Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2023/0360

 

2023 04 14 128/ШШ2023/0360

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М

Хариуцагч: А м г т г

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

А м г К х д 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 00 дүгээр шийдвэрүүд дэх т замын зурвас газартай давхацсан хэсгийг илт хууль бусад тооцуулах, Ашигт малтмалын кадастрын зураглалын т замтай давхцуулан олгосон хууль бус Э ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV тоот тусгай зөвшөөрлийн талбайн 358,7 га, ашигт малтмалын ашиглалтын MV тоот тусгай зөвшөөрлийн 101,99 ra газрын давхцал бүхий хэсгийг хасаж, кадастрын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: М х н н "У т з" нь хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан 1949 оны хэлэлцээр, Т замын тээврийн тухай хууль, Газрын тухай хууль, Зам, тээврийн хөгжлийн сайдын А\ дүгээр тушаалаар батлагдсан "Т замын аюултай бүс, т замын зурвас газар, аюулгүйн бүсэд замын болон бусад объект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэх журам", MNS 6066:2010 Т замын зурвас газарт тавигдах шаардлагын дагуу өөрийн эзэмшлийн т замын дагуух Г аймгийн 583-р км-ээс 701-р км-т байрлах зурвас газруудыг ашигладаг. Тус аймгийн нутаг дэвсгэр дээрх т замын зурвас газруудыг Говьс аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/ дугаар захирамжаар эзэмшдэг ба зохих хууль, журмын дагуу гэрчилгээ, кадастрын зургийг гаргуулан авсан. Гэтэл А м г К х д 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн  дугаар шийдвэрээр Говьс аймгийн Ш сумын Нутаг дахь Х д нэртэй 21893,14 га талбайг, 1 дугаартай шийдвэрээр Ш сумын нутаг дахь Ш нэртэй 612,70 га талбайг тус тус "Ш ХХК-д олгосон байна. Эдгээр олгосон талбайд 1949 оны Зөвлөлт Монголын засгийн газар хоорондын хэлэлцээр /Олон улсын гэрээ/, Т замын тухай хуулийн дагуу У олгогдсон т замын зурвас газрыг давхцуулан олгосон байна. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасныг мөн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалт, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.8 дахь заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23 дахь заалтын: "энэ хуулийн 12.1.5-д заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын гаргасан хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох" гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Дээрх асуудлаар А м, г т г-т хандан 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дугаартай албан бичгийг явуулсан боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Т замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтад "т замын зурвас газар" гэж т замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газрыг ...", 3.1.1 дэх заалтад .1.1. "т замын объект" гэж т замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зурвас газар, суурь бүтэц, дагнасан хэрэглээний зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн болон бусад тоног төхөөрөмж, эд хөрөнгийг...", 6.1 дэх заалтад "Т замын зурвас газар нь төрийн өмч байна...", 3.1.12 дахь заалтад "т замын аюултай бүс" гэж галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг..., 3.1.13-т "т замын аюулгүйн бүс" гэж т зам дээр тохиолдож болох осол, сүйрлээс хуулийн этгээд, иргэнд учрах хохирлыг багасгах, аюулгүй нөхцөлийг хангах зориулалт бүхий газрыг...", гэж заасан байдаг. Т замын зурвас газар нь т замын тээвэрлэлтийг хийхэд зайлшгүй шаардлагатай стандарт норм бүхий хэмжээтэй, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад зориулагдсан газар юм. Энэ газарт дохиолол хориглолтын шугам, тоног төхөөрөмж шилэн кабелийн шугамууд байрладаг. Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т Монгол Улсын газрын нэгдмэл сангаас холбооны сүлжээнд зориулан олгосон газар, орон зайг харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар гэнэ Хамгаалалтын зурвас газар нь дараах хэмжээтэй байна. 28.1.2-т кабелийн шугамаас тал бүртээ 5 метр ... гэж заасан байдаг. Иймд т замын тээврийн тасралтгүй үйл ажиллагаа, хөдөлгөөний аюулгүй байдалд онц ноцтой эрсдэл үүсэж болзошгүй бөгөөд Цаашлаад т замаар үйлчлүүлэгч ард иргэд, нийтийн эрх ашиг хохироож болзошгүй, УБТЗ-ын зурвас газар эзэмших эрхийг зөрчсөн үйлдэл юм. УБТЗ ХНН-ийг Зөвлөлт холбоот улс, БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрээр хамтран байгуулж, нийгэмлэгийн дүрмийн санг бүрдүүлэхэд Монголын талын оруулсан хувь хөрөнгөд дараах хөрөнгийг оруулж тооцохоор тохиролцсон байдаг. Үүнд: Олон улсын гэрээний 5 дугаар зүйлийн "5" заалтад " т замын бүх шугамын дагуух нийтдээ 120 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг нийгэмлэгийн ашиглалтад хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлнэ". Хэрэв дээрх газрын хэмжээн дэх өөрчлөлт Монгол улсын талаас оруулсан хувь хэмжээ багасаж, Монгол улсын саналын эрх алдагдах ноцтой үр дагавартай. Мөн Монгол улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2-т заасан: Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ. А м, г т х  г нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар: иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй болно. Иймд А м г К х д 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн , дүгээр шийдвэрүүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дахь зүйлийн 106.3.10-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болно. гэжээ.

Нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж шүүхэд бичгээр ирүүлэхдээ: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн , дүгээр шийдвэрүүд дэх т замын зурвас газартай давхацсан хэсгийг илт хууль бусад тооцуулах,Ашигт малтмалын кадастрын зураглалын т замтай давхцуулан олгосон хууль бус Э ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тоот тусгай Зөвшөөрлийн талбайн 358,7 га, ашигт малтмалын ашиглалтын MV-0******* тоот тусгай зөвшөөрлийн 101,99 га газрын давхцал бүхий хэсгийг хасаж, кадастрын бүртгэлд өөрчлөлт оруулахыг А м, г т г К х даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, Давхцал бүхий т замын зурвас газрыг "У т з" ХНН нь эзэмших эрхтэй газар болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

М "У" нь хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан 1949 оны хэлэлцээр, Т замын тээврийн тухай хууль, Газрын тухай хууль, Зам, тээврийн хөгжлийн сайдын дүгээр тушаалаар батлагдсан "Т замын аюултай бүс, т замын зурвас газар, аюулгүйн бүсэд замын болон бусад объект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэх журам", БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1955 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тогтоол, MNS 6066:2010 Т замын зурвас газарт тавигдах шаардлагын дагуу өөрийн эзэмшлийн т замын дагуух Говьс аймгийн 583-р км-ээс 701-р км-т байрлах зурвас газруудыг ашигладаг. Тус аймгийн нутаг дэвсгэр дээрх т замын зурвас газруудыг Говьс аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дугаар захирамжаар ашигладаг ба зохих хууль, журмын дагуу гэрчилгээ, кадастрын зургийг гаргуулсан. Гэтэл А м г К х д 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаар шийдвэрээр Говьс аймгийн Ш сумын нутаг дахь Х д нэртэй 21893,14 га талбайг,  дугаартай шийдвэрээр Ш сумын нутаг дахь Ш нэртэй 612,70 га талбайг тус тус "Ш ХХК-д олгосон байна. Эдгээр олгосон талбайд 1949 оны Зөвлөлт Монголын засгийн газар хоорондын хэлэлцээр /Олон улсын гэрээ/, Т замын тухай хуулийн дагуу УБТЗ ХНН-т олгогдсон т замын зурвас 460,69 га газрыг давхцуулан олгосон байна. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасныг мөн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалт, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.8 дахь заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23 дахь заалтын: "энэ хуулийн 12.1.5-д заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын гаргасан хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох" гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Дээрх асуудлаар А м, г т г хандан 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дугаартай албан бичгийг явуулсан боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Т замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтад т замын зурвас газар" гэж т замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газрыг ...", 3.1.1 дэх заалтад .1.1. т замын объект" гэж т замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зурвас газар, суурь бүтэц, дагнасан хэрэглээний зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн болон бусад тоног төхөөрөмж, эд хөрөнгийг...", 6.1 дэх заалтад "Т замын зурвас газар нь төрийн өмч байна...", 3.1.12 дахь заалтад "т замын аюултай бүс" гэж галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг..., 3.1.13-т "т замын аюулгүйн бүс" гэж т зам дээр тохиолдож болох осол, сүйрлээс хуулийн этгээд, иргэнд учрах хохирлыг багасгах, аюулгүй нөхцөлийг хангах зориулалт бүхий газрыг..." гэж заасан байдаг. pasc Т замын зурвас газар нь т замын тээвэрлэлтийг хийхэд зайлшгүй шаардлагатай стандарт норм бүхий хэмжээтэй, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад зориулагдсан газар юм. Энэ газарт дохиолол хориглолтын шугам, тоног төхөөрөмж шилэн кабелийн шугамууд байрладаг. Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т Монгол Улсын газрын нэгдмэл сангаас холбооны сүлжээнд зориулан олгосон газар, орон зайг харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар гэнэ Хамгаалалтын зурвас газар нь дараах хэмжээтэй байна. 28.1.2-т кабелийн шугамаас тал бүртээ 5 метр ... гэж заасан байдаг. Иймд т замын тээврийн тасралтгүй үйл ажиллагаа, хөдөлгөөний аюулгүй байдалд онц ноцтой эрсдэл үүсэж болзошгүй бөгөөд цаашлаад т замаар үйлчлүүлэгч ард иргэд, нийтийн эрх ашиг хохироож болзошгүй, УБТЗ-ын зурвас газар ашиглах эрхийг зөрчсөн үйлдэл юм. УБТЗ ХНН-ийг Зөвлөлт холбоот улс, БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрээр хамтран байгуулж, нийгэмлэгийн дүрмийн санг бүрдүүлэхэд Монголын талын оруулсан хувь хөрөнгөд Дараах хөрөнгийг оруулж тооцохоор тохиролцсон байдаг. Үүнд: Олон улсын гэрээний 5 дугаар зүйлийн "б" заалтад т замын бүх шугамын дагуух нийтдээ 120 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг нийгэмлэгийн ашиглалтад хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлнэ", Хэрэв дээрх газрын хэмжээнд өөрчлөлт орвол Монгол улсын талаас оруулсан хувь хэмжээ багасаж, Монгол улсын саналын эрх алдагдах ноцтой үр дагавартай. Монгол улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2-т заасан Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ, гэдэг тул олон улсын гэрээг зөрчих хууль зүйн үндэслэлгүй. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар: иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй. Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн , дүгээр шийдвэрүүд дэх т замын зурвас газартай давхацсан хэсгийг илт хууль бусад тооцуулах, Ашигт малтмалын кадастрын зураглалын т замтай давхцуулан олгосон хууль бус "Э" ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тоот тусгай зөвшөөрлийн талбайн 358,7 га, ашигт малтмалын ашиглалтын MV-0******* тоот тусгай зөвшөөрлийн 101,99 га газрын давхцал бүхий хэсгийг хасаж, кадастрын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст Даалгахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, давхцал бүхий т замын зурвас газрыг "У т з" ХНН нь эзэмших эрхтэй газар болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. гэжээ.

Нэхэмжлэгч 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж шүүхэд бичгээр ирүүлэхдээ: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн , дүгээр шийдвэрүүд дэх т замын зурвас газартай давхацсан хэсгийг илт хууль бусад тооцуулах, Ашигт малтмалын кадастрын зураглалын т замтай давхцуулан олгосон хууль бус Э ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тоот тусгай зөвшөөрлийн талбайн 358,7 га, ашигт малтмалын ашиглалтын MV-0******* тоот тусгай зөвшөөрлийн 101,99 ra газрын давхцал бүхий хэсгийг хасаж, кадастрын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, Давхцал бүхий т замын зурвас газрыг "У т з" ХНН нь эзэмших эрхтэй газар болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. М "У" нь хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан 1949 оны хэлэлцээр, Т замын тээврийн тухай хууль, Газрын тухай хууль, Зам, тээврийн хөгжлийн сайдын дүгээр тушаалаар батлагдсан "Т замын аюултай бүс, т замын зурвас газар. аюулгүйн бүсэд замын болон бусад объект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэх журам", БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1955 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тогтоол, MNS 6066:2010 Т замын зурвас газарт тавигдах шаардлагын дагуу өөрийн эзэмшлийн т замын дагуух Говьс аймгийн 583-р км-ээс 701-р км-т байрлах зурвас газруудыг ашигладаг. Тус аймгийн нутаг дэвсгэр дээрх т замын зурвас газруудыг Говьс аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дугаар захирамжаар ашигладаг ба зохих хууль, журмын дагуу гэрчилгээ, кадастрын зургийг гаргуулсан. Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаар шийдвэрээр Говьс аймгийн Ш сумын нутаг дахь Хүрэн дух нэртэй 21893,14 га талбайг, 1 дугаартай шийдвэрээр Ш сумын нутаг дахь Ш нэртэй 612,70 га талбайг тус тус "Ш" ХХК-д олгосон байна. Эдгээр олгосон талбайд 1949 оны Зөвлөлт Монголын засгийн газар хоорондын хэлэлцээр /Олон улсын гэрээ/, Т замын тухай хуулийн дагуу УБТЗ ХНН-т олгогдсон т замын зурвас 460,69 га газрыг давхцуулан олгосон байна. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасныг мөн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалт, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.8 дахь заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23 дахь заалтын: "энэ хуулийн 12.1.5-д заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын гаргасан хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох" гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Дээрх асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газарт хандан 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дугаартай албан бичгийг явуулсан боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Т замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтад "т замын зурвас газар" гэж т замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газрыг ...", 3.1.1 дэх заалтад .1.1. "т замын объект" гэж т замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зурвас газар, суурь бүтэц, дагнасан хэрэглээний зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн болон бусад тоног төхөөрөмж, эд хөрөнгийг...", 6.1 дэх заалтад "Т замын зурвас газар нь төрийн өмч байна...", 3.1.12 дахь заалтад "т замын аюултай бүс" гэж галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг..., 3.1.13-т "т замын аюулгүйн бүс" гэж т зам дээр тохиолдож болох осол, сүйрлээс хуулийн этгээд, иргэнд учрах хохирлыг багасгах, аюулгүй нөхцөлийг хангах зориулалт бүхий газрыг...", гэж заасан байдаг. Т замын зурвас газар нь т замын тээвэрлэлтийг хийхэд зайлшгүй шаардлагатай стандарт норм бүхий хэмжээтэй, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад зориулагдсан газар юм. Энэ газарт дохиолол хориглолтын шугам, тоног төхөөрөмж шилэн кабелийн шугамууд байрладаг. Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т Монгол Улсын газрын нэгдмэл сангаас холбооны сүлжээнд зориулан олгосон газар, орон зайг харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар гэнэ Хамгаалалтын зурвас газар нь дараах хэмжээтэй байна. 28.1.2-т кабелийн шугамаас тал бүртээ 5 метр гэж заасан байдаг. Иймд т замын тээврийн тасралтгүй үйл ажиллагаа, хөдөлгөөний аюулгүй байдалд онц ноцтой эрсдэл үүсэж болзошгүй бөгөөд цаашлаад т замаар үйлчлүүлэгч ард иргэд, нийтийн эрх ашиг хохироож болзошгүй, УБТЗ-ын зурвас газар ашиглах эрхийг зөрчсөн үйлдэл юм. УБТЗ ХНН-ийг Зөвлөлт холбоот улс, БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрээр хамтран байгуулж, нийгэмлэгийн дүрмийн санг бүрдүүлэхэд Монголын талын оруулсан хувь хөрөнгөд дараах хөрөнгийг оруулж тооцохоор тохиролцсон байдаг. Үүнд: Олон улсын гэрээний 5 дугаар зүйлийн "б" заалтад" т замын бүх шугамын дагуух нийтдээ 120 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг нийгэмлэгийн ашиглалтад хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлнэ", Хэрэв дээрх газрын хэмжээнд өөрчлөлт орвол Монгол улсын талаас оруулсан хувь хэмжээ багасаж, Монгол улсын саналын эрх алдагдах ноцтой үр дагавартай. Монгол улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2-т заасан Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ, гэдэг тул олон улсын гэрээг зөрчих хууль зүйн үндэслэлгүй. А м, г т х э г нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар: иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй. Уул уурхайн яам-Ашигт малтмалын газар- Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт /2015.08.21/ Дугаар хайгуулын ажлын үр дүнг хэлэлцсэн тухай тэмдэглэлд Говьс аймгийн Ш сумын нутагт орших 312,70 га талбай бүхий Ш-1 нэртэй XV- дугаартай тусгай зөвшөөрлийг АМХЭГ-ИЙН г у у к а-аас 2004 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр анх, 2008 оны ГУУКГ-ын даргын тоот шийдвэрээр "Ш ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-Д ЭНЭ Хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах; гэж заасан байдаг бөгөөд анх 2004 оны 09 сард хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон гэж үзэхэд дээрх хуулийн заалтын дагуу 2013 оны 09 сард хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байна. Гэтэл "Ш*******" ХХК - Ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2015 оны 11 сарын 4-ний өдөр хүсч, АМГ-ын К х д 2015 оны 12 сарын 31- ний өдрийн 0 дүгээр шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг Шинэ-Ш нэртэй 612,70 гектар талбай, Говьс аймгийн С, Ш сумын нутаг дахь Х д нэртэй 21893,14 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байна. Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй боловч 21.1.5-д заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусгавар болсон мөн хуулийн 53.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус болсон байхад ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгож байгаа нь уг захиргааны актыг илт хууль бусад тооцуулах үндэслэл болж байна. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 сарын 31- ний өдрийн 11, 00 дугаар шийдвэрүүд нь бүхэлдээ хууль зөрчсөн илт хууль бус акт юм. Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.-т зааснаар илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэх тул Хууль бус шийдвэрт үндэслэн гарсан шийдвэр нь өөрөө хууль бус байна. Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 00 дүгээр шийдвэрүүд дэх т замын зурвас газартай давхацсан хэсгийг илт хууль бусад тооцуулах, Ашигт малтмалын кадастрын зураглалын т замтай давхцуулан олгосон хууль бус "Э*******" ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тоот тусгай зөвшөөрлийн талбайн 358,7 га, ашигт малтмалын ашиглалтын МѴ-0******* тоот тусгай зөвшөөрлийн 101,99 га газрын давхцал бүхий хэсгийг хасаж, кадастрын бүртгэлд өөрчлөлт оруулахыг А м, г т г К х даалгахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, давхцал бүхий т замын зурвас газрыг "У т зам" ХНН нь эзэмших эрхтэй газар болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 00 дүгээр шийдвэрүүдийг илт хууль бусад тооцуулах, Давхцал бүхий т замын зурвас газрыг УБТЗ ХНН нь эзэмших эрхтэй газар болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Говьс аймгийн Ш******* сумын нутагт орших Ш нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XR- тоот тусгай зөвшөөрлийг 2008 онд, Говьс аймгийн Ш******* сумын нутагт орших Х д нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ- тоот тусгай зөвшөөрлийг 2007 "Ш*******" ХХК-д тус тус олгосон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т "Хайгуулын тусгай Зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй" гэж заасны дагуу "Ш" XXK нь ашигт малтмалын хайгуулын XR-, XB- TOOT тусгай зөвшөөрлийн талбайнууддаа ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны байгууллагад 2015 оны 11 дүгээр сарын 04- ний өдөр гаргажээ. Өргөдлийг хянан үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг хангаж байсан, мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан журмын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл болон холбогдох баримт бичгийг хавсарган ирүүлснээр Ашигт малтмалын тухай хуулийн 26.3.2-т "хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд Төлүүлэх" гэж заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тоот тусгай зөвшөөрлийг, мөн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 00 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-0******* тоот тусгай зөвшөөрлүүдийг тус тус "Шинэ шивээ" ХХК-д олгосон байна. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр ашиг малтмалын ашиглалтын тоот тусгай зөвшөөрлийг, мөн даргын 2016 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-0******* тоот тусгай зөвшөөрлүүдийг ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т заасныг үндэслэн "Э*******" ХХК-д бүхэлд нь тус тус шилжүүлжээ. "Э*******" ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тоот тусгай зөвшөөрлийн талбай нь 358,7 га, ашигт малтмалын ашиглалтын MV-0******* тоот тусгай зөвшөөрлийн талбай нь 101,99 га талбайгаар тус тус т замын зурвас газартай давхцалтай байна. Ашигт малтмалын ашиглалтын , MV-0******* TOOT тусгай зөвшөөрлүүдтэй холбогдуулан М, Говьс аймгийн нэр бүхий иргэдээс удаа дараа гомдол ирсний дагуу Төрийн захиргааны байгууллагаас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр "Э*******" ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийсэн. Сонсох ажиллагаанд "Э*******" ХХК-иас т замын зурвас газартай давхцалтай хэсгээ буцааж өгөх эсэхээ судлан эргэж хариу мэдэгдэхээр болсон. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс шүүхэд хариу тайлбарыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч болон гуравдагч тал танилцсан байгаа. Давхцуулахгүйгээр хэлэхэд бодит байдал дээр Э******* компанийн ашигт малтмал ашиглалтын талбайн 358.7, MV-******* тусгай зөвшөөрлийн талбай 101.99 га талбай нь т замын зурваст газартай давхацдаг. Нэхэмжлэгчийн ярьсантай холбогдуулан хэлэхэд хайгуулын тусгай зөвшөөрлийг 9 жилийн хугацаагаар олгоод 2013 онд дуусдаг, дахиад 2015 онд олгодог гэж байна. Ашигт малтмалын тухай хууль 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, 12 жилийн хугацаатай болсон. Үүнээс өмнө 9 жилийн хугацаагаар хайгуулын тусгай зөвшөөрөл өгдөг байсан. үүний дараа ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ гэж байдаг. Энэ нь 3 жилийн хугацаатай байдаг. Хуульд заасан 9 жилийн хугацаанаас гадна 3 жилийн хугацаа байдаг учраас нэхэмжлэгч талын яриад байдаг дууссаны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон гэдэг нь үндэслэлгүй. Энэ нь хуульд заасан ашиглалтын өмнөх үйл ажиллагаа нь 3 жил болоод ашиглалтын лиценз авах авах эрх нь нээлттэй байдаг. Үүнийг андуурч байж магадгүй. Анх 2015 онд Э******* ХХК-д дээрх 2 тусгай зөвшөөрлийг олгож байхдаа Т замын зурваст газартай давхцалтай гэдгийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Эрх зүйн шүүлтээр байдаг. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргахдаа эрх зүйн, зурагзүйн шүүлт хийдэг. Зураг зүйн шүүлт хийхэд т замын зурваст газартай давхцалтай гэж бичсэн. Энэ дээр тайлбар байдаг. Тайлбар дээрээ Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 00 дүгээр тэмдэглэл, 2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээг үндэслээд Э******* компанид т замын зурваст газартай давхцуулаад олгосон байдаг. Гэрээ, тэмдэглэл хавтаст хэрэгт байгаа. Үйлдвэр худалдааны сайд Э******* ХК-д газрын солбицлоор нь олго гээд зааж өгсөн байдаг. Яагаад гэвэл т замын зурваст газар нь өөрөө Улсын Их хурлын 00 дугаар тогтоолоор Э******* ХК-ийн бүх тусгай зөвшөөрлүүдийг стратегийн ач холбогдолтой газар гэж авсан байдаг. Бодит нөхцөлд т замын зурваст газартай давхцалтай юу гэвэл давхцалтай нь үнэн. Энэ талаар төрийн захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа хийсэн байдаг. Сонсох ажиллагаа хийхэд захирал Т******* гэж хүн орсон байдаг. Энэ дээр Т замын зурваст газартай давхцалтай газрыг эргээд буцаагаад өгөх талаараа судалъя гэдэг зүйлийг сонсох ажиллагаандаа хэлсэн байдаг. Эргээд төрийн захиргааны байгууллага хариу мэдэгдээгүй. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э******* компани тухайн үедээ Ш******* компани дээр А м г К х даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 00 дугаараар шийдвэр гаргасан байдаг. Энэ шийдвэр нь өөрөө 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гарсан. Энэ шийдвэр дээр нэхэмжлэгч талаас 2022 оны 01 сард нэхэмжлэл гаргасан буюу 6 жилийн дараа илт хууль бус гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч энэ 6 жилийн хугацаанд эрх ашиг нь хөндөгдөж байсан юм уу, яг хэзээнээс эрх ашиг хөндөгдсөн гэдэг талаар тайлбар авмаар байна. Өөр хэлэх зүйл байхгүй. Анх гэрээн дээрээ давхцалтай гэдгийг мэдээд Э******* компанитай хамтраад Монгол Улсын Эрчим хүчийг хангах гэдэг шийдвэр гарсан. 2015 оны 12 дугаар сарын 31-нд ашиглалтын лиценз олгогдсон. У т замын хяналт шалгалтын даргаас нь айгуул хий гэдэг зөвшөөрөл өгсөн. Түүнээс хойш 6 жилийн дараа ийм нөхцөл байдал үүсэж байна. Илт хууль бус гэдэг эрх зүйн акт нь гарснаас өмнө гарсан хуулиас дараа гарсан хуулийг хэрэглэж байгаа гэдэг тайлбараас харахад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М нь нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр эцсийн байдлаар дараах байдлаар тодруулсан болно.Үүнд:

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 00 дүгээр болон Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 00 дүгээр шийдвэрүүдийн М зурвас газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох

Ашигт малтмалын кадастрын зураглалын т замтай давхцуулан олгосон хууль бус Э******* ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тоот тусгай зөвшөөрлийн талбайн 358,7 га, ашигт малтмалын ашиглалтын MV-0******* тоот тусгай зөвшөөрлийн 101,99 ra газрын давхцал бүхий хэсгийг хасаж кадастрын мэдээллийн системийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг А м, г т г К х-т даалгах

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

А м г К х даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А м а тусгай зөвшөөрөл олгох тухай 00 дүгээр шийдвэрээр[1] "Ш*******" ХХК-д Говьс аймгийн Ш сумын Нутаг дахь Х д нэртэй 21893.14 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байна.

Мөн А м г К х-н даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 00 дүгээр шийдвэрээр[2] Ш******* ХХК-д Говьс аймгийн Ш сумын нутаг дахь Ш нэртэй 612,70 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгожээ.

А м г К х /хуучин нэрээр/-ийн даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай ******* дугаар шийдвэрээр[3] ашиг малтмалын ашиглалтын тоот тусгай зөвшөөрлийг, мөн даргын 2016 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай ******* дугаар шийдвэрээр[4] ашигт малтмалын ашиглалтын MV-0******* тоот тусгай зөвшөөрлийг тус тус Э******* ХХК-д шилжүүлснийг бүртгэхээр шийдвэрлэсэн байна.

Дээрх А м г К х даргын шийдвэрүүдийн дагуу олгогдсон MV-0*******, тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд бүхий тайлбай нь М эзэмшлийн т замын зурвас газартай тодорхой хэсгээр давхцалтай болох нь Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтууд[5], А м, г т г Г, у у к х зураг зүйн бүртгэлийн Тойм зураг[6] зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Мөн дээрх MV-0*******, тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд бүхий тайлбай нь М эзэмшлийн т замын зурвас газартай давхцалтай асуудалтай хариуцагч болон гуравдагч этгээд маргаагүй болно.

Т замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д т замын объект" гэж т замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зурвас газар, суурь бүтэц, дагнасан хэрэглээний зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн болон бусад тоног төхөөрөмж, эд хөрөнгийг, 3.1.11-д т замын зурвас газар" гэж т замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газрыг, 27 дугаар зүйлийн 27.6-д Т замын зурвас газарт энэ хуулийн дагуу тогтоосон дэглэмд зааснаас бусад ажил, үйлчилгээ эрхлэхийг хориглоно.гэж тус тус т замын зурвас газартай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулжээ.

Маргаан бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудтай давхцалтай т замын зурвас газрыг нэхэмжлэгч хууль ёсоор эзэмшдэг болох нь газар ашиглах эрхийн гэрчилгээнүүд, кадастрын зургууд, газар ашиглуулах тухай засаг даргын захирамж[7] гэх мэт баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх тайлбарласан үйл баримт, хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, т замын зурвас газартай давхцуулан гуравдагч этгээдэд маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг олгосон нь хуульд нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...1949 оны Зөвлөлт Монголын засгийн газар хоорондын хэлэлцээр болон холбогдох бусад хуулийг зөрчиж гуравдагч этгээдэд т замын зурвас газартай давхцуулан ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг олгосон нь хууль бус... гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

А м г К х д 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 00 дүгээр[8] болон 00 дүгээр шийдвэрийг[9] гаргах үед үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Захиргааны байгууллага, албан тушаалтан дараах тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана, 9.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 9.1.9-д захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн гэж тус тус заасан байна.

Дээр тайлбарласан хариуцагчийн Т замын тээврийн тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөрчсөн үйлдэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 болон 9.1.9-д заасан илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэлийг бий болгож байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.11, 27 дугаар зүйлийн 27.6, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А м г К х даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 00 дүгээр шийдвэрийн М зурвас газартай давхацсан 101.99 гектар талбайд холбогдох хэсгийг болон мөн тус хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 00 дүгээр шийдвэрийн М зурвас газартай давхацсан 358.7 гектар талбайд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож,

Э ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас 358,7 гектар, MV-0******* тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас 101,99 гектар т замын зурвас газартай давхацсан хэсгийг тус тус хасаж кадастрын мэдээллийн системийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг А м, г т г К х даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч М улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ