Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2023/03348

 

 

 

 

 

 

         2023 оны өдөр

      0 сар      13  р                                             18/ШШ2023/0338

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /РД: *******/. Хаяг: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамж, ******* тоот

Хариуцагч: овогт гийн /РД: /. Хаяг: ******* дүүрэг, дүгээр хороо, дугаар гудамж, тоот

10,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Азжаргал нар оролцов.                                                                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагт захын Хаан банкны АТМ-ээс өөрийн данснаас 1,000,000 төгрөг авсан юм. Н.д өөрийн гараар өгөхдөө би харааны бэрхшээлтэй, банзныхаа мөнгийг аваад үлдсэнийг нь өгөөрэй гээд 600,000 төгрөг бэлнээр өгсөн. Миний худалдаж авсан банз метр 12ш-20,000=20,000 төгрөг, 2 метр 10ш3,000=30,000 төгрөг, муу банз 50ш=120,000 төгрөг, пүрүүс 2ш-10,000=20,000 төгрөг бүгд 10,000 төгрөг болсон юм. Н. нь өнөө маргаашгүй өгнө гэж худлаа хэлсээр байгаад нэг ч төгрөг өгөхгүй хохироож байна. Би хэзээч худлаа хэлж хүн гүтгэж байгаагүй. Н.аас 10,000 төгрөг авахын тулд хэрэлдэж зөвлөлдөж уйлж унжиж хэлж үзээд мөнгийг минь буцааж өгөхгүй болохоор 2 удаа цагдаа дуудаж өгсөн ч 10,000 төгрөгийг буцааж өгөхгүй өнөөдрийг хүрч байна. Иймд Н.аас 10,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* дүүргийн модны зах дээр мод зардаг. Гэтэл 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр эхнэр нөхөр хоёр ирж мод авсан манайх мод зарахдаа нэгээс дээш зүйл авахад падаан бичиж өгдөг. Нөхөр болох хүнд нь падаан өгсөн, модоо ачиж явсан машиндаа үлдээсэн байна гэхээр нь ачиж явсан машинаа дагуулаад хүрээд ир гэхээр мэдэхгүй байгаа ингэж мөнгө илүү өгсөн байна гэж ирэхдээ 2023 оны 8 дугаар сарын 8-нд ирэхдээ 2 цагдаа дагуулж ирсэн. Орилж хашхирч хажууд байсан эгчийг зодсон 2 цагдаа нь өөрийг нь аваад явсан. Чи маргааш үхнэ чамайг хараана гэх зэргээр доромжилсон. Бид падаан бичээд тэрнийхээ дагуу тооцоогоо хийдэг энэ хүнд ямар ч мөнгө өгөх шаардлагагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.                                                          

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа, гар бичмэл, фото зураг зэргийг шүүхэд гаргажээ. 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Н.д холбогдуулан 10,000 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ харааны бэрхшээлтэйн улмаас барааны үнэнд илүү мөнгө төлсөн тул буцаан гаргуулна гэж, хариуцагч илүү мөнгө аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Хариуцагч  нэхэмжлэгчид 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 10,000 төгрөгийн модон материал худалдсан тухайд болон нэхэмжлэгч худалдан авсан барааны чанар байдал, тоо хэмжээний тухайд маргаагүй болно. 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагчид модны үнэ 600,000 төгрөг өгсөн, 10,000 төгрөгийг нь аваад 10,000 төгрөг буцааж өгөх байсан гэж тайлбарлаж байгаа нь эргэлзээтэй байх бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 28-нд худалдан авсан модныхоо үнийг мэдэж байсан нь, илүү мөнгө төлсөн хэмээн 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хариуцагчаас шаардсан болох нь талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар  зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 Нэхэмжлэгч шаардлагаа нотлохоор өөрийн Хаан банкинд эзэмшдэг 500755176 тоот дансны хуулгыг гарган өгсөн, тухайн баримтаар нэхэмжлэгч 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр АТМ /мөнгөний автомат машин/-аас 1,000,000 төгрөг авсан нь тогтоогдох боловч хариуцагчид 600,000 төгрөг өгснийг нотлохгүй юм. /хх-ийн 7/

Талуудын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний харилцааны тухайд бус хариуцагч илүү мөнгө авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул буцаан гаргуулах агуулгаар нэхэмжлэгч шаардлагаа гаргасан.

Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.1.1, 2.1.2 дахь хэсэгт бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, мөн үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай тохиолдолд буцаан шаардах эрхтэй байхаар заажээ. 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар хариуцагч бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчаас 10,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул  хариуцагч Н.аас 10,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.*******0 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ