| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 316/2025/0220/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/260 |
| Огноо | 2025-11-19 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
Улсын яллагч А.Э*******,
Шинжээч Ч.Ж*******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О*******,
Яллагдагчийн өмгөөлөгч Ч.Н*******,
Яллагдагч Ц.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овгийн Ц*******гийн Б*******т холбогдох эрүүгийн 2531002150279 дугаартай, 316/2025/0220/Э индекстэй хэргийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 54 настай, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* шатахуун түгээх станцад ээлжийн ахлах түгээгч ажил эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б******* овгийн Ц*******гийн Б*******, Регистрийн дугаар: //
Хэргийн товч агуулга:
Яллагдагч Ц.Б******* нь 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн үед Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт, дугаар байрны урд төв зам дээр стандарт шаардлага хангаагүй Тоёота Ист загварын СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 2-т "Харанхуй болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна." мен дүрмийн 12.3-т "Жолооч хеделгеенд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэж заасныг тус тус зөрчин явган зорчигч Б.Оыг мөргөж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар.
1.1. Талуудын байр суурь.
Улсын яллагч: Ц.Б*******т холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар яллах байр суурьтай оролцож хавтаст хэргээс 6-15 дугаар хуудас, 18-20 дугаар хуудас, 25 дугаар хуудас, шинжээчийн дүгнэлт 32-34 дүгээр хуудас, шинжээчийн дүгнэлт 100-103 дугаар хуудас, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримт, шүүгдэгчээс хохирол төлбөр төлсөн тухай баримт зэргийг шинжлэн судлуулж. Сэтгэл санааны хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлуулж оролцоно гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч У.Б*******т холбогдох хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөр хэргийн зүйл анги, гэм бурууд маргаангүй эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Хавтаст хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулахаар дараах баримтуудыг шинжлэн судлуулна. Хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас Б*******ын цуснаас спиртийн агууламж илэрсэн эсэхийг тодруулсан баримт, хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас амь хохирогчийн цуснаас спиртийн агууламж илэрсэн тухай баримт, урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн техникийн хяналтын үзлэг хийсэн хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг лавлагаа, Б******* эхийгээ асардаг тухай тодорхойлолт, 158, шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр төлсөн тухай баримт зэргийг шинжлэн судлуулж оролцоно гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б*******: “...2025 оны 05 дугаар сарын 28-ны өглөө ажлаасаа буугаад гэртээ амарч байгаад орой ээжийг эргэж очоод буцаж очих замд Цэнхэрийн урд уулзвараар орж явахад хажуу талаас гэнэт хүн орж ирсэн. Буугаад хартал талийгаач найз маань байсан. Араас нэг машин ирэхээр нь гуйгаад түргэн болон цагдаа дуудуулсан. Эмнэлэг ирэхээр нь талийгаачийг өгч явуулаад цагдаа ирэхийг хүлээсэн цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг хийсэн....” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...Тухайн осол гарсан өдөр миний бие хөдөө байсан. Манай ах өнгөрчихсөн эмнэлэг дээрх байна гэсэн дуудлага аваад би тэндээс дарга нартаа танилцуулаад шууд ирсэн. Ирэхэд манай ах амьсгал хураагаад эмнэлэгт байсан. Морг руу хийх гээд намайг хүлээгээд байж байсан. Би ах, эгч нартайгаар ярилцаж байгаад хууль ёсны төлөөлөгчөөр орох болсон. Би Б******* ахаас нэг зүйлийг асууя гэж бодоод байна гэрэл гэрэлтүүлэг хэвийн харж байсан гэж байна. Тэр өдөр тог тасарсан байсан жолооч хүн зайлшгүй тохиолдолд машиныг зогсоох хүртэл арга хэмжээ авах ёстой. Үнэхээр харсан бол хүн явж байна гэдэг байдлаар хурдаа хасах байсан, гэнэт орж ирнэ гэдэг бол анхаарлаа хандуулах ёстой байсан. Замын хөдөлгөөний дүрэмд шаардлагатай бол аваарын гэрлээ асаана гэж байгаа. Би нэг зүйлийг хэлье бид олон жил бие биеэ танина талийгаач болон дүү нар, ээжийг нь ч танина. Өнөөдрийг хүртэл яагаад хүн чанар зулгаагаад уучлалт гуйгаад үр хүүхдээс нь ч гэсэн холбоо тогто*******д уучлалт гуйх байдлаар яагаад хандаагүй юм бэ?. Урьдчилан хэлэлцүүлгээс гараад хүүхдүүдтэй нь уулзуулах гээд надад санал тавиад би ч гэсэн хүн, би уулзуулах байсан шүү гэдгийг хэлмээр байна. Талийгаачийн бага охин өнөөдөр шүүх хуралдаанд оролцох гээд ирсэн байна. Насанд хүрээгүй учраас би гадаа үлдээгээд орж ирсэн. Шүүх хуралдаан дуусаад үр хүүхэдтэй нь уулзах санал тавиул уулзуулна өөр хэлэх зүйлгүй...” гэв.
1.2. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд,
Шүүгдэгч Ц.Б******* нь 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн үед Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт, дугаар байрны урд төв зам дээр стандарт шаардлага хангаагүй Тоёота Ист загварын СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 2-т "Харанхуй болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна." мен дүрмийн 12.3-т "Жолооч хеделгеенд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэж заасныг тус тус зөрчин явган зорчигч Б.Оыг мөргөж амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна.
Энэхүү үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О*******ын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэр нь ямартай ч Сүхбаатар сумын 1 дүгээр багт байдаг бөгөөд тухайн үед уг нь гэр рүүгээ явж байсан байх магадлалтай гэж би харж байгаа. Яг хаанаас гараад явсан талаар мэдэхгүй байгаа боловч хүмүүсээс асуухад надад *. Гилжгий тоогийгийн гэрээс гараад явсан байж магадгүй..." гэж хэлсэн. Тэр талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Би эхээс 10-лаа Б.О нь миний төрсөн ах байгаа юм. Миний хувьд айлын хамгийн бага хүү нь юм. Олон жилийн өмнө эхнэрээсээ салсан. Дундаасаа 6 хүүхэдтэй, 1 хүүхэд нь нас барсан. Одоо 5 хүүхэд нь Сүхбаатар суманд амьдардаггүй. Түнхэл тосгон, Баян-Өлгий аймагт оршин сууцгаадаг. Олон жилийн өмнө барилгын ажил хийж байгаад үйлдвэрлэлийн осолд өртөж унж тусдаг байсан тул түүгээрээ сэтгэцээр группт байдаг. Бусдаар өөр өвчин эмгэг байхгүй ээ. Тийм ээ. Сэтгэцэт учирсан гэм хорыг зэрэглэлийг тогтоох шинжилгээнд хамрагдана. Миний хувьд гомдолтой байна. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О*******ын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Талийгаачийн буяны ажлын зардалд нийт 10.364.110 төгрөгийг зарцуулсан үүнээс үүнээс 2.500.000 төгрөгийг О*******ын зүгээс өгсөн байгаа. Үлдсэн мөнгийг нэхэмжилж байна. Мөн миний болон талийгаачийн охины сэтэцэд учирсан хор уршигийн хор хохиролыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
Гэрч С.Хын 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн эхнэр Дийн хамт эгч Хгийн гэрт очсон гэр гэр нь корпуст байдаг юм тэгээд буцаж байхад Идэр дэлгүүрийн гадна талийгаач Отай таарсан. Би Оын загасанд явах уу гэхэд тэгье гэж хэлээд манай гэр лүү 3-лаа гэрт ирсэн. Гэрт ирсэн хойно талийгаач эхнэр бид 3 нэг шил архи хувааж уугаад амарсан тухайн тог байхгүй байсан учир эрт амарсан тэгээд өглөө болоод О байхгүй болохоор нь би эхнэрээс Оыг хэзээ явсан талаар асуухад мэдэхгүй өглөө босоход л явсан байсан гэж байсан. Тэгээд сүүлд нэлээд хэд хоногийн дараа хүнээс осолд ороод нас барсан гэж сонссон. Уусан согтуу байсан. Нилээд хэд хоног уусан байх оо. Хамт байсан хүмүүсийг нь анзаараагүй. Талийгаач Б гэдэг эхнэртэй байсан. Сүүлийн жилүүдэд архи уудаг болчоод байгаан уул гайгүй байсан. Нэг охин Түшигт байдаг тэр охин дээр байж байгаад ирлээ 2025 оны 06 дугаар сард манайд ирж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
Шинжээч Ч.Ж*******гийн 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №2025/10 дугаартай: “...Зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заажээ. Иймд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р баг цэнхэр 20-р байрны урд талын төв зам дээр 2025-05-28-ны өдөр Б.О нь СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж нас барсан үйлдэл нь зам тээврийн осол мен. СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчжээ. Мөн жолооч Ц.Б******* нь авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгээр гэрэл, тормосны систем тэнцээгүй, ашиглахыг хориглосон эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож, хүний амь насыг хохироосон байна. Амь хохирогч Б.О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1-т “Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна... Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсхүл зорчих хэсгийн захаар... явна”..., Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.2-т “Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино....”, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6-т “...Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна...” гэх дээрх заалтуудыг зөрчсөн нь осол гарах нөхцлийг буй болгожээ. СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б******* нь ашиглахыг хориглосон заалт (тормосны систем, гэрэлтүүлэг нь стандартын шаардлага хангаагүй, гэмтэлтэй) бүхий тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь уг осол болох шалтгаан болжээ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-34-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ЕГ0325/4233 дугаартай: “...Шинжилгээнд "Ц Б******* " гэж хаяглан ирүүлсэн хуруу шилтэй цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс спиртийн агууламж илрээгүй. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээг хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна.
Жич: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээнд 10 мл-ээс дээш хэмжээтэй шингэн цусны дээж, эсвэл 40 мл-ээс дээш хэмжээтэй шээсний дээж ирүүлэх шаардлагатай. Ирүүлсэн дээжийг шинжилгээнд бүрэн зарцуулж дууссан болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ЕГ0325/4234 дугаартай: “...Шинжилгээнд "Б.О" гэж хаяглан ирүүлсэн 002345121 хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс 3.4 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 3.4 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээг хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна.
Жич: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээнд 10 мл-ээс дээш хэмжээтэй шингэн цусны дээж, эсвэл 40 мл-ээс дээш хэмжээтэй шээсний дээж ирүүлэх шаардлагатай. Ирүүлсэн дээжийг шинжилгээнд бүрэн зарцуулж дууссан болно....” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-51-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №60 дугаартай: “...Амь хохирогч Б.Оын гарын хээний дардас нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд Б.Оын гарын хээний дардасыг Нэгдсэн санд "2025-ЦОГЦ- СЭЛ" дугаараар бүртгэн санд байгаа хүмүүсийн гарын хээний дардаснууд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын марүүдтэй харьцуулахад тохирохгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-61-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №61 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 3 гэж дугаарласан гарын мөр, Ц.Б*******ын гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2 гэж дугаарласан гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн 3 гэж дугаарласан гарын мөр, Ц.Б*******ын гарын хээний дардастай харьцуулан үзэхэд тохирохгүй байна. З гэж дугаарласан гарын мөр, Ц.Б*******ын гарын хээний дардсыг гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөр болон санд байгаа хүмүүсийн гарын хээний дардасуудтай тохирохгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-73-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0825/2373 дугаартай: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О******* /РД:/-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас уй гашуугийн хямралын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85-86-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ЕГ0825/2374 дугаартай: “...Оын Х /РД:/-ийн сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүнд түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92-94-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны СЭЛ0625/041 дугаартай: “...Б.Оын биед дух, зүүн гуя, баруун, зүүн өвдөг, баруун сарвуу, баруун ташаа, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь талийгаачийг нас барах үед үүссэн гэмтэл байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины аалзан хальсанд доор цус харваж нас баржээ. 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагт үзлэг хийхэд нас бараад ойролцо*******р 8-10 цаг болсон байх боломжтой байлаа..” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 100-110-р хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01-р хуудас/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 06-15-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.О*******ыг томилох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16-р хуудас/,
Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 38, 48-49-р хуудас/,
Цогцосны гарын хээний дардас /хх-ийн 59-р хуудас/,
Тоёота иист маркийн СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 77-78-р хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 114-116-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Шүүгдэгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123-р хуудас/,
Шүүгдэгчийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 125-р хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 126-р хуудас/,
Шүүгдэгчийн, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 127-р хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 128-р хуудас/,
Хохирол төлбөртэй холбоотой баримтууд:
Амь хохирогчийн оршуулгын зардлын багч 3,800,000 төгрөгийн зарлагын баримт /хх-ийн 130-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан хохирол төлбөрт 10,364,110 төгрөгийн баримтууд /хх-ийн 131-142-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргасан хохирол төлсөн баримтууд
Дархан Сэлэнгийн цахилгааны түгээх сүлжээ ХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №19/117 дугаартай албан бичгээр “2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 07:00-21:00 цаг хүртэл цахилгаан эрчим хүчний засварын ажил хийсэн тухай албан тоот /хх-ийн 144-146-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, хэрэг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
1.3. Эрх зүйн дүгнэлт.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Тус гэмт хэргийн объектив талын хувьд тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд дээрх гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.
Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан хүндрүүлэх шинжид хамаарна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар Харанхуй болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна." мен дүрмийн 12.3-т "Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг шүүгдэгч Ц.Б******* нь зөрчсөний улмаас явган зорчигч Б.Оыг мөргөж, амь насыг нь хохироосон буюу шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон шалтгаант холбоо тогтоогдож байна.
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны СЭЛ0625/041 дугаартай: “...Б.Оын биед дух, зүүн гуя, баруун, зүүн өвдөг, баруун сарвуу, баруун ташаа, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь талийгаачийг нас барах үед үүссэн гэмтэл байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины аалзан хальсанд доор цус харваж нас баржээ. 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагт үзлэг хийхэд нас бараад ойролцо*******р 8-10 цаг болсон байх боломжтой байлаа..” гэх шинжээчийн дүгнэлтээр ослын улмаас амь хохирсон болох нь тогтоогдсон байна. /хх-ийн 100-110-р хуудас/
Шүүгдэгч Ц.Б******* нь тээврийн хэрэгсэл жолоодож байгаа тохиолдолд Замын хөдөлгөөний дүрмүүдийн холбогдох заалтуудыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд дээрх дүрмийг зөрчсөн, мөн амь хохирогч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь зам тээврийн осол гарах нөхцөлийг бий болгосон байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Ц.Б*******ын үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
1.4. Хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилах үүрэгтэй бөгөөд хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд шаардах, авах эрхтэйг, гэм хор учруулсны төлбөрийг бага насны буюу насанд хүрээгүй иргэнд 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нөхөн төлөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508, 510 дугаар зүйлд тус тус зохицуулсан.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэг, 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар “хохирогч эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгана” гэж, энэ хуулийн 5*** дүгээр зүйлийн 5***.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж хуульчилсан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.5-т ... сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3/ тусгасан байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2374 дугаартай шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн хүүхэд О.Хийн сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байгааг оролцогч нар хүлээн зөвшөөрсөн байна.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-н 1.1-д “Гэмт хэргийн улмаас хохирогч, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзнэ”, 3.8-д “...Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, ... үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал ... гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар...зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Иймд дээрх байдлыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792.000 төгрөгийг 23 дахин нэмэгдүүлж 18.216.000 төгрөгөөр тооцож шүүгдэгчээс гаргуулан амь хохирогчийн хүүхэд О.Х болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөлөөгч Б.О*******ын зүгээс амь хохирогчийн оршуулах зан үйлтэй холбогдуулан 10,364,110 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0825/2373 дугаартай дүгнэлтээр “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О******* /РД:/-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас уй гашуугийн хямралын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрийн сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэхээс татгалзсан болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар.
2.1. Талуудын санал, дүгнэлт.
Улсын яллагч: Шүүхээс шүүгдэгч Ц.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзээд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлсөн байдал зэргийг харгалзаад сэтгэл санаанд учирсан хохирлыг нөхөн төлөхийг илэрхийлсэн байдал зэргийг харгалзаад шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаад тус зүйл заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумаас гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч гэм буруугийн хувьд болон зүйллэлийн талаар маргаангүй. Холбогдсон даруй эмнэлгийн байгууллага дуудсан, өөрийн буруугаа ухамсарлаж харамсаж байгаа талаар илэрхийлсэн энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн, төлөхөө илэрхийлсэн, хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал хангалттай тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорих ялын дээд хэмжээг 5 жил түүнээс бага байхаар хуульчилсан бол учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ял оногдуулах, хорих ял оногдуулахгүй тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ авч болно гэж заасан. Шүүгдэгч нь зан байдлын хувьд засрашгүй хүн биш, 75 настай асаргаанд байдаг ээжийгээ асардаг, насны хувьд тийм залуу хүн биш. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү. Тээврийн хэрэгслийн эрхийг хасах тал дээр тусгайлсан саналгүй байна гэжээ.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Ц.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан тул шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ц.Б*******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарах үеийн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал, гомдол зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б*******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар Сэлэнгэ Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Шүүгдэгч Ц.Б*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, ялын биелэлтэд хяналт тавьхыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч Ц.Б*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овгийн Ц*******гийн Б*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 1 жил 5 сарын хугацаагаар Сэлэнгэ Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хон*******р тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Б*******т мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Ц.Б*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б*******аас 18.216.000 төгрөг гаргуулж амь хохирогчийн хүүхэд О.Х болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчид олгосугай.
7. Шүүгдэгч Ц.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ