| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2023/03060/И |
| Дугаар | 184/ШШ2023/03262 |
| Огноо | 2023-09-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 184/ШШ2023/03262
| 2023 оны өдөр | 09 сар 08 р 84/ШШ2023/03262 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, шүүгч Б.Баярмаа, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /РД: *******/. Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* ******* *******ны - тоот
Хариуцагч: овогт ийн /РД: ЧБ5907864/. Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* ******* *******ны -4 тоот
Гэм хорын хохиролд 800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.*******, хариуцагч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хариуцагчийн халтар нохой манай арын хашаанд эзэнгүй гэрийн гадаа хэд хоносон. Манай мал бэлчээрт гараад явж бай******* 2 шүдлэн ямаа барьсан, 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр өөрийн гэрийн гадаа мал бэлчиж бай******* хойно эзэнгүй гэрийн хажуугаас гэнэт гарч ирээд манай гэрийн хаяанд ямаа барьсан. Тэр дороо мал элдэж хөөгөөд хойд уул руу тарааж борлон, ухна барьж идсэн. Хариуцагчийн нохой манай 5 ямаа, хонь барьсан, хонины хоолойг гэмтээсэн тул хашаанд хэд хонож байгаад үхсэн.
Нохойны эзэн П.д мал барьж идлээ нохойгоо уяж, арга хэмжээ ав, очиж үз гэж хэлэхэд ирээгүй. Би нохойгоо уя гэж удаа дараа хэлсэн боловч уяагүй. Нохой нь мал элдэж хөөгөөд уул руу гаргаж унагааж байхыг хараад ач хүүгээ дагуулан очиж салгах гэсэн боловч дийлдэхгүй урдаас архираад дайраад байсан.
Өмнө нь хариуцагчийн нохой өөрийн хонийг бариад дийлдэхгүй болохоор нь салгаж өгөх гэж хөөцөлдөөд дийлээгүй, 2 нохой байсан ч нэгийг нь устгуулж, нэг нь үлдсэн. Манайх 3 жилийн өмнө малтай болохоор шийдэж хэдэн мал худалдаж авсан, энэ айлын нохойноос болоод хэд нь үхлээ. Дээрх байдлыг хэлж хариуцагчтай учраа олох гэсэн боловч төлөхгүй гэж доромжлоод 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хорооны Цагдаа дуудаж, өргөдөл гаргасан боловч Иргэний шүүхэд ханд гэж хэлсэн. Тиймээс хариуцагчаас малын үнэ 800,000 төгрөг нэхэмжилж байна.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч О.*******ын нэхэмжилсэн 800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нотлох баримтгүй гүжирдлэгийн чанартай байна. Хэргийн материалд бүрдүүлсэн зургийг хара******* нохой барьж идсэн малын арьс биш үхсэн малын арьс хуулж дэлгэж тавьсан харагдаж байна. О.******* нохой сул явснаар далимдуулж малаа нохой барьсан гэж манайхаар төлүүлэн мөнгө авах гэж байна. Нэхэмжлэгч О.******* нь ойр орчмын хүмүүстэй зүй бусаар дээрэлхүү харьцдаг. Машинтай явахдаа дуут дохио дуугарган давхиж, явган болон морьтой явахдаа хашигчиж, загнаж мод эсвэл хуруу гараараа чичилж элдвээр хараал урсгаж зохисгүй авир гаргаж явдаг. Иймээс энэ асуудлыг хуулийн байгууллагаар шийдүүлэх нь дээр гэж үзэж байна. Манай нохой байнга уяатай байдгийг манай ойр орчмын хүмүүс мэднэ. Гэтэл нэхэмжлэгч манай нохойг өвөлжин хойд уулаар явж мал барьсан гэж гүтгэж харааж дайрсан. Манай нохой 6 мал барьж идсэн гэж байгаа боловч нохой барьсан гэх баримт нэг ч байхгүй байна. Нохой барьж идсэн малын сэгийг очиж үзэхээр мал байгаа газар очиход ямар ч бог малын сэг зэм байгаагүй. Энэ нэхэмжлэл нотлох баримтгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, фото зураг, “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч П.д холбогдуулан гэм хорын хохиролд 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч нохойгоо /тэжээвэр ьтан/ сул тавьсан, хгаалалтгүй байлгаснаас нохой нь миний өмчлөлийн малыг барьсан гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ нохой мал барьсан гэх боловч, манай нохой мөн эсэх, мөн бариулсан гэх малын сэг зэм байгаагүй, баримтгүй тул зөвшөөрөхгүй гэж маргана.
Хариуцагч П. нохой нь байнга уяатай байдаг тухайд болон 2023 оны 4 дүгээр сард нохой нь уяанаасаа алдуураад 2 хоног болсон тухайд маргахгүй, харин тухайн өдрүүдэд нохой нь нэхэмжлэгчийн 6 тооны малыг барьсан тухайд эргэлзэж байна.
Нэхэмжлэгч О.******* нь 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* хэсэг дэх ******* *******ны анд айлын нохой мал барьсан тухай цагдаагийн байгууллагад 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр мэдэгдсэн, цагдаагийн эрх бүхий албан тушаалтан мэдээлийн дагуу шалгаад 4 дүгээр сарын 6-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн .9 дүгээр зүйлийн дэх хэсгийн .-т зааснаар “зөрчлийн шинжгүй” үндэслэлээр хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн болохоо мэдэгдсэн байна. /хх-ийн 43-5/
Зөрчил шалгах явцад цагдаагийн эрх бүхий албан тушаалтнаас хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ийг шинжээчээр томилон нохойд бариулсан гэх 5 тооны ямааг үнэлүүлсэн, үнэлгээний байгууллага малын зах зээлийн үнэ ханшийг 450,000 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 48/
Нэхэмжлэгч нь хариуцагчийн Хасар дуудлагатай, халтар нохойд эр ямаа /250,000/, эм ямаа /50,000/ борлон 3 /300,000/, хонь /үнэлээгүй/, нийт 6 толгой малаа бариулсан тул малын үнэ болох 800,000 төгрөг хариуцагчаас гаргуулна гэж шаардсан.
Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн фото зураг, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хохирогч, холбогдогчоос авсан мэдүүлэг, талуудын тайлбар зэргээс үзэхэд хариуцагчийн нохой сул явсан, нэхэмжлэгчийн мал руу дайрч, барьсан байх үндэслэл тогтоогдож байх боловч нэхэмжлэлд дурдсан 6 тооны мал барьсан нь нотлогдохгүй байна.
Иргэний хуулийн 50 дүгээр зүйлийн 50., 50 дугаар зүйлийн 50. дэх хэсгүүдэд ьтны үйлдлээс хүний ь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн ьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулжээ.
Хариуцагч нь өөрийн тэжээвэр ьтан болох нохойгоо бусдын ь нас, эрүүл мэнд эд хөрөнгөд аюул учруулахаас сэргийлэх, уяатай, хошуувчтай байлгаагүйгээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан байх тул хариуцагч учруулсан хохирлынхоо хэмжээгээр нэхэмжлэгчид нөхөн төлөх үүрэгтэй
Хохирлын хэмжээний тухайд буюу 6 тооны мал барьсан гэх тухайд нэхэмжлэгч шаардлагаа баримтаар нотлож чадаагүй, мөн хариуцагч нэхэмжлэгч надад 2023 оны 4 дүгээр сарын 4-нд нэг улаан ямааны сэг үзүүлсэн, өөр ямааны сэг зэм байгаагүй гэж тайлбарлаж байгаа болно.
Иймд хариуцагчаас гэм хорын хохиролд нохойд бариулсан нэг эр ямааны үнэд 200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 600,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэг эр ямаа /ухна/-г нэхэмжлэгч 250,000 төгрөгөөр үнэлсэн, хөрөнгийн үнэлгэний байгууллага эр ямааг ч 50,000, эм ямааг ч 50,000 төгрөгөөр үнэлсэн ба эдгээр үнэлгээний дунджаар хохирлыг тооцсон болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2, 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
. Иргэний хуулийн 50 дүгээр зүйлийн 50., 50 дугаар зүйлийн 50. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.гаас 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгож, нэхэмжлэлээс 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хуражийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хуржид төлсөн 23,750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 6,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ
ШҮҮГЧИД Б.БАЯРМАА
Г.НЯМСҮРЭН