МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч А.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дүгээр баг, 12-123 тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ******* дүгээр баг, 27-02 тоотод оршин суух ******* овогт Төрболд /РД:ЙС90072*******17/-од холбогдох,
Гэм хорын хохирол 2,973,670 төгрөг гаргуулах, авах ёстой байсан цалин, авч байгаа тэтгэмжийн зөрүүгээр 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сар бүр тэжээн тэтгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг, иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сүхбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь миний биед хөнгөн гэмтэл санаатай учруулж, оны 6 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 83 дугаар шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн.
Ингээд ын учруулсан гэм хорын улмаас миний бие өөрийн хийж байсан ажлаа хийж гүйцэтгэж чадахгүйд хүрч, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар 60 хувийн алдалттай болж, ажил хөдөлмөр хийх ямар ч боломжгүйд хүрсэн учраас оны 5 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэлх авах ёстой байсан цалингийн зөрүү 2,973,670 төгрөгийг гаргуулж, хөдөлмөрийн чадвар алдалттай байх хугацаа буюу 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх авах ёстой цалин хөлснөөс хасч тооцсон тэтгэмжийн зөрүүгээр сар бүр тэжээн тэтгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн агуулга бол Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин, олох байсан орлогыг оос нэхэмжилж байгаа. Харин олох байсан орлогын хэмжээг тодорхойлохдоо авах байсан цалин, одоо авч байгаа тэтгэмжийн зөрүүгээр тооцно гэсэн хуулийн зохицуулалтын дагуу оны 5 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэлх нийт зөрүү болох 2,973,670 төгрөгийг нэхэмжилж байна.
Хариуцагчийн хариу тайлбартай танилцахад нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлөхгүй гэсэн байсан. Гэтэл ямар шалтгаанаар төлөхгүй гэж байгаа тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй. Гэм хорын хувьд шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон үйл баримт байгаа. Өөрөөр хэлбэл оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 83 тоот шийтгэх тогтоолоор Ц.*******ын биед гэм хор учруулсан гэдэг нь тогтоогдсон. Мөн энэ хугацаанд Ц.******* хөдөлмөрийн чадвараа алдсан гэдэг нь эмнэлгийн шийдвэрээр тогтоогдсон. Нийгмийн халамжийн тэтгэмж авах нөхцөл үүссэн байна гэж үзээд одоо болтол тэтгэмжээ аваад явж байна.
2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 650 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт нь гэм буруугийн хохирлын тухай маргадаггүй. Тийм учраас Ц.*******ын ямар нэгэн буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Ц.******* нь оны 5 дугаар сар хүртэл ажлаа хийгээд эрүүл саруул явж байсан. Гэтэл ын буруугаас болж Ц.******* нь хохироод байгаа.
Иймд авах ёстой байсан цалингаас одоо авч байгаа тэтгэмжийг хасаад зөрүү нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.*******т хөнгөн гэмтэл учруулсан гэдэг нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон. Миний бие өмнө нь гэм хорын хохирлын ямар ч баримтгүй байхад нь 3,*******00,000 төгрөг төлсөн. Мөн Иргэний шүүхийн шийдвэрийн дагуу 1,197,100 төгрөгийг боломж бололцоогоороо төлсөн.
Харин түүний одоо олох ёстой байсан цалин хөлс нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хөнгөн гэмтэлд хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг заасан. Одоо энэ хүн эрүүл саруул болсон. Мөн тухайн гэмт хэрэг гарахад Ц.*******ын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Авах ёстой байсан цалин 300,000 төгрөг гэж байгаа боловч тухайн ажиллаж байсан байгууллагаас сард хэдэн төгрөгийн цалинтай эсэх талаарх баримт байхгүй.
Миний зүгээс Ц.*******ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Нөгөө талаарс Ц.******* гэмтлийн зэргийн шинжээрээ эдгэрсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Миний хувьд одоо нэхэмжилж байгаа 2,973,670 төгрөгийг төлөх ямар ч боломжгүй байна. Учир нь цалингийн зээл өндөр болсон. Мөн аавын бие муу, байнгын асаргаанд байдаг. Хэрэг гарах үед миний ээж өвчтэй байж байгаад би тухайн үед анхаарлаа хандуулж чадаагүй. Дээр нь утсаар байнга дарамталдаг гэв.
Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.******* нь оос гэм хорын хохиролд 2,973,670 төгрөг гаргуулах, авах ёстой байсан цалин, авч байгаа тэтгэмжийн зөрүүгээр 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сар бүр тэжээн тэтгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
нь ямар ч баримтгүйгээр гэм хорын хохирол гэж 3,*******00,000 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу 1,197,100 төгрөг тус тус төлсөн бөгөөд хөнгөн гэмтэлд хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг заасан тул одоо Ц.******* эрүүл болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Ц.******* нь олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллан, сарын 300,000 төгрөгийн цалин авч байсан боловч зодуулж, хөнгөн гэмтэл авсны улмаас оны 5 дугаар сараас ажил, хөдөлмөр хийх боломжгүй болж, эрүүл мэндийн шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болон, оны 6 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар, 12 сараар, мөн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар, 12 сараар тус тус тогтоолгосон учраас оны 5 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл авах ёстой байсан цалингаас авч байгаа тэтгэмжийг хасаад зөрүү 2,973,670 төгрөгийг оос гаргуулах, мөн авах ёстой байсан цалин, авч байгаа тэтгэмжийн зөрүүгээр 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сар бүр тэжээн тэтгэхийг даалгуулна гэжээ.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого . . . хохирогчид төлөх үүрэгтэй., 228 дугаар зүйлийн 228.3 дахь хэсэгт Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан . . . бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй. гэж тус тус заасан хэдийч Ц.*******ын нэхэмжлэлийн үндэслэл нь дараах байдлаар нотлогдохгүй байна. Үүнд:
1. оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 1*******-ний өдөрт шилжих шөнө 01 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт нь Ц.*******ыг зодож, хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 22-2******* дүгээр тал/-аар, Ц.******* нь олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллан, сарын 300,000 төгрөгийн цалин авч байсан болох нь №1091250 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Олон нийтийн цагдаагийн ажилтан томилох тухай Б/11 тоот тушаалын хуулбар, Олон нийтийн цагдаагийн ажилтны Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9, 65-68 дугаар тал/-аар, оны 6 дугаар сард 51,330 төгрөг, оны 7 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэл сар бүр 1*******0,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 9 дүгээр сар хүртэл сар бүр 155,000 төгрөгийн тэтгэмж авсан болох нь тэтгэмжийн дэвтрийн хуулбар, Төрийн банк депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 05-08 дугаар тал/-аар тус тус тогтоогдож байна.
Харин Ц.*******ын нэхэмжлэлийн үндэслэл болсон зодуулж, хөнгөн гэмтэл авсны улмаас оны 5 дугаар сараас ажил, хөдөлмөр хийх боломжгүй болж, эрүүл мэндийн шалтгаанаар Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэх Хөдөлмөрийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.2-т ажилтан . . . эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж заасан нөхцөл тогтоогдохгүй байна.
Учир нь ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон тушаалын хуулбарыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй, хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт ямар шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон талаар тэмдэглэгээ хийгдээгүй байх тул зодуулж, хөнгөн гэмтэл авсны улмаас эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэх нэхэмжлэлийн үндэслэл нотлогдохгүй байна. Нөгөө талаар Ц.******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
2. Мөн цаг хугацааны хувьд эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсны дараа эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хөдөлмөрийн гэрээ оны 5 дугаар сард дуусгавар болсон гэх боловч сарын дараа буюу оны 6 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэр гарсан байх тул тус комиссын шийдвэрийг Ц.*******ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болсон гэж үзэх боломжгүй юм.
3. Нөгөө талаар Ц.*******т хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэдэг нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолын[1] хуулбараар тогтоогдсон. Харин Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтлийг хөнгөн зэрэг гэж тооцохоор заасан.
Дээрх журмын дагуу нь оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 1*******-ний өдөрт шилжих шөнө Ц.*******ыг зодож, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж тооцоход түүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу оны 3 дугаар сарын 1*******-ний өдөр хүртэл түр хугацаагаар сарниулсан гэж үзэхээр байна. Мөн Ц.******* нь оны 02 дугаар сарын 02 дугаар сарын 13-ны өдрөөс 1*******-ний өдөрт шилжих шөнө зодуулсны улмаас хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаа хийх боломжгүй болсон гэх боловч оны 02, 03, 0******* дүгээр сард ажлаа хийж, цалин авч байсан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 21 дүгээр тал/-аар тогтоогдож байна.
Иймд дээрх үндэслэлээр холбогдох гэм хорын хохирол 2,973,670 төгрөг гаргуулах, авах ёстой байсан цалин, авч байгаа тэтгэмжийн зөрүүгээр 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сар бүр тэжээн тэтгэхийг даалгах тухай Ц.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан холбогдох гэм хорын хохирол 2,973,670 төгрөг гаргуулах, авах ёстой байсан цалин, авч байгаа тэтгэмжийн зөрүүгээр 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сар бүр тэжээн тэтгэхийг даалгах тухай Ц.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА