| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0293/Э/211/2025/0039 |
| Дугаар | 2025/ШЦТ/317 |
| Огноо | 2025-12-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/317
2025/ШЦТ/317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,
Улсын яллагч: Т.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгч: Н.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Билгүүнсаран нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М шарав овогт Нийн Гд холбогдох 2512000000022 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 25-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, халх, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт, А аймгийн Ц сумын ......... гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М шарав овогт Нийн Г /РД:........./
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-нд шилжих шөнө А аймгийн Э сумын ... баг, Ц хорооллын ._.. тоотын гадна үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.Оын хувийн машин засварын газарт үйлчлүүлэхээр орхисон байсан хохирогч Т.Оын эзэмшлийн Портер 2 маркийн тээврийн хэрэгслийн урд хоёр дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 400,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 21-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 3 дугаар багийн нутагт байрлах М байрны доор зогсоолд хохирогч Б.Жын эзэмшлийн тусгайлан хамгаалсан агуулах буюу Бонго-3 маркийн 01-47 УКА улсын дугаартай тээврийн хэрэгслийн бариулыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох отвёркаар эвдэн нэвтэрч, долч /dolch/ маркийн хутгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, улмаар үргэлжилсэн үйлдлээр уг хутгыг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг болгон ашиглаж буюу тээврийн хэрэгслийн банкны тагийг хутгаар эвдэж, 30 литр түлшийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.Жт 420.000 төгрөгийн бодит хохирол, 50.000 төгрөгийн хор уршиг учруулсан,
2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнө А аймгийн Э сум 3 дугаар баг, Ж хорооллын ертөнцийн зүгээр баруун буюу Н уулаас зүүн тийш засмал зам дээр байсан иргэн Б.Нын эзэмшлийн тусгайлан хамгаалсан агуулах буюу .. .. улсын дугаартай Супер Портер маркийн тээврийн хэрэгслийн бариулыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох отвёркаар эвдэн нэвтэрч, дотроос нь домкратыг авч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлээр домкрат болон бусад зүйлийг ашиглан, урд хоёр обудтай дугуй, аккумлятор, хайрцагтай импакт, арааны ирчак зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Над 523.000 төгрөгийн бодит хохирол, 30,000 төгрөгийн хор уршиг учруулсан, энэ гэмт хэргийг портер 2 маркийн П дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан үйлдсэн,
2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнө А аймгийн Э сум ... багийн нутаг дэвсгэр 5... байрны гадна зогсоол дээр байсан иргэн М.Бийн эзэмшлийн Б... .. улсын дугаартай Портер 2 маркийн тээврийн хэрэгслийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг ашиглаж, машинд суурилуулж ашиглаж байсан аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч М.Бэд 126,000 төгрөгийн бодит хохирол учруулсан, энэ гэмт хэргийг портер 2 маркийн П дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан үйлдсэн
2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө А аймгийн Э сум 2 дугаар багийн нутаг дэвсгэр нефтийн 27 дугаар байрны гадна авто зогсоол дээр байсан иргэн П.Пгийн эзэмшлийн П улсын дугаартай Бонго 3 маркийн тээврийн хэрэгслийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг ашиглаж, машинд суурилуулж ашиглаж байсан аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 150,000 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг портер 2 маркийн П дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2512000000022 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Т.Оын “...Би өөрийн эзэмшлийн цагаан өнгөтэй портер 2 маркийн маш наа... Б.От засвар хийлгэх гээд өгсөн юм... 2024 оны 12 дугаар сарын 16-ны өглөө над руу гар тусаар залгаж машины чинь урд 2 дугуйг хулгайч аваад явсан байна гэж хэлсэн... Миний хулгайд алдсан 15-тай хоёр дугуй цайран обудтай, цэгэн хэлбэртэй обуд байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 74 хуу/,
Хохирогч Т.Оын дахин мэдүүлсэн “...Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг т гтоох дүгнэлт гаргуулахгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би тээврийн хэрэгслийнхээ дугуйг эргүүлэн авсан болохоор гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 112 хуу/,
Хохирогч Б.Жын “...2024 оны 12 дугаар сарын 20-с 21-нд шөнө буюу 00 цаг өнгөрөөгөөд өөрийн эзэмшлийн Бонго 3 маркийн П улсын дугаартай тээврийн хэрэгслийг М байр буюу өөрийн амьдардаг байрны гражид байрлуулсан байсан юм. Тэгээд маргааш өглөө 11 цагийн орчимд машин дээрээ очтол жолоочийн эсрэг талын хаалганы бариулыг эвдсэн байсан суудлын доор байсан хуйтай хутгыг авсан. Мөн банкны тагийг эвдэж банкнаас түлш алдагдсан байсан тул цагдаад мэдэгдэж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 06 хуу/,
Хохирогч Б.Жын дахин мэдүүлсэн “...Би гэмт хэргийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулахгүй, хохирол, төлбөрөө бүрэн барагдуулж аваагүй. Би ганцхан долч хутгыг л эргүүлэн авсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 45-46 хуу/,
Хохирогч Б.Нын “...Би 2024 оны 12 дугаар сарын 23-ны 01 цагийн үед А аймгийн Ц Сумаас Э суманд орж ирсэн юм. Тэгээд би А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт байрлах Ж гэх газар руу дүүгийндээ очиж хонох гээд Н уулаас ертөнцийн зүгээр зүүн тийш засмал замаар уруудаад явж байтал миний унаж явсан .. .. улсын дугаартай Супер портер маркийн тээврийн хэрэгсэл зам дээр унтарчихсан. Тэгээд би шөнө байсан учир машинаа зам дээр тэнд нь хаяад дүүгийндээ очиж амарсан. Өглөө нь 08 цагийн үед машинаа асаах гээд иртэл миний тээврийн хэрэгслийн урд талын 2 дугуй, аккумлятор, хайрцагтай импакт, арааны ирчак зэрэг зүйлс алдагдсан байсан. Урд талын 2 дугуйг доороос нь данхраадаж байгаад тайлаад аваад явсан байсан... миний аккумлятор 80 ампертай аккумлятор, урд талын 2 дугуй 195-65-15 хэмжээтэй дугуй, хар хайрцагтай импакт, Ц өнгийн арааны ирчак байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 147-148 хуу/,
Хохирогч Б.Нын дахин мэдүүлсэн “...Би тухайн үед 2 ширхэг дугуйны хэмжээгээ буруу хэлсэн байна лээ. Миний алдсан дугуй 195, 80-15 хэмжээтэй дугуй байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 176-177 хуу/,
Хохирогч М.Бийн “...Би 2024 оны 12 дугаар сарын 22-ны 16 үед А аймгийн .. сумаас Э суманд орж ирсэн юм. Би шууд А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт байрлах 3 хүнсний дэлгүүрийн хажууд байрлах 5... байрны арын авто зогсоолд өөрийн эзэмшлийн Б... .. улсын дугаартай хар хөх өнгийн Портер 2 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2024 оны 12 дугаар сарын 23-ны 10 цагийн үед машинаа асаах гээд гартал миний тээврийн хэрэгслийн аккумлятор алга байсан... Би 2023 оны 12 дугаар сард машинаа худалдаж авсан юм. Тэр үед ирсэн аккумлятор байгаа юм. Одоогийн зах зээлийн үнэлгээгээр нь үнэлж байна. Миний аккумлятор 90 ампертай аккумлятор байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 13 хуу/,
Хохирогч П.Пгийн “...Би 2024 оны 12 дугаар сарын 23-ны 02 цагийн үед А аймгийн Ц сумаас Э суманд орж ирсэн юм. Би шууд А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт байрлах нефтийн 27 дугаар байрны арын авто зогсоол дээр өөрийн эзэмшлийн П улсын дугаартай цагаан өнгийн Бонго 3 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулсан. Тэгээд өглөө нь буюу 2024 оны 12 дугаар сарын 23-ны 09 цагийн үед машинаа асаах гээд гартал миний тээврийн хэрэгслийн аккумлятор алга болсон байсан.... миний аккумлятор 100 ампертай аккумлятор байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 43 хуу/,
Гэрч Б.Оын “...Би А аймгийн Э сумын ... баг, Ц хороолол, 30 дугаар гудамж, 57 тоот гэрийнхээ гадаа хувийн машин засварын газар ажиллуулдаг юм. 2024 оны 12 дугаар сарын 15-ны шөнө манай засварын гадаа зогсоолд байсан цагаан өнгийн портер 2 маркийн машины 15-тай хоёр ширхэг обудтай дугуй хулгайд алдагдсан байсан. Би өглөө босоод машин янзлах санаатай очтол урд хоёр дугуй нь байхгүй блок эвсэн байдалтай байсан... Т.О надаар машинаа засуулах гээд манай засварын гадаа портер 2 маркийн машинаа байрлуулсан байсан юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 68 хуу/,
Гэрч Д.Мийн “...Манай хүү Г 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хөдөө гэртээ ирэхдээ 4-5 ширхэг аккумлятор, 2 дугуй зэрэг юмс аваад ирсэн байсан. Тухайн үед би ерөөсөө юм бодоогүй. Гэтэл манай хамаатны дүү болох М над руу утсаар залгаад Г аймгийн төвөөс машины аккумлятор хулгайлсан юм шиг байна. Цагдаагаас яриад байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Гаас тэр талаар тодруулж асуутал Г аймгийн төвөөс хулгайлсан талаараа надад хэлсэн. Тэгээд би хүүгээ дагуулаад цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 161 хуу/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 01, 63-64, 125 хуу/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 16, 59, 115-117, 126-129, 130-131, 133 хуу/,
Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, зургийн үзүүлэлт /1 хх-ийн 11-12, 16, 166 хуу/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 162-164 хуу/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн /1 хх-ийн 13-15, 25, 75-76, 178, 179-180 хуу/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 81-86, 21-22, 184, 210 хуу/,
Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаартай “1. Шинжлүүлэгч Н.Г нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна. Сэтгэцийн өвчингүй тул тэр үедээ өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгож, мэдэж, удирдаж чадах чадвартай байсан. 2. Шинжлүүлэгч нь одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Гэмт хэрэг үйлдэг, эхээс өмнө сэтгэцийн өвчингүй байсан. З.Сэтгэцийн өвчингүй тул түүнд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Энэ хүнд албадан эмчилгээний ямар нэг арга хэмжээ авах шаардлагагүй. 4. Шинжлүүлэгч Н.Г нь тухайн үед болсон гэмт хэргийн үйл явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 5. Шинжлүүлэгч Н.Г нь хэрэг хариуцах чадвартай.” гэх дүгнэлт /1 хх-ийн 233-235 хуу/,
Яллагдагч Н.Гын “...Миний үйлдэл тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 40, 108 хуу, 2 хх-ийн 217 хуу/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 119 хуу/,
Шүүгдэгчээс шүүх хуралдаанд шинээр гаргасан:
Хохирол төлсөн тухай баримт, нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Н.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-нд шилжих шөнө А аймгийн Э сумын ... баг, Ц хорооллын ._.. тоотын гадна үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.Оын хувийн машин засварын газарт үйлчлүүлэхээр орхисон байсан хохирогч Т.Оын эзэмшлийн Портер 2 маркийн тээврийн хэрэгслийн урд хоёр дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 400,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 21-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 3 дугаар багийн нутагт байрлах М байрны доор зогсоолд хохирогч Б.Жын эзэмшлийн тусгайлан хамгаалсан агуулах буюу Бонго-3 маркийн 01-47 УКА улсын дугаартай тээврийн хэрэгслийн бариулыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох отвёркаар эвдэн нэвтэрч, долч /dolch/ маркийн хутгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, улмаар үргэлжилсэн үйлдлээр уг хутгыг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг болгон ашиглаж буюу тээврийн хэрэгслийн банкны тагийг хутгаар эвдэж, 30 литр түлшийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.Жт 420.000 төгрөгийн бодит хохирол, 50.000 төгрөгийн хор уршиг учруулсан,
2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнө А аймгийн Э сум 3 дугаар баг, Ж хорооллын ертөнцийн зүгээр баруун буюу Н уулаас зүүн тийш засмал зам дээр байсан иргэн Б.Нын эзэмшлийн тусгайлан хамгаалсан агуулах буюу .. .. улсын дугаартай Супер Портер маркийн тээврийн хэрэгслийн бариулыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох отвёркаар эвдэн нэвтэрч, дотроос нь домкратыг авч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлээр домкрат болон бусад зүйлийг ашиглан, урд хоёр обудтай дугуй, аккумлятор, хайрцагтай импакт, арааны ирчак зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Над 523.000 төгрөгийн бодит хохирол, 30,000 төгрөгийн хор уршиг учруулсан, энэ гэмт хэргийг портер 2 маркийн П дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан үйлдсэн,
2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнө А аймгийн Э сум ... багийн нутаг дэвсгэр 5... байрны гадна зогсоол дээр байсан иргэн М.Бийн эзэмшлийн Б... .. улсын дугаартай Портер 2 маркийн тээврийн хэрэгслийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг ашиглаж, машинд суурилуулж ашиглаж байсан аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч М.Бэд 126,000 төгрөгийн бодит хохирол учруулсан, энэ гэмт хэргийг портер 2 маркийн П дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан үйлдсэн
2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө А аймгийн Э сум 2 дугаар багийн нутаг дэвсгэр нефтийн 27 дугаар байрны гадна авто зогсоол дээр байсан иргэн П.Пгийн эзэмшлийн П улсын дугаартай Бонго 3 маркийн тээврийн хэрэгслийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг ашиглаж, машинд суурилуулж ашиглаж байсан аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 150,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтууд тус тус тогтоогдож байх бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуульд заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Шүүгдэгч Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.... зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч Н.Гын гэм буруугийн тал дээр маргахгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй...” гэж,
Монгол Улсын Үндсэн Хуульд Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрхийг баталгаатай эдлэх, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалахаар тус тус баталгаажуулсан.
Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт өмчлөх эрхийг хуулиар хамгаалж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.... зүйлд хулгайлах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан шинжээр тодорхойлсон.
Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэрэг мөн эсэхийг тухайн гэмт хэргийн эрүүгийн хуулиар тогтоосон обьектив, субьектив шинжийн нийлбэрээр тодорхойлдог бөгөөд гэмт хэргийн субьект, обьект, субьектив тал, обьектив талын шинжүүдээр гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоодог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.... зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний субъект нь 16 насанд хүрсэн хүн, объект нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг буюу бусдын өмчлөх эрх, субьектив тал нь гэмт этгээдийн үйлдэлдээ хандаж буй санаа сэдэл буюу гэм буруугийн санаа, обьектив тал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн гадаад шинж буюу өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаа арга хэлбэр бөгөөд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авсан шинжээр тодорхойлдог.
Харин бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд тооцдог.
Шүүгдэгч Н.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-нд шилжих шөнө А аймгийн Э сумын ... баг, Ц хорооллын ._.. тоотын гадна үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.Оын хувийн машин засварын газарт үйлчлүүлэхээр орхисон байсан хохирогч Т.Оын эзэмшлийн Портер 2 маркийн тээврийн хэрэгслийн урд хоёр дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 400,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 21-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 3 дугаар багийн нутагт байрлах М байрны доор зогсоолд хохирогч Б.Жын эзэмшлийн тусгайлан хамгаалсан агуулах буюу Бонго-3 маркийн 01-47 УКА улсын дугаартай тээврийн хэрэгслийн бариулыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох отвёркаар эвдэн нэвтэрч, долч /dolch/ маркийн хутгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, улмаар үргэлжилсэн үйлдлээр уг хутгыг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг болгон ашиглаж буюу тээврийн хэрэгслийн банкны тагийг хутгаар эвдэж, 30 литр түлшийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.Жт 420.000 төгрөгийн бодит хохирол, 50.000 төгрөгийн хор уршиг учруулсан,
2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнө А аймгийн Э сум 3 дугаар баг, Ж хорооллын ертөнцийн зүгээр баруун буюу Н уулаас зүүн тийш засмал зам дээр байсан иргэн Б.Нын эзэмшлийн тусгайлан хамгаалсан агуулах буюу .. .. улсын дугаартай Супер Портер маркийн тээврийн хэрэгслийн бариулыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох отвёркаар эвдэн нэвтэрч, дотроос нь домкратыг авч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлээр домкрат болон бусад зүйлийг ашиглан, урд хоёр обудтай дугуй, аккумлятор, хайрцагтай импакт, арааны ирчак зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Над 523.000 төгрөгийн бодит хохирол, 30,000 төгрөгийн хор уршиг учруулсан, энэ гэмт хэргийг портер 2 маркийн П дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан үйлдсэн,
2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнө А аймгийн Э сум ... багийн нутаг дэвсгэр 5... байрны гадна зогсоол дээр байсан иргэн М.Бийн эзэмшлийн Б... .. улсын дугаартай Портер 2 маркийн тээврийн хэрэгслийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг ашиглаж, машинд суурилуулж ашиглаж байсан аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч М.Бэд 126,000 төгрөгийн бодит хохирол учруулсан, энэ гэмт хэргийг портер 2 маркийн П дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан үйлдсэн
2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө А аймгийн Э сум 2 дугаар багийн нутаг дэвсгэр нефтийн 27 дугаар байрны гадна авто зогсоол дээр байсан иргэн П.Пгийн эзэмшлийн П улсын дугаартай Бонго 3 маркийн тээврийн хэрэгслийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг ашиглаж, машинд суурилуулж ашиглаж байсан аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 150,000 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг портер 2 маркийн П дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Т.Оын “...Би өөрийн эзэмшлийн цагаан өнгөтэй портер 2 маркийн маш наа... Б.От засвар хийлгэх гээд өгсөн юм... 2024 оны 12 дугаар сарын 16-ны өглөө над руу гар тусаар залгаж машины чинь урд 2 дугуйг хулгайч аваад явсан байна гэж хэлсэн... Миний хулгайд алдсан 15-тай хоёр дугуй цайран обудтай, цэгэн хэлбэртэй обуд байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 74 хуу/,
Хохирогч Т.Оын дахин мэдүүлсэн “...Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг т гтоох дүгнэлт гаргуулахгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би тээврийн хэрэгслийнхээ дугуйг эргүүлэн авсан болохоор гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 112 хуу/,
Хохирогч Б.Жын “...2024 оны 12 дугаар сарын 20-с 21-нд шөнө буюу 00 цаг өнгөрөөгөөд өөрийн эзэмшлийн Бонго 3 маркийн П улсын дугаартай тээврийн хэрэгслийг М байр буюу өөрийн амьдардаг байрны гражид байрлуулсан байсан юм. Тэгээд маргааш өглөө 11 цагийн орчимд машин дээрээ очтол жолоочийн эсрэг талын хаалганы бариулыг эвдсэн байсан суудлын доор байсан хуйтай хутгыг авсан. Мөн банкны тагийг эвдэж банкнаас түлш алдагдсан байсан тул цагдаад мэдэгдэж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 06 хуу/,
Хохирогч Б.Жын дахин мэдүүлсэн “...Би гэмт хэргийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулахгүй, хохирол, төлбөрөө бүрэн барагдуулж аваагүй. Би ганцхан долч хутгыг л эргүүлэн авсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 45-46 хуу/,
Хохирогч Б.Нын “...Би 2024 оны 12 дугаар сарын 23-ны 01 цагийн үед А аймгийн Ц Сумаас Э суманд орж ирсэн юм. Тэгээд би А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт байрлах Ж гэх газар руу дүүгийндээ очиж хонох гээд Н уулаас ертөнцийн зүгээр зүүн тийш засмал замаар уруудаад явж байтал миний унаж явсан .. .. улсын дугаартай Супер портер маркийн тээврийн хэрэгсэл зам дээр унтарчихсан. Тэгээд би шөнө байсан учир машинаа зам дээр тэнд нь хаяад дүүгийндээ очиж амарсан. Өглөө нь 08 цагийн үед машинаа асаах гээд иртэл миний тээврийн хэрэгслийн урд талын 2 дугуй, аккумлятор, хайрцагтай импакт, арааны ирчак зэрэг зүйлс алдагдсан байсан. Урд талын 2 дугуйг доороос нь данхраадаж байгаад тайлаад аваад явсан байсан... миний аккумлятор 80 ампертай аккумлятор, урд талын 2 дугуй 195-65-15 хэмжээтэй дугуй, хар хайрцагтай импакт, Ц өнгийн арааны ирчак байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 147-148 хуу/,
Хохирогч Б.Нын дахин мэдүүлсэн “...Би тухайн үед 2 ширхэг дугуйны хэмжээгээ буруу хэлсэн байна лээ. Миний алдсан дугуй 195, 80-15 хэмжээтэй дугуй байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 176-177 хуу/,
Хохирогч М.Бийн “...Би 2024 оны 12 дугаар сарын 22-ны 16 үед А аймгийн Их тамир сумаас Э суманд орж ирсэн юм. Би шууд А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт байрлах 3 хүнсний дэлгүүрийн хажууд байрлах 5... байрны арын авто зогсоолд өөрийн эзэмшлийн Б... .. улсын дугаартай хар хөх өнгийн Портер 2 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2024 оны 12 дугаар сарын 23-ны 10 цагийн үед машинаа асаах гээд гартал миний тээврийн хэрэгслийн аккумлятор алга байсан... Би 2023 оны 12 дугаар сард машинаа худалдаж авсан юм. Тэр үед ирсэн аккумлятор байгаа юм. Одоогийн зах зээлийн үнэлгээгээр нь үнэлж байна. Миний аккумлятор 90 ампертай аккумлятор байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 13 хуу/,
Хохирогч П.Пгийн “...Би 2024 оны 12 дугаар сарын 23-ны 02 цагийн үед А аймгийн Ц сумаас Э суманд орж ирсэн юм. Би шууд А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт байрлах нефтийн 27 дугаар байрны арын авто зогсоол дээр өөрийн эзэмшлийн П улсын дугаартай цагаан өнгийн Бонго 3 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулсан. Тэгээд өглөө нь буюу 2024 оны 12 дугаар сарын 23-ны 09 цагийн үед машинаа асаах гээд гартал миний тээврийн хэрэгслийн аккумлятор алга болсон байсан.... миний аккумлятор 100 ампертай аккумлятор байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 43 хуу/,
Гэрч Б.Оын “...Би А аймгийн Э сумын ... баг, Ц хороолол, 30 дугаар гудамж, 57 тоот гэрийнхээ гадаа хувийн машин засварын газар ажиллуулдаг юм. 2024 оны 12 дугаар сарын 15-ны шөнө манай засварын гадаа зогсоолд байсан цагаан өнгийн портер 2 маркийн машины 15-тай хоёр ширхэг обудтай дугуй хулгайд алдагдсан байсан. Би өглөө босоод машин янзлах санаатай очтол урд хоёр дугуй нь байхгүй блок эвсэн байдалтай байсан... Т.О надаар машинаа засуулах гээд манай засварын гадаа портер 2 маркийн машинаа байрлуулсан байсан юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 68 хуу/,
Гэрч Д.Мийн “...Манай хүү Г 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хөдөө гэртээ ирэхдээ 4-5 ширхэг аккумлятор, 2 дугуй зэрэг юмс аваад ирсэн байсан. Тухайн үед би ерөөсөө юм бодоогүй. Гэтэл манай хамаатны дүү болох М над руу утсаар залгаад Г аймгийн төвөөс машины аккумлятор хулгайлсан юм шиг байна. Цагдаагаас яриад байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Гаас тэр талаар тодруулж асуутал Г аймгийн төвөөс хулгайлсан талаараа надад хэлсэн. Тэгээд би хүүгээ дагуулаад цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 161 хуу/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 01, 63-64, 125 хуу/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 16, 59, 115-117, 126-129, 130-131, 133 хуу/,
Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, зургийн үзүүлэлт /1 хх-ийн 11-12, 16, 166 хуу/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 162-164 хуу/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн /1 хх-ийн 13-15, 25, 75-76, 178, 179-180 хуу/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 81-86, 21-22, 184, 210 хуу/,
Яллагдагч Н.Гын “...Миний үйлдэл тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 40, 108 хуу, 2 хх-ийн 217 хуу/,
Хохирол төлсөн тухай баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Гын үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн шинж хангагдаж байна.
Иймд шүүгдэгч Н.Гыг үргэлжилсэн үйлдлээр “бусдын д хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлах ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.... зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Гыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж ... хавтаст хэргийн 7-10, 89-92, 153-156 дугаар талд гэрчээр хууль сануулж авсан Н.Гын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1... зүйлд зааснаар нотлох баримтаар тооцоогүй, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Т.От 400,000 төгрөгийн, Б.Жт 420.000 төгрөгийн, Б.Над 523.000 төгрөгийн бодит хохирол, 30,000 төгрөгийн, М.Бэд 126,000 төгрөгийн, П.Пд 150,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, хохирол төлсөн баримт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд зэрэг баримтаар шүүгдэгч Н.Г нь хохирогч Т.О, Б.Ж, Б.Н, М.Бэ, П.П нарт учирсан хохирлыг биет болон мөнгөн хэлбэрээр төлсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан хохирогч Т.О, Б.Ж, Б.Н, М.Бэ, П.П нарын мэдүүлэгт сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “...Шүүгдэгч Н.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.... зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч Н.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.... зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Хэрэгт битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн аавын нэр дээр бүртгэлтэй боловч Н.Гын эзэмшилд байх тээврийн хэрэгслийг биет байдлаар улсын орлого болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Н.Гын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Гын үргэлжилсэн үйлдлээр “бусдын д хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлах ” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Н.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.... зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Гд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилсан.
Хэрэгт авагдсан Хур системийн тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн түүхчилсэн мэдээлэл, авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн АЦ25-81 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар шүүгдэгч Н.Гын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан П улсын дугаартай Хюндай Портер-2 маркийн тээврийн хэрэгсэл нь түүний эцэг Б.Нийн эзэмшил өмчлөлд бүртгэлтэй болох нь тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгчээс гаргасан нас барсны бүртгэлийн лавлагаагаар Б.Н нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нас барсан болох нь тогтоогдож байх бөгөөд, Иргэний хуульд заасан өв нээгдсэн, гэрч Д.Мийн мэдүүлэг, тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчтэй холбоотой иргэний нэхэмжлэгч тогтоогдоогүй зэргээр шүүгдэгч Н.Гын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 9,310,000 төгрөгийн үнэлгээ бүхий П улсын дугаартай Хюндай Портер-2 маркийн тээврийн хэрэгслийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг, гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.... зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М шарав овогт Нийн Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлах ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.... зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Гыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц А аймгийн Прокурорын газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Гын хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл П улсын дугаартай Хюндай Портер-2 маркийн тээврийн хэрэгслийг хураан авч улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР