Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/304

 

 

 

 

 

 

 

 

                              2025/ШЦТ/304  

 

 

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: М.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П

Шүүгдэгч: Ц.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цгийн Пад холбогдох2512000000267 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр А аймгийн Т суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт А аймаг Т сумын, Х багийн ......... ар гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд А аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Б овгийн Цгийн П/РД:А......./  

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ц.П нь 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр А аймгийн Т сумын Х багийн Огийн ар гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд шинэс төрлийн 6 ширхэг босоо мод огтлон 1,20 метрийн урттай 30 хэсэг буюу 1,0006 метр куб мод бэлтгэж, “Н” маркийн .. ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр А аймгийн Т сумын төв рүү тээвэрлэж ойн санд 109,825 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Ц.П нь 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр А аймгийн Т сумын Х багийн Огийн ар гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд шинэс төрлийн 6 ширхэг босоо мод огтлон 1,20 метрийн урттай 30 хэсэг буюу 1,0006 метр куб мод бэлтгэж, “Н” маркийн .. ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр А аймгийн Т сумын төв рүү тээвэрлэж ойн санд 109,825 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

               Иргэний нэхэмжлэгч Р.Бгийн “...Ц.П нь А аймгийн Т сумын Х багийн Огийн ар гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн тээвэрлэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудыг шийдвэрлэхээр оролцож байна. ...Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд зааснаар орон нутгийн 100010400945 тоот дансанд тушааж байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/,

               Гэрч Б.Эн “...Хэзээ бэлтгэсэн талаар сайн мэдэхгүй байна. “2025 оны 09 дүгээр сарын 11-12-ны үед зав байна уу ? ” гэхээр нь “хүүхэд харж байна. Завгүй” гэтэл “галын түлээнд мод авах гэсэн юм хийчихээр газар байна уу” гэхээр нь “Үхэр чулуутын эхэл дээр байхдаа унанги мод ихтэй юм” гэж хэлсэн. ...Мод бэлтгэх эрхийн бичиг авсан талаар нь мэдэхгүй. Үхэр чулуутаас л мод бэлтгэсэн байх гэж бодож байна. Яг мод бэлтгэж байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/,

               Гэрч В.Чын “...Мод авах гэсэн юм. Би очиж чадахгүй наанаас чинь хүн ирнэ, та бичээд өгөөд явуулаач” гэхээр нь “за,за" гээд Дэлгэрцогт гэх залууд Пын нэр дээр мод бэлтгэх эрхийн бичиг бичээд өгөөд явуулсан. Хангай сумын Үхэр чулуут гэх газраас мод бэлтгэхээр зааж өгсөн. Манай багт Үхэр чулуу гэх газар нь мод бэлтгэх талбай тусгаарлалт хийгдсэн газар байгаа юм. Хаанаас мод бэлтгэх гэж байгаа талаараа хэлээгүй. “Мод бэлтгэх” гэсэн юм гэхээр нь тусгаарлалт хийсэн газар нь Үхэр чулуу шүү гэж зааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр тал/,

               Яллагдагч Ц.Пын “...Би тогтоол болон зүйлчлэлтэй санал нийлж байна. Надад маргах зүйл байхгүй... Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар тал/

               Дамно ХХК-н 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн АЦ25-185 дугаартай: “...Автомашин зах зээлийн үнэ 4,018,000 төгрөг, мод 100,060 төгрөг, хөрөө 100.000 төгрөг нийт 4,218,060 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр тал/,

               Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бямбасүрэнгийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн АРХ0325/312 дугаартай: “...Мөрдөгчийн модны үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан 1 метр 20 см-ын урттай 30 ширхэг мод нь 1.0006 м3 байх ба экологи-эдийн засгийн үнэлгээ 109,825 төгрөг байна. Монгол орны мод сөөг” гарын авлагатай харьцуулахад Pinaceae Lindl -Нарсны овгийн Larix sibirice – Сибирь шинэс байна...” гэх дүгнэлт/хх-ийн 56-58 дугаар тал/,

               Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...А аймгийн Т сумын Сумын багийн нутаг дэвсгэрт иргэн П нь Ч улсын дугаартай тээврийн хэрэгслээр мод бэлтгэх эрхийн бичиггүй хууль бусаар мод тээвэрлэсэн...” гэх тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр тал/,

               2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 9-14 дүгээр тал/,  

               2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-5 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.П нь 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр А аймгийн Т сумын Х багийн Огийн ар гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд шинэс төрлийн 6 ширхэг босоо мод огтлон 1,20 метрийн урттай 30 хэсэг буюу 1,0006 метр куб мод бэлтгэж, “Н” маркийн .. ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр А аймгийн Т сумын төв рүү тээвэрлэж ойн санд 109,825 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ. 

 

А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Пыг мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Ц.Пыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас байгаль орчинд 109,825 төгрөгийн хохирол учирсан байна.

 

Хэрэгт иргэний нэхэмжлэгч нь байгаль экологид учруулсан хохирол 109,825 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоохоор,

мөн хуулийн 49 дүгээр зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар,

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд байгаль орчин, уур амьсгалын сан нь байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэмжлэг үзүүлэх зориулалттай, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогын эх үүсвэрээс санхүүжихээр тус тус хуульчилсан. 

Гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол 109,825 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 329,475/гурван зуун хорин есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгөөр тогтоож шүүгдэгч Ц.Паас гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Ц.П нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Ц.П нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Пад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Шүүгдэгч Ц.П нь оногдуулсан 600  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

 

Бусад асуудлын талаар:

Хэрэгт авагдсан А аймгийн Прокурорын газрын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 44 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 141 дугаартай “Эд мөрийн баримт хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл зэргийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Пын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4,018,000 төгрөгийн үнэлгээ бүхий .. ... улсын дугаартай ......... маркийн тээврийн хэрэгсэл, 100,060 төгрөгийн үнэлгээ бүхий 1,0006 метр куб хэмжээтэй шинэс төрлийн мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100,000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн, цэнхэр цагаан өнгийн их биетэй цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг хураан авч улсын төсөвт тус тус шилжүүлж, Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар заасан 329,475/гурван зуун хорин есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Б овогт Цгийн Пыг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Пыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Пад оногдуулсан 600  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П нь оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Паас 329,475/гурван зуун хорин есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар А аймгийн Прокурорын газрын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 44 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 141 дугаартай “Эд мөрийн баримт хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл зэргийг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Пын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4,018,000 төгрөгийн үнэлгээ бүхий .. ... улсын дугаартай мөнгөлөг өнгийн Н .../ маркийн тээврийн хэрэгсэл, 100,060 төгрөгийн үнэлгээ бүхий 6 ширхгийг 120 метрийн урттай 30 ширхэгт хуваан огтолсон 1,0006 м куб хэмжээтэй шинэс төрлийн босоо мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100,000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн, асаадаг татуурга бүхий маниул нь хүрэн өнгийн их бие нь цагаан өнгийн тагтай хар ангийн бариултай цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг хураан авч улсын төсөвт тус тус шилжүүлж,  Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар 329,475/гурван зуун хорин есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгосугай.     

 

7. Шүүгдэгч Ц.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Пад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ДОНИДДОЛГОР