Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 121/ШШ2023/0014

 

2023 оны 05 сарын 04 өдөр                     Дугаар 121/ШШ2023/0014                           Өвөрхангай аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *********гийн дүгнэлттэй, Өвөрхангай аймаг Хархорин сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч *********д холбогдох “холбогдогч *********гийн *********д Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0611464 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах  шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч *********гээс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Өвөрхангай аймгийн Хархорин сумын 4 дүгээр багийн нутаг Их арцат гэх газарт 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хууль бусаар мод бэлтгэсэн гэх иргэн *********гийн ********* /ЙР********/-д холбогдох зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулж хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн.

Иргэн Ц.*********д 0611464 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан 300.000 төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулж, Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулах үндэслэлгүй, эрх бүхий албан тушаалтан нь хуулийг буруу хэрэглэж, өөр зүйл хэсгээр шийтгэл ногдуулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сумдын Прокурорын газрын хяналтын прокурор *********гийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн      02  дугаартай  “Эрх   бүхий   албан  тушаалтны  шийтгэл  оногдуулсан  шийдвэрийг

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *********гаас “холбогдогч *********гийн *********д Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0611464 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах   тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ********* нь прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь “холбогдогч *********гийн *********д Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0611464 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *********гийн “холбогдогч *********гийн *********д Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0611464 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ********* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ********* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.НЭРГҮЙ