| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 187/2017/0236/э |
| Дугаар | 212 |
| Огноо | 2017-08-28 |
| Зүйл хэсэг | 19.14.1., 23.2.1., |
| Улсын яллагч | А.Дэлгэрмөнх |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
Нарийн бичгийн дарга В.Орхон,
Улсын яллагч А.Дэлгэрмөнх,
Шүүгдэгч Б.Мөнхболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1, 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бөх овогт Бөхчулуунсүхийн Мөнхболорт холбогдох эрүүгийн 1702000050005 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ТЕГ-ын 50 дугаар байрны 42 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ХИ79061907/ Бөх овогт Бөхчулуунсүхийн Мөнхболор нь:
- 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас Төгөлдөрийн Болор нэртэй Т0023998 дугаартай буцах үнэмлэх гаргуулан авч, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,
- Төгөлдөрийн Болор нэртэй Т0023998 дугаартай буцах үнэмлэхээр 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Тагнуулын ерөнхий газрын Хилийн 33 отрядын дэргэдэх Хилийн тагнуулын тасгийн хилийн зөрчлийн материал /хх 4-12/,
2017 оны 07 сарын 04, 18-ны өдрүүдийн Хил хамгаалах ерөнхий газрын улсын хил нэвтэрсэн эсэх лавлагаа /хх 23,25/,
2017 оны 07 сарын 18-ны өдрийн Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын гадаад Е серийн паспорт авсан талаарх лавлагаа /хх 29/,
2017 оны 07 сарын 31-ний өдрийн Дархан-Уул аймгийн улсын бүртгэлтийн хэлтсийн иргэний үнэмлэх авсан талаарх лавлагаа / хх 35/,
2017 оны 07 сарын 20-ны өдрийн Гадаад харилцааны яамнаас Вашингтон дахь ЭСЯ-наас “Буцах үнэмлэх хүссэн тухай” хүсэлт гаргаж, олгосон тухай хариу албан бичиг / хх 37/,
Б.Мөнхболор нь МИАТ ХК-иас АНУ-д байхдаа Т.Болор нэрээр онгоцны тиз захиалсан баримтын хуулбарыг хүргүүлсэн 2017 оны 07 сарын 20-ны өдрийн 03/2905 дугаартай албан бичиг / хх 43-56/,
Гэрч Г.Ганцэцэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Миний бие 2017 оны 06 сарын 29-30-ны өдөр Хилийн цэргийн 0218 дугаар ангийн шалган хамгаалалтын 1 дүгээр заставт үүрэг гүйцэтгэж байхад тус сарын 29-ний өдрийн 16-17 цагийн хооронд Сөүл ОМ-302 дугаартай аяллын онгоц ирсэн. Тухайн үед ОМ-302 дугаартай онгоцоор ирсэн зорчигч нь улсын хилээр нэвтрэх гадаад паспортгүй харин Монгол улс руу буцах үнэмлэхээр орж ирж надаар шалгуулсан. ...Бүртгэлийн программд шүүж үзэхэд ямар нэгэн мэдээлэл гарч ирээгүй. ...Түүнээс “Та хэдэн онд Монгол Улсаас гарсан, ямар паспортаар гарсан бэ?, гэхэд хариулаагүй. ...Та Монгол улсаас гарсан паспортаа яасан бэ? гэж асуухад зорчигч би паспортаа хаясан гэж хэлсэн. Дараа нь буцах үнэмлэх дээрх хувийн мэдээлэл таны мэдээлэл биш байна, таных гарч ирэхгүй байна, та өөр хүн байна гэж асуухад “үгүй би энэ хүн мөн, энэ буцах үнэмлэх дээр бичсэн хувийн мэдээлэл минийх мөн, би өмнө нь энэ овог нэрээр Монгол улсаас гарч байсан” гэж хэлсэн ...Надад шалгуулсан буцах үнэмлэхээр улсын хилээр нэвтрэхийг завдсан. Хяналт шалгалтаар түүнийг өөр хүн гэдгийг илрүүлсний дараа өөрийн овог, нэрийг үнэн зөвөөр хэлсэн...” гэжээ. / хх 58-60 /,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4274 дугаартай дүр зургийн харьцуулах шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн Т0023998 сери дугаартай Төгөлдөрийн Болор гэх хүний Монгол Улсын буцах үнэмлэх дээрх гэрэл зураг шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Бөхчулуунсүх овогтой Мөнхболорын гэрэл зураг мөн байна...” гэжээ. / хх 67-38 /,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 69-71/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхболор мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа ойлгож байгаа тул торгуулийн ялыг төлөхөд бэлэн байна гэв.
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-82/, ял шалгах хуудас /хх-81/, мөрдөгчийн санал /хх-95-96/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Мөнхболор нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас Төгөлдөрийн Болор нэртэй Т0023998 дугаартай буцах үнэмлэх гаргуулан авч, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, Төгөлдөрийн Болор нэртэй Т0023998 дугаартай буцах үнэмлэхээр 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, Тагнуулын ерөнхий газрын Хилийн 33 отрядын дэргэдэх Хилийн тагнуулын тасгийн хилийн зөрчлийн материал, Хил хамгаалах ерөнхий газрын улсын хил нэвтэрсэн эсэх лавлагаа, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын гадаад Е серийн паспорт авсан талаарх лавлагаа, Дархан-Уул аймгийн улсын бүртгэлтийн хэлтсийн иргэний үнэмлэх авсан талаарх лавлагаа, Гадаад харилцааны яамнаас Вашингтон дахь ЭСЯ-наас “Буцах үнэмлэх хүссэн тухай” хүсэлт гаргаж, олгосон тухай хариу албан бичиг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дүгээр сарын 17-ны өдрийн №4274 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Мөнхболор нь хуурамч бичиг баримт ашиглах, Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Мөнхболорт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 451 /дөрвөн зуун тавин нэгэн / нэгж буюу 451.000 / дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох, мөн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 /нэг мянга гурван зуун тавин нэгж / буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн 1801 / нэг мянга найман зуун нэг/ нэгж буюу 1.801.000 / нэг сая найман зуун нэг мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Мөнхболорын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Төгөлдөрийн Болор нэртэй Т0023998 дугаартай Монгол улсын буцах үнэмлэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Мөнхболор нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Бөх овогт Бөхчулуунсүхийн Мөнхболорыг хуурамч бичиг баримт ашиглах, Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Мөнхболорыг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 451 /дөрвөн зуун тавин нэгэн / нэгж буюу 451.000 / дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох, мөн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 /нэг мянга гурван зуун тавин нэгж / буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхболорт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн 1801 / нэг мянга найман зуун нэг / нэгж буюу 1.801.000 / нэг сая найман зуун нэг мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Мөнхболор нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Мөнхболорт оногдуулсан 1801 / нэг мянга найман зуун нэг / нэгж буюу 1.801.000 / нэг сая найман зуун нэг мянган/ төгрөгөөр торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Төгөлдөрийн Болор нэртэй Т0023998 дугаартай Монгол улсын буцах үнэмлэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж, шүүгдэгч Б.Мөнхболор нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мөнхболорт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД