Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 145/ШШ2020/00711

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар баг, 232 дугаар байрны 01-01 тоотод байрлах ******* Төгрөг ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар баг, *******-ийн 01 давхарт байрлах *******-Өргөө ХХК-д холбогдох,

Зээлийн төлбөр 19,710,827.4 *******, нотариатын үйлчилгээний хөлс 21,000 *******, нийт 19,731,827.4 ******* гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ******* Төгрөг ББСБ ХХК-ийн Гүйцэтгэх ******* , хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* Төгрөг ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Гүйцэтгэх ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* Төгрөг ББСБ ХХК-иас *******-Өргөө ХХК 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр №17/597 тоот зээлийн гэрээ байгуулан 9,800,000 *******ийг сарын 4,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, ******* сумын 5 дугаар багийн шинэ төвд байрлах 3,000 м.кв №000308315 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалан зээлж авсан.

Гэтэл *******-Өргөө ХХК зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчиж, гэрээний хугацаа дууссан хэдий ч №17/597 тоот зээлийн гэрээгээр авсан нийт 9,800,000 *******ийг үндсэн зээлээс огт төлөлт хийгээгүй одоог хүрч байна.

Иймд *******-Өргөө ХХК-иас зээлийн үндсэн төлбөр 9,800,000 *******, төлөөгүй сарын хүү 9,907,950.68 *******, алданги буюу торгуулийн хүү 2,876.71 *******, нотариатын зардал 21,000 *******, нийт 19,731,827.4 *******ийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч *******-Өргөө ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ******* Төгрөг ББСБ ХХК-иас 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 9,800,000 төгөргийг 6 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлж авсан. Бизнесийн үйл ажиллагаа алдагдалтай ажиллаж авсан зээлээ хугацаандаа төлж чадахгүй хугацаа алдсан.

Манай компани ******* Төгрөг ББСБ ХХК-тай байгуулсан гэрээний дагуу зээлж авсан 9,800,000 *******ийг гэрээгээр тогтоосон 6 сарын хугацаанд ногдох хүү 2,646,000 *******ийн хамт нийт 12,446,000 ******* төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Илүү нэхэмжилсэн 7,285,000 *******ийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь зээлсэн 9,800,000 *******өөс 2,500,000 *******ийг төлсөн учраас нийт 7,300,000 *******ийг төлөх хүсэлттэй байна. Зээлийн үндсэн хугацаа болох 6 сарын хугацааны 2,646,000 *******ийг төлөхийг зөвшөөрч байна. Нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэтэрсэн хугацааны зээлийн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотариатын зардал төлөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх зохигчийн шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

******* Төгрөг ББСБ ХХК нь *******-Өргөө ХХК холбогдуулан үндсэн зээл 9,800,000 *******, төлөөгүй сарын хүү 9,907,950.68 *******, алданги буюу торгуулийн хүү 2,876.71 *******, нотариатын зардал 21,000 *******, нийт 19,731,827.4 ******* гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

*******-Өргөө ХХК нь ******* Төгрөг ББСБ ХХК-ийн нэхэмжлэлээс үндсэн зээл 9,800,000 *******, хүү 2,646,000 *******, нийт 12,446,000 ******* төлнө. Үлдсэн 7,285,000 *******ийг төлөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

******* Төгрөг ББСБ ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /хх-ийн 6 дугаар тал/-тэй, *******-Өргөө ХХК-ийн ******* ******* /хх-ийн 11 дүгээр тал/ байх бөгөөд зохигч 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 9,800,000 *******ийг 30 хоногт 4,5 хувийн хүүтэй, 06 сарын хугацаатай байхаар тохиролцон Зээлийн гэрээ бичгээр байгуулжээ. /хх-ийн 11, 12 дугаар тал/ Тус гэрээнд *******-Өргөө ХХК тамга дараагүй байх боловч ******* ******* гарын үсэг зурсан нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт нийцэж байна.

Мөн дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн, хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар ******* Төгрөг ББСБ ХХК нь 9,800,000 *******ийг тодорхой хугацаатайгаар *******-Өргөө ХХК-д шилжүүлэх, *******-Өргөө ХХК нь гэрээнд заасан хугацаанд 9,800,000 *******ийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Үүний дагуу ******* Төгрөг ББСБ ХХК 9,800,000 *******ийг 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр *******-Өргөө ХХК-д өгсөн болох нь *******-Өргөө ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-ийн 35 дугаар тал/-аар тогтоогдож байна. Хэрэгт 9,800,000 ******* хүлээлгэн өгсөн тухай бэлэн мөнгөний зарлагын баримт /хх-ийн 39 дүгээр тал/ хавсаргасан байх боловч тус баримт дээр ******* Төгрөг ББСБ ХХК хуулбар үнэн дарсан байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав. Нөгөө талаас *******-Өргөө ХХК 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 500,000 ******* төлж, гэрээний хугацаанд өөр төлбөр төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 ******* төлж, ******* Төгрөг ББСБ ХХК-иас авсан зээлийг хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байна.

1. ******* Төгрөг ББСБ ХХК нь *******-Өргөө ХХК-иас үндсэн зээл 9,800,000 ******* гаргуулах нэхэмжлэл гаргасан бол хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаа *******-Өргөө ХХК-ийн төлсөн 2,500,000 *******ийг 9,800,000 *******ийн үндсэн зээлээс хасаад 7,300,000 ******* төлнө гэжээ.

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.1 дэх хэсэгт заасан хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болж, талууд гэрээний хугацааг сунгаагүй байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ. гэж зааснаар гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш буюу 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 2,000,000 *******ийг 9,800,000 *******ийн үндсэн зээлээс хасаж, үндсэн зээлийн үлдэгдлийг 7,800,000 ******* гэж тооцов.

Харин гэрээний хугацаанд буюу 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 500,000 *******ийг зээлийн гэрээний дагуу зээлийн хүүгээс хасахаар байна.

2. ******* Төгрөг ББСБ ХХК нь *******-Өргөө ХХК-иас зээлийн үндсэн хүү болон хэтэрсэн хугацааны хүү нийт 11,105,950.68 *******өөс 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 500,000 *******, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 698,000 *******ийг хасаад 9,907,950.68 ******* гаргуулах нэхэмжлэл гаргасан бол *******-Өргөө ХХК 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх үндсэн хүү 2,646,000 ******* төлнө гэжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт . . .  гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй. гээд зээлийн гэрээний 1.2 дахь хэсэгт зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүг 30 хоногт 4,5 хувиар төлөхөөр тохиролцсон, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. гэсэн тул *******-Өргөө ХХК зээлийн хүү болон хэтэрсэн хугацааны хүү төлөхөөр байна.

Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаа ******* Төгрөг ББСБ ХХК зээлийн гэрээний 3.2.6-д зааснаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаагүй. Мөн зээлийн гэрээний 4.2 дахь хэсэгт гэрээ цуцлах талаар заалт байхад гэрээг цуцлаагүй. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний 4.2.1-д зээлдэгч зээлийг гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашигласан. 4.2.2-т зээлдэгч энэхүү гэрээний заалтыг ноцтой зөрчсөн. Гэрээний заалтыг ноцтой зөрчсөн гэдэгт зээлдэгч зээлийн төлбөрийн хуваарийг хоёр буюу түүнээс дээш удаа дараалан зөрчсөн, эсвэл зээлийг төлбөрийн хуваарь ёсоор хугацаанд нь төлөөгүй нийт хугацаа хэтэрсэн хоногийн тоо 30 буюу түүнээс дээш гарсан, түүнчлэн Зээлдүүлэгчийн эрх ашгийг ноцтой хохироосон бусад нөхцөл байдлыг ойлгоно. гэж заасан байхад гэрээг цуцлаагүй гэрээний хугацаа дууссанаас хойш нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй байх тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэн Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар ******* Төгрөг ББСБ ХХК хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэжээ.

Зээлийн гэрээний дагуу мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд зээлдүүлэгч нь зээлээ гэрээнд заасан хугацаанд зээлдэгчид шилжүүлсэн байхыг шаарддаг. Харин зээлээ гэрээнд заасан хугацаанд зээлдэгчид шилжүүлээгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлдүүлэгчийг Иргэний хуулийн 223.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтрүүлсэн гэж үздэг. Өөрөөр хэлбэл 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлэх зээлийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн бол зээлдүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэн Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар 01 сарын хүү авах эрхээ алддаг. Түүнээс зээлээ хугацаандаа авсан боловч зээлийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн зээлдэгчийн үйлдэлд зээлдүүлэгчийг Зээлийн гэрээний 3.2.6, 4.2-т зааснаар гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаагүйгээс зээлдэгч зээлийн төлбөр төлөх үүргээ зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна.

Зээлийн үндсэн хүү: Зээлийн гэрээний 1.2-т зааснаар нэг сарын хүүг 4,5 хувиар тооцоход нийт зургаан сарын хүү 2,646,000 ******* /441,000*6=2,646,000/, үүнээс зээлийн гэрээний хугацаанд буюу 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 500,000 *******ийг хасаад үндсэн хүүгийн үлдэгдэл 2,146,000 ******* байна.

Хэтэрсэн хугацааны хүү: Гэрээний хугацаа дууссаны дараа 2010 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 698,000 ******* төлсөн тул 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 9,800,000 *******өөс хэтэрсэн хугацааны хүүг 01 жил, 02 сар /441,000*14=6,174,000/, 22 хоног /14,700*23=338,100/-оор тооцоход 6,512,100 ******* /6,174,000+338,100=6,512,100/, нэхэмжлэгч 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөр тооцоо гарган шүүхэд нэхэмжлэл гаргасан тул 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 7,800,000 *******өөс хэтэрсэн хугацааны хүүг 4 сар /351,000*4=1,404,000/, 11 хоног /11,700*11=128,700/-оор тооцоход 1,532,700 *******, нийт 8,044,800 ******* /6,512,100+1,532,700=8,044,800/ байна.

Ингээд үндсэн хүү болон хэтэрсэн хугацааны хүүг нийт 10,190,800 ******* /2,146,000+8,044,800=10,190,800/ гэж тооцов.

3. ******* Төгрөг ББСБ ХХК нь *******-Өргөө ХХК-иас нэмэгдүүлсэн хүү нийт 1,304,876.71 *******өөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 1,302,000 *******ийг хасаад 2,876.71 ******* гаргуулна гэжээ.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. . ., мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол . . . гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан.

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.4-ийн Б-д зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлд оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр талууд тохиролцсон байна.

Үүний дагуу ******* Төгрөг ББСБ ХХК нэмэгдүүлсэн хүү нийт 1,304,876.71 ******* тооцсон нь Иргэний хууль болон зохигчийн байгуулсан зээлийн гэрээний дээрх заалтуудад нийцэж байна.

Харин тооцооллын хувьд ******* Төгрөг ББСБ ХХК 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр *******-Өргөө ХХК-ийн төлсөн 1,302,000 *******ийг нийт нэмэгдүүлсэн хүүнээс хасаж, үлдэгдлийг 2,876.71 ******* гэж тооцон нэхэмжилсэн боловч шүүх энэ төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцсон тул 2,876.71 ******* дээр 1,302,000 *******ийг нэмж нэмэгдүүлсэн хүү нийт 1,304,876.71 ******* гэж тооцов.

4. ******* Төгрөг ББСБ ХХК нотариатын үйлчилгээний хөлсөнд 21,000 ******* төлсөн болох нь нотариатын үйлчилгээний хөлс, зардал төлсөн баримт /хх-ийн 3 дугаар тал/-аар нотлогдож байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нотариатын үйлчилгээний хөлс 21,000 ******* *******-Өргөө ХХК-иас гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 7,800,000 *******, зээлийн хүү болон хэтэрсэн хугацаа хүү 10,190,800 *******, нэмэгдүүлсэн хүү 1,304,876.71 *******, нотариатын үйлчилгээний хөлс 21,000 *******, нийт 19,316,676.71 *******ийг *******-Өргөө ХХК-иас гаргуулан ******* Төгрөг ББСБ ХХК-д олгож, 415,150.69 *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Зохигч Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар Барьцааны гэрээ бичгээр байгуулсан /хх-ийн 14, 15 дугаар тал/ байх боловч үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******-Өргөө ХХК-иас зээлийн төлбөр 19,295,676.71 *******, нотариатын үйлчилгээний хөлс 21,000 *******, нийт 19,316,676.71 ******* гаргуулан ******* Төгрөг ББСБ ХХК-д олгож, 415,150.69 *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ******* Төгрөг ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,609 *******ийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, *******-Өргөө ХХК-иас 254,533 ******* гаргуулж, ******* Төгрөг ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ