| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2023/00101/И |
| Дугаар | 150/ШШ2023/00153 |
| Огноо | 2023-09-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 150/ШШ2023/00153
| 2023 оны 09 сарын 14 өдөр | Дугаар 150/ШШ2023/00153 | аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймгийн сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, шүүгч Г.Дэлгэрсайхан, шүүгч Г.Алгирмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: аймгийн сумын 1 дүгээр баг, 12-28 тоотод оршин суух ******* овогт ******* ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: аймгийн сумын 1 дүгээр баг, 25-14 тоотод оршин суух Боржигон овогт ******* ******* ******* холбогдох гэм хорын хохиролд 5,368,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч а, хариуцагчийн өмгөөлөгч , иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* Ц.******* холбогдуулан гэм хорын хохиролд 5,368,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:
Миний өмчлөлийн улсын дугаартай Соната -6 маркийн тээврийн хэрэгслийг авч явж унах гэж нь охины маань холбогдох хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон сэтгэл санааны хямралтай байдлыг нь далимдуулан хойд аавын чинь үйлдсэн хэргийн талаар цуу тараана , чамтай найз нөхдийн харьцаагаа таслана, найзлахгүй гэж дарамтлан 4 дүгээр сарын 11 нээс хойш ээжийгээ ажилтай үед түлхүүрийг нь аваад уная гэсэн байдлаар удаа удаа дараа ятгаж, улмаар 2022 оны 4 сарын 14 ны өдрийн өглөө эрт манайд ирж гэрээс өөрөө миний машины түлхүүрийг авч, хүчээр шахам охиныг дагуулж явж, зам тээврийн осол гаргаж надад 5, 288,000 төгрөгийн хохирол учруулсан юм . Үүнээс хойш жил гарангийн хугацаа өнгөрч байгаа боловч өнөөг хүртэл нэг ч төгрөгийн хохирол төлөхгүй , уучлалт ч гуйхгүй байгаад гомдолтой байна. Зам тээврийн осол гаргасаны дараа Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-аас үнэлгээчин ирж машины эвдэрсэн эд ангийг үнэлэхдээ зөвхөн гаднаас харж үнэлгээ хийж байна, машинаа оношилгоонд оруулаад гаднаас нь хараад эвдрэлийг тогтоох боломжгүй эвдэрсэн эд анги байгаа эсэхийг нь тодорхойлуулж нэмж үнэлүүл гэж хэлсэн ба үүнийг хэрэг бүртгэгч Үнэнбаатар , өмгөөлөгч нар сонссон. Энэ даруйд нь манай өмгөөлөгч аав Ц. ******* энэ талаар утсаар хэлж машиныг ачуулж оруулж оношлуулах нэмж үнэлүүлэх санал гаргасан ба тухайн үед д байхгүй байна гэж хэлсэн. Ирээд машиныг авч явах байх гэж хүлээсэн боловч авч яваагүй , миний хувьд охиныхоо эмчилгээ сувилгаа хийлгэхээс гадна охин маань сэтгэл гутралд ороод амь насаа хорлочих гээд байсан учир явж чадаагүй, боломж ч байгаагүй нь миний охин нүүр нь давсны хүчлээр түлэгдсэн учир гадаа, нар салхинд гарч болохгүй гэдгээ хэлсээр байхад миний малгайг өмсчих, нарны тос түрхчих гэж хэлж ятгасан байдаг. Уг хэргийг цагдаагийн хэлтэст шалгаж байх үед ар гэрийнхэн нь охиноо машин жолоодох маш их дуртай, аавынхаа машиныг хулгайгаар авч яваад болохгүй болохоор арга ядаад машинаа хүртэл зарсан гэж ярьж байсан.
Уг хэрэгт Зөрчлийн 2233000064 дугаартай хэрэг үүсгэн шалгаж , ыг тээврийн хэрэгсэл жолоодож яваад Зам тээврийн осол гаргасан болохыг тогтоосон ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 т зааснаар шийтгэл хүлээх насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг 2022 оны 5сарын 03-ны өдөр гаргасан тул иргэний нэхэмжлэл гаргаж байна
Иймд насанд хүрээгүй аав гаас гэм хорын хохирол 5,368,000 төгрөгийг гаргуулж өгнө үү .
Нийт 5,288,000 төгрөг гарсан. Энэ дээр ачилтын мөнгө 80,000 нэмэгдэнэ. Машин тэрэг авах зүйлгүй болсон. Уг нь машин 2018 онд орж ирсэн залуу онтой байсан. Одоо явах боломжгүй улсын бүртгэлээс хасагдсан. ын эцэг агаас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 2,684,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Уг зам тээврийн осол 2022 оны 04 сарын 14-ний өдөр аймаг суманд болсон. Тухайн үед эрүүгийн хэргийн хохирогч болсон байсан. Нүүр нь хүчилд түлэгдсэн байсан тул гэрээс гарч болохгүй гэсэн заалттай байсан. Гэтэл ангийнх нь охин удаа дараа утасдаж мессеж бичээд ээжийнхээ машиныг авчих, ээж чинь байна уу, хэдүүлээ машинтай явъя гээд хамт гарсан. Хэрэг гарах үед гэрт нь орж ирээд машины түлхүүр үүдний өлгүүрт байхад нь авч гараад хүүхдүүд хамт явсан. Соёлын ордны урд байсан машиныг аваад хороолол тал руу явсан. Эхлээд машин жолоодож явсан. Дараа нь руу жолоо шилжүүлсэн талаар гэрч , гэрчилдэг. Машин жолоодож явж байхдаа хүүхдүүд анхаарал болгоомжгүй явсан байдал харагддаг. урд суудал дээр суугаад бичлэг хийсэн байдалтай, хойшоо эргээд арын суудал дээр байгаа хүүхдээс утсыг нь авах гэж байхад осол гарсан тухай хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэрэг дээрээ харагддаг. Мөрдөн байцаалт явуулсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлон тогтоогддог. Энэ ослын улмаас машин засах боломжгүй эвдэрсэн. Зөрчлийн хэрэг шалгагдаж байх явцад машиныг гадна талаас ирж оношилгоо хийсэн. Тухайн үед Даваасүрэн, би, цагдаагийн ажилтанд байхад хөрөнгийн үнэлгээний компани ирж хохирол тооцож гаргасан. Дотор оношилгоог тээврийн хэрэгслийн оношилгоо хийдэг зориулалтын газар ирж хийлгэ гэсэн боловч машинаа ачиж явж чадаагүй мөнгө байхгүй байсан. Тухайн үед би хариуцагч тай холбогдоход хотод явж байна гэсэн. тухайн үед машин ачиж оношилгоо хийж чадаагүй. Гадна байдлаас харсан оношилгоогоор гарсан хохирол 5,288,000 төгрөг, дээрээс нь машин ачиж журмын хашаанд тавьсан мөнгө 80,000 төгрөг цагдаагийн байгууллага нэхэмжилж байгаа гэсэн. Нийт 5,368,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч а шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн татгалзаж байна. 2022 оны 04 сарын 14-ний өдөр манай охин өглөө хичээлдээ яваад 14 цагийн үед ирсэн. Гэртээ ирээд цайгаа уугаад буцаад сонгоны давтлагатай гэж гарсан. 17 цагийн үед ангийн охин утсаар залгаад г дуудаад манайд хүрээд ир гэсэн байдаг. Гэрт нь хамт очиход хамт гарах уу, би гэрээс гарахгүй өчнөөн удаж байна гэсэн тухай мэдүүлгээс харагдаж байна. Гарахдаа ээжийнхээ машины түлхүүрийг аваад ордны урдаас машин бариад төв дундуур яваад хорооллоор тойрч клонкоос газ аваад буцаж явахдаа г дуудаад эмнэлгийн урдуур яваад хорооллоос жолоо шилжүүлсэн байна лээ. Рашаан авах гэж байгаад ын утас арын 2 хүүхдэд байхад утас нь дугараад утсаа авах гээд замын хажуу руу чөлөөлөөд зогсох гэж байхад нь замаас гарлаа гээд жолоог татаад замын эсрэг талд ороод унасан байдаг. Тэр үед бид нар ажилтай байсан бид нар луу мэдэгдээгүй. Замд явж байсан хүмүүс зогсож анхны тусламж, эмнэлэг, цагдаа дуудсан байна лээ. Манай охин эмнэлэгт ирэхэд ухаангүй байсан. Эмнэлэг онош тогтоож чадахгүй байсан тул эмнэлгийн машинаар руу явсан. онош тогтоож чадахгүй яаралтайгаар Улаанбаатар хот руу яв гэсэн. Нурууны мэдрэлийн гол судас дарагдсан тул д хагалгаа хийж чадахгүй гээд эмнэлгийн тусгай зориулалтын машинаар явсан. Хотод очиж эмчлүүлээд тухайн үед томограф, эм ар айд харуулсан. Хүзүүний 7-р үеийн нугалам, h1, h2, h3 нугалам их биеэрээ хазайсан, нурууны сэртэн бүгд бяцарсан, хамар хугарсан, хуруу гарын хумс унасан ухаан санаа орж гараад байсан. Өмгөөлөгч хэлж байна. Намайг хотод ажилтай явж байсан гээд байна би тэр үед охиноо сахиад Гэмтэл согогийн эмнэлэг дээр 10 гаран хоносон. д ирж ахиж үзүүлээд 10 хоносон. Энэ эмчилгээтэй байх хугацаанд охин чинь яаж байна гэж эдний гэрээс нэг ч удаа яриагүй очиж уулзаагүй. Бид нар ч хүүхдээ сахиж байсан олон хоносон тул тэр талаар хөөцөлдөөгүй. Манай хүүхэд үнэхээр хүүхэд дарамтлаад гарч ирэхгүй бол ингэнэ гээд байх хүүхэд биш. Үнэхээр 100 хувь итгэлтэй байна. Ямар ч байсан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Энэ 2 хүүхэд 50, 50 хувийн буруутай гэсэн. Манай хүүхэд одоо эмчилгээтэй явж байгаа. Ер нь эмчилгээний зардал өндөр гарсан одоо хүртэл эмчилгээ хийлгэж байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргана гэсэн үг гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хэргийн зохигчийн шүүх хуралдаанд нэхэмжлэл гаргах эрхийн талаар яримаар байна. Даваасүрэн нь гэм хор учруулсан этгээд гэж байгаа охины эцэг аг хариуцагчаар татсан байна. Энэ нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24-р зүйлд хэргийн оролцогчийн иргэний эрх зүйн чадамжийн талаар заасан. 24.2-д Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны иргэн өөрийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо шүүхэд хамгаалах эрхтэй гэсэн. Даваасүрэн үнэхээр гэм буруутай этгээдийг шүүхэд хариуцагчаар татаж байгаа бол ыг татах ёстой. 16 нас хүрсэн байсан. Эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээд байсан. ыг татаад дараа нь шүүх захирамж гаргаж эцэг эхийг нь хууль ёсны төлөөлөгчөөр татан оролцуулах боломжтой. Ингэж байж энэ хэрэг цаашаа явах байсан. Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ анхнаасаа буруу гаргасан тул хэргийн хариуцагч биш гэсэн дүгнэлт хийж байна. Иргэний хуулийн 16.1-д зааснаар 2006 онд төрсөн эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээд. Даваасүрэн нь яагаад гэм хорын хохирол нэхээд байгаа нь ойлгомжгүй, осол гарах үед 16 настай 4 охин дөрвүүлээ эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээд байсан. Нэхэмжлэлийг уншаад үзэхээр ор үндэсгүй зүйл бичсэн байна. Би хариуцагч нарын эцэг, эх, хүүхдүүдтэй уулзаж ярилцсан. Арай дэндүү гүтгэсэн байна. Бүх зүйлийг ын буруу болгоод бичсэн байна. Ийм зүйл болоогүй талаар энэ хүмүүс тайлбар хэлсэн. Нэхэмжлэгчийн охины буруутай үйл ажиллагаа байна. Яагаад гарсан машины хохирлыг ын эцгээр төлүүлэх гээд байгаа үндэслэл нь тодорхойгүй. Замын цагдаагийн газрын энэ дүгнэлтээс харахаар Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3-ыг зөрчсөн. Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 6.2-ыг зөрчсөн. 2, 2 заалт зөрчсөн байна. 50 хувь буруутай. Гэхдээ , гэж 2 хүүхэд хэлэхдээ утсаа авах гээд наашаа далийхаар нь нь жолооны хүрдийг цааш нь дараад онхолдсон гэсэн байна. Жолооны хүрдийг булаасан энэ талаар дүгнэлтэд дурдсан. 2 заалт зөрчсөн. гийн хэлж байгаагаар 50, 50 хувийн буруутай байна. Гэтэл яагаад ыг буруутай гэж үзэж, 100 хувь гарсан төлбөрийг ын эцгээс нэхээд байгаа нь үндэслэлгүй байна. Энэ ослын улмаас гэж хариуцагч болж байгаа охин хүнд зэргийн гэмтэл авсан. Энийг бид нар нотолсон баримт шүүхэд өгсөн. Нуруу хугарсан, хүзүү хугарсан маш олон гэмтэлтэй, маш удаан хугацаанд хэвтсэн, эмчлүүлсэн. Маш их сэтгэл санааны болоод бие мах бодийн хохирол учирсан. Энэ хүмүүсийн хэлж байгаагаар 3,000,000 гаран бараг 4,000,000 орчим төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Одоо ч цаашид эмчилгээтэй явж байгаа. Эрүүгийн хуульд зааснаар хүнд зэргийн гэмтэл авсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж шалгах ёстой. Гэтэл Цагдаагийн газар зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ дээр эрүүгийн хэрэг үүсэх ёстой. Гэтэл хүнд гэмтэл авсан юм дээр оролцогч нар нь Эрүүгийн хуульд заасан субъект болохгүй гэж хэрэгсэхгүй болгосон байна лээ. Гэхдээ энэ учир дутагдалтай байна. Аль аль тал нь хохирсон нэг нь эрүүл мэнд, нөгөө нь эд хөрөнгөөрөө хохирсон. Энэ хүмүүс юу гэж үзэж байна гэхээр нөгөө тал машинаа хохироосон, манай хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон. Аль аль тал нь 50, 50 хувийн буруутай тул бие биеэсээ юм нэхээд яах вэ. Нэхнэ гэвэл эрүүл мэндийн гарсан зардлаа нэхэх боломжтой. Нэхэхгүй яршиг гээд энэ байдлаар хандахад энэ хүмүүс гэнэт жилийн дараа мөнгө нэхээд орж ирж байна. Энийг өмгөөлөгчийн хувьд төлөх боломжгүй. Иргэний хуулийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Өнөөдөр тээврийн хэрэгслийн эзэмшигч саяны баримтаар Даваасүрэн гэж хүн байна. Иргэний хуулийн 499.1-д тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг хариуцахаар хуульчилсан. Яагаад өнөөдөр гаас хохирлыг нэхэмжлээд байна вэ гэдэг нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 499.3-д зааснаар Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Тухайн тээврийн хэрэгслийг Даваасүрэн эзэмшиж байж насанд хүрээгүй хүүхдүүдэд эзэмших, ашиглах эрхийг шилжүүлсэн үү, зөвшөөрсөн үү, зөвшөөрөөгүй юу. Энэ тодорхойгүй байна. Миний ойлголтоор машины түлхүүр ширээ дээр байдаг, дуртай нэг нь аваад гардаг.зүйл биш, насанд хүрээгүй хүүхдэд жолооны эрхийг дур зоргоороо шилжүүлсэн байна гэж үзэж байна. Тиймээс энэ хүн өнөөдөр өөрөө хариуцлагаас мултрах ёсгүй. Өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Яагаад насанд хүрээгүй хүүхдэд машины түлхүүр үлдээгээд зөвшөөрөөд байна вэ. Тэгэхээр энд ыг буруутгах үндэслэл алга. Иргэний хуулийн 499.4-д Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. Энэ дээр энэ хүнийг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна гэсэн 2 заалт байна. Өнөөдөр ******* ямар ч гэм буруу байхгүй. Энэ хэргийн хариуцагч биш хариуцагчаа зөв сонсоогүй байна. Гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Аль аль нь буруутай байна, энэ хүн хохирсон байна. Энэ дээр нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: нэхэмжлэгч хариуцагч нар тавь тавин хувийн буруутай байна. хариуцагч а нэхэмжлэлийн шаардлагын тавин хувийг төлөх нь зүйтэй байна гэсэн дүгнэлт гаргажээ.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн гаргаж өгсөн аймгийн сумын 1 дүгээр багийн засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №300 тоот тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.******* иргэний үнэмлэхний лавлагаа, 2022 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн насанд хүрээгүй хохирогч Э.Нарансолонгын мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ний Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, фото зургийн үзүүлэлт, 2022 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн шинжээч дүгнэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Э.Нарансолонгын төрсний бүртгэлийн лавлагаа,
Хариуцагчийн гаргаж өгсөн: Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч Ц.Отгонтөгсийн дүгнэлт, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч Ж.Алтансувдын дүгнэлт, -Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч Д.Ариунболдын дүгнэлт, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр насанд хүрээгүй гэрч У.гийн мэдүүлэг, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр насанд хүрээгүй гэрч гийн мэдүүлэг, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр насанд хүрээгүй холбогдогч өгсөн мэдүүлэг, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №6264 тоот шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, 2022 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлээс 1,342,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 4,026,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон Үүнд:
Уг хэрэгт Зөрчлийн 2233000064 дугаартай хэрэг үүсгэн шалгаж, ыг тээврийн хэрэгсэл жолоодож яваад Зам тээврийн осол гаргасан болохыг тогтоосон ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шийтгэл хүлээх насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гаргасан тул иргэний нэхэмжлэл гаргаж байна.
Иймд насанд хүрээгүй аав гаас гэм хорын хохирол 5,368,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2,684,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж,
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Манай хүүхэд үнэхээр хүүхэд дарамтлаад гарч ирэхгүй бол ингэнэ гээд байх хүүхэд биш. Ямар ч байсан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Энэ 2 хүүхэд 50, 50 хувийн буруутай гэсэн. Манай хүүхэд одоо эмчилгээтэй явж байгаа. Ер нь эмчилгээний зардал өндөр гарсан одоо хүртэл эмчилгээ хийлгэж байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргана гэсэн үг. Даваасүрэн нь гэм хор учруулсан этгээд гэж охины эцэг г хариуцагчаар татсан байна. Энэ нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24-р зүйлд хэргийн оролцогчийн иргэний эрх зүйн чадамжийн талаар заасан. 24.2. Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны иргэн өөрийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо шүүхэд хамгаалах эрхтэй гэсэн.
******* үнэхээр гэм буруутай этгээдийг шүүхэд хариуцагчаар татаж байгаа бол эхлээд ыг татах ёстой. 16 нас хүрсэн байсан. Эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээд байсан. ыг татаад дараа нь шүүх захирамж гаргаж эцэг эхийг нь хууль ёсны төлөөлөгчөөр татан оролцуулах боломжтой.
Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ анхнаасаа буруу гаргасан тул хэргийн хариуцагч Ц. биш гэсэн дүгнэлт хийж байна.
Иргэний хуулийн 16.1-д зааснаар 2006 онд төрсөн эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээд юм. Осол гарах үед 16 настай 4 охин дөрвүүлээ эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээд байсан. Нэхэмжлэгчийн охины буруутай үйл ажиллагаа байна. Яагаад гарсан машины хохирлыг эцгээр төлүүлэх гээд байгаа үндэслэл нь тодорхойгүй. Замын цагдаагийн газрын дүгнэлтээс харахаар Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3-ыг зөрчсөн. Э. Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 6.2-ыг зөрчсөн. 2, 2 заалт зөрчсөн байна. 50 хувь буруутай. Гэхдээ , гэж 2 хүүхэд хэлэхдээ утсаа авах гээд наашаа далийхаар нь Э. нь жолооны хүрдийг цааш нь дараад онхолдсон гэсэн байна. агийн хэлж байгаагаар 50, 50 хувийн буруутай байна. Гэтэл яагаад ыг буруутай гэж үзэж, 100 хувь гарсан төлбөрийг ын эцгээс нэхээд байгаа нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 499.4-д зааснаар Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. Энэ дээр энэ хүнийг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна гэсэн 2 заалт байна. Өнөөдөр ямар буруутай болоод энд суугаад байна вэ. Энэ хүн ямар ч гэм буруу байхгүй. Энэ хэргийн хариуцагч биш хариуцагчаа зөв сонсоогүй байна. Гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Аль аль нь буруутай байна, энэ хүн хохирсон байна. Энэ дээр нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тодорхойлсон.
Зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
2022 оны 04 сарын 14-ний өдөр 17 цагийн үед агийн охин нь аймгийн сумын 2-р багийн нутагт -Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай авто замын 57-58 дахь км-т “Хюндай Соната-6” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж онхолдсон зөрчлийн хэрэг үйлджээ.
Зөрчлийн хэрэг болдог өдөр хариуцагч агийн охин нэхэмжлэгч Д.******* өмчлөлийн Хюндай Соната-6 маркын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ба түүний хажуугийн суудалд Д.******* охин Э. сууж ар талын суудалд У., нар сууж явжээ.
Тэр өдөр ******* нь ээлжийн ажилдаа явж тээврийн хэрэгслийн түлхүүрийг өөрийн гэрийн гутлын тавиурын дээрх өлгүүрт үлдээсэн байсныг Э. нар авч явсан байна.
аймгийн сум дахь Сум дундын Цагдаагийн эрх бүхий албан тушаалтан дээрх зөрчлийн хэргийг шалгаад Э. нарыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар зөрчил үйлдэх үедээ шийтгэл хүлээх насанд хүрээгүй гэж үзэж 2022 оны 05-р сарын 03-ны өдөр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж тогтоол гаргажээ. (хх-ийн 5 дугаар хуудас),
Дээрх Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан Замын цагдаагийн газрын Шинжээчийн дүгнэлтэд:
Хюндай Соната-6 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан овогтой -нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно:
а. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
12.3. жолооч хөдөлгөөнд аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт,
Хюндай Соната-6 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э. Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно:
а. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
6.2 Тээврийн хэрэгслээр зорчигч нь дараах зүйлийг хориглоно:
а. Хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах жолоодлогод саад болох гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас осол гарсан байх үндэслэлтэй гэжээ. (хх-ийн 87-р хуудас),
2022 оны 04-р сарын 28-ны өдрийн 6264 тоот Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд Зөрчлийн хэргийн улмаас биед хүнд гэмтэл учирсан гэж дүгнэжээ. (хх-ийн 86 дугаар хуудас),
Мөн Д.******* өмчлөлийн Хюндай Соната-6 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хөрөнгө даатгал хохирлын үнэлгээний Ашид билгүүн” ХХК 5,288,000 төгрөг гэж үнэлжээ. (хх-ийн 9-10 дугаар хуудас),
Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны 2022 оны 05-р сарын 03-ны өдрийн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт холбогдогч хохирогч гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр болсон байна.
Зөрчлийн хэрэг гарсан өдөр буюу 2022 оны 04 сарын 14-ний өдөр Э. 2006 оны 05-р сарын 05-нд төрсөн буюу 15 настай, 2006 оны 06-р сарын 15-нд төрсөн 15 настай байжээ.
Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй ба хүчин төгөлдөр болсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн үндэслэлийн талаар шүүх дүгнэлт хийхгүй бөгөөд энэ шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж дүгнэв.
Эрхзүйн дүгнэлт:
Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрхзүйн бүрэн бус чадамжтай байна гэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-дэх хэсэгт “Эрхзүйн чадамжгүй буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг эх асран хамгаалагч,харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд бүрэн эрхийг нотлох баримтыг шүүхэд үзүүлнэ” гэж заажээ.
нь 16 настай бүрэн бус чадамжтай иргэн бөгөөд түүнийг эцэг аг нь шүүхэд төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож байгаа нь хууль зөрчөөгүй, эцэг мөн эсэх талаар талууд маргахгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
Мөн хуулийн 503 дугаар зүйлийн 503.5-д “Насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ. ”гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Д.******* эд хөрөнгө болох “Хюндай Соната-6” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гэм учруулсан этгээд нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Гэхдээ нь Ерөнхий боловсролын сургуулийн 10-р ангийн сурагч бөгөөд гэм хорын хохирлыг хариуцан арилгах хөрөнгө, цалин орлоготой талаар баримтгүй байна. Иймд эцэг а өөрийн хариуцлагын хүрээнд *******д учирсан гэм хорын төлбөрийг хариуцан арилгах нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
Иргэдийн төлөөлөгч хариуцагч а нь гэм хорын төлбөрийн тавин хувийг хариуцан арилгах зөв. Гэм буруутай гэж дүгнэсэн нь хуулийн шаардлагад нийцжээ.
Эцэг а нь үр хүүхдэдээ хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлсэн талаар нотлох баримт ирээгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-д “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.” гэж
Мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж тус тус заажээ
, Э. нар нь нэхэмжлэгч Д.******* зөвшөөрөлгүйгээр “Хюндай Соната-6” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласнаас зам тээврийн осол гаргасан ба ******* насанд хүрээгүй хүмүүст тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгож ээлжийн ажилд явахдаа түлхүүрийг ил тавьсан зэргээс үзэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдлээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 503 дугаар зүйлийн 503.5, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан ******* гэм хорын төлбөрт 5,368,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг багасган 2,684,000 төгрөг нэхэмжилснээс гэм хор учрахад хохирогчийн хэтэрхий хайхрамжгүй байдал нөлөөлж, бусдад тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон гэж үзэж гэм хорын төлбөрийн хэмжээг багасган агаас 1,342,000 төгрөгийг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,026,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,658 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр 32,422 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 503 дугаар зүйлийн 503.5, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар агаас 1,342,000 төгрөг гаргуулж *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,026,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,658 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр 32,422 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г. САРАНТУЯА
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА