нь  өшиглөсөн ингээд М хойшоо савж унаад ухаан алдсан.” гэж, гэрч О.Батболдын ”энэ үед нь Г очиж салгаж байгаа харагдсан, тэгтэл А М-гийн араас очоод цаашаа хараад зогсож байхад нь баруун хөлөөрөө М-гийн баруун хөлийн шилбэ хэсгээр хавсарч өшиглөх үед М газарт сөхрөөд уначихсан, энэ үед Гхажуу талаас нь ирээд баруун хөлөөрөө толгойн хажуу талаас нь өшиглөсөн тэгтэл М ухаан алдаад уначихсан. “ гэх мэдүүлэг, гэрч О.Батболд, Б.Б нарын мэдүүлэгтэй Ж.Г, хохирогч Л.М нарын мэдүүлэг тохирдог бөгөөд шүүх хуралд шинжээчээр оролцсон шинжээч О.Ганболорын “ хохирогч М-гийн биед учирсан шаант яс доод 3/1-ээр зөрсөн хугаралтай байсан өөрөөр хэлбэл шагайны дээд хэсэгт хугарсан. Тэгэхээр бүдэрч унахад үүсэхгүй. Идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй.” гэж тус тус мэдүүлсэн нь хохирогч Л.Мгийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нэг цаг хугацаанд үүссэн байх бөгөөд шүүгдэгч Д.А, Х.Гнар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хохирогч Л.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, уг хохирол гэмтлийг авсны дараа идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийх боломжгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх тул шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч А.Оюун, шүүгдэгч Х.Гнарын гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.ГД.А нарын гэм буруутай үйлдлийн улмаас Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 417 дугаар дүгнэлтээр хохирогч Л.Мгийн биед эрүү ясны хугарал, баруун талын шаант, тахилзуур ясны хугарал гэмтэл,

Шүүгдэгч Ж.Гийн гэм буруутай үйлдлийн улмаас Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 494 дугаартай дүгнэлтээр “...Х.Г-ын биед зүүн 6, 7, 8, 9, 10-р хавирганы хугарал бүхий гэмтэл тус тус учирч хохирогч Л.М эмчилгээ, ажилгүй байсан хугацааны цалин бусад зардалд нийт 28.808.500 төгрөгийн хохирол төлбөрийг /1 дүгээр хавтаст хэргийн 34 хуудас/,/2 дүгээр хавтаст хэргийн 39 хуудас/, /1 дүгээр хавтаст хэргийн 179-182 хуудас/, /2 дугаар хавтаст хэргийн 183-187 хуудас/, /3 дугаар хавтаст хэргийн 69-72 хуудас/, /2 дугаар хавтаст хэргийн 68 хуудас/, Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинээр гаргаж өгсөн 518,053 төгрөг зэргийг баримтын хамт нэхэмжилсэн байдаг.

Үүнээс өмгөөлөгч Д.Бурмаа нь шүүгдэгч Л.Мд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгч болон хохирогчийн өмгөөлөгчийн байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцдог тул “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн үйлдсэний улмаас хохирогч “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” үр дагаварт хүргэсэн гэх үндэслэлгүй тул өмгөөлөгчид төлсөн зардалд 2.000.000 төгрөгийг гэмт хэргийн хор уршигт тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгосон.

 

Өмгөөлөгч бол зөвхөн үйлчлүүлэгчтэй байгуулсан өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон хуулиар тодорхойлсон өмгөөлөгчийн эдэлж болох эрх үүргийн хүрээнд л оролцох хууль зүйн боломж, хязгаартай,

Харин үлдэх ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээний баримт, сэтгэл санааны хор уршиг нийт 26.808.500 төгрөгийг шүүгдэгч Х.ГД.А нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Х.Ганбатаас 13.404.250 төгрөг, Д.Ааас 13.404.250 төгрөгийг тус тус гаргуулж  хохирогч Л.Мд олгох,

  Мөн хохирогч Л.Мгийн сэтгэцэд учирсан хохирлыг шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 378 дугаартай “...Л.Мгийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 68-69 хуудас/-ээр тогтоож,

Шүүх  сэтгэцийн хор уршиг нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалд сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд учирсан нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон бөгөөд шүүх энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг дүгнэн шүүгдэгч Д.А, Х.Гнарын холбогдсон гэмт хэрэг гарсан үеийн хүчин төгөлдөр үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660.000*12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.920.000 төгрөгөөр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тус тус тогтоож, үүнийг мөн адил шүүгдэгч Х.ГД.А нараас хувь тэнцүүлэн тус бүр 3.960.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Мд олгож шийдвэрлэсэн болно.

   Шүүгдэгч Х.Гнь хохирогч Л.Мд хохирол төлбөр болох 495.000 төгрөгийг Л.Мгийн эзэмшлийн 5556384099 дугаартай данс руу шилжүүлсэн /2 дугаар хавтаст хэргийн 151 хуудас/ байх тул түүнээс гаргах 17.364.250 төгрөгөөс хасаж үлдэх 16.869.250 төгрөгийг гаргуулж, мөн Д.Ааас 17.364.250 төгрөгийг тус бүр гаргуулж хохирогч Л.Мд тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.М-гийн биед баруун талын шаант, тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.904.000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гарсныг шүүгдэгч  Д.Ааас 1.904.000 төгрөгийг, хохирогч Д.Мд эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсны улмаас 3.290.000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гарсныг шүүгдэгч Х.Ганбатаас 3.290.000 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

                                                                                                                                               

Шүүгдэгч Ж.Гнь хохирогч Х.Ганбатад хохирол төлбөр болох 450.000 төгрөгийг Х.Г-ын эзэмшлийн 5050165218 дугаартай данс руу шилжүүлсэн /2 дугаар хавтаст хэргийн 165 хуудас/ байна.

Харин хохирогч Х.Гнь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ” гэдэг бөгөөд түүний  сэтгэцэд учирсан хор уршгийг шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 379 дугаартай дүгнэлт “...Хишигдорж овогтой Ганбатын сэтгэцэд 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас нэгдүгээр зэрэглэлд хамаарна...” /1 дүгээр хавтаст хэргийн 78-79 хуудас/ гэж тогтоосон байна. 

 

Монгол Улсын дээд шүүхийн нийт Шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ний өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтад заасан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар гэмт хэргийн улмаас амь хохирогчийн мэдэрч буй өвдөлт, зовуурь шаналал, хувийн байдал зэргийг харгалзан Шүүх  сэтгэцийн хор уршиг нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалд сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд учирсан нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон бөгөөд шүүх энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг дүгнэн шүүгдэгч Ж.Гийн холбогдсон гэмт хэрэг гарсан үеийн хүчин төгөлдөр үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660.000*4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.293.400 төгрөгөөр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоож, шүүгдэгч Ж.Гоос нийт 3.293.400 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Ганбатад олгохоор тус тус шийдвэрлэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Б.Лувсанцэрэн: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул улсын яллагчийн зүгээс 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Харин шүүгдэгч Х.ГД.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул улсын яллагчийн зүгээс энэ зүйл ангид заасны дагуу шүүгдэгч Х.Ганбатад 3.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Д.Аад 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох торгуулийн ялын саналыг тус тус гаргаж байна. Яагаад шүүгдэгч нар оногдуулах ялын санал зөрүүтэй байгаа вэ гэхээр шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч нарт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Л.Мгийн өмгөөлөгч Д.Бурмаа: “Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлагын талаар саналаа хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Шүүгдэгч Д.Аын хувьд гэм буруу дээрээ мөрдөн байцаалтын шатнаас эхэлж маргаж ирсэн. Гэм буруугаа хүлээдэггүй. Ер нь бол хэрэг будлиантуулах, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулах, хэрэг удаашруулах арга хэрэглэж ирсэн хүн. Хохирогчоос уучлалт гуйхгүй, хохирол төлбөрийг бага хэмжээгээр ч төлөх санаа, сэтгэл байхгүй, одоог хүртэл ямар хохирол төлбөр хохирогчид төлөөгүй. Тэгэхээр энэ байдлыг шүүх харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Шүүгдэгч Х.Г-ын хувьд хохирогчид нэг удаа 495.000 төгрөг төлсөн. Түүнээс хойш хохирол төлбөр төлөөгүй. Тэгэхээр гэм буруугаа хүлээсэн, хохирлыг нөхөн төлсөн хүнд хөнгөрүүлэх ял шийтгэл оногдуулдаг болохоос биш гэм буруугаа хүлээгээгүй, хохирол төлбөр нөхөн төлөөгүй, хэрэгт хандаж байгаа хандлага нь өнөөдрийг хүртэл саад учруулж байсан байдлыг харгалзаж үзэж ял шийтгэл оногдуулах байх гэж үзэж байна” гэсэн саналыг,

Шүүгдэгч Ж.Гийн өмгөөлөгч Ж.МөнгөнзулМиний үйлчлүүлэгч Ж.Г нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Өөрийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл болоод гэм буруу дээр мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлээд огт маргаагүй. Тогтвортой үнэн зөв мэдүүлэг өгсөөр ирсэн. Энэ гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршгийг ойлгож, ухамсарласан. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Мөн хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүхээс гаргасан сэтгэл санаанд учирсан хохирлыг сая зөвлөлдөх үед 1 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн. Ж.Гтогтмол ажил хөдөлмөр эрхэлдэг, тогтсон цалин орлоготой. Энэ хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаа болон ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогддог. Мөн урьд ял шийтгэл эдэлж байгаагүй нь хэрэгт авагдсан ял шалгах хуудсаар тогтоогддог. Түүний зан байдлын хувьд төлөв даруу зантай, ажилч, хичээнгүй, эхнэрийн хамт ажил амьдралаа сайн сайхан болгохыг хичээл зүтгэдэг залуу хүн. Ж.Гтогтмол цалин, хөлстэй торгуулийн шийтгэлийг биелүүлэх бүрэн боломжтой нь тогтоогдож байна. Түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарлаж байгаа нөхцөл байдлуудыг шүүхээс харгалзан үзээсэй гэж хүсч байна. Иймд өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгч шүүгдэгч Ж.Гид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн саналыг,

 

Шүүгдэгч Д.А-ын өмгөөлөгч А.Оюун: “Шүүх хуралдаанд шинжээч субьектив байдлаар хандлаа гэж харж байна. Шинжээч эргэлзээтэй хариултуудыг өгсөн. Уг нь өөрийн мэдлэг мэргэжлийн хүрээнд шууд хариулах ёстой. Үүнийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй. Хөлийн тахилзуур яс гарын шууны савх яс хоёр дагалдах яс гэж явдаг. Хүүхдүүд сагсан бөмбөг тоглож байгаад маш их хугалдаг яс юм. Шинжээч эмч шинжээчийн дүгнэлт гаргачхаад гаргасан дүгнэлтээ хамгаалж чадахгүй иймэрхүү байдалтай байгаа нь үнэхээр учир дутагдалтай, маш хариуцлагагүй байна. Би Анагаах ухааны сургууль төгсөөд 10 гаруй жил эмчээр ажилласан. Миний цээжинд байгаа зүйл одоо ч мартагдахгүй байгаа. Шинжээчийн хувьд одоо ч ажиллаж байж цээжинд нь энэ зэргийн мэдлэг байхгүй байна гэдэг нь дэндүү харамсалтай байна. Улсын яллагч цаашид энэ хүнд шаардлага тавьж сануулах нь зүйтэй байна. Хоёрдугаарт Д.А, Х.Гнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхны буюу 2024 оны 11 дүгээр сард үйлдсэн 211/А гэсэн яллах дүгнэлтэд хамтарч оролцсон асуудал огт байхгүй гэж яллах дүгнэлт үйлдсэн. Шүүхээс нэмэлт ажиллагаа хийхээр буцаахад нэмж ажиллагаа хийх байтал ямар ч ажиллагаа хийгдээгүй байхад дараагийн яллах дүгнэлтдээ үйлдэж орж ирэхдээ бүлэглэсэн болгосон. Өмнөх шүүх хуралдаанд бүлэглээгүй гэж байхад Ж.Мөнгөнзул өмгөөлөгч бүлэглэсэн гэж  үзэх үндэслэлтэй байна гэж тайлбар гаргахад улсын яллагч бүлэглээгүй гэж тайлбарлаж байсан ч өнөөдрийн шүүх хуралдаанд бүлэглэсэн гэж үйлдэж оруулж ирсэн. Прокурорын итгэл үнэмшил ийм хурдан өөрчлөгдөж байгаад эргэлзэж байна. Хамтран оролцсон асуудал нэг гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш этгээд оролцсон байх ба үйлдэл нэгдсэн шинжтэй байхыг хамтарсан гэмт үйл ажиллагаа гэж эрүүгийн эрх зүйн онолоор үздэг. Гэтэл Х.Гөнөөдөр шүүхийн хэлэлцүүлгийн явцад Л.Мг Д.А цохиж байхыг хараагүй гэж мэдүүлсэн. Гэтэл бие биеийнхээ ямар үйлдэл хийж байгааг мэдэхгүйгээр үйлдлээрээ нэгдсэн гэж зүйлчилж байгаа нь учир дутагдалтай байна. Шинжээч эмч шүүхийн хэлэлцүүлэгт Х.Г Д.А нарын үйлдэл тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоогдсон гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл гэмт үйлдлээ хэрэгжүүлэхийг мэдээгүй байхад хамтран оролцсон гэж үзэх нь учир дутагдалтай байна. Д.А-ын эрх зүйн байдал энд оролцсон хүмүүсээс дордож үлдэж байна. Д.А нь өнгөрсөн хугацаанд хохиролтой холбоотой зардлыг баримтаар гаргаж нэхэмжлээгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд хүртэл Завхан аймгийн Нөмрөг сумаас ирж хуралд орж байна. Өнөөдөр өөрийн хайхрамжгүй байдлаасаа болж ийм байдалд орж байгаа нь өөрийнх нь буруу. Прокурорын яллах дүгнэлтийн хохирлын тооцоо хөдөлшгүйгээр бүрэн тогтоогдох ёстой. Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад 5.149.000 эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэж дурдсан байгаа ч өнөөдөр бодит байдал дээр маргаантай байна. Эдгээр нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэхийг хүсэж байна” гэсэн саналыг,

 

Шүүгдэгч Х.Г-ын өмгөөлөгч Н.Энхбаяр:Х.Г-ын хувьд өрх толгойлсон эцэг, хүү н.Т хамт амьдардаг. Хүү өвчний улмаас тодорхой хэмжээний эмчилгээ хийлгээд байнгын асаргаа шаардлагатай нөхцөл байдал байдаг. Анхнаасаа эрүү хэсэгт өшиглөсөн гэдэгт маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг ирсэн. Хохирлын хувьд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоход төлж таарах байх. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчид оногдуулах ялыг 3.200.000 төгрөг гэж санал гаргасан. Тус гэмт хэрэгт оногдуулах ял 2.700.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаас эхэлдэг. Хохирогчид эмчилгээний хохирол төлбөрт 450.000 төгрөг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.

Шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлж барагдуулсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.А, Ж.Г, Х.Г нар нь анх удаа хөнгөн гэмт хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, Ж.Гнь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Д.А, Ж.Г, Х.Гнарыг шүүх гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсон тул шүүгдэгч Х.Ганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3.200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Д.Аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт  зааснаар 3.500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Ж.Г-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

 

Шүүгдэгч Д.А, Ж.Г, Х.Гнарт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулав.

                                                                                                                                                 Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2334003910217 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг “CD”-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж,

иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х.Г Д.А, Ж.Гнар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Х.Г нь хохирогч Л.М-д 495.000 /дөрвөн зуун ерэн таван мянга/ төгрөг, шүүгдэгч Ж.Г нь хохирогч Х.Г-д 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг төлснийг, шүүгдэгч нараас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх хэсэгт “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Х.Г, Д.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж” “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ж.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-ыг 3.200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ыг 3.500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ийг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г Д.А, Ж.Г нарт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Х.ГД.А, Ж.Г нарт тус тус  сануулсугай.

 

5. Шүүгдэгч Х.Г Д.А, Ж.Г нарт тус тус оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Л.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.М д холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,509  дүгээр зүйлийн 509.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дах хэсэгт зааснаар хохирогч нарын сэтгэцэд учирсан хохиролд шүүгдэгч Ж.Гоос 3.293.400 /гурван сая хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.Г-д,

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэцэд учирсан хор уршгийн зардал 16.869.250 /арван зургаан сая найман зуун далан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг шүүгдэгч Х.Ганбатаас,

17.364.250 /арван долоон сая гурван зуун жаран таван мянга хоёр зуун тавь/ төгрөгийг Д.А-аас тус тус гаргуулж хохирогч Л.Мд олгосугай.

 

9.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ааас 1.904.000 /нэг сая есөн зуун дөрвөн мянга/ төгрөг, шүүгдэгч Х.Г-с 3.290.000 /гурван сая хоёр зуун ерэн мянга/ төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулсугай

 

 10. Эрүүгийн 2334003910217 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг “CD”-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж,

иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х.Г Д.А, Ж.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Х.Г нь хохирогч Л.Мд 495.000 /дөрвөн зуун ерэн таван мянга/ төгрөг, шүүгдэгч Ж.Г нь хохирогч Х.Г-д 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг төлснийг, шүүгдэгч нараас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г Д.А, Ж.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

12. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол хуульд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Ануужинд даалгасугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

         14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.ГД.А, Ж.Г, Л.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ