Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2023/01959

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 18 өдөр                        Дугаар 102/ШШ2023/01959                       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол ... дугаар байрны ... тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ..., О овогтой Ч-гийн Г, 

Хариуцагч: ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... тоот байр түрээслэгч, улсын бүртгэлийн хаяг ... дүүргийн ...-р хороо, ... тоот, регистр ..., И.В ХХК,

Хариуцагч: ... дүүргийн ... дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, ... байрны ... тоотод оршин суух, И.В ХХК-ний захирал ажилтай, регистр ..., О овогтой Э-дын С, 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн байр чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 11 059 700 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадарч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.

Хариуцагч Э.С шүүх хуралдааны мэдэгдэл хүлээн авсан боловч ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

                                 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.Г нь И.В ХХК, Э.С нарт холбогдуулан түрээсийн байр чөлөөлүүлэх, төлбөр 11 059 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Ч.Г нь 2021 оны 1-р сараас И.В ХХК-д оффисын зориулалтаар ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... тоот ... м.кв талбай бүхий ажлын байрыг түрээслүүлсэн. Гэрээ байгуулснаас хойш төлбөрөө хугацаандаа төлдөггүй, дутуу төлөлт хийсээр байгаад 2023 оны 3-р сарын 22-ны байдлаар 11 059 700 төгрөгийн тооцоо нийлсэн. Харин 2023 оны 4-р сарын 15-ны өдөр оффисыг чөлөөлсөн тул энэ шаардлагаасаа татгалзаж байна. Түрээсийн төлбөр 11 059 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Нэхэмжлэгчээс: Итгэмжлэл /хх 5/, түрээсийн гэрээ /хх 6-9/, нэхэмжлэх, тооцоо нийлсэн акт /хх 10-14/ зэрэг баримтуудыг гаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагч И.В ХХК, Э.С нар нь нэхэмжлэлийн хувийг 2023 оны 4-р сарын 25-ны өдөр гардаж авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлд тайлбар, татгалзлаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72-р зүйлийн 72.3, 100-р зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн төлбөрт 11 059 700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэлээ. 

 

2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

 

Ч.Г нь И.В ХХК-тай “Түрээсийн гэрээ” байгуулж, ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... тоот ... м.кв талбай бүхий ажлын байрыг 1 жилийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч нь сар бүр 860 000 төгрөг төлөхөөр тохирчээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна.

Түрээслэгч 2023 оны 3-р сарын 22-ны байдлаар 11 059 700 төгрөгийн тооцоотой болохыг баталгаажуулсан, харин 2023 оны 4-р сарын 15-ны өдөр оффисыг чөлөөлсөн тул энэ шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж байна.

3. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 262 105 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн байр чөлөөлүүлэх нэхэмжлэлээсээ татгалзсан тул 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 191 905 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Гт олгож шийдвэрлэлээ.  

    

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасныг баримтлан И.В ХХК, Э.С нараас 11 059 700 /арван нэгэн сая тавин есөн мянга долоон зуу/ төгрөг гаргуулж Ч.Г-т олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь И.В ХХК, Э.С нарт холбогдох түрээсийн байр чөлөөлүүлэх нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэг, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 105 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч  И.В ХХК, Э.С нараас 191 905 төгрөг  гаргуулж Ч.Гт олгосугай.     

 

4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА