| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2021/03956/И |
| Дугаар | 102/ШШ2022/04029 |
| Огноо | 2022-11-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2022/04029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо тоот хаягт оршин суух С Т/гадаад пасспортны дугаар: /
Хариуцагч: Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй Б овогт Э Ө /РД: /
Хариуцагч: Баянгол дүүрэг 15 дугаар хороо *тоотод оршин суух З овогт Д З/РД: /
Хариуцагч: Баянгол дүүрэг 15 дугаар хороо *тоотод оршин суух П овогт З А /РД: /
Хариуцагч: Баянгол дүүрэг 15 дугаар хороо *тоотод оршин суух З овогт З Б /РД: /
Хариуцагч: Баянгол дүүрэг 15 дугаар хороо *тоотод оршин суух П овогт М А /РД: /
Хариуцагч: Баянгол дүүрэг 15 дугаар хороо *тоотод оршин суух З овогт З О/РД: /
73,173,110.32 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Б, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч М.А, Л.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С Тнь хариуцагч Э.Ө, Д.З, З.А, З.Б, М.А, З.Онарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 73,173,110.32 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1. Э.Ө, Д.З, З.А, З.Б, М.А, З.О нар нь 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ20/315 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 70,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаатай зээлсэн. Тухайн гэрээг төлөөлөгч Р.Боор дамжуулан байгуулсан ба гэрээний үүргээ биелүүлсэн.
1.2. Дээрх гэрээний үүрэгт хариуцагч нар нь 34,531,000 төгрөг төлсөн ба гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зээлийн үндсэн төлбөр 49,602,796.20 төгрөг, хүү 23,570,314.12 төгрөг нийт 73,173,110.32 төгрөг төлөх үүрэгтэй байна.
1.3. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Д.З, З.А, З.Б, М.А, З.Онарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар хуульд заасан шаардлагыг хангасан барьцааны гэрээ байгуулсан. Иймд уг хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна гэжээ.
2. Хариуцагч Э.Ө нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
2.1. Зээлийн гэрээний үүрэгт 34,531,000 төгрөг төлөгдсөн байхад зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 49,602,796.20 төгрөг болон зээлийн хүүгийн тооцооллыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Иймд зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлийг 35,469,000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрнө гэжээ.
3. Хариуцагч Д.З, З.А, З.Б, М.А, З.О нар дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна. Үүнд:
3.1. Хариуцагч Э.Ө нь 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээгээр зээл авахдаа гаалиас авах машины төлбөрийг төлнө, машинаа нэг сарын хугацаанд зараад буцаагаад өгнө, иймд мөнгө зээлэхэд туслаач гэсний дагуу гэрээнд гарын үсэг зурсан, тухайн үед хэдэн төгрөг зээлж байгаагаа хэлээгүй, манай хүргэн байсан учраас итгэсэн. Иймд 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнд М.А нарын 5 хариуцагч гарын үсэг зурсан, тухайн гэрээгээр мөнгө хүлээж аваагүй, зээлийг огт ашиглаагүй.
3.2. 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Япон улсын иргэн С Тгаас Монгол Улсын иргэн Р.Бод зээлийн болон барьцааны гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэлийг Нотариатын үйлдэл хийх зааврын 2.7, 2.8-д заасан журмын дагуу гэрчлээгүй бөгөөд уг шаардлагыг хангаагүй бол тухайн үйлдлийг хүчингүйд тооцно. Мөн дээрх эрх олгосон итгэмжлэл /нотариатад хадгалагдаж буй эх хувь итгэмжлэл/-ээр тухайн эрхийг Р.Б-д олгоогүй, Х.Тт олгосон байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр С Тгаас Р.Бод олгосон итгэмжлэл нь хүчингүй итгэмжлэл байна. Иймд 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна.
3.3. Зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс шилжүүлээгүй бөгөөд “В э т ф” ГХОХХК-иас хариуцагч Э.Өын дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Зээлийн эх үүсвэрийг зээлдүүлэгчээс шилжүүлэх болохыг хуульд заасан байхад гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн данснаас шилжүүлсэн байна. Иймд зээлийн гэрээг “В э т ф” ХХК-тай байгуулаагүй тул зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч С Тнь мөнгийг шилжүүлсэн “В э т ф” ХХК-ийн өмнөөс нэхэмжлэл гаргаж байгаа эсэх нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй.
3.4. Хариуцагч Э.Өын дансанд 69,300,000 төгрөг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон тул зээлийн гэрээгээр шилжүүлэх мөнгөн хөрөнгийг бүрэн шилжүүлээгүй, шилжүүлээгүй хэсэгт хүү тооцогдох үндэслэлгүй.
3.5. “В э т ф” ХХК-ийг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд мөн эсэх, ийм үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэхийг санхүүгийн зохицуулах хорооноос лавлагаа авахыг хүссэн боловч шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хуульд барьцаалан зээлдүүлэх газрыг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхгүй болохыг заасан, гэтэл зээлийн мөнгийг хуулийн этгээдээс шилжүүлсэн атлаа зээлийн гэрээг иргэнээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан нь хууль бус байна. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
4. Нэхэмжлэгчээс 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ20/315 дугаартай зээлийн гэрээ, БГ20/315 дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр С Тгаас Р.Бод олгосон итгэмжлэл, эргэн төлөлт биелэлтийн хүснэгт, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /I-ХХ-9-17, дугаар тал/
5. Хариуцагчаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/512 дугаартай шийтгэх тогтоол, Голомт банкны дансны хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/02474 дугаартай шийдвэр, нотлох баримтаар гаргаж өгсөн. /I-ХХ-ийн 72-75, 84-93, II-ХХ-ийн 42-43 дугаар тал/
6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: Баянгол дүүрэг 15 дугаар хороо *тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205006267 дугаарт бүртгэлтэй 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц барьцааны эрхэд бүртгэлтэй эсэх талаар лавлагаа /I-ХХ-ийн 171 дугаар тал/
7. Хариуцагчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ30/315 дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлттэй холбоотой баримтууд, “В э т ф” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Хаан банкны 5176046889 дугаар данс эзэмшигчийн лавлагаа, С Тгийн Монгол Улсын хилээр орсон, гарсан талаарх лавлагаа, Э.Өын Хаан банкны 5076208358 дугаартай дансны хуулга, С Тгаас зээлийн гэрээ байгуулах болон шүүхэд төлөөлөх эрхийг Р.Бод олгосон итгэмжлэл /I-ХХ-ийн 111-126, 135-147, 190-225 дугаар тал/
8. Шүүхийн санаачлагаар 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Япон улсын иргэн С Тгаас Монгол Улсын иргэн Р.Бод олгосон итгэмжлэлийг эх хувиар нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн ба уг баримтыг ирүүлэх боломжгүй гэсэн нотариатчийн тайлбарыг үндэслэн нотариатын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн байна. /II-ХХ-ийн 52-59 дугаар тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргээ биелүүлж гэрээгээр тохирсон хураамжийг суутгаж, 69,300,000 төгрөгийг зээлдэгч Э.Өын дансанд шилжүүлсэн. Зээлдэгч нар 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 20,397,203.8 төгрөг, зээлийн хүүд 14,133,796.2 төгрөг нийт 34,531,000 төгрөг төлөгдсөн. Хариуцагч нар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зээлийн үндсэн төлбөрт 49,602,796.20 төгрөг, хугацаа хэтэрсэн хүү, алдангид 23,570,314.12 төгрөг нийт 73,173,110.32 төгрөг төлөх үүрэгтэй байна. Уг үүргийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан орон сууцаар хангуулж өгнө үү.
3. Хариуцагч нар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 49,602,796.20 төгрөг болон зээлийн хүүгийн тооцооллыг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан, харин тухайн гэрээгээр мөнгө хүлээж аваагүй, зээлийг огт ашиглаагүй, зээлийн болон барьцааны гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэлийг Нотариатын үйлдэл хийх зааврын 2.7, 2.8-д заасан журмын дагуу гэрчлээгүй, энэ шаардлагыг хангаагүй нотариатын үйлдэл хүчингүй бөгөөд нотариатад хадгалагдаж буй эх хувь итгэмжлэл дээрх зээл олгох эрхийг Р.Бод олгоогүй, Х.Тт олгосон нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр С Тгаас Р.Бод олгосон итгэмжлэл хүчингүй, уг итгэмжлэлийг үндэслэн байгуулагдсан 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Зээлийн мөнгөн хөрөнгийг “В э т ф” ГХОХХК-иас хариуцагч Э.Өын дансанд шилжүүлсэн, зээлийн эх үүсвэрийг зээлдүүлэгчээс шилжүүлэх болохыг хуульд заасан байхад гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн данснаас шилжүүлсэнийг зээлдүүлэгчийг үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй, мөн нэхэмжлэгч С Тнь мөнгийг шилжүүлсэн “В э т ф” ХХК-ийн өмнөөс нэхэмжлэл гаргаж байгаа эсэх нь ойлгомжгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Э.Өын дансанд 69,300,000 төгрөг шилжүүлж, зээлийн гэрээгээр шилжүүлэх мөнгөн хөрөнгийг бүрэн шилжүүлээгүй, энэ хэсэгт хүү тооцогдох үндэслэлгүй. Мөн хуульд барьцаалан зээлдүүлэх газрыг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхгүй болохыг заасан, гэтэл зээлийн мөнгийг хуулийн этгээдээс шилжүүлсэн атлаа зээлийн гэрээг иргэнээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан нь хууль бус байна гэжээ.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон гэж үзэв.
4.1. Талууд 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ20/315 дугаартай “зээлийн гэрээ”-г бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр хариуцагч Э.Ө, Д.З, З.А, З.Б, М.А, З.Онар нь Япон Улсын иргэн С Тгаас хэрэглээний зориулалтаар 70,000,000 төгрөгийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаатай, жилийн 34,80 /сарын 2.9%/ хувийн хүүтэй зээлэхээр тохиролцжээ. Энэхүү гэрээний агуулга, гол нөхцөл, шинж, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Д.З, З.А, З.Б, М.А, З.Онарын өмчлөлийн Баянгол дүүрэг 15 дугаар 24 байр 62 тоотод байршилтай 29м2 талбай бүхий эрх улсын бүртгэлийн Ү-2205006267 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцаар хангуулахаар талууд тохирч 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр хийж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, нотариатчаар гэрчлүүлжээ.
Дээрх зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг зээлдүүлэгч С Тг төлөөлж Р.Б байгуулсан байх бөгөөд уг эрхийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр С Тгаас олгосон итгэмжлэлийг үндэслэн хэрэгжүүлсэн байна. Энэхүү итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.3, 64.2.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх ба Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйл болон Нотариатын үйлдэл хийх зааврын дагуу итгэмжлэлийг гэрчилсэн байна.
Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.4 дэх хэсэгт хуульд заасан бол итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг заасан ба гуравдагч этгээдтэй зээлийн гэрээ байгуулахад төлөөлөгчөөр төлөөлүүлэх хүсэл зоригоо илэрхийлэхэд тухайн хүсэл зоригийн илэрхийллийг буюу итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг хуульд заагаагүй. Энэ зарчмыг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.6 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөгчөөр дамжуулан хийх хэлцлийн хэлбэрт тавигдах шаардлага төлөөлүүлэх хүсэл зоригоо илэрхийлэхэд хамаарахгүй” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт “Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэжээ. Иймд итгэмжлэл нь нэг талын хэлцэл бөгөөд уг хэлцлийг хийхэд буюу итгэмжлэл олгох хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага байхгүй /бичгээр, амаар алинаар ч байж болно/, харин итгэмжлэлийг ямар хэлбэрээр олгох талаар төлөөлөгч, төлөөлүүлэгч харилцан тохиролцсон, эсвэл хуульд тухайлан заасан тохиолдолд тухайн хэлбэрийг баримтлах шаардлагатай. Ийнхүү хэлэлцэн тохирсон хэлбэрийн шаардлагыг зөрчиж олгосон итгэмжлэлтэй холбоотой маргаан нь төлөөлөгч, төлөөлүүлэгчид хамаатай бөгөөд хэлцэл хийсэн гуравдагч этгээдэд хамааралгүй /Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т зааснаас бусад тохиолдолд/ болно. Өөрөөр хэлбэл итгэмжлэл олгоход заавал баримтлах тогтоосон хэлбэр /бичгээр олгох, нотариатаар гэрчлүүлэх/ байхгүй бөгөөд харин итгэмжлэлийг заавал бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг хуульд тусгайлан заасан, талууд тохиролцсон бол Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх нь хуульд нийцнэ. Иймд нэхэмжлэгч С Тгаас Р.Бод 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлсэн эсэхээс үл хамааран С Тгийн нэрийн өмнөөс зээлийн болон барьцааны гэрээ байгуулах эрхийг олгосон гэж үзнэ.
Дээрх итгэмжлэлийг нэхэмжлэгчээс Р.Бод биш өөр этгээдэд олгосон болох нь тухайн итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчаас нотлох баримтаар ирүүлсэн итгэмжлэлээр тогтоогдсон гэж хариуцагчийн өмгөөлөгч маргасан. Энэ итгэмжлэлд “Япон улсын иргэн С Тгаас түүний нэрийн өмнөөс төлөөлөгч Хүрэлбаатарын Тт зээлийн болон барьцааны гэрээ байгуулах эрхийг олгосон” агуулгыг зааж, төлөөлүүлэгч С Т, төлөөлөгч Р.Б нар гарын үсэг зурж, уг итгэмжлэлийн үнэн зөвийг нотариат гэрчилсэн байна. Иймд маргааны зүйлтэй холбогдуулан хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нотариатчийн итгэмжлэл гэрчлэх үйлдлийг бүртгэсэн дэвтэрт үзлэгийн ажиллагааг явуулсан ба уг бүртгэлийн дэвтэрт төлөөлүүлэгч С Т, төлөөлөгч Р.Б, орчуулагч Х.Т нар оролцсон болохыг тэмдэглэж, оролцогч бүр гарын үсэг зурсан, бүртгэлийн дэвтэр дээрх огноо, дугаар, бичвэр засваргүй, тодорхой бичигдсэн, бүртгэлийн дугаар нь итгэмжлэл дээрх баталгааны тэмдгийн дардас дээрх дугаартай ижил, бүртгэлийн дэвтрийг Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу хөтөлсөн байна. Иймд зээлийн болон барьцааны гэрээ байгуулах эрхийг С Тгийн нэрийн өмнөөс хэрэгжүүлэхийг Р.Бод олгосон, тухайн ажиллагаанд Хүрэлбаатарын Т орчуулагчаар оролцсон үйл баримт тогтоогдсон гэж үзэв.
Иймд 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэлийг гэрчлэхдээ Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн тул тухайн үйлдэл хүчингүй бөгөөд үүнийг үндэслэн хийгдсэн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ20/315, БГ20/315 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэсэн хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын тайлбар үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар дээрх гэрээнүүдээс үүсэх эрх, үүрэг нь нэхэмжлэгч С Тд бий болно.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх үүргийг хүлээж, үүргийн эрх зүйн харилцаа үүсдэг бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тохиролцсон хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгснөөр буцаан шаардах эрх үүсдэг. Энэ үүргийг зээлдүүлэгч нь хууль болон гэрээнд өөрөө биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болохыг Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасан. Иймд “В э т ф” ХХК-ийн данснаас хариуцагч Э.Өын дансанд зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлснийг гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлсэн гэж үзнэ. Мөн зээлийн гэрээгээр шилжүүлж буй мөнгө заавал зээлдүүлэгчийн өөрийнх нь эзэмшилд байх шаардлагыг хуульд заагаагүй.
Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэдэгт нэхэмжлэгчийг хууль болон гэрээгээр /итгэмжлэл/ төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байхыг ойлгоно. Нэхэмжлэгч С Тнь хэн нэг этгээдийг төлөөлж нэхэмжлэл гаргаагүй, өөрийнхөө нэрийн өмнөөс зөрчигдсөн гэж үзэж буй эрхээ сэргээлгэхээр, төлөөлөгчөөр дамжуулан нэхэмжлэл гаргасан байна.
“В э т ф” ХХК-ийн данснаас зээлдэгч Э.Өын 5076208358 тоот дансанд 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 11,000,000 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 33,300,000 төгрөг нийт 69,300,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, шилжүүлсэн мөнгөн дүнгийн талаар хариуцагч нар маргаагүй боловч зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг бүрэн шилжүүлээгүй гэж маргажээ. Зээлийн гэрээний 2.1.7-д зээлийн хураамжид 1 хувийн төлбөр төлөхөөр тохирсон байх бөгөөд үүнийг зээлээс хасч 69,300,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн байна. Энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь гэрээ байгуулах эсэхээ өөрөө чөлөөтэй шийдэж, гэрээ байгуулах тал, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж гэрээний чөлөөт байдлын зарчмыг хэрэгжүүлсэн байна.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасан. Иймд зохигчдын байгуулсан зээлийн гэрээгээр зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч Э.Өын 5076208358 тоот дансаар хүлээн авахаар тохирч, уг дансанд зээлийг шилжүүлсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэж байна. Иймд Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар хариуцагч Д.З, М.А, З.А, З.Б, З.Оюунсүрэн, Э.Ө нар нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид бөгөөд уг гэрээний үүргийг хэн аль нь биелүүлэх үүрэгтэй. Зээлийн хөрөнгийг зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчийн нэг нь /зээлдэгч/ хүлээн авсан бол түүнийг хэн нь хэдий хэмжээгээр ашигласнаас үл хамааран бусад хамтран үүрэг гүйцэтгэгч нар зээлийг буцаан төлөх үүрэг хүлээнэ. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нар гарын үсэг зурснаар уг гэрээний агуулга, эрх, үүрэг, түүнээс гарах үр дагаврыг мэдсэн гэж үздэг. Өөрөөр хэлбэл гэрээний чөлөөт байдлын зарчим хэрэгжсэн гэж үздэг байна. Иймд хариуцагч Д.З, М.А, З.А, З.Б, З.Онар зээлийг ашигласан эсэхээс үл хамааран зээлийн гэрээний үүргийг хамтран биелүүлэх үүрэгтэй.
Дээрх үндэслэлүүдээр зээлийн мөнгөн хөрөнгийг “В э т ф” ХХК-иас шилжүүлсэн, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, зээлийн болон барьцааны гэрээ байгуулах бүрэн эрхийг Р.Бод олгоогүй, итгэмжлэлийг хууль болон журмын дагуу гэрчлээгүй, зээлийн мөнгөн хөрөнгийг бүрэн шилжүүлээгүй, зээлийг ашиглаагүй үндэслэлээр төлөхгүй гэсэн хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч М.А, өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын тайлбар үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийг буцаан төлөхийг шаардах эрхтэй байна.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр 11 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт 6,995,000 төгрөг нийт 76,945,000 төгрөг, гэрээний хугацаа дуусах өдрөөр үлдсэн 6,481,324.62 төгрөг нийт 83,426,324.62 төгрөг төлөх үүрэг хүлээж, 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд 34,531,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, төлөгдсөн дүнгийн хэмжээнд талууд маргаагүй.
Зээлийн гэрээгээр зээлдэгч нар нь зээлийг буцаан төлөхдөө “В э т ф” ХХК-ийн дансаар төлөх талаар тохиролцоогүй боловч уг хуулийн этгээдийн дансанд 34,531,000 төгрөгийг шилжүүлсэн, энэ асуудлаар нэхэмжлэгч маргаагүй, үүргийн гүйцэтгэлд хүлээн авсан болохоо зөвшөөрсөн. Иймд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж зааснаар зээлдэгч нарыг 34,531,000 төгрөгийн үүргийг гүйцэтгэсэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “зээлдэгчийн төлсөн мөнгөнөөс эхлээд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх хүүг суутгаж, үлдсэнийг зээлийн үндсэн төлбөрт тооцсон байх ба тухайн хуваарийн дагуу төлөгдөх хэмжээнээс дутуу төлөгдсөн бол дараагийн төлөлт хүртэл хугацаанд хэтэрсэн хугацааны хүү тооцож, нийт дүнгээс /хуваарийн дагуу төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл, үүнээс хэтэрсэн хугацааны хүү тооцож нэмсэн дүнгээс/ алданги тооцож 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд хүү, алдангид 23,570,314.12 төгрөг төлөх үүрэг үүссэн, зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлийг 49,602,796.20 төгрөг” гэж тодорхойлжээ.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл хууль болон гэрээнд заасан хугацаанд үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй бол хэтрүүлсэн хугацаанд хүү төлөх үүргийг хуулиар тогтоосон ба тухайн хүүгийн хэмжээг талууд тохирсон байх нь хуульд нийцнэ. Талуудын байгуулсан гэрээнд “хэтэрсэн хугацааны хүү”-гийн хэмжээг тохиролцоогүй байх тул үндсэн хүүгийн хэмжээгээр тооцож хэтэрсэн хугацааны хүүг тооцох үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт зааснаар хүүгээс анз тооцохгүй тул эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс хэтэрсэн хугацааны хүү тооцож тогтоосон үнийн дүнгээс дахин алданги тооцох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл алдангийг тодорхойлоход хэтэрсэн хугацааны хүүг оруулахгүй бөгөөд алдангийг тодорхойлох журмыг буруу тодорхойлжээ. Иймд хэтэрсэн хугацааны хүү болон алдангид тооцсон 23,570,314.12 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Иймд хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт 83,426,324.62 төгрөг төлөхөөс төлсөн 34,531,000 төгрөгийг хасч 48,895,324.62 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэв. Иймд нэхэмжлэлээс 24,277,785.70 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээ нь бичгээр байгуулах шаардлагыг хангасан байхаас гадна мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх нь хуульд нийцнэ. Дээрх шаардлагыг хангаагүй, тухайн шаардлагыг хангаагүй барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглох ба энэхүү журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3 дахь хэсэгт заасан.
2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн БГ20/315 дугаартай барьцааны гэрээ нь бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан “гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, ...заана”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт “барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, хэрэв үнэ буюу төлбөрийн хэмжээг урьдчилан тогтоогоогүй бол түүнийг тодорхойлох журам”, 11.1.2 дахь хэсэгт “барьцаагаар хангагдах үүргийг гүйцэтгэх хугацаа, үүрэг нь өөр гэрээнд үндэслэсэн бол уг гэрээний талууд, гэрээг байгуулсан он, сар, өдөр, түүнтэй холбоотой бусад нөхцөл”, 11.1.5 дахь хэсэгт “барьцаагаар хангагдах үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх бол төлбөр гүйцэтгэх хугацаа, давтамж, хэмжээ, эсхүл тэдгээрийг тодорхойлох журам” гэж заасан шаардлагыг тус тус хангаагүй байна. Тодруулбал, барьцааны гэрээнд талуудын нэрийг С Т, Э.Ө гэж тодорхойлсон атлаа гэрээнд Э.Ө гарын үсэг зураагүй, бусад хариуцагч нарыг гэрээний талуудаар тодорхойлоогүй, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээг үндсэн зээл, түүний хүү, алданги, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан зардал, хохирол гэж тогтоосон боловч эдгээр мөнгөн төлбөрийн хэмжээг ямар журмаар, хэрхэн тооцох болохоо тодорхойлоогүй, зээлдэгчид учирсан хохирол, зардалд ямар хохирол хамаарах, үүнийг хэрхэн тодорхойлох болохыг заагаагүй нь хууль зөрчжээ. Иймд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Хуульд тухайлан заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь анхнаасаа хийгдээгүй буюу ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул энэ талаар зохигч маргасан эсэхээс үл хамааран хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шүүх шийдвэрлэх үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн БГ20/315 дугаартай барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон зөвшөөрлийн дагуу Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Банк бус санхүүгийн байгууллагын нэр нь түүний оноосон нэр болон “Банк бус санхүүгийн байгууллага” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл “ББСБ” гэсэн товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ”, 11.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 7.1.-д заасан үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс өөр этгээд өөрийн оноосон нэртэй хамт “Банк бус санхүүгийн байгууллага” болон “ББСБ” гэсэн тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно” гэж заасан. Иймд “В э т ф” ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд биш болох нь тодорхой байна. Иймд “В э т ф” ГХОХХК-ийг банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг эсэх талаар санхүүгийн зохицуулах хорооноос лавлагаа авах шаардлагагүй бөгөөд тухайн хуулийн этгээд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нь талуудын маргааны зүйлд хамааралгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 594,015.55 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 48,895,324.62 төгрөгт ногдох 402,427 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э Ө, Д З, М А, З А, З Б, З О нараас 48,895,324.62 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С Тд олгож, нэхэмжлэлээс 24,277,785.70 төгрөг гаргуулах болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг 15 дугаар хороо *тоот хаягт бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2205006267 дугаарт бүртгэлтэй 29м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн БГ20/315 дугаартай барьцааны гэрээний улсын бүртгэлийг хүчингүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 594,015.55 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Ө, Д.З, М.А, З.А, З.Б, З.Онараас улсын тэмдэгтийн хураамжид 402,427 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С Тд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо 2-40 мянгат 41, 42 тоот хаягт оршин суух Сато Тэцүяа /гадаад пасспортны дугаар: ТК8064625/
Хариуцагч: Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй Боржигон овогт Эрдэнэчулууны Өлзийтогтох /РД: ЕП93020111/
Хариуцагч: Баянгол дүүрэг 15 дугаар хороо 24 дүгээр байр 62 тоотод оршин суух Заяхан овогт Дагвадоржийн Зууннасан /РД: ХЖ60051516/
Хариуцагч: Баянгол дүүрэг 15 дугаар хороо 24 дүгээр байр 62 тоотод оршин суух Пог овогт Зууннасангийн Ариунаа /РД: ХЖ86042827/
Хариуцагч: Баянгол дүүрэг 15 дугаар хороо 24 дүгээр байр 62 тоотод оршин суух Заяхан овогт Зууннасангийн Батцогт /РД: УХ94090237/
Хариуцагч: Баянгол дүүрэг 15 дугаар хороо 24 дүгээр байр 62 тоотод оршин суух Пог овогт Магилжавын Алимаа /РД: ХЖ62030206/
Хариуцагч: Баянгол дүүрэг 15 дугаар хороо 24 дүгээр байр 62 тоотод оршин суух Заяхан овогт Зууннасангийн Оюунсүрэн /РД: УУ91012465/
73,173,110.32 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Баярцогт, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч М.Алимаа, Л.Ган-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Сато Тэцүяа нь хариуцагч Э.Өлзийтогтох, Д.Зууннасан, З.Ариунаа, З.Батцогт, М.Алимаа, З.Оюунсүрэн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 73,173,110.32 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1. Э.Өлзийтогтох, Д.Зууннасан, З.Ариунаа, З.Батцогт, М.Алимаа, З.Оюунсүрэн нар нь 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ20/315 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 70,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаатай зээлсэн. Тухайн гэрээг төлөөлөгч Р.Баярцогтоор дамжуулан байгуулсан ба гэрээний үүргээ биелүүлсэн.
1.2. Дээрх гэрээний үүрэгт хариуцагч нар нь 34,531,000 төгрөг төлсөн ба гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зээлийн үндсэн төлбөр 49,602,796.20 төгрөг, хүү 23,570,314.12 төгрөг нийт 73,173,110.32 төгрөг төлөх үүрэгтэй байна.
1.3. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Д.Зууннасан, З.Ариунаа, З.Батцогт, М.Алимаа, З.Оюунсүрэн нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар хуульд заасан шаардлагыг хангасан барьцааны гэрээ байгуулсан. Иймд уг хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна гэжээ.
2. Хариуцагч Э.Өлзийтогтох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
2.1. Зээлийн гэрээний үүрэгт 34,531,000 төгрөг төлөгдсөн байхад зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 49,602,796.20 төгрөг болон зээлийн хүүгийн тооцооллыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Иймд зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлийг 35,469,000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрнө гэжээ.
3. Хариуцагч Д.Зууннасан, З.Ариунаа, З.Батцогт, М.Алимаа, З.Оюунсүрэн нар дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна. Үүнд:
3.1. Хариуцагч Э.Өлзийтогтох нь 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээгээр зээл авахдаа гаалиас авах машины төлбөрийг төлнө, машинаа нэг сарын хугацаанд зараад буцаагаад өгнө, иймд мөнгө зээлэхэд туслаач гэсний дагуу гэрээнд гарын үсэг зурсан, тухайн үед хэдэн төгрөг зээлж байгаагаа хэлээгүй, манай хүргэн байсан учраас итгэсэн. Иймд 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнд М.Алимаа нарын 5 хариуцагч гарын үсэг зурсан, тухайн гэрээгээр мөнгө хүлээж аваагүй, зээлийг огт ашиглаагүй.
3.2. 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Япон улсын иргэн Сато Тэцүяагаас Монгол Улсын иргэн Р.Баярцогтод зээлийн болон барьцааны гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэлийг Нотариатын үйлдэл хийх зааврын 2.7, 2.8-д заасан журмын дагуу гэрчлээгүй бөгөөд уг шаардлагыг хангаагүй бол тухайн үйлдлийг хүчингүйд тооцно. Мөн дээрх эрх олгосон итгэмжлэл /нотариатад хадгалагдаж буй эх хувь итгэмжлэл/-ээр тухайн эрхийг Р.Баярцогтод олгоогүй, Х.Төгсбилэгт олгосон байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сато Тэцүяагаас Р.Баярцогтод олгосон итгэмжлэл нь хүчингүй итгэмжлэл байна. Иймд 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна.
3.3. Зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс шилжүүлээгүй бөгөөд Ви эс ти финанс ГХОХХК-иас хариуцагч Э.Өлзийтогтохын дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Зээлийн эх үүсвэрийг зээлдүүлэгчээс шилжүүлэх болохыг хуульд заасан байхад гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн данснаас шилжүүлсэн байна. Иймд зээлийн гэрээг Ви эс ти финанс ХХК-тай байгуулаагүй тул зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч Сато Тэцүяа нь мөнгийг шилжүүлсэн Ви эс ти финанс ХХК-ийн өмнөөс нэхэмжлэл гаргаж байгаа эсэх нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй.
3.4. Хариуцагч Э.Өлзийтогтохын дансанд 69,300,000 төгрөг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон тул зээлийн гэрээгээр шилжүүлэх мөнгөн хөрөнгийг бүрэн шилжүүлээгүй, шилжүүлээгүй хэсэгт хүү тооцогдох үндэслэлгүй.
3.5. Ви эс ти финанс ХХК-ийг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд мөн эсэх, ийм үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэхийг санхүүгийн зохицуулах хорооноос лавлагаа авахыг хүссэн боловч шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хуульд барьцаалан зээлдүүлэх газрыг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхгүй болохыг заасан, гэтэл зээлийн мөнгийг хуулийн этгээдээс шилжүүлсэн атлаа зээлийн гэрээг иргэнээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан нь хууль бус байна. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
4. Нэхэмжлэгчээс 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ20/315 дугаартай зээлийн гэрээ, БГ20/315 дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сато Тэцүяагаас Р.Баярцогтод олгосон итгэмжлэл, эргэн төлөлт биелэлтийн хүснэгт, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /I-ХХ-9-17, дугаар тал/
5. Хариуцагчаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/512 дугаартай шийтгэх тогтоол, Голомт банкны дансны хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/02474 дугаартай шийдвэр, нотлох баримтаар гаргаж өгсөн. /I-ХХ-ийн 72-75, 84-93, II-ХХ-ийн 42-43 дугаар тал/
6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: Баянгол дүүрэг 15 дугаар хороо 24 дүгээр байр 62 тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205006267 дугаарт бүртгэлтэй 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц барьцааны эрхэд бүртгэлтэй эсэх талаар лавлагаа /I-ХХ-ийн 171 дугаар тал/
7. Хариуцагчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ30/315 дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлттэй холбоотой баримтууд, Ви эс ти финанс ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Хаан банкны 5176046889 дугаар данс эзэмшигчийн лавлагаа, Сато Тэцүяагийн Монгол Улсын хилээр орсон, гарсан талаарх лавлагаа, Э.Өлзийтогтохын Хаан банкны 5076208358 дугаартай дансны хуулга, Сато Тэцүяагаас зээлийн гэрээ байгуулах болон шүүхэд төлөөлөх эрхийг Р.Баярцогтод олгосон итгэмжлэл /I-ХХ-ийн 111-126, 135-147, 190-225 дугаар тал/
8. Шүүхийн санаачлагаар 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Япон улсын иргэн Сато Тэцүяагаас Монгол Улсын иргэн Р.Баярцогтод олгосон итгэмжлэлийг эх хувиар нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн ба уг баримтыг ирүүлэх боломжгүй гэсэн нотариатчийн тайлбарыг үндэслэн нотариатын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн байна. /II-ХХ-ийн 52-59 дугаар тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргээ биелүүлж гэрээгээр тохирсон хураамжийг суутгаж, 69,300,000 төгрөгийг зээлдэгч Э.Өлзийтогтохын дансанд шилжүүлсэн. Зээлдэгч нар 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 20,397,203.8 төгрөг, зээлийн хүүд 14,133,796.2 төгрөг нийт 34,531,000 төгрөг төлөгдсөн. Хариуцагч нар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зээлийн үндсэн төлбөрт 49,602,796.20 төгрөг, хугацаа хэтэрсэн хүү, алдангид 23,570,314.12 төгрөг нийт 73,173,110.32 төгрөг төлөх үүрэгтэй байна. Уг үүргийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан орон сууцаар хангуулж өгнө үү.
3. Хариуцагч нар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 49,602,796.20 төгрөг болон зээлийн хүүгийн тооцооллыг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан, харин тухайн гэрээгээр мөнгө хүлээж аваагүй, зээлийг огт ашиглаагүй, зээлийн болон барьцааны гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэлийг Нотариатын үйлдэл хийх зааврын 2.7, 2.8-д заасан журмын дагуу гэрчлээгүй, энэ шаардлагыг хангаагүй нотариатын үйлдэл хүчингүй бөгөөд нотариатад хадгалагдаж буй эх хувь итгэмжлэл дээрх зээл олгох эрхийг Р.Баярцогтод олгоогүй, Х.Төгсбилэгт олгосон нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сато Тэцүяагаас Р.Баярцогтод олгосон итгэмжлэл хүчингүй, уг итгэмжлэлийг үндэслэн байгуулагдсан 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Зээлийн мөнгөн хөрөнгийг Ви эс ти финанс ГХОХХК-иас хариуцагч Э.Өлзийтогтохын дансанд шилжүүлсэн, зээлийн эх үүсвэрийг зээлдүүлэгчээс шилжүүлэх болохыг хуульд заасан байхад гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн данснаас шилжүүлсэнийг зээлдүүлэгчийг үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй, мөн нэхэмжлэгч Сато Тэцүяа нь мөнгийг шилжүүлсэн Ви эс ти финанс ХХК-ийн өмнөөс нэхэмжлэл гаргаж байгаа эсэх нь ойлгомжгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Э.Өлзийтогтохын дансанд 69,300,000 төгрөг шилжүүлж, зээлийн гэрээгээр шилжүүлэх мөнгөн хөрөнгийг бүрэн шилжүүлээгүй, энэ хэсэгт хүү тооцогдох үндэслэлгүй. Мөн хуульд барьцаалан зээлдүүлэх газрыг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхгүй болохыг заасан, гэтэл зээлийн мөнгийг хуулийн этгээдээс шилжүүлсэн атлаа зээлийн гэрээг иргэнээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан нь хууль бус байна гэжээ.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон гэж үзэв.
4.1. Талууд 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ20/315 дугаартай зээлийн гэрээ-г бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр хариуцагч Э.Өлзийтогтох, Д.Зууннасан, З.Ариунаа, З.Батцогт, М.Алимаа, З.Оюунсүрэн нар нь Япон Улсын иргэн Сато Тэцүяагаас хэрэглээний зориулалтаар 70,000,000 төгрөгийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаатай, жилийн 34,80 /сарын 2.9%/ хувийн хүүтэй зээлэхээр тохиролцжээ. Энэхүү гэрээний агуулга, гол нөхцөл, шинж, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Д.Зууннасан, З.Ариунаа, З.Батцогт, М.Алимаа, З.Оюунсүрэн нарын өмчлөлийн Баянгол дүүрэг 15 дугаар 24 байр 62 тоотод байршилтай 29м2 талбай бүхий эрх улсын бүртгэлийн Ү-2205006267 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцаар хангуулахаар талууд тохирч 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр хийж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, нотариатчаар гэрчлүүлжээ.
Дээрх зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг зээлдүүлэгч Сато Тэцүяаг төлөөлж Р.Баярцогт байгуулсан байх бөгөөд уг эрхийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сато Тэцүяагаас олгосон итгэмжлэлийг үндэслэн хэрэгжүүлсэн байна. Энэхүү итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.3, 64.2.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх ба Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйл болон Нотариатын үйлдэл хийх зааврын дагуу итгэмжлэлийг гэрчилсэн байна.
Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.4 дэх хэсэгт хуульд заасан бол итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг заасан ба гуравдагч этгээдтэй зээлийн гэрээ байгуулахад төлөөлөгчөөр төлөөлүүлэх хүсэл зоригоо илэрхийлэхэд тухайн хүсэл зоригийн илэрхийллийг буюу итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг хуульд заагаагүй. Энэ зарчмыг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.6 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөгчөөр дамжуулан хийх хэлцлийн хэлбэрт тавигдах шаардлага төлөөлүүлэх хүсэл зоригоо илэрхийлэхэд хамаарахгүй гэж заасан. Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэжээ. Иймд итгэмжлэл нь нэг талын хэлцэл бөгөөд уг хэлцлийг хийхэд буюу итгэмжлэл олгох хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага байхгүй /бичгээр, амаар алинаар ч байж болно/, харин итгэмжлэлийг ямар хэлбэрээр олгох талаар төлөөлөгч, төлөөлүүлэгч харилцан тохиролцсон, эсвэл хуульд тухайлан заасан тохиолдолд тухайн хэлбэрийг баримтлах шаардлагатай. Ийнхүү хэлэлцэн тохирсон хэлбэрийн шаардлагыг зөрчиж олгосон итгэмжлэлтэй холбоотой маргаан нь төлөөлөгч, төлөөлүүлэгчид хамаатай бөгөөд хэлцэл хийсэн гуравдагч этгээдэд хамааралгүй /Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т зааснаас бусад тохиолдолд/ болно. Өөрөөр хэлбэл итгэмжлэл олгоход заавал баримтлах тогтоосон хэлбэр /бичгээр олгох, нотариатаар гэрчлүүлэх/ байхгүй бөгөөд харин итгэмжлэлийг заавал бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг хуульд тусгайлан заасан, талууд тохиролцсон бол Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх нь хуульд нийцнэ. Иймд нэхэмжлэгч Сато Тэцүяагаас Р.Баярцогтод 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлсэн эсэхээс үл хамааран Сато Тэцүяагийн нэрийн өмнөөс зээлийн болон барьцааны гэрээ байгуулах эрхийг олгосон гэж үзнэ.
Дээрх итгэмжлэлийг нэхэмжлэгчээс Р.Баярцогтод биш өөр этгээдэд олгосон болох нь тухайн итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчаас нотлох баримтаар ирүүлсэн итгэмжлэлээр тогтоогдсон гэж хариуцагчийн өмгөөлөгч маргасан. Энэ итгэмжлэлд Япон улсын иргэн Сато Тэцүяагаас түүний нэрийн өмнөөс төлөөлөгч Хүрэлбаатарын Төгсбилэгт зээлийн болон барьцааны гэрээ байгуулах эрхийг олгосон агуулгыг зааж, төлөөлүүлэгч Сато Тэцүяа, төлөөлөгч Р.Баярцогт нар гарын үсэг зурж, уг итгэмжлэлийн үнэн зөвийг нотариат гэрчилсэн байна. Иймд маргааны зүйлтэй холбогдуулан хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нотариатчийн итгэмжлэл гэрчлэх үйлдлийг бүртгэсэн дэвтэрт үзлэгийн ажиллагааг явуулсан ба уг бүртгэлийн дэвтэрт төлөөлүүлэгч Сато Тэцүяа, төлөөлөгч Р.Баярцогт, орчуулагч Х.Төгсбилэг нар оролцсон болохыг тэмдэглэж, оролцогч бүр гарын үсэг зурсан, бүртгэлийн дэвтэр дээрх огноо, дугаар, бичвэр засваргүй, тодорхой бичигдсэн, бүртгэлийн дугаар нь итгэмжлэл дээрх баталгааны тэмдгийн дардас дээрх дугаартай ижил, бүртгэлийн дэвтрийг Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу хөтөлсөн байна. Иймд зээлийн болон барьцааны гэрээ байгуулах эрхийг Сато Тэцүяагийн нэрийн өмнөөс хэрэгжүүлэхийг Р.Баярцогтод олгосон, тухайн ажиллагаанд Хүрэлбаатарын Төгсбилэг орчуулагчаар оролцсон үйл баримт тогтоогдсон гэж үзэв.
Иймд 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэлийг гэрчлэхдээ Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн тул тухайн үйлдэл хүчингүй бөгөөд үүнийг үндэслэн хийгдсэн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ20/315, БГ20/315 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэсэн хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын тайлбар үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар дээрх гэрээнүүдээс үүсэх эрх, үүрэг нь нэхэмжлэгч Сато Тэцүяад бий болно.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх үүргийг хүлээж, үүргийн эрх зүйн харилцаа үүсдэг бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тохиролцсон хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгснөөр буцаан шаардах эрх үүсдэг. Энэ үүргийг зээлдүүлэгч нь хууль болон гэрээнд өөрөө биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болохыг Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасан. Иймд Ви эс ти финанс ХХК-ийн данснаас хариуцагч Э.Өлзийтогтохын дансанд зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлснийг гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлсэн гэж үзнэ. Мөн зээлийн гэрээгээр шилжүүлж буй мөнгө заавал зээлдүүлэгчийн өөрийнх нь эзэмшилд байх шаардлагыг хуульд заагаагүй.
Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэдэгт нэхэмжлэгчийг хууль болон гэрээгээр /итгэмжлэл/ төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байхыг ойлгоно. Нэхэмжлэгч Сато Тэцүяа нь хэн нэг этгээдийг төлөөлж нэхэмжлэл гаргаагүй, өөрийнхөө нэрийн өмнөөс зөрчигдсөн гэж үзэж буй эрхээ сэргээлгэхээр, төлөөлөгчөөр дамжуулан нэхэмжлэл гаргасан байна.
Ви эс ти финанс ХХК-ийн данснаас зээлдэгч Э.Өлзийтогтохын 5076208358 тоот дансанд 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 11,000,000 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 33,300,000 төгрөг нийт 69,300,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, шилжүүлсэн мөнгөн дүнгийн талаар хариуцагч нар маргаагүй боловч зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг бүрэн шилжүүлээгүй гэж маргажээ. Зээлийн гэрээний 2.1.7-д зээлийн хураамжид 1 хувийн төлбөр төлөхөөр тохирсон байх бөгөөд үүнийг зээлээс хасч 69,300,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн байна. Энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь гэрээ байгуулах эсэхээ өөрөө чөлөөтэй шийдэж, гэрээ байгуулах тал, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж гэрээний чөлөөт байдлын зарчмыг хэрэгжүүлсэн байна.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасан. Иймд зохигчдын байгуулсан зээлийн гэрээгээр зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч Э.Өлзийтогтохын 5076208358 тоот дансаар хүлээн авахаар тохирч, уг дансанд зээлийг шилжүүлсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэж байна. Иймд Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаар хариуцагч Д.Зууннасан, М.Алимаа, З.Ариунаа, З.Батцогт, З.Оюунсүрэн, Э.Өлзийтогтох нар нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид бөгөөд уг гэрээний үүргийг хэн аль нь биелүүлэх үүрэгтэй. Зээлийн хөрөнгийг зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчийн нэг нь /зээлдэгч/ хүлээн авсан бол түүнийг хэн нь хэдий хэмжээгээр ашигласнаас үл хамааран бусад хамтран үүрэг гүйцэтгэгч нар зээлийг буцаан төлөх үүрэг хүлээнэ. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нар гарын үсэг зурснаар уг гэрээний агуулга, эрх, үүрэг, түүнээс гарах үр дагаврыг мэдсэн гэж үздэг. Өөрөөр хэлбэл гэрээний чөлөөт байдлын зарчим хэрэгжсэн гэж үздэг байна. Иймд хариуцагч Д.Зууннасан, М.Алимаа, З.Ариунаа, З.Батцогт, З.Оюунсүрэн нар зээлийг ашигласан эсэхээс үл хамааран зээлийн гэрээний үүргийг хамтран биелүүлэх үүрэгтэй.
Дээрх үндэслэлүүдээр зээлийн мөнгөн хөрөнгийг Ви эс ти финанс ХХК-иас шилжүүлсэн, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, зээлийн болон барьцааны гэрээ байгуулах бүрэн эрхийг Р.Баярцогтод олгоогүй, итгэмжлэлийг хууль болон журмын дагуу гэрчлээгүй, зээлийн мөнгөн хөрөнгийг бүрэн шилжүүлээгүй, зээлийг ашиглаагүй үндэслэлээр төлөхгүй гэсэн хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч М.Алимаа, өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын тайлбар үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийг буцаан төлөхийг шаардах эрхтэй байна.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр 11 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт 6,995,000 төгрөг нийт 76,945,000 төгрөг, гэрээний хугацаа дуусах өдрөөр үлдсэн 6,481,324.62 төгрөг нийт 83,426,324.62 төгрөг төлөх үүрэг хүлээж, 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд 34,531,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, төлөгдсөн дүнгийн хэмжээнд талууд маргаагүй.
Зээлийн гэрээгээр зээлдэгч нар нь зээлийг буцаан төлөхдөө Ви эс ти финанс ХХК-ийн дансаар төлөх талаар тохиролцоогүй боловч уг хуулийн этгээдийн дансанд 34,531,000 төгрөгийг шилжүүлсэн, энэ асуудлаар нэхэмжлэгч маргаагүй, үүргийн гүйцэтгэлд хүлээн авсан болохоо зөвшөөрсөн. Иймд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж зааснаар зээлдэгч нарыг 34,531,000 төгрөгийн үүргийг гүйцэтгэсэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа зээлдэгчийн төлсөн мөнгөнөөс эхлээд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх хүүг суутгаж, үлдсэнийг зээлийн үндсэн төлбөрт тооцсон байх ба тухайн хуваарийн дагуу төлөгдөх хэмжээнээс дутуу төлөгдсөн бол дараагийн төлөлт хүртэл хугацаанд хэтэрсэн хугацааны хүү тооцож, нийт дүнгээс /хуваарийн дагуу төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл, үүнээс хэтэрсэн хугацааны хүү тооцож нэмсэн дүнгээс/ алданги тооцож 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд хүү, алдангид 23,570,314.12 төгрөг төлөх үүрэг үүссэн, зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлийг 49,602,796.20 төгрөг гэж тодорхойлжээ.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл хууль болон гэрээнд заасан хугацаанд үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй бол хэтрүүлсэн хугацаанд хүү төлөх үүргийг хуулиар тогтоосон ба тухайн хүүгийн хэмжээг талууд тохирсон байх нь хуульд нийцнэ. Талуудын байгуулсан гэрээнд хэтэрсэн хугацааны хүү-гийн хэмжээг тохиролцоогүй байх тул үндсэн хүүгийн хэмжээгээр тооцож хэтэрсэн хугацааны хүүг тооцох үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт зааснаар хүүгээс анз тооцохгүй тул эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс хэтэрсэн хугацааны хүү тооцож тогтоосон үнийн дүнгээс дахин алданги тооцох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл алдангийг тодорхойлоход хэтэрсэн хугацааны хүүг оруулахгүй бөгөөд алдангийг тодорхойлох журмыг буруу тодорхойлжээ. Иймд хэтэрсэн хугацааны хүү болон алдангид тооцсон 23,570,314.12 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Иймд хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт 83,426,324.62 төгрөг төлөхөөс төлсөн 34,531,000 төгрөгийг хасч 48,895,324.62 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэв. Иймд нэхэмжлэлээс 24,277,785.70 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээ нь бичгээр байгуулах шаардлагыг хангасан байхаас гадна мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх нь хуульд нийцнэ. Дээрх шаардлагыг хангаагүй, тухайн шаардлагыг хангаагүй барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглох ба энэхүү журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3 дахь хэсэгт заасан.
2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн БГ20/315 дугаартай барьцааны гэрээ нь бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, ...заана, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, хэрэв үнэ буюу төлбөрийн хэмжээг урьдчилан тогтоогоогүй бол түүнийг тодорхойлох журам, 11.1.2 дахь хэсэгт барьцаагаар хангагдах үүргийг гүйцэтгэх хугацаа, үүрэг нь өөр гэрээнд үндэслэсэн бол уг гэрээний талууд, гэрээг байгуулсан он, сар, өдөр, түүнтэй холбоотой бусад нөхцөл, 11.1.5 дахь хэсэгт барьцаагаар хангагдах үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх бол төлбөр гүйцэтгэх хугацаа, давтамж, хэмжээ, эсхүл тэдгээрийг тодорхойлох журам гэж заасан шаардлагыг тус тус хангаагүй байна. Тодруулбал, барьцааны гэрээнд талуудын нэрийг Сато Тэцүяа, Э.Өлзийтогтох гэж тодорхойлсон атлаа гэрээнд Э.Өлзийтогтох гарын үсэг зураагүй, бусад хариуцагч нарыг гэрээний талуудаар тодорхойлоогүй, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээг үндсэн зээл, түүний хүү, алданги, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан зардал, хохирол гэж тогтоосон боловч эдгээр мөнгөн төлбөрийн хэмжээг ямар журмаар, хэрхэн тооцох болохоо тодорхойлоогүй, зээлдэгчид учирсан хохирол, зардалд ямар хохирол хамаарах, үүнийг хэрхэн тодорхойлох болохыг заагаагүй нь хууль зөрчжээ. Иймд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Хуульд тухайлан заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь анхнаасаа хийгдээгүй буюу ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул энэ талаар зохигч маргасан эсэхээс үл хамааран хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шүүх шийдвэрлэх үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн БГ20/315 дугаартай барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон зөвшөөрлийн дагуу Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Банк бус санхүүгийн байгууллагын нэр нь түүний оноосон нэр болон Банк бус санхүүгийн байгууллага гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл ББСБ гэсэн товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ, 11.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1.-д заасан үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс өөр этгээд өөрийн оноосон нэртэй хамт Банк бус санхүүгийн байгууллага болон ББСБ гэсэн тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно гэж заасан. Иймд Ви эс ти финанс ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд биш болох нь тодорхой байна. Иймд Ви эс ти финанс ГХОХХК-ийг банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг эсэх талаар санхүүгийн зохицуулах хорооноос лавлагаа авах шаардлагагүй бөгөөд тухайн хуулийн этгээд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нь талуудын маргааны зүйлд хамааралгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 594,015.55 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 48,895,324.62 төгрөгт ногдох 402,427 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Эрдэнэчулууны Өлзийтогтох, Дагвадоржийн Зууннасан, Маггилжавын Алимаа, Зууннасангийн Ариунаа, Зууннасангийн Батцогт, Зууннасангийн Оюунсүрэн нараас 48,895,324.62 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сато Тэцүяад олгож, нэхэмжлэлээс 24,277,785.70 төгрөг гаргуулах болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг 15 дугаар хороо 24 дүгээр байр 62 тоот хаягт бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2205006267 дугаарт бүртгэлтэй 29м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн БГ20/315 дугаартай барьцааны гэрээний улсын бүртгэлийг хүчингүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 594,015.55 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Өлзийтогтох, Д.Зууннасан, М.Алимаа, З.Ариунаа, З.Батцогт, З.Оюунсүрэн нараас улсын тэмдэгтийн хураамжид 402,427 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сато Тэцүяад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА