| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/0377/Э/223/2025/0060 |
| Дугаар | 2025/ШЦТ/474 |
| Огноо | 2025-10-24 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/474
2025 10 24 2025/ШЦТ/474
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал,
-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Уянга,
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С түүний өмгөөлөгч Л.Болорчулуун /ҮД:2308/ ,
-шүүгдэгч Х.Б түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар /ҮД0582/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2534002890292 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн.
Холбогдсон хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Х.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр **** нутаг **** гэх газарт Улаанбаатар Дундговь чиглэлийн **** дугаартай асфальтан замын 115 км шогийн ойролцоо **** улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б, 3.5 б, г, 11.11 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж онхолдсоны улмаас Т.Б-ын амь насыг хохироосон, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
“Шүүгдэгч Х.Б-ээс: ” ..Тухайн өдөр талийгаач бид хоёр **** хойш явж байсан. Эхлээд машиныг талийгаач барьж байгаад бие өвдөөд байна чи барьчих гэхээр нь би жолоодсон. Тэгээд машиныг би барьж яваад онхолдсон. Анх гуанз дээр дөрвүүлээ нэг шир архи уусан юм. Би яаж онхолдсон, машинаас яаж гарснаа мэдэхгүй ухаан санаагаа алдсан байсан. Нэг мэдэхэд хороо дээр ирсэн байсан. Тэгээд маргааш өглөө нь би өөрөө цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн..Хохирол нөхөн төлнө.” гэж мэдүүлэв.
Эрүүгийн 2534002890292 дугаартай хэргээс яллах болон цагаатгах талуудаас шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
-Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 1хуудас/,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 2 хуудас/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 3-15 хуудас/,
-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1 дүгээр хавтаст хэргийн 16-17 хуудас/,
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 18-19 хуудас/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-ийн “...2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр л хамгийн сүүлд холбоо барьсан, гүү мал унагалж байна хүрээд ирээч ганц нэг гүү мал барья гэж хэлхээр нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр очсон өглөө адуундаа явсан гээд би хүлээж байгаад 14:00 цагийн орчим ирэхгүй болохоор нь төл малынхаа гэр лүү явсан. 16:00 цаг өнгөрөөгөөд охин С-тай нь ярьхад аав аваарт орсон гэнэ та гуанз дээр яваад очооч гэсэн, тэгсэн засмал замын баруун талын хамгийн хойд талын гуанзны Ийгоо гэж дуудаг Зандраа гэдэг байх, эмнэлэг цаг гарны өмнө эмнэлэг аваад явсан, тэгээд би дүү нартайгаа шороон замаар аймаг руу гарсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27 хуудас/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-ийн “...2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн орой 18 цагийн үед Төв аймгийн цагдаагийн газраас утсаар залгаад аймгийн цагдаагийн газар хүрээд ир гэсэн. Тэгээд аавыг нас барсан талаар мэдсэн. Тухайн үед цагдаагийн алба хаагч ярихдаа аав чинь осолд орсон гэж хэлсэн. Тэгээд удалгүй гэрийнхэн ирээд нас барсан гэж мэдсэн. Яг ямар байдлаар яаж осолд орсон талаар бол мэдэхгүй байна. Би аймгийн төвд ажил хийдэг байсан учир ойр ойрхон очиж чадахгүй байсан. Ихэвчлэн утсаар ярьдаг байсан. Хамгийн сүүлд 04 сарын эхээр уулзсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан шинжээчээс тухайн үед анхны тусламж үзүүлсэн бол амь аврагдах боломжтой байсан эсэх талаар асууж тодруулмаар байна. Өөр санал хүсэлт байхгүй байна. Би гомдолтой байна. Оршуулгын зардал, тухайн автомашины үнэлгээгээр тогтоогдсон зардал, талийгаач малчны зээлтэй байсан, сэтгэл санааны хохирол тус тус нэхэмжилж байна. Тухайн осол гардаг өдөр аав над руу өөрийнхөө утсаар фейсбүүкээр залгаад аав нь бензин авах гэсэн юм. Э ахынхаа данс руу 30,000 төгрөг хийгээд өгөөч" гэсэн. Тэгээд би **** гэх данс руу 30,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд холбогдохгүй байж байгаад орой 18 цагийн үед цагдаа ярихаар нь Э ах руу залгатал ах нь архийг нь авч өгөөд буцсан шүү, ах нь хотод байна гээд утсаа тасалсан.....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 34-35 хуудас/,
-Гэрч Б.С-ийн “...Би 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ амарч байхад талийгаач аав Т.Б нь 12 цаг 14 минутын орчим өөрийн фэйсфүүк чатаар залгаад аав нь **** дээр байна. Э ахынхаа данс руу 30,000 мянган төгрөг шилжүүлчих бинзен хийх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь Хаан банкны **** гэсэн дугаарын данс руу 30,000 мянган төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш холбоо бариагүй болно. Талийгаач аав Т.Б нь фэйсфүүк чатаар ярих үед машиндаа үүүлийнхээ ард суусан харагдаж байсан. Хажууд нь хүн байх шиг байсан. Тэр хүн нь цаанаас нь данс хэлж байсан. Аав тэр дансын давтан хэлж би мөнге шилжүүлсэн. Хэний болох нь харагдаагүй болно..” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37 хуудас/,
-Гэрч Л.Э-ийн “..Би **** нутаг **** гуанз дээр 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 12 цагийн үед аймаг явах гээд ах Л.Б-оор хүргүүлэн ирээд **** дэлгүүрийн үүдэнд зогстол З, Б хоёр цагаан өнгийн пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй мөн дэлгүүрт ирсэн. Бид гурав уулзаад зогсож байхад Т.Б цагаан өнгийн **** маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд бид нар юм яриад зогсож байтал Т.Б данс байгаа юу гэхээр нь би өөрийн **** гэсэн Хаан банкны дансаа хэлээд 30,000 мянган төгрөг шилжүүлэн аваад Т.Б ****дэлгүүр лүү ороод ногоон экс нэртэй 0,75 граммын архи авчраад Т.Б-ын тээврийн хэрэгсэл дотор сууж уусан. Би амсаад өгсөн. Тэгээд дэлгүүрийн гаднаас аймаг орох унаа таарахаар нь тэр гурвыг орхиод явсан. Намайг аймаг ороод удаагүй байхад Баян айраг дэлгүүрийн худалдагч Зандраасүрэн нь над руу залгаад Т.Б аваарт орсон байна. Б нь цагдаа, түргэн дуудсан бололтой өөрөө алга болсон байна гэж хэлсэн юм. Тухайн үед архи ууж байхад бол **** дэлгүүрийн үүдэнд бол рүлийн ард Б байсан. Тэгээд би Төв аймаг руу явсан. Түүнээс хойш мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 39 хуудас/,
-Гэрч Т.З-ын “...Би 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 11-12 цагийн **** Гуанз дээр ****дэлгүүр дээр Б-ийн хамтаар дэлгүүр орж байгаад Б, Э нартай таарсан. Тэгээд юм ярингаа Б-ын машинд суусан, тэгтэл Б 0.75 граммын архи аягалаад тойруулсан. Би архинаас амсаад өгөөд удалгүй дэлгүүр ороод тамхи аваад адууныхаа жипис-ийг шалгаад гараад иртэл, Б, Э, Б нар нь явсан байсан. Тэгэхээр нь би өөрийн пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон гэр лүүгээ явсан. Өөр зүйл болоогүй. Б, Э, Б нар хаашаа явсан талаараа надад мэдэж байгаа зүйл байхгүй. Би ****дэлгүүр ороод 30 орчим минут болоод гараад иртэл тэд нар яваад өгсөн байсан юм. Намайг дэлгүүрээс гараад ирэх үед Б, Э, Б нар явсан байсан. Б манай гэрт 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сэдэд ахынхаас ирээд манай ямаа самнаж 1 хоноод маргааш нь тамхигүй байсан болохоор **** гуанзны дэлгүүрээс тамхи авах гээд явсан. Намайг дэлгүүр ороод гараад ирэхэд яваад өгсөн байсан. Б хэнийг дагаж явсныг мэдээгүй. Тээврийн хэрэгслийн жолооны ард Т.Б, арын суудал дээр Б, би Б-ийн зүүн талд арын суудал дээр сууж байсан. Жолоочийн эсрэг талын суудал дээр Эсууж байсан. Тэгээд би буугаад явсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-42 хуудас/,
-Шүүгдэгч Х.Б-ийн сэжигтнээр өгсөн “...Тухайн өдөр би 10-11 цаг гэж санаж байна хөдөө гэрээсээ **** гуанзны дэлгүүрээс тамхи авах гэж З-тай хамт Зын машинтай **** дэлгүүр дээр ирсэн. Тухайн дэлгүүр дээр талийгаач Б-той таарсан ба тухайн үед Б эрүүл байх шиг байсан. Өмнөх өдөр нь архи уусан гэж байсан. Тэгээд Б дэлгүүрээс 0.75 литрийн ногоон Экс нэртэй архи авсан. Тэгээд тухайн архиа дэлгүүрийн хойно хашааны хажууд зогсож байгаад хамт ууцгаасан. Тухайн үед Э гэх манай нутгийн залуу байсан ба хамт уусан. Тэгээд тэр архи ууж дуусаад Э машинд суугаад Улаанбаатар хот явсан ба З гэр рүүгээ машинтайгаа явсан. Тэгээд талийгаач Б бид 2 үлдсэн. Талийгаач "адуу хараад ирье” гээд намайг Өөрийнхөө машиндаа суулгаад өөрөө жолоогоо бариад хамт хойд зүгт явсан. Тэгээд 7-8 км орчим яваад адуу дурандана гээд зогссон. Тэгээд би дурандаад манай адуу биш байна гээд хөдлөх гэсэн чинь "миний бие өвдөөд байна" гэж талийгаач хэлсэн. Тэгээд талийгаач намайг “унаадах миний бие өвдөөд байна” гэхэд би сайн чадахгүй гэсэн. Тэгээд би машин бариад талийгаач миний хажууд суугаад хөдөлсөн. Тэгээд би жолоо барьж яваад засмал замаар 1 км орчим явж байгаад машин дайвалзаад онхолдсон. Би яагаад осолд орсон талаар санахгүй байна. Би түүнээс цаашаа юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд машинд нэлээн хэвтэж байгаад гайгүй болоод би сэрээд талийгаачийг таттал "за" гэсэн. Тэгээд гайгүй юм байна гээд машины гадна талд жоохон сууж байгаад босоод явсан юм шиг байна. Би тэрийг сайн санахгүй байгаа. Нэг сэрэхэд Зүүн дэл гэх газар явж байсан. Тэгээд өглөө тэр хавьд айлын хороонд хэвтэж байтал ах Сэдэд хүрээд ирсэн. Ах ирээд чамайг зөндөө хайлаа гээд гэртээ хариад шууд цагдаа руу явсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Би В ангилалтай. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өмнө нь **** дэлгүүрийн гадаа талийгаач болон танилуудын хамт 1 шил архи уусан байсан. Би осол гарах үед хэдэн км цагийн хурдтай явж байснаа огт мэдэхгүй байна. Би хүнд мөнгө өгөөд жолооны үнэмлэх гаргуулсан ба жолоодлогын дадлага хийж байгаагүй. Талийгаач машин дотор баруун талаараа доошоо хараад хэвтсэн байсан ба тухайн үед нас бараагүй байсан. Намайг дуудахад дуугарч байсан. Би тухайн үед машинаас цонхоор нь гарсан ба талийгаач машинаас гараагүй. Би гараад жоохон сууж байгаад явсан. Би талийгаачийг машинаас гаргаагүй. Миний утас унтарсан байсан ба яаралтай тусламж дуудаж чадаагүй. Би осол гарсны дараа машинаас буугаад жоохон сууж байгаад явсан байсан ба ойролцоо айлын хашаанд хэвтсэн байсан. Би талийгаачийн амийг аврах зорилгоор ямар нэгэн үйлдэл, оролдлого хийгээгүй, осол болсны дараа харахад талийгаачийн хамраас цус гарсан байсан. Ямар нэгэн саад бартаа осол гарахад өөр нөлөөлсөн зүйл байхгүй, машин дайвалзаад л осол гарсан. Би тухайн үед гайгүй согтолттой байсан. Осол 15-16 цагийн хооронд болсон. Тухайн 0,75 л архийг Э, талийгаач бид 3 уусан З машинтай учир уугаагүй......” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45-47 хуудас/,
-Гэрч В.Д-ийн “......Би 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр **** гуанз гэх газарт охин Зандаасүрэнгийн дэлгүүрт ирсэн байсан. Тухайн өдөр хэдэн цагийг сайн санахгүй байна. Эхлээд Төв аймаг явна гээд Э ирсэн. Дараа нь Б, Б ирж явсан. Б 1 шил архи авсан. Архиа ууж байхыг хараагүй. Осол гарсны хэд хоногийн дараа Б надад талийгаач Б, Э, З бид нар дэлгүүрийн хойно архи уусан гэж хэлсэн. Энь үүдэнд байсан портерт суугаад аймаг явсан. З өөрийнхөө машинтай ганцаараа явсан. Би Б-г талийгаачийн машинд суугаад явахыг харсан.........”гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-52 хуудас/,
Гэрч Т.З-ын "... Би 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр **** гуанзны дэлгүүрт Б, Б нартай таарсан. Араас Эирсэн. Тэгээд би дэлгүүр ороод гарч иртэл Бын цагаан **** дотор тэд нар архи ууж байсан. Тэгээд надад хийж өгсөн. Архиа тойруулаад ууж байхад би дэлгүүр ороод тамхи аваад гараад ирэхэд тэд нар явсан байсан. Дэлгүүрийн гадаа 1 шил архи хувааж уусан. Б эрүүл байсан. Бтой уулзахад архи үнэртээд байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 хуудас/,
Гэрч Э.С-ийн ".... Би 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн орчимд байх цагийг нь сайн санахгүй байна. Өмнөговь аймаг руу гэр лүүгээ явж байх замд буюу **** гэх газарт цагаан өнгөтэй **** маркийн тээврийн хэрэгсэл осолд орж замын хажуу руу онхолдсон байдалтай байхаар нь тухайн асуудлын талаар Төв аймгийн цагдаагийн газарт дуудлага өгсөн. Тухайн үед осол юунаас болж гарсан талаар мэдэхгүй байна. Тухайн авто замаар зөндөө тээврийн хэрэгслүүд зорчиж байсан. Нэг ч машин зогсохгүй байхаар нь би иргэний үүргээ биелүүлээд дуудлага өгсөн. Осолд орсон машин цагаан өнгийн **** 20 маркийн тээврийн хэрэгсэл байсан улсын дугаарыг санахгүй байна Машинд 2 хүн байсан. Жолооч нь суудал дээр жолоочийн эсрэг тал руу харсан жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан зорчигчийн суудал арагш бүтэн унасан зорчигчийн толгой нь хөл хэсэг рүүгээ доош харсан байдалтай хэвтэж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл дээр очсон. Намайг жолооч нь хаалга онгойлгоод өг гэхээр нь хаалгыг онгойлгох гэтэл хаалга нь онгойхгүй цонхоороо жолооч нь гарч ирсэн. Жолооч нь машинаас гарч ирээд машинаа налаад зогсоод байсан. Дүр төрхийг нь санахгүй байна хөх дээлтэй байсан. Жолооч “хаалга онгойлгоод өг" гэсэн өөр юм яриагүй. Би цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгсөн цагдаа намайг тухайн тээврийн хэрэгсэл дээр очоод үзээд өгөөч гэж хэлсэн. Би замын хүн байгаа юм явлаа шүү гэж дуудлага өгөхдөө ярьсан цагдаадаа хэлсэн чинь намайг яв гэж хэлсэн. Цагдаа болон эмнэлэг ирэх үед байгаагүй. Тухайн тээврийн хэрэгслийн зорчигчийн биед ил харагдах гэмтэл шархыг анзаараагүй. Хөдөлгөөнгүй доошоо харсан хэвтэж байсан. Юм ярихгүй байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч жолоочийн талын цонхоор бууж явсан. Намайг байхад жолооч тээврийн хэрэгслээ орхиж яваагүй. Зорчигч нь улаан дээлтэй байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна...." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 59-60 хуудас/,
-Хувцасд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 61 хуудас/,
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 62-66 хуудас/,
-Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ТӨВ 0125/047 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Т.Б-ын гэх гарын хээний дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Уг гарын хээний дардас нь санд MN003410003755 бүртгэлийн дугаараар 1 удаа бүртгэгдсэн байна. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 70-74 хуудас/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн ЕГ0325/3427 дугаартай “....Шинжилгээнд ирүүлсэн "З 29/эр" гэж хаягласан цус болон "Х.Б" гэж хаягласан гэж хаягласан цусны дээжүүдээс спиртийн агууламж илрээгүй. Ирүүлсэн цусанд мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээг хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээнд 10 мл-ээс дээш хэмжээтэй шингэн цусны дээж, эсвэл 40 мл-ээс дээш хэмжээтэй шээсний дээж ирүүлэх шаардлагатай. Ирүүлсэн дээжийг шинжилгээнд бүрэн зарцуулж дууссан болно...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 87-89 хуудас/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ЕГ0325/3428 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Т.З гэж хаягласан цус нь О(1) бүлгийн харьяалалтай байна. Х.Бгэж хаягласан цус нь В(ІІІ) бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 90-92 хуудас/,
-Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ТӨВ 0625/083 дугаартай "...Амь хохирогч Т.Б-ын цогцост өвчүү ясны хугарал, цээжний баруун 3-8, зүүн 2-8-р хавирганы зөрөөтэй хугарал, зүүн уушгины хатгагдсан шарх, цээжний хөндийн цусан хураа /750 мл/, дух, зүүн сарвуунд хууларсан шарх, уруулд язарсан шарх, эрүүнд няцарсан шарх, зулгаралт хуйх, баруун өвдөгт цус хуралт, дух, зүүн шанаа, хацар, өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Хоёрдугаар бүлгийн цустай байна..Амь хохирогч нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Амь хохирогч Т.Б нь цээжний битүү гэмтлийн улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан байна..." гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 98-115 хуудас/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ0325/3429 дугаартай “....Тээврийн хэрэгслийн үзлэгээр хураан авсан жолооны хүрдний аваарын дэрнээс цус илэрсэн. Илэрсэн цус нь шинжилгээнд тэнцэж байна. Илэрсэн цуснаас нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь Х.Б, Т.З гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 121-128 хуудас/,
-Шинжээч Я.Соронзонболдын 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 52-88/217 дугаартай “...Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт зэрэгтэй танилцахад тухайн осол гарсан гэх газар болон түүний ойр орчимд ямар нэгэн тэмдэг, тэмдэглэл байсан талаар тусгагдаагүй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл 1.2.17. "зам тээврийн осол" гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг" гэж заасан байх тул уг үйл явдлыг зам тээврийн осол мөн гэж үзэж байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад **** маркийн **** улсын дугаартай автомашины жолооч Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 "Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх мөн дүрмийн 3.5 "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтан хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" мөн дүрмийн 11.11 "Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах, мен механиюксан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хориглоно" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. **** маркийн **** улсын дугаартай автомашины жолооч Х.Бнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.11 дэх заалтыг зөрчсений улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. ****маркийн **** улсын дугаартай автомашины жолооч Х.Бнь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаарх мэдээллийг шинжээчийн зүгээс шалгах боломжгүй. Уг зам тээврийн осол гарахад тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 135-137 хуудас/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1626 дугаартай “...Хохирогч Б овогтой С /НЮ06292500/-н сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 146-147 хуудас/,
-Шүүгдэгч Х.Б-ийн яллагдагчаар өгсөн "... Би 2025 оны 04 дүгээр сарын 10-ны байх шиг санаж байна, цагийг нь санахгүй би З гэх хамаатаны гэрт хоноод З-тай хамт Зын пронтер машинтай **** гуанз дээр ирсэн. Тухайн үед ирээд хамт дэлгүүрт ороод байж байтал дэлгүүр дотор Э сууж байсан. Тэгээд за явна гээд гартал талийгаач Т.Б **** машинтайгаа дэлгүүрийн гадаа хүрээд ирсэн. Тэгээд мэндлээд байж байгаад Эталийгаач Б 2 талийгаачийн **** маркийн машинд суусан. Тэгээд байж байтал талийгаач дэлгүүрээс 1 шил архи авсан. Тэгээд тухайн архийг Эталийгаач Б, З нар хамт суугаад уусан ба З архи уугаагүй. Тэгээд тэр архийг уугаад дуусаад Э замын машинд суугаад Улаанбаатар хот явсан. Тэгээд талийгаач бид 2 хөдлөөд явсан. Тэгээд хойшоо колонк руу адуу харна гээд талийгаач бид 2 түүний машинтай хамт явсан. Тэгээд нилээн хойшоо явж байгаад талийгаач адуугаа дурангаар харсан. Тэгээд явж байгаад дахиад зогссон. Тэгээд талийгаач бие өвдөөд байна гээд байсан. Тэгээд чи машин барих уу гээд хэлсэн. Тэгэхээр нь би сайн барьж чадахгүй гэсэн. Тэгтэл би явж чадахгүй байна гээд байсан. Тэгээд би бариад жоохон явж байгаад нэг мэдсэн машин дайвалзаад ойчсон. Тэгээд ойчоод ухаан санаагаа алдсан байсан. Тэгээд шөнө зүүн уулан дээр явж байсан. Тэгээд явж байтал айлын хороон дээр очсон. Тэгээд жоохон унтаж байтал манай ах С ирсэн. Тэгээд ах шөнөжингөө хайгаад байна хаашаа явдаг юм гээд **** гуанзанд буцаж ирээд тэгээд Төв аймаг руу унаанд суугаад өөрөө цагдаагийн байгууллага дээр хүрч ирсэн. Тэгээд цагдаагийн байгууллага дээр эгч Цэцэгмаагийн хамт ирсэн. Би 2013-2014 онд жолооны үнэмлэх авч байсан. Би жолоонд суугаагүй. Би өмнө нь портертой гэрээ зөөж байсан. Би жолооны үнэмлэхээ хүнд мөнгө өгөөд гаргуулсан байсан. Би тухайн үед ногоон шилтэй архи уусан байсан. Дэлгүүрийн гадаа уусан байсан. Би нилээн согтуу байсан. Болсон үйл явдлыг санахгүй байгаа. Осол болсон тухайн үед талийгаач ямар байдалтай байсан талаар сайн санахгүй байна. Талийгаач амьсгаатай байсан. Ёо гээд нэг дуугарч байсан. Машины дугуй дээрээ байсан яаж гарсан гэдгээ санахгүй байна. Би осол болсны дараа талийгаачид тусламж үзүүлсэн эсэхээ санахгүй байна. Би тэр үед ухаан санаагаа алдсан байсан. Тэрийг сайн мэдэхгүй. Ослын улмаас надад баруун талын хавирга хэсгээрээ цохисон юм шиг байсан, хөндүүрлээд байгаа. Аль болох хохирлоо нөхөн барагдуулна. Гэм буруугаа ойлгож байна..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 160-162 хуудас/,
-Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 172-173 хуудас/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-ийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 178-194 хуудас/,
-Шинжээч Б.Сэргэлэнгийн өгсөн “...Амь хохирогч Т.Б-д учирсан цээжний битүү гэмтлийг авсан дариуд цаг алдалгүй эмнэлгийн яаралтай тусламж болон мэс засал эмчилгээг яаралтай түргэн хугацаанд хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 196 хуудас/,
-“Гарьд гүрү үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06/136 дугаартай "...****улсын дугаартай ****маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ нь 7,464,000 төгрөг болно..." гэсэн тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 199-210 хуудас/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 223 хуудас/,
-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 229-234 хуудас/,
-Гэрч Ц.Ц-ын өгсөн “...Би Б-г танина. 2008 оноос хамтран амьдарч байгаад 2021-2022 онд салсан. Дундаасаа 2 хүүхэдтэй. Анх Б-тэй амьдарч байх үед миний мөнгөөр мал борлуулаад тухайн тээврийн хэрэгслийг авч байсан. 2022 онд салахдаа би уг тээврийн хэрэгслийг авсан. Тухайн үед мотор муудсан эвдэрсэн. Би салсныхаа дараа шинэ мотор тэнхлэг солиод унаж байгаад 2024 оны 4 дүгээр сарын үед ах Сүхбаатар гэх хүнд 5.000.000 төгрөгөөр зарсан. Одоо тухайн машин эвдэрсэн гэрийн гадаа байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 236-237 хуудас/,
-“Гарьд гүрү үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 07/174 дугаартай "...**** улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ нь 4.110.000 төгрөг болно..." гэсэн тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 242-2 дугаар хавтаст хэргийн 3 хуудас/, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн дүгнэлт.
Шүүх хуралдаанд улсын яллагч “...Шүүгдэгч Х.Б гэм буруутай тооцуулах..” саналтай гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “..Гэм буруу дээрээ маргахгүй байгаа ..” гэх саналтай гэж гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг **** гуанз гэх газарт Улаанбаатар Дундговь чиглэлийн А0201 дугаартай асфальтан замын 115 км шогийн ойролцоо ****улсын дугаартай ****маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 6, 3.5 б, г, 11.11 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж онхолдсоны улмаас Т.Б-ын амь насыг хохироон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь,
-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-ийн “Миний аавд эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амьд байх боломжтой байсан гэж боддог. гомдолтой байна. гэх мэдүүлэг, шүүх эмнэлгийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 3427 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан “Амь хохирогч Т.Б-ын цогцост өвчүү ясны хугарал, цээжний баруун 3-8, зүүн 2-8-р хавирганы зөрөөтэй хугарал, зүүн уушгины хатгагдсан шарх, цээжний хөндийн цусан хураа /750 мл/, дух, зүүн сарвуунд хууларсан шарх, уруулд язарсан шарх, эрүүнд няцарсан шарх, зулгаралт хуйх, баруун өвдөгт цус хуралт, дух, зүүн шанаа, хацар, өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Хоёрдугаар бүлгийн цустай байна..Амь хохирогч нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Амь хохирогч Т.Б нь цээжний битүү гэмтлийн улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан байна.” гэх дүгнэлт, гэрч Л.Эгийн “Т.Б цагаан өнгийн ****-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд ...З, Б бид нар... тээврийн хэрэгсэл дотор 0.75 граммын архи уусан...би салаад явсан...намайг аймаг ороод удаагүй байхад З над руу залгаад Т.Б аваарт орсон байна. гэж хэлсэн.” Гэх мэдүүлэг, гэрч Т.З-ын “ 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 11-12 цагийн орчим Б, Э, Б нартай Бын машинд архи уусан...би архинаас амсаад дэлгүүр ороод ...иртэл тэд нар явсан байсан...”гэх мэдүүлэг, гэрч В.Д-ийн “..би Б-г талийгаачийн машинд суугаад явахыг харсан.” Гэх мэдүүлэг, гэрч Э.С-ийн “ 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цагийн орчим...Өмнөговь аймаг руу гэр лүүгээ явж байтал замд буюу **** гэх газарт цагаан өнгөтэй **** маркийн тээврийн хэрэгсэл осолд орсон замын хажуу руу онхолдсон байдалтай байхаар тухайн асуудлын талаар Төв аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгсөн... машинд 2 хүн байсан. Жолооч нь суудал дээр жолоочийн эсрэг тал руу харсан жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан зорчигчийн суудал арагш бүтэн унасан зорчигчийн толгой нь хөл хэсэг рүүгээ доош харсан байдалтай хэвтэж байсан.жолооч машинаас гарч ирээд машинаа налаад зогсоод байсан. Хөх дээлтэй хүн байсан. Жолооч хаалга онгойлгоод өг гэсэн. Өөр юм яриагүй. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч жолоочийн талын цонхоор бууж явсан. Зорчигч нь улаан дээлтэй хүн байсан.” гэх мэдүүлэг, шинжээч эмч Б.Сэргэлэнгийн “...амь хохирогч Т.Б нь цээжний битүү гэмтлийн улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан. Амь хохирогчид учирсан гэмтлийг авсан даруйд цаг алдалгүй эмнэлгийн яаралтай тусламж болон мэс засал эмчилгээг түргэн хугацаанд хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. “гэх мэдүүлэг, сууж байсан..” гэх мэдүүлэг, амь хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл , хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ТӨВ 0125/047 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Т.Б-ын гэх гарын хээний дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Уг гарын хээний дардас нь санд MN003410003755 бүртгэлийн дугаараар 1 удаа бүртгэгдсэн байна. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэх дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн ЕГ0325/3427 дугаартай “....Шинжилгээнд ирүүлсэн "З 29/эр" гэж хаягласан цус болон "Х.Б" гэж хаягласан гэж хаягласан цусны дээжүүдээс спиртийн агууламж илрээгүй. Ирүүлсэн цусанд мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээг хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээнд 10 мл-ээс дээш хэмжээтэй шингэн цусны дээж, эсвэл 40 мл-ээс дээш хэмжээтэй шээсний дээж ирүүлэх шаардлагатай. Ирүүлсэн дээжийг шинжилгээнд бүрэн зарцуулж дууссан болно...” гэх дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ЕГ0325/3428 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Т.З гэж хаягласан цус нь О(1) бүлгийн харьяалалтай байна. Х.Б гэж хаягласан цус нь В(ІІІ) бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ0325/3429 дугаартай “....Тээврийн хэрэгслийн үзлэгээр хураан авсан жолооны хүрдний аваарын дэрнээс цус илэрсэн. Илэрсэн цус нь шинжилгээнд тэнцэж байна. Илэрсэн цуснаас нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь Х.Б, Т.З гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна...” гэх дүгнэлт, Шинжээч Я.Соронзонболдын “...Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт зэрэгтэй танилцахад тухайн осол гарсан гэх газар болон түүний ойр орчимд ямар нэгэн тэмдэг, тэмдэглэл байсан талаар тусгагдаагүй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл 1.2.17. "зам тээврийн осол" гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг" гэж заасан байх тул уг үйл явдлыг зам тээврийн осол мөн гэж үзэж байна.
Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад **** маркийн **** улсын дугаартай автомашины жолооч Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 "Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх мөн дүрмийн 3.5 "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтан хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" мөн дүрмийн 11.11 "Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах, мөн механиксан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хориглоно" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. **** маркийн ****улсын дугаартай автомашины жолооч Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.11 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. **** маркийн **** улсын дугаартай автомашины жолооч Х.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаарх мэдээллийг шинжээчийн зүгээс шалгах боломжгүй. Уг зам тээврийн осол гарахад тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1626 дугаартай “...Хохирогч Б овогтой С /НЮ06292500/-н сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт,
шүүгдэгч Х.Б-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн "... Тэгээд тэр архийг уугаад дуусаад Э замын машинд суугаад Улаанбаатар хот явсан. Тэгээд талийгаач бид 2 хөдлөөд явсан. Тэгээд хойшоо колонк руу адуу харна гээд талийгаач бид 2 түүний машинтай хамт явсан. Тэгээд хойшоо явж байгаад талийгаач адуугаа дурангаар харсан. Тэгээд явж байгаад дахиад зогссон. Тэгээд талийгаач бие өвдөөд байна гээд байсан. Тэгээд чи машин барих уу гээд хэлсэн...Тэгээд би бариад жоохон явж байгаад нэг мэдсэн машин дайвалзаад ойчсон. Тэгээд ойчоод ухаан санаагаа алдсан байсан. Тэгээд шөнө зүүн уулан дээр явж байсан...Би жолоонд суугаагүй. Би өмнө нь портертой гэрээ зөөж байсан. Би жолооны үнэмлэхээ хүнд мөнгө өгөөд гаргуулсан байсан. Би тухайн үед ногоон шилтэй архи уусан байсан. Аль болох хохирлоо нөхөн барагдуулна. Гэм буруугаа ойлгож байна..." гэх мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Гарьд гүрү үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06/136 дугаартай "...****улсын дугаартай ****маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ нь 7,464,000 төгрөг болно..." гэсэн тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Б-ийн гэм буруугийн асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.14 дүгээр 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана.”гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Х.Бнь тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б “...хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...”, 3.5 б “...осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, 3.5 г “...тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах...”, 11.11 “...Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах, мөн механикжсан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хориглоно...” гэж тус тус заасныг зөрчжээ.
Иймд шүүгдэгч Х.Б-ийн Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож/ зам тээврийн осол гаргаж/ Т.Б-ын амь насыг хохироосон болгоомжгүй үйлдэл нь,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих”гэмт хэрэг нь “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэмт хэрэгт тооцохоор,
Мөн энэ гэмт хэргийн улмаас “...хүний амь нас хохирсон...энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн...бол хүндрүүлж зүйлчлэхээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийн шинжтэй,
Мөн зам тээврийн осол гаргаад хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан санаатай үйлдэл нь мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан”гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б-ын амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оршуулгын зардалд 13.200.000 төгрөгийг, амь хохирогчийн 22-70 ТӨҮ улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 7.464.000 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн 4 дүгээр зэрэглэлийг 45.99 дахин нэмэгдүүлснээр тооцож шүүгдэгч Х.Б-ээс 36.424.080 төгрөгийг, зээлийн гэрээний үлдэгдэл нийт 6.253.472,63 төгрөгийг, нийт 63.341.552,6 /жаран гурван сая гурван зуун дөчин нэгэн мянга таван зуун тавин хоёр төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг нэхэмжилсэн байна.
Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг тооцохдоо хавтаст 1 хавтаст хэргийн 178-186 хуудаст авагдсан баримтаар оршуулгын зан үйлтэй холбоотой 13.200.000 төгрөг, амь хохирогчийн 22-70 ТӨҮ улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 7.464.000 төгрөг /1 дүгээр хавтаст хэргийн 199-210 хуудас/-ийг шүүгдэгч Х.Б-ээс гаруулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сд олгохоор шийдвэрлэсэн.
Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 146-147 хуудаст сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1626 дугаартай дүгнэлтээр“...Хохирогч Б овогтой С /НЮ06292500/-н сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна...” гэж тогтоосон байх тул
Монгол Улсын дээд шүүхийн нийт Шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ний өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтад заасан “Хүний сэтгэцэт учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар гэмт хэргийн улмаас амь хохирогчийн мэдэрч буй өвдөлт, зовиур шаналал, хувийн байдал зэргийг харгалзан
Шүүх сэтгэцийн хор уршиг нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалд сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд учирсан нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23-45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон.
Шүүх энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг дүгнэн шүүгдэгч Х.Б-ийн холбогдсон гэмт хэрэг гарсан 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792.000*45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 36.424.080 төгрөг, оршуулгын зан үйлийн зардалд 13.200.000 төгрөг, 22-70 ТӨҮ улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 7.464.000 төгрөгийг нэмж нийт 57.088.080 /тавин долоон сая наян найман мянга ная/ төгрөгийг шүүгдэгч Х.Б-ээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-д олгохоор шийдвэрлэлээ.
Харин 1 дүгээр хавтаст хэргийн 187-193 хуудаст авагдсан амь хохирогч Т.Б-ын 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ/202454507519 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 6.253.472,63 /зургаан сая хоёр зуун тавин гурван мянга дөрвөн зуун далан хоёр төгрөг жаран гурван мөнгө/ төгрөгийг энэ хэрэгт хамааралгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болголоо.
Шүүх шүүгдэгч Х.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийдвэрлэсний дараа шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөрөө барагдуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдааныг 5 өдрийн хугацаагаар завсарлуулж,
завсарлагааны хугацаа дуусаж шүүх хуралдааныг эхлүүлэхэд шүүгдэгч Х.Бнь шүүхээс тогтоосон 57.088.080 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас амь хууль ёсны төлөөлөгч Б.Сд 7.464.000 /долоон сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга/ хохирол барагдуулсан байна.
Иймд 49.624.080 төгрөгийг шүүгдэгч Х.Б-ээс гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сд олгохоор шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Х.Б-ийн **** улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилж, зах зээлийн үнийг 4.110.000 төгрөгөөр тогтоосон байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаах шүүхийн дүгнэлт.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Шүүгдэгч Х.Бг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу Авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, нэг хүний амь нас хохироосон. Мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зам тээврийн осол гаргасан жолооч хэргийн газрыг орхиж, үүргээ биелүүлээгүй гэдэгт тус тус гэм буруутайд тооцсон. Тийм учир эрүүгийн хариуцлагын саналыг гаргах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд тухайн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хор хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний сэтгэл санааны байдал, санаа, зорилго, үйлдлийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн хэлбэр зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон. Мөн дээр нь Х.Б тухайн үедээ буюу осолд орсон үедээ орхиж, хэргийн газраас зугтаасан үйл баримт болсон байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар ялын хувьд түүний хувийн байдал, хохирол нөхөн төлбөр төлсөн байдал, өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж буй өгүүлэмж зэргийг харгалзан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна.
Мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох саналыг тус тус гаргаж байна. Ингээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нэгтгэж мөн хуулийн 2.1-т зааснаар 15 нэгжийг хорих ялын 1 хоногтой тооцож, нэгтгэж 1 жил 7 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэх саналыг гаргаж байна. Учир нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 57.088.080 төгрөгийн шүүгдэгч Х.Б-ээс гаргуулахаар заасан. Гэм буруугийн шүүх хуралдааны явцад хохирол төлбөрт 7.638.000 төгрөгийг буюу тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг төлж барагдуулсан. Үлдэх хохирлыг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчээс үлдэгдэл хохирол төлбөрийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналыг гаргаж байна. Яагаад хорих ялын саналыг гаргаж байгаа вэ гэхээр хэдийгээр тухайн гэмт хэрэг нь сонгох санкцитай хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзсэн.
Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан гэх гэрч нарын мэдүүлэг байдаг боловч хэргийн газраас орхиж зугтааснаас хойш Шүүх шинжилгээний газраас гаргасан цусан дахь спиртийн агууламжийг илрүүлэх шинжилгээ болон драйгер багажаар үлээлгэж шалгах ажиллагааг газар дээр хийгээгүй. Осол болсон өдрийн маргааш буюу 24 цаг өнгөрсний дараа шинжээчид дүгнэлт гаргуулахад спиртийн агууламж илрээгүй гэдэг нотлогдон тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлд шүүхээс гэмт хэргийн гэм хорын хор уршгийн хохирол төлбөрийг төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан байдаг. Шүүгдэгч нь 5 хоногийн завсарлага авсан ч хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, шүүх хуралдааны явцад хохирол төлөх мөнгийг хүн авчихсан гэдэг байдлаар хууль, шүүхийн байгууллагын нэр төрд халдсан утга, агуулга бүхий тайлбар гаргаж байгаа нь энэ хүний өөрийгөө хамгаалах ёс зүйн асуудал болон хэрэгт хандаж байгаа хандлага, хувийн байдал нь харагдаж байна. Тийм учир улсын яллагчийн зүгээс хорих ял оногдуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчид Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргаж байна. Үүнтэй холбогдуулан миний хувьд хэлэх зүйл байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд өөрийн чадахаараа 7.438.000 төгрөгийг хохирогч талд төлж барагдуулсан. Хоёрдугаарт тээврийн хэрэгслийг битүүмжлүүлсэн байдаг. Тухайн тээврийн хэрэгсэл 4.100.000 төгрөгөөр үнэлэгдсэн ****улсын дугаартай Хюньдай Портер маркийн тээврийн хэрэгсэл байдаг. Түүнийг хохирол нөхөн төлөхөд тооцож оруулж өгөхийг хүсч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг эрүүгийн хариуцлагыг нэгтгээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 7 сар 10 хоногийн хорих ял оногдуулсан санал гаргасан. Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгдсэн байдлыг харгалзан үзэж 1 жилийн тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Яагаад гэвэл шүүгдэгчид ял оногдуулснаар хохирогч талд учирсан хохирол төлбөр төлөгдөхгүй нөхцөл байдал хүндэрнэ гэж бодож байна.
Харин шүүгдэгч ажил хөдөлмөр эрхлээд явж байх юм бол сэтгэл санааны хохирол, оршуулгын зардалтай холбоотой хохирол төлбөрийг төлж барагдуулах боломжтой гэж харж байна. Мөн би ойлгохдоо хохирол төлбөр 46.880.000 төгрөг гэж ойлгосон. Сая улсын яллагч 57.088.080 төгрөг гэж тайлбарлаж байна. Тэгэхээр магадгүй шүүгдэгч нь ял эдлээд явах юм бол хохирогч тал хохирол төлбөрөө авч чадахгүй, хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байна. Тийм учир шүүгдэгч Х.Б д тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү” гэсэн,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “гомдолтой байна. шүүгдэгчид оногдуулах ялыг нэмэгдүүлж өгнө үү.” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж тус тус зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарагдаж байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (зам тээврийн осол гаргаж, хүний амь насыг хохироосон, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нэг хүний амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Гомдолтой” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ам бүлийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж,
Мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэхээр шийдвэрлэж болно.” гэж зааснаар шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож, 40 хоног буюу 1 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “ Тэнсэн харгалзах ял оногдуулж өнгө үү” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан” ...энэ хуулийн тусгай ангид хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол...энэ хуулийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж зааснаар шүүгдэгч Х.Бнь тусгай ангид заасан хоёр гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Шүүгдэгч Х.Бам бүл 3, эх, эгчийн хамт Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар баг, Ногоон дов гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй талаарх ял шалгах хуудсаар тогтоогдсон /1 дүгээр хавтаст хэргийн 174 хуудас/, одоо 39 настай, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 166 хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 167 хуудас/ иргэний оршин суугаа хаягийн бүртгэл /1 дүгээр хавтаст хэргийн 168 хуудас/, жолоочийн лавлагаа мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 169 хуудас/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 170 хуудас/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс тоолохыг дурдаж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт 32-09 ТӨВ улсын дугаартай 1999 онд үйлдвэрлэгдсэн супер портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2534002890292 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тээврийн хэрэгслийн дэрний хэсэг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №246, А/80 дугаартай захирамж, тушаалд зааснаар бичих Төв аймгийн дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Бнь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4, 36.6-36.8, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэг, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Хишигсүрэнгийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож, 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6/зургаа/ жилийн хугацаагаар хасах ялын хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс тоолж, нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6.253.472,63 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Б-ээс 49.624.080 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сд олгож, амь хууль ёсны төлөөлөгч Б.Сд 7.464.000 төгрөг төлснийг дурдсугай.
7.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт шүүгдэгч Х.Б-ийн эзэмшлийн 32-09 ТӨВ улсын дугаартай 1999 онд үйлдвэрлэгдсэн супер портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2534002890292 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тээврийн хэрэгслийн дэрний хэсэг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9.Шүүгдэгч Х.Бнь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2025 оны 10 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ