| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2023/00181/И |
| Дугаар | 102/ШШ2023/03221 |
| Огноо | 2023-09-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2023/03221
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., Б... овогт Д....ийн А...,
Хариуцагч:Баянгол дүүрэг, ...тоотод байрлах, регистр ..., .... Сууц Өмчлөгчдийн Холбоо,
Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., Б... овогт Ж...ийн А...,
Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., Б... овогт Ш....ын Ч...,
Нэхэмжлэлийн шаардлага:.... Сууц Өмчлөгчдийн Холбооны 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн бүх гишүүдийн хурал болон Баянгол дүүргийн ... дугаар хорооны Засаг даргын ажлын албаны ... дугаар байрны иргэдтэй хуралдсан 2022 оны 5 дугаар сарын 22-ний өдрийн 06 тоот хурлыг хүчин төгөлдөр бусад тооцуулах,.... Сууц Өмчлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах,.... Сууц Өмчлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хяналтын зөвлөлийн гишүүдийг томилсон шийдвэрийг хүчингүй болгуулах тухай,
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Д.А..., өмгөөлөгч С.Н..., хариуцагч .... СӨХ-ны төлөөлөгч буюу хариуцагч Ж.А..., Ш.Ч..., өмгөөлөгч Б.Б..., гэрч Ч.Э..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А... нь хариуцагч .... Сууц Өмчлөгчдийн Холбоо, Ж.А..., Ш.Ч... нарт холбогдуулан
.... СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах,
.... СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хяналтын зөвлөлийн гишүүдийг томилсон шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Баянгол дүүргийн ... дугаар хорооны ... дугаар байрны .... Сууц Өмчлөгчдийн Холбоо нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу байгуулагдан Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгэгдэж, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр .... Сууц Өмчлөгчдийн Холбооны 264 дугаар гэрчилгээг авсан.
Би Баянгол дүүрэг, ... дугаар хороо, 3 дугаар хороолол, ... дугаар байр 161 тоотын сууц өмчлөгч бөгөөд .... СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор .... СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдож, .... СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот тогтоолоор .... СӨХ-ны гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажиллуулахыг хэвээр үлдээж, мөн өдрийн ... дугаартай .... СӨХ-ны гүйцэтгэх захиралтай байгуулсан контракт гэрээг .... СӨХ-ны Удирдах зөвлөлийн даргатай 5 жилийн хугацаатай байгуулсан..... СӨХ нь үйл ажиллагаагаа хэвийн тогтвортой явуулж байсан бөгөөд СӨХ-ны удирдлагуудад сууц өмчлөгчдөөс холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах, удирдлагыг солих талаар аливаа байдлаар санал, гомдол ирж байгаагүй.
Гэтэл Ж.А...аар удирдуулсан хэсэг бүлэг хүмүүс хууль бусаар 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хурал зарлан хуралдуулж, .... СӨХ-ны удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүдийг шинээр томилж, .... СӨХ-ны гүйцэтгэх захирал намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, гүйцэтгэх захирлаар Ж.А...ыг шинээр томилж бүртгүүлэн, .... СӨХ-ны өмнөх гэрчилгээг хүчингүй болгуулж, .... СӨХ-г өөрчлөн байгуулж шинээр гэрчилгээ гаргуулан авсан байна.Энэ талаар Ж.А... болон түүний хэсэг бүлэг хүмүүс 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай гэрт ирж, надад хэлсэн.
Дээрх .... СӨХ-ны 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн бүх гишүүдийн хурал болон удирдах зөвлөлийн тогтоолууд нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг илтэд зөрчиж байгаа тул хүчингүй болгох үндэслэлтэй байна.
.... СӨХ-ны 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн бүх гишүүдийн хурал болон Баянгол дүүргийн ... дугаар хорооны Засаг даргын ажлын албаны ... дугаар байрны иргэдтэй хуралдсан 2022 оны 5 сарын 22-ний өдрийн 06 тоот хурлыг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлийн талаар:
Бүх гишүүдийн хурлыг хуралдуулахдаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн ....1.Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна, ....2.Дараах асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ, ....2.5.холбоог өөрчлөн байгуулах, 8.4.Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна, 8.5.Бүх гишүүдийн хурлын товыг хурал хуралдуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлаж, хурлаас гарах шийдвэрийн төслийг бичгээр мэдэгдэнэ, 8.6.Хуралд хэлэлцэхээр товлоогүй асуудлыг зөвхөн хуралд оролцож байгаа гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэнэ гэх хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн байна.Учир нь “....” СӨХ-ны 2022 оны 5 сарын 22-ны өдрийн ээлжит бус хурлыг хэн даргалж явуулсан нь тодорхойгүй, хурал хэзээ, хаана болох талаарх хурлын товыг оршин суугчид болон хуучин СӨХ-ны удирдлагуудын (удирдах зөвлөлийн гишүүд, хяналтын зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал) нэгэнд ч мэдэгдээгүйгээс гадна ямар асуудал хэлэлцэж байгаа болон хурлаас гарах шийдвэрийн төслийг бидэнд бичгээр мэдэгдээгүй.Мөн Шарга- ... СӨХ-ны 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус хурлын тэмдэглэлд хэлэлцэх асуудлыг заахдаа “Баянгол дүүргийн ... дугаар хорооны ... дугаар байрны .... сууц өмчлөгчдийн дарга Д.А...ыг татан буулгах” талаар хэлэлцэхээр хуралдсан байх бөгөөд дээрх хурлаар хэлэлцсэн асуудал нь бүх гишүүдийн хурлын хэлэлцэж шийдвэрлэх асуудалд хамаарахгүй байгаагаас гадна тус хурлаас “удирдах зөвлөл 5 гишүүнтэй байгуулагдлаа, .... СӨХ-ны үйл ажиллагаанд аудитын хяналт шалгалт оруулах” гэж хуралд хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хэлэлцсэн байна.
Мөн хуульд бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлийг заахдаа, хуулийн 9.2.Бүх гишүүдийн 50-аас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно, 9.4.Энэ хуулийн 9.2, 9.3-т заасан хувьд хүрээгүй бол бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр тус тус заасан.Баянгол дүүрэг ... дугаар хороо, ... байранд нийт 324 айл өрх буюу сууц өмчлөгч амьдардаг бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлд “П..., Б..., Ч..., Л.Гантөмөр, Ч.Т..., Ж.А..., Х.Б..., Г.Д..., Э.У..., С..., И..., Н..., М..., Да..., О..., Ж... Да..., Б.Б... нар болон нийт ... дугаар байрны иргэд оролцоо” гэж тусгаснаас үзэхэд тухайн хуралд нийт хэдэн сууц өмчлөгчид оролцсон нь тодорхойгүй, ирц бүх гишүүдийн 50 хувьд хүрээгүй байгаа тул хуулийн 9.2-д заасан хурлын ирцэд хүрээгүй гэж үзнэ.Өөрөөр хэлбэл Баянгол дүүрэг ... дугаар хорооны ... байр нь нийт 324 өрхтэйгөөс 50 хувь буюу 162 сууц өмчлөгч нар хуралд оролцсон тохиолдолд тухайн хурал хүчин төгөлдөр болох тул хуулийн 9.4-т зааснаар хуульд заасан хувь хүрээгүй бол бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна.
Баянгол дүүрэг ... дугаар хорооны ... байрны оршин суугчдаас .... СӨХ-ны удирдлагыг солих, шинээр томилох тухай саналыг санал асуулгын хуудсаар авсан байх бөгөөд хуульд бичгээр саналын хуудас авах тохиолдлыг хуульчлахдаа зөвхөн хэлэлцэх асуудлын талаарх саналаа саналын хуудсаар урьдчилан бичгээр өгч болохоор заасан байтал иргэдээс санал асуулгыг хууль бусаар хураан авсан байна.Санал асуулгын хуудас дээр бичигдсэн хүмүүс нь тухайн Баянгол дүүргийн ... байрны оршин суугч, сууц өмчлөгчид мөн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт байхгүй, тэдгээр нь бодитоор гарын үсэг зурсан эсэх тодорхойгүй байна.
Баянгол дүүргийн ... дугаар хорооны Засаг даргын ажлын албаны ... дугаар байрны иргэдтэй хуралдсан 2022 оны 5 дугаар сарын 22-ний өдрийн 06 тоот хурлын тэмдэглэлийг Баянгол дүүргийн ... дугаар хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н... хянасан байх бөгөөд хуульд бүх гишүүдийн хуралд төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгчийг оролцуулж болохоор зааснаас бус хурлыг хянах эрхийг хорооны Засаг даргад олгоогүй болно.Өөрөөр хэлбэл хуульд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль тогтоомжийг биелэлтэд хяналт тавих эрхийг л орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх болгон хуульчилсан байдаг.
.... СӨХ-ны 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас хурлын тэмдэглэл гарсан байх боловч хурлын шийдвэр, тогтоол гараагүй байгаа нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8.4.Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна, мөн хуулийн 9.1,Хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно гэснийг тус тус зөрчсөн байна.
Дээрхээс үзвэл .... СӨХ-ны 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлаар бүх гишүүдийн хурлын хэлэлцэж шийдвэрлэх асуудалд хамааралгүй асуудлыг шийдвэрлэсэн, хуралд хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хэлэлцсэн, хурлыг хурал зарлах эрх бүхий этгээд санаачлаагүй, хурлыг даргалж явуулсан этгээд тодорхойгүй, хурлаас хурлын шийдвэр, тогтоол гаргаагүй, хурлын товыг зарлаагүй, хурлын ирц бүрдээгүй, оршин суугчдаас авсан санал асуулгын хуудсыг хяналтын зөвлөлд мэдэгдээгүй зэргээр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг зөрчсөн тул .... СӨХ-ны 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн бүх гишүүдийн хурал болон Баянгол дүүргийн ... дугаар хорооны Засаг даргын ажлын албаны ... дугаар байрны иргэдтэй хуралдсан 2022 оны 5 дугаар сарын 22-ний өдрийн 06 тоот хурлыг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлтэй гэж үзэж байна.
.... СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэлийн талаар:
Хуулиар СӨХ-ны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх эрхийг СӨХ-ны удирдах зөвлөлийн эрх байхаар заасан байх боловч маргаан бүхий бүх гишүүдийн хурал нь хуульд заасан шаардлагыг хангаагүйгээс гадна хуулийг зөрчиж гаргасан хүчин төгөлдөр бус хурал байх тул тус хурлаас удирдах зөвлөлийн томилсон гэж үзэх үндэслэлгүй.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн ....2.4-т удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгохоор заасан бөгөөд сууц өмчлөгч гэдгийг хуулийн 4.1.2-т "сууц өмчлөгч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг хэлэхээр заасан байх тул дээрх удирдах зөвлөлийн гишүүд гэх Ш.Ч.... Б.М..., Ч.Э..., Ж.А..., Л.Г... нар нь тухайн Баянгол дүүргийн ... дугаар хорооны ... байрны сууц өмчлөгч нар мөн болохыг нотлох баримт байхгүй байх тул тэдгээрийг сууц өмчлөгч биш гэж үзнэ.Мөн хуульд удирдах зөвлөлийн гишүүн төлөөлүүлэх сууц өмчлөгчдийн олонхийн саналаар сонгогдохоор удирдах зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүдийн дотроос олонхийн саналаар сонгохоор заасан байх боловч гишүүдийг олонхийн саналаар сонгосон гэх баримт байхгүй, хурлын даргыг томилсон шийдвэр гаргаагүй байхаас гадна 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд хуралд оролцсон удирдах зөвлөлийн гишүүд гарын үсэг зураагүй зэргээр хууль зөрчсөн байна.Иймд хуулийн 4.1.2. ....2.4, 4 9.2, 10.3, 10,4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн .... СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний 01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж үзэж байна.
.... СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хяналтын зөвлөлийн гишүүдийг томилсон шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлийн талаар:
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн ....2.4-т удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгох асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр заасныг зөрчиж, .... СӨХ-ны Удирдах зөвлөлийн бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар удирдах зөвлөлөөс хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгосон нь хууль бус байхаас гадна хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгогдсон С.Э..., Л.Г..., Д.Б... нар нь тухайн Баянгол дүүргийн ... дугаар хорооны ... байрны сууц өмчлөгч нар мөн болохыг нотлох баримт байхгүй байх тул тэдгээрийг сууц өмчлөгч биш гэж үзнэ.
Мөн хяналтын зөвлөлийн гишүүн Д.Б... нь .... СӨХ-ны шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Ж.А...ын эхнэр бөгөөд энэ нь хуулийн гүйцэтгэх захирлаар удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүний төрөл, садангийн бус хүнийг сонгоно, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналтын зөвлөл хяналт тавих эрхийг олгосон хуулийн зохицуулалтай нийцэхгүй байна.
Бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох нь иргэний эрх зүйн хамгаалалтын нэгэн арга байхаар Иргэний хуулийн 9.4....-д заасан байх бөгөөд маргаан бүхий хурал болон удирдах зөвлөлийн хурлын тогтоол, шийдвэрийн улмаас эрх ашиг сонирхол зөрчигдөж байх тул дээрх үндэслэлүүдээр .... СӨХ-ны 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн бүх гишүүдийн хурал болон Баянгол дүүргийн ... дугаар хорооны Засаг даргын ажлын албаны ... дугаар байрны иргэдтэй хуралдсан 2022 оны 5 дугаар сарын 22-ний өдрийн 06 тоот хурлыг хүчин төгөлдөр бусад тооцож, .... СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний 01 тоот тогтоол болон .... СӨХ-ны удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хяналтын зөвлөлийн гишүүдийг томилсон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч .... СӨХ хариу тайлбартаа:Нэхэмжлэгч нь “СӨХ-ны хурлыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Удирдах зөвлөлийн тогтоол, шийдвэрийг хүчингүй болгуулах'’ тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд Ж.А... би тус Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын ажил үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд хуульд заасны дагуу Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгүүлсэн.Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээдээр .... СӨХ-г тодорхойлохоос гадна Ж.А... намайг болон Ш.Ч... нарыг тодорхойлсон байна.Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хувь хүнийхээ хувьд биелүүлэх боломжгүй бөгөөд хариуцагчаар иргэн Ж.А... намайг татсан нь үндэслэлгүй юм.Харин би .... СӨХ-ны гүйцэтгэх захирлаар бүртгүүлж ажиллаж байгаагийн хувьд холбоог төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн боломжтой.
Нэхэмжлэлийн шаардлагын тухайд-Нэхэмжлэгч нь .... СӨХ-ны 2022.05.22-ны өдрийн бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах хэмээн эхний шаардлагаа тодорхойлсон ба энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.Учир нь манай СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Д.А... нь 2018 оноос хойш гүйцэтгэх захирлаар ажилласан боловч ажиллах хугацаандаа хариуцсан ажил үүргээ бүрэн гүйцэт гүйцэтгэдэггүй, хуульд заасан хугацаанд бүх гишүүдийн хурлыг хийдэггүй, дундын өмчлөлийн эд хөрөнгөд цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийхгүй, хог шороондоо дарагдсан, өмчлөгч болон оршин суугчдын зүгээс СӨХ-д төлсөн төлбөр хураамжийг хэрхэн юунд зарцуулсан нь тодорхойгүй, СӨХ-ны хураамжийн зарцуулалт ил тод биш байгаа байдал нь оршин суугчдыг ихээр бухимдуулж, ялангуяа амьдарч буй орчин нь бохир заваан болоод удсан тул оршин суугчид бүх гишүүдийн хурал хийхийг шаардаж байсан.
Удаа дараа бүх гишүүдийн хурлаа хийхийг гүйцэтгэх захирал Д.А...оос шаардсан боловч шаардлагыг хүлээж авахгүй байсан тул сууц өмчлөгчид заавал удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлыг хүлээхгүйгээр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдаж хурлаа хийсэн.Иймээс .... СӨХ-ны 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн бүх гишүүдийн хурал нь хуульд зааснаар хүчин төгөлдөр болсон.
Мөн нэхэмжлэгч 2 дахь шаардлагаа манай СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчин болгуулахаар шаардлага гаргасныг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна.Учир нь уг тогтоолоор гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.А...ыг үүрэгт ажлаас чөлөөлж, Ж.А... намайг гүйцэтгэх захирлын ажилд томилсон.Ингээд Д.А...ыг хариуцсан ажлаа хүлээлгэн өгөх ялангуяа тамга тэмдэг хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардсаар байтал хүлээлгэн өгөхгүй холбооны ажил явуулахад санаатайгаар саад учруулж байгаа ба түүнийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөөр байтал хувийн эрх ашгийн төлөө нийт оршин суугчид, өмчлөгчдийн эрх ашгийг хохироож, холбооны төлбөр хураамжийг хэрхэн зарцуулсан нь мэдэгдэхгүй байна.
Гуравдугаарт Д.А...ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хяналтын зөвлөлийн гишүүдийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон байх ба хуульд зааснаар хяналтын зөвлөлийн гишүүдийг бүх гишүүдийн хурлаас сонгож томилох ёстой тул Удирдах зөвлөл эрх хэмжээ олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан байсан.Иймээс мөн хүлээхгүйгээр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар ээлжит хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулдаг тул 2023 онд хуралдах бүх гишүүдийн хурлаар хяналтын зөвлөлийн гишүүдийг шинээр сонгож томилохоор төлөвлөөд байна.
Иймд нэхэмжлэлийн 1, 2 дугаар шаардлага үндэслэлгүй бөгөөд 3 дахь шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, удирдах зөвлөлийн хурлын тогтоол хүчингүй болгуулах зэрэг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.А..., хариуцагч Ш.Ч... нар шүүхэд тайлбар өгөөгүй.
Хариуцагч .... СӨХ сөрөг нэхэмжлэлдээ:Энэхүү сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Д.А... нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар 2018 оноос хойш ажиллаж байсан бөгөөд тэрээр хариуцсан ажил үүргээ бүрэн гүйцэтгэдэггүй, хуульд заасан хугацаанд бүх гишүүдийн хурлыг хийдэггүй, дундын өмчлөлийн эд хөрөнгөд цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийхгүй, хог шороондоо дарагдсан, өмчлөгч болон оршин суугчдын зүгээс СӨХ-д төлсөн төлбөр хураамжийг хэрхэн юунд зарцуулсан нь тодорхойгүй, СӨХ-ны хураамжийн зарцуулалт ил тод биш байсан тул сууц өмчлөгчдийн шаардлагаар бүх гишүүдийн ээлжит бус хурлыг 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хийж Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон.
Үүний дараа буюу 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Удирдах зөвлөл хурлаа хийж бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаж Д.А...ыг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлж, Ж.А... намайг томилсон.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн ... дугаар зүйлийн ....4.9-т “гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай удирдах зөвлөлийн шийдвэр гарвал уг шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан холбооны тэмдэг болон бусад зүйлсийг удирдах зөвлөлд хүлээлгэн өгөх” хэмээн гүйцэтгэх захирлын үүргийг хуульчилсан.Гэтэл Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.А... нь өнөөдрийг холбооны тэмдгийг хүлээлгэн өгөхгүйгээр холбооны үйл ажиллагааг зогсонги байдалд оруулаад байна.Холбооны үйл ажиллагаа зогсонги байдалд байгаагийн учир нь Д.А... холбооны тэмдгийг ашиглан .... СӨХ-ны Төрийн банк дахь ... тоот данснаас мөнгө авч хувьдаа захиран зарцуулаад байна.
Нөгөө талаас 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр СӨХ-ны Удирдах зөвлөлийн шийдвэр гарч, уг шийдвэрийг хуулийн дагуу Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас бүртгэсэн.Иймээс хариуцагч Д.А...оос .... Сууц өмчлөгчдийн холбооны тэмдэг /тамга/-г гаргуулж .... Сууц өмчлөгчдийн холбоонд олгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд:Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн ....4.9-т зааснаар тамга, тэмдгийг хүлээлгэн өгөөгүй гэжээ.Дээрх хуулийн заалт нь гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлсөн удирдах зөвлөлийг шийдвэр нь хуульд заасан журмын дагуу гарч, шийдвэр нь хүчин төгөлдөр байх тохиолдолд дээрх үүрэг биелэгдэх боломжтой.Гэтэл талуудын маргааны зүйл нь гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн удирдах зөвлөлийн шийдвэр байхаас гадна хуульд заасан журмыг зөрчиж явуулсан хурлаас удирдах зөвлөлийг томилсон нь маргааны зүйл болж байна.
Өөрөөр хэлбэл 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хурал нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9,2, 9,4-т заасан шаардлагыг биелүүлээгүй хүчин төгөлдөр бус хурал тул тус хурлаас томилсон удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирлыг чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.Иймд маргаан бүхий 2022 оны 5 сарын 22-ны өдрийн хурал болон түүнээс томилсон удирдах зөвлөлийн шийдвэрийг хууль ёсны эсэхэд маргаж байгаа тохиолдолд дээрх хуулийн ....4.9-д заасан үүргийг биелүүлэх боломжгүй болно.
Мөн сөрөг нэхэмжлэлд .... СӨХ-ны Төрийн банкин дах данснаас мөнгө авч, холбооны үйл ажиллагааг зогсонги байдалд оруулаад байна гэжээ. Д.А... нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр .... СӨХ-ны удирдах зөвлөлтэй ... дугаартай гэрээ байгуулсан, гэрээний 1.2-т заасны дагуу 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхлэхээр заасны дагуу Д.А... нь өнөөдрийг хүртэл .... СӨХ-ны гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлж байгаа.Гүйцэтгэх захирал нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн ... дугаар зүйлийн ....4.3-т “Холбооны мөнгөн хөрөнгийг түүний зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүх гишүүдийн хурлын шийдвэрт нийцүүлэн энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт болон холбооны дүрмээр олгосон эрх хэмжээний дотор зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан захиран зарцуулах” эрхтэй гэж заасны дагуу СӨХ-ны өдөр тутмын үйл ажиллагаа болон сууц өмчлөгчдийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалтад зарцуулдаг..... СӨХ-ны хувьд сар бүр орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт ус, дулааны төлбөр, УБЦТС-д цахилгааны төлбөр, Ц... ХХК-д лифтний техник үйлчилгээ, засвар, дуудлагын хөлс, цэвэрлэгч нарт ажлын хөлс зэрэг тогтмол төлбөрүүдийг төлдөг бөгөөд харин ч дээрх төлбөрүүдийг төлөхгүй байснаар сууц өмчлөгчдийн эрх, ашиг зөрчигдөж, СӨХ-ны үйл ажиллагаа доголдох аюултай.Мөн хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан .... СӨХ-ны төрийн банкин дахь данснаас мөнгө авсан нь холбооны үйл ажиллагааг хэрхэн яаж зогсонги байдалд оруулаад байгаа, энэ нь холбооны тамгыг гаргуулах үндэслэлтэй хэрхэн холбоотой талаарх баримтгүй байна.Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс-.... СӨХ-ны 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн гэрчилгээ, СӨХ-ны дүрэм, ... дугаар байрны иргэдийн хурлын 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэл, Баянгол дүүргийн ... дугаар хороо, Засаг даргын ажлын алба ... дугаар байрны иргэдтэй 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хуралдсан хурлын тэмдэглэл, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн “Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд шинээр бүртгэх холбооны гэрчилгээг хүчингүй болгох тухай” ... дугаар захирамж, Баянгол дүүргийн СӨХ-ны бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах жагсаалт, .... СӨХ-ны 2022 оны 9 дүгээр сарын ...-ны өдрийн гэрчилгээ, .... СӨХ-ны ТУЗ-ын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот тогтоол .... СӨХ-ны удирдах зөвлөлийн даргын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Ажилд үргэлжлүүлэн томилох тухай” 01 дугаар тушаал, .... СӨХ-ны гүйцэтгэх захиралтай байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ... тоот контракт гэрээ, Баянгол дүүргийн СӨХНЗ-ийн гишүүн СӨХ-ны үйл ажиллагааны үнэлгээний хуудас, .... СӨХ-ны 2018 онд хийсэн ажлын тайлан, Ас Арвай Аудит ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 1...-ны өдрийн дүгнэлт, Стандарт Дүгнэлт ХХК-ийн 2022 оны ... дугаар сарын 8-ны өдрийн дүгнэлт, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 05/1353 дугаартай мэдэгдэл,Ч.С..., Т.М..., С.Н..., Г.С... нарын тодорхойлолт, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, .... СӨХ-ны 2020 оны ажлын тайлан, .... СӨХ-ны 2022 оны ажлын тайлан, цахилгаан шатны үзлэг, техник үйлчилгээ хийсэн баримтуудыг шүүхэд өгсөн./1хх 10, 11-13, 14-15, 16-18, 34, 35-36, 40, 41, 42-44, 45-46, 48-59, 60-61, 62-63, 180-202, 2...-250, 2хх 1-1..., 18-26/, нэхэмжлэгчээс өгсөн 1хх 19-29, 30, 31-32, 33, 3..., 65-...3/ баримтууд хуулийн шаардлага хангаагүй байна.
Хариуцагч нараас-.... СӨХ-ны 2022 оны 9 дүгээр сарын ...-ны өдрийн 4...8 дугаартай гэрчилгээ, Баянгол дүүргийн 32 дугаар хорооны ... дугаар байрны СӨХ-ны А... удирдлагатай багийг солихыг зөвшөөрсөн оршин суугчдын санал, Ш.О...ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Баянгол дүүргийн 32 дугаар хорооны Ч.Э...ийн хаягийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, Л.Г...гийн хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэх, Б.М...ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Г.Б...ын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүхэд өгсөн./1хх 81-82, 2хх 29-36, 3..., 38-39, 40-41, 42-43, 44/
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн баримтууд, гэрчүүд асуусан тэмдэглэлийг /1хх 89-163, 2хх 58-62, ...6-83/ шүүх бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Д.А...ын нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хариуцагч .... СӨХ зөвшөөрснийг баталж, хариуцагч .... СӨХ-ны сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
.... СӨХ-ны 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлаар хамааралгүй асуудлыг шийдвэрлэсэн, товлоогүй асуудлыг хэлэлцсэн, хурлыг зарлах эрх бүхий этгээд санаачлаагүй, хурлыг даргалж явуулсан этгээд тодорхойгүй, хурлаас шийдвэр, тогтоол гаргаагүй, хурлын товыг зарлаагүй, хурлын ирц бүрдээгүй, оршин суугчдаас авсан санал асуулгын хуудсыг хяналтын зөвлөлд мэдэгдээгүй Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг зөрчсөн.
Ш.Ч.... Б.М..., Ч.Э..., Ж.А..., Л.Г... нар нь Баянгол дүүргийн ... дугаар хорооны ... дугаар байрны сууц өмчлөгч болохыг нотлох баримтгүй, хурлын даргыг томилсон шийдвэр гаргаагүй, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд хуралд оролцсон удирдах зөвлөлийн гишүүд гарын үсэг зураагүй хууль зөрчсөн байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн ....2.4-т заасныг зөрчиж, .... СӨХ-ны Удирдах зөвлөлийн бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар удирдах зөвлөлөөс хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгосон нь хууль бус бөгөөд хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгогдсон С.Энх-Амгалан, Л.Гантөмөр, Д.Бадамцэцэг нар Баянгол дүүргийн ... дугаар хорооны ... дугаар байрны сууц өмчлөгч болохыг нотлох баримтгүй байна гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:
Д.А... 2018 оноос гүйцэтгэх захирлаар ажилласан боловч ажил үүргээ бүрэн гүйцэт гүйцэтгэдэггүй, хуульд заасан хугацаанд бүх гишүүдийн хурлыг хийдэггүй, дундын өмчлөлийн эд хөрөнгөд цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийхгүй, хураамжийг хэрхэн юунд зарцуулсан нь тодорхойгүй байсан тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдаж хурлаа хийсэн, .... СӨХ-ны 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн бүх гишүүдийн хурал нь хуульд зааснаар хүчин төгөлдөр болсон.
СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.А...ыг үүрэгт ажлаас чөлөөлж, Ж.А... намайг гүйцэтгэх захирлын ажилд томилсон
Хуульд зааснаар хяналтын зөвлөлийн гишүүдийг бүх гишүүдийн хурлаас сонгож томилох ёстой тул Удирдах зөвлөл эрх хэмжээ олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан тул энэ шаардлагыг зөвшөөрч байна гэж тайлбарласан.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ-Сууц өмчлөгчдийн шаардлагаар бүх гишүүдийн ээлжит бус хурлыг 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хийж Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Удирдах зөвлөл хурлаа хийж бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаж Д.А...ыг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлж, Ж.А... намайг томилсон, гэтэл Д.А... нь холбооны тэмдгийг хүлээлгэн өгөхгүй байх тул Д.А...оос .... СӨХ-ны тэмдэг /тамга/-г гаргуулж .... Сууц өмчлөгчдийн холбоонд олгож өгнө үү гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг-Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9,2, 9,4-т заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус хурлаар томилсон удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирлыг чөлөөлсөн нь үндэслэлгүй, Д.А... 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр .... СӨХ-ны удирдах зөвлөлтэй гэрээ байгуулан ажиллаж, холбооны мөнгөн хөрөнгийг СӨХ-ны өдөр тутмын үйл ажиллагаа болон сууц өмчлөгчдийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалтад зарцуулдаг.
.... СӨХ сар бүр орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт ус, дулааны төлбөр, УБЦТС-д цахилгааны төлбөр, Ц... ХХК-д лифтний техник үйлчилгээ, засвар, дуудлагын хөлс, цэвэрлэгч нарт ажлын хөлс зэрэг тогтмол төлбөрүүдийг төлдөг, тамга, тэмдгийг өгөхгүй гэх үндэслэлээр няцаасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн .... СӨХ-ны 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн гэрчилгээ, СӨХ-ны дүрэм, ... дугаар байрны иргэдийн хурлын 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэл, Баянгол дүүргийн ... дугаар хороо, Засаг даргын ажлын алба ... дугаар байрны иргэдтэй 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хуралдсан хурлын тэмдэглэл, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн “Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд шинээр бүртгэх холбооны гэрчилгээг хүчингүй болгох тухай” ... дугаар захирамж, Баянгол дүүргийн СӨХ-ны бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах жагсаалт, .... СӨХ-ны 2022 оны 9 дүгээр сарын ...-ны өдрийн гэрчилгээ, .... СӨХ-ны ТУЗ-ын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот тогтоол .... СӨХ-ны удирдах зөвлөлийн даргын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Ажилд үргэлжлүүлэн томилох тухай” 01 дугаар тушаал, .... СӨХ-ны гүйцэтгэх захиралтай байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ... тоот контракт гэрээ, Баянгол дүүргийн СӨХНЗ-ийн гишүүн СӨХ-ны үйл ажиллагааны үнэлгээний хуудас, .... СӨХ-ны 2018 онд хийсэн ажлын тайлан Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай мэдэгдэл, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, .... СӨХ-ны 2020 оны ажлын тайлан, .... СӨХ-ны 2022 оны ажлын тайлан, цахилгаан шатны үзлэг, техник үйлчилгээ хийсэн баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
.... Сууц Өмчлөгчдийн Холбоо нь Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгэгдэж, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр .... Сууц Өмчлөгчдийн Холбооны 264 дугаар гэрчилгээг авсан байна.
.... СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор Д.А...ыг .... СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилж, .... СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот тогтоолоор .... СӨХ-ны гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажиллуулсан байна.
Ж.А...аар удирдуулсан хүмүүс 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж, шинээр .... СӨХ-ны удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүдийг томилж, .... СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.А...ыг ажлаас нь чөлөөлж, гүйцэтгэх захирлаар Ж.А...ыг томилж бүртгүүлэн, .... СӨХ-ны өмнөх гэрчилгээг хүчингүй болгуулж, .... СӨХ-г өөрчлөн байгуулж шинээр гэрчилгээ гаргуулан авсан үйлдэл нь хуульд нийцээгүй байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Бүх гишүүдийн хурал ээлжит болон ээлжит бус байна”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Ээлжит бус хурлыг удирдах болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын шийдвэрээр буюу бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдуулна” гэж зааснаар Д.А... захиралтай .... СӨХ нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн бүх гишүүдийн хурлыг санаачлаагүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн ... дугаар зүйлийн ....1-т “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна”, ....2-т “Дараах асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ”, 8 дугаар зүйлийн 8.4-т “Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна” гэж тус тус заасан байна.
Гэтэл 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр, нэг цаг хугацаанд эхэлсэн СӨХ-ны бүх гишүүдийн хурал болон Баянгол дүүргийн ... дугаар хорооны Засаг даргын ажлын албаны иргэдтэй хийсэн хуралд хэн оролцсон, хурлын ирц бүрдсэн эсэх нь тодорхойгүй, оршин суугчдын санал гэх баримтуудад зурагдсан гарын үсэг эргэлзээтэй, хурлаас тогтоол гараагүй зэрэг хуульд заасан журмын дагуу явагдаагүй байна.
Нөгөө талаар Баянгол дүүргийн ... дугаар хорооны Засаг даргын ажлын алба нь иргэдтэй хуралдаж, .... СӨХ-ны захирал Д.А...ыг татан буулгах асуудлыг хэлэлцэж, тус СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг томилсон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нийцэхгүй байна.
.... СӨХ-ны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн бүх гишүүдийн хурал хуульд заасан журмын дагуу явагдаагүй байхад тухайн хурлаас томилсон удирдах зөвлөлийн шийдвэр үндэслэлтэй байх боломжгүй тул .... СӨХ-ны удирдах зөвлөлийн 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн “Сууц Өмчлөгчдийн Холбооны гүйцэтгэх захирлыг томилох тухай” 01 тоот тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Иймд .... СӨХ-ны 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн бүх гишүүдийн хурал болон Баянгол дүүргийн ... дугаар хорооны Засаг даргын ажлын албаны иргэдтэй хурлыг хүчин төгөлдөр бусад тооцож, .... СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь үндэстэй гэж үзэв.
Хариуцагч .... Сууц Өмчлөгчдийн Холбоо нь “.... СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хяналтын зөвлөлийн гишүүдийг томилсон шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай Д.А...ын шаардлагыг зөвшөөрч байх тул энэхүү шаардлагыг хариуцагч .... СӨХ зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин Д.А...ын нэхэмжлэлийн шаардлагын агуулга болон Ж.А..., Ш.Ч... нар удирдаж 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хурлыг зарлан хуралдуулсан гэх үндэслэлээр хариуцагч байх боломжгүй тул Ж.А..., Ш.Ч... нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэгэнт .... СӨХ-ны 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн бүх гишүүдийн хурал болон Баянгол дүүргийн ... дугаар хорооны Засаг даргын ажлын албаны иргэдтэй хийсэн 2022 оны 5 дугаар сарын 22-ний өдрийн хурлыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар байгуулагдсан Сууц өмчлөгчдийн холбоо нь хуульд зааснаар үйл ажиллагаа явуулах боломжгүй байх тул Д.А...оос .... СӨХ-ны тамга /тэмдэг/-ийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 210 000 төгрөг, хариуцагчийн төлсөн ...0 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .... СӨХ-оос 210 000 төгрөг гаргуулан А.А...т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4....-д заасныг баримтлан .... СӨХ-ны 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн бүх гишүүдийн хурал болон Баянгол дүүргийн ... дугаар хорооны Засаг даргын ажлын албаны ... дугаар байрны иргэдтэй хийсэн 2022 оны 5 дугаар сарын 22-ний өдрийн хурлыг хүчин төгөлдөр бусд тооцож, .... СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгож, хариуцагч Ж.А..., Ш.Ч... нарт холбогдох нэхэмжлэлийг, тэмдэг /тамга/ гаргуулах тухай .... СӨХ-ны сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан .... Сууц Өмчлөгчдийн Холбоо нь “.... СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хяналтын зөвлөлийн гишүүдийг томилсон шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хариуцагч .... СӨХ зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 210 000 төгрөг, хариуцагчийн төлсөн ...0 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .... СӨХ-оос 210 000 төгрөг гаргуулан Д.А...т олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...0 дугаар зүйлийн ...0.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН