Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 116

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж

Нарийн бичгийн дарга Ю.Нямсүрэн

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр

Шүүгдэгч Т.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамбий овогт Төмөр-Очирын Алтангэрэлд холбогдох эрүүгийн 201724000256 дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын ашиглалтын техникч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймаг, Сайншанд сумын 7 дугаар баг, 130-2-17 тоотод оршин суух, ‎эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Дамбий овогт Төмөр-Очирын Алтангэрэл /ЕС83021112/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Т.Алтангэрэл нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн орчим согтуурсан үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Төмөр замын Сайншанд дахь цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн харуулын байранд хохирогч З.Гантөмөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Т.Алтангэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:…2017 оны 4 сарын 3-ны өглөө ажлаас буугаад дэлгүүрээс пиво авч уучихаад гэрээрээ ороод гарахдаа заазуур аваад гарсан. Өртөөн дээр очиж тэр хавиар явж байгаад Гантөмөр ах өрөөндөө байсан. Авч явсан заазуураа шал руу нь шидсэн чинь ойхоор нь эргэж аваад хана руу шидээд Гантөмөр ахын гарыг гэмтээсэн гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Т.Алтангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би хэрэг болсон өдөр буюу 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өглөөний 08 цагт ээлжийн ажлаас буугаад 127 дугаар байрны хажууд байрлах Баярлалаа нэртэй дэлгүүрээс 2 литрийн хэмжээтэй нэрийг нь сайн мэдэхгүй байна пиво аваад тэндээсээ 5 байшин гэх газарт очиж өнөөх пиво сууж байгаад ганцаараа уусан. Ингээд өнөөх пивонуудаа ууж дуусгаад гэртээ харихаар явсан. Намайг гэртээ ирэхэд манай эхнэр хүүхэд 2 байсан бөгөөд манай эхнэр тухайн өдөр ээлжийн ажилтай гээд унтаж байсан. Гэртээ ороод юу хийсэн болохоо сайн санахгүй байна. Нэг мэдэхэд л гэрээсээ гал тогооны өрөөнөөсөө хоол хийдэг хар өнгийн иштэй заазуурыг аваад гарсан байсан. Гэрээсээ гараад Ганзам дэлгүүр орж дахиж 0,5 литрийн хэмжээтэй 2 ширхэг пиво аваад өртөө рүү явсан. Өртөөн дээр очоод өнөөх 2 пиво ууж байгаад өртөөний паркын харуулын өрөө нь онгорхой байхаар нь асуухад сая Т.Алтангэрэл ард талын хана руу заазуур шидээд би тэрэнд нь оногдсон гэж хэлсэн... ” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч З.Гантөмөрийн мөрдөн байцаалтөнд өгсөн: “Би 2017.04.03-ны өдөр … 17 цагийн үед өртөөн дээр дээр байрлах паркын харуулын өрөөнд сууж байхад гаднаас тус өртөөний ачаа вагон хүлээлцэгч Т.Алтангэрэл өрөөнд орж ирээд надтай огт дуугарахгүй өврөөсөө хар өнгийн бариултай заазуур гаргаж ирээд шал руу шидсэн. Өнөөх заазуураа газраас авч миний сууж байсан хана руу чиглүүлээд шидсэн. Би тухайн үед өөрийгөө хамгаалж гараараа өнөөх заазуурыг хаасан чинь хананд ойхдоо миний зүүн гарын тохой хэсэгт онож 1 см орчим зүссэн” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч А.Пүрэврагчаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “… тухайн өдөр Т.Алтангэрэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай өртөөн дээр явж байсан. Бид нарыг хурал хийгээд байж байсан чинь дарга сая өртөөн дээр З.Гантөмөрийг Т.Алтангэрэл заазуураар гэмтээсэн байна, та нар хурдан оч гэж хэлсэн. … паркын харуулын өрөөнд очиход Т.Алтангэрэл харуулын байрны үүдэн дээр нилээд согтуу байдалтай зогсож байсан. Өртөөний жижүүрийн өрөөнд ороход З.Гантөмөрийн гар нь шархтай байсан ба гарыг нь Өлзийдэлгэр цэвэрлээд зогсож байсан … гэсэн мэдүүлэг ,  

 

Гэрч Э.Чулуунбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “… би 2017.04.03-ны өдөр өртөөн дээр үүрэг гүйцэтгэ‎эд байж байхад 17 цагийн үед паркын харуул З.Гантөмөр манай өрөөнд зүүн гараа Т.Алтангэрэлд заазуураар зүсүүлчихлээ гэж гараа дарчихсан орж ирсэн. Вагон бичигч Өлзийдэлгэр З.Гантөмөрийн гарыг нь цэвэрлэж өгөөд би болсон асуудлын талаар орлогч дарга С.Бямбасайханд мэдэгдэсэн гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ш.Ганбатын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017.04.03-ны өдөр 17 цагийн үед би өрөөн жижүүрийн өрөөнд байж байхад паркын харуул З.Гантөмөр гаднаас гараа барьсан орж ирсэн. Би өртөөн жижүүрийн өрөөнөөс гараад ирэхэд Т.Алтангэрэл паркын харуулын үүдэнд зогсож байсан. З.Гантөмөрийг шархыг Өлзийдэлгэр цэвэрлэж өгөөд байж байтал … орлогч дарга Д.Гантулга, С.Бямбасайхан, ерөнхий инженер А.Пүрэврагчаа нар орж ирээд гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Хишигжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ... ажлаа хийж байгаад өртөөн жижүүрийн өрөөнд байж байтал гаднаас тухайн өдрийн паркын харуул хийсэн байсан З.Гантөмөр гараа барьчихсан орж ирэхээр нь яасан юм бэ гэж асуухад сая Т.Алтангэрэл ард талын хана руу заазуур шидээд би тэрэнд нь оногдсон гэж хэлсэн... ” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ш.Өлзийдэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ээлжийн вагон бичигчийн үүргийг гүйцэтгэж байсан. Ингээд өдөр 17 цагийн үед галт тэрэг ирээд угтаж аваад орж ирэхэд өртөөн жижүүрийн өрөөнд паркын харуул З.Гантөмөр ах гараа барьчихсан орж ирсэн. Би юу болсон талаар тодруулахад сая Т.Алтангэрэл паркын харуулын өрөөнд согтуу орж ирээд заазуур шидээд тэрэнд нь би оногдсон гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Гантулгын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн үед өртөөний удирдах ажилтнуудын хурал болж байсан өртөөний жижүүр Чулуунбат паркын харуул Гантөмөртэй ачаа вагон хүлээлцэгч Аптангэрэл нь маргалдаад Гантөмөрийн гарыг нь бэртээсэн байна гэсэн мэдээллийн дагуу өртөөний хөдөлгөөн хариуцсан орлогч дарга С.Бямбасайхан, өртөөний ерөнхий инженер А.Пүрэврагчаа нарын хамт паркын харуулын өрөөнд нь очсон. Бид нарыг очиход паркын харуулын үүдний гадна талд Алтангэрэл болон өртөөний найруулагч В.Цэрэн-очир нар зогсож байсан. Ингээд бид өртөөний жижүүрийн өрөөнд ороход паркын харуул Гантөмөр зүүн гарын тохойны орчимдоо ил шархтай байсан бөгөөд түүнийг нь өртөөний вагон бичигч Ш.Өлзийдэлгэр цэвэрлээд зогсож байсан. Болсон асуудлын талаар Гантөмөрөөс тодруулахад сая намайг паркын харуулын өрөөнд сууж байхад Алтангэрэл надаас согтуу орж ирээд заазуур шидээд зүүн гарыг маань гэмтээсэн гэж хэлсэн... ” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч В.Цэрэн-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: "... Би 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн үед би өртөөн жижүүрийн өрөөнд байж байхад Т.Аптангэрэл гаднаас орж ирээд намайг дуудахаар нь очсон чинь гал авч тамхиа асаачихаад явсан. Т.Алтангэрэлийг гарч явсаны дараа 30-40 минутын дараа паркын харуүл З.Гантөмөр өртөөн жижүүрийн өрөөнд зүүн гараа барьчихсан байдалтай гарнаас нь цус гарсан юм шиг даавуугаар дарсан ороод ирсэн. З.Гантөмөр орж ирээд сая намайг Алтангэрэл ийм болгочихлоо гээд хэлэхэд өртөөн жижүүр юу болсон яасан гэж асуухад заазуураар гар гэмтээчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Алтангэрэлийг хаана байгаа юу хийж яваа болохыг олж мэдэхийн тулд гараад паркын харуулын байранд очиход Т.Алтангэрэл паркын харуулын байран дээр ганцаараа зогсож байсан чи Гантөмөрийг яасан юм бэ гэж хэлэхэд миний урдаас найз нь балрах гээд байна гэсэн маягийн үг хэлээд тодорхой юм ярьж чадахгүй согтуу байсан ...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Х.Сугиржавын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цаг 30 минутын үед өртөөний төв хаалгаар орж ирэхэд Т.Алтангэрэл зорчигчийн заалны сандал дээр архи уучихсан байдалтай сууж байсан. ... өрөөндөө ороод байж байтал хэсэг хугацааны дараа хүмүүс сая Т.Алтангэрэл паркын харуул З.Гантөмөр рүү заазуур шидсэн байна гэж ярьж байсан “ гэсэн мэдүүлэг /хх 50/

 

Гэрч С.Бямбасайханы мөрдөн байцаалтанд өгсөн: ”... Би 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн үед өртөөний удирдах ажилтнуудын хурал хийж байсан. Тэгсэн өртөөний жижүүр Чулуунбат паркын харуул Гантөмөртэй ачаа вагон хүлээлцэгч Аптангэрэл нь маргалдаад Гантөмөрийн гарыг нь бэртээсэн байна гэж өртөөний жижүүр миний утас руу ярьсан бөгөөд өртөөний жижүүрийн өрөөнд ороход паркын харуул З.Гантөмөр зүүн гарын тохойны орчимдоо ил шархтай байсан бөгөөд түүнийг нь өртөөний вагон бичигч Ш.Өлзийдэлгэр цэвэрлээд зогсож байсан. Ямар асуудлаас болоод ийм зүйл болсон юм бэ гэж З.Гантөмөрөөс асуухад сая намайг харуулын өрөөнд сууж байхад гаднаас Аптангэрэл согтуу орж ирээд хана руу заазуур шидээд нөгөөх нь унахдаа миний гарыг оночихсон гэж ярьсан ...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.04.12-ны өдрийн 148 дугаарт шинжээчийн дүгнэлт /хх 18/,

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 68/ зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгч Т.Алтангэрэл нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн орчим согтуурсан үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Төмөр замын Сайншанд дахь цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн харуулын байранд хохирогч З.Гантөмөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь  Шүүгдэгч Т.Алтангэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:… Өртөөн дээр очиж тэр хавиар явж байгаад Гантөмөр ах өрөөндөө байсан. Авч явсан заазуураа шал руу нь шидсэн чинь ойхоор нь эргэж аваад хана руу шидээд Гантөмөр ахын гарыг гэмтээсэн гэсэн мэдүүлэг, Хохирогч З.Гантөмөрийн мөрдөн байцаалтөнд өгсөн: “Т.Алтангэрэл өрөөнд орж ирээд надтай огт дуугарахгүй өврөөсөө хар өнгийн бариултай заазуур гаргаж ирээд шал руу шидсэн. Өнөөх заазуураа газраас авч миний сууж байсан хана руу чиглүүлээд шидсэн. Би тухайн үед өөрийгөө хамгаалж гараараа өнөөх заазуурыг хаасан чинь хананд ойхдоо миний зүүн гарын тохой хэсэгт онож 1 см орчим зүссэн” гэсэн мэдүүлэг, Гэрч А.Пүрэврагчаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…З.Гантөмөрийг Т.Алтангэрэл заазуураар гэмтээсэн байна, та нар хурдан оч гэж хэлсэн. … Өртөөний жижүүрийн өрөөнд ороход З.Гантөмөрийн гар нь шархтай байсан ба гарыг нь Өлзийдэлгэр цэвэрлээд зогсож байсан … гэсэн мэдүүлэг ,  Гэрч Э.Чулуунбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “… би 2017.04.03-ны өдөр өртөөн дээр үүрэг гүйцэтгэ‎эд байж байхад 17 цагийн үед паркын харуул З.Гантөмөр манай өрөөнд зүүн гараа Т.Алтангэрэлд заазуураар зүсүүлчихлээ гэж гараа дарчихсан орж ирсэн. гэсэн мэдүүлэг, Гэрч Ш.Ганбатын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017.04.03-ны өдөр 17 цагийн үед би өрөөн жижүүрийн өрөөнд байж байхад паркын харуул З.Гантөмөр гаднаас гараа барьсан орж ирсэн. Би өртөөн жижүүрийн өрөөнөөс гараад ирэхэд Т.Алтангэрэл паркын харуулын үүдэнд зогсож байсан. гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Хишигжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ... З.Гантөмөр гараа барьчихсан орж ирэхээр нь яасан юм бэ гэж асуухад сая Т.Алтангэрэл ард талын хана руу заазуур шидээд би тэрэнд нь оногдсон гэж хэлсэн... ” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.04.12-ны өдрийн 148 дугаарт шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч Т.Алтангэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Алтангэрэл нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирүүгүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

 

Шүүгдэгч Т.Алтангэрэл нь хохирогч З.Гантөмөртэй эвлэрсэн болохоо талууд мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд илэрхийсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дамбий овогтой Төмөр-Очирын Алтангэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Т.Алтангэрэлийг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь 470000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Алтангэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн заазуур 1 ширхэгийг устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Алтангэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.ГАНБОЛД