| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 316/2025/0221/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/267 |
| Огноо | 2025-11-24 |
| Зүйл хэсэг | 24.5.2., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин
Улсын яллагч Д.Н*******,
Иргэний нэхэмжлэгч И.Х*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.С*******,
Шүүгдэгч Д.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д******* ******* ******* ургийн овогтой Д*******ийн Б*******өд холбогдох эрүүгийн 2531000900086 дугаартай, 316/2025/0221/Э индекстэй хэргийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, яс үндэс урианхай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хөвсгөл аймгийн ******* гэх газарт оршин суух хаягтай, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Д******* ******* ******* ургийн овогтой Д*******ийн Б******* Регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Д.Б******* нь 2025 оны 02 дугаар сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хан Хэнтий уулсын тусгай хамгаалалтай газар нутгаас нэн ховор амьтан болох шивэр хандгайг тусгай зөвшөөрөлгүй агнасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
1.1. Талуудын байр суурь.
Улсын яллагч: Шүүгдэгч Д.Б*******өд холбогдох хэрэгт шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулан яллах байр суурьтай оролцоно. Хавтаст хэргээс хохирогчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлуулж оролцоно гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчийн эрх ашиг сонирхлыг хамгаалж ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай гэм буруугийн талаар маргаангүй. Хувийн байдал тодруулах баримтууд, хохирол төлсөн баримт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах худас зэргийг шинжлэн судлуулна гэв.
1.2. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Б******* нь 2025 оны 02 дугаар сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хан Хэнтий уулсын тусгай хамгаалалтай газар нутгаас нэн ховор амьтан болох шивэр хандгайг тусгай зөвшөөрөлгүй агнасан үйл баримт нотлогдон тогтоогдов.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б*******: “....Мэдүүлэг өгөхгүй..” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч И.Х*******гаас: “...Бууг мэдэхгүй машин манай хашаанд байдаг манай нөхөр самарт авч явдаг машин. ******* руу хүмүүс хүргэж өгөөд мөнгөөр яваад ирье гэж хэлсэн энэ хүүхдүүдийг би хараагүй хэдүүлээ явсан талаар мэдээгүй. Манайд байдаг л буу, нэг найз нь бэлэглэсэн буу. Бууг мэдээгүй машинаа асаагаад явсан гэв. Зил 131 машиныг нэхэмжилж байна...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эаас 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 02/274 дугаартай албан бичгээр мөрдөн шалгах ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар томилсон, надад хэрэгт оролцогчоор томилогдсонд татгалзах зүйл байхгүй. Би 2022 оноос хойш Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын ой хамгаалал биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ажуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17- ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д "байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого", 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг. Би энэ хэрэгт Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээ хариуцсан шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Агын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0325/2004 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хохирлыг нэхэмжлэнэ....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-57-р хуудас/,
Гэрч Б.Нийн 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хөвсгөлд аймагт байхад ах А надад алт ухах ажил байна хамт явах уу гэсний дагуу би 2025.01.29-ний өдөр Т, А, Г нарын хамтаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд ирж манай ах А Б*******тэй уулзаж маргааш орой буюу 2025.01.30-ны орой Машинтай алт ухах газар үзнэ гэж хэлээд явсан. Бид нар замдаа 1 хоног яваад маргааш нь буюу 2025.01.31-ний өдөр явж байсан машин эвдэрээд зогссон. Тэндээсээ Д буцаж сэлбэгэнд яваад Тэндээ 4-5 хоног зогсож байсан. Сэлэнгэ аймгийн Мандал сумаас хөдлөх үед 5 ширхэг галт зэвсэг авч явсан. Би өөрийн 1 ширхэг буугаа авсан. Бусад маань ч гэсэн бүгд өөрсдийн гэсэн буутай байсан. Миний авч явсан галт зэвсэг нь ямар нэгэн гэрчилгээ байхгүй. Би өөрөө ямар нэгэн сургалтад суугаагүй галт зэвсгийн гэрчилгээгүй. Минийх Клиавир маркийн галт зэвсэгийг олон жилийн өмнө танихгүй хүнээс авч байсан юм. Бид нар нийт 50 орчим сум авч явсан бие хамгаалах зорилгоор буюу тухайн хэсэгт чоно элбэгтэй гэсэн болхоор авч явсан юм. Бид 6 хүнээс жолооч Д буу авч яваагүй. Бид нар хөдөө байхдаа ямар нэгэн ан агнуур хийгээгүй. Бид нарын машин эвдэрсэн байхад Б******* 1 өдөр явж ирэхдээ том гуя авч ирээд "Би нэг том амьтан буудчихлаа гэж ярьсан" өөр ямар нэгэн ан хийгээгүй. Юу унагаасан талаар огт мэдээгүй. Б******* анд явахдаа 2-3 хоног өдрөөр анд явахдаа ганцаараа явсан. Хоногоор удаж явсан удаа байхгүй. Бид нар дээр авч ирсэн гуяны мах болон 4 ширхэг галт зэвсэг, үлдэгдэл 50 орчим сумыг хилийн цэргийн албан хаагчид хураан авсан. Б******* нь хилийн цэргийн албан хаагчид ирэх үед отог дээрээ байхгүй алтаа хайгаад явсан байсан болхоор Б*******ийн галт зэвсгийг түр хурааж аваагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-р хуудас/,
Гэрч Г.Дгийн 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Б******* 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр над руу утсаар ярьсан би хотод байна таниар юу байна гэж асуусан. Тэгэхээр нь ахаар нь юу байх вэ гэр зуур байна гэж хэлсэн. Тэгсэн Д.Б******* өмнө самарт явж байхдаа алтай чулуу хуурай модотын цаад талд байсан тэрийг явж х үзье гэж хэлэхээр нь би тэгье гэж хэлсэн. Тэгээд Д.Б******* Улаанбаатар хотоос манайд ирээд надад 2 сая төгрөг бэлэн өгсөн. Тэгээд Д.Б******* Хөвсгөл аймгаас 4 хүн дуудсан байсан тэр хүмүүс нь манайд 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ирсэн. Тэгээд бид нар 2025 оны 02 дугаар сарын 01-ний шене Хан хэнтий улсын тусгай хамгаалалттай газар луу явсан. Тэгээд бид нар өдөр шөнөгүй явсаар байгаад хуурай модотын даваан дээр очоод миний машин эвдэрсэн. Тэгээд би Зүүнхараа руу сэлбэгэнд буцаад явсан би сэлбэгээ аваад 4-5 хоногийн дараа яваад очтол хандгай буудаад алсан байсан. Тухайн хандгайг Д.Б******* алсан. Намайг сэлбэгэнд яваад ирэх хооронд Д.Б******* агнасан байсан. Би Энхт, Н, А, Г гэх хүмүүс галт зэвсэгтэй явсан. Миний авч явсан 3006 гэх галт зэвсэг бичиг баримтай байгаа. Хөвсгөлөөс ирсэн 4 хүнд калебр маркийн галт зэвсэг байсан энэ хүмүүсийн галт зэвсэг бичиг баримт байдаг эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. Бид нарын нийт 50 гаруй сум хилийн цэргийн алба хаагч нарт хураалгасан. Надтай хамт явсан хүмүүсээс Д.Б******* ангасан бусад хүмүүс ан агнаагүй. Миний унаж явсан Зил-131 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол миний эхнэр Х*******гийн нэр дээр байдаг. Надтай хамт явсан хүмүүсийн буу, сум, ангасан амьтны гуя, 4 шилбиний арьс зэрэг зүйлсийг хэлийн цэргийн алба хаагчид хурааж аваад явсан. Харин миний авч явсан галт зэвсэг Д.Б******* байсан. Тухайн үед Д.Б******* отогт байхгүй байсан болохор хураалгааүй. Харин өнөөдөр цагдаагийн алба хаагч нарт буу болон 5 ширхэг сумыг хурааж авсан. Хөвсгөлөөс ирсэн 4 хүнээс Энхт надтай хамт өмнө самарт явж байсан. Бусад 3 хүнийг нь бол танихгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65-р хуудас/,
Гэрч Х.Гийн 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хөвсгөлд аймагт байхад Б******* надруу залгаж алт ухах ажил байна хамт явах уу гэсний дагуу би 2025.01.29-ний өдөр Т, Амбал, Аагий нарын хамтаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд ирж Б*******тэй уулзаж 2025.01.30-ны орой Машинтай алт ухах газар үзнэ гэж хэлээд явсан. Бид нар замдаа 1 хоноод маргааш нь буюу 2025.01.31-ний өдөр явж байсан машин эвдэрээд зогссон. Тэндээ 4-5 хоног зогсож Д сэлбэнд Зүүнхараа буцаж явсан. Сэлэнгэ аймгийн Мандал сумаас хөдлөх үед 5 ширхэг галт зэвсэг авч явсан. Би өөрийн 1 ширхэг буугаа авсан. Бусад маань ч гэсэн бүгд өөрсдийн гэсэн буутай байсан. Миний авч явсан галт зэвсэг нь ямар нэгэн гэрчилгээ байхгүй. өөрөө ямар нэгэн сургалтад суугаагүй галт зэвсгийн гэрчилгээгүй. Минийх Клавир маркийн галт зэвсэг нь манай дүүгийн буу байсан бөгөөд манай дүү өнгөрсөн болхоор би ашиглаж байсан юм. Бид нар нийт 50 орчим сум авч явсан. Бид 6 хүнээс жолооч Д буу авч яваагүй. Бид нар хөдөө байхдаа ямар нэгэн ан агнуурж хийгээгүй. Бид нарын машин эвдэрсэн байхад Б******* 2-3 хоног явж ирэхдээ том гуя авч ирээд "Би не том юм унагаасан гэж ярьсан" өөр ямар нэгэн ан хийгээгүй. Юу унагаасан талаар огт мэдээгүй. Б******* анд явахдаа 2-3 хоног явахдаа ганцаараа явсан. Хоногоор удаж явсан удаа байхгүй. Өдрөөр л яваад байсан. Бид нар дээр авч ирсэн гуяны мах, 4 ширхэг галт зэвсэг, үлдэгдэл сумыг хилийн цэргийн албан хаагчид хураан авсан. Б******* нь хилийн цэргийн албан хаагчид ирэх үед отог дээрээ байхгүй алтаа хайгаад явсан байсан болхоор Б*******ийн галт зэвсгийг түр хурааж аваагүй. Баавгай ихтэй гэхээр нь бид нар бие хамгаалах гэж авч явсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-р хуудас/,
Гэрч Л.Аийн 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр суманд байдаг байсан манай нутгийн танил дүү Б******* нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараад хүрээд ир, энд алтанд явья, хүрээд ирэхгүй юу гэж надтай утсаар ярихаар нь нэг нутгийн Г, Энхт, Н нартай ярилцаж байгаад Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумаас 2025 оны 01 дүгээр сарын 29-ний Сэлэнгэ аймгийн Мандал суманд Б******* дээр ирсэн. Б******* нь тус сумын харьяа Д гэх хүнтэй хамт байсан бөгөөд Д гэх залуугийн гэрт нь бид нар ирсэн юм. 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шөнө Г, Н, Б*******, Энхт, Д нарын хамтаар Дгийн ЗИЛ-131 маркын тээврийн хэрэгсэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумаас гарч яваад 1 өдөр бүтэн яваад шөнө нь машин нь эвдэрээд Д нь Зүүнхараа руу сэлбэг авчирна гэж яваад 4-5 хоногийн дараа ирсэн. Бид нар 5 галт зэвсэгтэй байсан. Энэ хүмүүсээс Д гэх залуу галт зэвсэггүй явсан, бусад нь буутай байсан. Уг галт зэвсэгүүд нь нийт хэдэн ширхэг сумтай байсан талаараа ярина уу? Хариулт: Бид нар 50 гаруй сумтай байсан. Б******* нь том буутай байсан нэрийг нь мэдэхгүй ээ. Харин би болон Энхт, Н, Г нар нь Калебр буутай Хөвсгөл аймгаас ирсэн. Бид нар дундаас Б******* нь ан агнуур хийсэн. Өөр хэн ч ан агнуур хийж яваагүй. Б******* нь машин эдэрсэн ууланд байх хугацаанд 2-3 өдөр явж ирээд байсан бөгөөд нэг өдөр орой ирэхдээ том амьтан алчихлаа гээд тал гуяны мах, 4 ширхэг шилбэний арьстай ирсэн байсан. Ямар амьтан алсан эсэхийг нь тодруулж шалгаагаагүй. Манай сумын Б******* гэх залууг танидаг юм. Д гэх хүнийг танихгүй. Б*******тэй утсаар холбогдоод ирсэн чинь Дгийн гэрч ирж танилцсан. Яг ямар амьтан алсан гэдгийг нь мэдэхгүй. Бид нараас хэн ч Б*******тэй цуг явж ан агнуур хийгээгүй. Бид нарт байсан галт зэвсэгнүүдээс Б*******ийн галт зэвсэгийг хураагаагүй *******анд байх үед хилийн цэргийн цэргүүд ирээд бид нарт нэгжлэг хийгээд, агнасан амьтны гуяны мах, 4 ширхэг шилбэний арьс болон 4 ширхэг калебр буу, 50 гаруй сум зэрэг зүйлсийг хурааж аваад явсан. Тухайн үед Б******* нь буутайгаа яваад өгчихсөн байсан. Нөгөө алтаа хайгаад явсан хойгуур нь хилийн цэргийнхэн ирээд явсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-73-р хуудас/,
Гэрч Э.Энхтгийн 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид нар 2025 оны 02 дугаар сарын 01-ний шөнө Д гэх залуугийн ЗИЛ- 131 маркын тээврийн хэрэгсэлтэй Зүүнхараагаас гараад шөнөжин хонон өнжин яваад маргааш едөр нь машин эвдэрээд жолооч нь буюу Д явган гүйгээд машины сэлбэгтэй машин тэрэгтэй тааралдаад сэлбэг аваад буцаж ирээд машинаа засварласан Машин эвдрээд засварлах хугацаанд бид нар 7-8 хоног ууланд хоносон. Машин эвдэрсэний дараа Д л ганцхан тэндээс хөдөлгөөн хийж сэлбэг х нааш цаашаа явсан, бусад хүмүүс машин дээрээ үлдсэн. Бид нар галт зэвсэгтэй байсан. Би, Аагий, Н, Г бид дөрөв Хөвсгөл аймгаас наашаа гарахдаа өөр өөрсдийнхөө калебр бууг авч ирсэн байсан юм. Дд галт зэвсэг байгаагүй, Б*******д нэрийг үл мэдэх их том буу байсан. Бид нар нийт 5 Галт зэвсэгтэй явсан. Уг галт зэвсэгүүд нь ямар нэгэн гэрчилгээгүй, бид нар багцаагаар 50 орчим калебрийн сумтай явсан. Би сумгүй ирсэн юм. Бусад хамт явсан хүмүүс сумтай явсан. Бид нар машин эдвэрсэнээс хойш Дг хүлээх хугацаанд буюу 7-8 хоног ууланд байх үеэр өдрийг нь сайн санахгүй байна, нэг өдөр Б******* нь ганцаараа буугаа авч яваад орой машин дээр ирэхдээ нэг амьтан алсан гээд гуя үүрчихсэн ирсэн юм. Манай сумын Б******* гэх залууг танидаг юм. Д гэх хүнийг бол сайн танихгүй Б*******ийг дуудахаар нь тэр айлд очиж хамт явцгаасан. Б******* нь яг ямар амьтан алсан эсэхийг хэлээгүй. Би ч шалгааж асуугаагүй. Тэр амьтны гуя, болон 4 шилбэний арьсыг нь авчирсан байсныг харсан. Унагаасан амьтныг нь очиж нудээр харж үзсэн юм байхгүй. Бид нарыг ууланд байх үед цасны мотоцикльтой хилийн цэргийн хувцастай 4 залуу бид нар дээр ирээд шууд буу тулгаад, нэгжлэг хийгээд, янз бүрийн юм асуугаад байсан. Тэгээд бид нарт байсан 4 галт зэвсэг, 50 орчим сум, агнасан амьтны гуя тал мах, 4 ширхэг шилбэний арьс зэргийг хураагаад аваад явсан. Тэр үед Б******* нь уул руу явчихсан байсан бөгөөд их орой болоод хилийн цэргийнхэн яваад өгсөний дараа Б******* нь буутай машин дээр ирсэн юм. Бид нар ямар нэгэн ан, агнуур хийсэн зүйл байхгүй. Б*******ийг ан хийх үед нь хамт явсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-78-р хуудас/,
Гэрч Г.Дгийн 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Бид зургаа 2025 оны 02 дугаар 01-нээс 02-нд шилжих шөнө гараад 2025 оны 02 дугаар сарын 02-ны орой тухайн хуурай модтын даваа гэх газарт очоод миний машин эвдэрсэн. Тэгээд 02 дугаар сарын 03-ны өдөр би эргээд сэлбэгт Зүүнхараа руу модны машинд суугаад явсан. Гэртээ 2025 оны 02 дугаар сарын 04- ний өдөр ирсэн. Энд 4 хоноод буцаад явсан. Би 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэртээ ирээд өнжөөд амарсан. Тэгээд 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүүхэд Нг гийн дэлгүүр гэдэг газар руу сэлбэгт явуулсан. Ер нь би сэлбэгээ авчхаад гэртээ б байгаад л эргээд нөгөө 5 руугаа явсан. Миний гэрт байгаа нь гэрийн камерт бичигдсэн байгаа байх. Намайг машин дээр отог дээрээ очиход нөгөө 5 б байсан. Тэр үед Б******* амьтан алсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нар өлсөж үхэх гээд байна уу гэж уурласан. Тэгэхэд машины хажууд нөгөө мах нь бололтой шуудайтай зүйл байсан. Тэгээд машинаа 2 өдөр янзлаад тухайн Хуурай модтын даваа гэх газраас Минжийн рашаан гэх газар руу Б*******ийн зааснаар хөдөлсөн. Тэгээд жижиг аманд байрлаад отоглосон 2025 оны 02 дугаар сарын 13-ны өглөө би отог дээрээ машин энэ тэрээ хараад үлдсэн. Нөгөө 5 алттай чулуу хайхаар цуг гараад явсан. Тэгээд өдөр 12 цагийн үед хилийн цэргийнхэн хүрч ирээд нэгжлэг хийгээд миний машины тэвш дээрээс арьс гаргаж ирэх үед нь би мэдсэн. Тэрнээс өмнө мэдээгүй гуя байсан гэдгийг л мэдэж байсан. Тэр бууг надад манай найз Ө бэлэглэсэн. Гэрчилгээтэй байгаа би сургалтад сууж чадаагүй болохоор нэр дээрээ шилжүүлж чадаагүй байгаа юм. Би Б*******өд буугаа өгөөгүй намайг Зүүн хараа явсан байхад миний бууг машин дотроос авсан байсан. Урд өмнө миний бууг Б******* ашиглаж байгаагүй юм. Тэр махаар хоол хийж идээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-88-р хуудас/,
Гэрч Э.Энхтгийн 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...*******анд очоод Д ахын машин эвдрээд Д ах эргээд 1 хоноод Зүүнхараа явсан. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа Б******* алтаа хайна гээд өглөө эрт гарч яваад харий бүрий болсоны дараа ирсэн тэгээд том амьтан алсан гуяыг нь шилбэний арьстай авчирсан гэж байсан. Тэгээд тэр өдрөө хараагүй маргааш нь харсан чинь машины тэвш дээр гуя гэсэн махыг шуудайнд хийсэн арьсыг нь ямар нэгэн юманд хийгээгүй тавьсан байсан. Би ямар нэгэн бууны дуу сонсоогүй юм. Би гуяыг шуудайтай байхад нь нээгээд үзсэн амьтны гуяны ястай мах байсан. Тэр гуя нь чөмөгний ястай байсан. Тэр яс нь хугарсан байсан эсэхийг мэдээгүй сайн бол хараагүй юм. Бид нарт цахилгаан хөрөө байсан. Тэр хөрөөгөөр унасан байсан модыг хөрөөдөж түлээний мэд бэлдэж байсан. Тэр хөрөөгөөр Б******* нөгөө амьтны гуя нь шуудайнд багтайхгүй байсан тул яснаас нь хөөрөөд шуудайнд хийсэн гэж байсан. Тухайн хил хамгаалах байгууллагын цэргүүд ирсэн өдрийн өглөө нь Б******* ганцаараа отгоос гараад алттай газраа олно гээд гараад явсан. Араас нь Г, Н, Аагий бид 4 өөрсдийн буугаа үүрээд гараад алттай чулууг хайхаар явсан. Отог дээр Д үлдсэн бид нарыг гарахад цэргүүд ирээгүй байсан. Алт хайхаар явахдаа Би Гтой хамт уулаар явж байгаад өдөр 16-17 цагийн үед отог дээр ирэхэд цэргүүд ирсэн байсан. Тэр махаар хоол хийж идээгүй. Тухайн бууг би Б*******ийн буу гэж бодсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-82-р хуудас/,
Гэрч Х.Гийн 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Н, Энхт, Аагий бид 4-ийг Б******* Мандалд хүрээд ир алтанд явъя гээд бид нар алт олж мөнгө олох зорилготой явсан. Тухайн газар нь баавгай ихтэй гэхээр нь биеэ хамгаалах зорилгоор буутай явж байсан. Д ахын машин эвдрээд Д ах эргээд Зүүнхараа явсан тэрнээс 2-3 хоногийн дараа нэг өглөө Б******* алтаа олно гээд гараад явсан тэгээд орой нь ирэхдээ том амьтан агнасан гуяныг авчираад шуудайнд хийгээд машины тэвш дээр тавьчихлаа гэж хэлсэн. Би ямар нэгэн бууны дуу сонсоогүй юм Би гуяыг хараагүй тэрийгээ авчирсаны маргааш өглөө нь бид нарын авч явсан цахилгаан хөрөө дугараад байхаар нь би юун хөрөө дугараад байгаан гэсэн чинь Б******* нөгөө гуяа шуудайнд хийхээр багтахгүй болохоор нь ясыг нь хөрөөдөөд шуудайнд хийлээ гэж хэлсэн. Би тэр гуя, шилбэний арьсыг цэргийнхэнд хураалгахад л анх удаа харсан. Бид нарын авч явсан хоолны мах дуусхаар ашиглана гэж ярьж байсан. Тухайн цэргүүд отог дээр ирэх үед нь би байгаагүйЭнхтий хамт алттай чулууг хайхаар явсан. Отог дээр Д ганцаараа үлдсэн. Тэгээд өдөр 16-17 цагийн үед отог дээр ирэхэд цэргүүд ирсэн байсан. Тэр махаар хоол хийж идээгүй. Тухайн бууг би Б*******ийн буу гэж бодсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-98-р хуудас/,
Гэрч Л.Аийн 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би тэр гуяыг маргааш нь харахад чөмөгний ястайгаа байсан. Тэгээд шуудайнд орохгүй байна гээд Б******* ясыг нь хөрөөдсөн байсан. Бид нар Б******* ямар нэгэн юм хэлээгүй би ч асуугаагүй юм. Тухайн цэргүүд отог дээр ирэх үед нь би байгаагүй тухайн үед алт хайгаад Нтой хамт уул руу явсан байсан. Тэгээд өдөр 16-17 цагийн үед отог дээр ирэхэд цэргүүд ирсэн байсан. Тэр махаар хоол хийж идээгүй. Хэний буу байсан талаар мэдээгүй. Тэр талаар би бодоогүй юм. Бид нар ан хийгээгүй...” гэх мэпүүлэг /1-р хх-ийн 99-100-р хуудас/,
Гэрч Б.Өын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн буу нь миний нээр дээр гэрчилгээтэй байдаг. Би ЦЕГ-ийн дугаарын гэрчилгээтэй Zastava M70 маркийн ан ангах зориулалт бүхий бууг 7-8 жил эзэмшиж байгаад 2022 онд өөрийн найз Дд 3.500.000 төгрөгөөр зарсан. Тэр үед нэр шиилжүүлэх гэсэн Д галт зэвсгийн сургалтад сууж гэрчилгээ аваагүй байсан болохоор бид 2 нотариатаар бэлэглэлийн гэрээ хийж би буугаа Дд шилжүүлсэн. Д надад тухайн үед бууны бүх тооцоог хийсэн одоо ямар нэгэн өр, авлага байхгүй. Д өөрөө галт зэвсгийн сургалтад суугаагүй болохоор нэрээ шилжүүлж чадахгүй байгаа юм. Д өмнө Байгаль хамгаалагч хийдэг байсан болохоор хурдан суугаад гэрчилгээ авчих байх гэж бодоод зарсан. Би Дг ан хийж байсан гэж сонсож байгаагүй. Д нь өөрөө Зил 131-тэй самрын үеэр хүн авч самарт явж байсан л гэж сонсож байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-108-р хуудас/,
Гэрч Э.Энхтгийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би дээрх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын гаргасан дүгнэлтүүдтэй танилцлаа. Надад дүгнэлтүүдтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт алга. Би дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. Би хэрэг болсон газарт байхдаа өдрөө санахгүй байна Криминалистикийн шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх хэрэгслийн шинжилгээ, лабораторийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч 3. Мийн 2025 оны 03 дугаар сарын 07- ны өдрийн ЕГ0125/990 дугаартай дүгнэлт дээр 4 гэж дугаарласан буугаар бууныхаа цэцийг нь шалгах гээд модон дээр цаас нааж байгаад 2 удаа буудлага үйлдсэн. Би буудлага үйлдэхдээ бай л буудсан өөрөөр ан амьтан буудсан зүйл байхгүй. Би Улсын тусгай хамгаалалтай газарт буутай нэвтэрч орох нь хориотой байдаг талаар сайн мэдэггүй байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-112-р хуудас/,
Гэрч Л.Аийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би дээрх хоёр дүгнэлттэй танилцлаа. Надад дүгнэлтүүдтэй холбоотой санал хүсэлт алга байна. Би дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. Би Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт Д.Б*******ийг амьтан буудаж ирсэн гэсний 2-3 хоногийн дараа Криминалистикийн шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх хэрэгслийн шинжилгээ, лабораторийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч 3.Мөнх- Эрдэнийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ЕГ0125/990 дугаартай дүгнэлт дээр 1 гэж дугаарласан буугаар 1 удаа бай буудаж бууныхаа тусгалыг шалгасан. Би ан амьтан буудаагүй бууныхаа тусгалыг шалгаж л бай буулсан. Би Улсын тусгай хамгаалалтай газарт буутай нэвтэрч орох нь хориотой байдаг гэж мэдээгүй сүүлд хилийн цэргийхэнд баригдаад л хориотой байдаг гэдгийг мэдэж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-116-р хуудас/,
Гэрч Б.Нийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би шинжээч нарын дүгнэлтүүдтэй танилцсан. Надад дүгнэлтүүдтэй холбоотой санал хүсэлт алга байна. Би дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө өөрийнхөө дурантай Криминалистикийн шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх хэрэгслийн шинжилгээ, лабораторийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч 3. Мийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ЕГ0125/990 дугаартай дүгнэлт дээр 3 гэж дугаарласан буугаар хэрэг болсон газарт отог дээрээ байхдаа бууныхаа тусгалыг шалгаж 1 удаа буудлага үйлдсэн. Би ан амьтан буудаагүй бууныхаа цэцийг үзэж бай буудсан. Би Улсын тусгай хамгаалалтай газарт буутай нэвтэрч орох нь хориотой байдаг талаар мэдэх зүйл байхүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119-120-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Г.Дгийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн хэрэг болох үед би өөрийн эзэмшлийн буугаа машин дотроо үлдээгээд Сэлэнгэ аймгийн Мандал сум руу сэлбэг авахаар явсан байхад Д.Б******* нь надаас зөвшөөрөлгүйгээр дур мэдэж миний бууг ашиглаж ийм хэрэг болсон байх тул би Д.Б*******өөс өөрийн Югаслав улсад үйлдвэрлэсэн Zastava M70 загварын буугаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 44-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч И.Х*******гийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энэ ЗИЛ-131 маркийн СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийнх юм, би одоогоос 2 жилийн Зүүнхараагийн хүнээс 5 сая төгрөгөөр худалдан авч байсан. Энэ хэргийн талаар дараа нь нөхөр Дгээс мэдсэн, энэ цаг хугацаанд манай нөхөр Д хүмүүс хөлсөөр хөдөө яваад өг гэж байна гээд машинтайгаа хөдөө явсан юм. Хөдөө хаашаа хэнтэй явсан талаар мэдэхгүй. Энэ талаар би мэдэхгүй байна. Одоо би авсан үнээр нь 5 сая төгрөгөөр үнэлнэ. Би өөрийн эзэмшлийн ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээ нэхэмжилж байн, өөр надад гомдол санал алга байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 72-73-р хуудас/,
Гэрч Г.Дгийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сард байх өдрийг одоо сайн санахгүй байна. Миний танил Б******* надруу залгаад хөдөө уулруу алттай газар байна гэнэ тийшээ та машинтайгаа хөлсөөр яваад өгөөч гэхээр нь би явахаар болсон юм Ярьсныхаа маргааш нөгөөдрөөс нь Зүүнхараад Б******* өөрөө түрүүлж ирээд надтай уулзаад би Б*******өөс бэлнээр 2 сая төгрөг аваад хөлсөөр явахаар тохиролцсон юм. Тэгээд Б******* өөрөө Хөвсгөлийн гэсэн 4 хүн дуудаад бид 6-лаа Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрлүү "Хуурай модот" гэсэн нэртэй санагдаж байна, тэр газарлуу миний Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр явцгаасан юм. Гарснаах хойш 2 өдөр шахуу яваад ууланд миний машины мотор цохиж машин эвдэрсэн юм. Би тэндээсээ Бивж Зүүнхарааруу сэлбэгэнд явсан, сэлбэгэнд яваад 4, 5 орчим хоногийн дараа сэлбэгээ аваад машин дээрээ очиход Хандгай агнасян гэж ярьцгааж байсан би машинаа засах гээд тэр агнасан амьтныг нь тоогоогүй юм. Машиная засаж дуусаад алт байгаа гэсэн газарлуу машинтайгаа явцгаасан юм, нэг өдөр орчим яваад "Минкийн рашаан" нэртэй газарт очоод машинтайгаа зогсож байтал Хилийн цэргийн хумүүс ирж бид нарыг юмыг хураасан юм. Шивэр хандгай гэх амьтныг Б******* агнасан гэж ярьж байсан, агнах уед нь би байгаагүй. Машин эвдэрсэн байсан газраас Минжийн рашаан хүртэл яваад хилийн цэргийнхэнд баригдах хүртэл миний машины тэвшин дээр хандгайн мах, арьс зэргийг тавьсан байсан, миний машины дэвшин дээр тавьсан байсан талаар би мадээгүй байсан, хилийн цэргийн алба хаагч нар ирж бид машин нэгжихэд гарч ирэхээр нь мэдсэн. Гарч ирснийх нь дараа Б******* тавьсан гэдгийг мэдсэн. Энэ машин нь манай эхнэр И. Х*******гийн эзэмшлийн нэр дээр нь бүртгэлтэй машин юм. Б******* нь миний машинд байсан 3006 маркийн миний эзэмшлийн буугаар Хуурай модот гэдэг газраас ганцаараа явж байгаад агнасан гэж ярьж байсан, би тухайн цаг хугацаанд байгаагүй болохоор мэдэхгүй байна. Хандгайн махнаас намайг байх хугацаанд идээгүй, бид нар өөрсдөө идэх махаа хангалттай аваад явсан байсан, бид нарын хүнс дуусаагүй хангалттай байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 76-77-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №ЕГ0125/990 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги дугаартай, замаг 8512 дугаартай буу нь хуучнаар Югослав улсын Zastava үйлдвэрт ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 30-06SPRG/7.62х63/мм-ийн калибртай ZASTAVA М70 загварын галт зэвсэг, сангийн анги АБ№9073 дугаартай, замаг 16101 дугаартай буу нь хуучнаар Зөвлөлт Холбоот улсад ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн 5.6x15R мм-ийн калибртай ТОЗ-8-01 загварын бууны замагны чавхыг гар аргаар хийсэн гар хийцийн галт зэвсэг, сангийн анги 2382 дугаартай, замаг 6941 дугаартай буу нь хуучнаар Зөвлөлт Холбоот улсад ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн 5.6x15R мм-ийн калибртай ТОЗ-8 загварын бууны гол төмрийн амсар хэсгээс тайрсан гар хийцийн галт зэвсэг, сангийн анги 84N7887 дугаартай, замаг 7512 дугаартай буу нь хуучнаар Зөвлөлт Холбоот улсад ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн 5.6x15R мм-ийн калибртай ТОЗ-8-01 загварын бууны гол төмрийн амсар хэсгээс тайрсан гар хийцийн галт зэвсэг, сангийн анги 21327 дугаартай, замаг 27887 дугаартай буу нь хуучнаар Зөвлөлт Холбоот улсад ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн 5.6х150 мм-ийн калибртай ТОЗ-8-01 загварын бууны гол төмрийн амсар хэсгээс тайрсан, гол төмрийн амсар хэсгийг өргөсгөсөн гар хийцийн галт зэвсэг байна. . Шинжилгээнд ирүүлсэн дээрх галт зэвсэг болон гар хийцийн галт зэвсгүүдийн үндсэн эд ангиуд эвдрэл, гэмтэлгүй бөгөөд буудлага үйлдэх боломжтой. Гар хийцийн галт зэвсгүүдээр буудлага үйлдэхэд аюулгүй ажиллагааны нөхцөл хангагдахгүй. Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги дугаартай, замаг 8512 дугаартай буу ZASTAVA M70 загварын галт зэвсэг нь 30-06SPRG калибртай, бусад гар хийцийн галт зэвсгүүд нь 5.6х150 мм-ийн калибртай байна. Шинжилгээнл ирүүлсэн галт зэвсэг болон гар хийцийн галт зэвсгүүдийн дугаар, тэмдэг, тэмдэглэгээг өөрчлөөгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги дугаартай, замаг 8512 дугаартай буу ZASTAVA M70 загварын галт зэвсгийн үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй, сангийн анги АБ№9073 дугаартай, замаг 16101 дугаартай ТОЗ-8-01 загварын бууны замагны чавхыг гар аргаар хийсэн, сангийн анги 2382 дугаартай, замаг 6941 дугаартай ТОЗ-8 загварын буу, сангийн анги 84N7887 дугаартай, замаг 7512 дугаартай ТОЗ-8-01 загварын буу, сангийн анги 21327 дугаартай, замаг 27887 дугаартай ТОЗ-8-01 загварын бууны гол төмрийн амсар хэсгээс тайрсан байна. Шинжилгээнд ирүүлсэн сумнуудаар буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь иргэний/ан агнуур, спорт сургалт/ зориулалттай. Уг сумнуудын хаана үйлдвэрлэгдсэнийг "Үзлэг ба шинжилгээ" хэсгээс үзнэ үү. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг болон галт зэвсэгтэй адилтгах хэрэгслүүдэд дээрх сумнуудыг ашиглан буудлага үйлдэх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /1р хх-ийн 127-128-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №2016 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг буугаар буудлага үйлдсэн байна. Буудлага үйлдсэн цаг хугацааг тогтоох боломжгүй тул тухайн цаг хугацаанд хэдэн удаа буудлага үйлдсэн эсэхийг тогтоох боломжгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 144-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №ЕГ0325/2004 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн махнаас төрөл зүйлийг тогтоох боломжгүй байна. Амьтны арьс нь шинжилгээнд тэнцэж байна. Туруутан бar-Artiodactyla, Бугыхан овог-Сervidae, Хандгай-Alses alses (Linnaeus, 1758) зүйлийн амьтны арьс байна. Шинжилгээнд ирүүлсэн арьс нь Хандгайн хөлний хэсгийн арьс байна. Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг арьс нь буурал сортой, үс нь богино, нягт шигүү байгаа нь хөлний шилбэний хэсгийн арьс байна. Шинжилгээнд ирүүлсэн мах, арьсыг нэг амьтных болохыг тодорхойлох боломжгүй байна. Туруутан баг-Artiodactyla, Бугыхан овог-Cervidae, Шивэр хандгай-Alses alses pfizenmayeri нь Амьтны тухай хуулийн (2012) "Нэн ховор амьтан", Монгол улсын улаан номын (2016) "Нэн ховор" зүйл юм. Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 тогтоолын хавсралтаар нэг бодгаль Хандгайн экологи эдийн засгийн үнэлгээг 19,700,000 төгрөгөөр тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн наймдугаар бүлгийн 49-р зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нийт үнэлгээг тооцохоор 39,400,000 төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 155-156-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ЕГ/0325/2005 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг хутганаас хүн болон амьтны ДНХ-ийн тогтоц илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн махны Cytb генийн дараалал нь МК6449141 дугаартай хандгай (Alces alces)-н митохондрийн Cytb генийн дараалалтай 100% тохирч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 156-157-р хуудас/,
Шинжилгээ хийх эрх бүхий этгээд үнэлгээчин Г.Лгийн “...галт зэвсэг 1,300,000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /1-р хх-ийн 178-186-р хуудас/,
Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “...ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл 6,000,000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /2-р хх-ийн 88-93-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01-27-01/068/24 дугаартай: “...Иргэн Д.Б*******-д холбогдох зөрчилд гаргасан 2025.03/25-ний өдрийн ЕГ0325/2004 дугаартай Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн хааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь заалтыг үндэслэн тооцоход амьтны аймагт учруулсан хохирлын үнэлгээ 19700000*2=39400000 төгрөг болж байна...” гэх улсын байцаагчийн акт /2-р хх-ийн 101-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 02-р хуудас/,
Хилийн цэргийн 0303 дугаар ангийн хил орчим гарсан зөрчлийн талаарх тэмдэглэл /1-р хх-ийн 04-21-р хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 22-30-р хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 32-40-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 44-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эыг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 48-р хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 223-р хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 224-р хуудас/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 243-р хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 246-250, 2-р хх-ийн 01-11-р хуудас/,
Шүүгдэгчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 104-108-р хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
1.3. Эрх зүйн дүгнэлт.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд “Тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг” нэн ховор амьтанд хамаарахаар хуульчилж тэдгээр амьтадыг нэрлэн заасан.
Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно” гэжээ.
Шүүх шинжилгээний үндэсний 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0325/2004 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн арьс нь Хандгайн хөлний хэсгийн арьс байна. Туруутан баг -Artiodactyla, Шивэр хандгай-Alses alses pfizenmayri нь Амьтнй тухай хуулийн /2012/ “Нэн ховор амьтан” Монгол Улсын улаан номын /2016/ “Нэн ховор” зүйл юм” гэжээ.
Шүүгдэгч Д.Б******* нь тусгай зөвшөөрөлгүйгээр 2025 оны 02 дугаар сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хан Хэнтий уулсын тусгай хамгаалалтай газар нутгаас нэн ховор амьтан болох шивэр хандгайг агнасан үйлдэл нь хууль бус шинжтэй болох нь илэрхий бөгөөд тэрээр өөрийн идэвхтэй үйлдлээр нэн ховор амьтан шивэр хандгайг агнасан байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүгдэгч Д.Б*******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.4. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Шүүгдэгч Д.Б*******ийн хууль бус үйлдлийн улмаас Шивэр хандгайн тоо толгой цөөрч байгаль орчинд хохирол учирсан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар байгаль орчинд учруулсан хохирлыг “ойн сан, амьтан, ургамал, усны нөөц, газар, газрын хэвлий, хөрсөн”-д учруулсан хохирол гэж ангилах бөгөөд мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар амьтны аймагт учруулсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоохоор хуульчилсан.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолын хавсралт болох Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр нэг бодьгал Хандгайн экологи эдийн засгийн үнэлгээг 19,700,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар амьтны аймагт учруулсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооход 39.400.000 төгрөг байна.
Шүүгдэгч Д.Б******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 10.000.000 төгрөгийг Байгаль орчны уур амьсгалын санд төлсөн байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Б*******өөс 29,400,000 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгож шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт.
Улсын яллагч: Шүүгдэгч Д.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна. 2025 оны 02 дугаар сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хан Хэнтий уулсын тусгай хамгаалалтай газар нутгаас нэн ховор амьтан болох шивэр хандгайг тусгай зөвшөөрөлгүй агнасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 39,400,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 29,400,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгох саналтай байна. Ял хариуцлагын тухайд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг, түүнээс тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаад шүүгдэгч Д.Б*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох саналтай байна. Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан Застава М70 маркийн галт зэвсэг нь галт зэвсэг нь Дгийн өмчлөлд шилжсэн болох нь галт зэвсгийн 2022 онд нотариатаар батлагдсан гэрээгээр тогтоогдож байна. Гэмт хэрэг үйлдэгдэхэд Д нь өөрөө биечлэн байгаагүй нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Дгийн эзэмшлийн галт зэвсгийг ашиглаж гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдож байгаа тул зэвсэг нь өөрөө гэрчилгээтэй зохих журмын бичиг баримт нь ирсэн тул галт зэвсгийг буцаан олгож, түүний үнэлгээ болох 1,300,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нэн ховор амьтныг зөвшөөрөлгүй агнасан гэсэн хэргийн зүйлчлэлээр тодорхойлж шүүхэд шилжүүлсэн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тээвэрлэсэн байгаа тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор байгаа юм. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт зэрэгт дүн шинжилгээ хийгээд тээвэрлэсэн үйлдэл байна гэж үзээгүй. Хэдийгээр Зыл 130 маркийн тээврийн хэрэгслийн ачаан дээрээс мах болон шивэр хандгайн арьс олдсон ч гэсэн тээвэрлэсэн гэж үзээгүй. Тээврийн хэрэгсэл иргэний нэхэмжлэгч Х*******гийнх гэж байгаа мөн тээвэрлэсэн гэж зүйлчлээгүйтэй холбогдуулаад тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах санал мөн гаргаагүй болно. Эд мөрийн баримтаар тооцогдсон хандгайн мах, шилбэний арьс экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа үүнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна. Харин 28 ширхэг сумыг хураан авч устгах саналыг гаргаж байна. Галт зэвсгийн бэлэглэлийн гэрээ болон галт зэвсгийн гэрчилгээ эх хувиараа байгаа үүнийг эх хувиараа байгаа учраас эзэмшигчид буцаан олгох саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Д.Б*******ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч нь 2025 оны 02 дугаар сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хан Хэнтий уулсын тусгай хамгаалалтай газар нутгаас нэн ховор амьтан болох шивэр хандгайг тусгай зөвшөөрөлгүй агнасан гэмт хэрэгт холбогдсон гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхэлж хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар улсын яллагчтай маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Ийм шүүгдэгч Д.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол 19,700,000 төгрөгийн хохирол учирсан үүнээс 10,000,000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан үлдэгдэл шууд хохирол 9,700,000 төгрөг байгаа юм. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээнээс 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр бодож 39,400,000 төгрөг болж ирсэн үүнээс 10,000,000 төгрөгийг төлсөн гээд 29,400,000 төгрөгийг Д.Б******* нь Улаанбаатар хотод 100 айл гэх барилгын захад бараа зөөх, ачих зэрэг ажил хийж өдөрт 120,000-150,000 төгрөгийн орлого олдог энэ ажлын хөлснөөсөө төлөхөө илэрхийлж байгаа юм. Ял шийтгэлийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хэмжээ хохирол төлсөн байдал хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Шүүгдэгч Д.Б******* нь тусгай зөвшөөрөлгүйгээр нэн ховор амьтныг агнахдаа ямар нэг зорилгогүй, ашиг хонжоо олох, эд эрхтнийг зарж борлуулах худалдах, гадаад дотоодод гаргах санаа зорилго байхгүй. Хэнэггүй бодлогогүй хууль эрхийн мэдлэггүй байдлыг далимдуулаад гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж байгаа юм. Энэ ховор амьтныг агнаснаар ямар хор уршиг учирсан ямар үр дагаврыг ойлгож мэдээгүй учраас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа юм. Д.Б******* нь 10,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, хэрэгт холбогдсоноос хойш хот суурин айл дээр бараа зөөж төлсөн. Цаашдаа ч энэ газраа ажиллаж хохирол төлнө гэдгээ илэрхийлдэг. Өмгөөлөгчийн хувьд хуулийн этгээд, хүн хохирлоо бодитой эх үүсвэрээр төлж барагдуулахаа илэрхийлдэг гэдгийг ойлгож байгаа боловч энэ машиныг энэ малаа зараад гэж үзэх хөрөнгө алга. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд төлөхөө илэрхийлж байгаа. Шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалт байдаг. Ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй харин хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Шүүгдэгч гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхлээд бүрэн дүүрэн хүлээсэн. Гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлын төлж барагдуулсан энэ нь хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцно гэсэн саналтай байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эрх зүйн туслалцаа үзүүлж өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд хувийн байдалтай нь танилцсан 1994 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Чандман өндөр суманд төрсөн 34 настай, ам бүл 1, айлд өргөгдөөд өргөж авсан ээж, аав нь нас барсан бүтэн өнчин. Өргөж авсан айлынх нь 2 эгч байдаг нэг их тоодоггүй юм байна лээ. Хөвсгөл аймгийн Чандман сумынхан ажил хөдөлмөр олдохгүй Улаанбаатар хотод ирж ажил хөдөлмөр хийдэг хүмүүс гэж бодсон. Б******* нь хүмүүжил муутай, ааш зан муутай ууртай хэрцгий хүн биш гэдгийг өмгөөлөгчийн зүгээс ойлгосон. Ямар нэг асуудал хариуцлагагүй ханддаг хүн юм байна гэж ойлгож байна. Ял шийтгэлийн талаар 2 санал байна. Тус зүйл анги нь 10,000,000 төгрөгөөс 40,000,000 төгрөгөөр торгох 2 жилээс 8 жил хорих ял оногдуулахаар заасан зүйл анги юм. Хохирол төлбөр төлөгдөөгүй учраас торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж өмгөөлөгчийн хувьд ойлгож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээ 2 жилээс дээш дээд хэмжээ 8 жилээс доош хорих ялтай гэмт хэрэг үйлдсэн хүн учруулсан хохирлоо нөхөн төлсөн төлөхөө илэрхийлсэн бол доод ялын 2-ний нэгээс хэтрүүлэхгүй хэмжээгээр 1 жил 10 хоногийн ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Хэрвээ хохирлоо төлөхөө илэрхийлсэн байдлыг хууль ёсны биш гэж үзвэл 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Иргэний нэхэмжлэгч буугаа хувьдаа хууль ёсоор эзэмшиж ашиглаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Гэмт хэрэг гарахад Д нь Мандал суманд байсан нь тогтоогдсон. Иймд бууны шударга эзэмшигч учраас бууг Дд олгох зүйтэй гэсэн саналтай байна. Зыл 130 маркийн машиныг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Х*******д буцааж олгуулах саналтай байна гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Д.Б*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосноор шүүгдэгч Д.Б*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын зарим хэсгийг төлсөн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б******* нь учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 100 айл гэх газарт ажиллаж хохирлыг барагдуулна гэх боловч бодит байдалд ямар газарт, ямар ажил хөдөлмөр эрхэлж, хэрхэн төлж барагдуулах нь тодорхойгүй байх тул торгох ял оногдуулах боломжгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон .............. хоногийг эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Д.Б******* нь хэрэг үйлдэхдээ ашигласан Гол төмрийн 6363, замагны 8512 дугаартай zastava m70 маркийн галт зэвсэг нь иргэний нэхэмжлэгч Г.Дгийн эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул уг галт зэвсгийг замаг, ЦЕГ0 дугаартай гэрчилгээ, 1184 дугаартай бэлэглэлийн гэрээний хамт тус тус иргэний нэхэмжлэгч Г.Дд олгож түүний үнэ болох 1.300.000 төгрөгийг шүүгдэгч Д.Б*******өөс гаргуулж улсын орлогод оруулж, хэрэгт хураагдсан 28 ширхэг сумыг хаанаас хэрхэн авсан нь тогтоогдоогүй тул улсын яллагчаас тус сумыг хураан авч устгах санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.
2.3. Бусад асуудлын талаар.
Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн СЭА улсын дугаартай зил 131 маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ хэрхэн ашиглаагүй тул иргэний нэхэмжлэгчид буцаан олгох улсын яллагчийн саналыг хүлээн авч тус тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, иргэний нэхэмжлэгч И.Х*******д олгож, хэрэгт хураан авсан экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах хадгалагдаж буй түргэн муудах эд мөрийн баримт болох хандгайн мах, шилбэний арьс зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг Хөвсгөл аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д******* ******* ******* ургийн овогтой Д*******ийн Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар агнасан,” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*******өд 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*******өд шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Б*******өөс 29,400,000 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 10 хоногийг эдлэх ялд оруулан
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн СЭА улсын дугаартай зил 131 маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Т овогт Иийн Х******* //-д буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах хадгалагдаж буй түргэн муудах эд мөрийн баримт болох хандгайн мах, шилбэний арьс, Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 28 ширхэг сум зэргийг хураан авч шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-д даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгч Д.Б*******ийн хэрэг үйлдэхдээ ашигласан Гол төмрийн 6363, замагны 8512 дугаартай zastava m70 маркийн галт зэвсэгийг замаг, ЦЕГ0 дугаартай гэрчилгээ, 1184 дугаартай бэлэглэлийн гэрээний хамт тус тус иргэний нэхэмжлэгч Боржигон овогт Ггийн Д //-д олгож, түүний үнэ болох 1.300.000 төгрөгийг шүүгдэгч Д.Б*******өөс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ