| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/121 |
| Огноо | 2025-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгдэгч ****, хохирогч ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, **** аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2003 оны *** дүгээр сарын ***-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг ****аймгийн **** сумын ****г багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй **** овогт ****РД:/ ****/
Шүүгдэгч ****нь согтуурсан үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 01 цагийн үед **** аймгийн **** сумын ****багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг **** бүсийн спорт цогцолборын замын эсрэг талд байрлах саравчинд иргэн ****үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа түүнийг цохиж, хохирогч ****эрүүл мэндэд баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан үйлдэлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч ****согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 19-ний шөнийн 01 цагийн үед **** аймгийн **** сумын **** гол багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг **** бүсийн спорт цогцолборын замын эсрэг талд байрлах саравчинд ****үл ялих зүйлээс маргалдаж “...чи яасан том пизда вэ” гэж хэлээд түүний нүүрэн хэсэгт цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Шүүгдэгч ****цохиулсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч **** “...**** бүсийн спорт цогцолборын урд талын саданд амраад байж байсан чинь **** залуу нэг танихгүй залуутай хүрч ирээд “...чи яасан том пизда вэ” гэж хэлээд миний нүүр хэсэг рүү нэг удаа цохиод авахаар нь би суусан. ...цагдаа дээр хүрч ирсэн чинь миний үүдэн талын нэг шүд уначихсан, хажуу талын шүд угаараа хугарчихсан унахад бэлэн болчихсон байсан. ... **** намайг цохиж зодсоны улмаас миний дээд талын үүдэн хоёр шүд хугарч унасан, дээд доод уруул хэгзрээд урагдсан, зүүн талын шанаа хавдсан байдалтай байна. Би **** цохиж зодсон үйлдэл гаргаагүй зүгээр юм ярьж зогсож байгаад шууд намайг цохиод авсан...” гэсэн мэдүүлгээр,
Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч **** “...**** очоод тэр залуугийн нүүр хэсэг рүү нэг удаа цохиод авах шиг болсон чинь нөгөө залуу шууд цаашаа гүйгээд яваад өгсөн. ... **** гар нь язарчихсан цус болчихсон харагдаж байсан...” гэсэн мэдүүлгээр,
Тухайн өдөр болсон үйл явдлын талаар мэдүүлсэн гэрч **** “...**** цогцолборын урд садны тэнд **** очоод тэр залуугийн нүүр хэсэг рүү нэг удаа цохиод авах шиг болсон би очоод салгасан. Тэгээд төвд явж байсан чинь араас залгаад шүд хугарчихсан байна гээд эмнэлгийн хажуу талд мөн бөөндөө уулзсан. Тэгээд маргааш уулзъя гэж яриад явцгаасан...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч **** “...**** бид нар дээр хүрч ирээд би танай найз **** шүд рүү нь цохичихлоо гайгүй байгаа гэж хэлсэн. Тэгж хэлэхэд **** баруун гараас нь цус гараад шалбарчихсан байсан. Тэгээд бид нар төв ороод **** **** эмнэлгийн ард талд уулзсан чинь дээд талын үүдэн хоёр шүд нь уначихсан, уруул болон дух хэсэгтээ бага зэрэг шалбарчихсан байж байсан. Бид ****юу болсон талаар асуусан чинь “**** миний шүд рүү цохиод хугалаад хаячихлаа” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч **** “...**** бид хоёр машинаасаа буугаад тэд нар дээр яваад очсон чинь буржгар үстэй танихгүй залуу зогсож байхаар нь **** очоод тэр залуугийн нүүр хэсэг рүү нэг удаа цохиод авах шиг болсон чинь нөгөө залуу шууд цаашаа гүйгээд яваад өгсөн. Тэгээд бид нар тэд нараас салаад машин дотроо орж ирээд суусан чинь **** гар нь язарчихсан цус болчихсон харагдаж байсан. Тэгээд би гэртээ харьж амарсан тэрнээс хойш ямар үйл явдал болсон талаар сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч **** “...****над руу утсаар залгаад ****багт байдаг **** цогцолборын замын эсрэг талд байдаг саравч дотор хүрээд ир гэж дуудахаар нь ****, ****, ****, **** бид нар явж очоод учир зүйгээ олоод ярилцаад байж байсан бид нарын хажуу талд ****, ****хоёр хоорондоо юм ярьж зогсож байгаад ****цохиод авах шиг болсон чинь **** шууд цаашаа гүйгээд яваад өгсөн чинь ****бид нар дээр хүрч ирсэн чинь баруун талын гарын сарвууны ар хэсэгт ярагдаад зүсэгдчихсэн цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч **** үйлдлийн улмаас хохирогч **** биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ****0725/338 дугаартай “...1.Үзүүлэгч ****биед баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1-р шүдний хугарал, уруулын дотор салстад шарх гэмтлүүд учирсан байна. 2. Үзүүлэгч ****биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3.Үзүүлэгч ****биед учирсан дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Үзүүлэгч ****биед учирсан баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1-р шүдний хугарал гэмтүүд нь хөдөлмөрийн чадварыг тогтонги 5-10% нөлөөлнө. 5. Үзүүлэгч ****биед учирсан дээрх гэмтлүүд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно…” гэсэн мэдүүлгээр болон хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч ****нь хохирогч ****Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангасан байна.
Иймд шүүгдэгч ****нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч ****нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгчээс хохирогч **** гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 8,000,000 /найман сая/ төгрөг төлсөн болох нь хэрэг авагдсан дансны хуулга болон тэдний шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Хохирогч ****шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд “...миний гэмтсэн 2 шүдний эмчилгээ, шүд хийлгэх шаардлагатай болсон 6,000,000 төгрөгийг нэмж нэхэмжилнэ...” гэж байгаа ч энэ талаар хэрэгт баримт ирүүлээгүй байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч цаашид эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч **** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч ****эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч ****эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч **** үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ****оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч **** нь 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ****энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ****оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч **** 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр авсан өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч ****нь хохирогчид 8,000,000 /найман сая/ төгрөг төлсөн хохирогч цаашид эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Шүүгдэгч **** нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэгчтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА