| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 311/2025/0089/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/122 |
| Огноо | 2025-12-01 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********, шүүгдэгч **********, шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж ******аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ********** холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр *********аймгийн **********суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, ******* аймгийн ********* сумын ******** баг, ********** 14-1406 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. ****** овогт ***** ************* /РД: ДО97042501/
********** ******* аймгийн ****** сумын ********** багийн нутаг “************” гэдэг нэртэй газар, “**********” хүнсний дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талд байх сөрөг урсгалтай, хатуу хучилттай авто зам дээр 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 06 цаг 13 минутын үед ******** улсын дугаартай ********* маркийн тээврийн хэрэгсэлд сууж байх үед түүний нөхөр болох ******* нь тээврийн хэрэгслийн хамар дээр гарах үед ******** нь тээврийн хэрэгслийг ухраах үйлдэж хийж байгаад урагш хөдөлгөж яваад хурд сааруулагч таарах үед ******** нь тээврийн хэрэгслийн хамраас унаж гавал тархины битүү гэмтэл, хатуу хальсан доорх цусан хураа, суурь ясны хугарал, хүзүү, цээж, баруун гуя, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд авч гавал тархины битүү гэмтэл, хатуу хальсан доорх цусан хураа, суурь ясны хугарал гэмтлийн улмаас нас барсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ********** холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч ********* нь 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 06 цаг 13 минутын үед *********** аймгийн ***** сумын ********* багийн нутаг дэвсгэрт байрлах “***********” гэх газрын “*************” хүнсний дэлгүүрийн баруун талын хатуу хучилттай зам дээр ********* улсын дугаартай ***********маркийн тээврийн хэрэгслийг ухраах хөдөлгөөн хийж, урагшаа хөдөлгөөн эхлэх үйлдэл хийж, хурд сааруулагч дээгүүр гарах үед уг тээврийн хэрэгслийн урд талд буюу машины хамар дээрээс ******* нь унасан хэргийн үйл баримт хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Тухайлбал:
Энэ талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** “...******** нь миний төрсөн хүү ********* эхнэр бөгөөд миний бэр байгаа юм. Миний төрсөн охин ********* нь надад хэлэхдээ миний хүү болох ************ нь өөрийнхөө эхнэр болох ********** маргалдсаны улмаас машины хамар дээрээс унаж нас барсан гэж надад хэлж ярьсан. Би уг хэргийн талаар энэнээс өөр ямар нэгэн ойлголт байхгүй байгаа болно. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би өөрийн бэр болох ********* нэхэмжлэх зүйл байхгүй, мөн гомдол санал байхгүй ...миний бэр болох ******** нар нь дундаасаа 2 настай 1 охин хүүхэдтэй ********* хөнгөн ял шийтгэл оногдуулмаар байна. ...хэргийг аль болох хөнгөн байдлаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч ********* хэргээ хүлээн мэдүүлсэн “...би нөхрийнхөө тээврийн хэрэгслийг унаад харихаар явах гэтэл нөхөр гүйгээд хүрээд ирсэн тэгээд машины хаалга татсан...би машинаа асаасан байсан болохоор хаалга түгжигдчихсэн байсан би урагшаа хөдлөх гэтэл манай нөхөр ******** машины урд талд гараад зогсчихсон тэгээд машины урд талаас холдохгүй байхаар нь би хойшоо ухарсан чинь нөхөр машины хамар дээр гараад ирсэн тэгээд нөхрөө айлгах гээд урагшаа зөөлөн урагшаа хөдөлсөн нөхөр машины урд талын шилийг хаачихсан байсан хурд сааруулагч дээгүүр гарах үед би сандарсандаа тоормос гишгэчихсэн гэтэл машины хамар дээрээс уначихсан... би айгаад машинаасаа буугаад нөхөр дээрээ очиход хөл дээрээ зогсож чадахгүй гуйвж дайваад байсан. Тэгээд гэртээ харьсан... нөхөр толгой аймаар өвдөөд байна гэхээр нь гэрийн гаднаас шууд эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт авчирсан...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч ******** болгоомжгүй үйлдлийн улмаас ******** амь хохирсон нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ********* дугаартай “...1.Амь хохирогч ********** цогцост гавал тархины битүү гэмтэл, хатуу хальсан доорх цусан хураа, суурь ясны хугарал, хүзүү, цээж, баруун гуя, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Амь хохирогч *********** цогцост үүссэн гэмтлүүд нь амьд байх үед үүссэн байна. 3.Учирсан гэмтлүүд нь ЗТО-д орох үед үүссэн байх боломжтой байна. 4.Амь хохирогч ********** цогцост хийсэн шинжилгээгээр архаг хууч өвчин, тогтоогдсонгүй 5. Амь хохирогч ******** нь гавал тархины битүү гэмтэл, хатуу хальсан доорх цусан хураа, суурь ясны хугарал гэмтлийн улмаас нас баржээ.” гэсэн дүгнэлтээр, гэрэл зургийн үзүүлэлтээр, эд мөрийн баримтаар тооцсон тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.
Энэ дээрх үйлдлийн улмаас осол гарсан нь *******аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ********* 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөгчийн “...2.1 “Зам тээврийн осол” тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал гэж тодорхойлсон. 2.2 “Жолооч”-тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн. Жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулна гэсэн байх тул ***** ургийн ********* нь ********* улсын дугаартай Prado маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон жолооч мөн. 2.3 ********* ургийн *************нь 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 06 цаг 13 минутын үед ***** ****** улсын дугаартай Prado маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийг ухраах үйлдэж хийж байгаад урагш хөдөлгөх үйлдэл хийсэн нь зам тээврийн осол биш юм...” гэсэн магадалгаагаар,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийн “...Уг газар нь ********** аймгийн **** сумын **** багийн нутаг “***” гэдэг нэртэй газар байх бөгөөд “*****” нэртэй хүнсний дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талд байх авто зам дээр үйлдэгдсэн байв. Уг зам нь ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй зам байв. Уг газрын байршлыг тогтоох зорилгоор “Iphone 13 promax”’ гар утсанд GPS-н байршил тогтооход 47,75446oN; 96,84786oE гэх өргөрөг, уртрагийн солбилцлын цэг байсныг тэмдэглэл болгон бичиж тусгав. Хэргийн газрын үзлэгээр дараах цэгүүдийг авав. ...Хэргийн газарт тоормосны мөр байхгүй байсан ба үзлэгийн тэмдэглэлд тусгав. Хэрэг үйлдэгдсэн засмал замын ертөнцийн зүгээр зүүн талд байх ****дэлгүүрийн урд талд ягаан өнгийн ******** улсын дугаартай Passo маркийн тээврийн хэрэгсэл байсан бөгөөд уг хэргийн оролцогч ********* тээврийн хэрэгсэл зогсож байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Уг тээврийг хэрэгсэл нь цоожтой байв. Хэргийн газрын үзлэгээр тухайн газарт байсан тээврийн хэрэгслийн мөрүүдийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Эд мөрийн баримтаар ******* улсын дугаартай Prado маркийн тээврийн хэрэгслийн салхивчны түгжээний тагыг хураан авав. Үзлэгийн явц нөхцөл байдлыг криминалистикийн шинжээч цагдаагийн дэслэгч ******** 8 кадр гэрэл зураг бэхжүүлэв...” гэсэн хэсгээр, хэргийн газрын үзлэг хийх явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчилгүй энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийг нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй түүний үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар ********** нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд 1 дэх хэсэгт “Амьд явах эрхтэй” гэж хүний амьд явах эрхийг баталгаажуулан хуульчилжээ.
Хүний амь насыг хохироох гэдэг хууль зүйн ойлголт нь хүний амь насанд халдаж, түүнийг үхэлд хүргэсэн гэм буруутай үйлдлийг хэлнэ.
Өөрөөр хэлбэл гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж болдог.
Дээрх үйл баримтаас дүгнэлт хийхэд шүүгдэгч ********* нь хайхрамж болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон байна.
Шүүгдэгч ********** тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийг ухраах, урагш хөдөлгөх үйлдэл хийхэд тухайн машины хамар дээр байгаа хүн унаж гэмтэх улмаар амь насаа алдах боломжтой урьдчилсан мэдсэн боловч тухайн хүн ухамсраараа унахгүй гэж хөнгөмсгөөр найдаж хор хохирол учруулсан байна.
Иймд шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд “... би гомдол, санал, хохирол нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй түүнд хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн тайлбар гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ****** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 1/нэг/ жил 6 сарын хугацаагаар хорих ял оноохгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч,Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч ****** хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 6 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******** өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 27 см урттай, ажлын хэсэг 15.5 см, бариул 11.5 см урттай, хар өнгийн бариултай заазуур 1 ширхэг, нийт 8 см урттай мөнгөлөг өнгөтэй хаалганы бариулын хугархай-1 ширхэг, Хаалганы бариул, хаалга, цонхны тавцан дээрээс бэхжүүлэн авсан цус мэт зүйлээр бохирлогдсон бамбар мод 3 ширхэг, Байшингийн шалан дээрээс маарал (бент)-д шингээж авсан цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон маарал (бент)- 1 ширхэг Asahi нэртэй 0.5 литрийн багтаамжтай дотроо шингэн агууламжтай пиво-2 ширхэг, Asahi нэртэй 0.5 литрийн багтаамжтай дотроо шингэн агууламжгүй пивоны сав-2 ширхэг, Цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгөтэй эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл 2 ширхэг, Тээврийн хэрэгслийн хойд талын суудлын урд талын шалан дээрээс маарал (бент)-д шингээж авсан цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон маарал (бент)- 1 ширхэг, Цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон шар өнгийн даавуу -1 ширхэг, Цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон Сэнгүр гэсэн бичигтэй бор өнгийн савтай дотроо шингэн агууламж бүхий 2 литрийн багтаамжтай пиво -2 ширхгийг, ************ улсын дугаартай Prado 120 тээврийн хэрэгслийн салхивчны түгжээний таг 1 ширхгийг, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн цамц 1 ширхгийг устгах,
Харин эд мөрийн баримтаар хураагдсан “Channel 54, 56, 80, 106 дугаартай хяналтын камерын бичлэг бүхий 3 ширхэг DVD-ыг хэрэгт хавсаргах
Шар өнгийн хүрээтэй, хар өнгөтэй 1 нүдний дуран 1 ширхэг, Ногоон өнгийн кейстэй Iphone маркийн гар утас -1 ширхэг, Уулны болон хүний зураг бүхий кейстэй хар өнгөтэй дэлгэц нь хагарсан андройд гар утас 1 ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* олгох нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ********* тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ********* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч ********** хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 6 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шүүгдэгч ****** өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Channel 54, 56, 80, 106 дугаартай хяналтын камерын бичлэг бүхий 3 ширхэг DVD-ыг хэрэгт хавсаргаж, шар өнгийн хүрээтэй, хар өнгөтэй 1 нүдний дуран 1 ширхэг, Ногоон өнгийн кейстэй Iphone маркийн гар утас -1 ширхэг, Уулны болон хүний зураг бүхий кейстэй хар өнгөтэй дэлгэц нь хагарсан андройд гар утас 1 ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** олгож, нийт 27 см урттай, ажлын хэсэг 15.5 см, бариул 11.5 см урттай, хар өнгийн бариултай заазуур 1 ширхэг, нийт 8 см урттай мөнгөлөг өнгөтэй хаалганы бариулын хугархай-1 ширхэг, Хаалганы бариул, хаалга, цонхны тавцан дээрээс бэхжүүлэн авсан цус мэт зүйлээр бохирлогдсон бамбар мод 3 ширхэг, Байшингийн шалан дээрээс маарал (бент)-д шингээж авсан цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон маарал (бент)- 1 ширхэг Asahi нэртэй 0.5 литрийн багтаамжтай дотроо шингэн агууламжтай пиво-2 ширхэг, Asahi нэртэй 0.5 литрийн багтаамжтай дотроо шингэн агууламжгүй пивоны сав-2 ширхэг, Цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгөтэй эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл 2 ширхэг, Тээврийн хэрэгслийн хойд талын суудлын урд талын шалан дээрээс маарал (бент)-д шингээж авсан цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон маарал (бент)-1 ширхэг, Цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон шар өнгийн даавуу-1 ширхэг, Цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон Сэнгүр гэсэн бичигтэй бор өнгийн савтай дотроо шингэн агууламж бүхий 2 литрийн багтаамжтай пиво -2 ширхгийг, *********** улсын дугаартай Prado 120 тээврийн хэрэгслийн салхивчны түгжээний таг 1 ширхгийг, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн цамц 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
9.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
10.Шүүгдэгч ****** өмнөх авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Шүүгдэгч ******** энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
12.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ********* аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэгчтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА