| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 304/2025/0209/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/220 |
| Огноо | 2025-12-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Д.Соёлзул |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/220
202 12 02 202/ШЦТ/220
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,
улсын яллагч Д.Соёлзул,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц*******,
шүүгдэгч Д.Д******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д*******д холбогдох 21000000187 дугаартай, 304/202/0209/Э индекстэй хэргийг 202 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х******* овогт Да*******ын Д*******, Улаанбаатар хотод , 1996 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, Улаанбаатар хот, С******* дүүрэг, 13 дугаар хороо ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд Улаанбаатар хотын *******-ын хамгаалалтын зохицуулалтын газрын төрийн хамгаалалтын хэлтсийн э******* хамгаалалтын ц ажилтай байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 29 настай, эрэгтэй, РД:.
Холбогдсон хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Д******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 202 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн С сумын Х -р багт оршин суух иргэн Батсы хашаанд байсан өөрийн эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдлөх үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ц.Цыг мөргөж түүний биед “...чацархайн няцрал, дотор цус алдалт...” бүхий хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц*******ий өгсөн мэдүүлэг, эрүүгийн 21000000187 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав.
Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д*******гийн өгсөн: 202 оны 08 дугаар сарын 09-ний шөнө 3 цагийн үед Булган аймгийн С сум руу дүүгээ барилдуулахаар эхнэр хүүхэд, дүүгийн хамт явсан. С суманд манай аавын дүү Дуламсүрэнгийнд 6 цаг өнгөрч байхад очсон. Тухайн үед 9 цагаас бөхийн бүртгэлтэй байсан. Сэрээд харсан 09 цаг 0 минут болж байсан. Цын ээж Нэ хоол идчихээд яв гэхээр нь дүүг бүртгүүлчихээд ирье гээд машинхаа хажууд очоод дүүгээрээ гаран дээрээ ус хийлгээд нүүр гараа угаачихаад машины эргэн тойронд юм харахад хүүхэд харагдахгүй байсан. Намайг машины хаалган дээр ирэхэд хүүхэд гэрийнхээ довжоон дээр сууж байсан. Машинаас цамцаа авч өмсөөд хөдөлсөн. Машиндаа суугаад хөдлөөд 10 метр шахуу явахад хүүхэд уйлах шиг болоод би зогссон би гараад харсан хүүхэд хэвтэж байсан. Хүүхдийг ээж нь аваад эмнэлэг рүү явсан. Би машиндаа суулгаад С сумын эмнэлэг рүү явсан. Би тухайн үед цд дуудлага өгч байсан. С сумын эмч нар яаралтай Булган аймагт очиж үзүүл гээд Булган аймгийн эмнэлэгт ирж үзүүлсэн. Тэгээд хагалгаанд яаралтай орох шаардлагатай гээд хагалгаанд орсон. Би С суманд 2 хоног мэдүүлэг өтчихөөд Булган аймаг ирээд хүүхэд ирж асрах ойр зуурын туслалцаа үзүүлсэн. Хүүхдийн биеийн байдал гайгүй болох үед аав ээж нь Улаанбаатар хот руу авч явсан. Өөрийнхөө гэм бурууг хүлээж байна гэх мэдүүлэг,
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц*******ийн өгсөн: Манай хүүхэд сэтгэл зүйн хувьд хэцүү байгаа. Машин харахаар орилж хашгираад байгаа. Манай хүүхдэд мөнгө хэрэгтэй байна гэсэн чинь би ажилгүй болчихоод байна гээд байгаа. Сэтгэцэд учирсан сэтгэл санал санааны хохирлыг зэрэг тогтоолгуулъя. 3,000,000 төгрөг нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг,
3.Хохирогч Г.Ц*******ий өгсөн: “...202 оны 08 дугаар сарын 09-ний өглөө Улаанбаатар хотод гэртээ байж байхад манай эхнэр Нэ над руу “хүү маань машинд мө*******чихлээ” гээд ярьсан. Тухайн үед би Булган аймаг руу гарсан. Намайг Булган аймаг руу явж байх замд “хүү маань хагалгаанд орохоор болоод хагалгаанд орж байна” гэж хэлж байсан. Намайг 22 цагийн орчимд Булган аймагт очиход хүү маань хагалгаанаас гараад сэхээн амьдруулах тасагт дөнгөж ухаан ороод хэвтэж байсан. Би Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт очоод эхнэрээсээ юу болсон талаар асуухад “аавын гэрт манай хамаатны хүн эхнэр, хүүхдийн хамт ирсэн байсан юм аа, тэгээд манай хамаатны залуу аавын гэрийн гаднаас машинтай хөдлөхдөө хүүгийн маань машинаараа шүргэчихсэн юм” гэж хэлж байсан. Тухайн үед хүүг маань харж байсан дүү бие засах гээд жорлон явсан юм байна лээ. Би тухайн үед эмнэлэгт хүүхдээ сахиж байгаад бие нь арай гайгүй болохоор нь 202 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод дахин эмчилгээ хийлгэхээр аваад ирсэн. Би тухайн үед хүүхдийнхээ биеийн байдлыг харж байж болно. Мөн Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэх гэж яарч байсан болохоор мэдүүлэг өгөлгүй шууд Улаанбаатар хотод ирсэн. Одоо хүүгийн маань биеийн байдал тогтворжиж хэвийн байгаа учраас мэдүүлэг өгч байна. Манай хүү Цийн баруун талын хацар зулгарсан мөн чацархай гэх эрхтэн бяцарч хэвлий дотор 100 грамм орчим цус алдаж хэвлийн хагалгаанд орсон. Манай хүүгийн биед өөр учирсан гэмтэл байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Манай хүүгийн эмчилгээний гарсан зардал болон бусад нийт сая төгрөг өгсөн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
4.Гэрч Б.Нийн өгсөн: “...Би нөхөр хүүхдийн хамтаар дүү болох Д.Өсөхбаярыг Булган аймгийн С суманд зохион байгуулагдах аймгийн цолтнуудын мялаалга хүүхдийн барилдаанд барилдуулахаар Булган аймгийн С сумын Х -р багт байрлах миний нөхрийн хамаатан Батсы гэрт 202 оны 08 дугаар сарын 09-ний өглөө 06 цагийн орчимд ирсэн. Би Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг хашаан дотор нь байрлуулаад би хүү, дүүгийн хамтаар тээврийн хэрэгсэл дотроо унтаад өгсөн. 09 цаг 40 минутын орчимд миний гар утас дугарах үед сэртэл миний хүү болон нөхөр байхгүй байхаар нь би өндийтөл байшингаас манай хүү мөлхөөд гарч ирж байсан. Дүү Өсөхбаярыг дүүгээ аваад ир гэж хэлэхэд дүүгээ авчирч өгөхөд нь би ахыгаа дуудаарай бөхийн бүртгэлээсээ хоцорлоо гэж хэлээд дуудуулсан. Очсон айл маань хоол болчихлоо хоол идээрэй гэхэд бөхийн бүртгэлдээ бүртгүүлчхээд иргээд ирье гэж хэлсэн. Тэгээд тээврийн хэрэгслийнхээ урд хэсэгт нөхөр дүүгээр нүүр гаран дээрээ ус хийлгүүлж угаачхаад тээврийн хэрэгслийн жолоочийн талд тайлж орхисон байсан цамцаа өмсөөд тээврийн хэрэгслээ жолоодон хөдөлтөл бага зэргийн чимээ гарах шиг болох үед манай нөхөр шууд тээврийн хэрэгслээ зогсоох үед би эргээд хартал газарт хүүхэд байсан. Бид хэд тээврийн хэрэгслээсээ буугаад очтол хүүхдийн ээж хүүхдээ тэврээд шууд гүйсэн. Манай нөхөр тээврийн хэрэгсэлтэйгээ араас нь шууд очоод эмнэлгийн байгууллагад хүргэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
.Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 202 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн БУЛ072/26 дугаартай шинжээчийн “...Ц.Цийн биед чацархайн няцрал, дотор цус алдалт, хэвлийд шарх, хацарт зулгаралт, нүдний салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайн хэрэг болсон гэх 202 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь э эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх чацархайн няцрал, дотор цус алдалт гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.1-т зааснаар хүнд зэрэг тогтоогдлоо. Хацарт зулгаралт, нүдний салстын цус хуралт нь эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын зэрэг хөнгөн зэрэг тогтоогдлоо. Хэвлийн шарх нь хагалгааны шарх тул хохирлын зэрэг тогтоохгүй. Ц.Цийн биед ХҮНД зэргийн гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 8-62 дахь тал/,
6.Шинжээчийн 202 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2-176/42 дугаартай “...Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, ЦЕГ-ын мэдээлэл материалд авагдсан бусад нотлох баримтуудтай танилцахад маркийн улсын дугаартай автомашины жолооч Д.Д******* нь “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэснийг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна. маркийн улсын дугаартай автомашины жолооч Д.Д******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 6-66 дахь тал/,
7.Цгийн ерөнхий газрын хайлтын системээс Д.Д*******д “...жолоочийн мэдээлэл олдсонгүй...” гэх лавлагаа, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,
Шүүгдэгч Д.Д******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 202 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн С сумын Х -р багт оршин суух иргэн Батсы хашаанд байсан өөрийн эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдлөх үедээ захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Ц.Цыг мөргөж эрүүл мэндэд нь чацархайн няцрал, дотор цус алдалт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Д*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ц.Цийн эрүүл мэндэд чацархайн няцрал, дотор цус алдалт, хэвлийд шарх, хацарт зулгаралт, нүдний салстын цус хуралт бүхий хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2 дугаар зүйлийн 1.2.18 дахь заалтанд “замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулгүй нутаг дэвсгэрийг хамааруулна. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө гэж заажээ.
Хэрэгт цугларсан зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг хашаанд үйлдэгдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хашаа нь замын зэргэлдээх нутаг дэвсгэрт хамаарч, замын хөдөлгөөний дүрмийг дагаж мөрдөхөөр байна.
Түүнчлэн тусгай мэдлэг бүхий шинжээчийн 432 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Д.Д*******г Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а хориглосон зохицуулалт болох тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ жолоодох, мөн дүрмийн 10.1 “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөн Д.Д******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д*******г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хавтаст хэргийн 10 дугаар талд авагдсан бичгийн баримтаар шүүгдэгч Д.Д******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй болох нь тогтоогдсон бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодож буй үйлдэлдээ санаатай, болгоомжгүйгээр хохирол хор уршигт хүргэсэн гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн байна.
Д.Д*******гийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг хангасан,
Гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн бол хүндрүүлж зүйлчлэхээр тогтоосон тул түүнийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч, яллагдагч нараас авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, мэдүүлгүүд нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Д.Д*******гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Д.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Д*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ц.Цын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн дүнгээр илэрхийлж нэхэмжлээгүй, сэтгэцэд учирсан хохирлын хэм хэмжээг тогтоолгохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Д.Д******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц*******д нийт 6.174.000 төгрөгийг төлж барагдуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад сэтгэл заслын эмчилгээ хийлгэхтэй холбоотой 3.000.000 төгрөг, бензиний зардалд 307.000 төгрөг нийт 3.007.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “ Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасны дагуу хохирлыг дараахь байдлаар тогтоов.
Шүүгдэгч Д.Д*******гээс 97.080 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц*******д 307.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд /Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот данс/ 290.080 төгрөгийг тус тус олгож, сэтгэл заслын эмчилгээ хийлгэхтэй холбоотой 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Д*******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Д*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэргийн 99, 102-11 дугаар талд авагдсан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Цгийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, жолоодох эрхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д.Д******* нь Улаанбаатар хот, С******* дүүрэг, 13 дугаар хороо ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ.
Улсын яллагчийн зүгээс: Шүүгдэгч Д.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тиймээс түүний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг,
Шүүгдэгч Д.Д******* болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц******* нар нь тусгайлан гаргах саналгүй гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн.
Шүүх шүүгдэгч Д.Д*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.
Шүүгдэгч Д.Д*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлсөн, шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Д*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, нийгмийн хор аюулын шинж чанар, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Д******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт, шүүгдэгчийн жолооны үнэмлэх хэрэгт хавсаргаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х******* овогт Да*******ын Д*******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсгийн 2.2 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Д*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Д.Д*******г оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, түүнчлэн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Д*******д сануулсугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Д*******д цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай,
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д*******гээс 97.080 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц*******д 307.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд /Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот данс/ 290.080 төгрөгийг тус тус олгож, сэтгэл заслын эмчилгээ хийлгэхтэй холбоотой 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ