Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 121/ШШ2023/0019

 

 

2023 оны 05 сарын 04-ны өдөр           Дугаар 121/ШШ2023/0019                                     Арвайхээр сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ******* овогт *******ын *******,

Хариуцагч: Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* нарын хооронд үүссэн Үрчлэлтийн бүртгэлийг хүчингүй болгож, төрөлтийн бүртгэлийг сэргээхийг Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* нь Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Үрчлэлтийн бүртгэлийг хүчингүй болгож, төрөлтийн бүртгэлийг сэргээхийг Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч нь Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хандан өөрийн төрсөн хүү ******* өөрийн хадам аав А.******* үрчлүүлж байсан бөгөөд 2012 онд өөр дээрээ буцаан үрчилж авсан тул улсын бүртгэлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулахаар гомдол гаргасан бөгөөд Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 171 тоот албан бичгээр шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгчээ.

Нэхэмжлэгчээс тус шүүхэд хандан 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч Д.*******аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“...Д.******* миний бие болон эхнэр ******* бид 2006 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү ******* өөрийн хадам аав А.******* үрчлүүлж байсан боловч хүүгээ өөрсөд дээрээ өсгөж хүмүүжүүлсэн. Сүүлд хүүгээ бид өөрсдөөрөө овоглохын тулд иргэний бүртгэлийн газар энэ тухайгаа хэлтэл үрчилж авсан эцэг эхээс нь буюу өвөө А.*******, эмээ ******* нараас хүү ******* бидэнд үрчлүүлсэн тухай бичиг баримт үйлдэж үрчлэлтийн гэрчилгээг 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бүртгэж бидэнд олгосон байдаг. Бид ч тухайн үед мэдлэг, мэдээлэл дутуугийн улмаас ингээд бид хүүгээ өөрсдийн нэр дээр овоглочихлоо гэж бодож явж байсан боловч сүүлд 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүү маань иргэний үнэмлэхээ захиалахад л хүүгээ миний нэрээр бус өвөөгөөрөө буюу А.*******оор овоглогдож байгааг мэдсэн. Өөрөөр хэлбэл тухайн үеийн бүртгэлийн ажилтны өмнөх үрчлэлтийг хүчингүй болгож байж дараагийн бүртгэлийн ажиллагааг хийгээгүй, өмнөх үрчлэлтийг хүчингүй болголгүйгээр дахин үрчлэлтийг бүртгэхдээ нэгдсэн санд энэ тухай шивж оруулаагүй гэсэн буруутай үйл ажиллагааны улмаас өнөөдөр миний хүү зөрчилтэй бичиг баримттай /2 үрчлэлтийн бүртгэлтэй буюу А.*******, Д. ******* гэсэн 2 өөр овогтой/ болж хохироход хүрээд байна.

Иймд 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдөр А. *******, Ц. ******* нарт хүү ******* үрчлүүлсэн тухай Өвөрхангай аймгийн Уянга сумын 0009 дугаартай үрчлэлтийн бүртгэлийг хүчингүй болгож, төрөлтийн бүртгэлийг сэргээхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн ******* овогт *******ын *******ын нэхэмжилэлтэй “Өөрийн төрсөн хүү Д.******* үрчлэлтийн талаарх гомдлын мөрөөр шалгаж үзэхэд:

Уянга сумын “Хүүхэд үрчилсэний бүртгэл” дэвтэрийн 2012 оны бүртгэлийн 5 дугаарт төрүүлсэн эцгийн нэр дээр ******* овгийн Аюурын *******, эхийн нэр дээр Хорьтүмэд овгийн ******* *******, үрчилж авсан эцгийн нэр дээр ******* овгийн *******ын *******, эхийн нэр дээр ******* овгийн *******ийн ******* гэж бүртгэл хийсэн нь хууль зөрчсөн буруу бүртгэл байна. Мөн энэхүү бүртгэл нь улсын бүртгэлийн цахим санд бүртгэгдээгүй, ХААТР-15 маягт бичигдээгүй бүртгэх боломжгүй бүртгэл байна.

Энэ бүртгэл нь тухайн үед мөрдөж байсан “Гэр бүлийн тухай” хуулийн 61 дүгээр зүйлд “Үрчлэлтийг хүчингүйд тооцох”-д шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлтэй байтал өмнөх үрчлэлтийг хүчингүй болголгүй дахин үрчлэлт хийсэн нь буруу буюу хүчингүй бүртгэл хийсэн байна ... Сугуйд овгийн *******ын *******, Боржигон овгийн *******ийн ******* нар нь өөрийн хүүхэд ******* үрчлүүлээд 2008 оны 07 дугаар сарын 07-нд үрчлүүлсэн талаар улсын бүртгэлийн цахим санд бүртгэсэн байдаг. Энэ бүртгэл нь хууль эрх зүйн хувьд алдаа зөрчилгүй явагдсан. Гэтэл Д.*******, ******* нар нь хүүхдээ эргээд үрчлэх талаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтээ шүүхэд гаргалгүй тухайн сумын Засаг даргадаа гаргасан бөгөөд хүсэлт нь хууль зөрчсөн буюу 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Засаг даргын захирамжаар хүсэлтийг хэрэгжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл *******ын *******, *******ийн ******* нарт тус багийн иргэн *******ийн хүүг Г-ын ******* үрчлүүлсүгэй гэсэн захирамж гарсан байдаг. Б гэх хүүхэд Д.*******ын хүүхэд болохоос *******ийн төрсөн хүүхэд биш. Өмнө нь үрчлэгдсэн, үрчилж авсан аав, ээж нь *******. Ингээд энэ дээр дахиж улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч О-д даалгасан захирамж гаргаад О нь үрчлэлтийн бүртгэл хийсэн. Уг бүртгэлийг хийхдээ ХААТР-15 маягт гэж бичээгүй зөвхөн хүүхэд үрчлэлтийн бүртгэлийн дэвтэр дээр 2012 оны 05 дугаар бүртгэлд бүртгэсэн. Ингээд үзэхээр манайх ийм бүртгэлийг цахим санд бүртгүүлэх боломжгүй. Учир нь хууль зөрчсөн бүртгэл бөгөөд бүртгэл хийгээгүй учир одоогийн байдлаар эхний үрчилж авсан өвөг эцэг *******ийн нэр дээр байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өмнөх үрчлэлтийг хүчингүй болгож, дараагийн бүртгэлийн ажиллагааг хийгээгүй, өмнөх үрчлэлтийг хүчингүй болголгүйгээр дахин үрчлэлтийг бүртгэхдээ нэгдсэн санд энэ талаар шивж оруулаагүй гэсэн буруутай үйл ажиллагааны улмаас миний хүү зөрчилтэй бичиг баримттай, 2 үрчлэлтийн бүртгэлтэй, А.*******, Д.******* гэсэн 2 овогтой болж хохироод байна гэж байгаа. Үүнээс харахад хохирсон зүйл байхгүй. А.******* овогтойгоороо өнөөдрийг хүртэл явж байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд үрчлэлтийг хүчингүй болгоход зөвхөн шүүх хүчингүй болгох үндэслэлтэй гэсэн заалт байдаг. Гэтэл энэ заалтыг зөрчөөд хуурамч захирамж, хуурамч бүртгэл хийгдсэн гэж үзэж байгаа. Миний хувьд ийм тайлбартай байна. Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх байх. Тэгэхээр 2008 оны үрчлэлтийг хүчингүй болгож байж тухайн хүүхэд өөрийн аав, ээжийн бүртгэлд ирнэ гэж үзэж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд ******* овогт *******ын Б нь  2006 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нарын хүү болон төржээ.

Улмаар Д.*******, ******* нарийн хүсэлтийн дагуу Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 84 дүгээр захирамжийг үндэслэн ******* овогт *******ын Б /ЙО*****/-ыг түүний ээж *******ийн аав ******* овогт А-ын ******* /ЙО****/, ээж ******* овогт ******* ******* /ЙО*********/ нарт үрчлүүлсэн байх ба үрчлэлтийг 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бүртгэсэн байна.

3. Мөн Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/74 дүгээр “Хүүхэд үрчлэх тухай” захирамжийн 1 дэх заалтаар “Тус сумын Бадрал 5 дугаар багийн иргэн *******ын *******, *******ийн ******* нарт, тус багийн иргэн *******ийн хүү ******* үрчлүүлсүгэй”, 2 дахь заалтаар “Энэ захирамж гарсантай холбогдуулж иргэний гэр бүлийн байдалд өөрчлөлт оруулан бүртгэхийг улсын бүртгэгч П.О-д даалгасугай” гэжээ.

Дээрх захирамжийг үндэслэн ******* овогт *******ийн ******* ******* овогт *******ын Б болгон өөрчилж 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүүхэд үрчилсний бүртгэлийн 0005 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэсэн гэрчилгээний хуулбар хэрэгт авагдсан байна.

3. Харин Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас авсан үрчилсний бүртгэлийн лавлагаагаар ******* овогт *******ийн Батбямба, үрчилж авсан эцэг ******* овогт А-ын *******, үрчилж авсан эх ******* овогт ******* ******* гэсэн өмнөх үрчлэлтийн бүртгэлд өөрчлөлт ороогүй байна.

4. Хариуцагчаас ******* үрчлүүлсэн хүчин төгөлдөр бүртгэл байхад тус бүртгэлийг хүчингүй болголгүйгээр Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга дахин үрчлэлт хийхийг зөвшөөрсөн захирамж гаргасан гэх тайлбар гаргасан нь дараах байдлаар үндэслэлтэй байна.

5. Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар бүлгийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ”, 61 дүгээр зүйлийн 61.2-т “Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д “Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээнэ гэж тус тус заасан.

6. Иймд дээрх хуулийн үндэслэлүүдээр Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 84 дүгээр захирамжийг үндэслэн ******* овогт *******ын Б**** /ЙО*****/-ыг түүний ээж *******ийн аав ******* овогт Аюурын ******* /ЙО62040911/, ээж ******* овогт ******* ******* /ЙО*******/ нарт үрчлүүлсэн үрчлэлтийн бүртгэл хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн бөгөөд улсын бүртгэлийн байгууллагын буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Үрчлэлтийн бүртгэлийг хүчингүй болгож, төрөлтийн бүртгэлийг сэргээхийг Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Үрчлэлтийн бүртгэлийг хүчингүй болгож, төрөлтийн бүртгэлийг сэргээхийг Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлагын хүрээнд захиргааны хэргийг шийдвэрлэсэн бөгөөд Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт гаргаагүй болно.

Үрчлэлт, үрчлэлт хүчингүйд тооцох үндэслэлийг заасан Гэр бүлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтуудаас харахад үрчлэгдсэн хүүхдийг төрсөн эцэг, эхэд нь буцаан үрчлүүлэх тухай ойлголт байхгүй.

8. Харин өмнөх үрчлэлтийг хүчингүйд тооцож байж, хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх, эсхүл дараагийн үрчлэлтийн асуудлыг шийдвэрлэх эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгийн 133.1.4-т заасны дагуу иргэний хэргийн шүүх шийдвэрлэхээр байна.

Хэрэв нэхэмжлэгчээс дээрх үндэслэл байна гэж үзвэл холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ын Үрчлэлтийн бүртгэлийг хүчингүй болгож, төрөлтийн бүртгэлийг сэргээхийг Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дугаарт  тус тус зааснаар нэхэмжлэгч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.НЭРГҮЙ