Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 119

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж

Нарийн бичгийн дарга Ю.Нямсүрэн

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун

Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Охин овогт Баяраагийн Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн 1719000310019 дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ам бүл ганцаараа Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар баг Мааньзавын 1-128 тоотод оршин суух, ‎эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2016 оны 04 сарын 26-ны өдрийн 42 дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ‎эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ял оногдуулсныг 2 жилийн хугацаагаар тэнс‎эж хянан харгалзсан, Охин овогт Баяраагийн Эрдэнэбаяр /ЕЛ92022614/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 23-ны орой Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Энхтайваны 6-3 тоотод хохирогч Э.Шинэбаярын гуян тус газар нэг удаа хутгалж ‎эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөнхбаясгалан, Шинэбаяр бид нар 0,75 граммын архи уугаад байж байтал Болор-Эрдэнэ ирээд дахиад 0,75 граммын архи дөрвүүлээ нийлж уусан. 2 дахь архиа ууж байтал Болор-Эрдэнийг эхнэр нь ирээд аваад явсан дараа нь бид хэд тоглож байгаад Мөнхбаясгалангийн гэрийг цэрвэрлэж байгаад ширээн дээр байгаа зүйлийг би хурааж байсан чинь Шинэбаяр, Мөнхбаясгалан хоёр манай аавыг элээ Бадарчин гэж хэлээд өдөөд байхаар нь би амьсгаанууд минь өдөөд байхын бол хутгаар хатгачихна шүү гээд тоглосон чинь хатгачихсан гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: … Шинэбаяр, Мөнхбаясгалан бид гурав үлдээд одоо явъя гэж хэлээд гэр орныг нь цэв‎эрлэсэн. Би орны хойно байрлах ширээн дээр байсан бэлэн хоолны сав болон хиам зүсэж идсэн хутгийг хураахаар автал Шинэбаяр надаар тоглоом хийгээд манай аавыг элээ Бадарчин гэж хэлээд орон дээр суугаад гараа дэвээд байхаар нь би барьж байсан хутгаа аваад амьсгаа минь битгий өдөөд байгаарай хатгана шүү гээд айлгахаар хутгаар хөл рүү чичтэл Шинэбаяр хөлөө өргөж хаагаад санаандгүй зүүн хөлийн гуянд хатгачихсан … гэсэн мэдүүлэг /хх 4-6/,

 

Хохирогч Э.Шинэбаярын мөрдөн байцаалтөнд өгсөн: … Баясаа бид 2 Эрдэнэбаярыг үгээр идээд жоохон тоглож байсан чинь Эрдэнэбаяр ширээн дээр байсан хутгыг аваад хоёр амьсгаа минь дүрнэ шүү гээд инээгээд хутгаар чичээд байсан. Би орон дээр сууж байгаад зүүн хөлөө өргөтөл миний хөлийн өвдөгний дээд хэсгээр халуун орхиод явчихсан. Тэгтэл Эрдэнэбаяр миний зүүн хөл рүү хатгачихсан байсан гэсэн мэдүүлэг /хх 16-18/,

 

Гэрч М.Мөнхбаясгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Б.Эрдэнэбаяр ширээн дээр байсан юмнуудыг цэвэрлэж байхдаа хутга аваад хатгачихна шүү гээд баруун гарт байсан хутгаараа далайхад нь Б.Эрдэнэбаяр ширээ цэв‎эрлэж байгаад ор үсрээд суусан Тэгэхэд зүүн хөлөнд нь хатгасан байсан. Дэнжийн дэлгүүрийн ард такси барих гээд зогсож байсан очтол хөлнөөс нь цус гарсан байсан гэсэн мэдүүлэг /хх 20/,

 

Гэрч Б.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Эрдэнэбаяр над руу утсаар яриад би өчигдөр орой тоглож байгаад санаандгүй Шинэбаярын гуя руу хутгаар хатгачихсан гэж хэлж байсан … гэсэн мэдүүлэг /хх 21-22/,

 

Гэрч Ч.Жавзандуламын мөрдөн байцалтанд өгсөн: “2017 оны 07 сарын 23-ны орой манай нөхөр Э.Шинэбаяр нь найз нартайгаа уулзана гэж хэлэ‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎эд гарсан орой 21.00 цаг өнгөрч манай нөхөр над руу утсаар яриад би эмнэлэг дээр байна хурдан хүрээд ир гэж хэлсэн.  Эмнэлэг дээр очиход манай нөхөр хөлөө боолгож байсан юу болсон талаар асуухад би Эрдэнэбаяртай тоглож байгаад Эрдэнэбаяр хутгаар миний хөл рүү хатгачихсан гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх 27-28/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.07.26-ны өдрийн 261 дугаарт шинжээчийн дүгнэлт /хх 24/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 14/,

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны орой Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Энхтайваны 6-3 тоотод хохирогч Э.Шинэбаярын гуян тус газар нэг удаа хутгалж ‎эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Эрдэнэбаярын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн:  … Шинэбаяр надаар тоглоом хийгээд байхаар нь би барьж байсан хутгаа аваад … айлгахаар хутгаар хөл рүү чичтэл Шинэбаяр хөлөө өргөж хаагаад санаандгүй зүүн хөлийн гуянд хатгачихсан … гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Шинэбаярын мөрдөн байцаалтөнд өгсөн: … Эрдэнэбаяр ширээн дээр байсан хутгыг аваад чичээд байсан. Би орон дээр сууж байгаад зүүн хөлөө өргөтөл миний зүүн хөл рүү хатгачихсан байсан гэсэн мэдүүлэг, гэрч М.Мөнхбаясгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Б.Эрдэнэбаяр баруун гарт байсан хутгаараа далайхад нь Б.Эрдэнэбаяр ширээ цэв‎эрлэж байгаад ор үсрээд суусан тэгэхэд зүүн хөлөнд нь хатгасан байсан … гэсэн мэдүүлэг, гэрч Б.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Эрдэнэбаяр над руу утсаар яриад би өчигдөр орой тоглож байгаад санаандгүй Шинэбаярын гуя руу хутгаар хатгачихсан гэж хэлж байсан … гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Жавзандуламын мөрдөн байцалтанд өгсөн: … Эмнэлэг дээр очиход манай нөхөр хөлөө боолгож байсан юу болсон талаар асуухад би Эрдэнэбаяртай тоглож байгаад Эрдэнэбаяр хутгаар миний хөл рүү хатгачихсан гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.07.26-ны өдрийн 261 дугаарт шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.Эрдэнэбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх хуралдааны  хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь хохирогч Э.Шинэбаярыг тоглож байгаад хатгасан, санаатай гэмтэл учруулъя гэж бодоогүй гэж өөрийн гэмт хэрэг үйлдсэн сэдэлт зорилгын талаар мэдүүлснийг шүүх хянаж үзээд Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзэж ял шийтгэл оногдуулахдаа харгалзахаар шийдвэрлэлээ.

Хохирогч Э.Шин‎‎‎эбаяр нь мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь хохирогч Э.Шин‎‎‎эбаяртай эвлэрсэн болохоо талууд мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд илэрхийсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн бариултай, 22,5 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Охин овогт Баяраагийн Эрдэнэбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаярыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь 460000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн бариултай, 22,5 см урттай хутга 1 ширхэгийг устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Эрдэнэбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД