| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0294/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/318 |
| Огноо | 2025-12-05 |
| Зүйл хэсэг | 27.10-5, |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/318
2025/ШЦТ/318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Т.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Нийн Гт холбогдох 2512000000238 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6 эхнэр 4 хүүхдийн хамт А аймгийн Э сумын ....... баг, А хорооллын ....... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /торгох ял бүрэн биелсэн/
А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/16.......тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2,700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. /2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар торгох ял бүрэн биелсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас үлдэгдэлтэй, Г овогт Нийн Г/РД:АЮ85011113/
Шүүгдэгч Н.Г нь үргэлжилсэн үйлдлээр А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 2024/ШЦТ/165 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар согтуугаар дахин тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Э сумын ....... багийн нутаг дэвсгэрт ....... улсын дугаартай “тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн,
Мөн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр А аймгийн Э сумын ....... багийн нутаг дэвсгэр, ....... сургуулийн урд зам дээр ....... улсын дугаартай Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2512000000238 дугаартай эрүүгийн хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...2025 оны 08 дугаар сарын 19-ны шөнө Н.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ А аймгийн Э сумын ....... багийн нутаг дэвсгэрт согтуугаар ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон...” гэх тэмдэглэл /хх-ийн 01 хуу/,
А аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн /цагдаа/ зохицуулагч цагдаагийн дэд ахлагч Г........гийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай” тэмдэглэл /хх-ийн 2-3 хуу/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...1,48 тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4 хуу/,
А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/16.......тай “...Нийн Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэсэн шийтгэх тогтоол /хх-ийн 34-37 хуу/,
Гэрч Г........гийн “...2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр А аймгийн Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байх үед А аймгийн Э сумын ....... багийн нутаг ....... сургуулийн урд талын төв зам дээр согтуу жолооч зам тээврийн осол гаргасан байна гэх дуудлага мэдээлэл ирээд тухайн газарт очих үед Н.Г нь 5856 АРХ улсын дугаартай цагаан өнгийн приүс-20 маркийн тээврийн хэрэгслээр замын хурд саатуулагч нь дээр хоёр машины ардаас мөргөсөн байдалтай байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг согтуурал шалгах драгер багажаар үлээлгэхэд 1,48 зэргийн согтолтын зэрэг илэрсэн. Түүний дараа тээврийн хэрэгслийг журмын хашаанд байрлуулан өөрийг нь цагдаагийн газарт авч ирсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/,
Яллагдагч Н.Г 2025 оны 0....... сарын 22-ны өдрийн “би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/ зэрэг нотлох баримтууд,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 63 хуу/,
А аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа, дэд ахлагч Бын 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “А аймгийн Э сумын 2-р багийн нутаг дэвсгэрт ....... улсын дугаартай “тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.Гийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах драгер багажаар үлээлгэхэд согтуурлын хэмжээ 2.39% зааж байсан” гэх тэмдэглэл, /хх-ийн 67 хуу/,
Гэрч Бын 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өгсөн “...2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Дэлгэр булаг дэлгүүрийн гадаа согтуу хүн машин бариад байна гэх дуудлага мэдээллийн дагуу явж очиход Н.Г гэх хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь үлээлгэж шалгахад 2.39% согтолтой гарахаар нь тээврийн хэрэгсэл саатуулсан. Өөрөө тухайн үед засварын газраас хөдлөөд дэлгүүрийн гадаа хүртэл унаж явсан гэж хэлж байсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноо хүлээн зөвшөөрч байсан. ...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил 6 сараар хасуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 хуу/,
Эд зүйл баримт бичгийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 84-85 хуу/,
Гэрч Д.Бгийн 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “...2025 оны 07 дугаар 06-ны өдрийн орой ажил тараад гэртээ харьсан байхад манай нөхөр Г би Аны машин засварын газрын гадаа байна гэж яриад удалгүй дэлгүүрийн гадаа байна архи уучихсан ирээд аваач гэхээр нь хувцсаа сольж өмсөөд очих гээд алхаад явж байхад цагдаа машинтай хүн машиныг нь унаад хөдлөөд яваад өгсөн. Тэгээд би машинаа унаж хөдлөөд цагдаад баригдсан байна гэж бодсон. Би утас руу нь залгахад удахгүй очно хариад байж бай гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 хуу/,
Гэрч М.Уын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн “...2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би амрах ээлжтэй байх явцдаа А аймгийн Э сумын 2-р багийн А хороололд үйл ажиллагаа явуулдаг "Дэлгэрбулаг-2" нэртэй дэлгүүр орж тамхи авчхаад гарч ирээд дэлгүүрийн гадна тамхи татаад зогсож байхад ....... улсын дугаартай тоёота приус маркийн машин зүүн талаас чиглэлтэй засмал замаас салаад дэлгүүрийн гадна байх миний машин руу тулж ирээд яг мөргөх гэж байхад нь хүмүүс хөөе гэж орилоод зогсоосон. Тэгээд тэр ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч илт согтуу байсан болохоор би зогсох үед нь "star" товчин дээр дараад машиныг унтраасан, тэгээд түлхүүрийг нь авсан. Тэгээд тэр жолооч нь гэх дэлгүүр рүү орсон хойно нь би замын цагдаа Б руу залгахад эргүүлтэй байна гэхээр нь дуудлага өгсөн. Уг жолоочийг дэлгүүрээс зайрмаг аваад гарч ирэх үед нь цагдаа ирчихсэн байсан шууд согтуурал шалгах багажаар шалгаад тээврийн хэрэгслийг саатуулахаар аваад явсан. ...Хүний нүдээр харахад илт согтуу байсан, согтуурал шалгах багажаар шалгаад 2.39%-ийн согтолттой гарч байсан. тэр үед уг жолооч нь над руу асаагуур шидээд намайг цагдаа дуудлаа гээд уурлаад байсан. ...Хаанаас ирснийг нь хараагүй зүүн зүгээс баруун зүгт засмал замаар явж байгаад салаад дэлгүүрийн гадна ирсэн. Машин дотроо ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114 хуу/,
Гэрч М.Уийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн “...Би А аймгийн Э сумын 2-р багийн нутаг А хороололд Дэлгэр булаг-2 нэртэй дэлгүүр ажиллуулдаг. ...2025 оны 07 дугаар сарын 06-ны орой миний төрсөн дүү У ирээд дэлгүүрийн гадна манай нөхөр, манай ээж бид нар бөөндөө зогсож байхад цагаан өнгийн тоёота приус маркийн машин засмал замаас салаад зогсож байснаа хурдтай хөдлөөд дэлгүүрийн гадна байсан Уын машиныг чиглээд явж байснаа огцом жолоогоо мушгиад дэлгүүрийн урд ирж зогссон. Тэр үед бид нар тухайн машиныг Уын машиныг мөргөсөн гэж бодсон. Тэгээд манай нөхөр очиход түүний таньдаг хүн болох Г гэж хүн байсан. Тэгээд согтуу байхаар нь машиныг нь унтраагаад машиных нь түлхүүрийг авахад Г араас нь инээгээд машинаасаа бууж ирээд хэсэг зогсож байгаад дэлгүүр руу ороод зайрмаг аваад гарч ирэх үед нь цагдаа ирчихсэн байсан. Зайрмаг авах үедээ Г нь архи авъя гэхээр нь би одоо архиар яахын бээ гээд архи зараагүй юм. ....нэлээн согтуу байсан. Манай дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг болохоор бид нар таньдаг юм. Маргааш нь манай дэлгүүрт орж ирчхээд би өөр машин мөргөчихсөн юм уу гээд асуугаад байсан. ...Манай дэлгүүр гаднаа 2, дотроо 4 ширхэг камертай. Бид нар уг үйл явдал болсны дараа нь хяналтын камерын бичлэгийг үзэж байсан юм. Одоо хяналтын камер бичлэгээ хадгалах хугацаа нь дууссан. Тэр үед Г нь У руу уурлаад дайраад байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 118-119 хуу/,
А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/16.......тай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 99-102 хуу/
Яллагдагч Н.Г 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 128-129 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Н.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/165 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар согтуугаар дахин тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Э сумын ....... багийн нутаг дэвсгэрт ....... улсын дугаартай “тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг,
2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр А аймгийн Э сумын ....... багийн нутаг дэвсгэр, ....... сургуулийн урд зам дээр ....... улсын дугаартай Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг тус тус жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...шүүгдэгч Н.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...”,
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй...” дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/165 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар согтуугаар дахин тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Э сумын ....... багийн нутаг дэвсгэрт ....... улсын дугаартай “тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг,
2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр А аймгийн Э сумын ....... багийн нутаг дэвсгэр, ....... сургуулийн урд зам дээр ....... улсын дугаартай Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг тус тус жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 хуу/,
А аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн /цагдаа/ зохицуулагч цагдаагийн дэд ахлагч Г........гийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай” тэмдэглэл /хх-ийн 2-3 хуу/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4 хуу/,
А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/16.......тай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 34-37 хуу/,
Гэрч Г........гийн “...тухайн газарт очих үед Н.Г нь ... улсын дугаартай цагаан өнгийн приүс-20 маркийн тээврийн хэрэгслээр замын хурд саатуулагч нь дээр хоёр машины ардаас мөргөсөн байдалтай байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг согтуурал шалгах драгер багажаар үлээлгэхэд 1,48 зэргийн согтолтын зэрэг илэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 63 хуу/,
А аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа, дэд ахлагч Бын Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан гэх тэмдэглэл, /хх-ийн 67 хуу/,
Гэрч Бын “...дуудлага мэдээллийн дагуу явж очиход Н.Г гэх хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь үлээлгэж шалгахад 2.39% согтолтой гарахаар нь тээврийн хэрэгсэл саатуулсан. ...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил 6 сараар хасуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 хуу/,
Эд зүйл баримт бичгийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 84-85 хуу/,
Гэрч Д.Бгийн “...манай нөхөр Г би Аны машин засварын газрын гадаа байна гэж яриад удалгүй дэлгүүрийн гадаа байна архи уучихсан ирээд аваач гэхээр нь хувцсаа сольж өмсөөд очих гээд алхаад явж байхад цагдаа машинтай хүн машиныг нь унаад хөдлөөд яваад өгсөн. Тэгээд би машинаа унаж хөдлөөд цагдаад баригдсан байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 хуу/,
Гэрч М.Уын “.......... улсын дугаартай тоёота приус маркийн машин зүүн талаас чиглэлтэй засмал замаас салаад дэлгүүрийн гадна байх миний машин руу тулж ирээд яг мөргөх гэж байхад нь хүмүүс хөөе гэж орилоод зогсоосон. Тэгээд тэр ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч илт согтуу байсан болохоор би зогсох үед нь "star" товчин дээр дараад машиныг унтраасан, тэгээд түлхүүрийг нь авсан. Тэгээд тэр жолооч нь гэх дэлгүүр рүү орсон хойно нь би замын цагдаа Баттулга руу залгахад эргүүлтэй байна гэхээр нь дуудлага өгсөн. Уг жолоочийг дэлгүүрээс зайрмаг аваад гарч ирэх үед нь цагдаа ирчихсэн байсан шууд согтуурал шалгах багажаар шалгаад тээврийн хэрэгслийг саатуулахаар аваад явсан. ...Хүний нүдээр харахад илт согтуу байсан, согтуурал шалгах багажаар шалгаад 2.39%-ийн согтолттой гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114 хуу/,
Гэрч М.Уийн “...Уын машиныг чиглээд явж байснаа огцом жолоогоо мушгиад дэлгүүрийн урд ирж зогссон. Тэр үед бид нар тухайн машиныг Уын машиныг мөргөсөн гэж бодсон. Тэгээд манай нөхөр очиход түүний таньдаг хүн болох Г гэж хүн байсан. Тэгээд согтуу байхаар нь машиныг нь унтраагаад машиных нь түлхүүрийг авахад Г араас нь инээгээд машинаасаа бууж ирээд хэсэг зогсож байгаад дэлгүүр руу ороод зайрмаг аваад гарч ирэх үед нь цагдаа ирчихсэн байсан. Зайрмаг авах үедээ Г нь архи авъя гэхээр нь би одоо архиар яахын бээ гээд архи зараагүй юм. ....нэлээн согтуу байсан. ... Тэр үед Г нь У руу уурлаад дайраад байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 118-119 хуу/,
А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/16.......тай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 99-102 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Н.Г нь А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/16.......тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар согтуугаар дахин тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан,
“тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгохоор тус тус хуульчилсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Н.Гийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/165 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар согтуугаар дахин тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Э сумын ....... багийн нутаг дэвсгэрт ....... улсын дугаартай “тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг,
2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр А аймгийн Э сумын ....... багийн нутаг дэвсгэр, ....... сургуулийн урд зам дээр ....... улсын дугаартай Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг тус тус жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2........ зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч Н.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Шүүгдэгч Н.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2........ зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 7 сар 18 хоногийн хугацаагаар хасаж 1 жил 6 сарын хугацаагаар зоричих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 16.......тай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 4 сар 12 хоногийг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2........ зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Н.Г гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ үргэлжилсэн үйлдлээр тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2........ зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1/нэг/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй байна.
А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/16.......тай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Гт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хассан ялаас 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 04 сар 12 хоногийн эрх хасах ялын үлдэлдэгдэлтэй байсан болох нь А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01/1651 дугаартай ялын тооцоо хүргүүлэх тухай албан бичгээр тогтоогдож байх тул уг хугацаанаас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааг хасаж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 сар 7 хоногийн хугацаагаар хасаж нэмэгдэл ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/16.......тай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Гт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хассан ялаас эдлээгүй үлдсэн 2/хоёр/ сар 7/долоо/ хоногийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялд нэмж нэгтгэн эдлэх нэмэгдэл ялыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2/хоёр/ жил 8/найм/ сар 7/долоо/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Н.Гийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, өөрийн оршин суух А аймгийн Э сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2/хоёр/ жил 8/найм/ сар 7/долоо/ хоногийн хугацаагаар хасах, зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2/хоёр/ жил 8/найм/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 2....... зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36........ зүйлийн 1, 2,4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38........ зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Нийн Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2........ зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ үргэлжилсэн үйлдлээр тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2........ зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1/нэг/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5........ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, өөрийн оршин суух А аймгийн Э сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар хориглосугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/16.......тай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хассан ялаас эдлээгүй үлдсэн 2/хоёр/ сар 7/долоо/ хоногийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялд нэмж нэгтгэн эдлэх нэмэгдэл ялыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2/хоёр/ жил 8/найм/ сар 7/долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5........ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2/хоёр/ жил 8/найм/ сар 7/долоо/ хоногийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж, хяналт тавихыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР