Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2023/02247

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2023/02247

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, өөрийн байранд байрлах,  МТӨҮГ /РД: -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 13а байр, 26 тоот хаягт байрлах, “Б” ХХК /РД: /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 28,050,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б

Нарийн бичгийн дарга А.Урансайхан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Б” ХХК-нд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт  28,050,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

"Мт" ХХК болон "Бат л" ХХК нарын хооронд 2009 оны 12 дугаар сарын 25-ны едөр MR-2009-06-40 тоот "Балансын бус овоолго худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан. Тус гэрээгээр "Мет" ХХК нь Дорноговь аймгийн Иххэт сумын нутагт орших Хамар-Усны жоншны ордыг ашиглах явцад гарсан хүдрийн овоолгыг 40,000,000 төгрөгөөр "Бат л" ХХК-нд худалдах, мөн тус компанийн өмчлөлд шилжүүлэх, "Бат л" XXK нь сар бур 1,700,000 төгрег төлөх ба нийт 2 жилийн хугацаанд худрийн овоолгын үнийг телж дуусгах, овоолго байршиж буй талбайн нөхөн сэргээлтийг хариуцаж гүйцэтгэхээр харилцан үүрэг хүлээсэн. Гэвч "Б" ХХК нь дээрх гэрээний үүргээ биелүүлэлгүй 2022 оны 06 дугаар сарын 30-ны едрийн байдлаар 18,700,000 төгрөг, алданги 9,350,000 тегрөг, нийт 28,050,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. "Момет" ХХК нь 2011 онд "Бат Юал" XXK-аас 57,450,000 төгрөг гаргуулахаар Чингэлтэй дуургийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бегеед нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг тус шүүхэд гаргасан болно.

Дээрх хүсэлтийг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 08-ны едрийн 767 дугаар шийдвэрээр хариуцагч "Бат ал" ХХК-ийг эрэн сурвалжлах, түүний үйл ажиллагаа явуулж байгаа газрыг тогтоох ажиллагааг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийг гүйцэтгэхийг даалгаж шийдвэрлэсэн.

Иймд MR-2009-06-40 тоот "Балансын бус овоолго худалдах, худалдан авах гэрээ"-ний үлдэгдэл төлбер 18,700,000 төгрөг, алданги 9,350,000 төгрөг, нийт 28,050,000 төгрөгийг "Бат " ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

 

Хариуцагч хариу тайлбартаа: "Мот" ТӨҮГ-ын нэхэмжлэлтой "б" ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1. "Мт" ТӨҮГ-ын газартай 2009 оны 12 дугаар сарын 25-ны едер MR-2009-06-40 тоот "Балансын бус овоолго худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан байдаг. Эна овоолго маань "" ХХК-ийн лицензтэй газар дээр буулгасан. Энэ овоолгоос шалтгаалаад "Б" ХХК хайгуулын ажлаа хийх боломжгүй болсон. Удаа дараа шаардлага тавьсан. Мэргэжлийн хяналтаас танайхаас болоод "Бат Юниверсал" ХХК хайгуулын ажлаа хийх боломжгүй болсон байна гэхэд манай хоёр учраа олно гэж өнөөдөр хүрсэн. Ухаад гаргасан шороо учир Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж узэх үндэслэлтэй байна.

2. Манай компани өөрийн эзэмшлийн тухайн лицензийг 2010 оны 11 дугаэр сарын 19-ний едер "Дэпам" ХХК-руу хуулийн дагуу шилжүүлсэн. "" XXK нь балансын бус овоолгыг холдуулж хайлгуулын ажлаа гүйцэтгэхийн тулд "Мот" ТӨҮГ-ын харьяа "Бор-Ондер"-ийн УБУ болон Улаанбаатар хотоос том оврын хүнд машин механизм, техникүүдийг түрзэслэн ажилласан, тухайн уед малын шүлхий өвчин гарч 60-90 хоног хел хорио тогтоож ямар ч үйл ажиллагаа явуулж чадаагүй, мөн ажил эхлэх уеэр ажилтны хариуцлагагуйн улмаас турээсийн техникийг асаах явцад гал алдан шатаасан зэргээс зардлын хэмжээ нэмэгдэж маш их хэмжээний өрөнд орсны улмаас уг лицензийг ер телбертөө шилжүүлсэн байдаг ба тухайн оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагуй байгаа болно. 2014 онд хэрэгсэхгуй болгосон прокурорын тогтоол гарснаас хойш нэхэмжлэл гаргах боломж байсан. 2022 онд нэхэмжлол гаргаж байгаа нь хууль зүйн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэл гаргах боломж байсан.

Иймд дээрх нехцел байдлуудаас узвэл 2022 оны 11 дугээр сарын 29-ний өдрийн "Монголросцветмет" ТӨҮГ-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бухэлд нь хэрэгсэхгүй болгож өгне уу гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, “Ммет” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан блансны бус овоолго худалдах-худалдан авах гэрээ, “Б” ХХК-тай байгуулсан МR-2009-06-40 тоот гэрээний алдангийн тооцоолол, “Мот” ХХК-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, “Моет” ХХК-ийн 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1/2507 дугаартай Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан “Б” ХХК-ийн эрэн сурвалжлуулах хүсэлт, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 767 дугаартай шийдвэр, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 26Л-2/4447 дугаартай албан бичиг, “Мот” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1/549 дугаартай Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан хүсэлт зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 55 дугаартай шийдвэр, 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 109А дугаартай шийдвэр, итгэмжлэл, “Моет” ХХК-ийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Дэпам ХХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Мет” ХХК-нд гаргасан хүсэлт, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5867 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 215 дугаартай хариуцагчийг шүүхэд албадан ирүүлэх тухай захирамж, Алтантогос, Мөнхсайхан нарын Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 767 дугаартай тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны тодорхойлолт, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал, Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 4/770 дугаартай “Моет” ХХК-нд гаргасан албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын иргэн Б.Батбаярын лавлагаа, эрэн сурвалжлалт зарласан мэдээлэл, Б.Батбаярыг 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл, “Мет” ХХК-ийн 3/1503 дугаартай Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын газар гаргасан албан бичиг, Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын прокурорын 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1400 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 55 дугаартай шийдвэр, Дорноговь аймгийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай хэргийг хэлэлцэхээс татгалзах тухай захирамж  зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч тал худалдан авсан зүйлийн үнийг төлөх үүргээ гүйцэтгээгүй.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч МТӨҮГ нь хариуцагч “Б” ХХК-нд холбогдуулан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.  

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэг талаас МТӨҮГ, нөгөө талаас “Б” ХХК 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр блансны бус овоолго худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч тал болох МТӨҮГ нь Дорноговь аймгийн Их хэт суманд орших хүдрийн блансын бус овоолгыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч тал болох “Б” ХХК нь хариу төлбөрт нь 40,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.    

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч хүдрийн овоолгыг нийлүүлсэн, харин хариуцагч хүлээн авсан хүдрийн овоолгын үнэ 18,700,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон энэ үйл баримтын талаар маргаагүй. Харин худалдах-худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар маргаж байна.  

 

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс буюу гэрээний үүрэг зөрчигдсөн хугацаа болох 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусахаар байх боловч хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 767 дугаартай шийдвэр, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 26л-2/4447 дугаартай албан бичиг зэргээс үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байх тул мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хугацааг дахин шинээр эхлэн тоолж, нэхэмжлэгч 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1-д заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч “Б” ХХК-аас худалдан авсан хүдрийн овоолгын үнэ 18,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МТӨҮГ-т олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1-т “Б тал нь төлбөр төлөх хугацаа хожимдуулбал хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алдангийг А талд төлнө” гэж тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцжээ.

 

Алдангийн хэмжээг гэрээний 4.2-т заасан төлбөр төлөх хугацаа буюу 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл гүйцэтгээгүй үүрэг болох 18.700,000 төгрөгийн 0,2 хувиар тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх ба нэхэмжлэгчээс алдангийн хэмжээг хууль болон гэрээнд заасан хэмжээгээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 9,350,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагч “Б” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 18,700,000 төгрөг, алданги 9,350,000 төгрөг, нийт 28,050,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МТӨҮГ-т олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлнэ.

 

Иргэнии хэрэг шүүхэд хянан шиидвэрлэх тухаи хуулиин 115 дугаар зүилиин 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас 28,050,000 /хорин найман сая тавин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч МТӨҮГ-т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-аас 298,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МТӨҮГ-т олгосугай.

 

3. Иргэнии хэрэг шүүхэд хянан шиидвэрлэх тухаи хуулиин 119 дүгээр зүилиин 119.2, 120 дугаар зүилиин 120.2-д зааснаар шиидвэр танилцуулан сонсгомогц хүчинтэи болох бөгөөд зохигч, тэдгээриин төлөөлөгч, өмгөөлөгч шиидвэрииг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хоиш давж заалдах журмаар 14 хоногиин дотор Нийслэлийн Иргэний хэргиин давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэи, мөн хуулиин 119 дүгээр зүилиин 119.4, 119.7-д зааснаар шиидвэрииг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг таилбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.БАТЧИМЭГ