| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2023/00394/И |
| Дугаар | 133/ШШ2023/00428 |
| Огноо | 2023-08-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 133/ШШ2023/00428
| 2023 оны 08 сарын 16 өдөр | Дугаар 133/ШШ2023/00428 | Говь-Алтай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Т банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: ..... овгийн Ч.Б,
хариуцагч: ..... овгийн Г.Н нарт холбогдох
зээлийн үлдэгдэл 24,750,905.80 төгрөг, зээлийн хүү 10,856,922.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,893.45 төгрөг нийт 35,686,721.76 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагч Ч.Б, хариуцагч Г.Н /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үлдэгдэл 24,750,905.80 төгрөг, зээлийн хүү 10,856,922.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,893.45 төгрөг нийт 35,686,721.76 төгрөгийг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Зээлдэгч Ч.Б, хамтран зээлдэгч Г.Н нар нь Т банкны салбараас 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ....... тоот шийдвэрээр 25,900,000.00 /Хорин таван сая есөн зуун мянга / төгрөгийг сарын 1,3% /жилийн 15,6% -ийн хүүтэй, 60 сар / 5 жил /-ын хугацаатай цалингийн зээл авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлдэгч нь 2019 оны 05 дугаар сараас хойш сар бүр төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ төлөөгүйгээс график зөрчигдөн 731 хоног хугацаа хэтэрсэн ба төлбөр хийхийг зээлдэгчээс удаа дараалан шаардаж утсаар ярьсан. Хүүгийн үлдэгдэл 2023 оны 04 дүгээр сарын 20-ний байдлаар 35,057,537.90 төгрөг болж хуримтлагдсан. Иймд зээлдэгч Ч.Б, Г.Н нараас зээлийн үлдэгдэл болох 35,686,721.76 төгрөг /Гучин таван сая зургаан зуун наян зургаан мянга долоон зуун хорин нэгэн төгрөг далан зургаан мөнгө/-ийг гаргуулж өгнө үү. Хариуцагч Ч.Б, Г.Н нартай .......... салбараас удаа дараа холбогдож зээлээ төлөхийг талаар мэдэгдсэн. Ч.Б-ийн тухайд зээлээ төлнө гээд яваад байдаг боловч одоог хүртэл төлөөгүй зээлийн хүү нь хуримтлагдчихсан байгаа. Мөн Ч.Б-г хайгаад олдохгүй байсаар саяхан ....... аймагт амьдарч байгааг нь олж тогтоогоод ........ аймгийн шүүхэд хандаж байгаа. Зээлийн гэрээний 8 дугаар зүйл дээр байгаа байх. Хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээнэ гэж заасан байгаа. Энийг Г.Н хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Хэрвээ хүлээн зөвшөөрөөгүй бол тухайн үедээ би Ч.Б-ийн нэгэн адил үүрэг хүлээхгүй гэдгээ хэлэх ёстой байсан. Гэтэл хүлээн зөвшөөрч гарын үсэг зурчихаад одоо болохоор надад хамаагүй гээд татгалзана гэсэн ойлголт байхгүй. Банк энэ хоёр хүнээс хоёулангаас нь зээлийн төлбөрийг гаргуулах хүсэлтэй байгаа гэв.
3. Хариуцагч Ч.Б-ийн тайлбар: Зээл авсан нь үнэн. Дөнгөж сургуулиа төгсөөд автомашин авах гэж зээл авч байсан. Тэгээд дараа нь том аваарт ороод машин тэргээ зараад ажил явдалд нь мөнгө төгрөг өгсөн. Бас байрандаа засвар үйлчилгээ хийгээд тавилга авч байсан. .........-д амьдарч байсан. 2018 онд сургуулиа төгсөөд ........-д хуваарилагдаж очсон. Тэгээд аваарт орсны дараа 2 жил гаран ажил хийгээгүй байж байгаад энд шилжиж ирсэн. Зээлийг төлж эхэлнэ. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.
4. Хариуцагч Г.Н-ийн тайлбар: 2018 оны 11 сард 24,750,905.80 төгрөгийн зээл авсан. Тухайн үед бид хоёр хамтран амьдарч байсан учраас цалингийн зээл батлан даагч хэрэгтэй гэсэн. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Хамтран зээлдэгчээр заавал нэг хүн байх ёстой гэсэн учраас хамт амьдарч байсан болохоор гарын үсэг зурсан. Тус зээлийн зарцуулалт бол 15,500,000 төгрөгөөр приус-30 маркийн автомашин авч унаад үлдэгдэл 7, 8 сая төгрөгөөр нь амьдарч байсан ..... 2 өрөө байрандаа гал тогооны тавилга болон урсгал зардалд хэрэглэсэн. Зээл аваад 2 долоо хоногийн дотор байрны засвар хийсэн боловч удаагүй хоёр тийшээ болсон. Би салах үедээ Ч.Б-ийн хүүхдийг тээж байсан. 5 сартай жирэмсэн байхдаа Ч.Б-ийн гэрээс өмссөн хувцастайгаа л хөөгдөж гарч байсан. Энэ хүний зээлээрээ авсан машин тэрэг, тавилга эд хогшлоос би нэг ч төгрөг аваагүй. Тийм болохоор энэ зээлийг би төлөхгүй, надад хамаагүй гэж бодож байгаа. Надад төлөх чадвар ч байхгүй. Би Ч.Б-ээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон боловч нэг ч удаа хүүхдийн тэтгэлгээ өгч байгаагүй. 2021 онд би ажилдаа орох гэж байна, цалингийн зээлээ төлөх гэсэн юм, надад маш дарамттай байна гэж надаас гуйсан учраас би 2021 оны 10 сард .........-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж гэрээг нь цуцалж өгсөн. Одоо энэ хүн зээлээ өөрөө төлөөд явах ёстой. Би энэ хүнээс юу ч аваагүй. Тэр бүү хэл хүүхдийн тэтгэлгээ тогтоолгосон боловч би мөнгө авч чадаагүй гэв.
5. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Т банкны улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Т банкны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/684 дугаар итгэмжлэл,
-Т банкны ......... салбарын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 45/194 дугаар итгэмжлэл,
-2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ......... дугаар Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,
-Ч.Б, Г.Н нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ч.Б-ийн Т банкинд гаргасан хүсэлт.
6. Хариуцагч Ч.Б-ээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Байхгүй.
7. Хариуцагч Г.Н-с цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 137/ШШ2019/00119 дугаар шийдвэр,
-2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 138 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас,
-2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Ч.Б, Г.Н нарын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтүүд,
-2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/181 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол,
-.......... дүүргийн ...... дугаар хорооны Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 751 дугаар тодорхойлолт.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Т банк ХХК нь Ч.Б, Г.Н нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл 24,750,905.80 төгрөг, зээлийн хүү 10,856,922.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,893.45 төгрөг нийт 35,686,721.76 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...Зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлдэгч нь 2019 оны 05 дугаар сараас хойш сар бүр төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ төлөөгүйгээс график зөрчигдөн 731 хоног хугацаа хэтэрсэн ба хариуцагч Ч.Б, Г.Н нартай ....... салбараас удаа дараа холбогдож зээлээ төлөхийг талаар мэдэгдсэн. Ч.Б-ийн тухайд зээлээ төлнө гээд яваад байдаг боловч одоог хүртэл төлөөгүй зээлийн хүү нь хуримтлагдчихсан байгаа. Мөн Ч.Б-г хайгаад олдохгүй байсаар саяхан ..... аймагт амьдарч байгааг нь олж тогтоогоод .......... аймгийн шүүхэд хандаж байгаа. Зээлийн гэрээний 8 дугаар зүйл дээр байгаа байх. Хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээнэ гэж заасан байгаа. Энийг Г.Н хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Хэрвээ хүлээн зөвшөөрөөгүй бол тухайн үедээ би Ч.Б-ийн нэгэн адил үүрэг хүлээхгүй гэдгээ хэлэх ёстой байсан. Гэтэл хүлээн зөвшөөрч гарын үсэг зурчихаад одоо болохоор надад хамаагүй гээд татгалзана гэсэн ойлголт байхгүй. Банк энэ хоёр хүнээс хоёулангаас нь зээлийн төлбөрийг гаргуулах хүсэлтэй байгаа...” гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч Ч.Б нь “...зээл авсан нь үнэн. Зээлийг төлж эхэлнэ. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна...” гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
4. Харин хариуцагч Г.Н нь “...2018 оны 11 сард 24,750,905.80 төгрөгийн зээл авсан. Хамтран зээлдэгчээр заавал нэг хүн байх ёстой гэсэн учраас хамт амьдарч байсан болохоор гарын үсэг зурсан. Зээл аваад 2 долоо хоногийн дотор байрны засвар хийсэн боловч удаагүй хоёр тийшээ болсон. Энэ хүний зээлээрээ авсан машин тэрэг, тавилга эд хогшлоос би нэг ч төгрөг аваагүй. Тийм болохоор энэ зээлийг би төлөхгүй, надад хамаагүй гэж бодож байгаа. Одоо энэ хүн зээлээ өөрөө төлөөд явах ёстой. Би энэ хүнээс юу ч аваагүй...” гэж татгалзжээ.
5. Нэхэмжлэгч Т банк ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлдэгч Ч.Б, хамтран зээлдэгч Г.Н нартай 25,900,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 16.50 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож, ЗГ.......... дугаар Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/-г байгуулж, уг зээлийн барьцаанд цалингийн орлого, 21 инчийн Samsung маркийн зурагт, Haier хөргөгчийг тус тус барьцаалжээ. /хавтаст хэргийн 13-18 дахь тал/
Уг гэрээгээр зээлдэгч нар нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр зээл, хүүгийн төлбөрт 625,174.21 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 633,189.77 төгрөгийг төлж дуусгах үүрэг хүлээжээ. /хавтаст хэргийн 17-18 дахь тал/
6. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Учир нь дээрх зээлийн гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
7. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан, талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ........... дугаар барьцаат зээлийн гэрээний 2.1.4-т “Нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн Гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно” гэж заасан байх тул зээлдэгч нь нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.
8. Хэдийгээр зээлийн гэрээний хугацаа дуусаагүй боловч талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ......... дугаар барьцаат зээлийн гэрээний 6 дугаар зүйлд гэрээг цуцлах талаар зохицуулсан байх бөгөөд 6.2.1-д “Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар Зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол” Банк гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалж болохоор заажээ.
Хариуцагч Ч.Б, Г.Н нар нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 731 хоногийн хугацаа хэтрүүлсэн болох нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Т банк ХХК нь нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн үлдэгдэл 24,750,905.80 төгрөг, зээлийн хүү 10,856,922.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,893.45 төгрөг нийт 35,686,721.76 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.
9. Харин хариуцагч Г.Н нь “Хамтран зээлдэгчээр заавал нэг хүн байх ёстой гэсэн учраас хамт амьдарч байсан болохоор гарын үсэг зурсан. ...Зээл аваад 2 долоо хоногийн дотор байрны засвар хийсэн боловч удаагүй хоёр тийшээ болсон. ...Энэ хүний зээлээрээ авсан машин тэрэг, тавилга эд хогшлоос би нэг ч төгрөг аваагүй. Тийм болохоор энэ зээлийг би төлөхгүй, надад хамаагүй гэж бодож байгаа. ... Одоо энэ хүн зээлээ өөрөө төлөөд явах ёстой. Би энэ хүнээс юу ч аваагүй. Тэр бүү хэл хүүхдийн тэтгэлгээ тогтоолгосон боловч би мөнгө авч чадаагүй” гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заажээ.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэснийг зээлийн гэрээний хувьд “хамтран зээлдэгч” гэж ойлгох ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний агуулга, нөхцөлөөс үзвэл зээлдэгч нарын хэн аль нь зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь зээлдэгч нарын хэн алинаас нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжтой байх тул мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагч Г.Н-ийг хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч гэж үзнэ. Нэгэнт хариуцагч Г.Н нь хамтран зээлдэгч тул нэхэмжлэгч Т банк ХХК нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч Ч.Б, Г.Н нар нь зээлийн гэрээний холбогдох заалт болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу төлөөгүй байгаа үндсэн зээлийг, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх үүрэгтэй.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгч Ч.Б, Г.Н нар нь банкны өмнө адил үүрэг хүлээхээр тохиролцсон, өөрөөр хэлбэл, зээлийг тодорхой хэмжээгээр хувааж төлөхөөр заагаагүй тул нэхэмжлэгч нь зээлдэгчдийн хэнээс нь ч төлбөрийг шаардах эрхтэй. Иймд Г.Н нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй.
10. Хариуцагч Г.Н нь “...Би салах үедээ Ч.Б-ийн хүүхдийг тээж байсан. 5 сартай жирэмсэн байхдаа Ч.Б-ийн гэрээс өмссөн хувцастайгаа л хөөгдөж гарч байсан... Би Ч.Б-ээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон боловч нэг ч удаа хүүхдийн тэтгэлгээ өгч байгаагүй. 2021 онд би ажилдаа орох гэж байна, цалингийн зээлээ төлөх гэсэн юм, надад маш дарамттай байна гэж надаас гуйсан учраас би 2021 оны 10 сард .......-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж гэрээг нь цуцалж өгсөн. Одоо энэ хүн зээлээ өөрөө төлөөд явах ёстой...” гэж тайлбарлаж, Ч.Б-ээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 137/ШШ2019/00119 дугаар шийдвэр, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 138 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Ч.Б, Г.Н нарын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтүүд, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/181 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.
Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтэд Ч.Б нь Т банкнаас авсан зээлийн төлбөрийг өөрөө төлөх, банкны зээлийг төлөөгүй тохиолдолд гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ гэх баталгаа гаргасан, уг баталгааг үндэслэн Г.Н нь 2021 оны 10 сарын 15-ны өдрөөс хойших хүүхдийн тэтгэмжийг гаргуулахгүй гэж тохиролцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нөхцөл байдал тогтоогдож байх боловч зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шаардах эрх нь зөвхөн зээлдэгч Т банк ХХК-д хамаарах эрх бөгөөд зээлдэгчийн зөвшөөрөлгүйгээр хамтран зээлдэгчийг хариуцлагаас чөлөөлөхөөр тохиролцсон нь үндэслэлгүй.
Түүнчлэн тухайн зээлийг Г.Н хэрэглээгүй нь хэрэгт ач холбогдолгүй буюу зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
10. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ........... овгийн Ч.Б, ..... овгийн Г.Н нараас үндсэн зээл 24,750,905.80 төгрөг, зээлийн хүү 10,856,922.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,893.45 төгрөг, нийт 35,686,721.76 /гучин таван сая зургаан зуун наян зургаан мянга долоон зуун хорин нэгэн төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т банк ХХК-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336,383.61 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б, Г.Н нараас 336,383.61 /гурван зуун гучин зургаан мянга гурван зуун наян гурван төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т банк ХХК-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ....... овгийн Ч.Б, ...... овгийн Г.Н нараас үндсэн зээл 24,750,905.80 төгрөг, зээлийн хүү 10,856,922.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,893.45 төгрөг, нийт 35,686,721.76 /гучин таван сая зургаан зуун наян зургаан мянга долоон зуун хорин нэгэн төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т банк ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336,383.61 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б, Г.Н нараас 336,383.61 /гурван зуун гучин зургаан мянга гурван зуун наян гурван төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т банк ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ