| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/02469/И |
| Дугаар | 102/ШШ2023/02546 |
| Огноо | 2023-06-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2023/02546
| 2023 оны 06 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2023/02546 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дүгээр хороо, Юнескогийн гудамж-..., М.К ХХК,
Хариуцагч: ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух, регистр ..., Г овогтой Ц-гийн Г,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 255 146 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.
Хариуцагч Ц.Г-д шүүх хуралдааны мэдэгдлийг оршин суух хаяг, гар утсанд хүргүүлсэн боловч ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Ц.Г-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 255 146 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
3.Нэхэмжлэгчээс: М.К ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 4/, итгэмжлэл /хх 3/, Үйлчилгээний болон худалдах, худалдан авах гэрээ /хх 5-7/, төлбөрийн тооцоо /хх 8/ зэрэг баримтыг шүүхэд гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Үйлчилгээний болон худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж 4 255 146 төгрөг гаргуулахаар шаардсан байна.
3.Хариуцагч нэхэмжлэлийг няцаасан, татгалзсан тайлбар гаргаагүй байна.
4.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
М.К ХХК нь Ц.Г-той 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Гар утас төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, iphone 13 маркийн 256 GB багтаамжтай гар утсыг 3 939 000 төгрөгөөр худалдах, Үйлчилгээний гэрээ-ээр ... дугаар үүрэн холбооны үйлчилгээг ашиглахааар тохирчээ.
Ц.Г нь гар утасны үнийг 12 сарын хугацаанд хувааж төлөх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд торгууль төлөх, үйлчилгээний хэрэглээний төлбөрийг сар бүр төлөхөөр гэрээнд тусгасан байна.
Нэхэмжлэгч нь гар утасны төлбөрт 3 939 000 төгрөг, торгууль 245 367 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний төлбөрт 70 779 төгрөг нийт 4 255 146 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.
Хариуцагч Ц.Г нэхэмжлэлийн хувийг 2023 оны 05-р сарын 29-ний өдөр гардаж авчээ.
Харин хариуцагч нэхэмжлэлийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нийт 4 255 146 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
4.Нэхэмжлэгч шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 83 032 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83 032 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, Ц.Ггоос 83 032 төгрөг гаргуулж М.К ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Г-гоос 4 255 146 /дөрвөн сая хоёр зуун тавин таван мянга нэг зуун дөчин зургаа/ төгрөг гаргуулж М.К ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83 032 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, Ц.Г-гоос 83 032 төгрөг гаргуулж М.К ХХК-д олгосугай.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА