Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2023/02491

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2023/02491

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... гудамж, өөрийн байранд байрлах, К.Б.ХХК Б.Э.Х.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Юу Би Платинум бюлдинг ... тоотод байрлах, регистр ..., Ш.Д ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 33 618 203 694.75 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, С.Оюунбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнаран, хариуцагчийн өмгөөлөгч Б.Билгүүн /үнэмлэх 3088/, гэрч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь Ш.Д ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33 618 203 694.75 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

 

Тус банк нь "Ш.Д ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 17 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 10 800 000 000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай олгосон. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ... дүүргийн ... дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, ... тоот хаягт байрлалтай ... м.кв талбайтай, өмчлөх эрхийн ... дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, ... дүүргийн ... дугаар хороо, ...хороолол /.../, ... тоот хаягт байрлалтай ... м.кв талбайтай, ... гэрчилгээтэй, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууц, үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилга, ... дүүргийн ... хороо, ... хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ... байр ... тоот, ... м.кв талбай бүхий ... гэрчилгээтэй, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... дүүргийн ... хороо, ... хороолол /16081/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ... байр ... тоот, ... м.кв талбайтай, ... гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн ... м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг барьцаалсан. Ш.Д ХХК нь зээлийн хүүнд 123 400 080.50 төгрөг төлсөн байна. Мөн Ш.Д ХХК-ний барьж ашиглалтанд оруулсан ... дүүргийн ...-р хороо, ... /17122/, ... тоот хаягт байрлах ... айлын орон сууцнаас улсын комиссын акт гараагүй байхад банк итгэл хүлээлгэн худалдан авагч нарт жилийн 8 хувийн хүүтэй зээл олгосон. Гэтэл улсын комиссын акт баталгаажиж, гэрчилгээ гараагүйтэй холбоотойгоор олгосон зээлүүдийг М.О ХХК-д худалдаагүйтэй холбоотой эх үүсвэрийн зөрүү 539 600 000 төгрөг байна. Ш.Д компанитай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дуусах байсан ч зээлдэгч нь зээлийн гэрээний графикийн дагуу зээлийн төлөлт хийх үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний 8.3 дах заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцлан "Ш.Д ХХК-н зээл хүү, бусад хүүний зөрүүний үлдэгдэл төлбөр болох 15 827 519 903.4 төгрөгийг барьцаа хөрөнгүүд мөн Ш.Д ХХК болон бусад орлого, хөрөнгөөс тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: К.Бны нэхэмжлэлтэй "Ш.Д ХХК-д холбогдох иргэний хэрэгт ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШТ2022/00369 дугаар тогтоолоор 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/04867 дугаар "Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр тогтоосон. К.Б нь 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 15 827 519 903.40 төгрөгийг нэхэмжилж байсан бөгөөд зээлдэгч Ш.Д ХХК нь үүнээс хойш 80 675 676.80 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн ба өөр төлөлт хийгээгүй байна. Үүнд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 79 104 000.00 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 571 676.80 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 1 000 000.00 төгрөг тус тус төлсөн. Банкны эрх хүлээн авагч 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаартай зээлийн гэрээний дагуу зээлийн тооцооллыг хийж 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар Ш.Д ХХК-иас үндсэн зээл 10 800 000.00 төгрөг, хүү 19 441 140 681.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 377 063 013.70 төгрөг нийт 33 618 203 694.75 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал Ш.Д ХХК-тай байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн болон барьцааны 17 тоот гэрээний дагуу үндсэн зээл 10 800 000 000.00 төгрөг, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү шаарджээ. Гэвч "К.Б" нь дээр дурдсан зээлийн гэрээний дагуу Ш.Д компанид 10 800 000 000.00 төгрөг огт олгоогүй, харин өмнөх зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрийн дүн болон газрын үнэ гэх дүнг нэмэгдүүлэн манай компанийн зээлийн дансанд 10 800 000 000.00 төгрөгийн зээлийн олголт хийсэн мэтээр хий тусгасан буюу зээлийн дансанд "шилжүүлснээр бичилт хийсэн. Иймд дээрх олгоогүй зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж буй шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. К.Б нь Монголын Ипотекийн корпорацид төлсөн эх үүсвэрийн зөрүү хэмээн 539 600 000 төгрөгийг шаардсан байх боловч энэ нь Монгол банк, арилжааны банкууд, Монголын Ипотекийн корпораци хооронд айгуулсан Орон сууцны ипотекийн санхүүжилтийн ерөнхий гэрээнд огт заагдаагүй төлбөр юм. Гэтэл К.Б нь М.О ХХК-д эх үүсвэрийн зөрүү төлөх үүрэг үүсээгүй, 539 600 000 төгрөг шаардаж буй үндэслэлгүй юм. Иймд энэхүү 539 600 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: Зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ /1-р хавтас 6-15/, Ш.Д ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх 17-18/, ҮХЭХУБ-ийн гэрчилгээ /хх 20-23/, К.Бны улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 24/, ТУЗ-ийн тогтоол /хх 25/, зээл хүсэгчийн өргөдөл, анкет /хх 26-27/, зээлийн тооцоолол /хх 28, 123-128/, К.Б ХХК-ийг албадан татан буулгах тухай Монгол банкны ерөнхийлөгчийн тушаал, Эрх хүлээн авагч томилох тухай /хх 109-115/, Ш.Д ХХК-ний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтууд / хх 155-162/,

Хариуцагчаас: Ш.Д ХХК-ний гэрчилгээ, дүрэм /хх 30-33, 103/, зээлийн дансны хууль /хх 54, 66/, МИК-ийн албан бичиг /хх 55/, Орон сууцны ипотекийн санхүүжилтийн ерөнхий гэрээ /хх 67-72/, зээлийн болон барьцааны гэрээ /2-р хавтас 16-47/,

Шүүх хариуцагчийн хүсэлтээр: Орон сууцны ипотекийн санхүүжилтийн ерөнхий гэрээ /хх 213-223, 2-р хавтас 2-19/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр, Дээд шүүхийн тогтоол /2-р хавтас 55-132/, ААН-ийн зээлийн өргөдөл, гэрээ /2-р хавтас 135-149/, К.Бны эрх хүлээн авагчийн албан бичиг, зээлийн дансны хуулга /2-р хавтас 178-180/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

2. К.Б ХХК нь Ш.Д ХХК-д холбогдуулан 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт 33 618 203 694.75 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 175 дугаар зааснаар шаардах эрхээ тодорхойлсон.

 

3.Хариуцагч Ш.Д ХХК нь гэрээний дагуу 10 800 000 000 төгрөгийн зээл олгоогүй, өмнөх зээлийг хааж зээл олгосон гэж шаардсан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж татгалзсан байна.

 

4.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

4.1. К.Б нь Ш.Д ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 17 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 10 800 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай хугацаатай зээлүүлэх, барьцааны гэрээгээр улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, Ш.Д ХХК-ний өмчлөлийн ... дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ... тоот хаягт байрлалтай ... м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, ... дүүргийн ... дугаар хороо, ...хороолол /.../, ... тоот хаягт байрлалтай ... м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай, ... хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, Л.А-ийн өмчлөлийн ... дүүргийн ... хороо, ... хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ... дүгээр байрны ... тоот хаягт байршилтай ... м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, Л.А-ийн өмчлөлийн ... дүүргийн ... хороо, ... хороолол /16081/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 81 дүгээр байрны ... тоот хаягт байршилтай ... м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалахаар тохирчээ.

Талууд 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ байгуулж, үндсэн зээлээс төлөх хугацаанд өөрчлөлт оруулсан /1-р хавтас 5-28/ байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээг энэ хуулийн 156-р зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр хийсэн, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

4.2. Банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээд байдаг.

Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 тоот тушаалаар К.Бинд хуульд заасан бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ хэрэгжүүлэх боломжгүй тухай Монголбанкны шийдвэр гарсан үндэслэлээр К.Б ХХК-ийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн албадан татан буулгаж, Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-97 тоот тушаалаар Банкны эрх хүлээн авагчийг /1-р хавтас 109-115/ томилжээ.

Банкны эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байхаас гадна банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй байна.

4.3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар шийдвэрээр Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96, А-97 дугаар тушаалыг хүчингүй болгуулах /бусад шаардлага бүхий/ тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Монгол улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор энэ магадлалыг хэвээр үлдээсэн /2-р хавтас 55-132/ байна.

К.Б татан буугдсан нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байна.

4.4. Нэхэмжлэгч К.Б нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Ш.Д ХХК-д холбогдуулан 15 827 519 903 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Харин К.Б.ХХК Б.Э.Х.А нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж 33 618 203 694.75 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

Банк татан буугдсанаар бусдаас өр төлбөрөө шаардах эрх нь Банкны эрх хүлээн авагчид шилжсэн боловч харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэмэгдүүлэх зэргээр банкны үйл ажиллагааг эрхэлж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй. Иймд Ш.Д ХХК-иас 15 827 519 903 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн хэмжээнд хэргийг шийдвэрлэлээ.

4.5. Хариуцагч Ш.Д ХХК нь К.Б-тай 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 57... тоот зээлийн гэрээгээр 2 000 000 000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 26... тоот гэрээгээр 1 800 000 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 359 тоот гэрээгээр 1 000 000 000 төгрөгийн 3 гэрээний харилцаа дуусгавар болоогүй байхад үлдэгдлийг нэгтгэн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 101 тоот гэрээ байгуулж 5 800 000 000 төгрөгийн гэрээ /2-р хавтас 16-47/ хийсэн.

Түүнчлэн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 10 800 000 000 төгрөгийн зээлийг бодитоор олгоогүй, 101 дугаартэй зээлийг хаасан гэж маргадаг.

 

Зээлдэгч нь өмнөх гэрээг дуусгавар болгосон, дахин зээл олгосон талаар маргаж байгаагүйгээс гадна тухай бүр зээлийн хүсэлт гаргаж, гэрээ байгуулсан /2-р хавтас 135-149/ байна. Хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

4.6. Ш.Д ХХК нь 2015 оны 3-р сарын 10-ны өдөр 10.9 тэрбум төгрөгийн зээл олгохыг хүссэн, 2015 оны 3-р сарын 12-ны өдөр зээлийн хорооны хурлын шийдвэрээр 10.8 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдсэн, 2015 оны 3-р сарын 16-ны өдөр зээлийн гүйлгээ хийх шийдвэрийг К.Б /2-р хавтас 135, 138-139/ гаргажээ.

Улмаар 2015 оны 3-р сарын 24-ний өдөр гүйлгээ хийгдсэн нь дансны хуулга 1-р хавтас 127/, талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

4.7. Зээлийн гэрээний дуусахад зээлдэгч нь үндсэн зээл 10 800 000 000 төгрөг, зээлийн хүү 2 785 545 205 төгрөг нийт 13 585 545 205 төгрөг төлөх үүрэгтэй.

Шүүхэд нэхэмжлэл гаргах үед зээлдэгч зээлийн хүүд 123 400 080 төгрөг төлсөн байсан талаар талууд маргаагүй, харин зээл, зээлийн хүү 13 462 145 125 төгрөгийг төлөөгүй байжээ.

Зээлийн гэрээний 3.1.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн төлөхөөр тохирсон байх ба төлөгдөөгүй зээлийн хүү 2 662 145 125 төгрөгийн 20 хувиас хэтрээгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү 532 429 025 төгрөгийг төлөх үүрэгтэй. Зээлдэгчийн төлөх үүрэг үндсэн зээл 10 800 000 000 төгрөг, зээлийн хүү 2 662 145 125 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 532 429 025 төгрөг нийт 13 994 574 150 төгрөг байна.

Үүнээс зээлдэгч 2016 оны 4-р сарын 26-ны өдөр 571 676 төгрөг, 2016 оны 12-р сарын 28-ны өдөр 79 104 000 төгрөг, 2019 оны 9-р сарын 18-ны өдөр 1 000 000 төгрөг нийт 80 675 676 төгрөг төлсөн, энэ талаар талууд маргаагүй.

Харин зээлийн дансны хуулгаар /1-р хавтас 127/ зээлдэгч 2016 оны 10-р сарын 26-ны өдөр нэмэгдүүлсэн хүүд 90 950 136 төгрөг, зээлийн хүүд 3 778 079 371 төгрөг төлсөн бичилт хийгдсэн байна. Нэхэмжлэгч үүнийг төлөөгүй гэж тайлбарладаг боловч няцаасан баримтыг гаргаагүй болно. Иймд үндсэн үүргээс хасч тооцох нь зүйтэй.

 

4.8. Нэхэмжлэгч нь ...... дүүргийн ...-р хороо, ... /17122/, 58 тоот хаягт байрлах ... айлын орон сууцнаас улсын комиссын акт гараагүй байхад банк итгэл хүлээлгэн худалдан авагч нарт жилийн 8 хувийн хүүтэй зээл олгосон, гаргасан зээлүүдийг М.О ХХК-д худалдаж чадаагүй.гэх үндэслэлээр эх үүсвэрийн зөрүү 539 600 000 төгрөг нэхэмжилсэн.

Монгол банк, Монголын ипотекийн корпораци арилжааны банкууд, Монголын ипотекийн корпораци ОССК ХХК, арилжааны банкуудын хооронд 0313/472, 2016 оны 3-р сарын 11-ний өдрийн 0316/128, А/03 дугаартай Орон сууцны ипотекийн санхүүжилтийн ерөнхий гэрээ /1-р хавтас 213-223, 2-р хавтас 2-9/ байгуулагджээ.

Гэрээгээр орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгоход оролцогч талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулах зорилгыг тодорхойлсон байна.

Ш.Д ХХК нь дээрх орон сууцны барилгыг барьсан, улмаар худалдан авагч нар орон сууцнаас худалдан авахдаа К.Бны ипотекийн зээлд хамрагдсан нь эх үүсвэрийн зөрүү гэх 539 600 000 төгрөгийг хариуцах үндэслэл болохгүй.

Нөгөө талаас, гурвалсан гэрээний оролцогчийн хувьд К.Б-инд эрсдэл үүссэн нь бусад зээлдэгчээр нөхөн төлүүлэх, шаардах үндэслэл болохгүй гэж дүгнэлээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

4.9. Эдгээрээс дүгнэвэл, Ш.Д ХХК нь үндсэн зээл 10 800 000 000 төгрөг, зээлийн хүү 2 662 145 125 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 532 429 025 төгрөг нийт 13 994 574 150 төгрөг төлөх үүрэгтэйгээс төлсөн 80 675 676 төгрөг , 90 950 136 төгрөг, 3 778 079 371 төгрөгийг тус тус хасч нийт 10 044 868 967 төгрөгийг төлөөгүй байна гэж дүгнэлээ.

 

4.10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

Энэ үүргийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, Л.А-ийн өмчлөлийн ... дүүргийн ... хороо, ... хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 81 дүгээр байрны ... тоот хаягт байршилтай ... м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, Л.А-ийн өмчлөлийн ... дүүргийн ... хороо, ... хороолол /16081/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ... дүгээр байрны ... тоот хаягт байршилтай ... м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй.

 

Харин барьцааны зүйл болох улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, Ш.Д ХХК-ний өмчлөлийн ... дүүргийн ... дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ... тоот хаягт байрлалтай ... м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, ... дүүргийн ... дугаар хороо, ...хороолол /.../, ... тоот хаягт байрлалтай ... м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй байжээ.

Эдгээр барилгыг Ш.Д ХХК барьж дуусгасан, улмаар оршин суугчид худалдан авсан, ипотекийн зээлд хамрагдсан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

Энэ тохиолдолд оршин суугчдын эрх ашгийг хөндөхгүйгээр ... дүүргийн ... дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ... тоот хаягт байрлалтай ... м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 30 хувьд, ... дүүргийн ... дугаар хороо, ...хороолол /.../, ... тоот хаягт байрлалтай ... м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 80 хувьд ногдох хэсгийг Ш.Д ХХК-ний бусад эд хөрөнгөөс гаргуулж үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэлээ.

 

5. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 79 295 550 төгрөг төлжээ. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул 79 295 550 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 50 382 295 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

К.Б.ХХК Б.Э.Х.А нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Д ХХК-иас 10 044 868 967 /арван тэрбум дөчин дөрвөн сая найман зуун жаран найман сая есөн зуун жаран долоо/ төгрөг гаргуулж К.Б.ХХК Б.Э.Х.Аид олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг 23 573 334 727 /хорин гурван тэрбум таван зуун далан гурван сая гурван зуун гучин дөрвөн мянга долоон зуун хорин долоо/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, Л.А-ийн өмчлөлийн ... дүүргийн ... хороо, ... хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 81 дүгээр байрны ... тоот хаягт байршилтай ... м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, Л.А-ийн өмчлөлийн ... дүүргийн ... хороо, ... хороолол /16081/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 81 дүгээр байрны ... тоот хаягт байршилтай ... м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, Ш.Д ХХК-ний өмчлөлийн ... дүүргийн ... дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ... тоот хаягт байрлалтай ... м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 30 хувьд, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, ... дүүргийн ... дугаар хороо, ...хороолол /.../, ... тоот хаягт байрлалтай ... м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 80 хувьд ногдох хэсгийг Ш.Д ХХК-ний бусад эд хөрөнгөөс гаргуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тул 79 295 550 /далан есөн сая хоёр зуун ерэн таван мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ш.Д ХХК-иас 50 382 295 /тавин сая гурван зуун наян хоёр мянга хоер зуун ерэн тав/ төгрөг гаргуулж К.Б.ХХК Б.Э.Х.Аид олгосугай.

 

5.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА