| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2024/0426/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/480 |
| Огноо | 2025-10-28 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Ж.Мөнхзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/480
2025 10 28 2025/ШЦТ/480
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
-шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батмандал хөтөлж,
-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны хяналтын прокурор Ж.Мөнхзул,
-шүүгдэгч Д.Б түүний өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр,
-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М, Б.Мтэдгээрийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,
-иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн дугаартай 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн А0301 дугаартай хатуу хучилттай автозамын 111-112 дахь километрийн шонгийн орчим "Mitsubishi colt” маркийн Аулсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”гэж заасныг зөрчсөний улмаас жолооч Э.Ажолоодож явсан "Ніnо" маркийн ЛХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган, зорчигч Л.Шэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, зорчигч Б.Сүрэнхорлоо, Ч.Лнарын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.Б: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М:” Шүүгдэгч Д.Б нь оршуулгын зан үйлийн төлбөрт 10.000.000 төгрөг өгсөн. Үлдэх 14.117.450 төгрөгийг сэтгэл санааны хохирлын хамт шүүгдэгчээс нэхэмжилж байна. Нэмж хэлэх зүйлгүй”гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхсоёл: “Шүүгдэгч Д.Б нь оршуулгын зан үйлийн төлбөрт 10.000.000 төгрөг өгсөн. Үлдэх 12.234.115 төгрөгийг сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлын хамт шүүгдэгчээс нэхэмжилж байна. Хүний амь нас хямдхан болсон юм гэж бодлоо. Хоёрын хоёр хүний амь нас хохирсон шүү дээ. Прокурорын 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг дэмжиж байна.”гэв.
Эрүүгийн дугаартай хэргээс яллах болон цагаатгах талуудаас шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
-Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 1 хуудас/,
-Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 4 хуудас/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 7-19 хуудас/,
-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1 дүгээр хавтаст хэргийн 20-22 хуудас/,
-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах, эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...0.00% үзүүлэлт...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 23-24 хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч Э.А“....Намайг ЛХОА улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг нэхэмжлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар "Таван богд финанс" ББСБ-аас итгэмжлэл гаргасан тул уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй байна, уг тээврийн хэрэгслийг би "Таван богд финанс" ББСБ-нд барьцаанд тавьж авсан байсан юм. Би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон явдлын талаар ярьсан байгаа ба ер нь бол 2023 оны 10-р сарын 12-13-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Улаанбаатар хотоос Ховд аймаг руу ЛХОА улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгсэлтэй ачаа ачаад дүү Ахамт явж байхад буюу Төв аймгийн Баянхангай сумын Атарын гуанз өнгөрөөд нэлээн яваад амралтын зогсоол хүрэх гээд шөнө 02 цаг өнгөрч байхад өөдөөс ирж явсан 3 машины дунд нь явсан жижиг суудлын машин гэнэт эсрэг урсгалдаа ороод өөдөөс чиглээд ирэхээр нь би баруун гар тал руугаа рулээ дараад, тоормосоо гишгээд, чагнаал өгтөл тэр өөдөөс урсгал сөрж ирсэн машин миний унаж явсан ЛХОА улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд талаас ирээд мөргөлдсөн юм би тэгээд шууд тоормосоо гишгэж тэр дор нь зогсоод буугаад ирэхэд миний машины зүүн урд талаас мөргөсөн байсан тэгээд нөгөө мөргөлдсөн машин дээр явж очиход Аулсын дугаартай, Голт гэж машин байсан ба жолооч нь гэж ах машинаасаа буугаад ирэхээр нь та яагаад урсгал сөрж ирээд мөргөчихвөө гэхэд ах нь зүүрмэглэчихлээ гэж хэлж байсан юм. Тухайн осол болсон газарт засмал зам овон товон ихтэй сэвээ ихтэй байдаг тул би хурдаа хасаад удаан явж байсан ба 50-60 км/цагийн хурдтай л явж байсан. Миний ЛХОА улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хэвийн сайн байсан ба их гэрэл, тоормос дугуй, явах эд ангиуд гээд бүгд хэвийн сайн машин байсан. Би уг ЛХОА улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 06 дугаар сард 60 сая төгрөгөөр худалдаж авч байсан ба үлдэгдэл мөнгө дутаад тэгээд "Таван богд финанс" ББСБ-д барьцаанд 25 сая төгрөгт тавьсан одоо зогсолтын байдалтай байгаа тул төлөлт хийхэд хүндрэлтэй төлж чадахгүйд хүрээд байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 32-34 хуудас/,
-Хохирогч Л.Ш“....Би Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийг 1981 онд 8 дугаар анги төгсөж байсан юм. Манай арван жилийн ангийн хүмүүс Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бөмбий гэх газарт мод тарихаар тохиролцсон байсан юм. Манай ангийн Б, Сүрэнхорлоо, Лбид дөрөв 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн орчимд Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бөмбий гэх газар руу Аулсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Б жолоо бариад хөдлөөд замаараа Төв аймгийн Өндөрширээт сум ороод Санжаа, Баярсайхан, Энхболд нар бас нэг машинтай нийт хоёр машинтай цааш мод тарих газар руу гаа яваад олохгүй байсан тул шөнөдөө айлд хоноод 2023 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 09 цагийн орчимд хоносон айлаасаа хөдлөөд модоо тариад орой нар жаргаж байхад дуусаад эргээд хөдлөөд Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3-р багт оршин суух Санжаа гэх ангийн хүүхдийнд орж хоол идээд шөнийн 01 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот руу Аулсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Б жолоо бариад, жолоочийн хажуу талд Сүрэнхорлоо, жолоочийн хойд талд би, миний хажууд Лсуугаад хөдөлсөн. Тэгээд Төв аймгийн Лүн сум өнгөрөөд явж байтал өөдөөс их гэрэл тусах шиг болоод би ухаан алдаад эмнэлэгт ухаан орсон... Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх мөнгө, эд зүйлтэй холбоотой асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37-38 хуудас/,
-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С“...Би амь хохирогч Б.Сүрэнхоролын том хүү нь байгаа юм. Амь хохирогч Б.Сүрэнхорол нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд 08 дугаар анги төгссөн 10 жилийн ангийнхантайгаа уулзаад Улаанбаатар хот руу 2023 оны 10 сарын 12-ны орой Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас хөдөлсөн. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43 хуудас/,
-Хохирогч Л.Мн “....би талийгаачийн том хүү нь байгаа юм. Би доороо 4 дүүтэй. Ээж Лмаань 2023 оны 10 сарын 07-ны өдөр гэрт нь хүргэж өгөх гээд явж байхад арван жилийн ангийнхан нь мод тарина явдаг юм билүү, яадаг юм билээ гэж байсан. Тэгээд би яг явах үед нь бол мэдээгүй байж байтал 2023 оны 10 сарын 13-ны өглөө над руу манай дүү утсаар яриад ээж хөдөө явчихаад буцаж байх замдаа зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн...” /1 дүгээр хавтаст хэргийн 50 хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 сарын 07-ны өдрийн 13934 дугаартай "...Д.Бийн биед цээжний зүүн талд 2,3,4,6,8,9-р хавирганы зөрөөтэй хоёрлосон, баруун талд 3,4-р хавирга зөрөөтэй, 5,6 хавирга зөрөөгүй, өвчүү ясны хугарал, цээж, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр авто ослын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 73-74 хуудас/
-Төв аймгийн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 сарын 18-ны өдрийн 645 дугаартай “..Э.Абиед гэмтэл тогтоогдсонгүй..." гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 76 хуудас/,
-Төв аймгийн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 сарын 18-ны өдрийн 644 дугаартай “...Б.Амарболдыьн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 78 хуудас/,
-Хөрөнгийн үнэлгээний “БанХас” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн "....Митсубиши колт" маркийн Аулсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ шууд зардал 6,500,000 төгрөг, шууд бус зардал 1,952,400 төгрөг, нийт 8,452,400,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт
/1 дүгээр хавтаст хэргийн 93-96 хуудас/,
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 98-109 хуудас/,
- Төв аймгийн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 сарын 21-ний өдрийн 208 дугаартай *... Амь хохирогч Б.Сүрэнхорлоогийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг авсан мэс заслын дараах байдал, тархины няцрал, хаван, өвчүү ясны дээд 1/3, баруун 1-4-р хавирга, зүүн сүүж, баруун суудал ясны хугарал, зүүн түнхний мултрал, их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулайн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархай, дух хэсгийн хуйхны дотор гадаргуу, зүүн чамархайн булчин, баруун уушигны угт цус хуралт, элэгний язрал, зүүн бугалга, өгзөгт зулгаралт, зүүн хөх, баруун бугуй, өвдөг, шилбэнд цус хуралт бүхий мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогч Б.Сүрэнхорлоо нь дээрх оношинд дурдсан гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Амь хохирогч Б.Сүрэнхорлоо нь А (II) бүлгийн цусны харьяалалтай байна. Амь хохирогч Б.Сүрэнхорлоо нь зүрхний булчингийн эмгэгшил, элэгний өөхлөлт, томрол зэрэг архаг хууч өвчтэй байсан байна. Амь хохирогч Б.Сүрэнхорлоогийн цусанд 0.8% спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолт болно..." гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 110-115 хуудас/,
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 117-127 хуудас/,
- Төв аймгийн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 сарын 21-ний өдрийн 207 дугаартай "... Талийгаач Ч.Лхагвасүрэнгийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр биед их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, духны хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүрхний үнхэлцэг хальсны урагдал, цоорол, дух, зүүн хөмсөг, зүүн хацарт шарх, баруун хөмсөг, эрүү, цээжинд зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, гуя, шилбэ, зүүн бугалга, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаачийн цуснаас спиртийн агууламж илрээгүй байна. Талийгаач Ч.Лнь дээрх оношинд дурдсан гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ..." гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 128-131 хуудас/,
-Шүүгдэгч Д.Бийн яллагдагчаар өгсөн“...Би 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум Батхаан бригадад дунд ангийнхантайгаа уулзаад мод тарьж байгаад. 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15-16 цагийн орчимд Батхаан бригадаас Улаанбаатар хот руу Сүрэнхорлоо, Лхагвасүрэн, Шийтэр нарын хамтаар өөрийн Аулсын дугаартай M.Colt маркийн хэрэгсэлтэй би өөрөө жолоо бариад хөдөлсөн. Тэгээд замдаа Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос Өвөрхангай явах чиглэлийн 175 дахь км шонгийн хойд талд ангийн Санжаагийнхруу орж хоол цай, уучхаад шөнийн 01 цагийн орчимд Улаанбаатар хот руу Сүрэнхорлоо, Лхагвасүрэн, Шийтэр нарын хамтаар тээврийн хэрэгсэлтэйгээ хөдөлсөн. Тэгээд замдаа зогсолгүйгээр би жолоо бариад цааш явж байхад Төв аймгийн Лүн сумын төв, Баянхангай сумын төвийн голд орон нутгийн асфальтан зам дээр явж байхад эсрэг урсгалд байсан тээврийн хэрэгсэл холын гэрлээ шилжүүлээгүй би гялбаанд орсон тэгээд нэг мэдэхэд зам тээврийн осолд орсон байсан. Би тухайн үед шоконд орсон байсан. Болсон зүйлийг яг сайн хэлж мэдэхгүй байна. 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдрийн шилжих шөнө 02 цагийн орчимд зам тээврийн осол болсон байх гэж би санаж байна. Би тус цаг хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай ангийн хүүхдүүд айрагтай ирэхэд би айрагнаас ч уугаагүй ээ. Би тус зам тээврийн осол болох цаг хугацаанд нойр хүрч, зүүрмэглээгүй ээ. Зам тээврийн осол болоход цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн эсэхийг би сайн мэдэхгүй байна. Би зам тээврийн осол болоход 50-60 км/цагийн хурдтай явж байсан. Би нээх их гишгэж хурдтай явдаггүй ээ. Би Улаанбаатар хот руу явж байхдаа жолоо шилжүүлээгүй. Миний Аулсын дугаартай тоёота копт маркийн тээврийн хэрэгсэл нь 2023 оны 10 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод оношилгоонд хамрагдсан. Миний тээврийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хангасан байсан. Миний тээврийн хэрэгсэл буруу талдаа рүүльтэй миний хажууд урд талын суудал дээр талийгаач Сүрэнхорлоо, түүний ард талын суудал дээр талийгаач Лхагвасүрэн, миний ард талын суудал дээр Шийтэр нар сууж явж байсан. Сүрэнхорлоо бид хоёр хамгаалах бүс стандартын дагуу зүүцэн явж байсан.... Би осолд орохын өмнө нь гэрлээ шилжүүлж эсрэг урсгалын тээврийн хэрэгсэлд гэрлээ анивчуулан дохио өгсөн. Зам тээврийн осолд орсны дараах зүйлийг сайн санахгүй байгаа. Би тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй гэнэт л ороод ирсэн. Би эсрэг талын урсгалд явж байгаад осолд орсноо тухайн үед мэдээгүй ээ. Би ахиж хэргийг сайн шалгуулмаар байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 157-158 хуудас/,
-Иргэний нэхэмжлэгчийн бусад зардлын баримт “нийт 315.786 төгрөг” /1 дүгээр хавтаст хэргийн 180 хуудас/,
-Хохирогч Л.Шийтэр “... Надад гомдол санал байхгүй. Хохирол нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Миний биеийн байдал одоо зүгээр болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 183 хуудас/,
-Хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 2-6 хуудас/,
-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /2 дугаар хавтаст хэргийн 6-7 хуудас/,
-Осол хэрэг гарсан газрын хэмжилтийн бүдүүвч /2 дугаар хавтаст хэргийн 8 хуудас/,
-Амь хохирогчдын оршуулгын зан үйлд зарцуулсан баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 46-104 хуудас/,
-Техникийн шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 08/236 дугаартай “.... Шинжээч нар нь зам тээврийн осол болох үед хэргийн газарт очин автомашинд үзлэг хийгээгүй тул энэ асуултад хариулт өгөх боломжгүй байна Хавтаст хэрэгт авагдсан фото зургуудаас үзэхэд анх мөргөлдсөн "А" цэгийг үндэслэлтэй авсан гэж үзэж байна. ЛХОА улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.Алтангэрэл нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн эсэх нь техникийн шинжээчид ирүүлсэн материалаас тогтоогдохгүй байна. Аулсын дугаартай Mitsubishi Colt маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Б нь МУ-ын ЗХД-ийн 11.3-р заалт буюу "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Аулсын дугаартай Mitsubishi Colt маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Б нь МУ-ын ЗХД-ийн 11.3-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна. Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал, үзэгдэх орчин, бусад хүчин зүйл нөлөөлөөгүй гэж үзэж байна. Хэргийн газрын үзлэгийн 3 дугаартай цэг нь Хино маркийн автомашины зүүн урд дугуйн мөр байна....” гэх дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 96-97 хуудас/,
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Гэм буруугийн дүгнэлт.
Улсын яллагчаас “....Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 10 дугаар сарын 12-13 шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн авто замын А0103 хатуу хучилттай 111-112 километрийн шонгийн орчимд өөрийн эзэмшлийн 31-58 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 буюу эсрэг урсгалтай хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал руу орохыг хориглоно гэх заалтыг зөрчиж хохирогч Л.Шэрүүл мэндэд хүнд хохирол, Б.Сүрэнхорлоо, Б.Лнарын амь насыг хохироосон болох нь нотлогдон тогтоогдсон гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн үйл баримтыг эдгээр нотлох баримтуудаар сэргээн тогтоосон гэж үзэж байна. Энэ хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан удаа дараа хойшилж, шүүгчийн захирамжид заасан ажиллагаа хийгдээгүй, мөн маргаан мэтгэлцээнтэй зүйл олон байдаг. Энэ хэрэгт зам тээврийн осолд буруутгах үндэслэл болгож байгаа гурван ширхэг шинжээчийн дүгнэлт байдаг. Эдгээр дүгнэлтүүдээр Д.Бийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдгийг хангалттай бүрэн дүүрэн тогтоосон. Мөн гэрч Б.Амарболд болон иргэний нэхэмжлэгч н.Алтангэрэл нарт хууль сануулж мэдүүлэг авахад “Д.Б бууж ирээд ах нь зүүрмэглэчихлээ” гэх талаар мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлнэ гээд мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн зүйл байдаггүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргүүдийг хуульчилсан. Үүнээс хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хоёр буюу түүнээс дээш хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн тул хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зүйлчилсэн гэмт хэрэгт холбогдуулан Д.Бийг шалгасан. Тийм учир шүүгдэгч Д.Бийг 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгч Д.Бийн үйлдэл бүрэн хангаж байна гэж үзэж байна.
Хохирол төлбөрийн тухайд оршуулгын зан үйлтэй холбоотой зардал амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхсоёлоос гаргаж өгсөн 22.233.115 төгрөгөөс 10.000.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 12.233.115 төгрөгийг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мгаас гаргаж өгсөн 24.177.405 төгрөгөөс 10.000.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 14.177.405 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон сэтгэл санааны хохирол буюу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл 3 дугаар зэрэглэлээр тогтоогдсон байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 15.173.400 төгрөгийг тус тус Д.Бөөс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгуулах нь зүйтэй байна. Мөн иргэний нэхэмжлэгч н.Атээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл болох 16.595.000 төгрөг бусад зардал 315.786 төгрөг нийт 16.910.786 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Аолгуулах нь зүйтэй байна....” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан “....Өнөөдрийн шүүх хуралдаанд амь хохирогч Б.Сүрэнхорлоо, Ч.Лнарын хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгчөөр оролцож байна. 2023 оны 10 дугаар сарын 12-13 шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн нутагт 111 километрт шүүгдэгч Д.Б нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т зааснаар эсрэг урсгалд урдаас ирж явсан Hino маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас иргэн Б.Сүрэнхорлоо, Ч.Лнарын амь насыг хохироож, иргэн Л.Шэрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн нотолсон гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн улмаас амь хохирогчийн оршуулгын зан үйлтэй холбоотой зардалд шүүгдэгч тус бүрт нь 10.000.000 төгрөг төлж, Б.М 12.233.115 төгрөг, Л.Мд 14.177.405 төгрөгийн үлдэгдэл хохирол төлбөр төлөгдөөгүй байдаг. Мөн амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхсоёл, Л.М нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл 3 дугаар зэрэглэлээр буюу 15.173.400 төгрөгийг сэтгэл санааны хохирол гарсан байх тул үүнийг шүүгдэгч Д.Бөөс гаргуулах саналтай байна....” гэх саналыг,
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир “....Улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгч И.Аөмгөөлөгчөөр оролцож байна. Нэгдүгээр хавтаст хэргийн 81-83 хуудсанд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Ашид Билгүүн ХХК-ийн 1046 дугаартай үнэлгээний тайлангаар ЛХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 43 нэр төрлийн эд ангийг 15.785.000 төгрөг ажлын хөлс 810.000 төгрөг, нийт 16.595.000 төгрөгийн тайлан гарсан. Энэхүү тайлантай холбоотойгоор шүүгдэгчээс гаргуулж, олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж бодож байна. Өмнөх шүүх хуралдаанд оролцож байсан байр суурьтай холбоотой тайлбар хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Хэргийн оролцогч нар бүгд мэдэж байгаа. Ер нь худал үнэнд гүйцэгддэг гэдэг нь эндээс харагдаж байна. Шүүгдэгчид буруу байхгүй, анхнаасаа өмгөөлөгч нараасаа зөвлөгөө, тайлбар аваад явсан. Хэн нэгэн гэм буруугүй этгээдийг энэ гэмт хэрэгт холбогдуулан шалгуулж, яллагдагчаар татуулснаар хохирогчид учирсан хор уршгийг хувааж төлөх зорилготой мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын шатанд, шүүхийн шатанд энэ олон удаагийн шүүх хуралдаан хойшилж байсан шалтгаан нь юм. Ийм зүй зохисгүй үйлдэл шүүгдэгчээс гараагүй байх, гарах ч боломжгүй гэж үзэж байна. Өөр нэмж гаргах тайлбар байхгүй....” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Наранзул:“....Нотлох баримт шинжлэн судалсантай холбоотойгоор дүгнэлт, тайлбар хэлье гэж бодож байна. Нэгдүгээр хавтаст хэргийн 35-38 хуудаст хохирогч Л.Шмэдүүлэгт “..өөдөөс гэрэл тусах шиг болоод би ухаан алдсан. Нэхэмжлэх зүйлгүй..” гэж мэдүүлсэн. Мөн Д.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “.. би гэрлийн гялбаанд орж осол болсон..” гэж мэдүүлсэн. Өмгөөлөгч нарын хувьд анхнаасаа хэргийн үйл баримт буюу хэрэг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдсон гэдэгт маргаж ордог. Миний үйлчлүүлэгчийн хувьд тодорхой хэмжээнд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байр суурьтай оролцож байгаа боловч хуульч, өмгөөлөгч хүний хувьд хэрэгт авагдсан нотлох баримтууд хуулийн шаардлага, дүрэм, хуульд нийцээгүй, хууль ёсны үндэслэл бүхий нотлох баримт авагдаагүй байна гэдэгт маргаж орсон. Улсын яллагчийн үүрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлд зааснаар гэм бурууг нотлох үүрэгтэй. Яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан нотлох баримтууд хуульд нийцээгүй байна. Тэр тусмаа гурван шинжээчийн дүгнэлтийг тайлбарлаж байна. Өнөөдөр таны хууль зүйн үндэслэл маш тодорхой байх ёстой. Өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний дүрмийн аль зүйл заалтыг зөрчсөн, аль шинжээчийн дүгнэлтийг та үндэслээд байгаа юм бэ, шинжээчийн дүгнэлт гурван өөрөөр гарсан байдаг. Нэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т заасан гэрлийн гялбаанд орох, дараагийнх нь 11.3-т заасан урсгал сөрөх гээд янз янзаар гарсан. Эдгээрийн алийг нь үндэслээд байгаа юм бэ, эсхүл дээрх хоёрыг хоёуланг нь үндэслээд байгаа юм уу, энэ талаар үндэслэлээ хэлсэнгүй. Нэгэнт шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах гэж байгаа бол эргэлзээгүй, хөтөлбөргүй тогтоох шаардлагатай. Миний шүүх хуралдааны эхэнд хэлээд байсан 2025 оны 923 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах хүсэлтээ дахин гаргаж байна. Өөрөөр хэлбэл энэ шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий хүмүүс гаргаагүй. Өнөөдөр 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гарсан шүүгчийн захирамж биелэгдээгүй. Өөрөөр хэлбэл тусгай мэдлэг бүхий тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг шинжээч нар энэ дүгнэлтийг гаргах ёстой. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т шинжээч гэж хэнийг хэлдэг, тусгай мэдлэг бүхий шинжилгээ хийх эрх бүхий зөвшөөрөл авсан хүнийг хэлнэ. Шинжээчийн дүгнэлт ямар байх, шинжилгээ хийх эрх авсан шинжээч ямар шаардлага хангах талаар хуульчилсан. Гэтэл өнөөдөр гуравдугаар хавтаст хэрэгт авагдсан сүүлд ирсэн баримтууд нь зөвхөн шинжээч нарын их дээд сургуульд сурсан боловсролын дипломын хуулбар байдаг. Гэтэл энэ баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2-т заасан нотлох баримтын шаардлага хангаж байгаа юм уу гэхээр хангахгүй байна. Тухайлбал эдгээр шинжээч нь шинжилгээний байгууллагын шинжээчид юм уу эсхүл төрийн байгууллагын шинжээчид юм уу эсхүл хувиараа шинжилгээ хийх эрх бүхий этгээд юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Зөвхөн хэдэн дипломын хуулбар хэрэгт хавсаргачхаад шинжээчийн дүгнэлт гаргах эрхтэй этгээд, шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж байгаа нь хуулийн уландаа гишгэж байна. Манай үйлчлүүлэгч гэм буруу дээр маргаагүй, өмгөөлөгчийн зүгээс шаардлага хангахгүй нотлох баримтыг үндэслэж ял шийтгэл оногдуулах нь хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр болохгүй байх гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Мөн иргэний нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг сонслоо. Та гаргаж буй тайлбараа нотлох ёстой. Манай үйлчлүүлэгчийн хувд хохирол төлбөрөө төлөхөө удаа дараа илэрхийлж байсан. Өөрөөр хэлбэл хурдан удмын морь авах уу гэдэг байдлаар тохиролцох гэж байсны өмнөх шүүх хуралдаануудад ярьж байсан. гэтэл хурдны морийг авахгүй гэдгээ хэлсэн. Д.Бийн тухайд хавтаст хэргээр дүүрэн малын тоо толгойны баримт байдаг. Компанид 2.000.000 гаруй төгрөгийн ажил хийдэг. Энэ хүн өөрөөр хохирол төлбөрийг төлөх боломж байхгүй. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт дээр дурдсан саналыг тавьж байсан талаар дурдах нь зүйтэй байна гэж үзэж байна. Тийм учраас прокурорын яллах дүгнэлт маш тодорхой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зүйл заалт, Замын хөдөлгөөний дүмийн яг алийг нь зөрчсөн, 3 шинжээчийн дүгнэлтээс яг алийг нь баримталсан гэж үзэж байгаа юм бэ, шүүгчийн захирамж өнөөдөр биелэгдээгүй байна гэж үзэж байна. Яг өнөөдрийн байдлаар хэрэгт цугларсан нотлох баримтаар Д.Бийг гэм буруутай гэх дүгнэлтийг хийх нь эрт байна гэж хэлмээр байна...” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр “....Прокурорын яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгчийг буруутгахдаа 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 5 шинжээчийн гарын үсэгтэй шинжээчийн дүгнэлтээр буруутгаж байдаг. Гол буруутгаж байгаа шинжээчийн дүгнэлтийг харахаар Хууль зүйн дотоод хэргийн яамны 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр баталсан маягтад Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлийг тухайн шинжээчид сануулахаар заасан. Хэрэв шинжээч нар хууль бус, үндэслэлгүй, буруу дүгнэлт гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг сануулж дүгнэлт гаргуулахаар журамласан. Тэгэхээр энэ журам зөрчигдөөд хуучин маягтад Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг дурдсан маягтад дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан буюу хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан нотлох баримт гэдэг агуулгыг хангахгүй байна. Шүүх шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр шинжээчийн дүгнэлт гаргуулбал Шүүх шинжилгээний тухай хуулийн 8, 10 дугаар зүйлийг баримтлахаар заасан байдаг. Үүнд юу гэж заасан гэхээр тусгай мэдлэгтэй, эрх бүхий дүгнэлт гаргах зөвшөөрөлтэй этгээдээр дүгнэлт гаргуулахаар тусгайлан заасан байдаг. Х.Наранзул өмгөөлөгчийн хэлсэнчлэн шинжээчийн дүгнэлт гаргасан хүмүүсийн дипломын хуулбарыг хэрэгт хавсаргасан байна. Гол зүйл нь дипломын хуулбар биш, шинжээчийн дүгнэлт гаргах тусгай зөвшөөрөлтэй эсэхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн хэрэгт хавсаргасан 10 хуудас дипломын хуулбарыг харахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл буюу 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна. Цагдаагийн байгууллага тухайн баримт бичгийг гаргаж байгаа бол нэг бол тамга дарж, эсхүл хуулбар үнэн тамга дарж болно. Гэтэл өөр хүний дипломын хуулбар дээр Цагдаагийн байгууллагын архивын хуулбар үнэн тамга дарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эх хувь эсхүл эх хувиар өгөх боломжгүй бол тэмдэглэл үйлдэж хүлээн авна гэсэн заалтыг зөрчиж байна. Тийм учир хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан нотлох баримт гэж үзэх боломжгүй байна. Иймд миний үйлчлүүлэгчийг яллахад гол үндэслээд байгаа шинжээчийн дүгнэлт өөрөө хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримт болохгүй байна. Гэм бурууг тогтооход хуульд заасан нотлох баримтын дагуу цугларсан нотлох баримтад түшиглэж шийдвэрлэх ёстой. Хууль зөрчиж, дүрэм журам зөрчиж гаргасан нотлох баримтыг үндэслэж хөтөлбөргүй тогтоогдож байна гэж байгаа нь үндэслэлгүй, няцаагдаж байна. Мөн нэмж хэлэхэд иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг тодорхой хэмжээнд өмгөөлж оролцож байгаа байх. Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх эрхээ эдэлснийх нь төлөө янз бүрийн аргаар хэрэг удаашруулсан гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл нэгэнт болсон нөхцөл байдлыг мэдэхгүй, гэрлийн гялбаанд орж мөргөлдсөн гэдэг. Тийм учраас үнэхээр бодит нөхцөл байдал юу юм бэ гэдгийг шалгуулах хүсэлт гаргасан нь яагаад хууль зөрчсөн байх юм бэ гэж хэлмээр байна. Энэ хүн өөрөө л иймэрхүү хардлага гаргаж, өөрөө бусад хэрэгт ярьж байгаагаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог байх гэж бодож байна. Тухайн хэрэг учрал болох үед хэргийн оролцогч нараас хэн ч байгаагүй, зөвхөн Д.Б гэдэг хүн л байсан. Тийм учраас хэргийн бодит байдлыг тогтоолгох гэж энэ бүх ажиллагааг хийлгээд байгаа юм. Түүний төлөө эрх зүйн байдал нь дордох ёсгүй гэдэг зүйлийг хэлье.....” гэх санал, дүгнэлтийг тус тус шүүхэд танилцууллаа.
Шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд,
“шүүгдэгч Д.Б нь 2023 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн А0301 дугаартай хатуу хучилттай автозамын 111-112 дахь километрийн шонгийн орчим "Mitsubishi colt” маркийн Аулсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг зөрчиж эсрэг урсгалд орсны улмаас жолооч Э.Ажолоодож явсан "Ніnо" маркийн ЛХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган, зорчигч Л.Шэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, зорчигч Б.Сүрэнхорлоо, Ч.Лнарын амь насыг хохирсон хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
Энэ нь,
амь хохирогчийн хууль ёсны Б.С“...Би амь хохирогч Б.Сүрэнхоролын том хүү нь байгаа юм. Амь хохирогч Б.Сүрэнхорол нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд 08 дугаар анги төгссөн 10 жилийн ангийнхантайгаа уулзаад Улаанбаатар хот руу 2023 оны 10 сарын 12-ны орой Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас хөдөлсөн. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43 хуудас/, амь хохирогч Л.Мн “....би талийгаачийн том хүү нь байгаа юм. Би доороо 4 дүүтэй. Ээж Лмаань 2023 оны 10 сарын 07-ны өдөр гэрт нь хүргэж өгөх гээд явж байхад арван жилийн ангийнхан нь мод тарина явдаг юм билүү, яадаг юм билээ гэж байсан. Тэгээд би яг явах үед нь бол мэдээгүй байж байтал 2023 оны 10 сарын 13-ны өглөө над руу манай дүү утсаар яриад ээж хөдөө явчихаад буцаж байх замдаа зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.А“...Би 2023 оны 10 дугаар сарын 12-ны орой 23 цагийн орчимд Улаанбаатар хотоос Ховд аймаг орохоор Алтангэрэл ахын ЛХОА дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад ах Алтангэрэл жолоо бариад хөдөлсөн. Шөнө 2 цаг өнгөрч байхад гэнэт тормос гишгээд сигнал дугараад сэрэхэд нэг жижиг тэрэг урдаас мөргөлдөж байсан...буугаад очиход жижиг тэрэгний жолооч гэх нэг ах бууж ирээд ах нь унтчихжээ гээд байсан... Надад гэмтэл байхгүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй..." гэх мэдүүлэг, хохирогч Л.Ш“....Би Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийг 1981 онд 8 дугаар анги төгсөж байсан юм. Манай арван жилийн ангийн хүмүүс Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бөмбий гэх газарт мод тарихаар тохиролцсон байсан юм. Манай ангийн Б, Сүрэнхорлоо, Лбид дөрөв 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн орчимд Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бөмбий гэх газар руу Аулсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Б жолоо бариад хөдлөөд замаараа Төв аймгийн Өндөрширээт сум ороод Санжаа, Баярсайхан, Энхболд нар бас нэг машинтай нийт хоёр машинтай цааш мод тарих газар руу гаа яваад олохгүй байсан тул шөнөдөө айлд хоноод 2023 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 09 цагийн орчимд хоносон айлаасаа хөдлөөд модоо тариад орой нар жаргаж байхад дуусаад эргээд хөдлөөд Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3-р багт оршин суух Санжаа гэх ангийн хүүхдийнд орж хоол идээд шөнийн 01 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот руу Аулсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Д.Б жолоо бариад, жолоочийн хажуу талд Сүрэнхорлоо, жолоочийн хойд талд би, миний хажууд Лсуугаад хөдөлсөн. Тэгээд Төв аймгийн Лүн сум өнгөрөөд явж байтал өөдөөс их гэрэл тусах шиг болоод би ухаан алдаад эмнэлэгт ухаан орсон... Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх мөнгө, эд зүйлтэй холбоотой асуудал байхгүй.” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э.А“....ер нь бол 2023 оны 10-р сарын 12-13-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Улаанбаатар хотоос Ховд аймаг руу ЛХОА улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгсэлтэй ачаа ачаад дүү Ахамт явж байхад буюу Төв аймгийн Баянхангай сумын Атарын гуанз өнгөрөөд нэлээн яваад амралтын зогсоол хүрэх гээд шөнө 02 цаг өнгөрч байхад өөдөөс ирж явсан 3 машины дунд нь явсан жижиг суудлын машин гэнэт эсрэг урсгалдаа ороод өөдөөс чиглээд ирэхээр нь би баруун гар тал руугаа рулээ дараад, тоормосоо гишгээд, чагнаал өгтөл тэр өөдөөс урсгал сөрж ирсэн машин миний унаж явсан ЛХОА улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд талаас ирээд мөргөлдсөн юм би тэгээд шууд тоормосоо гишгэж тэр дор нь зогсоод буугаад ирэхэд миний машины зүүн урд талаас мөргөсөн байсан тэгээд нөгөө мөргөлдсөн машин дээр явж очиход Аулсын дугаартай, Голт гэж машин байсан ба жолооч нь гэж ах машинаасаа буугаад ирэхээр нь та яагаад урсгал сөрж ирээд мөргөчихвөө гэхэд ах нь зүүрмэглэчихлээ гэж хэлж байсан юм. Тухайн осол болсон газарт засмал зам овон товон ихтэй сэвээ ихтэй байдаг тул би хурдаа хасаад удаан явж байсан ба 50-60 км/цагийн хурдтай л явж байсан.” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 сарын 08-ны өдрийн 13970 дугаартай дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний "Ашид билгүүн" ХХК-ийн үнэлгээний 2023 оны 10 сарын 17-ны өдрийн 1046 дугаартай гэх тайлан,
-“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний 23/153 дугаартай дүгнэлтэд:”...ЛХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Алтангэрэлийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...Аулсын дугаартай автомашины жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “ Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.”гэх дүгнэлт, Шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 24/247 дугаартай дүгнэлтэд:”...ЛХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Алтангэрлийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.”гэх дүгнэлт, Техникийн шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 08/236 дугаартай дүгнэлтэд: “Хавтаст хэрэгт авагдсан фото зургуудаас үзэхэд анх мөргөлдсөн гэх “А”цэгийг үндэслэлтэй авсан гэж үзэж байна...ЛХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Алтангэрэлийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...Аулсын дугаартай автомашины жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “ Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна... Д.Б нь МУ-ын ЗХД-ийн 11.3 заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан, нөхцөл болсон байна.Замын нөхцөл байдал, үзэгдэх орчин, бусад хүчин зүйл нөлөөлөөгүй байна.”... гэх дүгнэлт, Төв аймгийн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 сарын 18-ны өдрийн 644 дугаартай “...Б.Абиед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний "Ашид билгүүн" ХХК-ийн үнэлгээний 2023 оны 10 сарын 17-ны өдрийн 1046 дугаартай "...ЛХОА улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ шууд зардал 15,785,000 төгрөг, шууд бус зардал 810,000 төгрөг, нийт 16,595,000 төгрөг..." гэх тайлан, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Төв аймгийн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 сарын 21-ний өдрийн 208 дугаартай дүгнэлтэд:”... Амь хохирогч Б.Сүрэнхорлоогийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг авсан мэс заслын дараах байдал, тархины няцрал, хаван, өвчүү ясны дээд 1/3, баруун 1-4-р хавирга, зүүн сүүж, баруун суудал ясны хугарал, зүүн түнхний мултрал, их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулайн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархай, дух хэсгийн хуйхны дотор гадаргуу, зүүн чамархайн булчин, баруун уушигны угт цус хуралт, элэгний язрал, зүүн бугалга, өгзөгт зулгаралт, зүүн хөх, баруун бугуй, өвдөг, шилбэнд цус хуралт бүхий мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, Төв аймгийн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 сарын 21-ний өдрийн 207 дугаартай дүгнэлтэд:"...Талийгаач Ч.Лхагвасүрэнгийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр биед их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, духны хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүрхний үнхэлцэг хальсны урагдал, цоорол, дух, зүүн хөмсөг, зүүн хацарт шарх, баруун хөмсөг, эрүү, цээжинд зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, гуя, шилбэ, зүүн бугалга, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаачийн цуснаас спиртийн агууламж илрээгүй байна. Талийгаач Ч.Лнь дээрх оношинд дурдсан гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ..." гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил хэрэгт тогтоогдоогүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: “Улсын яллагчийн яллах дүгнэлтэд ЗХД-ийн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр яллаж байгаа шинжээчийн 08/236 дугаартай шинжээчийн дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шинжээчийн нарын тусгай мэдлэг, мэргэшил нотолсон баримтыг Цагдаагийн архивын тамга дарж хэрэгт ирүүлсэн нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журам зөрчсөн тул нотлох баримтаас хасуулах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор тухайн хэрэгт тусгай мэдэг зайлшгүй шаардлагатай тул осол гарсан шалтгаан нөхцлийг тогтоолгохоор шинжээч томилж, шинжээчийн 23/153 дугаартай, 24/247 дугаартай, 08/236 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд гарсан байдаг.
Өөрөөр хэлбэл шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 24/247 дугаартай дүгнэлтэд:“...Хэргийн материалтай танилцахад Ніпо маркийн ЛХОА улсын дугаартай автомашины жолооч Э.Алтангэрэлийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Mitsubishi Colt маркийн Аулсын дугаартай автомашины жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 "Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Mitsubishi Colt маркийн Аулсын дугаартай автомашины жолооч Д.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон үзэгдэх орчин, бусад хүчин зүйл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Нэмж тусгах саналгүй...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 32-33 хуудас/,
-“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний 23/153 дугаартай “.....Hino Profia маркийн ЛХОА улсын дугаартай автомашины жолооч Э.Алтангэрэлийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Mitsubishi Colt маркийн Аулсын дугаартай автомашины жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон цаг агаарын байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Mitsubishi Colt маркийн Аулсын дугаартай автомашины жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 2 дугаар хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэж үзэж байна. Хэргийн материалтай танилцахад тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоож боломжгүй байна...” гэх дүгнэлт,
Техникийн шинжээчийн 08/236 дугаартай дүгнэлтэд: “ Mitsubishi Colt маркийн Аулсын дугаартай автомашины жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн гэж үзэж байна...жолооч Д.Б нь ЗХД-ийн 11.3-р заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна... Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон цаг агаарын байдал нөлөөлөөгүй.” гэх дүнэлт тус тус гарсан.
Дээрх 3 шинжээчийн дүгнэлтүүдэд: “ЛХОА улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.Алтангэрэл нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй”... гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Түүнчлэн ЛХОА улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан гэрч Б.А“... тормос гишгээд сигнал дуугараад сэрэхэд нэг жижиг тэрэг урдаас мөргөлдөж байсан...буугаад очиход жижиг тэрэгний жолооч ах нь унтчихжээ гэсэн.” гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Э.Алтангэрэл “...машин урдаас мөргөөд би тормос гишгээд зогссон.... жолооч нь бууж ирээд би унтчихжээ, түр зүүрмэглэчихсэн байна гээд байсан.” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, дахин 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл/3хх-63 тал/ зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр шүүгдэгч Д.Б нь эсрэг урсгалд орсон үйл баримт авагдсан ба тухайн үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч яллагдагч Д.Бийн “Би ангийнхаа 2 хүний амь нас хохирсонд маш их гэмшиж байна” гэх тайлбар бичиж өгсөн байдаг ба өмгөөлөгч Б.Өлзийбаяр, Х.Наранзул нарыг оролцуулан яллагдагчаар өгсөн “Би осолд орохын өмнө нь гэрлээ шилжүүлж эсрэг урсгалын тээврийн хэрэгсэлд гэрлээ анивчуулан дохио өгсөн .. Би тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй гэнэт л ороод ирсэн. Би эсрэг талын урсгалд явж байгаад осолд орсноо тухайн үед мэдээгүй ээ.” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүний өмгөөлөгчийн хамт яллагдагчаар өгсөн мэдүүлгийг шүүх яллах талын нотлох баримтаар үнэлсэн.
Шүүх дээрх 23/153 дугаартай, 08/236 дугаартай дүгнэлтүүдэд “ жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн гэх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.
Түүнчлэн шүүгдэгч Д.Бийн дээр дурдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэлд "Mitsubishi colt” маркийн Аулсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Л.Шийтэр, амь хохирогч Б.Сүрэнхорлоо, амь хохирогч Ч.Лнарын буруутай үйлдэл болон замын нөхцөл байдал, цаг агаарын байдал нөлөөлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч Д.Б улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн А0301 дугаартай хатуу хучилттай автозамын 111-112 дахь километрийн шонгийн орчим "Mitsubishi colt” маркийн Аулсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”гэж заасныг зөрчжээ.
Иймд шүүгдэгч Д.Бийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”гэж заасныг зөрчсөний улмаас эсрэг урсалд орж өөрийн урсгалдаа замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч Э.Ажолоодож явсан "Ніnо" маркийн ЛХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган, зорчигч Л.Шэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, зорчигч Б.Сүрэнхорлоо, Ч.Лнарын амь нас хохироосон болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар бүлэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих”-ийг гэмт хэрэгт тооцохоор,
энэ гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Сүрэнхорлоо, Ч.Лнарын амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Хохирогч Л.Шийтэр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад“... Надад гомдол санал байхгүй. Хохирол нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Миний биеийн байдал одоо зүгээр болсон...” /1 дүгээр хавтаст хэргийн 183 хуудас/ гэж мэдүүлж, хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Д.Б нь хохирогч Л.Шийтэрт төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Харин хохирогч Б.Сүрэнхорлоогийн хууль ёсны төлөөлөгч Б.Моршуулгын зардалд 22.233.115 төгрөгийг,
мөн хохирогч Ч.Лхагвасүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Л.М оршуулгын зардалд 24.177.405 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.
Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг тооцохдоо хавтаст хэргийн 46-104 хуудаст авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хохирогч Б.Сүрэнхорлоогийн хууль ёсны төлөөлөгч Б.Моршуулгын зардалд 22.234.115 төгрөгийг,
мөн хохирогч Ч.Лхагвасүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Л.М оршуулгын зардалд 24.177.405 төгрөгийг шүүгдэгч Д.Бөөс гаргуулан амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарт олгохоор тогтоолоо.
Үүнээс шүүгдэгч Д.Б нь оршуулгын зан үйлтэй холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт тус тус 10.000.000 төгрөг өгсөн үйл баримттай талууд маргаагүй хэрэгт баримтаар авагдсан байх тул хасч,
амь хохирогч Б.М 12.234.155 төгрөг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мд 14.177.405 төгрөгийг тус тус оршуулгын зан үйлтэй холбоотой хохиролд тооцож, шүүгдэгчээс гаргуулж олгохоор,
Мөн 3 дугаар хавтаст хэргийн 49-51 хуудас сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 сарын 02-ны өдрийн 1289 дугаартай дүгнэлтээр “Амь хохирогч Ч.Лхагвасүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Л.Мн сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэгийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна..” гэж,
3 дугаар хавтаст хэргийн 130-131 хуудас Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 сарын 30-ны өдрийн ЕГ0825/1988 дугаартай дүгнэлтээр “..Батбуян овогт Ссэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн сэтгэл хямралын хариу урвалын шинжүүд илэрч байна.Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.” гэж тус тус тогтоосон байна.
Монгол Улсын дээд шүүхийн нийт Шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ний өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтад заасан “Хүний сэтгэцэт учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар гэмт хэргийн улмаас амь хохирогчийн мэдэрч буй өвдөлт, зовиур шаналал, хувийн байдал зэргийг харгалзан Шүүх сэтгэцийн хор уршиг нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалд сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд учирсан нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон бөгөөд шүүх энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт учирсан хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг дүгнэн шүүгдэгч Д.Бөд холбогдсон гэмт хэрэг гарсан 2023 оны 10 дугаар сарын 12-13-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660.000*22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.573.000 төгрөгөөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолоо.
Иймд шүүгдэгч Д.Бөөс нийт 27.406.116 төгрөгийг гаргуулж, амь хохирогч Б.Сүрэнхорлоогийн хууль ёсны төлөөлөгч Б.М, 29.353.805 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Лхагвасүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Л.Мд тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Уг гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч И.АХөрөнгийн үнэлгээний "...ЛХОА улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ шууд зардал 15,785,000 төгрөг, шууд бус зардал 810,000 төгрөг, нийт 16,595,000 төгрөг..." гэх тайлан авагдсан тул /1 дүгээр хавтаст хэргийн 81-91 хуудас/, бусад зардлын баримт “нийт 315.786 төгрөг” /1 дүгээр хавтаст хэргийн 180 хуудас/ шүүдэгч Д.Бөөс 16.910.786 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч И.Аолгож шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт.
Улсын яллагчаас “....Шүүгдэгч Д.Бийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэж байна. Энэ гэмт хэрэг нь зөвхөн хорих ялтай, нэмэгдэл ялаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8-12 жилээр хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх санкцитай гэмт хэрэг юм. Шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээ зэргийг харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна...” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан: Шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч Д.Б хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан. Үлдэх хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тийм учир шүүгдэгчид 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3 жил 6 сарын хугацаанд хорих ял оногдуулах нь зүйтэй байна...” гэх саналыг,
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Д.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдлээс үйлдэгддэг гэмт хэрэг. Д.Бийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байгаа байдал болон хувийн байдал, тухайн гэмт хэрэг осол болсон шалтгаан нөхцөлийг туйлын анхаарч үзээсэй гэж хүсч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт байдаг. Энэ хүнийг эрх чөлөөтэй байлгаж байж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хохирол хор уршиг арилах ёстой. Хорилоо гээд хохирол төлбөр арилахгүй. Тийм болохоор түүнд оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг харгалзан үзэж 1 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү....” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Наранзул: Шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Энэ шийдвэрийг бид бүхэн хүндэтгэн хүлээн авч байна. Шүүхийн өөрийн дотоод итгэл, үнэмшил, хөндлөнгийн байр сууриас хийсэн дүгнэлт юм. Нөгөөтээгүүр миний үйлчлүүлэгчийн хувьд эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг шалгуулна, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч оролцсон. Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэнчлэн Д.Бийн хувийн байдлыг харгалзан үзэхийг хүсч байна. Хэрэгт авагдсан нотлох баримтад тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөтэй, малтай байдаг. Болсон үйл баримтын тухайд шүүгдэгч өөрөө хэлсэн. Ангийнхаа хүүхдүүдтэй мод тарих сайн үйлс хийж явж байх үедээ санамсар болгоомжгүйгээр энэ ослыг гаргаад ангийнхаа хоёр найзын амь насыг алдсандаа үнэхээр гэмшиж байгаагаа хэлсэн. Хохирол бүрэн төлөгдөөгүй хэдий ч тодорхой хэмжээнд төлсөн. Тодорхой хэмжээнд төллөө гээд хохирол хор уршиг арилахгүй гэдгийг ойлгож байна. Гэхдээ Д.Б өөрийнхөө хэмжээнд, боломжоороо, чадах чинээгээрээ хохирол төлөхөө мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөхөө илэрхийлж байсныг хэн аль нь үгүйсгэхгүй. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр: Х.Наранзул өмгөөлөгчтэй санал нэг байна...” гэх санал дүгнэлтийг тус тус шүүхэд гаргаж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхсоёл: Миний хувьд өмгөөлөгч оролцогч нарын тайлбарыг сонслоо. Прокурор 4 жилийн хорих ял оногдуулах санал гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хоёрын хоёр хүний амь нас хохирсон. Шүүгдэгчид оногдуулах 4 жилийн ялаас багасгамааргүй байна. Хөнгөрүүлэх боломжгүй гэж харж байна...” гэж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М: Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна...”гэж,
Шүүгдэгч Д.Б нь: “...Хэлэх зүйл байхгүй...” гэх шүүгдэгчийн эцсийн үгийг шүүхэд хэлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Шүүгдэгч Д.Бийн Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 162 хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 163 хуудас/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 164 хуудас/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 165 хуудас/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 166 хуудас/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 167 хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 178 хуудас/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүх шүүгдэгч Д.Бөд Эрүүгийн хахриуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн зүйл заалтад 2023 оны 12 дугаар сарын 7-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн боловч улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч Д.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь аль хуулийн үйлчлэлд хамаарагдах талаар санал дүгнэлт гаргаагүй тул шүүх шүүгдэгч Д.Б нь дээрх гэмт хэргийг 2023 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө үйлдэгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай хүн...этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлохоор мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх”-ээр заасныг баримтлан шүүгдэгч Д.Бөд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс дагаж мөрдсөн хуулиар эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тогтоосон болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас...гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.
Мөн иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчдийн зүгээс гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах..” гэж заасныг хэрэглэх боломжгүй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал боловч уг зүйлийг хэрэглэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн /Шударга ёсны зарчим/ 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцсэн байвал зохино. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн /Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх/ 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заажээ. Уг зохицуулалтаар тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л шүүх уг заалтыг хэрэглэж болохоор хуульчлагдсан байна. Өөрөөр хэлбэл, тухайн этгээд уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа нөхцөлд шүүх дээр дурдсан зүйл, хэсэгт тодорхойлсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан хорих ялыг түүнд хөнгөрүүлэн оногдуулж болох юм. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Бийн мөрдөн шалгах, прокурор, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй түүний яллагдагчаар өгсөн “...Би ахиж хэргийг сайн шалгуулмаар байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 157-158 хуудас/, болон 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны явцад мэдүүлсэн “...Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа..” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 226 тал/ зэргээр нотлогддог, хэргийн үйл баримт, гэм буруутай үйлдэлдээ маргаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн чанар, хэр хэмжээг хүлээн зөвшөөрч тодорхой хэмжээнд хохирол төлбөр барагдуулсан хэдий ч энэ гэмт хэргийн улмаас 2 хүний амь нас хохирсон явдал нь нөхөж барагдашгүй хохирол хор уршигт хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч Д.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хоёр хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан/ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, улсын яллагч, өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Бөд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Шүүгдэгч Д.Бөд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж,
битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2., 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8., 36.10., 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хоёр хүний амь нас хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж,
битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Бөөс 29.353.805 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мд, 27.406.116 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, 16.910.786 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч И.Атус тус олгож, хохирогч Л.Шийтэр нь хохирол гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Бөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ