Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/309

 

                                                                         

 

 

                                                                   2025/ШЦТ/309

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж

Улсын яллагч: Т.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А, Б.А

Шүүгдэгч: Б.Б, Э.С, Д.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Булган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б.Б, Х овогт Э.С, М овогт Д.Т нарт холбогдох эрүүгийн 2512001830202 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 09-ний өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт А аймгийн Ц сумын Ц багийн Хэрэв гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Б.Б

          

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг дүүгийн хамт А аймгийн Ц сумын О багийн У гэх газарт оршин суух хаягтай, урьд нь Ө аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт Э.С

 

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 03-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт А аймгийн Ц сумын О багийн Х гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Д.Т

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б, Э.С, Д.Т нар нь бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн Ц сумын Ц багийн Х гэх газраас хохирогч Ш.Оын 5,700,000 төгрөгийн үнэлгээ бүхий олон тооны мал буюу 9 тооны үхрийг мотоциклоор тууж хулгайлан мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн,

Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн Ц сумын Ц багийн Х гэх газраас хууль бусаар 5 ширхэг шинэс төрлийн босоо мод унагаж, 2 метрийн урттай, 30 ширхэг болгон хувааж, 2,146 мЗ модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, өөрийн эзэмшлийн ****** улсын дугаартай П маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, тус аймгийн Ц сумын Ц багийн Х гэх газарт гэрийнхээ гадаа хураасан, уг модоо 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн Ц сумын төв рүү тээвэрлэж ойн санд 235,544 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

            * Эрүүгийн 2412002820046 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

   Шүүгдэгч Б.Б, Э.С, Д.Т нар нь бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн Ц сумын Ц багийн Хана гэх газраас хохирогч Ш.О-ын 5,700,000 төгрөгийн үнэлгээ бүхий олон тооны мал буюу 9 тооны үхрийг мотоциклоор тууж хулгайлан мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн үйлдлийн талаар

            *Хохирогч Ш.О-ын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар дугаар сарын 05-аас 06-ны үеэр өөрийн эзэмшлийн үхрээс 14 тооны үхэр хулгайд алдсан. Тухайн үед манай үхрүүд А аймгийн Ц сумын Ц баг Цийн голын Х гэх газар байсан ба би 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бүртгэж тоолох үед тоо ёсоор буюу 170 орчим үхэр байсан. Би тухайн үхрүүдээ зүсээр нь бүртгэдэг ба нэг их тоолоод байдаггүй. Харин 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зүсээр нь бүртгэх үед сартай бор зүсмийн 1 тооны үнээ, хар зүсмийн 1 тооны үнээ, бор зүсмийн 1 тооны үнээ, сүүл цагаан хар зүсмийн 1 тооны үнээ, хүрэн талан зүсмийн 1 тооны үнээ, хар тарлан зүсмийн 1 тооны гунж насны үхэр, хар зүсмийн 1 тооны гунж насны үхэр, сартай бор зүсмийн 1 тооны шүдлэн насны үхэр, алаг зүсмийн 1 тооны шүдлэн^/хэр, гуя хэсгээрээ алаг зүстэй шүдлэн насны 1 тооны үхэр, сартай хар зүсмийн 1 тооны шүдлэн насны үхэр, тарлан зүсмийн шүдлэн насны 1 тооны үхэр, хар зүсмийн 1 тооны шүдлэн үхэр, эрээн тарлан зүсмийн шүдлэн насны 1 тооны үхэр нийт 14 тооны үхэр дутуу байсан. Манай алдсан үхрүүд бүгд сарлагийн үхэр байгаа юм. Надад сэжиглэж байгаа хүн байна. А аймгийн Ц сумын иргэн Б.Б гэх хүн байгаа юм. Учир нь 2025 оны 02 дугаар сарын 24- 25-ны үеэр А аймгийн Ц сумын О багийн Х гэх газраас айлын үхэрт 7 тооны үхэр байхыг нь олж аваад тэнд нь таньдаг хүндээ захиж үлдээгээд ирсэн юм. Учир нь манайхаас багцаагаар 10О км гаран зайтай байдаг. Мөн цагаан сарын баяр болохоос ойролцоогоор 4-5 хоног үлдсэн байсан болохоор нь тэнд нь хүнд захиж үлдээхээс өөр аргагүй болсон.Тэгээд гэртээ ирээд сураг ажиг тавиад байсан чинь Б.Б гэх хүнийг ийш тийш нь үхэр мал гаргаж өгөөд байдаг гэх сураг дуулдсан. Тэгээд Б.Б гэх хүний ******* гэх утасны дугаараар ******** гэсэн дугаараас залгаад хаана байгааг нь асуутал “А аймгийн Э суманд байна” гэхээр нь араас нь аймгийн төв орж ирээд уулзах үед "Ах аа би танай 9 тооны үхрийг хулгай хийсэн" гэсэн. Тэгэхээр нь би “үгүй ээ бүрэн байсан үхэр 14 толгой дутаад байна” гэхэд “за ахаа би бүгдийг нь тоо ёсоор нь төлнө, би 14 тооны үхрийг чинь авчихсан юм” гээд байсан. Тэгтэл Б.Б гэх хүний аав нь мөн мэдчихээд цагдаа сэргийлэхэд битгий хэлээч бусад юм нь болчих байх гээд байхаар нь тухайн үедээ орхичихсон юм. Манайхтай Б.Б гэх хүний гэр нь манай гэрээс холгүй Х гэх газар байдаг айл байгаа юм. Эхнэр хүүхэд аваагүй аав, ээжтэйгээ байдаг хүн байгаа юм. Тэгээд одоог хүртэл манай үхэр малыг төлж өгөхгүй байгаа ба О-д байсан хэдэн үхрийг авч ирж өгнө гэчхээд одоог хүртэл авч ирж өгөөгүй байгаад байгаа. Яагаад тухайн О багт байгаа үхрүүдийг авчруулах гээд байгаа вэ гэхээр Б.Б гэх хүний аав Б нь надад хэлэхдээ “манай хүү Б нь танай үхрийг цааш нь гаргаад өгчихсөн юм шиг байна” гээд байсан. А аймгийн Ц сумын О багт манай үхрийн сартай бор зүсмийн 1 тооны шүдлэн насны үхэр, алаг зүсмийн 1 тооны шүдлэн үхэр, гуя хэсгээрээ алаг зүстэй шүдлэн насны 1 тооны үхэр, сартай хар зүсмийн 1 тооны шүдлэн насны үхэр, тарлан зүсмийн шүдлэн насны 1 тооны үхэр, хар зүсмийн 1 тооны шүдлэн үхэр, эрээн тарлан зүсмийн шүдлэн насны 1 тооны үхэр нийт 7 тооны шүдлэн үхэр л байгаа. Харин дан том үхрүүд нь дутуу байхгүй байгаа ба үлдсэн үхрүүдээ яасан талаараа огт хэлэхгүй байгаа.” гэсэн мэдүүлэг/1 хх-ийн 11-14 дүгээр тал/,

*Хохирогч Ш.О-ын 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “...Сураггүй байгаа 4 тооны үхэр бэлчээрээрээ айлын үхэрт нийлээд явсан байж ч болно. Миний олж мэдсэнээр тухайн үхрүүдээ Б.Б болон Э.С нар нь бонго 3 маркийн машинаар ачиж авч явсан гэж байсан. Харин бонго 3 маркийн машинд 14 тооны үхэр яагаад ч багтахгүй. Дээд тал нь л багавтар биетэй тооны сарлагийн үхэр л багтах байх. Тэгэхээр Б.Б-ийн надад хэлсэн 9 тооны үхрийг чинь л хулгай хийсэн гээд байгаа нь үнэн байх. Би сураггүй байгаа 4 тооны үхрээ энэ хэрэгт хамааралгүй, эсхүл өөр газраас өөр цаг хугацаанд, өөр шалтгаанаар алга болсон байх гэж бодож байна. Бүртгэхэд л 14 тооны үхэр дутуу байсан болохоор нь би 14 тооны үхэр хулгай хийчихлээ гэж бодоод байсан юм.” гэсэн мэдүүлэг, /1 хх-ийн 45-47 дугаар тал/,

*Гэрч Б.О-ийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: “...Манайх 2025 оны 02 дугаар сарын 05-аас 06-ны үеэр үхрээсээ 14 тооны үхэр хулгайд алдсан юм. Өмнө буюу 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үхрээ бүртгэхэд зүсээрээ бүрэн байсан. Манайх үрээ тоолоод байдаггүй ч зүсээр нь бүртгэдэг. Харин 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манайхаас 14 тооны үхэр дутуу байгааг олж мэдсэн. Тэгээд манай нөхөр Ш.О нь 10 гаран бараг л 20 хоног эрэлд яваад А аймгийн Ц сумын О багаас 7 тооны шүдлэн үхрээ оллоо гэсээр ирсэн. Тэгээд тэр хавиараа сураглаж байгаад Б.Б гэх хүнийг нааш, цааш нь үхэр мал гаргаад байдаг гэж дуулаад очиж уулзахаар аймаг явсан. Тэгээд ирэхдээ Б.Б гэх хүн нь манай үхрийг хулгай хийсэн юм байна” гэсээр ирсэн. Харин манай хадам аав Ш нь Б гэх хүний аав Б гэх хүнтэй очиж уулзсан чинь “цагдаа сэргийлэхээр битгий яваач, үхэр малыг чинь төлөөд өгье, танай үхрийг манай хүү Б хулгай хийгээд цааш нь гаргаад өгчихсөн бололтой, Ц сумын О багт байгаа 7 тооны үхрийг чинь авч ирж өгнө” гээд гуйгаад байсан гэсэн. Тэгээд манай нөхөр цагдаад хэлэлгүй одоог хүртэл байсан боловч одоог хүртэл тухайн 7 тооны шүдлэн үхрийг ч авч ирж өгөөгүй, бусад үхрийг нь ч хаана байгааг нь хэлээгүй. Тэгээд л нөхөр бид хоёр энэ асуудлаа дариу шийдүүлье гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байгаа маань энэ” гэсэн мэдүүлэг/1 хх-ийн 17-19 дүгээр тал/,

*Гэрч С.Э-гийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: “...Битүүний урд өдөр буюу 2025 оны 02 дугаар сарны 27-ны өдөр манайд Ш.О нь өөрийн аав Ш-гийн хамт машинаар ирсэн. Тэгээд манайд орж ирээд “танай хүү чинь манайхаас үхэр авсан байна” гээд манай нөхөртэй яриад байсан. Би бол энэ талаар мэдэхгүй гээд үг дугараагүй. Харин манай хүү Б малд яваад эзгүй байсан. Тэгээд Ш болон О нар нь манай нөхөртэй уулзаж байгаад л явсан. Нарын ширийн болсон зүйлийнх нь талаар би мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг/1 хх-ийн 25-27 дугаар тал/,

 

*Гэрч Н.Б-ийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: “...Битүүний урд өдөр буюу 2025 оны 02 дугаар сарны 27-ны өдөр 15-16 цагийн үед манайд Ш.О нь өөрийн аав Ш болон төрсөн ахын хамт машинаар ирсэн. Би ахынх нь нэрийг сайн мэдэхгүй байгаа ч манай нутгийнхан "Бор" гэж хочилдог. Манайд ирээд манай үхрээс хэдэн шүдлэн үхэр алга байна. Танай банди хүн гаргаж өгсөн юм байна гэсэн. Тэгэхээр нь би Ш гэх хүнд хандаад ахаа дүү нь хүүгээсээ асууя, би бол сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгтэл удалгүй гараад явсан. Тэр үед манай хүү малд явсан эзгүй байсан хэрэг. Тэгээд би хүү Б-ийг малд яваад ирэх үед нь "Манайд Ш ах ирлээ, чамайг үхрээсээ хулгай хийгээд О баг руу гаргаж өгсөн байна” гэж байна хэлсэн. Тэгтэл манай хүү юу ч дугараагүй. Тэгээд цагаан сар, баяр болоод бага зэрэг мартагдсан. Тэгээд нэлээд хэд хоногийн дараа Ш гэх хүн над руу залгаад үхэр малаа олж авмаар байна, тоо ёсоор нь авчихвал цагдаа шүүхээр яваад яах вэ гээд байсан. Харин надтай холбогдохдоо Э-ын хүү Э.С гэх залуу танай хүүтэй хамт хулгай хийсэн байна. Цааш нь Э.С хүнд гаргаж өгсөн байна гэсэн. Тэгэхээр нь би Э гэх хүнтэй холбоо барьсан чинь ах нь хүүтэйгээ яриад үзье гээд алга болсон. Би өнөөдрөөс 7 хоногийн өмнө эмнэлэгт хэвтсэн юм. Харин өнөөдөр эмнэлгээс гарж байгаа маань энэ. Намайг эмнэлэгт хэвтэж байхад буюу 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 13 цагийн үед Ш.О-ын утас над руу залгахаар нь утсаа автал Э ах байсан. Тэгээд надад хандан чиний өвөл яриад байсан чинь онож байна аа. Хоёулаа энэ асуудлыг хоёр тийш нь шийдье гэсэн. Тэгэхээр нь би танай хүү хаана байна гэсэн чинь манай хүү Х явсан гэж байсан. Тэгж л би Ш.О гэх хүн үхрээ хулгайд алдсан, тэрийг нь манай хүү хулгай хийж найз Э.Э.С гэх залууд гаргаж өгсөн зэрэг талаар мэдсэн.” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 30-32 дугаар тал/,

 

*Д ХХК-ийн 2025 оны 05 сарын 21-ний өдрийн АЦ-25-103 дугаартай “нийт 12,700,000 төгрөг” гэсэн дүгнэлт/1 хх-ийн 64-68 дугаар тал/,

 

*2025 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /мотоцикл/ /1 хх-ийн 138-142 дугаар тал/,

*Шинжээч А.Б-ын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаартай “...Нас нийлсэн 2 морь нийт 1,800,000 төгрөг, Taco Choss маркийн мотоцикл 2,200,000 төгрөг нийт 4,000,000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн 84-85 дугаар тал/,

*Э.Э.Сийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 95-96 дугаар тал/,

*Б.Б-ийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 104- 105 хуудас/,

*Яллагдагч Б.Б-ийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: ...Тэгээд Э.С, Д.Т бид гурав А гэх хөдөө хээр газар уулзаад үхрээ авчирч ачуулахаар хоорондоо ярилцаад оройны 20-21 цагийн орчимд Э.С бид хоёр үхрүүдээ тууж авчрахаар мотоциклоор явсан. Тэгээд ойролцоогоор 5 километр газар явахад хэний эзэмшлийн үхэр гэдгийг нь мэдэхгүй хэсэг үхэр сүрэг бэлчиж байхыг хараад уг үхрүүд дээр очоод 9 тооны шүдлэн үхрийг ялгаж туугаад Д.Тын машинтайгаа хүлээж байсан А гэх газарт очоод хүргэн ах А-ын зуслангийн хашаанд хашиж байгаад шөнө 22-23 цагийн орчимд байх гэж бодож байна хашаанд хашсан 9 тооны сарлагийн шүдлэн үхрээ барьж аваад Д.Т-ын эзэмшлийн Бонго маркийн машинд ачаад Д.Т О багийн нутаг руу буюу өөрийнхөө гэрийн зүг явсан Э.С бид хоёр манайх руу явсан. Уг үхрүүдийг тууж авчирч хашаанд хашихдаа миний өөрийн эзэмшлийн улаан өнгийн "Мустанг-5" маркийн улсын дугааргүй мотоциклийг унаж үхрүүд тууж авчирсан.” гэсэн мэдүүлэг/1 хх-ийн 182-184 дугаар тал/,

*Яллагдагч Б.Б-ийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: ...Бид нар 9 тооны үхэр хулгайлаад Д.Тын машинд ачуулаад явуулсан. Тэр дунд 7 тооны сарлагийн шүдлэн үхэр, жижиг биетэй сарлагийн гунжин үхэр 2 байсан нийт 9 тооны сарлагийн үхэр байсан. Шөнө байсан болохоор би содон шинжийг нь хараагүй. Хар болон хар тарлан зүсний үхрүүд машинд ачсан.” гэсэн мэдүүлэг/1 хх-ийн 248-249 дүгээр тал/,

*Яллагдагч Э.Э.Сийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: ...2025 оны 02 сард хэдэн байсныг санахгүй би аймгийн төвд явж байгаад Б.Б рүү утсаар холбогдоод чамаас авах ёстой 4 тооны үхрээ авъя гэхэд манай ирээд ав гэсэн. Тэгээд би Ц сумын О багаас Д.Тыг машинтай нь дуудсан би аймгийн төвөөс гараад Ц сумын Ц багийн нутагт байх Б-ийн гэрт уулзсан. Тэгээд хэсэг ярилцаж сууж байгаад Б.Б бид хоёр мотоциклоор үхрээ тууж авчрахаар явсан. Д.Т машинтай Б-ийн өвөлжөөний аманд үлдсэн. Б.Б бид хоёр уул даваад ам уруудаад 5-6 километр орчим газар явахад хэсэг үхрүүдтэй таарсан. Тэгээд хэсэг үхрийг салгаж туугаад Д.Тын байсан газарт ирээд айлын зуслангийн бууц дээр байх адууны хашаанд хашаад барьж аваад Д.Тын машинд ачсан тэр үед тоолоход 9 тооны сарлагийн үхэр байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 194-196 дугаар тал/,

*Яллагдагч Э.Э.Сийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: ...Б.Б бид хоёр мотоциклоор явж байхад хэсэг үхэр таарсан тэгээд 9 тооны сарлагийн шүдлэн үхэр шалгаад Д.Тын байсан газарт очиж хашаанд хашаад Д.Тын машинд ачсан. Тэр үед 7 тооны шүдлэн үхэр, жижиг биетэй сарлагийн гунжин үнээ 2 ширхэг байсан. Харанхуй байсан хоёр гунжин үнээ, жижиг биетэй байсан болохоор шүдлэн үхэр гэж бодоод андуурч авчирсан байсан. Хар болон хар тарлан, сартай бор зүсний үхрүүд байсан.” гэсэн дахин мэдүүлэг /хх-ийн 2-3 дугаар тал/

 *Яллагдагч Д.Д.Тын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: ...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад маргах зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг/2 хх-ийн 133 дугаар тал/,

*Ө аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 155-160 дугаар тал/

 

2. Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн Ц сумын Ц багийн Х гэх газраас хууль бусаар 5 ширхэг шинэс төрлийн босоо мод унагаж, 2 метрийн урттай, 30 ширхэг болгон хувааж, 2,146 мЗ модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, тус аймгийн Ц сумын Ц багийн Х гэх газарт гэрийнхээ гадаа хураасан, уг модоо 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн Ц сумын төв рүү тээвэрлэж ойн санд 235,544 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн талаар

*Хэргийн газрын үзлэг хийсэн “...Үзлэгийг А аймгийн Ц сумын Ц багийн Х гэх газарт хийхээр тогтов. Уг газарт Ц сумын төвөөс баруун тийш 35 км зайд ... орших газар байв. Модонд хийсэн үзлэг }г мод бэлтгэсэн гэх талбайг иргэн Б.Бэр заалгахад шинэс төрлийн 5 ширхэг босоо модны хожуулыг заах ба уг 5 ширхэг хожуулыг 1-5 хүртэл дугаарлан тойргийн диаметрийн хэмжээв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 29-32 дугаар тал/,

*Тээврийн хэрэгсэл болон модонд үзлэг хийсэн “...Үзлэгийг А аймгийн Ц сумын Т баг цагдаагийн хэсгийн хашаанд хийхээр тогтов. Үзлэгээр хууль бусаар мод тээвэрлэхэд ашигласан гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийхээр Солонгос улсад 2014 онд үйлдвэрлэгдсэн, Монгол улсад 2023 оныд орж ирсэн хөх өнгийн бага оврын ачааны тээврийн хэрэгсэл байх ба жолооны хүрд нь зүүн гар талдаа байрлалтай 3 хүн суух зориулалттай ... Портер маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл байв. Модонд хийсэн үзлэгээр 1-р модны урт нь 2 метр тойргийн диаметр нь 22 см, 2-р модны урт нь 2 метр тойргийн диаметр нь 18 см, .... 30-р модны урт нь 2 метр тойргийн диаметр нь 22 см тус тус нийт 30 ширхэг мод хэмжээтэй ба үзлэгийн явцыг өөрийн эзэмшлийн Iphone 16 маркийн гар утсаар 35 кадр гэрэл зураг авч бэхжүүлэн оролцогч Б.Бэс үзлэгийн талаар санал, хүсэлт байгаа эсэх талаар асууж тодруулахад санал хүсэлтгүй гэснээр үзлэг хийх ажиллагааг ... дуусгалаа.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 21-28 дугаар тал/,

*А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн АРХ0325/181 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн мод нь "Монгол орны мод сөөг" гарын авлагатай харьцуулахад Pinaceae Lindl-Нарсны овгийн Larix sibricia Сибирь шинэс байна. Шинжилгээнд ирсэн дээжийн хуурай, нойтон аль нь болохыг тогтоох зорилгоор РЕЕй Р6015 маркийн модны чийг тодорхойлох багажаар шинжлэхэд 14% чийгтэй байгаа нь хуурай мод гэж үзэх үндэслэл болно. 2. Мөрдөгчийн хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт үзэхэд уг моднууд нь босоо модноос бэлдсэн байна. 3. Мөрдөгчийн модны үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан 30 ширхэг мод нь 2,146м3 байх ба экологи-эдийн засгийн үнэлгээ 235,544 төгрөг байна..” гэсэн дүгнэлт /2 хх-ийн 45-47 дугаар тал/,

*Шинжээч А.Б-ын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаартай 2014 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монгол улсад орж ирсэн ****** улсын дугаартай Хюндэй Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 2025 оны 05 сарын байдлаар 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөг байна. Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөний зах зээлийн үнэлгээ 2025 оны 05 сарын байдлаар 60,000 төгрөг байна. 2,141 шоо метр хэмжээтэй 2 м-ийн урттай шинэс модны зах зээлийн үнэлгээ 2025 оны 05 дугаар сарын байдлаар 183,900/нэт зуун наян гурван мянга есөн зуун/ төгрөг байна” гэсэн дүгнэлт /2 хх-ийн 70-72 дугаар тал/,

*Иргэний нэхэмжлэгч Н.И-ын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “...иргэн Б.Б нь хууль бусаар мод бэлтгэж ойн санд хэдэн төгрөгийн хохирол учруулсан байна. Тэр төлбөрийг барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 64-65 дугаар тал/,

*Гэрч Б.З-ын “...Иргэн Б.Б нь 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр модоо бэлтгэхдээ болон 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Ц сумын төв рүү модоо тээвэрлэхдээ надаас мод бэлтгэх эрхийн бичиг авахаар хандсан зүйл байхгүй, холбоо барьсан зүйл байхгүй. Тухайн цаг хугацаанд А аймгийн Засаг даргын болон сумын Засаг даргын ойн сан бүхий газарт мод бэлтгэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон захирамж гарсантай холбогдуулан аймгийн байгаль орчны газраас мод бэлтгэх эрхийн бичиг олгохыг хориглосон байсан.” гэсэн мэдүүлэг, /2 хх-ийн 76-77 дугаар тал/,

*Гэрч Л.Д-гийн “...Иргэн Б.Б-ийн мод бэлтгэсэн гэх Ц багийн Х гэх газар энэ онд талбай тусгаарлаасан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг/2 хх-ийн 80-81 дүгээр тал/,

*Яллагдагч Б.Б-ийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “...Би өөрийн буруутай үйлдлээ ухамсарлаж байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо түргэн шуурхай барагдуулна. Ахиж ийм буруу үйлдэл хийхгүй. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, /хх-ийн 79-80 дугаар тал/

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчээс шинээр гаргасан:

2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шинжлэн судалсан болно.

 

    Шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн тогтоогдсон үйл баримтын талаар:

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан

Хохирогч Ш.О-ын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар дугаар сарын 05-аас 06-ны үеэр өөрийн эзэмшлийн үхрээс 14 тооны үхэр хулгайд алдсан. Тухайн үед манай үхрүүд А аймгийн Ц сумын Ц баг Цийн голын Х гэх газар байсан ба би 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бүртгэж тоолох үед тоо ёсоор буюу 170 орчим үхэр байсан. Би тухайн үхрүүдээ зүсээр нь бүртгэдэг ба нэг их тоолоод байдаггүй. Харин 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зүсээр нь бүртгэх үед сартай бор зүсмийн 1 тооны үнээ, хар зүсмийн 1 тооны үнээ, бор зүсмийн 1 тооны үнээ, сүүл цагаан хар зүсмийн 1 тооны үнээ, хүрэн талан зүсмийн 1 тооны үнээ, хар тарлан зүсмийн 1 тооны гунж насны үхэр, хар зүсмийн 1 тооны гунж насны үхэр, сартай бор зүсмийн 1 тооны шүдлэн насны үхэр, алаг зүсмийн 1 тооны шүдлэн^/хэр, гуя хэсгээрээ алаг зүстэй шүдлэн насны 1 тооны үхэр, сартай хар зүсмийн 1 тооны шүдлэн насны үхэр, тарлан зүсмийн шүдлэн насны 1 тооны үхэр, хар зүсмийн 1 тооны шүдлэн үхэр, эрээн тарлан зүсмийн шүдлэн насны 1 тооны үхэр нийт 14 тооны үхэр дутуу байсан. Манай алдсан үхрүүд бүгд сарлагийн үхэр байгаа юм. Надад сэжиглэж байгаа хүн байна. А аймгийн Ц сумын иргэн Б-гийн Б гэх хүн байгаа юм. Учир нь 2025 оны 02 дугаар сарын 24- 25-ны үеэр А аймгийн Ц сумын О багийн Х гэх газраас айлын үхэрт 7 тооны үхэр байхыг нь олж аваад тэнд нь таньдаг хүндээ захиж үлдээгээд ирсэн юм. Учир нь манайхаас багцаагаар 10О км гаран зайтай байдаг. Мөн цагаан сарын баяр болохоос ойролцоогоор 4-5 хоног үлдсэн байсан болохоор нь тэнд нь хүнд захиж үлдээхээс өөр аргагүй болсон.Тэгээд гэртээ ирээд сураг ажиг тавиад байсан чинь Б-гийн Б.Б гэх хүнийг ийш тийш нь үхэр мал гаргаж өгөөд байдаг гэх сураг дуулдсан. Тэгээд Б-ийн Б.Б гэх хүний ***** гэх утасны дугаараар ******* гэсэн дугаараас залгаад хаана байгааг нь асуутал “А аймгийн Э суманд байна” гэхээр нь араас нь аймгийн төв орж ирээд уулзах үед "Ах аа би танай 9 тооны үхрийг хулгай хийсэн" гэсэн. Тэгэхээр нь би “үгүй ээ бүрэн байсан үхэр 14 толгой дутаад байна” гэхэд “за ахаа би бүгдийг нь тоо ёсоор нь төлнө, би 14 тооны үхрийг чинь авчихсан юм” гээд байсан. Тэгтэл Б.Б гэх хүний аав нь мөн мэдчихээд цагдаа сэргийлэхэд битгий хэлээч бусад юм нь болчих байх гээд байхаар нь тухайн үедээ орхичихсон юм. Манайхтай Б-гийн Б.Б гэх хүний гэр нь манай гэрээс холгүй Х гэх газар байдаг айл байгаа юм. Эхнэр хүүхэд аваагүй аав, ээжтэйгээ байдаг хүн байгаа юм. Тэгээд одоог хүртэл манай үхэр малыг төлж өгөхгүй байгаа ба О-д байсан хэдэн үхрийг авч ирж өгнө гэчхээд одоог хүртэл авч ирж өгөөгүй байгаад байгаа. Яагаад тухайн О багт байгаа үхрүүдийг авчруулах гээд байгаа вэ гэхээр Б-гийн Б.Б гэх хүний аав Б нь надад хэлэхдээ “манай хүү Б.Б нь танай үхрийг цааш нь гаргаад өгчихсөн юм шиг байна” гээд байсан. А аймгийн Ц сумын О багт манай үхрийн сартай бор зүсмийн 1 тооны шүдлэн насны үхэр, алаг зүсмийн 1 тооны шүдлэн үхэр, гуя хэсгээрээ алаг зүстэй шүдлэн насны 1 тооны үхэр, сартай хар зүсмийн 1 тооны шүдлэн насны үхэр, тарлан зүсмийн шүдлэн насны 1 тооны үхэр, хар зүсмийн 1 тооны шүдлэн үхэр, эрээн тарлан зүсмийн шүдлэн насны 1 тооны үхэр нийт 7 тооны шүдлэн үхэр л байгаа. Харин дан том үхрүүд нь дутуу байхгүй байгаа ба үлдсэн үхрүүдээ яасан талаараа огт хэлэхгүй байгаа.” гэсэн мэдүүлэг, хохирогч Ш.О-ын 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “...Сураггүй байгаа 4 тооны үхэр бэлчээрээрээ айлын үхэрт нийлээд явсан байж ч болно. Миний олж мэдсэнээр тухайн үхрүүдээ Б.Б болон Э.Э.С нар нь бонго 3 маркийн машинаар ачиж авч явсан гэж байсан. Харин бонго 3 маркийн машинд 14 тооны үхэр яагаад ч багтахгүй. Дээд тал нь л багавтар биетэй тооны сарлагийн үхэр л багтах байх. Тэгэхээр Б.Б-ийн надад хэлсэн 9 тооны үхрийг чинь л хулгай хийсэн гээд байгаа нь үнэн байх. Би сураггүй байгаа 4 тооны үхрээ энэ хэрэгт хамааралгүй, эсхүл өөр газраас өөр цаг хугацаанд, өөр шалтгаанаар алга болсон байх гэж бодож байна. Бүртгэхэд л 14 тооны үхэр дутуу байсан болохоор нь би 14 тооны үхэр хулгай хийчихлээ гэж бодоод байсан юм.” гэсэн мэдүүлэг, гэрч Б.О-гийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: “...Манайх 2025 оны 02 дугаар сарын 05-аас 06-ны үеэр үхрээсээ 14 тооны үхэр хулгайд алдсан юм. Өмнө буюу 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үхрээ бүртгэхэд зүсээрээ бүрэн байсан. Манайх үрээ тоолоод байдаггүй ч зүсээр нь бүртгэдэг. Харин 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манайхаас 14 тооны үхэр дутуу байгааг олж мэдсэн. Тэгээд манай нөхөр Ш.О нь 10 гаран бараг л 20 хоног эрэлд яваад А аймгийн Ц сумын О багаас 7 тооны шүдлэн үхрээ оллоо гэсээр ирсэн. Тэгээд тэр хавиараа сураглаж байгаад Б.Б гэх хүнийг нааш, цааш нь үхэр мал гаргаад байдаг гэж дуулаад очиж уулзахаар аймаг явсан. Тэгээд ирэхдээ Б-гийн Б.Б гэх хүн нь манай үхрийг хулгай хийсэн юм байна” гэсээр ирсэн. Харин манай хадам аав Ш нь Б.Б гэх хүний аав Б гэх хүнтэй очиж уулзсан чинь “цагдаа сэргийлэхээр битгий яваач, үхэр малыг чинь төлөөд өгье, танай үхрийг манай хүү Б.Б хулгай хийгээд цааш нь гаргаад өгчихсөн бололтой, Ц сумын О багт байгаа 7 тооны үхрийг чинь авч ирж өгнө” гээд гуйгаад байсан гэсэн. Тэгээд манай нөхөр цагдаад хэлэлгүй одоог хүртэл байсан боловч одоог хүртэл тухайн 7 тооны шүдлэн үхрийг ч авч ирж өгөөгүй, бусад үхрийг нь ч хаана байгааг нь хэлээгүй. Тэгээд л нөхөр бид хоёр энэ асуудлаа дариу шийдүүлье гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байгаа маань энэ” гэсэн мэдүүлэг, гэрч С.Э-гийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: “...Битүүний урд өдөр буюу 2025 оны 02 дугаар сарны 27-ны өдөр манайд Ш.О нь өөрийн аав Шгийн хамт машинаар ирсэн. Тэгээд манайд орж ирээд “танай хүү чинь манайхаас үхэр авсан байна” гээд манай нөхөртэй яриад байсан. Би бол энэ талаар мэдэхгүй гээд үг дугараагүй. Харин манай хүү Бмалд яваад эзгүй байсан. Тэгээд Ш болон О нар нь манай нөхөртэй уулзаж байгаад л явсан. Нарын ширийн болсон зүйлийнх нь талаар би мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Б-ийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: “...Битүүний урд өдөр буюу 2025 оны 02 дугаар сарны 27-ны өдөр 15-16 цагийн үед манайд Ш.О нь өөрийн аав Ш болон төрсөн ахын хамт машинаар ирсэн. Би ахынх нь нэрийг сайн мэдэхгүй байгаа ч манай нутгийнхан "Бор" гэж хочилдог. Манайд ирээд манай үхрээс хэдэн шүдлэн үхэр алга байна. Танай банди хүн гаргаж өгсөн юм байна гэсэн. Тэгэхээр нь би Ш гэх хүнд хандаад ахаа дүү нь хүүгээсээ асууя, би бол сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгтэл удалгүй гараад явсан. Тэр үед манай хүү малд явсан эзгүй байсан хэрэг. Тэгээд би хүү Б-ийг малд яваад ирэх үед нь "Манайд Ш ах ирлээ, чамайг үхрээсээ хулгай хийгээд О баг руу гаргаж өгсөн байна” гэж байна хэлсэн. Тэгтэл манай хүү юу ч дугараагүй. Тэгээд цагаан сар, баяр болоод бага зэрэг мартагдсан. Тэгээд нэлээд хэд хоногийн дараа Ш гэх хүн над руу залгаад үхэр малаа олж авмаар байна, тоо ёсоор нь авчихвал цагдаа шүүхээр яваад яах вэ гээд байсан. Харин надтай холбогдохдоо Эын хүү Э.С гэх залуу танай хүүтэй хамт хулгай хийсэн байна. Цааш нь Э.С хүнд гаргаж өгсөн байна гэсэн. Тэгэхээр нь би Э гэх хүнтэй холбоо барьсан чинь ах нь хүүтэйгээ яриад үзье гээд алга болсон. Би өнөөдрөөс 7 хоногийн өмнө эмнэлэгт хэвтсэн юм. Харин өнөөдөр эмнэлгээс гарж байгаа маань энэ. Намайг эмнэлэгт хэвтэж байхад буюу 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 13 цагийн үед Ш.О-ын утас над руу залгахаар нь утсаа автал Э ах байсан. Тэгээд надад хандан чиний өвөл яриад байсан чинь онож байна аа. Хоёулаа энэ асуудлыг хоёр тийш нь шийдье гэсэн. Тэгэхээр нь би танай хүү хаана байна гэсэн чинь манай хүү Х явсан гэж байсан. Тэгж л би Ш.О гэх хүн үхрээ хулгайд алдсан, тэрийг нь манай хүү хулгай хийж найз Э.Э.С гэх залууд гаргаж өгсөн зэрэг талаар мэдсэн.” гэсэн мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2025 оны 05 сарын 21-ний өдрийн АЦ-25-103 дугаартай “нийт 12,700,000 төгрөг” гэсэн дүгнэлт, 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /мотоцикл/, шинжээч А.Б-ын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаартай “...Нас нийлсэн 2 морь нийт 1,800,000 төгрөг, Taco Choss маркийн мотоцикл 2,200,000 төгрөг нийт 4,000,000 төгрөг” гэсэн дүгнэлт, Э.Э.Сийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Б-ийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч Б.Б-ийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: ...Тэгээд Э.С, Д.Т бид гурав А гэх хөдөө хээр газар уулзаад үхрээ авчирч ачуулахаар хоорондоо ярилцаад оройны 20-21 цагийн орчимд Э.С бид хоёр үхрүүдээ тууж авчрахаар мотоциклоор явсан. Тэгээд ойролцоогоор 5 километр газар явахад хэний эзэмшлийн үхэр гэдгийг нь мэдэхгүй хэсэг үхэр сүрэг бэлчиж байхыг хараад уг үхрүүд дээр очоод 9 тооны шүдлэн үхрийг ялгаж туугаад Д.Тын машинтайгаа хүлээж байсан А гэх газарт очоод хүргэн ах А-ын зуслангийн хашаанд хашиж байгаад шөнө 22-23 цагийн орчимд байх гэж бодож байна хашаанд хашсан 9 тооны сарлагийн шүдлэн үхрээ барьж аваад Д.Тын эзэмшлийн Бонго маркийн машинд ачаад Д.Т О багийн нутаг руу буюу өөрийнхөө гэрийн зүг явсан Э.С бид хоёр манайх руу явсан. Уг үхрүүдийг тууж авчирч хашаанд хашихдаа миний өөрийн эзэмшлийн улаан өнгийн "Мустанг-5" маркийн улсын дугааргүй мотоциклийг унаж үхрүүд тууж авчирсан.” гэсэн мэдүүлэг, яллагдагч Б.Б-ийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: ...Бид нар 9 тооны үхэр хулгайлаад Д.Т-ын машинд ачуулаад явуулсан. Тэр дунд 7 тооны сарлагийн шүдлэн үхэр, жижиг биетэй сарлагийн гунжин үхэр 2 байсан нийт 9 тооны сарлагийн үхэр байсан. Шөнө байсан болохоор би содон шинжийг нь хараагүй. Хар болон хар тарлан зүсний үхрүүд машинд ачсан.” гэсэн мэдүүлэг, яллагдагч Э.Э.Сийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: ...2025 оны 02 сард хэдэн байсныг санахгүй би аймгийн төвд явж байгаад Б.Б рүү утсаар холбогдоод чамаас авах ёстой 4 тооны үхрээ авъя гэхэд манай ирээд ав гэсэн. Тэгээд би Ц сумын О багаас Д.Т-ыг машинтай нь дуудсан би аймгийн төвөөс гараад Ц сумын Ц багийн нутагт байх Б-ийн гэрт уулзсан. Тэгээд хэсэг ярилцаж сууж байгаад Б.Б бид хоёр мотоциклоор үхрээ тууж авчрахаар явсан. Д.Т машинтай Б-ийн өвөлжөөний аманд үлдсэн. Б.Б бид хоёр уул даваад ам уруудаад 5-6 километр орчим газар явахад хэсэг үхрүүдтэй таарсан. Тэгээд хэсэг үхрийг салгаж туугаад Д.Т-ын байсан газарт ирээд айлын зуслангийн бууц дээр байх адууны хашаанд хашаад барьж аваад Д.Тын машинд ачсан тэр үед тоолоход 9 тооны сарлагийн үхэр байсан.” гэсэн мэдүүлэг, яллагдагч Э.Э.Сийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: ...Б.Б бид хоёр мотоциклоор явж байхад хэсэг үхэр таарсан тэгээд 9 тооны сарлагийн шүдлэн үхэр шалгаад Д.Тын байсан газарт очиж хашаанд хашаад Д.Тын машинд ачсан. Тэр үед 7 тооны шүдлэн үхэр, жижиг биетэй сарлагийн гунжин үнээ 2 ширхэг байсан. Харанхуй байсан хоёр гунжин үнээ, жижиг биетэй байсан болохоор шүдлэн үхэр гэж бодоод андуурч авчирсан байсан. Хар болон хар тарлан, сартай бор зүсний үхрүүд байсан.” гэсэн дахин мэдүүлэг, яллагдагч Д.Д.Тын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: ...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад маргах зүйл байхгүй.” гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Б, Д.Д.Т, Э.Э.С нар нь бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн Ц сумын Ц багийн Х гэх газраас хохирогч Ш.О-ын 5,700,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд олон тооны мал хулгайлсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Б, Д.Д.Т, Э.Э.С нар нь бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн Ц сумын Ц багийн Х гэх газраас хохирогч Ш.О-ын 9 тооны үхрийг хулгайлсан үйлдэл нь олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийг бүлэглэн үйлдэх гэдэг нь хоёр ба түүнээс олон хүн нэг гэмт хэргийг хамтран үйлдэхдээ хүн бүр өөрийн үүрэгтэй оролцож санаа бодол, үйлдэл хөдөлгөөнөө нэгтгэж, гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн үйлдэл хийсний улмаас хор уршиг учирсан байдаг.

 

Мөн шүүгдэгч Б.Б, Д.Д.Т, Э.Э.С нар нь бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн Ц сумын Ц багийн Х гэх газраас гэх газраас хохирогч Ш.О-ын 9 тооны үхрийг мотоциклоор тууж хулгайлан мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлсан байна.

А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Э.Э.С, Б.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр дээр гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б, Д.Д.Т, Э.Э.С  нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэв.   

 

   Хохирол хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.О-д 5,700,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Ш.О нь хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй талаар мэдүүлсэн, шүүгдэгч Б.Б нь 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан 235,544 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүхээс тэднийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Б, Э.С, Д.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж, шүүгдэгч Б.Б-д 2 жилийн хугацаагаар хорих ял, 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Э.Сийг 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Д.Т-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Мустанг-5 маркийн мотоцикл нь Б.Болд-Эрдэнийн эзэмшлийнх болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 31 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Б, Э.С, Д.Т нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Б-ийн өмчлөлийн улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл, 2,146 метр куб шинэс төрлийн мод, 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг хураан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б, Э.С, Д.Т нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч нарын эдлэх ялыг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж Мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овогт Эын Э.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж Мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М овогт Д-ын Д.Т-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж Мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч М овогт Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х овогт Эын Э.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч М овогт Д-ын Д.Тыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5,6,8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Э.Э.С Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял эдлүүлэхгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж биеэр эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял болон мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Э.Э.Ст оногдуулсан 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.Д.Тад оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Шүүгдэгч Б.Б, Э.С, Д.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 31 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Б, Э.С, Д.Т нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Болд-Эрдэнийн өмчлөлийн улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл,  2,146 метр куб шинэс төрлийн мод, 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг хураан улсын орлого болгосугай.

 

8. Шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд оролцогчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б, Э.С, Д.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН