Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа  даргалж, нарийн  бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, улсын яллагч О.Билгүүндаш, шүүгдэгч **** , хууль ёсны төлөөлөгч  ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж *****н аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.         

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 25-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 3 дүүгийн хамт, **** аймаг, **** сум, **** багийн 8-3 тоотод оршин суудаг суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ****овогт ***** ****регистрийн дугаар: /****

Шүүгдэгч ****нь 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр **** аймгийн **** сумын ***** багийн нутаг **** гэх газар нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр ****төрлийн хэрэглээний хуурай 2,8 метр куб мод бэлтгэж ***** улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль орчинд 307.328 /гурван зуун долоон мянга гурван зуун хорин найман/ төгрөгийн хохирол учруулсан хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

**** нь 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр **** аймгийн ****сумын **** багийн нутаг ****гэх газар нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн хэрэглээний хуурай  2,8 метр куб мод бэлтгэж ****улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:

  Энэ талаар мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч **** “...Сумын засаг даргын хувьд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд төрийг төлөөлж байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр хуульчлагдсан байгаа. Ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн бол сумын ойн санд учруулсан хохирол болох **** сум дундын Ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт хуулийн хүрээнд нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч **** “...би 2025 оны 09 дүгээр сард нийт 78 өрхөд зөвхөн түлээний модны эрхийн бичиг олгосон бөгөөд Мод бэлтгэх талбай нутаг дэвсгэрийг зөвхөн **** багийн “*****” гэх газраас бичиж байгаа хэрэв өөр газраас бэлдсэн бол, ургаа, нойтон мод унагаасан бол энэ нь хууль зөрчиж байна гэж үзнэ. Нийт модны эрх авсан өрхүүдэд цагдаагийн байгууллагатай хамтран хяналт тавьж ажиллаж байгаа. ... **** гэгч нь надаас ямар нэгэн модны  зөвшөөрөл, эрхийн бичиг аваагүй...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч **** “...2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цагт сумын төвөөс 23км зайд тус сумын **** баг, ****гэх газар гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулах зорилгоор ...постон дээр хяналт шалгалт хийх хугацаанд сумын баруун талын шороон замаар хөх өнгийн мод ачсан Хюундай портер маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад уг тээврийн хэрэгслийн жолооч ****** овогтой ****** нь гарал үүслийн гэрчилгээгүй, “Шинэс” төрлийн нойтон модыг тээвэрлэж явсан. ...шалгахад 3 ш ургаа нойтон “Шинэс төрлийн мод тайрч бэлтгэсэн эхний байдлаар тогтоогдсоныг илтгэх хуудсаар хэсгийн төлөөлөгчид танилцуулсан. ...тухайн хэргийн газарт ойгоос зөөвөрлөж ачихад бэлэн болсон газар нь тээврийн хэрэгслийн тэвшинд багтаах зорилготой тайрч бэлдсэн жижиг хэмжээний тайрдаснууд байсныг гэрэл зураг авч баримтжуулсан. ... **** тээвэрлэж явсан **** төрлийн мод нь ямар нэгэн зохих зөвшөөрөлгүй ямар нэгэн үзүүлэх бичиг баримтгүй мод байсан. ... **** улсын дугаартай Хюундай портер маркийн автомашинд бүдүүн нарийн хэмжээтэй 1.5 метр урттай нийт 43 ширхэг мод байсан…” гэсэн мэдүүлгээр,

Гэрч ***** “...15-16 цагийн хооронд “*****” **** гэх газарт очиход **** ганцаараа модоо уулнаас буулгаад хураасан байдалтай байсан. Миний төрсөн дүү ****, **** бид гурав нийлээд модыг шууд ачаад тэндээсээ **** сумын төв рүү 19 цагийн орчимд ирсэн. Сумын төвд цагдаа зогсоож биднийг шалгаад модтой автомашиныг журамласан. ...Зохих зөвшөөрөл эрхийн бичигтэй байсан эсэхийг би мэдэхгүй…” гэсэн мэдүүлгээр,

Гэрч**** “...Би 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 12 цаг 35 минутад миний **** дугаарын гар утас руу **** гэх дугаараас ****залгаад ахаа **** мод бэлтгэсэн юм, тэр моднуудыг ачаад өгөөч гэж гуйсан хариуд нь би зам хатахыг хүлээе, модоо ачилцах хүнээ өөрөө олоорой, 14.30 гээд сумын төвөөс гаръя гэж хэлж тохиролцсон. Тэгээд 14 цагийн үед мод ачих хүн олдохгүй байна гэхээр нь би төрсөн ах **** гуйгаад өөрийн ****улсын дугаартай “Хюундай портер автомашинтайгаа ****руу явсан, миний урд талд зам заагаад **** өөрөө приус 20 машинтайгаа явсан.  Сумын төвөөс 20-25км орчимд “****  гэх газарт бид урав очиход уулнаас моднуудаа буулгаад ирчихсэн ачихад бэлэн болгоод байж байсан. Нийтдээ 50 орчим тоо ширхэгтэй, 1.5 метрээр тайрч бэлдсэн моднууд байсан. ...Сумын төвд цагдаа зогсоож биднийг шалгаад модтой автомашиныг журамласан...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч  **** ойгоос хэрэглээний мод 2,8 м кубыг бэлтгэсэн үйлдлийн улмаас ойн санд 307,328  төгрөгийн  хохирол учирсан нь **** аймгийн ****сум дахь сум дундын ойн ангийн мэргэжилтэн *** 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “...****сумын *** багийн нутаг **** гэдэг нэртэй газарт цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэх боломжтой, арчилгааны огтлол, үйлдвэрлэлийн огтлолын аргаар мод бэлтгэх боломжгүй ашиглалтын бүсийн ой байна. **** аймгийн **** сумын ****багийн нутаг **** гэх нэртэй газар нь Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 325 дугаар тушаалаар хоёр дугаар мужлалд орно.. Улсын тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй. Мод бэлтгэсэн гэх **** аймгийн **** сумын ****багийн нутаг **** **** нэртэй газар нь дан шинэсэн ой бөгөөд насжилттай цэвэрлэгээний ажлаар унанги мод бэлтгэх боломжтой ойн сан байна. Тээвэрлэн явсан мод нь дан шинэс төрлийн мод байна. Бөөрөнхий модны эзлэхүүний хүрд MNS-2379: 2010 стандартыг ашиглан модны эзлэхүүнийг гаргасан. Тухайн модны урт нь галын түлээний модны стандарт хэмжээнд байна, мод насжилттай гадна талын зодог суларсан, өмхжилт үүссэн мушгаа, хагарсан зэргийг үзэхэд галын түлээний мод байна. Тухайн модыг хөрөөдсөн хэсгийн өнгийг харахад нэг цаг хугацаанд бэлтгэсэн байх боломжтой. Мод бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиг авалгүй мод бэлтгэн, тээвэрлэж явсан үйлдэл нь ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 заалтын дагуу хууль бусаар мод бэлтгэсэн байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны а/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 2 дугаар мужлалд 1 метр куб бүх төрлийн хуурай модны үнэлгээ- 109760 төгрөг байна. Модон материалын ашиглалтын гарцын дагуух итгэлцүүр хуурай галын модонд- 1,0 байна. Энэ хуурай өмхөрөлт үүссэн мод зөвхөн галын модонд ашиглах боломжтой Мод бэлтгэсэн гэх газарт очиж үзэхэд унанги болон босоо хуурай модноос бэлтгэсэн байна. Унанги босоо хожуулуудын гол нь өмхөрсөн, үлдэгдэл үзүүрүүд хуурай зэрэг нь цаашид ургах чадваргүй моднууд байна. Бэлтгэсэн газарт байгаа үртэс хоорондын зай нь тээвэрлэн **** сумын төв оруулсан модны урттай адил байгаа нь эндээс бэлтгэсэн гэж үзэж байна Мод бэлтгэсэн ойн сан нь хөгшин шинэсэн ой байна. Хуурай - 2,8 м³ мод бэлтгэсэн, экологи эдийн засгийн үнэлгээ 472234 төгрөг байна. Хуурай - 2,8 м³ х 109760 төг Х 1,0= 307,328 төг, Нийт төлбөр 307,328 төгрөг байна...” гэсэн дүгнэлтээр,

 Тухайн газарт очсон,, дүгнэлт гаргасан талаараа мэдүүлсэн шинжээч **** “...Тухайн хэргийн газарт очиж үзэхэд 3 ширхэг мод огтолсон байсан бөгөөд 1 мод нь салаалж ургасан байсан бололтой байсан. Энэ ойн сан нь нас гүйцсэн хөгшин ойн сан байсан бөгөөд эдгээр 3 модноос 42 ширхэг, 1 портер мод гарах боломжтой байсан...” гэсэн мэдүүлгээр,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн “...**** аймгийн **** сумын **** багийн нутаг дэвсгэрт байрлах “****” гэх газарт эхлүүлэв. Сумын төвөөс хэрэг учрал болсон газарт хүртэл нийт 19 км 600 метр зайд сумын төвөөс А-18 улсын чанартай замаар баруун тийшээ 10км 200 метр яваад шороон замаараа зам салахгүйгээр 9км яваад уул руугаа, ой мод руу 200-300 метр баруун зүг рүү алхаад хэргийн газарт ирсэн. ...Тухайн ойн ерөнхий байдал гадна талаасаа өвс нь хатаж шарласан, мод ихтэй, модны өндөр нь 15-25 метр өндөртэй байв. Тайрч бэлтгэсэн гэх модыг дугаарлаж (1-3 хүртэл) урт, диаметрийг хэдэн мод нь газарт унасан буюу унанги, хэдэн мод нь ургаа буюу унанги хэдэн мод нь ургаа мод байсныг гэрэл зургаар ай фоне 16 про мах загварын гар утсаар бэхжүүлэн авч 13 ширхэг зургийг хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргасан. Тухайн ойд тайрагдсан гэх моднуудад хэмжилтийг ойн мэргэжилтэн **** оролцуулан тогтоосон болно…” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр ,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэл болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүүлэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоггдож байна.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэдгийг  Ойн тухай хуулийн  35 дугаар зүйлд зааснаар ойлгох ба 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэг, 35.4.1-д “гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технилогийг зөрчиж мод бэлтгэсэн бол “хууль бусаар мод бэлтгэсэн” гэж үзэхээр байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар иргэн зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр ойд мод бэлтгэх эрхтэй ба Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгох талаар зохицуулсан байна.

 Эрхийн бичгийг зориулалтаар нь хэрэглээний мод бэлтгэх болон түлээний гэж ангилдаг ба түлээний мод бэлтгэх эрхийн бичгээр хэрэглээнйи мод бэлтгэснийг  Ойн тухай хуульд заасан хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч **** Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ойн санд халдаж, Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь хэсэг болон хууль болон журмын дээрх заалтуудыг зөрчиж ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн шинжтэй.

Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хууль бусаар ойд зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний мод бэлтгэж, тээвэрлэсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1-д, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэм буруутай этгээд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасны дагуу 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 307,328х3=921,824 төгрөгийн шүүгдэгч **** гаргуулж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар  Байгаль орчин уур амьсгалын санд  оруулах нь зүйтэй.

         2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх  талаар

  Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч **** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгч **** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд  зааснаар  “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...албадан гаргуулна “ гэж заасан ба  гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ...техник, хэрэгслийг ойлгохоор хуульд зохицуулсан байна.

           Шүүгдэгч **** гэмт хэрэг үйлдэхдээ  ашигласан **** улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгсэл нь **** өмчлөлийнх, 4,500,000 төгрөгийн үнэлгээтэй болох нь автотээврийн хэрэгслийн гэрчилгээ болон “****” ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “...Бидэнд ирүүлсэн мэдээлэл, өөрсдийн судалгааны үндсэн дээр дээрх эд зүйлийн зах зээлийн үнийг 2025 оны 09 дүгээр сарын байдлаар 4.500.000 төгрөгөөр тогтоов...” гэсэн дүгнэлтээр хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ  ашигласан ****эзэмшлийн  ****улсын дугаартай Hyundai porter маркийн   тээврийн хэрэгслийн үнэ 4,500,000 төгрөгийг шүүгдэгч  **** гаргуулж улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө 1 ширхгийг,  гэмт хэрэг үйлдэж олсон 2,8 метр куб буюу 42 ширхэг шинэс модыг **** аймгийн Цагдаагийн газрын **** сумын  цагдаагийн хэсгийн эд мөрийн баримт хадгалах газраас хурааж  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч **** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, **** өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэж үзээд

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч ******** 240   хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** оногдуулсан  240 /хоёр зуун дөч/  нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 /найм/ цагаар тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан  шүүгдэгч **** оногдуулсан 240 /хоёр зуун дөч/  цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхэд хяналт тавьж ажиллахыг  **** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1-д, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасны дагуу 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 921,824 төгрөгийн шүүгдэгч **** гаргуулж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар  Байгаль орчин уур амьсгалын санд  оруулсугай.

6.Шүүгдэгч **** өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  1 ширхэг цахилгаан хөрөөг, ****улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн  хэрэгслийн үнэ 4,500,000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэж олсон 42 ширхэг шинэс модыг **** аймгийн Цагдаагийн газрын **** сумын  цагдаагийн хэсгийн эд мөрийн баримт хадгалах газраас хурааж  тус тус улсын орлого болгосугай.

8.Шүүгдэгч **** нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ДЭЛГЭРМАА