| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0388/З |
| Дугаар | 128/ШШ2023/0439 |
| Огноо | 2023-05-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2023/0439
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би, ******* Н.А*******ээс “*******” ТӨҮГ-ын ******* улсын байцаагч Ш.Ч*******д холбогдуулан гаргасан “улсын байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 0664922 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч “*******” ТӨҮГ-ын ******* улсын байцаагч Ш.Ч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* Н.А*******ийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 31 дугаартай дүгнэлттэй танилцаад, хүлээн зөвшөөрч байна. Шийтгэлийн хуудаст холбогдох засвар өөрчлөлтийг оруулсан болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* Н.А*******ээс 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд хандан “улсын байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 0664922 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай 31 дүгээр дүгнэлтийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч “*******” ТӨҮГ-ын ******* улсын байцаагч Ш.Ч*******аас “2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 0664922 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай прокурорын 31 тоот дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” гэж заасан болохыг тайлбарласан.
Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй хуульд харшлаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, ******* Н.А*******ийн дүгнэлттэй, “*******” ТӨҮГ-ын ******* улсын байцаагч Ш.Ч*******д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг үндэслэн ******* Н.А*******ээс гаргасан ““2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 0664922 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” шаардлага бүхий дүгнэлтийг “*******” ТӨҮГ-ын ******* улсын байцаагч Ш.Ч******* хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар дүгнэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН