| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2017/0116/э |
| Дугаар | 116 |
| Огноо | 2017-08-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрбаяр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж
Нарийн бичгийн дарга Ю.Нямсүрэн
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр
Шүүгдэгч Т.Анарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ад холбогдох эрүүгийн .....дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т.А
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Т.Ань 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн орчим согтуурсан үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Төмөр замын Сайншанд дахь ... анд хохирогч З.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Т.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:…2017 оны 4 сарын 3-ны өглөө ажлаас буугаад дэлгүүрээс пиво авч уучихаад гэрээрээ ороод гарахдаа заазуур аваад гарсан. Өртөөн дээр очиж тэр хавиар явж байгаад Г ах өрөөндөө байсан. Авч явсан заазуураа шал руу нь шидсэн чинь ойхоор нь эргэж аваад хана руу шидээд Г ахын гарыг гэмтээсэн гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Т.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би хэрэг болсон өдөр буюу 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өглөөний 08 цагт ээлжийн ажлаас буугаад 127 дугаар байрны хажууд байрлах Баярлалаа нэртэй дэлгүүрээс 2 литрийн хэмжээтэй нэрийг нь сайн мэдэхгүй байна пиво аваад тэндээсээ 5 байшин гэх газарт очиж өнөөх пиво сууж байгаад ганцаараа уусан. Ингээд өнөөх пивонуудаа ууж дуусгаад гэртээ харихаар явсан. Намайг гэртээ ирэхэд манай эхнэр хүүхэд 2 байсан бөгөөд манай эхнэр тухайн өдөр ээлжийн ажилтай гээд унтаж байсан. Гэртээ ороод юу хийсэн болохоо сайн санахгүй байна. Нэг мэдэхэд л гэрээсээ гал тогооны өрөөнөөсөө хоол хийдэг хар өнгийн иштэй заазуурыг аваад гарсан байсан. Гэрээсээ гараад Ганзам дэлгүүр орж дахиж 0,5 литрийн хэмжээтэй 2 ширхэг пиво аваад өртөө рүү явсан. Өртөөн дээр очоод өнөөх 2 пиво ууж байгаад өртөөний паркын харуулын өрөө нь онгорхой байхаар нь асуухад сая Т.Аард талын хана руу заазуур шидээд би тэрэнд нь оногдсон гэж хэлсэн... ” гэсэн мэдүүлэг,
Хохирогч З.Гийн мөрдөн байцаалтөнд өгсөн: “Би 2017.04.03-ны өдөр … 17 цагийн үед өртөөн дээр дээр байрлах паркын харуулын өрөөнд сууж байхад гаднаас тус өртөөний ачаа вагон хүлээлцэгч Т.Аөрөөнд орж ирээд надтай огт дуугарахгүй өврөөсөө хар өнгийн бариултай заазуур гаргаж ирээд шал руу шидсэн. Өнөөх заазуураа газраас авч миний сууж байсан хана руу чиглүүлээд шидсэн. Би тухайн үед өөрийгөө хамгаалж гараараа өнөөх заазуурыг хаасан чинь хананд ойхдоо миний зүүн гарын тохой хэсэгт онож 1 см орчим зүссэн” гэсэн мэдүүлэг,
Гэрч А.Пгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “… тухайн өдөр Т.Асогтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай өртөөн дээр явж байсан. Бид нарыг хурал хийгээд байж байсан чинь дарга сая өртөөн дээр З.Гийг Т.Азаазуураар гэмтээсэн байна, та нар хурдан оч гэж хэлсэн. … паркын харуулын өрөөнд очиход Т.Ахаруулын байрны үүдэн дээр нилээд согтуу байдалтай зогсож байсан. Өртөөний жижүүрийн өрөөнд ороход З.Гийн гар нь шархтай байсан ба гарыг нь Ө цэвэрлээд зогсож байсан … гэсэн мэдүүлэг ,
Гэрч Э.Чын мөрдөн байцаалтанд өгсөн: “… би 2017.04.03-ны өдөр өртөөн дээр үүрэг гүйцэтгээд байж байхад 17 цагийн үед паркын харуул З.Г манай өрөөнд зүүн гараа Т.Ад заазуураар зүсүүлчихлээ гэж гараа дарчихсан орж ирсэн. Вагон бичигч Ө З.Гийн гарыг нь цэвэрлэж өгөөд би болсон асуудлын талаар орлогч дарга С.Бд мэдэгдэсэн гэсэн мэдүүлэг,
Гэрч Ш.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017.04.03-ны өдөр 17 цагийн үед би өрөөн жижүүрийн өрөөнд байж байхад паркын харуул З.Г гаднаас гараа барьсан орж ирсэн. Би өртөөн жижүүрийн өрөөнөөс гараад ирэхэд Т.Аын харуулын үүдэнд зогсож байсан. З.Гийг шархыг Ө цэвэрлэж өгөөд байж байтал … орлогч дарга Д.Га, С.Б, ерөнхий инженер А.П нар орж ирээд гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Хын мөрдөн байцаалтанд өгсөн: ... ажлаа хийж байгаад өртөөн жижүүрийн өрөөнд байж байтал гаднаас тухайн өдрийн паркын харуул хийсэн байсан З.Г гараа барьчихсан орж ирэхээр нь яасан юм бэ гэж асуухад сая Т.Аард талын хана руу заазуур шидээд би тэрэнд нь оногдсон гэж хэлсэн... ” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ш.Өийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ээлжийн вагон бичигчийн үүргийг гүйцэтгэж байсан. Ингээд өдөр 17 цагийн үед галт тэрэг ирээд угтаж аваад орж ирэхэд өртөөн жижүүрийн өрөөнд паркын харуул З.Г ах гараа барьчихсан орж ирсэн. Би юу болсон талаар тодруулахад сая Т.Аын харуулын өрөөнд согтуу орж ирээд заазуур шидээд тэрэнд нь би оногдсон гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн үед өртөөний удирдах ажилтнуудын хурал болж байсан өртөөний жижүүр Ч паркын харуул Гтэй ачаа вагон хүлээлцэгч Ань маргалдаад Гийн гарыг нь бэртээсэн байна гэсэн мэдээллийн дагуу өртөөний хөдөлгөөн хариуцсан орлогч дарга С.Б, өртөөний ерөнхий инженер А.П нарын хамт паркын харуулын өрөөнд нь очсон. Бид нарыг очиход паркын харуулын үүдний гадна талд Аболон өртөөний найруулагч В.Ц нар зогсож байсан. Ингээд бид өртөөний жижүүрийн өрөөнд ороход паркын харуул Г зүүн гарын тохойны орчимдоо ил шархтай байсан бөгөөд түүнийг нь өртөөний вагон бичигч Ш.Ө цэвэрлээд зогсож байсан. Болсон асуудлын талаар Гөөс тодруулахад сая намайг паркын харуулын өрөөнд сууж байхад Ааас согтуу орж ирээд заазуур шидээд зүүн гарыг маань гэмтээсэн гэж хэлсэн... ” гэсэн мэдүүлэг,
Гэрч В.Цын мөрдөн байцаалтанд өгсөн: "... Би 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн үед би өртөөн жижүүрийн өрөөнд байж байхад Т.А гаднаас орж ирээд намайг дуудахаар нь очсон чинь гал авч тамхиа асаачихаад явсан. Т.Аийг гарч явсаны дараа 30-40 минутын дараа паркын харуүл З.Г өртөөн жижүүрийн өрөөнд зүүн гараа барьчихсан байдалтай гарнаас нь цус гарсан юм шиг даавуугаар дарсан ороод ирсэн. З.Г орж ирээд сая намайг Аийм болгочихлоо гээд хэлэхэд өртөөн жижүүр юу болсон яасан гэж асуухад заазуураар гар гэмтээчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Аийг хаана байгаа юу хийж яваа болохыг олж мэдэхийн тулд гараад паркын харуулын байранд очиход Т.Аын харуулын байран дээр ганцаараа зогсож байсан чи Гийг яасан юм бэ гэж хэлэхэд миний урдаас найз нь балрах гээд байна гэсэн маягийн үг хэлээд тодорхой юм ярьж чадахгүй согтуу байсан ...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Х.Сын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цаг 30 минутын үед өртөөний төв хаалгаар орж ирэхэд Т.Азорчигчийн заалны сандал дээр архи уучихсан байдалтай сууж байсан. ... өрөөндөө ороод байж байтал хэсэг хугацааны дараа хүмүүс сая Т.Аын харуул З.Г рүү заазуур шидсэн байна гэж ярьж байсан “ гэсэн мэдүүлэг /хх 50/
Гэрч С.Бы мөрдөн байцаалтанд өгсөн: ”... Би 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн үед өртөөний удирдах ажилтнуудын хурал хийж байсан. Тэгсэн өртөөний жижүүр Ч паркын харуул Гтэй ачаа вагон хүлээлцэгч Ань маргалдаад Гийн гарыг нь бэртээсэн байна гэж өртөөний жижүүр миний утас руу ярьсан бөгөөд өртөөний жижүүрийн өрөөнд ороход паркын харуул З.Г зүүн гарын тохойны орчимдоо ил шархтай байсан бөгөөд түүнийг нь өртөөний вагон бичигч Ш.Ө цэвэрлээд зогсож байсан. Ямар асуудлаас болоод ийм зүйл болсон юм бэ гэж З.Гөөс асуухад сая намайг харуулын өрөөнд сууж байхад гаднаас Асогтуу орж ирээд хана руу заазуур шидээд нөгөөх нь унахдаа миний гарыг оночихсон гэж ярьсан ...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ... дугаарт шинжээчийн дүгнэлт /хх 18/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 68/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Ань 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн орчим согтуурсан үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Төмөр замын Сайншанд дахь ... анд хохирогч З.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Шүүгдэгч Т.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:… Өртөөн дээр очиж тэр хавиар явж байгаад Г ах өрөөндөө байсан. Авч явсан заазуураа шал руу нь шидсэн чинь ойхоор нь эргэж аваад хана руу шидээд Г ахын гарыг гэмтээсэн гэсэн мэдүүлэг, Хохирогч З.Гийн мөрдөн байцаалтөнд өгсөн: “Т.Аөрөөнд орж ирээд надтай огт дуугарахгүй өврөөсөө хар өнгийн бариултай заазуур гаргаж ирээд шал руу шидсэн. Өнөөх заазуураа газраас авч миний сууж байсан хана руу чиглүүлээд шидсэн. Би тухайн үед өөрийгөө хамгаалж гараараа өнөөх заазуурыг хаасан чинь хананд ойхдоо миний зүүн гарын тохой хэсэгт онож 1 см орчим зүссэн” гэсэн мэдүүлэг, Гэрч А.Пгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…З.Гийг Т.Азаазуураар гэмтээсэн байна, та нар хурдан оч гэж хэлсэн. … Өртөөний жижүүрийн өрөөнд ороход З.Гийн гар нь шархтай байсан ба гарыг нь Ө цэвэрлээд зогсож байсан … гэсэн мэдүүлэг , Гэрч Э.Чын мөрдөн байцаалтанд өгсөн: “… би 2017.04.03-ны өдөр өртөөн дээр үүрэг гүйцэтгээд байж байхад 17 цагийн үед паркын харуул З.Г манай өрөөнд зүүн гараа Т.Ад заазуураар зүсүүлчихлээ гэж гараа дарчихсан орж ирсэн. гэсэн мэдүүлэг, Гэрч Ш.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017.04.03-ны өдөр 17 цагийн үед би өрөөн жижүүрийн өрөөнд байж байхад паркын харуул З.Г гаднаас гараа барьсан орж ирсэн. Би өртөөн жижүүрийн өрөөнөөс гараад ирэхэд Т.Аын харуулын үүдэнд зогсож байсан. гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Хын мөрдөн байцаалтанд өгсөн: ... З.Г гараа барьчихсан орж ирэхээр нь яасан юм бэ гэж асуухад сая Т.Аард талын хана руу заазуур шидээд би тэрэнд нь оногдсон гэж хэлсэн... ” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ... дугаарт шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Ань бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирүүгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Ань хохирогч З.Гтэй эвлэрсэн болохоо талууд мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд илэрхийсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Т.Аийг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь 470000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Ань цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн заазуур 1 ширхэгийг устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД