| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0297/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/315 |
| Огноо | 2025-12-01 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/315
2025/ШЦТ/315
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Т.А
Шүүгдэгч: Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Билгүүнсаран нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Бын Бт холбогдох 2512002291144 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ..........талбайн ....дугаар гудамж ....... тоотод оршин оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О овогт Бын Б /РД:......../
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан А аймгийн И сумын Э гэх газарт 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчим ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуугийн хэсэг рүү онхолдож зорчигч Б.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын шатанд 2512002291144 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Б.Хгийн “...Би 2025 оны 05 дугаар сарын 17-ны өглөө У аймгийн Ө сумаас Улаанбаатар хот руу хөдлөөд А аймгийн Ц сум хүртэл Н машин жолоодоод Ц сумаас жолооч Б машин жолоодсон. Тэгээд А аймгийн И сумын нутагт 23 цагийн орчимд засмал зам дээр явж байгаад замын хажуу руу онхолдсон.... Ослын улмаас миний 2 хавирга хугарсан байсан. Мөн нүүр болон бусад хэсгүүдэд хөхрөлт үүссэн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/,
Гэрч Б.Мийн “2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өглөө У аймгийн Ө сумаас хөдлөөд Завхан аймгаар дайраад А аймгийн нутаг Ц суманд очих хүртэл Н жолоо барьж явсан. Тэгээд Ц сумаас Б жолоо бариад И сумын нутагт 22 цагийн орчимд И сумын гүүр гараад аймгийн төв чиглэлд засмал замаар хэсэгхэн явж байхад урдаас явж байсан тээврийн хэрэгсэл гэрлээ шилжүүлэхгүй байсан тэгээд манай жолооч Б өөрийн машины гэрлээ хол ойр дээр нь ээлжлэн тавьж байсан боловч нөгөө машин гэрлээ шилжүүлэхгүй байсан. Тэгээд манай машины гэрэл ойр дээрээ хэсэгхэн явахдаа замын хажуугаар адуунууд орж ирээд адуу мөргөхгүйн тулд эсрэг урсгал руу орсон боловч урдаас гэрлээ шилжүүлээгүй .... гэсэн дугаартай байсан саарал өнгийн тоёота сай маркийн санагдаж байна тээврийн хэрэгсэл ирж байсан тул шууд замын зүүн тал руу гараад шороон хэсэг рүү буухдаа онхолдсон... Надад гомдол, санал нэхэмжлэх үйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/,
Гэрч Б.Нын “2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өглөө У аймгийн Ө сумаас Улаанбаатар хотын чиглэлд хөдөлсөн. Би А аймгийн Ц сум хүртэл машин жолоодсон. Тэгээд Ц сумаас жолооч Б жолоодоод явсан. Би унтаж явж байгаад нэг сэрээд хаана явааг асуухад И сум руу орж явна гэж хэлсэн. Буцаад хэсэг зүүрмэглээд явж байхад гэнэт тоормос гишгээд яасан гэрлээ шилжүүлдэггүй юм бэ гээд хэлж байсан. Тэгээд гэнэт /түс тас/ гэх чанга дуу чимээ гараад юу болоод байгааг мэдээгүй би машин дотроо босоод зогссон машин онхолдсон байдалтай байсан. Тэгээд Х цүнхтэй хувцас ачаа бараанд даруулсан байсан болохоор ачаа барааг холдуулж Хг гаргаж ирсэн. Тэгээд аймгийн төвд очоод рентген зураг харуулаад Хгийн хоёр хавирга хугарсныг мэдээд Улаанбаатар хот руу ирцгээсэн... Надад гомдол, санал нэхэмжлэх үйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Хгийн биед баруун Т0, 11 дүгээр хавирганы зөрүүгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх 7927 дугаартай дүгнэлт /хх-ийн 67-68 хуу/,
Мөрдөгчийн “...Жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг тус тус зөрчсөн нь уг осол гарах шалтгаан нөхцөл болсон гэх 1375 дугаартай магадлагаа” /хх-ийн 103-104 хуу/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 хуу/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, ослын газрын схем зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-10 хуу/,
А аймаг дахь салбарын техникийн хяналт үзлэгийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Дээрх тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмжөөр шалгах боломжгүй эвдрэлтэй байх тул Техникийн дүгнэлт гаргах боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь А аймгийн И сумын Э гэх газарт 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчим ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуугийн хэсэг рүү онхолдож зорчигч Б.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Б нь А аймгийн И сумын Э гэх газарт 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчим ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуугийн хэсэг рүү онхолдож зорчигч Б.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
Хохирогч Б.Хгийн “...Би 2025 оны 05 дугаар сарын 17-ны өглөө У аймгийн Ө сумаас Улаанбаатар хот руу хөдлөөд А аймгийн Ц сум хүртэл Н машин жолоодоод Ц сумаас жолооч Б машин жолоодсон. Тэгээд А аймгийн И сумын нутагт 23 цагийн орчимд засмал зам дээр явж байгаад замын хажуу руу онхолдсон.... Ослын улмаас миний 2 хавирга хугарсан байсан. Мөн нүүр болон бусад хэсгүүдэд хөхрөлт үүссэн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/,
Гэрч Б.Мийн “2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өглөө У аймгийн Ө сумаас хөдлөөд Завхан аймгаар дайраад А аймгийн нутаг Ц суманд очих хүртэл Н жолоо барьж явсан. Тэгээд Ц сумаас Б жолоо бариад И сумын нутагт 22 цагийн орчимд И сумын гүүр гараад аймгийн төв чиглэлд засмал замаар хэсэгхэн явж байхад урдаас явж байсан тээврийн хэрэгсэл гэрлээ шилжүүлэхгүй байсан тэгээд манай жолооч Б өөрийн машины гэрлээ хол ойр дээр нь ээлжлэн тавьж байсан боловч нөгөө машин гэрлээ шилжүүлэхгүй байсан. Тэгээд манай машины гэрэл ойр дээрээ хэсэгхэн явахдаа замын хажуугаар адуунууд орж ирээд адуу мөргөхгүйн тулд эсрэг урсгал руу орсон боловч урдаас гэрлээ шилжүүлээгүй .... гэсэн дугаартай байсан саарал өнгийн тоёота сай маркийн санагдаж байна тээврийн хэрэгсэл ирж байсан тул шууд замын зүүн тал руу гараад шороон хэсэг рүү буухдаа онхолдсон... Надад гомдол, санал нэхэмжлэх үйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/,
Гэрч Б.Нын “2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өглөө У аймгийн Ө сумаас Улаанбаатар хотын чиглэлд хөдөлсөн. Би А аймгийн Ц сум хүртэл машин жолоодсон. Тэгээд Ц сумаас жолооч Б жолоодоод явсан. Би унтаж явж байгаад нэг сэрээд хаана явааг асуухад И сум руу орж явна гэж хэлсэн. Буцаад хэсэг зүүрмэглээд явж байхад гэнэт тоормос гишгээд яасан гэрлээ шилжүүлдэггүй юм бэ гээд хэлж байсан. Тэгээд гэнэт /түс тас/ гэх чанга дуу чимээ гараад юу болоод байгааг мэдээгүй би машин дотроо босоод зогссон машин онхолдсон байдалтай байсан. Тэгээд Х цүнхтэй хувцас ачаа бараанд даруулсан байсан болохоор ачаа барааг холдуулж Хг гаргаж ирсэн. Тэгээд аймгийн төвд очоод рентген зураг харуулаад Хгийн хоёр хавирга хугарсныг мэдээд Улаанбаатар хот руу ирцгээсэн... Надад гомдол, санал нэхэмжлэх үйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны 7927 дугаартай дүгнэлт /хх-ийн 67-68 хуу/,
Мөрдөгчийн 1375 дугаартай магадлагаа” /хх-ийн 103-104 хуу/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 хуу/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, ослын газрын схем зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-10 хуу/,
А аймаг дахь салбарын техникийн хяналт үзлэгийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 27-28 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнээр зүйлчилдэг.
Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Б.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Б.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Б.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан.
Хохирогч Б.Х нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Б.Мэ, Б.Н нар нь нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хохирогч Б.Хгийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн 183,400 төгрөгийг шүүгдэгч Б.Б нь Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч Б.Бт оногдуулсан торгох ялыг түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2 дугаар зүйлийн 1, 2,4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Бын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хохирогч сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР