Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 0054

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            Х.О, М.Г, З.Д,

                                Ч.О, С.С, С.Х,

                               А.О Т.Т, Б.П,

                            Ч.Б, Б.Ө, Л.Ч,

                         Л.С О.О нарт холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                          Ц.М

Нарийн бичгийн дарга                 Б.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолтой Х.О нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурор С.Б-н эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

1.Монгол Улсын иргэн, Б овогт Х-н О нь

хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж хууль бусаар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан,

хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, тухайн баримтаа шүүхэд гаргаж өгсөн, мөн хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан гэмт хэргүүдэд,

 

2.Монгол Улсын иргэн, Б овогт М-ын Г нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, тухайн баримтаа шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэгт,

 

3.Монгол Улсын иргэн, С овогт З-ын Д нь хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж хууль бусаар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авч нийгмийн даатгалын санд 3.910.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

4.Монгол Улсын иргэн, Б овогт Ч-ын О нь хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж хууль бусаар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авч нийгмийн даатгалын санд 3.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

5.Монгол Улсын иргэн, Х овогт С-н С нь хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэгт,

 

6.Монгол Улсын иргэн, Ө овогт С-н Х нь Х.Отэй хамтран хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт,

 

7.Монгол Улсын иргэн, Ж овогт А-ны О нь хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж хууль бусаар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авч нийгмийн даатгалын санд 3.707.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

8.Монгол Улсын иргэн, Б овогт Т-н Т нь хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж хууль бусаар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авч нийгмийн даатгалын санд 1.670.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, .

 

9.Монгол Улсын иргэн, М овогт Б-ын П нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, тухайн баримтаа шүүхэд гаргаж өгсөн, мөн хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж хууль бусаар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авч нийгмийн даатгалын санд 1.580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

.

10.Монгол Улсын иргэн, Д овогт Ч-ын Б нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, тухайн баримтаа шүүхэд гаргаж өгсөн, мөн хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж хууль бусаар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авч нийгмийн даатгалын санд 1.090.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

11.Монгол Улсын иргэн, Х овогт О-ын О нь хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж хууль бусаар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авч нийгмийн даатгалын санд 2.073.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

12.Монгол Улсын иргэн, М овогт Б-ын Ө нь хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж хууль бусаар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авч нийгмийн даатгалын санд 1.810.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

13.Монгол Улсын иргэн, Х Б овогт Л-н Ч нь хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж хууль бусаар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авч нийгмийн даатгалын санд 1.929.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

14.Монгол Улсын иргэн, Б овогт Л-н С нь хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж хууль бусаар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авч нийгмийн даатгалын санд 1.010.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б овогт Х-н О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар нийгмийн халамжийн тэтгэвэр авахыг завдсан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримт хуурамчаар үйлдэх, шүүхэд гаргаж өгөх гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт М-ын Г, Ө овогт С-н Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч М овогт Б-ын П, Д овогт Ч-ын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримт хуурамчаар үйлдэх, шүүхэд гаргаж өгөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар нийгмийн халамжийн тэтгэвэр авсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч С овогт З-ын Д, Х овогт О-ын О, Ж овогт А-ны О, Б овогт Т-н Т, Б овогт Ч-ын О, М овогт Б-н Ө, Х Б овогт Л-н Ч, Б овогт Л-н С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар нийгмийн халамжийн тэтгэвэр авсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Х овогт С-н С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар нийгмийн халамжийн тэтгэвэр авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Оийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр тус тус торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-г 200 цагийн, шүүгдэгч Ч.Б-г 140 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.П, Ч.Б нарыг тус бүр 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г, С.Х нарыг тус бүр 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялаас тус тус чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С, З.Д, О.О, А.О, Т.Т, Ч.О, Б.Ө, Л.Ч, Л.С нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тэнсэнгийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж, үүргийг зөрчвөл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч Х.От Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял дээр , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 9.000.000 төгрөгөөр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.От оногдуулсан 9.000.000 төгрөгний торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жил 6 сарын хугацаанд сард 300.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-т оногдуулсан 200 цагийн, Ч.Б-т оногдуулсан 140 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар тус тус ажиллуулахаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П, Ч.Б нарт тус бүр оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд сард 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч нарт оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн, нийтэд тустай ажил хийлгэх ялын шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон, Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

 

Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-с 1.580.000 төгрөг гаргуулан Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст, шүүгдэгч Х.Оээс 800,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч В.М-д олгож,

 

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч М.Г, З.Д, Ч.О, С.С, С.Х, А.О, Т.Т, Ч.Б, О.О, Б.Ө, Л.Ч, Л.С нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг дардас, 5 ширхэг хөдөлмөрийн дэвтрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тус тус шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Б эсэргүүцэлдээ:

 

“ ... Анхан шатны шүүх шүүгдэгч М.Г, С.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн нь ялаас чөлөөлсөн атлаа эрүүгийн хариуцлага буюу албадлагын арга хэмжээ авч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Мөн шүүгдэгч Б.П-т Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 цаг нийтэд тусгай ажил хийлгэх, мөн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, шүүгдэгч Ч.Б-т Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 140 цаг нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, эдгээр ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэхдээ

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино” гэсэн заалтыг зөв тусгаагүй буюу хуулийн заалтыг тодорхой ойлгомжтой зааж хэрэглээгүй,

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэсэн заалтыг орхигдуулсан гэж дүгнэж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зөвтгүүлэхээр эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах саналтай байна. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан шүүгдэгч Х.От оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэх боломжтой ... ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурор С.Б-н эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.О нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Шүүгдэгч Х.О нь иргэн Г.Г-г      аймгийн      сумын “С” нэгдэлд ажиллаж байсан гэж 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хуурамч баримт бичиг бүрдүүлж, түүнийгээ ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хууль бусаар авахыг завдсан,

            2019 оны 04 - 05 дугаар сард Б.П, Ч.Б нарт холбогдох  нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуурамчаар үйлдэж,       аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа гаргуулан тухайн баримтаа     аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн,

            мөн "С” ХК, “Э” ХК, "Ц” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн нөхөн бүрдүүлэлт хийхдээ М.Гг 2000 онд, З.Дг 1981-1989 онд, Ч.Оийг 1983-1990 онд, С.С-г 1995-2000 онд, А.О-г 1981-1988 онд, Т.Т-г 2001-2003 онд, Б.П-г 1997-1999 онд, Б.Ө-г 1995-2002 онд, О.О-г 2001-2002 онд, Л.Ч-г 2001 онд, Ч.Б-г 1995-2000 онд, Л.С-г 1995-2002 онд тус тус ажиллаж байсан мэтээр хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан,

 

шүүгдэгч М.Г нь      аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн    дугаартай шийдвэртэй хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, түүнийг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн, З.Дг 1981-1989 онд     аймгийн      сумын “С” нэгдлийн Зочид буудалд тогоочоор ажиллаж байсан гэх хуурамч нотлох баримт үйлдсэн,

 

шүүгдэгч З.Д нь түүнийг 1981-1989 онд  аймгийн    сумын “С” нэгдлийн Зочид буудалд тогоочоор ажиллаж байсан гэх Х.Оийн хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хууль бусаар авч нийгмийн даатгалын санд 3.910.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Ч.О нь түүнийг 1983-1990 онд     аймгийн     сумын “С” нэгдэлд Халуун усны үйлчлэгчээр ажиллаж байсан гэж Х.Оийн хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хууль бусаар авч нийгмийн даатгалын санд 3.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч С.С нь түүнийг     аймгийн      сумын “С” нэгдэлд ажиллаж байсан гэж Х.Оийн хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хууль бусаар авахыг завдсан,

 

шүүгдэгч С.Х нь Х.Отэй хамтран С.С-г      аймгийн      сумын “С” нэгдэлд ажиллаж байсан гэж хуурамч бичиг баримт үйлдсэн,

 

шүүгдэгч А.О нь түүнийг    аймгийн     сумын “С” нэгдэлд ажиллаж байсан гэж Х.Оийн хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хууль бусаар авч нийгмийн даатгалын санд 3.707.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Т.Т нь түүнийг 2001-2003 онд      аймгийн      сумын “Ц” ХХК-д ажиллаж байсан гэж Х.Оийн хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хууль бусаар авч нийгмийн даатгалын санд 1.670.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Б.П нь түүнийг 1997-1999 онд      аймгийн     сумын “Ц’’ ХХК-д ажиллаж байсан гэж Х.Оийн хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг мэдсээр байж       аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн, мөн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хууль бусаар авч нийгмийн даатгалын санд 1.580.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Ч.Б нь түүнийг 1995-2000 онд      аймгийн       сумын “Ц” ХХК-д ажиллаж байсан гэж Х.Оийн хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг мэдсээр байж Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн, мөн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хууль бусаар авч нийгмийн даатгалын санд 1.090.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч О.О нь түүнийг 2001-2002 онд      аймгийн      сумын “Ц” ХХК-д ажиллаж байсан гэж Х.Оийн хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хууль бусаар авч нийгмийн даатгалын санд 2.073.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Б.Ө нь түүнийг 2001-2003 онд      аймгийн     сумын “Ц” ХХК-д ажиллаж байсан гэж Х.Оийн хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хууль бусаар авч нийгмийн даатгалын санд 1.810.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Л.Ч нь түүнийг 2001 онд       аймгийн     сумын “Ц” ХХК-д ажиллаж байсан гэж Х.Оийн хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хууль бусаар авч нийгмийн даатгалын санд 1.929.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Л.С нь түүнийг 1995-2002 онд       аймгийн   сумын “Э” ХК", “Ц” ХХК-иудад ажиллаж байсан гэж Х.Оийн хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож. бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хууль бусаар авч нийгмийн даатгалын санд 1.010.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч болон хэргийн бусад оролцогч нарын эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

 

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.О, Б.П, Ч.Б нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэгт тохирсоноос гадна шүүгдэгч С.С, З.Д, О.О, А.О, Т.Т, Ч.О, Б.Ө, Л.Ч, Л.С нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тус тус 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Харин шүүгдэгч М.Г, С.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан торгох ялаас чөлөөлсөн атлаа тэдэнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3-т заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх бөгөөд ялаас чөлөөлсөн тохиолдолд хуульд заасан дээрх албадлагын арга хэмжээг хэрэглэхгүй юм.

 

Мөн шүүгдэгч Х.О, Б.П, Ч.Б нарт оногдуулсан торгох ялыг тус тус хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тодорхой заагаагүй, өөрөөр хэлбэл торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар хэрхэн солихыг тодорхой заагаагүй нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Тэрчлэн шүүгдэгч Б.П-т оногдуулсан 200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан 140 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу өдөрт 5 цагаар тус тус ажиллуулахаар шийдвэрлэсэн боловч дээрх ялыг биелүүлээгүй тохиолдолд уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заалгүй  орхигдуулсан байх тул энэ талаарх прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ 3, 4 дэх заалтуудын дугаарыг давхардуулан бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан байх бөгөөд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, зөвтгөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

   Монгол улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан бөгөөд шүүгдэгч Х.О, Б.П, Ч.Б, М.Г, С.Х, З.Д, О.О, А.О, Т.Т, Ч.О, Б.Ө, Л.Ч, Л.С, С.С нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг өршөөлд хамааруулахгүй талаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт тодорхой заасан байна.

 

Харин шүүгдэгч Х.Оийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан ялаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж, 8.400.000 төгрөгөөр торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй ...” гэснийг хасаж,

 

 тогтоох хэсгийн 4 дэх заалтын “... шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй ... ” гэснийг  “ ... шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж,

 

тогтоох хэсгийн 5 дахь заалтын “... шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэснийг “ ... шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй” гэж,  

 

тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтын дараа  3, 4, 5, 6, 7, 8, 9, 10  гэсэн заалтын дугаарыг  5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Х.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.От оногдуулсан 8.400.000 төгрөгөөр торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             М.ХҮРЭЛБААТАР

                                                                                           С.УРАНЧИМЭГ