Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/306

 

 

 

 

  2025        11          18                                       2025/ШЦТ/306

 

 

 

/


    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч М.Г ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М,

Шүүгдэгч А.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А-ийн М /РД:00/-д холбогдох эрүүгийн 2512004230277 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Т  суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймаг Э сумын .. дугаар баг Т  хорооллын .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б овогт А-ийн М /РД:.../,

 

Шүүгдэгч А.М-ын холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр А аймаг, Э сумын 3 дугаар баг Ц хороололд хохирогч Л.Г-тэй хардалтын улмаас маргалдаж, өөрийн гар утсаар түүний чих болон шанаа хэсэг рүү цохиж зодон биед нь зүүн чихний дэлбээ, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалганд цус хуралт, эрүүн доор зулгаралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч М.Г : Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн,

Шүүгдэгч А.М “гэм буруугийн талаар маргахгүй, хавтаст хэргээс тусгайлан уншиж судлуулах зүйл байхгүй” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.

Хохирогч Л.Г-т шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэсэн тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэл, /хх-ийн 4 дүгээр хуудас/,

- Хохирогч Л.Г-ийн 2025 оны 09 дүгээр сарын. 11-ний өдрийн “... 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр манай нөхөр А.М нь Улаанбаатар хотоос ирсэн байна гэхээр нь би архи уучих болов уу гэж бодоод байгаа газар нь яваад очиход архи уучихсан байсан юм. А.М нь айлын гэр буулгаж байсан тэгээд гадаа бороо ороод байхаар нь би нөхрийн найз болох нэг залуугийн машинд ороод сууж байтал манай нөхөр дуудаад бид хоёр гараад очтол “намайг найзтайгаа  хардаад пизда минь, янхан минь, гичий минь ална гээд утсаараа эрүү, шанаа хэсэгт зөндөө олон удаа цохисон. Тэгээд гэр буулгаж байсан айл руу нь гүйж ороод та нар надад туслаач цагдаа дуудаад өгөөч гэсэн чинь намайг тоохгүй байсан. Би А.М-аас зугтааж гүйгээд дүү болох Л.Б дээр очоод цагдаа дуудсан юм....14 жил болж байна. Дундаасаа 3 хүүхэдтэй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

- Гэрч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би ажил дээрээ байж байсан чинь манай эгч Л.Г  ажил дээр 19:30 цагийн үед ирсэн. Тэгээд манай ажлын урд талын гудамд нөхөртэйгөө айлд ачаа буулгана гээд ирсэн юм байна лээ. Нөхөр нь согтуу байсан. Нөхөр нь агсам тавиад барьж аваад зодсон байсан. Гудамд барьцалдаж авч зууралдаж байгаад тавиулаад зугтаагаад манай ажил дээр ирсэн байсан. Ах чинь уучихсан намайг зодоод гээд уйлсан ирсэн. Тэгэхээр нь би авч яваад шууд цагдаагийн байгууллагад ирсэн. Цагдаа дээр ирээд дуудлага өгөөд цагдаа нартай хамт нөхөр дээр нь очсон. Нөхөр нь Пламингогийн гадаа машинтайгаа зогсож байсан. Тэгээд цагдаа нар ирээд саатуулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

- Эрх бүхий албан тушаалтны согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 275 дугаартай тогтоол, /хх-ийн 23 дугаар хуудас/,

- А       аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.О-ын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн АРХ0725/314 дугаартай “...1.Л.Г-ийн биед зүүн чихний дэлбээ, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалганд цус хуралт, эрүүн доор зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болсон цаг хугацаанд үүснэ. 4.3үүн чихний дэлбээ, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул 2.7.3- д зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. б.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

- Хохирогч Л.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...М-г явсны дараа над руу дайраад бид хоёрыг хардаад хэл амаар доромжлоод орилоод байхаар нь би явлаа гээд явж байхад миний араас гүйж ирээд намайг барьж авчхаад Мөнхзаяа руу залгаад утсаар яриад хэрэлдээд байсан Тэгээд утсаар ярингаа гар утсаараа миний чих болон шанаа хэсэг рүү олон удаа цохисон. Тэгээд би салаад зугтсан чинь араас гүйж ирээд намайг хашаа руу тулгаад боосон тэр үед ухаан балартаад би арай гэж салаад тэр гэр буулгаж байсан айлын хашаа руу ороод надаа цагдаа дуудаад өгөөч гэж гуйсан....Намайг тэр хашаанаас чирч гаргаад гудамд над руу дайраад найзтайгаа ярьж байгаад миний зүрх рүү гараа атгаж байгаад цохисон. Би тэр үед хөдөлж чадахгүй доошоо суухад намайг орхичхоод яваад өгсөн....Надад гомдол, санал нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 56-58 дугаар хуудас/,

- Гэрч А.И-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би А.М гэх хүнийг танихгүй. Манайх Улаанбаатар хотоос гэр ачиж авчруулахаар болоод тэр хүний машин дээр ачуулж авчруулсан юм....2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг өнгөрөөд 18 цагийн үед Цогт-Уул хороололд байхад А.М эхнэрийн хамт манай гэрийг ачаад ирсэн. Тэр 2 'эхдээ халамцуу байсан. Тэр хоёрыг ирээд удаагүй байхад найз нь гээд нэг танихгүй залуу ирсэн. Тэгээд бид нар гэрээ машин дээрээс буулгаж байхад гэнэт л А.М эхнэртэйгээ хэрэлдээд эхнэрээ найзтайгаа хардаад байхаар нь найз нь яваад өгсөн. Би яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна тэр хоёр гэнэт л хэрэлдээд маргалдаад байсан тухайн үед бороо орох гээд борооноос өмнө гээд би тэд нарыг харах ч сөхөө байгаагүй. Тухайн үед манай эхнэр байсан гэхдээ хүүхэдтэйгээ хамт хойд талын айлд байсан. Хамт ирсэн найзыг нь яваад өгсний дараа тэр хоёр хэрэлдэж байгаад эхнэр яваад өгсөн чинь нөхөр араас нь гараад хашааны гадаа гарчхаад хэрэлдээд байсан. Хэр их удсан талаар мэдэхгүй буцаж орж ирээд бас хэрэлдээд байсан сүүлдээ нэлээн чангараад А.М эхнэр лүүгээ дайраад хоолойг нь боох гээд байхаар нь би очиж салгасан тэр гарч яваад буцаж орж ирээгүй. Би ч тухайн үед гэрээ буулгаж дууссан. Тэгээд А.М яваад өгсөн. Би гэрээ бариад үлдсэн....Эхнэр нь бол нөхрийнхөө биед халдаагүй. Хашааны гадна бол юу болсон талаар мэдэхгүй байна. Хашаанд орж ирэхдээ бол эхнэрийнх нь нүүр хэсэг улайсан байсан. Манай хашаанд орж ирээд бол дахиад нөхөр нь эхнэрээ боох үед нь би салгасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 84-85 дугаар хуудас/,

- Гэрч Ө.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би А.Мыг багаасаа мэднэ 10 жилд байх үеэсээ нэгнээ мэддэг болсон....2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 13 цагийн үед А.М Улаанбаатар хотоос ачаагаа ачиж ирсэн. Манай найз Б  хотоос ирэхэд нь машины эд зүйл захисан байсныг би хамт очиж авчаад буцаад явсан. 17 цаг гэж санаад байна М над руу залгаад Цогт-Уулд айлын гэр буулгах гэж байна чи ирээд хамт буулгаад өгөөч гэхээр нь яваад очсон чинь М эхнэртэйгээ хамт очсон ачаагаа буулгаж байсан очоод хэсэг хугацааны дараа бороо орох гээд байхаар нь би Мын эхнэр Г-ийг машинд сууж бай даарчихлаа гэж хэлээд суулгасан. Тэгээд бид хоёр машинд сууж байхад М над руу залгаад “Хаашаа алга болчхов эндээс буулгаад өгөөч” гээд орилоод байсан. Тэгэхээр нь эхнэртэй нь хамт машинаас буугаад очиход хаашаа алга болчхов гээд байсан. Тэгээд би Улаанбаатар хот явах гэж байсан эхнэр над руу залгаад хоолоо ид гэхээр нь би явлаа тээд явсан. Намайг гэртээ ирж хоолоо идчихээд Улаанбаатар хот явж байх замд буюу А аймгийн Ц  сумын орчимд над руу залгаад та хоёр ямар холбоотой юм гээд дайраад байсан цаана нь эхнэр Г  нь уйлаад энэ чинь аллаа гээд байсан. Тэгээд сүлжээ муу байсан болохоор утас тасарсан. Би маргааш орой нь М руу залгаад юу болсон талаар асуухад өчигдөр тасарчихсан байна лээ гэж хэлсэн. ...Би хараагүй. Над руу утсаар ярихад л эхнэр Г  цаана нь энэ чинь аллаа шүү дээ гээд уйлаад байсан....М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн согтуу байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 86-87 дугаар хуудас/,

- Яллагдагч А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Санал хүсэлт байхгүй, зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. ...Би өөрийн эхнэр Г-тэй хамтран амьдраад 14 жил болж байна. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй..." гэх мэдүүлэг, /хх-ийн 105-106 дугаар хуудас/,

- А аймгийн Э сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт,

- хохирогч Л.Г-ийн хүсэлт,

- Г.М , М.Д , М.А нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр А аймаг, Э сумын 3 дугаар баг Цогт-Уул хороололд Л.Г бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд зүүн чихний дэлбээ, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалганд цус хуралт, эрүүн доор зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч А.М хохирогч Л.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь

- Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэл,

- Хохирогч Л.Г-ийн “...А.М нь айлын гэр буулгаж байсан тэгээд гадаа бороо ороод байхаар нь би нөхрийн найз болох нэг залуугийн машинд ороод сууж байтал манай нөхөр дуудаад бид хоёр гараад очтол “намайг найзтайгаа  хардаад пизда минь, янхан минь, гичий минь ална гээд утсаараа эрүү, шанаа хэсэгт зөндөө олон удаа цохисон...” гэх мэдүүлэг,

- Гэрч Л.Б-ийн “...Нөхөр нь агсам тавиад барьж аваад зодсон байсан. Гудамд барьцалдаж авч зууралдаж байгаад тавиулаад зугтаагаад манай ажил дээр ирсэн байсан. Ах чинь уучихсан намайг зодоод гээд уйлсан ирсэн...” гэх мэдүүлэг,

- Эрх бүхий албан тушаалтны согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 275 дугаартай тогтоол,

- А       аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.О-ын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн АРХ0725/314 дугаартай “...1.Л.Г-ийн биед зүүн чихний дэлбээ, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалганд цус хуралт, эрүүн доор зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болсон цаг хугацаанд үүснэ. 4.3үүн чихний дэлбээ, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул 2.7.3- д зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. б.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт,

- Хохирогч Л.Г-ийн дахин өгсөн “...Тэгээд утсаар ярингаа гар утсаараа миний чих болон шанаа хэсэг рүү олон удаа цохисон. Тэгээд би салаад зугтсан чинь араас гүйж ирээд намайг хашаа руу тулгаад боосон тэр үед ухаан балартаад би арай гэж салаад тэр гэр буулгаж байсан айлын хашаа руу ороод надаа цагдаа дуудаад өгөөч гэж гуйсан....Намайг тэр хашаанаас чирч гаргаад гудамд над руу дайраад найзтайгаа ярьж байгаад миний зүрх рүү гараа атгаж байгаад цохисон. Би тэр үед хөдөлж чадахгүй доошоо суухад намайг орхичихоод яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

- Гэрч А.И-ын “...Хэр их удсан талаар мэдэхгүй буцаж орж ирээд бас хэрэлдээд байсан сүүлдээ нэлээн чангараад А.М эхнэр рүүгээ дайраад хоолойг нь боох гээд байхаар нь би очиж салгасан тэр гарч яваад буцаж орж ирээгүй. ...Хашаанд орж ирэхдээ бол эхнэрийнх нь нүүр хэсэг улайсан байсан. Манай хашаанд орж ирээд дахиад нөхөр нь эхнэрээ боох үед нь би салгасан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Ө.М-ийн “...Намайг гэртээ ирж хоолоо идчихээд Улаанбаатар хот явж байх замд буюу А аймгийн Цэнхэр сумын орчимд над руу залгаад та хоёр ямар холбоотой юм гээд дайраад байсан цаана нь эхнэр Ганчимэг нь уйлаад энэ чинь аллаа гээд байсан...” гэх мэдүүлэг,

- Яллагдагч А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Санал хүсэлт байхгүй, зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй..." гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Шүүгдэгч А.М нь хохирогч Л.Г-тэй хардалтын улмаас маргалдаж, өөрийн гар утсаар түүний чих болон шанаа хэсэг рүү цохиж зодон биед нь зүүн чихний дэлбээ, шанаанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалганд цус хуралт, эрүүн доор зулгаралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч А.М-ын үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэн шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

Шүүгдэгч А.М-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь “сэтгэцэд хор уршиг учраагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн тул шүүгдэгч А.М-ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч М.Г  “Шүүгдэгч А.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М “шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж шүүх торгуулийн ял оногдуулж өгнө үү, торгуулийн хэмжээний тухайд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэсэн,

Шүүгдэгч А.М нь “тусгайлан хэлэх саналгүй” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч А.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,

Шүүгдэгч А.М-ад ял шийтгэл оногдуулахдаа түүний хувиараа хөдөлмөр эрхэлдэг байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч А.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.М шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б овогт А-ийн М /РД:.../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч А.М энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  хууль ёсны төлөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ОРХОНТАМИР