Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 139/ШШ2023/00374

 

 

 

 

 

2023 оны 09 сарын******* өдөр

Дугаар 139/ШШ2023/00374

Дундговь аймаг

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,******* дүүрэг,*******-р хороо,*******-р гудамжны******* тоотод оршин суух,******* овогт************** //;

Хариуцагч: Дундговь аймгийн сумын-р багт байрлах,;

Нэхэмжлэлийн шаардлага:ын даргын 2022 оны 12 сарын 13-ны өдрийн Б/64 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2023/00333/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие эрчим хүчний салбар байгууллагад 20 гаруй жил ажиллаж байгаа. 2018 оноос 2022 оны 08 сарын 16-ны өдөр ЦДҮС ТӨХК-ийн говийн бүсийн салбарын захиргаа аж ахуйн албанд сургалт, бүтээмжийн инженер ажлыг 4 жил 1 сар хийсэн. Ажиллаж байх хугацаандаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2022.11.17-нд мэдэгдэх хуудсаар, 2022.12.13-нд ЦДҮС ТӨХК-ийн говийн бүсийн салбарын даргын №Б/64 тушаалаар намайг ажлаас чөлөөлөн халсан юм. Хуулийн үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд ЦДҮС ТӨХК-ийн говийн бүсийн салбарын даргын 2022.12.13-ны Б/64 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч  шүүхэд ирүүлсэн тайлбартаа:ийн нэхэмжлэлтэй, холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч ЦДҮС ТӨХК-ийн Говийн бүсийн салбарыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

  2022 оны 8 сарын 18-ны өдрөөс Компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 сарын 16-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар Говийн бүсийн салбарын захиргаа аж ахуйн албанд сургалт, бүтээмжийн инженерээр томилсон. Томилогдсон өдрөөс эхлэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, урьдчилсан зааварчилгаа өгч, Дагалдан суралцах хөтөлбөр-ийн сургалтын программыг нэг сарын хугацаанд судлан, суралцахаар болгосон. Дагалдан суралцах хөтөлбөрийн хугацаа дуусч мэдлэгийн шалгалтыг салбарын мэргэжлийн шалгалтын комисс 2022 оны 9 сарын 19-ний өдөр авахад нь шалгалтад Хангалтгүй үнэлгээ авсан. Үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрч шалгалтын комиссын протоколд гарын үсэг зурж баталгаажуулсан. Компанийн Мэдлэгийн шалгалт авах журам-ын 4.11-д заасны дагуу давтан шалгалтыг 2022 оны 10 сарын 6-ны өдөр зохион байгуулж шалгалтыг авахад 2 дахь удаагийн шалгалтанд мөн адил Хангалтгүй үнэлгээ авсан. Говийн бүсийн салбарын даргын зөвлөлийн 2022 оны 10 сарын-ны өдрийн хурлын шийдвэрээр боломж олгож гурав дахь удаагийн шалгалтыг 2022 оны 10 сарын 17-ны өдөр авахаар шийдвэрлэж, шалгалт авах тухай мэдэгдэх хуудсыг урьдчилж хүргүүлсэн. Энэ хугацаанд мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, мэдлэг олгох чиглэлээр холбогдох инженер техникийн ажилтнуудаар 6 удаагийн давтамжтай 8 цагийн сургалт зохион байгуулж, анхан болон давтан шалгалтад бэлтгэх нийт гурван сарын боломжит хугацааг олгосон. Гурав дахь удаагийн шалгалтыг 2022 оны 10 сарын 17-ны өдөр салбарын мэргэжлийн шалгалтын комисс болон төв компанийн шалгалтын комиссын хөндлөнгийн хянагчтайгаар авах гэтэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалгалт өгөхөөс зайлсхийсэн. Салбарын мэргэжлийн шалгалтын комисс хуралдаж шалгалтыг үргэлжлүүлэх шийдвэр гарган танилцуулахад шалгалт өгөхөөс дахин татгалзсан бөгөөд салбарын мэргэжлийн шалгалтын комисст шалгалт өгөхгүй гэх утга бүхий өргөдөл ирүүлсэн. Үүний дагуу компанийн удирдлагуудын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх заалтад зохицуулснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл бий болсон гэж үзэх хангалттай нөхцөл байдал үүссэн байх боловч ажилтнаас ирүүлсэн өргөдлийг ханган дахин нэг боломж олгож, гурав дахь удаагийн шалгалтыг компанийн мэргэжлийн шалгалтын комисст авахаар шийдвэрлэсэн. Компанийн мэргэжлийн шалгалтын комиссоос 3 дахь удаагийн шалгалтыг 2022 оны 11 сарын 15-ны өдөр авах хугацааг товлосон мэдэгдэх хуудсыг 2022 оны 11 сарын 1-ний өдөрэд өгсөн. Өөрөө мэдэгдэх хуудсыг хүлээн авч баталгаажуулсан. нь 3 дахь удаагийн шалгалтаа компанийн мэргэжлийн шалгалтын комисст 2022 оны 11 сарын 15-ны өдөр өгч Хангалтгүй үнэлгээ авсан.

Иймд салбарын даргын зөвлөлийн 2022 оны 11 сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрээр мэдлэгийн шалгалтандаа тэнцээгүй, мэдлэг мэргэшлийн ур чадвар тухайн албан тушаалд тэнцэхгүй болох нь тогтоогдсон үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтын дагуу ажил үүргийг нь гүйцэтгүүлэхээс татгалзаж ажлаас чөлөөлөх саналыг албан бичгээр компанид уламжилсан. Үүний дагуу гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч зөвшөөрөл олгох тухай 2022 оны 11 сарын 16-ны өдрийн 01/1613 дугаар албан бичгээрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг зөвшөөрсөн. Улмаар салбарын даргаас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсон тухай мэдэгдэх хуудсыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу 2022 оны 11 сарын 18-ны өдөр олгож хүлээн авч баталгаажуулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д мэдэгдэх хуудас авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсвэл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэл хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно гэж заасныг өөрөө хүлээн зөвшөөрч 2022 оны 11 сарын 18-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. Мэдэгдэл олгосон хуулийн 30 хоногийн хугацаа дуусаж салбарын даргын 2022 оны 12 сарын 13-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаарийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 12 сарын 19-ний өдрөөр тасалбар болгож дуусгавар болгосон.ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа

-Компанийн мэргэжлийн шалгалтын комиссын 2022 оны 11 дүгээр сарын 15- ны өдрийн 146/2022 дугаар шийдвэр,

-Говийн бүсийн салбарын даргын зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн хурлын шийдвэр,

-Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалт,

-Эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны ажлын үндсэн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.25 дахь хэсэг,

-Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.5.2 дахь заалт,

-Компанийн мэдлэгийн шалгалт авах журмын 4 дүгээр зүйлийн 4.13 дахь хэсэг,

-2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтыг тус тус үндэслэл болгож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

Ц.Батсүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.5-т заасан үндэслэлээр 1200162.32 төгрөгийн нөхөн олговор, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлээр 3600486.95 төгрөгийн тэтгэмж, ээлжийн амралтын 20,8 хоногийн цалин 1488638.53 төгрөг, нийт 6289287.62 төгрөгийг тус тус олгосон.

Иймд Ц.*******ийн гаргасан нэхэмжлэл нь бодит үнэнд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022 оны 08 сарын 16-нд ЦДҮС компанийн захирал тушаалаар ажилд орж, , мөн салбар дээр гэрээ байгуулан орсон. Тухайн гэрээ хугацаагүй гэрээ байгаа. Ажиллаж байгаад 2022 оны 12 сарын 13-ны өдөр салбарын даргаийн тушаалаар ажлаас гарсан. Энэ тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн томилж өгөхийг хүсэж нэхэмжлэлээ гаргасан гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:ийн нэхэмжлэлтэй-ийн салбарт холбогдох ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна.**************ийг 2022 оны 08 сарын 18-ны өдрөөс тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 08 сарын 16-ны өдрийн 438 дугаар тушаалаар Говийн бүсийн салбарын захиргаа аж ахуйн албанд сургалт бүтээмжийн инженерээр томилсон. Томилогдсон өдрөөс эхлэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, урьдчилсан зааварчилгаа өгч дагалдан суралцах хөтөлбөрийн сургалтын программын хамт 1 сарын хугацаанд судлан суралцуулахаар болсон. нь гарын үсэг зурж хүлээж авсан байдаг. Дагалдан суралцах хөтөлбөрийн хугацаа дуусаж, мэдлэгийн шалгалтыг салбарын мэргэжлийн шалгалтын комисс 2022 оны 09 сарын 19-ний өдөр буюу товлосон хугацаандээс авахад шалгалтад нь хангалтгүй үнэлгээ авсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч шалгалтын комиссын протоколд өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Уг протокол хэргийн материалын 82-83 дугаар хуудсанд авагдсан. Компанийн мэдлэгийн шалгалт авах журмын 4.11-д заасны дагуу давтан шалгалтыг 2022 оны 10 сарын 6-ны өдөр зохион байгуулж 2 дахь шалгалтыг авахад мөн хангалтгүй үнэлгээг авсан байдаг. Говийн бүсийн салбарын даргын зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын-ны өдрийн хурлын шийдвэрээр дахин боломж олгож, 3 дахь удаагийн шалгалтыг авахаар шийдсэн. 3 дахь удаагийн шалгалтыг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр авахаар шийдвэрлэж шалгалт авах тухай мэдэгдэх хуудсыг урьдчилж өөрт нь хүргүүлсэн. Мэдэгдэх хуудсан дээр шалгалт авах хугацааг тодорхой зааж өгсөн. Мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, мэдлэг олгох чиглэлээр холбогдох инженер техникийн ажилтнуудаар 6 удаагийн давтамжтай сургалтыг зохион байгуулж, анхан болон давтан шалгалтад бэлдэх нийт 3 сарын боломжит хугацаагэд олгосон байдаг. Энэ нь хэргийн материалд авагдсан.эд явуулсан сургалтууд болон холбогдох материалууд хэргийн материалд авагдсан байгаа. 3 дахь удаагийн шалгалтыг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр салбарын мэргэжлийн шалгалтын комисс болон төв компанийн шалгалтын комиссын хөндлөнгийн хянагчтайгаар авах гэтэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалгалт өгөхөөс зайлсхийсэн байдаг. Салбарын мэргэжлийн шалгалтын комисс хуралдаж шалгалтыг үргэлжлүүлэх шийдвэр гарган танилцуулахад шалгалт өгөхөөс дахин татгалзсан бөгөөд салбарын мэргэжлийн шалгалтын комисст шалгалт өгөхгүй утга бүхий өргөдлийг тухайн үед ирүүлсэн байдаг. Үүний дагуу компанийн удирдлагуудын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 81.4 дэх заалтад заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл бий болсон гэж үзэх хангалттай нөхцөл үүссэн байх боловч ажилтнаас мөн ирүүлсэн өргөдлийг ханган дахин нэг боломжит хугацааг олгож 3 дахь удаагийн шалгалтыг компанийн мэргэжлийн шалгалтын комисст авахаар шийдвэрлэсэн. Компанийн мэргэжлийн шалгалтын комиссоос 3 дахь удаагийн шалгалтыг 2022 оны 11 сарын 15-ны өдрийг авах хугацааг товлон, мэдэгдэх хуудсыг 2022 оны 11 сарын 1-ний өдөрэд гардуулсан. өөрөө хүлээн авсан, гарын үсгээ мөн зурсан байгаа. нь 3 дахь удаагийн шалгалтдаа компанийн мэргэжлийн шалгалтын комисст 2022 оны 11 сарын 15-ны өдөр өгч мөн хангалтгүй үнэлгээг авсан. Комиссын протокол болон холбогдох материал хэргийн материалд авагдсан байгаа. Иймд салбарын даргын зөвлөлийн 2022 оны 11 сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрээр шалгалтдаа тэнцээгүй, мэдлэг ур чадвар, тухайн албан тушаалд тэнцэхгүй болох нь тогтоогдсон үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 81.2 дахь заалтын дагуу ажил үүргийг нь гүйцэтгүүлэхээс татгалзаж, ажлаа чөлөөлөх саналыг албан бичгээр өгсөн байдаг. Компанийн гүйцэтгэх захирлын зөвшөөрөл олгох тухай 2022 оны 11 сарын 16-ны өдрийн 01/1613 дугаар албан бичгээрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг зөвшөөрсөн хариу ирсэн. Улмаар салбарын даргаас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсон тухай мэдэгдэх хуудсыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-д заасны дагуу 2022 оны 11 сарын 18-ны өдөр олгож, хүлээн авч баталгаажуулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.5-д заасан дундаж цалин хөлснөөс нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэл хугацаагаар тооцон олговор олгож, ажиллуулахгүй байж болно гэсэн заалтыг үндэслэн өөрөө хүлээн зөвшөөрөөд үүний дагуу 2022 оны 11 сарын 18-ны өдөр өөрөө ажлын төлөвлөгөө өгсөн байдаг. Мэдэгдэл олгосон буюу хуулийн 30 хоногийн хугацаа дуусаж салбарын даргын 2022 оны 12 сарын 13-ны өдрийн 64 дүгээр тушаалаарийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 12 сарын 19-ний өдөр тасалбар болгож, дуусгавар болгосон.ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа компанийн мэргэжлийн шалгалтын комиссын 2022 оны 11 сарын 15-ны өдрийн 146 2020 22 дугаар шийдвэр, мөн оффисын салбарын даргын зөвлөлийн 2022 оны 11 сарын 16-ны өдрийн хурлын шийдвэр, Хөдөлмөрийн тухай хуулийн 81.2 дахь заалт мөн эрчим хүчний ажилтны зохиох аюулгүй ажиллагааны үндсэн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.25, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5.2 дахь заалт мөн компанийн мэдлэгийн шалгалт авах журмын 4 дүгээр зүйлийн 4.13 дахь заалт болонтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь 2.2 дахь заалтыг тус тус үндэслэл болгож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байдаг.эд Хөдөлмөрийн тухай хуулийн 85-д заасан үндэслэлээр 1000200,162 төгрөгийн нөхөн олговор мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 81.2-т заасан үндэслэлээр 36001486 төгрөгийн тэтгэмж, ээлжийн амралтын олголт 1488638 төгрөгийг нийт 6000289,287 төгрөгийг тус тус олгосон. Иймдийн гаргасан нэхэмжлэл нь бодит үнэнд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5.Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн хүний хүлээж байгаа хариуцлага биелэхгүй байгаа тухай асуудал л байгаа юм. Тэгэхээр эрчим хүчний салбар бол нарийн зохион байгуулалттай, техник технологийн хувьд өндөр хөгжлүүдийг шаардсан, тодорхой хэмжээний ажилтнуудыг сургаж дадлагажуулж чадваржуулж байдаг ийм том бүтэцтэй байгууллага. Тийм учраас энэ ажиллагааны түүхэндээ амьдралын туршид гаргасан алдаанаас болж хүний цусаар бичигдсэн дүрмээр зохицуулагдаж байдаг. Анх одоо ажилд орж байгаагаас эхлээд тухайн үед ажлын байр өөрчлөгдсөн чөлөөлөгдсөн ийм хүмүүсийн хүрээнд дүрмээр зохион байгуулагдсан сургалтын ажил, сургалт шалгалт зохион байгуулах ажлыг хийдэг. Эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм гээд та бүхэнд хүргүүлчихсэн байгаа. Энэ дээр маш тодорхой заагдчихсан. Бүх шалгалтыг зохион байгуулах үүрэгтэй. Аливаа ажил гүйцэтгэхдээ тухайн шалгалтыг өгч байж эрх авч байж, энэ ажилд ажиллах боломжтой болдог. гуайн хувьд энэ үүргээ биелүүлж чадахгүй байгаа юм. 3 удаа шалгалт өгөөд шалгалтдаа ач холбогдол өгөөд яг тухайн тохиолдолд өөрийнхөө мэдэж байгаа чадвар мэдлэг чадвартаа анхаараад асуултад нь хариулаад тэр комисс дээр ажиллаад өөрийнхөө шалгалтыг өгчихсөн байсан бол өнөөдрийг хүртэл хугацаанд ийм их хохирол салбарт үзэхгүй. Энэ байдлаас болоод салбар тодорхой хэмжээний хохирол амссан гэж үзэж байгаа юм. Энэ хүн тодорхой хэмжээний мэдлэг чадвартай байж байгаад шинээр орсон ажилтнуудыг сургах мөн инженер техникийн ажилтнуудыг өсгөж өндийлгөх, эргээд дадлагажуулах зэрэг маш олон нарийн хөтөлбөрт ажлуудыг энэ хугацаанд тасалдуулсан. Магадгүй энэ шаардлагаар үзэх юм бол гэдэг хүн бид нараас энэ салбараас мөнгө нэхэх биш харин энэ хохироосон асуудлаар нь инженерээс бид нар мөнгө нэхэхээр байгаа юм. Энэ хүн үүргээ л биелүүлчихсэн байсан бол энэ асуудал болж явахгүй. Цахилгаан байгууламж ашиглалт аюулгүй ажиллагааны мөрдөх журам бол эрчим хүчний сайдын тушаалаар батлагдсан ийм журам байдаг. Эрчим хүчний салбар үүсэн бий болсноос хойш мөрдөж байдаг ийм дүрэм байдаг. Хамгийн сүүлчийн 2014 оны 8 сарын 22-ны өдөр 101 тоот эрчим хүчний сайдын тушаалаар батлагдсан байгаа юм. Энэ дүрмийг Монгол Улсын хэмжээнд нутаг дэвсгэрт байж байгаа бүх аж ахуйн нэгжүүд төрийн өмчийн хэлбэрээр үл харгалзан мөрдөнө гэсэн нийтлэг заалт байдаг. Жишээлбэл 6 дугаар заалт дээр сургалт шалгалтдаа хамрагдаагүй буюу тогтоосон шаардлагад тэнцээгүй, зааварчилгаа аваагүй, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, эрүүл мэндийн хувьд тэнцээгүй иргэн ажилтан ажил үүрэг гүйцэтгэхийг хориглоно гэсэн үндсэн заалт бий. Мөн ажилтанд тавигдах шаардлага гээд******* дүгээр зүйлд сургалтад хамрагдаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй, тогтоосон хугацаанд шалгалт өгөөгүй буюу тэнцээгүй иргэн ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно гэсэн ийм заалтын хүрээнд л ажил амьдрал шийдэгдэж байгаа юм. Энэ заалтын хүрээгээр л энэ асуудал сөхөгдөж байгаа юм. Энэ хүн өөрөө хичээгээд тухайн үед шалгалтаа өгөөд энэ асуудлууд хэвийн явчихсан бол өнөөдөр энэ маргаан, энэ байдал, энэ салбарын хэмжээнд хохиролтой байдал үүсэхгүй байсан. Хамгийн гол нь өөрийнхөө хичээмжгүй, чадваргүй гэдэг юм уу, энд анхаарал хандуулахгүй, тухайн үед хичээхгүй энэ байдал нь үргэлжилж ийм байдал дадал болчихсон харагдаж байна. Энэ нь өмнөх өөрийнх нь гаргаж дахин нөхөн шийдвэр орж ирсэн байдалтай бас уялдаатай харагддаг. Энэ хүн үүргээ биелүүлээд шалгалтууд, ээлжит шалгалтуудаа л өгчихсөн бол бид нар дүрмийн хүрээндээ бүх ажил асуудлууд цэгцлэгдээд явчих байсан. Тухайн хүн ажлын байрны тодорхойлолтод хангагдсан үндсэн үүрэг болох тэр мэдлэгийн чадвар. Яагаад гэхээр сургалтын инженер бусад инженерүүдтэй харьцуулахад илүү үүрэг хүлээж байгаа бүх шалгалтдаа анхаарч байх ёстой. Нөгөө талдаа саяын тэр дүрмийн хүрээний хавсралтад заагдчихсан инженер гэдэг хүн энд ямар үүрэг хүлээж байх вэ гэдгийг 6 зүйл дээр маш тодорхой заачихсан байж байгаа. Бүх чиглэлдээ үйлчилж байгаа цахилгаан байгууламжийн схем горим, онцлог, үйлдвэрлэлийн технологийн процессыг нарийн мэддэг байх ёстой гээд. Бүхэл бүтэн 6 зүйл заалтыг хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээчихсэн инженер хүн өнөөдөр зөвхөн энэ чиглэлээр нь бид нар шалгалт авах гээд энэ нөхцөл шаардлагыг л хангаж чадахгүй 3 удаагийн шалгалтад уначихсан, шалгалт өгөхгүй байгаа шалтгаанаа өөр аргачлалаар тайлбарладаг гэв.

6.Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 81.2-т ажилтан мэргэжил мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтнуудад өмнө нь анхааруулж мэргэжил, мэргэжлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэсэн энэ заалт байгаа. Нэхэмжлэгчид манай байгууллагаас анх ажилд орсноос нь эхлээд шууд шалгалт авч байгаагүй хэд хэдэн удаагийн дагалдан суралцах хөтөлбөрөөр сургалтуудыг давтамжтай авсан. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байгаа. Мэдлэгийн хэд хэдэн удаагийн шалгалтыг аваад мэдлэг ур чадварын хувьд энэ хүн тэнцэхгүй юм байна аа гэж тогтоогдсон учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь цуцалсан. 3 удаагийн шалгалт авах тухай бүрд нь бас сургалтууд орж байсан гэв.

 

Хэрэгт нэхэмжлэл /хэргийн 1-2-р хуудас/, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжууд /хэргийн 3-9-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 10-р хуудас/, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 сарын 16-ны өдрийн Б/438 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 11-12-р хуудас/, Нийслэлийн******* дүүргийн*******-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 13-р хуудас/, 2023 оны 5 сарын 12-ны өдрийн Улаанбаатар хот,******* дүүрэг, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт /хэргийн 14-р хуудас/, 2022 оны 8 сарын 18-ны өдрийн 41/2022 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хэргийн 15-17-р хуудас/, 2022 оны 11 сарын 17-ны өдрийн мэдэгдэл /хэргийн 18-р хуудас/, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн говийн бүсийн салбарын даргын 2022 оны 12 сарын 13-ны өдрийн Б/64 дугаартай тушаал /хэргийн 19-р хуудас/, 2022 оны 11 сарын 1-ний өдрийн Дундговь аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн талаар хариу мэдэгдэх хуудас /хэргийн 20-р хуудас/, 2023 оны 4 сарын 19-ний өдрийн 1 дугаартай Дундговь аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /хэргийн*******-23-р хуудас/, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 1 сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэл /хэргийн 24-32-р хуудас/, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 3 сарын-ны өдрийн хуралдааны тэмдэглэл /хэргийн 45-47-р хуудас/, хариуцагчийн тайлбар /хэргийн 62-65-р хуудас/, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн шинэ ажилтныг чиглүүлэх хуудас /хэргийн 68-р хуудас/, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт /хэргийн5-78-р хуудас/, урьдчилсан зааварчилгааны хуудас /хэргийн9-80-р хуудас/,эд олгосон дагалдан суралцах хөтөлбөр /хэргийн 81-р хуудас/, ЦДҮС ТӨХК-ийн Говийн бүсийн салбарын мэргэжлийн шалгалтын комиссын протокол /хэргийн 82-87-р хуудас/, Ц.Батсүхийн мэдлэгийг дээшлүүлэхээр хийсэн сургалтын хөтөлбөр ирцийн бүртгэл /хэргийн 88-91-р хуудас/, ГБС-ын мэргэжлийн шалгалтын комиссын хурлын тэмдэглэл /хэргийн 92-93-р хуудас/, 2022 оны 10 сарын 10-ны өдрийн 9 дугаартай мэдэгдэх хуудас /хэргийн 94-р хуудас/, 2022 оны 10 сарын 28-ны өдрийн 3 дугаартай зөрчил танилцуулах хуудас /хэргийн 95-р хуудас/, Ц.Батүхийн Говийн бүсийн салбарын Мэргэжлийн шалгалтын комисст гаргасан өргөдөл /хэргийн 96-р хуудас/, шалгалт өгөх болон хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэх хуудас /хэргийн 97-98-р хуудас/, ЦЦҮС ТӨХК-ийн мэргэжлийн комиссын шалгалтын проткол, албан бичиг /хэргийн 99-100-р хуудас/, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн говийн бүсийн салбарын даргын 2022 оны 12 сарын 13-ны өдрийн Б/64, 2022 оны 10 сарын 12-ны өдрийн Б/38 дугаартай тушаалуудын хуулбар /хэргийн 101-102-р хуудас/, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны сарын 20-ны өдрийн А/185 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 115-р хуудас/, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн хөдөлмөрийн дотоод журмын хуулбар /хэргийн 116-130-р хуудас/, Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 сарын-ны өдрийн А/209 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 131-р хуудас/, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн салбарын дүрмийн хуулбар /хэргийн 132-139-р хуудас/, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 сарын 28-ны өдрийн А/57 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 140-р хуудас/, ажилтнуудаас мэдлэгийн шалгалт авах журмын хуулбар /хэргийн 141-143-р хуудас/, Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 102 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 145-162-р хуудас/, цахилгааны аюулгүй ажиллагааны группын ангилал /хэргийн 163-164-р хуудас/, 2022 оны 12 сарын 20-ны өдрийн төлбөрийн даалгавар 1143 /хэргийн 165-р хуудас/, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн ГБС-н даргын 2022 оны 12 сарын 13-ны өдрийн Б/64 тоот тушаалын дагууэд олгох тэтгэмжийн тооцоо /хэргийн 166-р хуудас/, 2023 оны 8 сарын 16-ны өдрийн 01/261 дугаартай итгэмжлэл /хэргийн 167-р хуудас/,ийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан өргөдөл /хэргийн 181-р хуудас/, 2021 оны 11 сарын 11-ний өдрийн 06-05/2177 дугаартай Төрийн албаны зөвлөлийн албан бичиг /хэргийн 182-р хуудас/, Дундговь аймгийн прокурорын газрын 2022 оны 11 сарын 14-ний өдрийн 125 дугаартай хариу мэдэгдэх хуудас /хэргийн 184-р хуудас/, Дундговь аймгийн прокурорын газрын 2022 оны 11 сарын 8-ны өдрийн 253 дугаартай прокурорын тогтоолын хуулбар /хэргийн 185-187-р хуудас/, 3015 дугаартай өргөмжлөл /хэргийн 188-р хуудас/, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 2 сарын 16-ны өдрийн 1/32 дугаартай албан бичгийн хуулбар /хэргийн 189-р хуудас/,ийн гомдолтой холбогдуулж гаргасан хариу тайлбар /хэргийн 190-192-р хуудас/, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн говийн бүсийн салбарын даргын зөвлөлийн 2022 оны 1 сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл /хэргийн 198-202-р хуудас/, 2022 оны 2 сарын 10-ны өдрийн зөрчлийн хуудас /хэргийн 203-р хуудас/, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 2-ны өдрийн 3191, 2022 оны 6 сарын 3-ны өдрийн 1790 дугаартай шийдвэрүүд /хэргийн 204-210-р хуудас/, харилцах дансны хуулга /хэргийн*******1-р хуудас/, BE2015018 дугаартай сертификат 3 /хэргийн*******2-р хуудас/, 2014 оны Эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны дүрэм /хэргийн*******4,*******6-р хуудас/, 2010 оны 10 сарын 14-ны өдөрэд олгосон техник ашиглалт, аюулгүй ажиллагааны эрхийн үнэмлэх /хэргийн*******8-р хуудас/, 2023 оны 9 сарын 20-ны өдрийн 01/313 дугаартай итгэмжлэл /хэргийн*******9-р хуудас/, 2022 оны 6 сар, 11 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд /хэргийн 220-223-р хуудас/, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн говийн бүсийн салбарын даргын 2022 оны 3 сарын 24-ний өдрийн А/05 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 224-225-р хуудас/ баримтуудыг бүрдүүлжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч нь салбарын даргын 2022.12.13-ны өдрийн Б/64 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч тал Сургалт, бүтээмжийн инженер албан тушаал нь захиргаа аж ахуйн албанд хамаардаг, 2 жил тутамд мэдлэгийн шалгалт өгөх ёстой. Гэтэл 2022 оны 08 сарын 16-ны өдөр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилд эгүүлэн томилогдсоноос хойш ажлаас халах зорилготой удаа дараа шалгалт авч намайг ажлаас үндэслэлгүй халсан. Ажлаас халсан тушаал хуульд заасан журмын дагуу гараагүй, 2022 оны 11 сарын 18-ны мэдэгдэх хуудас гардуулаад, ажил үүрэг гүйцэтгүүлэлгүй 2022 оны 12 сарын 13-ны өдрийн тушаалаар 2022 оны 12 сарын 19-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэжээ.

4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

5. Хариуцагч тал тайлбар татгалзлаа дараах байдлаар үндэслэж байна. Үүнд: Эрчим хүчний салбар онцгой салбар учир инженер техникийн ажилтнуудад сургалт хийж, зааж зөвлөх үүрэг бүхий Сургалт, бүтээмжийн инженер нь шүүхийн шийдвэрээр эргэж ажилдаа томилогдсон байсан ч 6 сар ажлаасаа хөндийрсөн л бол дахин мэдлэгийн шалгалт өгөх ёстой.******* инженерийн хувьд Ажилтнуудаас мэдлэгийн шалгалт авах журам-д зааснаар сургалт хийж, шалгалтыг авсан боловч 3 удаагийн шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан учир мэдлэг, ур чадварын хувьд тухайн албан тушаалд тэнцэхгүй гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

6. Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан бичгийн баримтад үндэслэн шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэхэмжлэгч нь Сургалт бүтээмжийн инженер 2 жил тутамд мэдлэгийн шалгалтыг төв компани дээр өгөх ёстой гэж, хариуцагч нь инженер нь 2022 оны 08 сарын 16-ны өдөр ажилд томилогдохоос өмнө 6 сараас илүү хугацаанд ажлаас хөндийрсөн тул салбарын мэргэжлийн шалгалтын комисст шалгалт өгч ажиллах ёстой гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч нь Цахилгаан тамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 сарын 11-ний өдрийн 6/82 дугаар тушаалаар ажлаас халагдаж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/01790 дугаар шийдвэрээр /хэргийн 208-210-рт/ ажилд эгүүлэн тогтоогдож, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 08 сарын 16-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар Говийн бүсийн салбарын захиргаа, аж ахуйн албаны сургалт, бүтээмжийн инженерээр эгүүлэн /хэргийн 66-рт/ томилогджээ. 2022 оны 02 сарын 11-ний өдөр ажлаас халагдахаас өмнө тухайн ажил албан тушаалд хэзээ томилогдон ажилласан талаар баримтыг ирүүлээгүй боловч талуудын шүүхэд гаргасан тайлбараар 2018 оноос эхлэн нэхэмжлэгч ньт Сургалт, бүтээмжийн инженерээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 03 сарын 28-ны өдрийн А/57 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Ажилтнуудаас мэдлэгийн шалгалт авах журам-ын /хэргийн 140-144-рт/ 1.2-т Компанийн гүйцэтгэх захирал болон салбарын даргын тушаалаар батлагдсан мэргэжлийн шалгалтын комисс ажилтнуудаас мэдлэгийн шалгалт авна, 2.1-т Мэдлэгийн шалгалт нь дараах төрлүүдтэй байна. Үүнд: 2.1.1.Анхны, 2.1.2.Мэргэжлийн зэрэг нэмэх, аюулгүй ажиллагааны групп олгох, шинэчлэх, 2.1.3.Ээлжит, 2.1.4.Ээлжит бус. 2.2.Мэдлэгийн анхны шалгалтыг шинээр ажилд орж байгаа болон ажлын байр өөрчлөгдсөн, өвчтэй, чөлөөтэй, хүүхэд асарсан гэх мэт тодорхой шалтгаанаар 2-оос дээш жил ажиллаагүй ажилтнуудаас авна, 2.4.Ээлжит шалгалтыг тогтоосон хуваарийн дагуу дараах хүрээнд зохион байгуулна. Үүнд: 2.4.1.Цахилгаан байгууламжинд ажлын байрны тодорхойлолтын дагуу үндсэн үүрэгт ажлаа гүйцэтгэдэг болон үзлэг шалгалт, тооллого хийх, эд материал тоног төхөөрөмж хүлээж авах, хүлээлгэж өгөх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр богино хугацаагаар нэвтэрч ажиллах шаардлага бүхий ажилтнуудаас /үндсэн хөрөнгийн нярав, нягтлан бодогч, хангамжийн инженер, мэргэжилтэн, техникийн бодлого, горим, баланс тооцоо, ашиглалт, төслийн инженер гэх мэт/ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм, ААД, ТАД, Галын аюулаас урьдчилан сэргийлэх дүрэм, тоноглолын ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, сэрэмжлүүлэх мэдээлэл даалгавар, Аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр компанийн хэмжээнд мөрдөж буй журам, заавруудаар жил бүр мэдлэгийн шалгалт авна. 2.4.2.Цахилгаан байгууламжинд ажилладаггүй, техникийн бус ажилтнуудаас /Цахилгаан байгууламжинд огт нэвтэрч ажилладаггүй, оффист сууж ажилладаг ажилтан, мэргэжилтнүүд/ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, ААД-н 1-р бүлгийн 1.2-1.4-р хэсэг, Галын аюулаас урьдчилан сэргийлэх дүрэм, аюулгүй ажиллагааны заавар, сэрэмжлүүлэх мэдээлэл даалгавар, Аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр компанийн хэмжээнд мөрдөж буй журам, заавруудаар 2 жилд нэг удаа мэдлэгийн шалгалт авна, 2.5. Ээлжит бус шалгалтын эзэлхүүн, хугацааг шалгалтын комисс тогтоож, дараах тохиолдлуудад зохион байгуулна. Үүнд: ...2.5.6.Тухайн албан тушаалд өвчтэй, чөлөөтэй гэх мэт тодорхой шалтгаанаар 6 сараас дээш хугацаагаар ажиллаагүй завсардсан гэж тус тус заажээ.

Энэхүү журмаас харахад Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д ажиллагсад мэдлэгийн шалгалтыг тодорхой хугацааны давтамжтайгаар болон зайлшгүй тохиолдолд тухай бүрд өгч тухайн албан тушаалд ажиллахаар зохицуулжээ. Нэхэмжлэгч нь өөрийн ажиллаж байсан сургалт, бүтээмжийн инженерээр ажиллахад дээрх журмын дагуу мэдлэгийн шалгалт өгөхийг үгүйсгээгүй ба харин ээлжит бус шалгалт өгөх үндэсгүй, ээлжит шалгалтыг 2 жил тутамд өгөх ёстой гэж маргаж байна. Нэхэмжлэгч нь уг албан тушаалд анх удаа томилогдож байгаа биш, ажлаас 6 сараас илүү хугацаагаар хөндийрөх болсон шалтгаан нь ажил олгогчийн хууль бус шийдвэр байсан тул анхны, эсхүл ээлжит бус шалгалтыг өгөх үндэслэлгүй байсан байна. Нэхэмжлэгч тал нь 2022 оны 08 сарын 16-ны өдөр ажилд томилогдохоос 2 жилийн хугацааны өмнө мэдлэгийн шалгалт өгч хангалттай үр дүн үзүүлсэн, 2022 оны 08 сарын 16-наас 2022 оны 11 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд ээлжит шалгалт өгөхгүй байх үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ээлжит шалгалт өгөх хугацаа болоогүй болохыг нотлоогүй байна. Мөн нэхэмжлэгч ньын мэргэжлийн шалгалтын комиссын 2022 оны 09 сарын 20-ны өдрийн шалгалт /хэргийн 82-83-рт/, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн мэргэжлийн комиссын 2022 оны 11 сарын 15-ны өдрийн шалгалт /хэргийн 99-100-рт/-ын үр дүнг эс зөвшөөрч маргаагүй байна. Нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд ажиллахын тулд мэдлэгийн шалгалт өгөх үйл явц, түүний үр дүнг зөвшөөрсөн байдал хэрэгт цугларсан баримтаас харагдаж байна.

Нэхэмжлэгчийг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 08 сарын 16-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар Говийн бүсийн салбарын захиргаа аж ахуйн албаны сургалт, бүтээмжийн инженерээр эгүүлэн томилжээ /хэргийн 66-рт/. 2022 оны 08 сарын 18-ны өдөртай /салбарын дарга/ Хөдөлмөрийн гэрээ /хэргийн 15-17-рт/ байгуулсан байна.ын даргын 2022 оны 12 сарын 13-ны өдрийн Б/64 дугаар тушаалаар /хэргийн 19-рт/ хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.

Нэхэмжлэгч ньын даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байх тул тус салбарт холбогдуулан, салбарын байрлаж буй газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь зөв байна.

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 сарын 07-ны өдрийн А/209 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн салбарын дүрэм /хэргийн 131-139-рт/-ийн 3.3-т Салбарын дарга, ерөнхий инженер, санхүү, эдийн засгийн албаны дарга бөгөөд ахлах нягтлан бодогч, Захиргаа аж ахуйн албаны дарга, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах болон инженерүүдийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх, өөр ажилд шилжүүлэх, албан тушаал бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох, сахилгын шийтгэлийг гүйцэтгэх захирал шийдвэрлэн тушаал гаргах, цалинг холбогдох журмын дагуу тогтоож, хөдөлмөрийн гэрээг байгуулна. 3.4-т Салбарын батлагдсан орон тоонд ажиллах энэхүү журмын 3.3-т зааснаас бусад ажилтнууд болон гэрээт харуулыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх, өөр ажилд шилжүүлэхийг гүйцэтгэх захирлын зөвшөөрлийн дагуу салбарын дарга тушаалаар шийдвэрлэж, хөдөлмөрийн гэрээг байгуулах, цуцлах, дуусгавар болгох гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч нь салбарын Захиргаа аж ахуйн албаны сургалт, бүтээмжийн инженерээр ажиллаж байсан ба энэхүү дүрмийн 3.3-т заасан албан тушаалд хамаарахгүй байна. Иймд дүрмийн 3.4-т зааснаар салбарын даргын шийдвэрээр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь дээрх журамд нийцэж байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх харилцааг дуусгавар болгосон салбарын даргын тушаал хуульд заасан журмыг зөрчиж гарсан гэж маргаж байна. Хариуцагч нь 2022 оны 11 сарын 17-ны өдөр гарсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсон тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид 2022 оны 11 сарын 18-ны өдөр гардуулан өгсөн /хэргийн 98-рт/ байна. Энэхүү мэдэгдэлд мэдэгдлийг танилцуулсан өдрөөс хойш ажил үүргийг гүйцэтгүүлэх боломжгүй тухай дурджээ.ын даргын 2022 оны 12 сарын 13-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаарийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 12 сарын 19-ний өдрөөр тасалбар болгон цуцлахаар /хэргийн 19-рт/ шийдвэрлэжээ. Ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгон шийдвэрлэсэн энэхүү үйл явц нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2,8.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй, 80.5-д Энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно гэж тус тус заасныг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгч талын дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчын даргын 2022 оны 12 сарын 13-ны өдрийн Б/64 дугаартайийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг эс зөвшөөрч Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасныг тус комиссын 2023 оны 01 сарын 26-ны өдрийн 1 дугаар хуралдаанаар хэлэлцэж тэмдэглэл /хэргийн 24-32-рт/ үйлджээ. Энэхүү хуралдаанаар талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар харилцан тохиролцоогүй тул дараагийн шатны байгууллагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлэхээр шийдвэрлэж, тэмдэглэлийг гомдол гаргагчэд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гардуулан өгчээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-т зааснаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй бол энэ талаар тэмдэглэл үйлдэж талууд гарын үсэг зурснаар маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болно. Мөн хуулийн 154.6-д Энэ хуулийн 154.5-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч аль нэг тал хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандана, 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гарван талт хороонд гомдол гаргажээ. Энэхүү гомдлыг хэзээ гаргасан тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гарван талт хороо уг гомдлыг харьяаллын бус үндэслэлээр хэлэлцэхээс татгалзаж /хэргийн 45-47-рт/ шийдвэрлэжээ. Уг хорооны хуралдаанд гомдол гаргагч өөрийн биеэр оролцож, хуралдааны тэмдэглэлийг 2023 оны 03 сарын 09-ний өдөр хүлээн авсан байна. Харьяаллын дагуу Дундговь аймгийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлыг гаргаж, тус хороо гомдлыг 2023 оны 04 сарын 19-ний өдрийн хуралдаанаар /хэргийн*******-23-рт/ шийдвэрлэжээ. Дундговь аймгийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдол, гомдлыг хэзээ гаргасан тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлийн огноо болон агуулгаас харахад гомдлыг уг хороонд хэзээ гаргасан, хорооны хуралдаан өмнө хойшилсон эсэхийг тооцохоор зүйл тэмдэглэгдээгүй байна. Иймд хуульд заасан хугацааны дотор Дундговь аймгийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гомдлыг шийдвэрлэх хуралдааныг хийсэн гэж үзвэл 2023 оны 04 сарын 05-ны өдрөөс хойш тус хороонд гомдлыг гаргасан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь 2023 оны 03 сарын 09-ний өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор харьяаллын дагуу Дундговь аймгийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргах ёстой байтал хуульд заасан хугацааг хэтрүүлэн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд гомдлоо гаргажээ. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргах хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргасан, эсхүл уг хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх, мөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй болохыг нотолсон бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй бана.

Хариуцагч тал нь нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хуульд заасан журмын дагуу гаргасан, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж маргаан таслах эрх бүхий байгууллагад гомдол гаргасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Энэхүү нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул үүнийг дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаарийн,  даргын 2022 оны 12 сарын 13-ны өдрийн Б/64 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ