Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 119

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж

Нарийн бичгийн дарга Ю.Нямсүрэн

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Б.Э

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 23-ны орой .... тоотод хохирогч Э.Шын гуян тус газар нэг удаа хутгалж ‎эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: М, Ш бид нар 0,75 граммын архи уугаад байж байтал Б ирээд дахиад 0,75 граммын архи дөрвүүлээ нийлж уусан. 2 дахь архиа ууж байтал Бийг эхнэр нь ирээд аваад явсан дараа нь бид хэд тоглож байгаад Мгийн гэрийг цэрвэрлэж байгаад ширээн дээр байгаа зүйлийг би хурааж байсан чинь Ш, М хоёр манай аавыг элээ Б гэж хэлээд өдөөд байхаар нь би амьсгаанууд минь өдөөд байхын бол хутгаар хатгачихна шүү гээд тоглосон чинь хатгачихсан гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: … Ш, М бид гурав үлдээд одоо явъя гэж хэлээд гэр орныг нь цэв‎эрлэсэн. Би орны хойно байрлах ширээн дээр байсан бэлэн хоолны сав болон хиам зүсэж идсэн хутгийг хураахаар автал Ш надаар тоглоом хийгээд манай аавыг элээ Б гэж хэлээд орон дээр суугаад гараа дэвээд байхаар нь би барьж байсан хутгаа аваад амьсгаа минь битгий өдөөд байгаарай хатгана шүү гээд айлгахаар хутгаар хөл рүү чичтэл Ш хөлөө өргөж хаагаад санаандгүй зүүн хөлийн гуянд хатгачихсан … гэсэн мэдүүлэг /хх 4-6/,

 

Хохирогч Э.Шын мөрдөн байцаалтөнд өгсөн: … Баясаа бид 2 Эыг үгээр идээд жоохон тоглож байсан чинь Э ширээн дээр байсан хутгыг аваад хоёр амьсгаа минь дүрнэ шүү гээд инээгээд хутгаар чичээд байсан. Би орон дээр сууж байгаад зүүн хөлөө өргөтөл миний хөлийн өвдөгний дээд хэсгээр халуун орхиод явчихсан. Тэгтэл Э миний зүүн хөл рүү хатгачихсан байсан гэсэн мэдүүлэг /хх 16-18/,

 

Гэрч М.Мгийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Б.Э ширээн дээр байсан юмнуудыг цэвэрлэж байхдаа хутга аваад хатгачихна шүү гээд баруун гарт байсан хутгаараа далайхад нь Б.Э ширээ цэв‎эрлэж байгаад ор үсрээд суусан Тэгэхэд зүүн хөлөнд нь хатгасан байсан. Дэнжийн дэлгүүрийн ард такси барих гээд зогсож байсан очтол хөлнөөс нь цус гарсан байсан гэсэн мэдүүлэг /хх 20/,

 

Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Э над руу утсаар яриад би өчигдөр орой тоглож байгаад санаандгүй Шын гуя руу хутгаар хатгачихсан гэж хэлж байсан … гэсэн мэдүүлэг /хх 21-22/,

 

Гэрч Ч.Жын мөрдөн байцалтанд өгсөн: “2017 оны 07 сарын 23-ны орой манай нөхөр Э.Ш нь найз нартайгаа уулзана гэж хэлэ‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎эд гарсан орой 21.00 цаг өнгөрч манай нөхөр над руу утсаар яриад би эмнэлэг дээр байна хурдан хүрээд ир гэж хэлсэн.  Эмнэлэг дээр очиход манай нөхөр хөлөө боолгож байсан юу болсон талаар асуухад би Этай тоглож байгаад Э хутгаар миний хөл рүү хатгачихсан гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх 27-28/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.07.26-ны өдрийн 261 дугаарт шинжээчийн дүгнэлт /хх 24/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 14/,

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны орой .... тоотод хохирогч Э.Шын гуян тус газар нэг удаа хутгалж ‎эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн:  … Ш надаар тоглоом хийгээд байхаар нь би барьж байсан хутгаа аваад … айлгахаар хутгаар хөл рүү чичтэл Ш хөлөө өргөж хаагаад санаандгүй зүүн хөлийн гуянд хатгачихсан … гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Шын мөрдөн байцаалтөнд өгсөн: … Э ширээн дээр байсан хутгыг аваад чичээд байсан. Би орон дээр сууж байгаад зүүн хөлөө өргөтөл миний зүүн хөл рүү хатгачихсан байсан гэсэн мэдүүлэг, гэрч М.Мгийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Б.Э баруун гарт байсан хутгаараа далайхад нь Б.Э ширээ цэв‎эрлэж байгаад ор үсрээд суусан тэгэхэд зүүн хөлөнд нь хатгасан байсан … гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Э над руу утсаар яриад би өчигдөр орой тоглож байгаад санаандгүй Шын гуя руу хутгаар хатгачихсан гэж хэлж байсан … гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Жын мөрдөн байцалтанд өгсөн: … Эмнэлэг дээр очиход манай нөхөр хөлөө боолгож байсан юу болсон талаар асуухад би Этай тоглож байгаад Э хутгаар миний хөл рүү хатгачихсан гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.07.26-ны өдрийн 261 дугаарт шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх хуралдааны  хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь хохирогч Э.Шыг тоглож байгаад хатгасан, санаатай гэмтэл учруулъя гэж бодоогүй гэж өөрийн гэмт хэрэг үйлдсэн сэдэлт зорилгын талаар мэдүүлснийг шүүх хянаж үзээд Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзэж ял шийтгэл оногдуулахдаа харгалзахаар шийдвэрлэлээ.

Хохирогч Э.Ш нь мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э нь хохирогч Э.Штай эвлэрсэн болохоо талууд мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд илэрхийсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн бариултай, 22,5 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б.Эыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь 460000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн бариултай, 22,5 см урттай хутга 1 ширхэгийг устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД